Есдүгээр сарын 17-нд БНАСАУ-ын удирдагчийн ах Ким Чен Намын амийг хөнөөсөн тухай АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейлигийн хэлсэн үгийг дамжуулахдаа орчуулагчийн гаргасан алдааны төлөө НҮБ уучлалт хүссэн. ТАСС-ын мэдээний редакци НҮБ-ын орчуулагчдын үүрэг зорилт болон хуралдаанд үг хэлсэн хүмүүсийн үгийг алдаатай орчуулсан тохиолдлуудын талаар материал бэлтгэснийг орчуулан хүргэж байна.
АМАН ОРЧУУЛГЫН АЛБА
НҮБ-ын хүрээнд, эсвэл түүний ивээл дор зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээн дээр байгууллагын албан ёсны зургаан хэл болох араб, хятад, англи, франц, орос болон испани хэлний аль нэгийг ашигладаг. Төлөөлөгч албан ёсны хэлний аль нэгээр үг хэлэх бөгөөд түүний үгийг НҮБ-ын бусад хэл рүү шууд (синхрон) орчуулдаг. Орчуулгыг Аман орчуулгын албаны орчуулагч нар хийдэг. Синхрон орчуулагчид хэлний дадал дүйгээс гадна байнга өөрчлөгдөж буй нөхцөл дэх олон улсын цаг үеийн үйл явдлын талаар сайн мэдлэгтэй байх ёстой. Синхрон орчуулагч алдсан тохиолдолд илтгэгчийн болон орчуулгын үгийн дуу бичлэгийг харьцуулан нягталдаг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжариккийн хэлснээр НҮБ-ын дүрэмд заасан ёсоор үг хэлсэн хүний үгийг үнэн зөвд тооцно.
Хэрвээ үг хэлж байгаа хүн байгууллагын албан ёсны бус хэлээр мэдээлэл хийж байгаа бол тухайн орны төлөөлөгч аман орчуулгыг хангах, эсвэл албан ёсны хэлний аль нэг дээр хөрвүүлж, бичгээр үйлдсэн эхийг бэлтгэсэн байх ёстой.
Зарим хуралдаан дээр синхрон орчуулгаас гадна хуралдаанд оролцогч үгээ хэлж дууссаны дараа орчуулга хийдэг тохиолдол бий. Ийм орчуулгыг Ерөнхий нарийн бичгийн даргатай төрийн, эсвэл Засгийн газрын тэргүүнүүдийн хийдэг хэлэлцээр, улс төрийн тодорхой асуудлаар Аюулгүйн зөвлөлийн болон ЭКОСОС-ын даргатай зөвлөлдөх уулзалтын үеэр гол төлөв хийдэг.
Ерөнхий ассамблейн болон Аюулгүйн зөлөлийн хуралдааны үеэр араб, хятад хэлний тус бүр гурав, англи, испани, орос, франц хэлний тус бүр хоёр, нийт 14 орчуулагч байнга ажилладаг. Тэд тусгайлан тоноглосон өрөөнд ажиллахдаа хуралдаанд оролцогчдыг харах, сонсох боломжтой байдаг.
Монголын сэтгүүлч эмэгтэй орос хэлээр: "Какими будут правовые последствия, если окажется, что Грузия лжет?” буюу "Хэрэв Гүрж улс худал гүтгэсэн бол эрх зүйн үр дагавар нь ямар байх бол?” гэсэн асуулт тавьжээ. Гэтэл англи хэлээр түүний асуултыг "Хэрэв ОХУ пуужин харвасан нь нотлогдвол эрх зүйн үр дагавар нь ямар байх бол?”гэж орчуулж байжээ.
БИЧГИЙН ОРЧУУЛГЫН АЛБА
Бичгийн орчуулагч нар НҮБ-ын баримт бичгүүдийг (ихэнх баримт бичгийг албан ёсны зургаан хэл дээр орчуулдаг) орчуулах бөгөөд тэд хэд хэдэн хэлийг эзэмшсэн байдаг. Үүнээс гадна Албаны ажилтнууд нэр томьёоны асар том сан бүрдүүлэхэд оролцож, НҮБ-ын орчин үеийн тогтолцооны дотоод өвөрмөц байдлыг илтгэсэн сэдэвчилсэн толь бичгийг (глоссарий) хоёр хэл дээр бэлтгэдэг.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид албан ёсны томьёоллыг янз бүрээр тайлбарлах явдал гардаг боловч орчуулагчдын албаны орчуулж, батлагдсан хувилбар бүхий эхийг зөвд тооцдог.
НҮБ-Д ОРЧУУЛГА ХИЙХ ҮЕД АЛДАА ГАРЧ БАЙСАН ТОХИОЛДЛУУД
НҮБ-ын орчуулгын албаны удирдагч Хоссам Фахрын үзэж байгаагаар "Зуун хувь яв цав байхыг байнга эрмэлзэх хэрэгтэй, гэхдээ орчуулагч бол хүн, хүн л юм болохоор алдах явдал гардаг” ажээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын орчуулагч нарын гаргасан алдааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг бус удаа дурдсан байдаг.
1979 онд Иранд барьцаалагдсан америкуудыг суллах талаар 1980 онд хэлэлцээр хийж байх үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхайм өөрийгөө "харилцан буулт хийх нөхцлийн талаар хэлэлцэхэд зуучлахаар ирсэн” гэж хэлснийг перс хэл рүү орчуулахдаа төгсгөл нь "зан суртахууныг гутаасан” хэмээн ойлгогдохоор орчуулж байжээ.1983 онд колоничлолыг татан буулгах Тусгай хорооны хуралдаан дээр араб хэлээр үг хэлсэн хүний "жижиг ард түмнүүдийн тусгаар тогтнол” хэмээх үгийг англи хэл рүү орчуулахдаа "Жижиг ард түмнүүдийг дарлан мөлжих нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн хамгийн ариун зорилгын нэг мөн” хэмээсэн явдал гарч байжээ. 1992 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бутрос-Гали НҮБ-д тангараг өргөж байх үеэр орчуулагч араб хэлнээс англи хэл рүү орчуулахдаа түүнийг "АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга” хэмээн хэлж алдаа гаргаж байжээ.
2007 оны наймдугаар сарын 21-нд ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Виталий Чуркин хэвлэлийн бага хурлын үеэр "Тбилиси хотоос жаран километрийн зайд пуужин харвасан мэтээр ОХУ-ыг ор үндэсгүй гүтгэж байна” хэмээн Гүрж улсыг буруутгажээ. Монголын сэтгүүлч эмэгтэй орос хэлээр: "Какими будут правовые последствия, если окажется, что Грузия лжет?” буюу "Хэрэв Гүрж улс худал гүтгэсэн бол эрх зүйн үр дагавар нь ямар байх бол?” гэсэн асуулт тавьжээ. Гэтэл англи хэлээр түүний асуултыг "Хэрэв ОХУ пуужин харвасан нь нотлогдвол эрх зүйн үр дагавар нь ямар байх бол?”гэж орчуулж байжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
0 сэтгэгдэл