|

Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2019 оны 01 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 2-7 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 5-7 градус хүйтэн байна.

1 сэтгэгдэл