|

Ургамлын гаралтай дуслын тарианы нууцад нэвтрэхүй


 

НҮБ-ын Ёс зүйг ажиглах төв (GEObs)-ийн био ёс зүйн шинжээч, АШУ-ын доктор, профессор
Бадамжавын Болдсайхан

 

Бид өнөөдөр орчин үеийн анагаах ухаан хөгжлийнхөө ямар түвшинд яваад байгааг үнэлж, цэгнэж, ойлгож мэдэх учиртай. Одоо бидний үйлчлүүлээд байгаа эмнэлэг, үйлчилгээ бол практик ажиллагаа, нотолгоонд тулгуурласан туршлагын анагаах ухааны чиглэл /статик/ юм. Цаашдаа бид шинжилгээнд тулгуурласан аналитик анагаах ухааны чиглэл /динамик/ рүүгээ хандаж эхэлж байна. Ер нь өвчин гэдэг бол динамик процесс. Үүний явц тавиланг тодорхойлоход эсийн бодисын солилцооны түвшинд динамик ажиглалт хийж байж л сая оношийн чигийг гаргадаг. Тухайлбал биохимийн шинжилгээ хийлгэлээ гэхэд л хэд хэдэн удаа хийж, динамик биохимийн дүгнэлтийг гаргахыг хэлж буй хэрэг юм. Түүнээс биш ганц удаа хийж өөрчлөлт гарлаа, вирус гарлаа гэж яг таг онош тавихгүй гэсэн үг юм. Хөгжингүй орнууд аналитик дүгнэлт хийх "алтан стандарт”-д клиникийн эмчилгээ, үйлчилгээгээ тулгуурлаж байна. Өнөөдөр бид эмнэл зүйн оношийг бүтцийн өөрчлөлтөнд түшиглэн тавьдаг. Энэ үед чинь биосистемийн үндсэн нэгжүүд болох эсийн түвшинд хэдийнээ эвдэрч "согог” болон бөөгнөрчихсөн үе шүү дээ. Их л хожимдож биедээ анхаарал тавьжээ гэхэд болно. Тэгээд өнөөдөр үйлчлүүлэгсэд маань эмнэлэг,бизнесийн төвүүдээр бүтцийн өөрчлөлтийг тандагч хүнд зэвсгүүд болох МРТ, КТ, олон D эхо аппаратанд найдлагаа тавьж хэдэн төгрөгөө барахаас өөр аргагүй болдог. Иймээс нэгэнтээ бүтцийн өөрчлөлт гарсан согогыг цаашид даамжрахыг зогсоохоос илүү эмчилгээг орчин үед хийх боломжгүй юм. Ингээд эмнэлэг, эмч нарын эдийн засгийн амин чухал хөшүүрэг болсон мэс заслын эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах тал руу хандахаас өөр замгүй болдог. Үүнийг өнөөгийн эмнэлгүүд хөгжлийнхөө чиг хандлагаа болгон зарладаг нь дэлхий дахины хэмжээнд тогтсон жишиг болчихоод байгаа билээ. Уг нь үүнээс гарах гарц бол өвчтөнд динамик ажиглалтыг шинэ төхнологийн дэвшлийг ашиглан эсийн бодисын солилцооны түвшинд аналитик дүгнэлтээр оношлож, цаашид болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх явдал юм.

