|

Энэ өдрийн зурхай /2018.01.11/

Энэ өдрийн зурхай /2018.01.11/

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 25. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх
                          Шүтэн барилдлага: Нэр өнгө
                          Суудал: Огторгуй

Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Таны амьдралын гол зорилго ойлгомжгүй санагдах ба та орчноо солихыг хүсч аялал жуулчлал итгэл найдвар авчирна. Мэдлэг боловсролоо хөгжүүлэх аялалд явж, амралтаа авч тааламжтай цагийг өнгөрүүлэх үе. Түүх соёлын чухал газруудад зочлох, сүр жавхлант барилгуудыг харах, урлагийн гайхамшигт бүтээлүүдийг үзэх нь танд таалагдана. Амьдралаа бусдад дэлгэх гэсний хэрэггүй.


ҮХЭР (4/20-5/20)

Баярын уур амьсгалыг та мартаагүй л явна. Хэт их баярлаж хөөрсөндөө хийх гэж байсан зүйлээ цалгардуулах, түрийвчээ сэгсрэх нь сүйдэж буруугаар эргэхийн дохио байж болзошгүй байна. Аилдаа эргэлзэнэ. Өөрийн хийсэн сонголтонд эргэлзэх хэрэггүй. Найз нөхөд, хөршиддөө туслах сайхан боломж тохиох нь танд ихэд таалагдана. Эмэгтэй үхрүүд бусдад өөрийгөө илэрхийлэх урам зориг, эрч хүчийг бэлэглэхээс гадна энэ сарыг сэтгэл өөдрөг, таатай угтана гэдгийг амлаж чадна. Баярын хөөрцөглөл таныг хэт их бэлэг бэлэглэхэд хүргэх тул арвич хямгач байх замаар хэмнэхийг хичээ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Олонхи залуу ихрүүд онцгой эрсдэлтэй алхам хийх чадвартай байна. Гэхдээ зөв зүйлийг зөв цагтаа хийх нь маш чухал. Түрэмгий үйл ажиллагаа шинэ зүйлсээс татгалз. Хуучны сайн чаддаг ажлаа хийж байх нь өлзийтэй. Тамирчин бол гялалзсан амжилт өндөр шагнал, чих дүлийрэм алга ташилт хүлээж байна. Өөрийгөө золиосолж, өөртэйгээ тэмцэж чаддаг хүмүүст амжилт ойрхон байна. Хүүхдүүдтэй эсвэл, бизнестэй холбоотой ажил маш их сэтгэл ханамж ба том боломж авчирч болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажил хэрэгч байх өдөр. Мөнгөтэй холбоотой асуудал үүснэ. Таны хадгалж байсан хөрөнгө өсөж энэ цагт их ашиг авчирна. Та хүний төлөө ажиллах, өөрийнхөө төлөө ажиллах аль нь танд ашигтайг авч хэлэлцэх цаг болжээ. Та өөрийнхөө өмчийг өсгөж чадах хэн нэгэнтэй харилцаа тогтоо. Энэ нь цаг хожсон хэрэг юм. Өөрт чинь ачаалал нэмж байгаа найз нөхдөө үнэлж сур. Та тэдэнгүйгээр өөрийн амьдралыг төсөөлж чадах уу, цаашаа өөрөөр явах уу сайн бод, шийдвэр гарга.


АРСЛАН (7/23-8/22)   

Эхлэсэн бол дуусгах ёстой гэдэг чанар танд хэрэгтэй байна. Өмнө нь эхлүүлсэн ажлаа яг одоо дуусгах хэрэгтэй. Зугтах эсвэл элсэн дотор толгойгоо булах хэрэггүй. Асуудлууд чамайг дагасаар л байх болно. Өнөөдрийг бусадтай ярилцан санаачлагатай байж, хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Өөртөө итгэлтэй байж бусдаар хүндлүүлэхийг хичээ. Бусдын нүдэн дээр ямар байхаа бодолцон няхуур байх хэрэгтэй.


