Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын төв "Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдоржийг урьж тарнийн ач тус, тарни эмчилгээний талаар ярилцлаа.
-Тарни уншдаг олон хүн байгаа байх. Гэхдээ уншдаггүй нь түүнээсээ олон болов уу. Тарнийн талаар сайн мэдэхгүй учраас тарни уншъя гэсэн сэтгэл төрөхгүй байна уу. Тиймээс тарни гэж юу болох талаар хэлж өгөхгүй юу?
-Хүмүүний бие сэтгэлийг 84 мянган нисванисын муу сэтгэл хорлож байдаг. Үүнийг мэдсэний үндсэн дээр түүнийгээ ариусгах, арилгах хамгаалах ерөндөг болсон 84 мянган судар тарнийн номыг бурхан багш айлдсан. 84 мянган судар номонд нисванисын хүсэл тачаалын ерөндөгт номлогдсон 21 мянга, уур хилэнгийн 21 мянга, мунхагийн 21 мянга, энэ гурав нийлсэн 21 мянган судар номыг номлосон байдаг.
Уламжлалт анагаах ухаанд өвчин бүгдийг үүсгэж буй тоолшгүй олон шалтгаан бий боловч хураан авч үзвэл ганцхан шалтгаан байх бөгөөд энэ нь би үгүйн утга сэтгэлийг онож таньж мэдээгүй, мунхаг нисванисын сэтгэл юм. Мунхаг нисванисын сэтгэл нь өвчин бүгдийн гагцхүү шалтгаан болдог. Тарни нь Санскритаар Мандара гэсэн үг. Ман гэдэг нь сэтгэл, дара гэдэг нь аврах гэсэн утгатай. Тарнийн мөн чанарт нинж асрал, арга билэг, хоосон чанарын бүх ном багтсан юм. Тарнийг эгэл хүн зохиож чадахгүй. Харин гэгээрэлд хүрсэн бурхадын нинж асралын сэтгэл, хоосон чанар, арга билэг нэг цогц болж кодлосон ном юм.
Бурхадын тарнийг номлоход замбуулингийн ертөнц дээр байгаа хэл авиа бүгдийн дотроос санксрит хэлийг хамгийн тохиромжтой гэж сонгож авсан байдаг. Бурханы айлдсан код авиагаар үр дүнг нь гаргаж чадах санскрит хэл авиаг сонгож тарнийг санскритээр уншдаг. Хэрвээ тарнийг санскрит дуудлаганаас өөр дуудлага авианд оруулвал тухайн тарнийн гуравны хоёр хувийнх нь хүч чадал байхгүй болно гэсэн айлдвар бий. Монголчууд тарнийг монголчлоод өгөөчээ, одоо орчин цаг шүү дээ гээд байгаа нь хүч чадал, адис жинлавыг нь багасгаад өгөөч гэсэнтэй адил зүйл шаардаж байна.
-Тарни уншихын тулд эхлээд юуг мэдэх ёстой вэ?
-Тарнийн дуудлагыг их зөв унших хэрэгтэй. Тухайн хүн өөрөө тарнийг уншъя, бясалгая, амьтанд туслая гэсэн сэтгэл, тарнийн санваартай байх нь чухал. 2980 жилийн тэртээ бурхан багш хүний бие болоод сэтгэлийн тухай онолын олон номыг айлдсан. Тэр дотор хүмүүний төрөл ямар чухал болох, хүмүүний төрлийг яаж хайрлаж, хамгаалах ёстой юм бэ, тодорхой хугацаанд хэрхэн яаж буянлаг амьдрах ёстой талаар их олон зүйлийг номлосон.
Хүмүүний төрөл бол зүүний үзүүр дээр будаа тогтоохтой адил чухал төрөл. Бид хүмүүний төрөл авсан үүргээ хэр биелүүлээд буцаж байна вэ гэдэг бидний оюун санаа, буян нүгэлийн сэтгэлтэй холбоотой. Зүүний үзүүр дээр нэг будаа тогтоовол хүмүүний төрлийг олох, хоёр дахь удаа тогтоож чадвал Их хөлгөний бөгөөд тарнийн шашинтай уулзсаны тус эрдэм хэмээн айлдсан байдаг.
Ертөнцөд буй олон шашны дотроос оройн дээдэд заларч байгаа нь Их хөлгөн, тэр дотроо тарнийн шашин юм. Өнөө үед барууны орнуудад тарнийн шашин их дэлгэрч байна. Гэтэл бид буддын шашинтай орон байж тарни уншихгүй, мэдэхгүй байгаа нь харамсалтай. Хүмүүний төрлөө бид хайрлахаас гадна оюун санаагаа дээд хэмжээнд нь хүртэл хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд тарнийн шашны хүч их. Тарни уншдаг хүн муу үйл хийхээ больдог.
-Тарни уншдаг хүн муу үйл хийхээ больдог гэлээ. Энэ үгнээс тарнийн ач тус ямар их болох нь мэдрэгдэж байгаа ч тарни бидэнд хэрхэн нөлөөлдөг, ямар ач тустай талаар дэлгэрэнгүй хэлж өгөхгүй юу?
-Тарнийн ач тус их. Үйлийн үрийг судалж мэдээд буруу үйлээсээ буцдаг. Тарни уншихаар аяндаа нинж асрал төрөөд бусдын гэмийг дуудах биш, бүх юмыг өөрөөсөө эхэлж хардаг болдог. Царай зүс, хийморь лундаг хүртэл бадраадаг. Удам угсааны ген, биеийн дархлаа, оюун ухаан сайжирч, урт насална. Эрдэнэт хүмүүний төрөл нь 100 нас хүрчихээд 101, 102 гээд цааш насалвал урт насаллаа гэж ярих ёстой юм. Тэгэхээр 100-аас урт наслах боломж бидэнд бий. Манла бурханы тарнийг сонссон төдийгөөр гурван муу заяанд төрүүлэхгүй шүү дээ. Бид зөвхөн өөрсдөө сонсохоос гадна бусдад сонсгох хэрэгтэй.