Хүний организм бол зөвхөн эрхтэн, эсийн ердийн нэгэн цуглуулга биш, харин маш нарийн нийлмэл бүхэл бүтэн цогц систем. Энэ системийн элементүүд нь хоорондоо маш эмзэг мэдрэмтгий баланс дээр харилцан үйлчилж, үйл ажиллагаагаа явуулж байдаг. Өвчин хэзээ ч бүтцийн өөрчлөлтөөр эхэлдэггүй, тэр нь дандаа үйл ажиллагааны гажуудал өөрчлөлт яван явсаар л хүндэрч, бүтцийн өөрчлөлтөнд хүргэдэг нь ойлгомжтой. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оксидант стресстэй тэмцэх явдал эн тэргүүнд тавигдана гэдгийг л энд хэлэх гээд байгаа юм. Байгалийн антиоксидантууд бүхий эмийн ургамлууд нь эрүүл мэндээ хамгаалахад чухал ач тустай. Уламжлалт эмийн жор бүрд байдаг. Ер нь уламжлалт анагаах ухаанд бие сэтгэлийн үйл ажиллагааны харилцан хамаарлын динамикийг олж мэдэн оношлох, түүнийгээ өвчин болж хямрахаас сэргийлэн зохицуулахад чиглэгдсэн "гурвалсан” ойлголтууд гол байр суурийг эзэлдэг. Тухайлбал сэтгэл санааны талд: тачаал, уур, мунхаг гурваас "Сэтгэл түгшил-Стресс” үүсэх нөхцөл бүрэлдэж байхад, бие махбодын талд хий, шар, бадгана гурваас "Исэлдэлтийн түгшил-Оксидантстресс” үүсэх нөхцөл орон зай нь болж байдаг. Хий, шар, бадгана гэсэн биеийн үйл ажиллагааны зохицуулах системийн эрт үеийн ойлголт нь эдүгээ цагт нүүрс ус, өөх тос, эдийн шингэний солилцоо болдог. Энд л "Оксидант стресс” явагдах орон зай болдог билээ. Ер нь эртний эмпирик энэ ойлголтыг орчин үеийн анагаах ухааны ойлголттой уялдуулан үзэхийг оролдвол: Хий нь хөдөлгөөнтэй, динамик төлөв байдал. Мэдрэл-шингэний зохицуулах системтэй салшгүй холбоотой. Шар нь био эрчим, үйлдвэрлэх, оргилж бургилсан төлөв байдал. Дотоод шүүрэл-ферментийн систем ч үүнтэй холбоотой. Бадган нь тогтонги, статик төлөв байдал. Дархлаа, эдийн зохицуулгын системтэй холбоотой. Тэгвэл уламжлалт анагаах ухааны хий, шар, бадгана гэсэн үндсэн гурван ойлголтоор эрүүл мэндийн тэнцвэр, тогтвортой байдлыг хянаж, урьдчилан сэргийлэх ургамлын гаралтай эм, танг хэрэглэсээр олон мянган жилийг элээсээр өнөөг хүрчээ. Эмийн ургамал бүр нь антиоксидант тул бие махбодид явагдаж байдаг "оксидант стресс”-ийг дарж байдаг үйлдэл нөлөөтэй. Эсэд чөлөөт радикалууд тогтвортой ихэссэнээр судасны хананд уургын молекулууд, ДНК, липидүүд исэлдэж бужигнадаг. Үүнийг "оксидант стресс” буюу "исэлдэлтийн түгшил” гэж нэрлэдэг нь сэтгэл санааны стрессээс гадна бие махбодийн дотоодод стресс бас явагддагыг ойлгуулах гэсэн хэрэг. Тэгээд ч бие сэтгэл хоёр салшгүй холбоотой нь ойлгомжтой.

Оксидантстресс гэдэг нь липидийн солилцоонд эдгээр чөлөөт радикалууд идэвхитэй нөлөөлснөөр ханаагүй хуримтлагдсан холбоосууд эсийн мембраны шинж байдлыг өөрчилж эсийг "сөхрөөн” гэмтээдэг. Сүүлийн арван жилд янз бүрийн улс орнуудад хүний бие махбодийн эмгэг өөрчлөлтүүдийн үндсэн шалтгааныг олж тогтоохоор олон тооны судалгаа шинжилгээг хийгээд нэгдсэн нэг дүгнэлтэнд хүрсэн нь хүчилтөрөгчийн чөлөөт радикалуудын (супероксид анион, устөрөгчийн хэт исэл, гидроксилийн радикал, пергидроксилийн радикал, бусад) үлдэгдэл хуримтлалуудаас болно гэжээ. Үүнийгээ "Оксидант стресс” хэмээсэн явдал юм. Энэ нь эрт хөгширч доройтох, хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа аюулт олон өвчнүүд, тухайлбал зүрх судасны өвчнүүд, хорт хавдар, чихрийн шижин гэх зэрэг олон уршигт өвчний үндсэн эхлэл нь энэ шүү хэмээн үздэг. Ер нь гадаад орчны нөлөөллөөс ургамал өөрийгөө хамгаалах чадвар нь түүхэн урт хугацааны туршид бүрэлдэн бий болжээ. Тийм ч учраас энэ чанараараа ургамлын гаралтай түүхий эдүүд оксидант стрессээс хүнийг идэвхитэй хамгаалж байгаа талаар олон тооны судалгаагаар баталгаажсан байдаг. Хамгийн идэвхитэй чөлөөт радикалууд ДНК-ийн молекултай холбогдсоноор эсийн генийн аппаратыг гэмтээж улмаар өсөлтийн удирдлагыг алдагдуулснаар хорт хавдарын өвчлөлд хүргэдэг. Исэлдэж бужигнасан липопротойдууд судасны хананд нягтарч атеросклероз, зүрх судасны өвчинд хүргэдэг. Орчин үед 100 гаруй өвчнийг "окоидант стресс”-тэй холбож үзэх болсон байна. "Оксидант (мросс” буюу "исэлдэлтийн түгшил” нь хөгшрөлтийн эмгэг жамд бас гол хүчин зүйл болдог.

