Улс төр - Өдөр тутмын мэдээ мэдээллийн вэб сайт
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар А.Ундраа сонгогджээ
УИХ дахь Үндэсний эвслийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж өнөөдөр /2026.04.14/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсан талаар мэдээлэл өглөө. Тэрээр "2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын эмэгтэй гишүүд уулзалт зохион байгууллаа. Үүнд УИХ-д байгаа 32 эмэгтэй гишүүний 18 нь оролцсон. Гадаад томилолттой, эмнэлгийн чөлөөтэй болон өөр уулзалттай гишүүдээс бусад нь оролцсон гэж ойлгож болно. Энэ уулзалтаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргыг сонгосон. Үүнд УИХ-д суудалтай таван нам, эсвлийн эмэгтэй гишүүдийн төлөөлөлүүд миний бие А.Ундрааг эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар сонгосон" гэлээ.
Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэл бэхжин хөгжиж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл ДеСомбрэ-г хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэл бэхжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд хувийн хэвшил хоорондын түншлэлийг дэмжих, хөрөнгө оруулалт татахад ач холбогдол өгч байгаагаа онцлов.
АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга М.ДеСомбрэ Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд гүн талархал илэрхийлээд, АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлов. Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-ийн үүсгэн байгуулагч гишүүн улсуудын нэг болж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэгч улс гэдгээ дахин нотолсонд талархлаа илэрхийлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар, ноён ДеСомрэ нар хоёр улсын нийт 460 орчим сая ам.долларын хамтын санхүүжилт бүхий АНУ-ын Мянганы сорилтын сангийн Усны компакт гэрээ 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болж, тус Компактын нэгэн чухал үр дүн болох Улаанбаатар хотод Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсонд баяртай байгааг тэмдэглэв.
МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?
Улс төрийн үнэлгээ дүнг олон жил тогтвортой судалж, зарлаж ирсэн МЭК судалгаан байгууллага сар шинийн босгон дээр шинэ судалгааны дүнг танилцууллаа.
Энэ нь ойрын үед улс төрийн гол зүг чиг, баримжаа болоод байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуультай холбоотой байв.
Тодруулбал, МЭК судалгааны байгууллага “Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж болох улстөрчдийн дэмжлэг” агуулгын хүрээнд санал авчээ. Уг судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн сонгуулийн насны 1004 иргэнийг хамруулж, 2026 оны хоёрдугаар сарын 9-15-нд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар саналыг цуглуулсан байна. Хэдийгээр, өдгөө УИХ-д таван нам суудалтай ч олонх болоод сөрөг хүчнийг бүрдүүлдэг хоёр намыг онцолжээ.  Эрх баригч МАН-аас зургаан “нэр дэвшигч”-д өгсөн иргэдийг саналыг танилцуулжээ.
Тэднээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг судалгаанд оролцсон иргэдийн дөрвөн хувь нь “...Бүрэн дэмжинэ”, 26 хувь нь “...Дэмжинэ”, 29 хувь нь “...Дэмжихгүй”, 15 хувь нь “...Огт дэмжихгүй”, 26 хувь нь “...Одоогоор шийдээгүй” хэмээн хариулжээ. Араас нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг нэг хувь нь “...Бүрэн дэмжинэ”, 15 хувь нь “...Дэмжинэ”, 30 хувь нь “...Дэмжихгүй байна”, 24 хувь нь “...Огт дэмжихгүй”, 30 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Дараа нь ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг 14 хувь нь “...Дэмжинэ”, 30 хувь нь “...Дэмжихгүй”, 10 хувь нь “...Огт дэмжихгүй”, 46 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн байна. Тэдний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг 11 хувь нь “...Дэмжинэ”, 20 хувь нь “...Дэмжихгүй”, 32 хувь нь “...Огт дэмжихгүй”, 37 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Мөн Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаярт 11 хувь нь “...Дэмжинэ”, 27 хувь нь “...Дэмжихгүй”, 21 хувь нь “...Огт дэмжихгүй”, 43 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” хэмээх саналыг өгчээ. Түүнчлэн Сангийн сайд Г.Жавхланг есөн хувь нь “...Дэмжинэ”, 27 хувь нь “...Дэмжихгүй”, 21 хувь нь “...Огт дэмжихгүй”, 43 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ.
Өөрөөр хэлбэл, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл хамгийн өндөр санал авах магадлалтай улстөрчөөр судалгаанд хамрагдсан иргэд Ерөнхий сайд Г.Занданшатарыг нэрлэсэн байна. Тэгвэл, судалгаанд оролцогчид АН-аас найман улстөрчийг онцолжээ.
Тэднээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хамгийн олон саналыг өгсөн байна. Түүнийг хоёр хувь нь “...Бүрэн дэмжинэ”, 22 хувь нь “...Дэмжинэ”, 25 хувь нь “...Дэмжихгүй”, 22 хувь нь “...Огт дэмжихгүй”, 29 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Н.Алтанхуягийн ард УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж орсон байна. Б.Пүрэвдоржийг нэг хувь нь “...Бүрэн дэмжинэ”, 16 хувь нь “...Дэмжинэ”, 30 хувь нь “...Дэмжихгүй”, 27 хувь нь “...Огт дэмжихгүй”, 26 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн байна. Гуравт, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг 15 хувь нь “...Дэмжинэ”, 29 хувь нь “...Дэмжихгүй”, 23 хувь нь “...Огт дэмжихгүй”, 33 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Дөрөвт, УИХ-ын гишүүн Л.Гантөмөрт 13 хувь нь “...Дэмжинэ”, 29 хувь нь “...Дэмжихгүй”, 26 хувь нь “...Огт дэмжихгүй”, 32 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн саналыг өгчээ. Тавд, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг 12 хувь нь “...Дэмжинэ”, 34 хувь нь “...Дэмжихгүй”, 34 хувь нь “...Огт дэмжихгүй”, 20 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ. Зургаад, Сангийн сайд асан С.Баярцогтыг 12 хувь нь “...Дэмжинэ”, 34 хувь нь “...Дэмжихгүй”, 34 хувь нь “...Огт дэмжихгүй”, 20 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн байна. Долоод, УИХ-ын гишүүн С.Одонтуяад есөн хувь нь “...Дэмжинэ”, 30 хувь нь “...Дэмжихгүй”, 27 хувь нь “...Огт дэмжихгүй”, 34 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэсэн саналыг өгчээ. Наймд, УИХ-ын гишүүүн Ж.Баярмааг найман хувь нь “...Дэмжинэ”, 43 хувь нь “...Дэмжихгүй”, 20 хувь нь “...Огт дэмжихгүй”, 29 хувь нь “...Одоогоор шийдээгүй байна” гэжээ.
Эндээс үзвэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүхий рейтингтэй улстөрчөөр МАН-ын Г.Занданшатар, АН-ын Н.Алтанхуяг тодорчээ. Хэрэв ойрын үед сонгууль болох юм бол тэд “тулахаар” байна.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ерөнхийлөгч хоёр улсад айлчлахаар мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.
Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон  албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхана.
Айлчлалын хүрээнд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээлэл зэрэг Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Ром хотноо Монгол Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим уран бүтээлээ толилуулж,   аж ахуйн нэгжүүд хамтран бизнес форум  зохионо.
Монгол Улсаас 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди ажлын, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны айлчлал хийж байсан.
Хоёр улс 1970 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо, Итали Улс 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ.
Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 14 жилийн дараа хийж буй айлчлал юм.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийх бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн Хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхана.
Манай улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байна.
2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-ын хийсэн төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх түүхэн айлчлал болсон.
Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд бичсэн болон 1246 онд Их хаанаас хариу болгон илгээсэн захидал нь хоёр улс олон зуун жилийн өмнө  харилцаж байсныг нотлох үнэт эх сурвалжид тооцогддог юм.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар
УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ?!
Өндөг анхдагч уу, аль эсвэл тахиа юу. Үүнд хариулт олддоггүйтэй адил “...УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ” гэдэг мэдэгдэхээ болив. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр 2025 оны аравдугаар сарын 17-нд нэгдсэн чуулганаар чөлөөлсөн. Түүнээс хойш 20 хонож байна. Түүнийг чөлөөлөх тогтоолд “...УИХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” хэмээн заасан дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн асуудалд орсон. Улмаар, УИХ дахь цөөнхийн бүлгээс дэд даргаар сонгогдсон Б.Пүрэвдорж энэ өдрүүдэд УИХ-ын даргын бүрэн эхээр хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, УИХ ихээхэн сонин байдалтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Гэтэл, өнгөрсөн долоо хоногт “эвлэрэл”-ээ зарласан МАН-ынхан “...УИХ-ын шинэ даргыг намынхаа Их хурлын дараа сонгоно” гэжээ.
МАН-ын Их хурал 2025 оны арваннэгдүгээр сарын 15, 16-нд хуралдана. Амралтын өдрүүдээр таарч байгаа юм. Түүний дараагийн долоо хоногт УИХ-ын даргын асуудал яригдахаар болж байгаа бололтой.
Гэтэл бид Үндсэн хуулийнхаа 20 дугаар зүйлд “…УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гээд заачихсан. “…Төрийн эрх барьж байгаа намд эрх мэдлийг хадгална” гэж заагаагүй байна. Ийм байтал УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Монгол төрийн эрх барих дээд байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангаж УИХ-ын даргыг сонгох асуудлаар ямар ч санаа оноо гаргахгүй, харин бүлэг дотроо хоёр хуваагдаж тамга тэмдгээ булаалдсан шиг сууцгааж байна. Тэд УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа УИХ-ын тухай хуулийн 7.2-т зааснаар “…УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөдөг. Гишүүний тангарагт “…Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, Үндсэн хуулийг дээдлэн сахина” гэж байгаагаас биш “…МАН-ынхаа шийдвэр, ашиг сонирхлыг дагана” гэсэн үг өгүүлбэр, утга агуулга алга байгаа юм.