Та нар сүрэг хонины дэргэд очоод салхин дээр нь Манлын тарнийг уншиж өгвөл таны уншсан тарнийн хүч долгион тэр хонинд сонсогдсоноор хожим тэр хонь орчлонгийн мөнх бусыг үзэхдээ таны хийсэн буяны үрээр сайн төрөл олох болно. Та өөрөө ч тарнийн шашныг судалсанаар энэ амьдралдаа ач тусыг нь хүртээд зогсохгүй дараа дараагийн төрөлдөө сайн төрлийг олж, гэгээрэлд хүрч болно. Гэр орондоо уншиж байгаа судар тарни маш сайхан адис жинлав, буяны хүч, энергийг бий болгодог.
-Тарниар хэрхэн эмчилдэг вэ?
-Монголчууд анагаах ухаанд хэрэглэдэг тарни номыг хөгжүүлж ирсэн. Буддын шашны их арван ухааны дуун ухаантай тарнийн ухаан холбоотой. Тарни нь дотроо урьд нас, энэ яваа нас, хойд нас, бидний хийж байгаа нүгэл буянд хамааралтай, нүгэлийг арилгаж, гэгээрэлд хүргэдэг тарни ном, бясалгал байна. Мөн нүдний тарни, ханиад, хавдрын тарни, нян, вирусын тарни гэгчлэн анагаах ухаанд хэрэглэгддэг тарниуд байна. Би анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа тарниудыг судалж үзэхэд хэдэн зуун тарни байгаагаас 80, 90 хувь нь нян, вирус бактерийг устгах тарни байгаа юм. Цул, сав эрхтэн тогтолцооны өвчнийг анагаах тарнийн аргууд байна. Тарнийг тоонд нь хүргэж, тооноос нь ахиулан уншиж, тарнийг бясалгаж, бясалгалын хүчийг үүсгэж, нинж асралыг, хоосон чанарыг онож мэдсэн ухаанаар тарни эмчилгээг хийдэг.
-Манай уншигчдад тарни зааж өгөхгүй юу?
-Та бүхэн тарнийг аль болох олон удаа уншиж байгаарай. Үр хүүхэддээ зааж өгөөрэй. Тарнийг амьдралдаа хэрэглэж, тус эрдмийг нь хүртэх болтугай. Эдгээр тарнийг уншиж байхад олон сахиус бурхад таны хажууд морилон заларч, таныг хамгаалах болно.
Итгэл:
Лама ла жавсү чио
Санжай ла жавсү чио
Чой ла жавсү чио
Гэдүн ла жавсү чио
Манла бурханы мөргөл:
Цанлэг, Рэнчэн, Сэрсан Ня ан мэд
Чойдог, Ончэн, Манла, Шагжа түв
Жачэн молам ёнсү зогба ей
Дэвар шэгба жадла чагцал ло
Цанлэг, Рэнчэн, Сэрсан Ня ан мэд
Чойдог, Ончэн, Манла, Шагжа түв
Жачэн молам ёнсү зогба ей
Дэвар шэгба жадла чагцал ло
Манлын тарни:
Дадята ум вэйхазаеэ вэйхазаеэ
Маха вэйхазаеэ вэйхазаеэ
Раза самуд гадэ суха
Дадята ум вэйхазаеэ вэйхазаеэ
Маха вэйхазаеэ вэйхазаеэ
Раза самуд гадэ суха
Цэбагмэд бурханы мөргөл:
Жигдэн дэнби зово Цэбагмэд
Дүй мин чива малуй жом зад жин
Гон мэд дугнал жүрва намжи жав
Санжай Цэбагмэд ла чагцал ло
Жигдэн дэнби зово Цэбагмэд
Дүй мин чива малуй жом зад жин
Гон мэд дугнал жүрва намжи жав
Санжай Цэбагмэд ла чагцал ло
Цэбагмэд бурханы тарни:
Ум ама рани зиван ди еи суха
Ум ама рани зиван ди еи суха
Манзушир бурханы мөргөл:
Жамби, янла, чагцал, ло
Манзушир бурханы тарни:
Ум ара база нади
Очирваань бурханы мөргөл, тарни:
Жонло, жанжий, найчог, дамба, най
Санаг, ригаг , гүнжи, дагва, дэ
Лэгдэн, гэгжи, цогнам, жомзад, ви
Жомдан, доржэ, зинла, чагцалло
Ум, базар, вани, хум, пад
Оюун ухааныг сайжруулах тарни:
Дадята гаяа зага надэ суха
Ажил хэрэг, үйлс бүтээх тарни:
Ум сарва шинди суха
Жамби, янла, чагцал, ло
Манзушир бурханы тарни:
Ум ара база нади
Очирваань бурханы мөргөл, тарни:
Жонло, жанжий, найчог, дамба, най
Санаг, ригаг , гүнжи, дагва, дэ
Лэгдэн, гэгжи, цогнам, жомзад, ви
Жомдан, доржэ, зинла, чагцалло
Ум, базар, вани, хум, пад
Оюун ухааныг сайжруулах тарни:
Дадята гаяа зага надэ суха
Ажил хэрэг, үйлс бүтээх тарни:
Ум сарва шинди суха
-Ярилцсанд баярлалаа, номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Уламжлалт анагаах ухаан сонин 2017 №03 (31)
2 сэтгэгдэл