|

“ОЧИР ТӨВ” 13 НАСТАЙ ОХИНЫ ОРШУУЛГЫН ЗАРДЛЫГ ТӨЛӨХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БАЙНА

“ОЧИР ТӨВ” 13 НАСТАЙ ОХИНЫ ОРШУУЛГЫН ЗАРДЛЫГ ТӨЛӨХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БАЙНА

Нийслэл Улаанбаатар хотод одоогийн байдлаар албан ёсны зөвшөөрөлтэй 441 зочид буудал үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын (НАЖГ) вэб хуудаст мэдээлсэн байна.

Тус жагсаалтад 13 настай охин амиа алдсан "Алтан-Очир энд Голд стар” компанийн эзэмшлийн "Очир” нэртэй зочид буудал бүртгэлтэй байгаа юм.

Уг зочид буудал одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх мэдээлэл гарсантай холбогдуулан НАЖГ-аас тодруулахад "Тухайн газрын үйл ажиллагааг цуцалсан. Одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа” гэж байв.

Одоо тус барилгад нийтийн байр ажиллаж байгаа гэх мэдээллийг НАЖГ-аас өгсөн юм. Мөн нэрээ "Элит төв” болгон өөрчилжээ.

Зочид буудлын зөвшөөрлийг цуцалсан тушаал:

"ХЭРЭГ ГАРСНЫ ДАРАА "ОЧИР” ТӨВД 200,000 ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛСАН”

Өмгөөлөгч Г.Батбаяр "Уг хэрэг гарсны дараа "Очир” төвийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 200,000 төгрөгөөр торгосон байдаг.

Мөн оршуулгын зардал 10,900,000 төгрөгийн гуравны нэг буюу 3,635,000 төгрөгийг тус төвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Оршуулгын зардлыг Д.Жавхлан, М.Амарболд болон "Очир” төв гурав тэнцүү хуваан төлөхөөр болсон.

Одоогийн байдлаар "Алтан-Очир энд Голд стар” компани оршуулгын зардалд нэг ч төгрөг төлөөгүй байгаа бол Д.Жавхлангийн ар гэрээс 600,000 төгрөг өгсөн. Харин М.Амарболдын ар гэр 3,635,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Үүн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/охины аав/ Т.Лхагвасүрэн сэтгэл санаа, гэм хорын хохиролдоо "Очир” төвөөс 50 сая, шүүгдэгч тус бүрээс 25 сая төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй, Иргэний хуулийн дагуу иргэний хэргийн шүүхээр нэхэмжилж болно гэсэн шийдвэрийг гаргасан.

Охины аавын хувьд уг хэргээс болоод удаа дараа СЭМҮТ-д эмчлүүлсэн баримт байгаа. Хэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд шийдвэрлэгдэж дууссаны дараа иргэний хэргийн шүүхэд сэтгэл санаа, гэм хорын хохирлоо нэхэмлэх боломжтой” гэв.

Дээр дурдагдсан оршуулгын зардлыг төлж барагдуулах шүүхийн шийдвэрийг "Алтан-Очир энд Голд стар” компани биелүүлээгүй байгаа гэдгийг өмгөөлөгч Р.Булгамаа мөн давхар баталлаа.

"Очир төв” хэмээх энэхүү зочид буудлын эзэмшигч "Алтан-Очир энд Голд стар” компанийн эзэмшигчийн талаарх мэдээллийг burtgel.mn-с харвал Цогтбаяр овогтой Очирбат гэж хүн байна.

Зураг, "Алтан-Очир энд Голд стар” компанийн мэдээлэл:


0 сэтгэгдэл