Эндээс үүдээд дээрх “...УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ” гэдэг асуудал хүчтэй хөндөгдөж байна. С.Зориг агсны “...Нэгдүгээрт улс, хоёрдугаарт нам, гуравт хувийн эрх ашиг эрэмбэлэх ёстой” гэсэн нь ч бий дээ.
Дээрээс нь, УИХ-ын даргыг заавал МАН-ын шийдвэрээр томилох хууль, дүрэм байхгүй юм. МАН дээр биш УИХ-ын бүтэц болсон МАН-ын бүлэг дээр асуудал шийдэгдэх ёстой. Үндсэн хуулийн 24.1-т “…УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэсэн байна. Мөн УИХ-ын тухай хуулийн 10.1-т “…Сонгуулийн дүнгээр УИХ-д 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг УИХ дахь олонх гэнэ” гээд 11.1-т “…Энэ хуулийн 10.1-д заасан нам, эвсэл УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох эрх мэдэл Үндсэн хууль, бусад дагалдах хуулиар МАН-д олгогдоогүй байгаа юм. Харин УИХ-д олонх болсон МАН-ынхныг “…Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрхтэй” хэмээн Үндсэн хуульд заасан. Үндсэн хуулий 39.2-т “…УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна” гэж бий. МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т ч “…УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заажээ. Ийм байтал УИХ-ын даргын томилгоог намынхаа Их хурлын дараа шийдэхээр болсон нь МАН төрийн толгой дээр, цаашилбал Үндсэн хуулийн дээр гарсныг харуулж байгаа юм.Нөгөөтэйгүүр, өдгөө улс орны өмнө тулгамдсан, 2026 оны улсын төсвөөс эхлээд цаг үеийн олон чухал асуудал УИХ дээр овоорсон байна.
Манайхан улс төрийн шалтгаанаар “…УИХ дарга бол зүгээр л хурал удирддаг хүн” гээд байдгаас УИХ-ын дарга эдгээрт чухал оролцоотой юм. УИХ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд УИХ-ын даргын бүрэн эрхийг зааж өгсөн.
Тодруулбал, 13.1-т “…УИХ-ын дарга гишүүнд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 13.1.1-т …УИХ-ын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах”, 13.1.2-т “…Ээлжит, ээлжит бус чуулган, хүндэтгэлийн хуралдаан зарлах, бэлтгэлийг хангах, нэгдсэн хуралдааныг даргалах”, 13.1.3-т “…Энэ хуулийн 13.3-т заасан зөвлөлийн саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох”, 13.1.4-т “…Ерөнхийлөгч, Засгийн газартай УИХ-ыг төлөөлөн харилцах”, 13.1.5-д “…УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын хяналтын үйл ажиллагааг УИХ-ын хяналт шалгалтын ажилтай уялдуулах”, 13.1.6-д “…УИХ-ыг бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод, гадаадад төлөөлөх”, 13.1.10-т “…Тамгын газрын үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлын баталгааг хангуулах”, 13.1.11-т “…Хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах”, 13.1.12-т “…Холбогдох Байнгын хорооны саналаар УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах”, 13.1.13-т “…Хуульд заасан үндэслэлээр УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх”, 13.1.14-т “…Шаардлагатай гэж үзвэл УИХ-д өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулж, хуульд заасан шаардлага хангуулах”, 13.1.15-д “…Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг харьяаллын дагуу холбогдох Байнгын хороонд хуваарилж, нэгдсэн хуралдаанд мэдээлэх”, 13.1.16-д “…Ерөнхий сайдаас гаргасан хүсэлтийг үндэслэн хууль тогтоомжийн төслийг баталсан тов, дараалал харгалзахгүйгээр чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, 13.3-т “…Нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагаа, УИХ-ын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах, нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын саналыг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, тухайн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал, хууль тогтоомжийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хугацааг хэлэлцүүлгийн үе шат бүрээр тогтоох, УИХ-ын төсөв болон УИХ-ын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх чиг үүрэг бүхий зөвлөл УИХ-ын даргын дэргэд ажиллана” гэж заасан.
Гэтэл, өнгөрсөн долоо хоногийн чуулган үеэр л гэхэд “…УИХ-ын даргын зөвлөл хуралдсан, хуралдаагүй” гээд чуулганаар хэлэлцсэн нэгэн тодорхой асуудлын хүчин төгөлдөр эсэх нь хөндөгдөж байгаа нь ч харагдсан. Ер нь бол, аливаа улс орны нийгэмд удирдлага, нийтлэг засаглалыг хэрэгжүүлдэг улс төрийн байгууллыг төр хэмээдэг.
Германы социологич Макс Вебер “…Төр гэдэг нь зүйд нийцэхүйц албадлага, хүч хэрэглэх онцгой давуу эрхийг эзэмших улс орны удирдах бүтэц” гэсэн байдаг. Тэр нь Монголд УИХ юм. Гэтэл өнөөдөр төрийн эрхийг барьдаг дээд байгууллага нь УИХ бус МАН юм шиг дүр зураг бий болжээ. Дашрамд хэлэхэд, урьд нь “...Төрийн дээр нам гарлаа” гэж ярьдаг л байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм улайм цайм заларчихсан явдал байсангүй билээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Баярцогт Ерөнхийлөгчид дэвшиж, Лу.Гантөмөр Бүлгийн дарга болох уу
АН-ынхан 2024 оны сонгуулиа сая дүгнэж, намын даргаа шинээр сонголоо. Ингэснээр, тус нам 2028 оны сонгуульд О.Цогтгэрэл гэдэг даргатай орохоор болж байна.
Гэхдээ, түүнээс өмнө “...Намынхаа дотоод зохион байгуулалтыг сайтар тогтож, сонгууль угтсан улс төрийн ямар арга барилаар ажиллах вэ” гэдэг дээр чамбайхан бодлого гаргах ажил О.Цогтгэрэлийн өмнө байна. Анхнаасаа л байсан, АН-ын бараг имиж шахуу болчихсон олон фракцынхаа эв зүйг олох л түүнд хамгийн хэцүү нь байх болов уу. Учир нь, намын даргаар дөнгөж сонгогдонгуут л фракцууд нь энд тэндээс нь гомдол чирэгдэл гаргаад эхэлж буй бололтой. О.Цогтгэрэлийг “...С.Баярцогтын үгнээс гарахгүй байна. “Тэсо” дээрээ, бас “Скай гарден” хавиар зөвхөн түүнтэй л уулздаг боллоо. Мөн, “Од” фракцынхан ч ийм уулзалтуудад орж, намын шинэ даргад нөлөөтэй байна” гэх яриа фракцуудаас нь гаргах болов. Түүнчлэн, “...О.Цогтгэрэл 2027 онд С.Баярцогтыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, Лу.Гантөмөрийг Бүлгийн дарга болгоно. “Нэг Монгол”-д генсекийн суудлыг үлдээж, Н.Ганибалыг хэвээр байлгана гэж амласан” гэлцэж байна.
Ер нь бол, АН-ын сая болсон дотоод сонгуульд С.Баярцогт ихээхэн үүрэгтэй ажилласан. Хэрэв тэр “улс төрийн зураг”-ийг сайн гаргаж ажиллаагүй бол АН-ын даргын сонгууль нэлээд хэл амтай, ер нь л гацаа саад ихтэй болох байв. Наад зах нь, АН-ын залуус “...Үндсэн дүрмээ шинэчилж байж намын даргыг сонгоно” гээд гацаачихна. Үүнээс гадна, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу гээд эвгүй өрсөлдөгчид гарч ирж, санал хуваагаад 1-2 өдрийн биш нэг намаржингийн ажил болгох байсан ч байж мэдэх юм. С.Баярцогт л энэ бүх галаас эвтэйхэн тойруулаад АН-ыг маш их эв нэгдэлтэйгээр харуулж байгаад шинэ даргатай болгосон. Тэр утгаараа, тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшихэд гайхах зүйлгүй юм. Гэвч, аль хэдийнээс Ерөнхийлөгчид нэр дэвшихээр яригдсан Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, С.Ганбаатар, Б.Пүрэвдорж нар бас бий. Удахгүй энэ асуудлаар АН-ынхан дотроо “зөвшилцөх” шаардлага үүснэ. Түүнээс өмнө, “...О.Цогтгэрэлийн хашиж буй УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалд хэн очих вэ” гэдэг дээр нэлээд яриа хөөрөө болох шинжтэй байна. АН-д явж буй дээрх албан бус мэдээллээс харахад, О.Цогтгэрэл дарга нь болохоор АН-ын хуучин дарга Лу.Гантөмөрт УИХ дахь АН-ын бүлгийн даргын албаа амлачихсан юм байна. Харин АН-ын 40 гаруй гишүүн намынхаа даргын “санал”-ыг зөвшөөрөх эсэх нь бүрхэг юм. Фракц болгон нь энэ албан тушаалд амбицалж таарна. Тиймээс, АН даргаа шинээр сонгоод амар амгалан болчихгүй, дотооддоо наашаа цаашаа болох олон асуудал байна гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд
Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны аравдугаар сарын 5-нд огцров. Урьд орой нь “тантай үүрд хамт” хэмээн амлаж, зусардаж байсан С.Эрдэнэ өөрийн Шонхор фракцийн 10 гишүүнийг дагуулан “салхинд гарсан” тул чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцож, 36 нь Ерөнхий сайдыг огцруулах санал өгчээ. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Н.Алтанхуяг ажлаа өгөхөд хүрсэн бөгөөд тэр өдрийг Н.Алтанхуяг үүрд санаж явдаг аж. Түүний ажлын өрөөнд УИХ-ын санал хураалтын самбарын фото жаазанд заларч байдаг. С.Эрдэнэ 10 хүнээ авч арилаагүй бол Н.Алтанхуяг 40 гишүүний саналаар үлдэх боломжтой байж.