ОХИН (8/23-9/22)

Өөрийн үндсэн ажлаа хийхэд хэцүү байх нь. Орлого тодорхойгүй. Эсвэл удирдлагатай асуудал үүсгэж магадгүй. Эрүүл мэнддээ санаа тавиарай, стрессээ бууруулахын тулд дасгал хийх гээд үз. Аялал зугаалганд дуртай, төлөвлөгөөнд зайлшгүй багтаасан бол зарим нь гадаад руу явж адал явдал хайхаар онгоцны билетээ захиална. Найзууддаа мэдэгдэхээ мартав аа. Учир нь тэд нар мартагдахааргүй үдэлтийн үдэшлэг зохиох болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдрийн үйл явдлууд урьдын таагүй зүйлсийг санагдуулна. Урьдын таагүй үйл явдлуудаас ямархуу сургамж авснаа сана. Бусдын амьдралын талаар буруу бодож байснаа ухаарна. Хэрэв та шургуу, нийтэч зан чанартай байж шаардлагатай үед эр зоригоо гаргаж өөрийнхөөрөө байж чаддаг болсон бол сургамж талаар өнгөрөхгүй байна. Та ч мөн ийм дүгнэлтэд хүрнэ. Эцэг эх ойр дотнынхондоо туслахаар шийдсэн бол нэлээдгүй цаг гаргах хэрэгтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хэдийгээр од эрхсийн зүгээс үзүүлж буй нөлөө таатай хэвээр байгаа ч хэт тайвшрах хэрэггүй. Өнөөдөр нэлээд завгүй өдөр байх хэдий ч та маш хөгжилтэй байх болно. Та өнөөдөр төрөл бүрийн худалдааны ажил, тэр ч байтугай эрсдэлтэй ажлыг ч амжилттай хийнэ. Хүмүүстэй ойр байж, цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Энэ нь даргад чинь таныг ажил дээрээ юу ч хийдэггүй гэсэн сэтгэгдэл төрүүлж магадгүй.


НУМ (11/22-12/21)

Хардсан, сэжиглэсэн зан гаргахдаа болгоомжил. Бусдыг гүжирдэхээсээ өмнө өөрт нотолгоо байгаа эсэхэд итгэлтэй бол. Дотны харилцаагаа тогтвортой байлгах нилээн хэцүү байна. Танд өөрийн гэсэн орон зай хэрэгтэй болжээ. Өөрийн харилцааныхаа төлөө хайртай хүнтэйгээ илүү ойртож өөрийгөө зөв ойлгуул. Холын үзэл бодлоо хэвээр нь байлгаж, романтик зүйлсээр хүрээлүүлэхийг хичээ. Ганц бие нумын хувьд шинэ харилцаа эхлэх ба тогтвортой харилцаатай байх хүнээ хайсаар байх хэрэгтэй.


МАТАР (12/22-1/19)

Өөрийгөө хэт үнэлэхээс зайлсхий. Хэрвээ та нөхцөл байдал тийм болоход өөрийгөө буруутгаж байгаа бол, энэ бодлоо мартаж оронд нь хурдан шийдвэрлэх арга замыг хайх хэрэгтэй. Та ажил дээрээ өнөөдөр бүтээлч ажиллагаа гаргаж чадна. Таны авьяас чадвар бусдын бишрэл хүндэтгэлийг хүлээх нь зүйтэй. Үдэшлэгт очихоос илүүтэйгээр санаа нийлдэг хэдэн хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөхийг та илүүд үзнэ.


ХУМХ (1/20-2/18)

Шинэ албан тушаалд хүрч магадгүй. Танд байвал зохих авьяас чадвар бүгд байгаа учир үүнд итгэлтэй байж болно. Ажлаасаа чөлөө авч гэртээ хаашаа ч гаралгүй тухлахаар шийдсэн бол амралтын өдрүүдийг хэрхэн хөгжилтэй өнгөрөөх талаар төлөвлөгөө гарга. Амралтын өдрүүдийг сайхан өнгөрүүлэх маш тохиромжтой үе иржээ. Амрахаас өмнө чухал асуудлыг мартсан байж болзошгүй учир эргэж сайтар хараарай.


ЗАГАС (2/19-3/20)

Та өнөөдөр хэн нэгнээс хүчтэй шүүмжлэл сонсох бололтой. Энэ нь таныг дарамтад оруулна. Бүх зүйлд хэт төгс шилдэг байхыг хичээх хэрэггүй зүгээр л одоо байгаа байдалдаа, ажлын хамт олондоо сэтгэл хангалуун байхад л болно. Өдрийн төгсгөлд энэ бүх зөрчилтэй байдал намдаж, та тайвшрах болно. Энэ ихэнхдээ бага зэрэг хэцүү байж болох ч аль болох тайван байхыг хичээ. Таны айдсыг хүргэх нөлөөлөл учрах бөгөөд санхүү асуудлын нөхцөл байдал шийдвэрлэхэд хүнд болно.

0 сэтгэгдэл