Сүүлийн жилүүдэд оксидант стрессийн эсрэг эмийн ургамлууд чухал байр суурийг эзлэх болсноор хорт хавдар, судас хатуурах, өрөвсөл, харшлын эсрэг үйлдэл нөлөөтэй нь батлагдаад байна. Бидний энд танилцуулж байгаа Цахирмаа цэцгийн язгуурын Orchids gastrodin elat ургамлаас гарган авсан Нейромалин (Гастродин), Панакс ното орхоодойгоос шилдэг эмчилгээний бодисуудыг нь ялган авсан Луотай нь олон эмийн үйлдлийг нэгэн зэрэг үзүүлэх гайхамшигт үр дүнтэй болох нь олон жилийн судалгаагаар батлагдан бүр цаашлаад тарилгын хэлбэрээр хэрэглэх болжээ. Эмийн ургамлыг судсаар тарьдаг тариа болгох нь шинжлэх ухаан, тохнологийн өндөр түвшинд хийгдэх ажил юм. Ер нь тариурын тусламжтайгаар шингэнийг бие махбодид хийхийг тарилга гэдэг. Луотай, Нейромалин (Гастродин) тарилгын антиоксидант үйлдэл нөлөө нь бие махбодид богино хугацаанд үр дүнд хүрдгээрээ алдартай эм бэлдмэлүүд юм.

Гуч гаруй жилийн өмнөөс маш олон туршилт судалгааны дүнд эдгээр тарилгуудыг гарган авчээ. Энэ нь тусгайлан бичигдсэн ном бүтээлүүдэд тодорхой тусгагджээ. Энэ хоёр тарилга өнөөдөр Монгол улсад хэрэглэх эмийн жагсаалтанд бүртгэгдсэн ч Монголчуудад арав гаруй жилийн өмнөөс нууц далд маш өргөн хэмжээгээр хэдийнээ хэрэглээд эхэлчихсэн байдаг. Та бүхэн санаж байгаа байх, дусал хийгээд эдгээгээд байдаг тухай нилээд олон жилийн өмнө яригдаж байсан. Урд зүгээс ирсэн, эмч нь мэдэгдэхгүй хүн дээр очирлоод, эгнэж суугаад дусал залгаатай байдаг тухай хот даяар ярьдаг үе байлаа. Мэргэжлийн хяналтаас олон удаа хорьсон ч хүмүүс шаваад ер салдаггүй байжээ. Бүр сүүлдээ сувилал байгуулаад тархинд цус харвасан, тал саатай хүмүүсийг дуслаар эмчилдэг газар болж хувирсан байсан. Мөн хятад руу манай өвчтнүүд цуваад хэдэн дусал залгуулаад сайжраад буцаад ирдэг. Бүр монгол хүн хэвтүүлэх өрөө гэж Хөх хотын том эмнэлгүүдэд тусгайлан гаргасан байдаг.

Монголоос эмнэлгийн хамтын ажиллагааны шугамаар очсон сувилагчид ямар дусал хийгээд монголчуудыг тийш нь хошууруулаад байгааг мэдэх үүрэг өгөөд явуулахад ер хэлэхгүй юм байна, олж мэдсэнгүй гээд ирдэг байлаа. Яг энэ үеэс урдаас ирсэн эзэнтэй арав шахам эмнэлэг монголд үйл ажиллагаа явуулж, нөгөө л дуслуудаараа монголчуудыг эмнэлэгтээ хуу татаж, нутгийн монгол эмч нарын эмнэлгүүдээс түрүүлж хөл дээрээ босч том, том эмнэлгүүд болж өргөжсөн байдаг. Үүний нууцыг мэдэхээр манай шавь тандан судалж, овсгоо самбаа гарган хятадаар бичсэн тарианы шошгийг тайлж уншсан нь Луотай, Нейромалин (Гастродин) тарилга байлаа. Түүнийгээ лавшруулан хятадын эмийн үйлдвэрүүдэд нь очиж танилцан, ном зааврыг нь авч, эмнэлэг үйлчилгээнд хир их хэрэглэдэг талаар судлан үзсэн байна. Эдгээр тарилгууд бол хятадад хамгийн өргөн хэрэглэдэг, гуч гаруй жилийн туршлагыг агуулсан эмийн ургамлаас анх удаа гарган авсан тарианууд ажээ. Хятадын удирдагчид гуч гаруй жил хүмүүст үр дүнгээ өгсөн, аспирин шиг өргөн хэрэглэгдсэн эм бэлдмэлийг өөрсдийн хэрэглэх дэсдээ оруулдаг ажээ. Энэ хоёр тарилга ч багтдаг.