Хоёр жил гаруй ажилласан Засгийн газар огцроход Н.Алтанхуягийн Хэрэг эрхлэх газрыг нь ахлаад явж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм. Н.Алтанхуяг хожим үүнийг дүгнэж хэлэхдээ “Огцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн” гэжээ.
Тавантолгойг Ж.Оджаргал гэх хүний өрийн барьцаанд тавихын тулд Н.Алтанхуяг гэх зөрүүд эрийг унагаасан болох нь өнгөрсөн намраас улам тодорхой болж, баримтууд ар араасаа гарч ирсэн билээ. Бас Дубайн гэрээ Н.Алтанхуягийг намнасны дараа зурагдсныг мартаж болохгүй.
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ дээр түүх давтагдах гэж байна. Чингис хаан Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34-50 хувийг авах, Оюутолгой төслийн олон жил үргэлжилж буй татварын маргааны эцэслэн шийдвэрлэх, Онтре гоулд ХХК-ийн 34 хувийг Рио Тинто-Онтрегийн хамсал дангаар бус Засгийн газар оролцож эзэмших тухай гэсэн асуудлуудыг тавьсны улмаас гадаад, дотоодын улс төр бизнесийн хамсал “хөдөлж эхэлсэн” болох нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас тод ажиглагдаж байна.
Дээр нь улс төрчдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах хууль гэж маш том цохилтыг амсахыг хүсэхгүй байгаа бүлэглэл Л.Оюун-Эрдэнийг унагаах дээр эвсжээ. Тэднийг далайн чинадаас Ц.Элбэгдорж удирдан чиглүүлсээр суугаа.
Н.Алтанхуяг огцорсныхоо дараа юу гэж хэлснийг сануулъя: “Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгчдөө зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо. Ялангуяа манай зарим улс төрчид энэ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өмчилж, худалдаж авч, хөлслөн ажиллуулж, асар их хэмжээний ийм гүтгэлгийг орон даяар цацдаг боллоо” Яг энэ технологи одоо ажиллаж байгаа. Тэд эхлээд Н.Алтанхуягийн охины хэрэг гэж юм зохиогоод хүргэн Дэнзэнгийн хэрэг болгож өргөжүүлээд, Н.Алтанхуягийн ойрын хүмүүсийг шоронд хориод, эхнэрийг нь нисэх буудал дээр баривчлах гэж дайраад… дараа нь унагасан. Нэр хүндийг нь шороотой зуурсны эцэст унахад нь өмөөрөх сэтгэхүй үлдээгүй юм.
Түүх давтагдах гэж байна. УИХ-ын гишүүд одоо хэн нэгний хатгаасаар биш улс орны эрх ашигт хөтлөгдөн сонголт хийх ёстой. Айсуй дэлхийн хямрал биднийг эвтэй байх, тогтвортой суухыг сануулж байгаа. Ийм чухал үед санал хураалтыг нууцаар авч хэрхэвч болохгүй. Ядаж л Н.Алтанхуягийнх шиг жаазалсан дүн үлдэх ёстой.
Иргэд хэн урваж, хэн шарвасныг мэдэх эрхтэй.
Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Монгол Ардын намын хоёрдугаар ээлж хоолонд орохоор хэт яарсан бололтой-
-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдаж, хамтарсан Засгийн газрыг задлах шийдвэр гаргалаа. Танай намыг гэрээгээ зөрчсөн хэмээж буй ч үндсэн шалтгаан нь өөр шиг. Эдгээр үйл явцыг та хэрхэн харж байгаа вэ?
-Хамтарсан Засгийн газар тарах нь нэгэнт ойлгомжтой байсан. Харин хэдий хугацааны дараа, хэзээ гэдэг л сонин байлаа. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэж харж байв. Яг нарийндаа, сонгуулийн цикл тойрсон ерөнхий зарчмын дагуу, УИХ-ын сонгуулийн дараа улс төржихгүйгээр бодитой ажил хийх үндсэндээ хоёр жилийн хугацаа л байдаг. Энэ хоёр жилийг ашиглаад том төслүүдээ хэрэгжүүлэх, эдийн засгийн араануудаа хөдөлгөх боломжийг эрэлхийлнэ. Тиймээс олон жил гацсан, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн хоёр талд гарч зогсчихоод дундын шийдэл гаргаж чадаагүй асуудлууд дээрээ хоёр том улс төрийн хүчин нэгдээд үзвэл яасан юм гэдэг гэгээлэг төсөөллөөр хамтарсан Засгийн газар байгуулсан байх л даа.
Гэхдээ нөгөө талд нь хууль зүйн үр дагаврыг нь бодох ёстой. Олонх болсон, Засгийн газраа дангаар байгуулах учиртай нам сөрөг хүчинтэйгээ нэгдчихээр, ардчилал болон парламентын бэхжил талдаа суларна гэж шүүмжилсэн. Ийм нөхцөлд хамтарсан Засгийн газар байгуулагдсан ч цаг хугацааны хувьд арай л эрт тарлаа.
Харин логикийн хувьд, хамтарсан Засгийн газар тарсан шалтгааныг ойлгохгүй байгаа. Анх энэ асуудал Ерөнхий сайдын хүүгийн сүй тавьсантай холбогдож гарч ирсэн. Ерөнхий сайдын хүү найз охиндоо орлогоос давсан байж болзошгүй үнэтэй брэндийн бэлэг өгсөн үү гэдэг хардлагаас эхэлсэн. Ингээд Ерөнхий сайдыг орлогоо нотол, хүүхдийн тань тансаглал орлогын хүрээнд үү, үүний ард авлигал байгаа юм биш үү, өөрөө авлигын тогтолцооны нэг хэсэг болчихсон юм биш биз хэмээн залуус жагссан. Гэтэл эрх баригч нам энэ асуудлыг өөр тийш эргүүллээ. МАН-ын хоёрдугаар ээлж хоолонд орохоор хэт яарсан бололтой.
Тэд ажил хийе гэхээс илүүтэй, "Бидний эрх мэдэл дээр яагаад өөр намын хүмүүс суугаад байгаа юм" гэсэн атгаг жижиг бодлоос үүдэн, Ерөнхий сайдын хүүхдийн асуудлыг АН-ын алдаа болгож хувиргалаа.
-МАН Бага хурлаар гаргасан шийдвэрийнхээ тайлбарыг маргааш нь хийнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ одоог хүртэл энэ шийдвэрээ танай намд цаасан байдлаар ирүүлээгүй гэсэн үү?
-МАН-ын Бага хурлын шийдвэр одоог хүртэл Ардчилсан намд ирээгүй байна. Одоо УИХ дээр Ерөнхий сайд огцрохтой холбоотой асуудал Ардчилсан намыг дүрмээ зөрчсөн гэх Бага хурлын шийдвэрийн хамт орж ирнэ. Гишүүд ч асуулт асууна. Тиймээс тэр их асуулт, хэрүүдийг хэрхэн тойрохоо мэдэхгүй, аятайхан шийдэл олдохгүй удаад байх шиг байна.
Нэгдүгээрт, Ардчилсан нам яаж гэрээгээ зөрчсөн бэ гэдэг дээр логикийн хувьд маш том зөрчил үүссэн. Манай Б.Пүрэвдорж гишүүн энэ агуулгаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Засгийн газарт байгаа найман сайдааса асуулаа. Та нар Ерөнхий сайдын бэрд өгөх бэлгийг бэлдэж өгсөн юм уу гэсэн. Бүгд “үгүй” гэж байна лээ” хэмээн элэглэж харагдсан. Яг ийм хошин шог шиг юм болж байна.
Хоёрдугаарт, миний харж буйгаар МАН яг хөшигний ар дахь хэрүүлээ ил гаргаж хэлэхгүй байна. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр “Би ард түмнээсээ Монгол Улс засаглалын ямар хэлбэртэй байвал зүгээр вэ гэдгийг асууна” гэж муйхарлаж байсан. Тэр муйхарлалын бас нэг хувилбар хөшигний ард одоо явагдаж байна. Хэн нэг хувь хүн эрх мэдлээ хадаж, тэнгэрийн суудалдаа үлдэх оролдлогыг тас цохихгэж АН-ын бүлэг "Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй" гэсэн бичигт гарын үсэг цуглуулсан.
Үүнтэй зэрэгцээд өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бий боллоо. Тиймд энэ бүхэн гарын үсэг цуглуулж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэсэн хардлага ч байна.
Х.Баттулга Ерөнхийлөгч байх үедээ ҮАБЗ-ийг өөрийн хүмүүсээр бүрдүүлж, шүүхийг "шүүрдэж" галзуурсан. Яг түүнтэй адил, хоёрдугаар анги яваад байгаа юм биш биз.
Ерөнхий сайдын хүүгийн асуудалд дөрөөлж, хавсаргад нь АН-ыг Засгийн газраас гаргаад, ард нь ҮАБЗ дээр өөрийн гэсэн гурван хүнтэй, Засгийн газар болон УИХ дээр өөрийн гэсэн дэмжлэгтэй, тэр дэмжлэгээр дараагийн эрх мэдлийнхээ үргэлжлэлийг хийх гэсэн хөшигний ар дахь тоглоом яваад байна уу гэж хардаж байгаа.
Ийм хардлага, болгоомжлол байгаа учир бид МАН-ын Бага хурлын шийдвэрийн үндэслэлийг цаасаар авч харахыг тэсэн ядан хүлээж байна.
