|

Ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал, түймрийн аюулаас сэрэмжил!


Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэнэ. Иймд гал, түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!
Ойрын өдрүүдэд хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал, түймрийн аюулаас сэрэмжтэй байж, хээр гадаа явахдаа ил гал түлэх, тамхи татах зэрэгтээ галыг бүрэн унтрааж, гал, түймрээс болгоомжлоорой!
Өнөөдөр салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор +21...+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

0 сэтгэгдэл