Харин монголчууд бол хамгийн шинэ эм бэлдмэлийг, хамгийн түрүүнд авч хэрэглэх сонирхолтой улс билээ. Өнөөдөр Монголчууд ургамлын дусал хийлгэхээр хятад орон руу зорих юм уу, эсвэл нууц далдуур эмчлүүлэхээ больжээ. Өндөр технологиор хийгдсэн Луотай, Нейромалин (Гастродин) тариануудыг Эрүүл мэндийн яаманд бүртгүүлж, эмнэлэг үйлчилгээндээ нэвтрүүлэх боломжийг албан ёсны дистрибьютор компани Долмалин бидэнд олгосон нь сайшаалтай юм. Эмийн ургамал дуслын тариа болтлоо технологийн дэвшилд хүрсэн нь орчин үеийн шинжлэх ухааны гайхамшигт ололтуудын нэг юм. Үүнд хүргэхэд уламжлалт мэдлэг чухал байр суурийг эзэлдэг. Би энд зөвхөн ното орхоодойн үүх түүх, үйлдэл нөлөөллийн тухай эртний ойлголтоос цухас дурьдая. Хүн орхоодойн тухай таван мянган жилийн тэртээгээс мэдэж, эртний вед шастирт тэмдэглэжээ.

Азийн өндөрлөг уулст ургадаг энэ ургамлыг газрын шим талсжиж, хүний дүрстэй эмийн ургамал болсон гэж шүтэн дээдэлдэг байжээ. Газар эхийн гэгээн шимийн бэлэг тэмдэг ч гэж бишрэн үзсээр иржээ. Түүхдээ хүртэл ганцхан саваатай явдаг, элдэв зэвсэг агсвал газар лус хилэгнэж, барс, ирвэсийн хоол болно гэж сүсэглэдэг байжээ. Эрт үед зэрлэг орхоодой бараг мөнгөний оронд хэрэглэдэг арилжааны хэрэгсэл хүртэл болсон байв. Тийм учраас орхоодойн эрэл маш хүчтэй явагдаж байжээ. Тухайлбал: НТӨ 221 онд Шонгтэжийн ноёрхолын үед цэргүүдийг уулнаас хүн орхоодой түүж ирэх тушаал өгч, олж ирэхгүй бол толгойг нь авна гэж зарлиглаж байжээ. Мөн "Цагаан хун” нэртэй бүлэг дээрэмчид хүн орхоодойн эрэлчдыг дээрэмдэж, дээрэмдсэн хүндээ улаан туг зүүлгэдэг нь тэр өдөр дахин дээрэмдэхгүй гэсэн тэмдэг байжээ. НТӨ 48-33 он Чин улсын үед хүн орхоодойг ном сударт дурьдан бичиж, НТ 500 оноос хүн орхоодойн тухай мэдээлэл тодорхой бичигдэх болсон байна. Грек, Энэтхэгт "Цагаан эм” гэж нэрлэгдэж байжээ. Үүнтэй уялдан "Ганцаараа чадагч цагаан”, төвдөөр "Гаравчигтүв” гэж нэрлэх болсон байна. Ургамал судлалд грек гаралтай үгээр "Рапах” гэж тэмдэглэдэг нь "Бүхнийг эмчлэгч” гэсэн үг юм. Ийнхүү бүхнийг эмчлэгч, зэрлэг хүн орхоодойн эрэл хайгуул Хятад, Манжуурт идэвхжихийн явцад түүнтэй төстэй ургамал олдсоны нэг нь "Гагнуур өвс” юм. Үүний ургамал судлалын нэршил нь "Рапах notoginseng (Вигк.) F.H.Chen гэдэг. Энэ талаар "Үрт ургамлын зурагт толь” (1976), "Монгол эмийн зурагт толь” (2008) зэрэг том хэмжээний бүтээлүүдэд тодорхой бичиж, "Гагнуур өвс” гэж нэрлэсэн байна.