-Хамтарсан ЗГ-ыг байгаа нь УИХ-ын сонгуулийг угтсан ажил биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил-
-Ерөнхий сайд хэн байхаас хамаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн сценари зурагдах нь гэсэн таамаглалыг та ч дэвшүүлж байгаа юм байна. Тэгэхээр таны харж байгаагаар дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ?
-Эхлээд өмнөх түүхийг ярья. 2012-2016 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох зургийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зурсан. Ц.Элбэгдорж яагаад энэ зургийг зурсан бэ гэхээр, дараагийн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнхөө түншүүдийг баталгаажуулах гэсэн. Хэрэв та бүхэн анзаарч байсан бол Н.Алтанхуягийг огцруулахад З.Энхболд, Х.Баттулга нарын хүмүүс Ц.Элбэгдоржтой гар нийлж, Р.Амаржаргалаар мануухай босгож байгаад ар дээр нь Ч.Сайханбилэгийг томилсон. Ч.Сайханбилэг сайд болоод, хэрүүл дагуулсан эдийн засгийн ашиг сонирхолтой олон шийдвэр гаргаж байлаа. Надад яг ийм зүйл давтагдаж байна уу гэдэг болгоомжлол надад төрсөн.
Ерөнхийлөгчид хамгийн их таалагдах, түүний үгээр байж чадах тийм л хүн дараагийн Ерөнхий сайд болно. Мөн Ерөнхий сайд болоод ямар шийдвэрүүд гаргах вэ гэвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг У.Хүрэлсүхийг, эсвэл У.Хүрэлсүхийн "бөгсийг нь ухахгүй" байх тийм хүнийг дэвшүүлэхийн төлөө бүх хүч чадлаараа ажиллах байх. Ийм л зорилго, амлалтын ар дээр шатрын өрөг өрөгдөж байна гэж би харж байгаа. Энэ бол 2028 оны УИХ-ын сонгуулийг угтсан ажил огт биш. Энэ бол түүний наана болох буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байгаа үйл явдал. Урьдын туршлага байгаа учраас бид ингэж хардаж байна.
Дахин нэг жишээ хэлье. Одоогоос дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгууль болсон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Х.Баттулгын дүү нартаа далаараа тавиулах үйл явдлыг хэн хийж, найруулав. Тэр үеийн хүмүүс бүгд солигдоогүй байгаа. Одоо хэр эрх мэдлээр тоглоод, нэг нэгэнтэйгээ зодолдоод байж байгаа.
Мөн Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд гурав хамтран Н.Алтанхуягийг зайлуулж, ар дээр нь хоорондоо зодолдоод юу боллоо. Өнөөдөр нэгэнтэйгээ нүүр тулаад уулзаж чадахгүй хэмжээний үзэн ядалт тээсээр байна. Яг энэ хувь заяа дахин давтагдаж байгаа. М.Энхболд гэдэг хүнийг зайлуулахын төлөө "Шударга тав" гэж гарч ирсэн. Тэр хүмүүс хэний төлөө гудамжинд гарав, тухайн үеийн Ерөнхий сайдыг огцруулж, өөр хүнийг сайд болгов. Дараа нь дахиад тэр хүнийг Ерөнхийлөгч болгохын тулд зүтгэсэн. Гэтэл эдгээр хамтралын нөхөд өнөөдөр нүүр тулаад үнэнээ ярьж чадахгүй болтлоо хөшигний ард зодолдож байна. Тэдэнд ил гараад үнэнээ хэлэх зориг байхгүй.
Ардчилсан нам бол бүх юмаа ил хэлчихдэг. Харин МАН-ын дотоод соёл нь модон дотор цусаа гартал зодолдоод, хөшигний наана тосоо гартал тэврэлддэг. Тэд энэ тоглоомоо л тоглож байна. Манай намын дарга Л.Гантөмөр хэлж байна лээ. МАН-ын залуучуудад итгэсэн, итгэл маань үүгээр зогсож байна гэж. Ийм дотоод соёлтой, хаалттай байдаг. Зөвхөн даргынхаа төлөө улс орны эрх ашгийг нулимж хаяснаа, нүүрээ угаагаад юу ч болоогүй юм шиг гараад ирж чаддаг хүмүүст итгээд сууж байх нь гэнэн хэрэг.
-Нэгийхээ гэр бүл рүү ортол өсөрхөж, шорон оронд хийтлээ галзуурах тэнэглэл манай намд байхгүй-
-Сая хэлсэнчлэн танай намын дарга өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн, ажлаа өгнө ч гэж дуугарлаа. Л.Гантөмөрийг ер нь улс төрч, намын даргын хувьд та хэрхэн дүгнэдэг вэ. Улс төрийн шийдвэрийг нь дэмжих үү?
-Манай намын хувьд үе солигдсон. Нэгнээ хуурч хэрчээд, шарх сорив нь эдгэхгүй болтлоо зодолддог, жаахан зальжин маягийн ах нарын үе ерөнхийдөө дууссан. Одоо манай нам дотор үе дотроо булаацалдах зүйл байхгүй. Нэгийнхээ гэр бүл рүү ортол өсөрхөж, шорон оронд хийтлээ галзуурах тийм тэнэглэл бидний дунд байхгүй. Л.Гантөмөр бидний нэг учир “Миний явсан зам буруу байлаа. Тиймээс би хариуцлага хүлээе" гэж хэлэх эр зориг байна. Тэглээ гээд нөгөө хүнээ дэвсэлж суух тачаадсан үзэн ядалт бидний дунд байхгүй. Ах нараас болж хагарч, хэдэн янзын тамгатай болоод, бусдын гарын үзүүрт зарагдах хүртлээ бутарч дууссан намыг эвлүүлэн босгож, өдий хэмжээнд авч явж байгаа юм чинь үүнээс цааш ч эрүүл ухаанаа бид хадгална.
-Танай намын дараагийн дарга хэн байх бол?
-Манай нам дотоод дүрэм, журам болон улс төрийн намын тухай хуулийн дагуу даргаа нээлттэй сонгоно. Хэн ч байж болно гэсэн үг. Улс төрийн намын тухай шинэ хууль үйлчилж байгаа. Шинэ хуулиар нам Их хурал хийж, даргаа сонгох зохицуулалттай.
-Шинэ Засгийн газар хиймлээр "үйлдвэрлэсэн" сайд нараа буулгаж, дарга нарын тоог багасгахгүй бол том бүтцийн тансаглалыг Монголын эдийн засаг дийлэхгүй-
-Хамтарсан Засгийн газар тарсны дараа хэрэгжүүлж байсан томоохон мега төслүүд улс төрийн ямар эрсдэлтэй тулна гэж харж байна?
-Хамтарсан Засгийн газрын үед жижиг алдаа гарахад "За, яах вэ. Том ажлууд яваг" гээд амаа жимийгээд зогсож байсан. Энэ нь биднийг сөрөг хүчнээ ер хийх нь үү, үгүй юу гэж харагдах хэмжээнд бүдэгрүүлсэн байж магадгүй.
Харин хамтарсан Засгийн газар тарж байгаа нөхцөлд энэ бүхэн өөрчлөгдөнө. Улс төрийн эрсдэлийн хувьд Засгийн газраас эхлүүлсэн ихэнх ажил урагшлах нь ховор болох байх. Үнэхээр улс оронд хэрэгтэй зөв ажлууд урагшилна. Дарга тойрсон, зөвхөн нэг намын эрх ашгийг харсан, улс төрийн ашиг хонжоо хайсан алдаа гаргавал улс төрийн маргаан талцал үргэлж асна.
Үүний ар дээр буруу хожил битгий явагдаасай.
"126 гишүүнтэй энэ парламент болохгүй юм байна, түүний оронд нэг хүний гэдэг юмыг амилуулах сонирхол битгий хүч аваасай" гэж хүсэж байна. Түүнээс парламентын эрүүл мэтгэлцээн, нэг нэгэндээ хяналт тавих улс төрийн зөв шаардлагууд илүү хүчтэй, зохион байгуулалттай, сайн үндэслэлтэй болж хувирах байх.
-Шинэ Засгийн газрын бүтэц ямар байх ёстой вэ. Хамтарсан Засгийн газрын хувьд намууддаа сандал, суудал өгөх гэж бүтцээ хэт данхайлгасан шүү дээ?
-Хамтарсан Засгийн газарт нэг том алдаа байсан. Хэт данхайсан нь үнэн. Олон намтай учраас олон сайд, дарга үйлдвэрлэсэн. Одоо МАН дангаараа засаглая гэж байгаа бол эхний ээлжид хиймлээр "үйлдвэрлэсэн" сайд нараа танах байх. Яамны бүтэц эргээд цомхон болох байх. Дарга нарынхаа тоог цөөлөх зорилготой ажиллаасай гэж хүсэж байна. Түүнээс биш хоёрдугаар ээлжээ хоолонд оруулахын тулд ширээн дээрх бүх тавгаа хураахгүйгээр дүүргэнэ гэж үзвэл Монгол Улсын эдийн засаг дийлэхгүй.
Тиймээс яамдаа багасаасай. Хэрэв шинэ Засгийн газар зарчмын шинжтэй концепц барья гэж бодвол Хууль зүй ба Дотоод хэргийн яамаа салгаасай гэж хүсэж байна.
-Шинэ Засгийн газар байгуулагдвал шүүмжлэл дагуулсан хяналт, бүтээмж менежерүүд хэрхэх вэ?
-Мэдээж тэд байхгүй болно.
-Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлсэн хамгийн том төслүүдийн нэг бол Гашуунсухайт-Ганцмодын хэлэлцээр. Хил холбоод зогсохгүй цаашид үргэлжлэх бүтээн байгуулалт шүү дээ. Улс төрийн, засаглалын хувьд тогтвортой болсон гэдгээ харуулах гэж, хамтарсан Засгийн газрын имижээр хэлэлцээрийг хийсэн гэж харагддаг. Одоо тарчихаар, энэ ажил цааш үргэлжлэх үү?
