|

Д.Сумъяабазар: Роснефть компанитай шатахууны үнийг бууруулаад өгөөч ээ гэж ярьдаг сайд баймааргүй байна

Д.Сумъяабазар: Роснефть компанитай шатахууны үнийг бууруулаад өгөөч ээ гэж ярьдаг сайд баймааргүй байна

 

ОХУ-ын сангийн яамнаас шатахууныүнэирэх 10-р сараас эхлэн нэмэгдүүлэх болсноо мэдэгдсэн. ОУ-ын шинжээчдийн дүгнэснээр дэлхийн зах зээл дээр сүүлийн хоёр жилд нефтийн үнэ огцом өссөн ч барууны орнуудын хориг арга хэмжээний багахан нөлөөгөөр ОХУ нефтийн бүтээгдэхүүний үнээ 2014 оноос хойш төдийлөн дорвитой нэмээгүй. Өөрөөр хэлбэл сүүлийн дөрвөн жилд ОХУ нефтийнхээ үнийг ийнхүү огцом өсгөж байгаагүй юм.

Манай улсын хувьд нефтийн бүтээгдэхүүний 90 орчим хувийг ОХУ-аас импортолдог. Нефтийн бүтээгдэхүүн, түлшний зах зээлд ОХУ-д бүрэн хараат манайх шиг улсын хувьд түлшний үнийн хөөрөгдөл нь нэг яриад өнгөрөх сэдэв биш болоод байна. Учир нь нефтийн үнэ нэмэгдэхтэй зэрэгцээд жижиглэнгийн үнэ ч давхар нэмэгддэг нь уламжлал мэт болчихсон.

Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар ОХУ-дАИ-92 шатахууны үнэ хилийн үнэ нэг тонн нь 721 ам.доллар, дизель түлш 1 тонн нь 673 ам.долларын үнэтэй байсан юм. Монгол улсын хувьд есдүгээр сарын байдлаар ийм үнээр шатахуунаа худалдан авч буй гэнэ. Тэгвэл энэ аравдугаар сараас АИ-92 шатахууныг 1 тонныг нь 762 ам.доллараар/1.883.260 төгрөг/ , дизель түлшийг 1 тонныг 764 ам.доллараар/1.883.260төгрөг/худалдан авч эхлэх н ьхэдийнээ тодорхой болсон.

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар шатахууны үнийн өсөлтийн талаар хэлэхдээ "Роснефт компанитай үнэ шатахууны үнэ буулгах жижигхэн асуудлаар яриа хийгээгүй хэмээсэн”. Тэрбээр өнгөрсөн сард ОХУ-д айлчлал хийж "Роснефт компани”-ийн удирдлагуудтай уулзалт хийсэн гэхдээ удирдлагуудтай нефтийн үнийг дээш доош буулгах асуудал яриагүй. Нефт хайгуулын ажил хий, дамжуулах хоолой барих, нефт боловсруулах үйлдвэр болон, манай улсын одоо хэрэглэж байгаа бүтээгдэхүүний хангамжийн асуудлыг ярилцсан. Ирэх мягмар гарагт Улаанбаатарт ирэх гэж байна. Надтай хамт Монголд тус компанийн үйлдвэрлэл хариуцсан гуравдугаар орлогч дарга нь зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр мэргэжлийн експерттэйгээ ирэн Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажилтай танилцан,эдийн засгийн судалгааны ажил хийнэ. Бидэнд энэ салбарт ОХУ-тай хамтарч ажиллах нээлтээ гэж би хувьдаа харж байгаа” гэв.

Түүнчлэн "Би зөвхөн нефтийн үнэ ханшийг 30 ам.доллараар бууруулаад өгөөч ээ гэж ярьдаг сайд баймааргүй байна. Алсдаа бид нефтийн үнийг бууруулахын төлөө энэ ажлыг явуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

Манай улс жилд дунджаар 1.5 сая тонн шатахууны хэрэглээтэй улс. Тэдгээрийн дийлэнх хувийг иргэд жижиглэнгээр авч хэрэглэдэг. Харин иргэд хэрэглэгчдийн машинд шахаж буй шатахууны литр тутмын үнэ бүрдэхдээ гадаад зах зээлийн үнэ, америк долларын ханш, ЗГ-аас авч буй татвар, аж ахуйн нэгжийн тээвэрлэлт, үйл ажиллагааны зардлуудаас бүрддэг байна.

Ямартай ч 10 дугаар сараас эхлэн хойд хөрш шатахуунаа манай улсад худалдахдаа тонн тутамд 41-91 америк долларын нэмэгдэлтэйгээр худалдах эхлэх нь тодорхой болсон. Гэвч үүгээр ч зогсохгүй 11 болон 12-р саруудад ч дээрх үнийг нэмэх бодлого ОХУ-аас баримталж буй талаар хэвлэлүүд онцолж байсан юм. Тэгэхээр тус улсаас нефтийн бүтээгдэхүүнээр бүрэн хараат байдаг манай улсын хувьд хүнд цохилт болох нь тодорхой боллоо.

 
Т.Номун

0 сэтгэгдэл