Нүүдэлчин монголчуудын дотор гагнуур өвсний тухай ойлголт эрт дээр үеэс байсан бөгөөд аливаа бэртэл гэмтэл, дайн тулаанд шархдах зэрэгт шархыг эдгэрүүлэх ургамлыг өргөн ашигладаг байсан. Шарх барилдуулагч хорин ургамлыг танин мэдэхдээ ан амьтадын шархдсан үедээ хэрэглэдэг ургамал, шувууны өндгийг хагарсан мэт зурж тэмдэглээд түүнд тэр шувууны олж ирж дээр нь тавьж байгаа ургамлаар таньж мэдэх зэрэг олон янзын ажиглалтаар шарх барилдуулагч ургамлыг олж мэдэж байсан байна. Энэ аргаар таньж мэдсэн 20 ургамлаар хийсэн "Барилдуулагч 25” гэсэн жор хүртэл гарсан байдаг.

Гагнуур өвсийг игүүшин, пагдан жажүр буюу гахай олж мэдсэн барилдуулагч, бор даръяаган буюу шаншун хэлээр "Рашаан” гэсэн утгатай нэршил зэргээр эртнээс нэрлэж иржээ. Ер нь нүүдэлчдийн дотор шархыг түргэн аниулах өвс ургамлыг олж мэдэх туршлага эрт дээр үеэс байсаар иржээ. Азиас Америк тив рүү нүүн очсон гэдэг индианчууд хойд америкт ургадаг Америк орхоодойг "Гэгээн ургамал” хэмээн маш эртнээс дээдлэн шүтэж, "Carantequen” гэж нэрлэдэг нь хянга газрын гэсэн утгатай ажээ. Ийнхүү эртний нүүдэлчдийн гэхээр "Гагнуур өвс” Гималайн уулсаас Манжуур, Хянганы уулс, Монгол Дагуурт зэрлэгээр ургаж байсан нь хэрэглээ өсөхийн хирээр устаж үгүй болж, зөвхөн таримал ургамал болж өнөөг хүрчээ.

Монгол оронд ч орхоодой төст ургамлууд мухар цагаан, алтан гагнуур зэрэг ургадаг. Монгол маарамбууд эрт үөдээ Дагуураас хүн орхоодой олборлож, гаравчигтүв буюу ганцаараа чадагч хэмээн нэрлэж эмийн жоронд хэрэглэж байжээ. Миний сонссоноор Ц.Балдан (1910-1986) маарамбын багш аграмба Лувсанжамц нь Оросын Буриадад олон шавьтай, хөвчийн уулсаар хүн орхоодойн эрэлд ивж, Хөвсгөлийн тайгаас орхоодой оллоо гэснээр Булган нутагтаа "Орхоодой Лувсан” нэртэй болсон гэдэг. Магадггүй орхоодой төст "Гагнуур өвс” олсон байж ч болзошгүй юм.

Мэдээж хэрэг зэрлэг орхоодой аль эрт устаж, таримал Полсон нь "Гагнуур өвс” ч мөн нэгэн адил тарималжиж, хамгийн их тариалсан газар нь БНХАУлсын Юнань муж Полж, энэ мужийн Куньмин хотын эмийн үйлдвэрт Луотай, Нейромалин (Гастродин) тарилгуудыг үйлдвэрлэж, мөн энэ хотод Юань улсын үеийн монгол ноён Аруг вангийн хөшөө хятад, монгол бичигтэйгээр одоо ч байдаг нь ч алсуураа учиг үзүүр нэгтэй болохыг ч үгүйсгэх аргагүй юм. Орчин үеийн судалгаагаар "Гагнуур өвс” хүн орхоодойгоос душхгүй үйлдэл нөлөөтэй нь батлагдаж, мэдрэлийн эсийн сэртэнгийн нөхөн сэргэлт, гэмтэл бэртэл, мэдрэлийн өвчин эмгэгүүд маш сайн нөлөө үзүүлж байгаа нь эмнэл зүйн туршилтуудаар батлагджээ. Уламжлалт мэдлэгт тулгуурлан шинжлэх ухааны шинэ технологи анагаах ухаанд нэвтрэх сайхан боломжийг гагнуур өвсөөр хийсэн "Луотай”, рани уртмлаар хийсэн "Нейромалин (Гастродин)” тарианууд нээн өгч байна.

0 сэтгэгдэл