-Үнэнийг хэлэхэд манай улс гадаад ертөнц рүү урагш төмөр замаар гардаг, тэгээд агаарын тээвэр л бий. Энэ хоёр сэдэв дээр үргэлж хаалт, боолт орж ирдэг. Гацааж, зогсоох сонирхол хойноос орж ирдэг. Хойд талын гар хөлүүд эрх мэдэлтэй, дуу хоолойтой байснаас болж өнгөрсөн хугацаанд төслүүд гацаж ирсэн. Эдгээрийг бид тэнцвэржүүлж, аль болох эвтэйхэн барих гэж оролдож байгаа. Одоо дараагийн Ерөнхий сайд хэн байхыг би хэлж мэдэхгүй. Шинэ Засгийн газар дотор ямар дуу, хоолой хүчтэй байхыг тааж мэдэхгүй байна. Гэхдээ Монголын улс төр доргих, засаг хөдлөх бүрд барьц ахиулдаг ашиг сонирхол бүхий хэсэг АН, МАН-ын аль алинд бий. Энэ ашиг сонирхлыг сөрж чадах хэмжээний хүчийг бий болгох гэж 126 гишүүнтэй парламент байгуулагдсан. Тэгэхээр парламент Засгийн газрыг толгой дээрээ гаргахгүйн тулд гурван зүйл шийдэх ёстой.
Нэгдүгээрт, Ерөнхий сайд хэн байхаас үл шалтгаалж УИХ-ын толгой дээр гарч суудгийг болиулах хэрэгтэй. 126 гишүүн Үндсэн хуулийн зарчим, үзэл санааг амилуулах шаардлагатай. УИХ-ын нэгдсэн чуулганы бүрэлдэхүүнд 126 гишүүн багтана. Тэр дунд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэж байхгүй. Чуулганы үндсэн ерөнхий зохион байгуулалт 126 хүн хуралдах, мэтгэлцэх, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргахад зориулагдах ёстой. Хуралдахад нь зориулж УИХ-ын дарга байдаг. Даргад хурал удирдах таатай нөхцөл суудал гаргаж өгч болно. Түүнээс бусдаар, зарчмын хувьд даргын сэнтийд залж болохгүй.
Хоёрдугаарт, парламент өөрөө мэтгэлцэх талбар. 126 гишүүн дотроо олонх, цөөнх гэж хуваагддаг үндсэн зохион байгуулалттай. Олонхын болон цөөнхийн бүлэг мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж, эрүүл саруулаар мэдээлэл цуглуулдаг, хэлэлцдэг. Тэр нь олон нийт рүү ил тодоор гарч, нийгэм ойлголттой болдог. Яг үүнд зориулсан мэтгэлцээний талбарыг бий болгох ёстой. Хамтарсан Засгийн газар байхгүй болсон учир парламентын ардчилал үүсэх боломжтой. Энэ агуулгаараа Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгож хувиргах хэрэгтэй. Дэлхийн бүх улсуудад парламент нь ийм зарчимтай байна. Ерөнхий сайд нь зарим улсад бүр 14 хоног тутамдаа парламентад орж ирж, асуултад хариулдаг. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлаар ард түмний төлөөлөгч гишүүд асуулт асууж, Засгийн газар ажил хариуцаж байгаагийн хувьд тайлбар хэлдэг тийм л тогтолцоо руу орох ёстой.
Гуравдугаарт, Ерөнхий сайд байна уу, сайд нар байна уу, хэн байхаас үл шалтгаалж төрийн болон жирийн алба хаагчдыг УИХ-д худлаа ярьдаг байдлыг зогсоох ёстой. Худал мэдээ, хоосон хэрүүлийг болиулж, ажил хэрэгч, тоо баримттай, үндэслэлтэй, нотолгоотой зүйлсийг ярьдаг болох ёстой. Тэгж байж шийдвэр зөв гарна.
Үүний дараа бидний ярих ёстой нэг зүйл бий. Ерөнхийлөгч бол УИХ-ын өмнө Ерөнхий сайдтай яг адил статус бүхий албан тушаалтан. Тиймээс мөн гишүүдийн асуултад хариулдаг байх ёстой. УИХ-д хийсэн ажлаа тайлагнадаг байх ёстой. Үндсэн хуульд нэг заалт бий. Ерөнхийлөгч УИХ-ын өмнө тааллаараа оролцох эрхтэй. Гэхдээ УИХ-ыг даргалах эсвэл толгой дээр нь гарч суух боломжгүй. Энэ зарчмыг ярих ёстой.
Эцэст нь Засгийн газар яаж байгуулагдах, Ерөнхий сайд хэн болохоос үл шалтгаалан гурван даргын улс болчихсон байгаа байдлыг өөрчлөх ёстой. Монгол Улс Үндсэн хуулиараа эрх мэдлийг гурав хуваасан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж. Түүнээс гурван дарга Монгол Улсын захирдаг социализмын үеийн систем биш. Иймд ҮАБЗ дээр УИХ-ын дарга орж ирж сууж байгааг болиулах ёстой. УИХ-ын дарга УИХ дээр л эрх мэдэлтэй байх ёстой. ҮАБЗ гэдэг бол эрх мэдэл хуваарилалтын байгууллага биш. Зөвхөн Үндсэн хуульд дурдагдсан зөвлөмжийг өгөх ёстой нэг институт. Тэр байгууллага УИХ-ын даргыг дотроо оруулж байгаад, Ерөнхийлөгч нь даргалж, УИХ-ын даргад заавар чиглэл өгдөг байж болохгүй. Эсрэгээрээ УИХ-д Ерөнхийлөгч ирж ажлаа тайлагнах Үндсэн хуулийн үүрэгтэй. Тиймээс УИХ-ын дарга гэдэг хүн өөрөө түүний доор орж ажиллаж болохгүй. УИХ-ын гишүүн Ерөнхий сайдыг дуудаж ажлыг нь асуудаг мөртлөө Ерөнхий сайдын даргалдаг Засгийн газрын аль нэг агентлагт ажиллаж болдоггүй биз дээ. Яг энэ Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх ёстой.
-Сая дурдсан ажлуудаа АН-ын бүлэгтэй хамтран хуулийн төсөл болгосон гэсэн. Хэзээ өргөн барих вэ?
-Өргөн барих нь бэлэн болчихсон. Одоо УИХ-ын даргаас тов хүлээгээд сууж байна. Энэ хуулийн нэг хэсгийг АН-ын бүлэг, нөгөө хэсгийг нь УИХ-д суудалтай намууд хамтраад өргөн барьж байгаа.
-МАН Ерөнхийлөгчийн асуудлаар сул гишүүний орон тоо тооцож, Дав.Цогтбаатарыг золиослоод байна уу-
-Танай намын залуу гишүүн Дав.Цогтбаатарын шүүхийн асуудал удаан яригдлаа. Сүүлдээ Дав.Цогтбаатарыг түдгэлзүүлэхгүй байгаа нь, МАН улс төрөөс гадуур байгаа хүнээ оруулахын тулд суудал хадгалж байна хэмээн яригдаж буй. Энэ үндэслэлтэй юу. Түүний холбогдох хэргийн хүрээнд гол буруутнууд нь цагаадчихсан зэрэг өнцгүүд байна?
-Хууль зүйн нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдал хоёр өөр байгаа. Ер нь бол хууль зүйл нөхцөл байдал үүсэхээс өмнөх улс төрийн нөхцөл байдал энэ шийдэл рүү явуулсан нь хэн ч харсан тодорхой байгаа. МАН-аас Ерөнхийлөгч болох ёстой хүн УИХ-ын гадна байгаа учраас түүнийг УИХ руу оруулж ирье. Эсвэл одоо байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгахад хамгийн үүрэг, рольтой оролцох ёстой тоглогч нар нь УИХ-ын гадна байгаа учраас тэр хүнийг оруулж ирье гэвэл, хэнийг мулталж болох вэ гэдэг дээр өрөг тавьсан болов уу. Иймд УДШ дэх гар хөлөөр ийм шийдвэр гаргуулсан юм биш биз гэсэн хардлага байна.
Дав.Цогтбаатар гэдэг хүний бүрэн эрхийг хөндөхөөс илүүтэй, зурсан зургийн золиосонд яваад байгаа юм биш үү гэсэн хардлага бий. Дээд шүүх дээр болсон маргаан дээр энэ зүйл маш тодорхой харагдаж байсан. Дав.Цогтбаатар гэдэг хүн бол шийдвэр гаргагч биш. Хэрэгжүүлэгч, мэргэжилтэн нь байсан. Гэтэл гол шийдвэр гаргасан хоёр албан тушаалтан нь яагаад ял авсангүй вэ. Энэ чиглэлд гол шийдвэр гаргасан МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд одоо хүртэл томоохон албан тушаал хашиж байна.
Тэр хүмүүст яагаад хууль үйлчлээгүй вэ. Тушаалын дагуу ажлаа хийсэн мэргэжилтэнд ял өгөх гэж оролдоод, шүүхээс цагаадсан хэрэг дээр тойргийг нь булааж авахын тулд буцаагаад ийм асуудлыг хөндөв гэдэг зүйл яригдаж байгаа. Энэ бол хөшигний ардах дүр зураг.
Харин хөшигний наана байгаа дүр зураг дээр "Энэ процесс Үндсэн хууль зөрчөөд байгаа юм биш биз. Хэрэв үнэхээр ийм асуудал хөндөгдөж байгаа бол Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой маш тодорхой заалт бий.
