|

МОНГОЛ БӨХИЙН ЁС ЖУДАГ, ЭР ХҮНИЙ САЙХАН ЧАНАР хаашаа алга болчив

 


ТУЛГАР ТӨРИЙН 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР наадмаар барилдсан гурван бөхөөс сэргээш илэрсэн байна. Тэгвэл МБҮХ-ны тэргүүлэгчид хуралдаж, улсын цолтой нэр бүхий гурван бөхийн барилдах эрхийг хасах шийдвэр гаргасан. Тодруулбал,  Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын харцага А.Цацавшир, энэ жил Улсын начин цол хүртсэн Ц.Бямба-Очир нараас сэргээш илэрсэн нь тодорхой болж барилдах эрхийг нь хассан. Мөн улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж эхэлжээ. Цагдаагийн албаны сайтад дурдсанаар Л.Пүрэвжав, М.Баяржавхлан нар 2018 оны долоодугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баргужин" ресторанд архидан согтуурсан үедээ танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, рестораны эд зүйлийг эвдэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан аж. Тэднийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн байна. Одоо удахгүй ихээхэн том цолтой бас нэг бөх олон удаагийн үйлдлээр залилан хийсэн онц ноцтой баримтууд сөхөгдөх юм байна. Хайран сайхан Монгол бөхийн нэр хүнд ...

0 сэтгэгдэл