Үнэхээр УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудал хөндөгдсөн бол УДШ шийдвэр гаргахаас өмнө УИХ-д ямар нэг бичиг ирэх ёстой байсан уу гэдэг асуудал үүснэ. Энэ мэтчилэн хууль зүйн хэд хэдэн асуудал байгаа. Дээрээс нь энэ чинь ард түмний мандаттай хүн. Жирийн гудамжид байгаа хүн огт биш. Тиймээс бид энэ асуудалд илүү хэрсүү, хөшигний ар дахь тоглоомыг нь анзаарч харж байгаа учир МАН-ынхан шиг алга ташиж гүйхгүй.
https://eguur.mn/597011/
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…
Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд УИХ-ын 2024 оны сонгуулиар унагах гэж ихээхэн хичээсэн. Гэвч баралгүй, тэр сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдаж байв.
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийг огцруулахын тулд хамтарсан Засгийн газрыг чичлээд л байна. Гэвч, удахгүй энэ зөв байсныг амьдрал нотолж л таарна даа. Зөвхөн саяын Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболт л гэхэд Тавантолгойг таалдаг манай Ухаахудагийнхнаас гадна Орос, Австрали, Индонезийн нөлөөгөөр гацдаг байсан. Хэрвээ энэ гэрээг Хятадын талтай хийлгүй 3-4 сар алдсан л бол Трампын тариф, Оросын байр суурь гээд дахиад боломж хаагдахаар байв. Ингэж, Тавантолгойн ордыг авч үлдээд, дээрээс нь Ухаахудаг хэсгийг Баялгийн санд авах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-д ярихдаа “…Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал юм.  Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ухаахудаг биднийх, “Шангрила” тэднийх гэдгийг л хэлж, бид ч тэгж ойлгох нь зөв байгаа юм.
Өнөөдөр дүрэмгүй тоглоомоор пирамид өрж байна. Тэр пирамид маргааш нурна. Харин түүнээс өмнө “…Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-д Л.Оюун-Эрдэнэ л дийлдэв үү, олуулаа дийлдчихэв үү” гэдгээ ухах нь чухал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина
Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд Монголын улс төр тогтвортой байж ирлээ. Улмаар 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, олон намын төлөөллийг парламентад оруулж ирэх боломжийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийсэн. Ингэснээр гурван нам хамтарсан Засгийн газар байгуулах боломж бүрдсэн.
Үүний эцсийн зорилго нь жижиг улс төр, эрх ашиг, мөнгөний сонирхлоос болж олон жил гацсан том төслүүдээ хөдөлгөх байсан. Энэ зорилгоо ч эхнээс нь биелүүлж, Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сарын эхээр эхлүүлж чадлаа.
Цаашид ч Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станц, Ураны төсөл гээд шил шилээ даран хүлээж байна.Гэвч энэ бүхнийг эхлүүлэх, бүрэн дуусгахад бидэнд мөнгө хэрэгтэй байсан. Л.Оюун-Эрдэнийн удирдсан хамтарсан засаг энэ олон төслийг хэрэгжүүлэх мөнгөний эх үүсвэрийг Баялгийн сан гэж харсан. Тэр нь ч үр дүнгээ өгч байгаа. Харин мэдээлэлд ойр, үе үеийн улстөрчдийг өөрсдийн гар хөл болгон ашиглаж ирсэн бүлэглэлүүд өөрсдийн босгосон уул уурхайнхаа 34 хувийг өгөх дээрээ маргаан үүсгэсэн нь өнөөдрийн улс төрийн халуурлын эхлэл болсон гэхэд буруудахгүй. Аливаа улс бүү хэл хувь хүн хүртэл өөрийн алдаанаасаа суралцаж, цаашдаа аль болох алдахгүйг хичээж байж амьдардаг. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэдэн Ерөнхий сайдын нүүр үзэв гэдгээ бодох хэрэгтэй. Нэг Засгийн газрын дундаж наслалт ердөө 1.2 жил байсан нь өдгөө бидний үйлдвэрлэл хөгжөөгүй байгаагийн хамгийн том шалтгаан. Шинэ Ерөнхий сайд гарч ирээд мөнгөтэй бүлэглэлүүдэд таалагдахгүй, ард түмэнд ашигтай байх шийдвэр гаргаад, ажил хийх гээд ирэхээр тэд худалдаж авсан кнопоороо унагасаар ирсэн нь өдгөө нууц биш. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ бүхнээс сэргийлэх, мөнгөтэй бүлэглэлүүдэд барьцаалагдахгүй байхын тулд хамтарсан засаг байгуулсан юм.
Ухаахудагийн уурхайн асуудал сөхөгдөж, гурван үсэгтэй мөнгөтэй компани өөрсдийн хийж ирсэн аргуудаа хэрэглэж эхэлсэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа. Харин энэ удаад парламентын гишүүдийн тоог нэмж, 126 болгосон нь тэднийг санаагаа амархан хэрэгжүүлэхэд саад болсон бололтой.
Мэдээж Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд нарт алдаа дутагдал, муу нэр бий. Гэсэн хэдий ч тэд хамтарсан зорилгоо ухамсарлаж байгаа гэдэгт олон түмэн итгэлтэй байна. Ард түмний мэдэлд байх ёстой байгалийн баялаг буюу стратегийн ордоо төрд буцаан авах алхмаасаа ухрахгүй л явах учиртай. Ерөнхий сайдын хүүгийн асуудал бол зүгээр нэг шалтаг. Өдгөө 22 настай гэдэг бол хэн нэгний нөхөр, хүний эцэг болчихсон, өөрийн хар толгойгоороо амьдралаа мэдэх хэмжээнд очсон хүн гэсэн үг. Нэг ёсондоо эцэг эхээсээ санхүүгийн хувьд тусдаа гарчихсан хувь хүн. Тэгээд ч урд хөл бүдрэхээр нь ард хөлийг нь ташуурдаад байж болохгүй. Авлигатай тэмцэх газар ч гэсэн өөрсдийн хэмжээнд ажлаа хийж Ерөнхий сайдын хүүгээс мэдүүлгийг нь авч, орлогыг нь нотлоод буруутай үгүйг нь тогтоох ёстой. Тэгээд ч Ерөнхий сайдын хүүгийн орлого, зарлагыг шалгах гэж байгаа бол бусдынхыг нь ч гэсэн шалгах хэрэгтэй. Учир нь бид чинь хууль тэгш үйлчилдэг, бусдыг ялгаварлан гадуурхдаггүй ардчилсан улсыг бүтээж яваа гэдгээ мартаж болохгүй. Дээрээс нь Үндсэн хуулийн зарчим хөтөлбөргүй хэрэгждэг байх ёстой.
Газрын доорх баялаг ард түмний өмч мөн юм бол тэр Ухаа худаг нь ч тэр, Төгрөг нуур нь ч тэр Баялгийн санд орж, ард түмний өмч болох ёстой. Харин энэ бүхнийг авахын тулд хамтарсан Л.Оюун-Эрдэнэ ажлаа үргэлжлүүлэх учиртай. Тэгээд ч Баялгийн сан гээчийг аль нэг нам дангаараа байгаа үедээ хийх боломжгүй.
Учир нь улс төрийн нам бүрд л бусдад барьцаалагдсан, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй нөхдүүд байдаг. Цаашдаа ч байх л болно. Тийм болохоор хамтарсан засаг байгаа үедээ тэр нөхдүүдээ дарж, хэн хэндээ хяналтаа сайн тавьж байж энэ бүхэн хийгдэх болно. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг дуудаж уулзаад “Ажлаа өг”, “Хамтарсан засгаа тараа” гэсэн утгатай зүйл хэлсэн гэж байгаа. Хэрэв ингэвэл нөгөө алдартай гурван үсэгтэй компани ялалт байгуулж, Ухаахудагийн асуудал дахиж сөхөгдөхгүй. Тийм ч болохоор Ерөнхий сайд хамтарсан засгийг тараах, өөрийг нь огцруулах эсэх асуудлыг намынхаа Бага хурлаар хэлэлцүүлэхээр боллоо. Тиймээс өдгөө бид цаашид хөгжил дэвшил ярих уу, том төслүүдээ хөдөлгөж улсынхаа эдийн засгийг нэмэгдүүлэх үү, монголчууд ажилтай, орлоготой байх уу гэдгийг МАН-ын Бага хурлын гишүүд шийдэхээр болчихлоо. Тэдний шийдвэрт л ард түмэн итгэл хүлээлгэж, шийдвэрийг нь харах үлдлээ. Учир нь өдгөөгийн парламентын бараг тал нь нөгөө компаниас сонгуулийн үедээ дэмжлэг авчихсан тухай мэдээлэл ил болсон. Тийм байхад тэдний эрх ашгийн төлөө кноп дарахгүй гэх баталгаагүй. Дээрээс нь ард түмнээсээ итгэл хүлээж Улсын Их хурлын гишүүн болсон нөхдүүд одоо дор бүрнээ өргөсөн тангаргаа санах хэрэгтэй байна.
Та бүхэн гишүүн болчхоод алтан соёмбот тугандаа мөргөхөөсөө өмнө “Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна” гэж тангарагласан.
Түүнээс биш сонгуулиар хандив өгсөн хүмүүсийнхээ төлөө ажиллана гэж тангараг өргөөгүй. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлыг дуусгаж, стартегийн орд газруудыг төрд авч, Баялгийн сангаа арвижуулж, төр улс, ард түмнээрээ мөнгөтэй болж, ирээдүйн хөгжлөө зураглахад парламентын гишүүд та бүхний үүрэг оролцоо маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Ерөнхий сайд огцрох, хамтарсан засаг тарах асуудлын эцсийн шийдвэрийг парламент л хэлэлцэх хуультай. Тийм болохоор л гишүүд та бүхэнд үүнийг чинь улиглан сануулаад байгаа хэрэг юм шүү. Ер нь бид энэ удаагийн хамтарсан засгийг амь бөхтэй, урт настай байлгаж гэмээнэ хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжтой. Үгүй бол жил бүрийн хавар болохоор нэг Ерөнхий сайдыг огцруулж, өнөө л мөнгөтэй, бүхнийг худалдаж авч болно, дийлнэ гэж боддог бүлэглэлүүдэд баригдсан, дээрэлхүүлсэн хэвээрээ байх болно.
Л.Болд
Ухаа худаг 350 сая ам.доллароор Хонгконгийн бирж дээр зарагдаж, стратегийн ордыг гадны банканд барьцаанд тавьсан асуудал сөхөгдөнө
Монголын улс төрд ойрд өрнөөгүй том улс төр өрнөж байна. Олон нийтийн шаардлагад хэрхэн хариулт өгөхийг хүлээсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн ням гарагт хэвлэлд өгсөн тайлбар хангалтгүй байлаа. Гэвч түүний үг дотор өөрийнх нь бодлогыг тасалдуулах зорилготой улс төр явж байгаа гэдэг хэсэг дурдагдсан. Өөрөөр хэлбэл, жагсагчдийн зүй ёсны шаардлагыг дагуулан улс төрийн яг хөшигний арын үйл явц руу нарийн сайн өнгийвөл МАН доторх эрх мэдлийн толхилцоон явж буй гэдгийг учир мэдэх олон хүн хэлж буй юм
Тэгвэл энэ нь нэгдүгээрт, Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн институт хоорондын зөрчил. Цаашлаад МАН-ын даргын Х.Баттулгатай хоршсон гэх улс төрийн хардлагыг эсэргүүцэх дургүйцэл юм. Тэгвэл үүнээс гадна өрнөж буй өөр нэг гол улс төр бол “Ухаа худаг”-ийн асуудал юм. Магадгүй дээр дурдагдсан бүх том улс төр энэ дээр нэгтгэгдэж байж ч болзошгүй.
Засгийн газраас цагаан сарын өмнө оруулж ирэх гээд өнөөдрийг хүртэл чадахгүй байгаа Ухаа худаг дээр гол улс төр өрнөж буй гэгдээд буй юм. Өөрөөр хэлбэл, яг улс төрийн тавцанд MCS ба бусад гэдэг улс төрийн тэмцэл өрнөж буй нь харагдаж байна.
“Ухаа худаг” гэх асуудал яагаад аль, аль талдаа ийм чухал юм бэ гэдэг асуулт эндээс гарч ирнэ. MMC компани 2030 он хүртэл 350 сая ам.долларын зээлийг олон улсын банкаас 8.44 хувийн хүүтэй авчихсанд л гол учиг байгаа аж.
Ингэхдээ стратегийн орд болох “Ухаа худаг” ордын лиценз болон MMC компаниа барьцаалсан байгаа юм. Хэрвээ УИХ-аас “Ухаа худаг”-ийн ордтой холбоотой лицензийг хүчингүй болох шийдвэр гаргаж, ЗГ-т гүйцэтгэх үүргийг тогтоолоор өгвөл MMC компаний уг 350 сая ам.долларын зээлээ 2 сарын дотор 102 хувиар, хүү алдагдлын хамт төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ дээр хэрвээ ямар нэгэн шийд гарвал MMC компанид туйлын хүндрэлтэй тусах аж.
Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт маш өндөр санхүүгийн төлбөрт орно. Дээр нь нэмээд УИХ уг ордыг ЗГ-ын тэмдэглэлээр авсан нь хууль бус гээд шийдчихвэл стратегийн ордыг гадны банканд барьцаалж зээл авсан асуудал жинхэнээсээ асуудал болон босож ирэх юм.
Тиймээс өнөөдрийг хүртэл УИХ, Засгийн газар хагаралдах хүртлээ уг асуудал гацаж буй ажээ.
Өнөөдрийн энэ бүх улс төрийн талцал хагарал УИХ дээр уг ордын асуудлыг хэлэлцэж шийдэлд хүрэх хүртэл үргэлжилнэ гэсэн үг юм.
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй
Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд зургаар оруулсан үйл явдал нь энэ хаврын “хит” боллоо. Гэхдээ эцэг нь Ерөнхий сайд биш, бизнесийн салбарынх байсан бол тэгж их сонирхол татахгүй байсан биз. Тэр компанийн захирлын хүү сүй тавилаа. Сүйт бүсгүйдээ тийм маркийн ийм автомашин бэлэглэв гэсэн мэдээ энд тэндгүй л цацагддаг. Тэрэнд ач холбогдол өгдөггүй, баян тарганыг нь гайхаад л өнгөрдөг.
Энэ удаа Ерөнхий сайдын хүүг онцолж, найз бүсгүйдээ 20 саяын цүнх бэлэглэсэн үйлдэлд эцгийг нь огцруулах хөдөлгөөн өрнүүлж буйгаараа онцлог. Ингэхдээ Ерөнхий сайдын гаргасан  улс төрийн шийдвэрт нөлөөлөх, тасалдуулах, хааж боох зорилготой нь анхаарал татаж буй юм. Учир нь ийм үзэгдэл, баримт жишээ Монголын улс төрд бий болоод удаж байна.
ШИЙДВЭР ГАРГАГЧДЫГ “АВЛАХ” ХАР ТЕХНОЛОГИ МОНГОЛД НУТАГШЖЭЭ
Нэг жишээ дурдая. Одоогоос хэдэн жилийн өмнө мөнгөтэй том компани нийслэлийн цэвэр усны сан дээр газар авч, олныг хамарсан томоохон бүтээн байгуулалт барина гэхэд олон нийтийн эрх ашгийн үүднээс, хотын ирээдүй, хөгжлийн төлөө  хотын удирдлагууд эсэргүүцэж байв. Гэтэл тэрхүү шийдвэрийг гаргаад байсан албан тушаалтны эхнэр рүү мөнөөх компани залуухан хархүүг хөлслөн илгээж, хувийн харилцаанд оруулаад зогсохгүй, зураг, дүрс бичлэгийг авч нөхөрт нь илгээснээр санасандаа хүрч байсан гашуун түүх бий. Үүнийг шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хэнд ч сургамж болох, гашуун жишээ гэж болно.
Эцэст нь тэр компани санасандаа хүрч, тухайн газарт төлөвлөсөн обьектоо барьсан. Нийслэлчүүдийн цэвэр усны эх үүсвэр дээр “тухалсан” тэр компанийн асуудал дахиж яригдаагүй, сөхөгдөөгүй. Хотын удирдлагууд “ногоон гэрэл”-ээр батлаад явуулчихсан.Шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүсийг тэгж л авладаг, аргачлал гэх үү, “авлалт” гэхүү нэг ийм арга, “хар технологи” Монголд аль эрт бий болсон юм билээ. Тийм л тохиолдол сая Ерөнхий сайд дээр давтагдав.Мега төслүүд хэрэгжиж эхэлж буй үйл явдлын огтлолцол дээр ийм зүйл тохиож буй нь санамсаргүй явдал биш гэдгийг зарим ажиглагч, тоймчид хэлж буй юм.
Тэгвэл Засгийн газрын Шуурхай штаб өнгөрсөн бямба гарагт Туулын хурдны замтай холбогдох нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ-тэй танилцах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс  хүүтэй нь холбоотой дээрх асуудлаар сэтгүүлчид асуулт асууж хариулт авчээ. Хэдийгээр ажил хэргийн чанартай биш боловч нийгэмд нэлээн шуугиан дуулиан дэгдээсэн, дээр нь  жагсаал цуглаан хүртэл зохион байгуулагдаад буй тул Ерөнхий сайд тайлбар өгсөн байна. Түүний хариултыг товчлон хүргэж байна.
“ОРЛОГОО НОТЛОХ ЁСТОЙГ ХҮҮДЭЭ ХЭЛСЭН”
Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ  “Говийн бүсэд ажиллаж байх хугацаанд ийм асуудал болсон, мэдээлэл авсан. Ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон нь үнэн байна. Найз охиных нь аав, ээжтэй уулзаж, танилцаж амжаагүй явна. Манай хүү хүнд хайр сэтгэлтэй болж, сүй тавих бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Олон нийтийн зүгээс гаргаж байгаа шүүмжлэл зөв, зүйтэй зүйл. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах, орлогоо нотлох ёстой. Хүү маань "Хүнтэй сүй тавих гэж байгаа надад мөнгө төгрөг хэрэгтэй" гэж өмнө нь надад яриагүй. Миний завгүй явсан сул талтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Найз охиных нь аав, ээжтэй уулзаж, ярилцах аав хүний үүрэг надад ногдож буйг ухамсарлаж байгаа. Бөгж авснаа хүлээн зөвшөөрч байна, орлогоо нотлох ёстойг хүүдээ хэлсэн” гэсэн юм.
МИНИЙ ХОМ”-Д СОЛИГДООГҮЙ ХОЁР КОМПАНИ БАЙДАГ, НЭГ НЬ “ХЕРО”, НӨГӨӨ НЬ “ХҮЛЭГ”
Мөн тэрбээр “Анх удаа том хүүгийн минь мэдээлэл нийтэд гарч байна. “Янз бүрийн зүйлд орооцолдов, хүний нүдэнд харагдав” гэж байнга үглээд байдаг байсан нь буруу ч юм шиг байгаа юм. Насанд хүрсэн хүн өөрийнхөөрөө хүмүүст  танигдаад явах нь зөв зүйтэй зүйл болж магадгүй. Манай хүү багаасаа аялах дуртай, Монголдоо энэ чиглэлээр сурах сонирхолтой. Студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой, “Херо”-той хамтарч ажилладаг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт солигдоогүй хоёр компани байдаг. “Херо” энтертайнментийн 50 хувь, нөгөө нь “Хүлэг” контент компани. Үүнтэй холбоотой контент хийгээд явж байгаа залуу. Яваандаа олон нийтэд мэдээлэл өгөөд явах нь өөрийнх нь асуудал. Хүүгийнхээ амьдрах орон зайд аав хүний хувьд халдахыг хүсэхгүй. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстойг хүүтэйгээ зарчмын хувьд илэн далангүй ярьсан” гэсэн юм.
“БИ БҮХ ОРЛОГОО ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГУУЛЖ, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШААРДАНА”
Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс  “Олон нийтийн зүгээс тавьж байгаа шаардлагад хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандаж байна. Олон нийтийг талцуулах асуудал болсонд хүлцэл өчиж, уучлалт гуйя. Засгийн газраас авлигын ялын бодлогыг чангатгаж, 12 жилийн хорих ял оноодог болсон. Төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг улсын орлого болгох хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Хууль батлагдвал улс төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүд Хүн амын орлогын албан татварыг бүртгүүлдэг болно. Татвар бүртгэгдэхээр датанууд ойлгомжтой болно. Орлогоо нотолж чадахгүй бол хураагддаг болно. Олон нийтийн зөвлөл болон бусад хяналтууд орно. АТГ болон хуулийн байгууллагуудтай хамтарч бүх нийтээр шалгаж, эргэлзээг тайлна. Миний хувьд нэгэнт ийм асуудал гарсан тул бүх орлогоо хуулийн дагуу шалгуулж, олон нийтэд танилцуулахыг хуулийн байгууллагаас шаардана” гэлээ. Харин өөрийн тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ товч дурдсаны дотор "Намайг янз бүрээр л хэлдэг. “Данх” гэх жишээний. Ард түмнээсээ дахин уучлалт гуйя. Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой хууль бус орлогоо нотолж чадаагүй “сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг” дээр асуудал үүсээд нотлогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Баялгийн сангийн хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрхзүйн орчин, асуудалтай холбоотой асуудлыг зориудаар улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ялаанууд бий. Энэ “ялаа”-нуудад хандаж хэлэхэд: Та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй. Битгий горьд. Үүнтэй холбоотой асуудалд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна" гэсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа
Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын 14-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа. Энэ үеэр “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү төмөр зам нь хоёр улсын уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний худалдааг нэмэгдүүлэх, урт хугацаанд нийлүүлэлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж, энэ хүрээнд манай хоёр улсын хооронд яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан төслүүдийг бүрэн шийдвэрлэхээр тохирсон. Эдгээрийн нэг болох хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн амжилт болохыг онцоллоо.
Талууд Монгол Улсын говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглаж, энэ чиглэлд хамтран ажиллах, Чайна-Энержи групп компанитай хамтран эрчим хүчний салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллахаар болов.
БНХАУ-ын нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, нүүрсний худалдаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, эрх зүйн зохицуулалт, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урт хугацаанд, тогтвортой,  харилцан ашигтай хамтран ажиллах хэлбэрээр тулгарч буй асуудлыг шийдвэрлэх нь чухал болохыг илэрхийллээ. Мөн нүүрс худалдаанд борлуулалтын олон төрөлт аргачлалыг нэвтрүүлж, хоёр талын бизнес эрхлэгчид эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-ын Ганцмод боомтод ажиллах үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав.
Талууд хоёр улсын хооронд 1955 онд байгуулсан төмөр замын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замыг холбосноос хойш хийгдэж буй хоёр дахь төмөр замын холболтын бүтээн байгуулалт, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгааг илэрхийлэв.
Энэ үеэр нүүрс экспорт, импортын хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой явуулах, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалал, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр санал нэгдэв. Мөн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа машинтай аяллын эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар санал солилцов.
Талууд Монгол, Хятадын ЭКСПО-5 арга хэмжээний бэлтгэлийг сайтар хангаж, амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар боллоо.
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд оролцохоор Дорноговь аймгийн Сайншанд явах замдаа аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав.
Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх бодлогын хүрээнд МАК компани Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор байгуулан ажиллаж байна.
“МАК” ХХК-ийн евро цемент, шохой, хаалга, цонх, дүүргэлтийн блок, пасад, шилэн хийц, агааржуулах ган хоолойн бүрэн автомат үйлдвэрүүд болон “Даланжаргалан нарны цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцлаа.
Цаашид гантиг болон инженерчилсэн чулуун хавтан, керамик хавтан, файбер цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх болон бетон хийц, шил ганжуулах зэрэг үйлдвэр байгуулж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр барилгын материалын цогц үйлдвэрлэл бий болж, зөвхөн “Даланжаргалан” барилгын материалын үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хүрээнд 2000, “Сэргэлэн” цогцолбор төслийн хүрээнд 1000 ажлын байр шинээр бий болох аж.
Мөн Монголд анх удаа үйлдвэр, уурхайн цахилгаан эрчим хүчийг өөрийн эх үүсвэрээр шийдэхээр Сэргэлэн, Даланжаргалан, Хөөт гэсэн гурван байршилд нийт 40 МВт-ын нарны цахилгаан станц, 90 МВт-ын цэнэг хураагуурыг тус компани ашиглалтад оруулжээ. Энэ нь зүүн хойд Азид аж үйлдвэрлэлийн компанийн хэрэгжүүлсэн нарны цахилгаан станцын хамгийн том төсөл бөгөөд цаашид сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг Дорноговь, Баянхонгор аймагт, устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулалтын төслийг Дорнод аймгийн Адуунчулууны уурхайг түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх бүрэн боломж байгаа ч газрын асуудал, үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу зэрэг хүндрэл байгаа тул эдгээрийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг компанийн удирдлагууд хөндлөө.
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч барилгын салбарыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийг дэмжиж, хамтарч ажиллахаар тусгасан. Тиймээс аж үйлдвэржилт, барилга, зам, дэд бүтцийн ажлууд улсын хэмжээнд эхэлж байгаа энэ үед барилгын материал, түүхий эд тасалдахгүй байх нь чухал учир төр, хувийн хэвшил үр ашигтай хамтарч ажиллах талаар холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг, чиглэл өглөө.
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа. Говийн бүсийг хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлогыг үүнд нийцүүлж шинээр тодорхойлж, “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, иргэд, эрдэмтэн, судлаачид ярилцаж, шийдлээ тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл, бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүн хүн рүү чиглэж, уул уурхайгаас төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа говийн бүс нутгийн иргэдийн амьдралын чанарт байгалийн баялгийн үр өгөөж шууд нөлөөлөх ёстой. Ялангуяа, баялгийн сангийн үр өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байлгах, аялал жуулчлалыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхийн төлөө онцгой анхаарч байгааг Засгийн газрын гишүүд онцоллоо.
Тус хуралдаанд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд С.Амарсайхан, Т.Доржханд нар говийн бүсийн аймаг бүрийн онцлог, хөгжлийн боломж, хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдлыг танилцуулав. Таван салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг говийн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд нэгтгэн дүгнэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Хуралдааны үеэр 110 иргэн санал, хүсэлтээ илэрхийлэв. Мөн оролцогчид УИХ, Засгийн газрын гишүүдээс говийн бүсийн тулгамдсан асуудлын талаар асуулт асууж, санал хэллээ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд говийн бүсийг усжуулах, авто зам, төмөр зам, сэргээгдэх эрчим хүч зэрэг дэд бүтцийн мега төслүүд болон уул уурхайн үр ашгийг ард түмэнд тэгш хуваарилах Баялгийн сангийн хуулийг амжилттай хэрэгжүүлж байгаад орон нутгийнхан Засгийн газарт талархал илэрхийллээ.
Мөн иргэдийг ипотекийн зээлд хамруулах, говийн бүсийн аймгуудад уул уурхайн орлогын тодорхой хувийг төвлөрүүлдэг болох, хилийн боомтуудад лаборатори байгуулж заавал Улаанбаатар орохгүйгээр бараа, хүнсний бүтээгдэхүүн импортолдог болгох, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замыг засаж шинэчлэх, ус, хөрсний доройтлыг шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарах, шар шороон шуургыг бууруулах, ногооруулах төсөл, хөтөлбөрийг говийн бүсэд түлхүү хэрэгжүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлаа орон нутгийн удирдлага, иргэд хөндлөө.
Иргэдийн асуулт, санал хүсэлттэй холбогдуулан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хариулт өгч, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсон, санал солилцов. Хэлэлцүүлгийн дараа Ерөнхий сайд дараах үүрэг, даалгаврыг өглөө. Говийн бүсийн зөвлөлийн хуралдаанаас гарсан саналын хүрээнд бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээг улс, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргав. Үүнд он дамнасан болон Говийн бүсэд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн эхэнд усны төслийг эрэмбэлэхээ Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаарна гэдгийг онцлоод Засгийн газраас хэрэгжүүлэх ашигт малтмал, уул уурхай, аж үйлдвэржилтийн төслийг дэмжсэн бол боловсрол, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Бүсийн нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжиж, тус бүс нутагт олборлож байгаа төмрийн хүдэр, коксжих нүүрс, жонш болон бусад уул уурхайн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангах улмаар экспортолж, бүс нутгийн эдийн засагт үзүүлэх үр өгөөж нэмэгдэн аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болно гэж үзэж байна.
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ
Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, үйлдвэр, үйлчилгээний зэрэг нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тухайлбал, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, Өмнөговь аймагт нүүрс-эрчим хүч болон металлургийн кокс, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, тус аймгийн нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөж, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхий эдийн импортын хангамж, логистикийн төв байгуулна.
Засгийн газрын 14 мега төслөөс Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр зам, Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Газрын тос боловсруулах цогцолбор, 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС зэрэг төсөл энэ бүсэд хэрэгжинэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов. Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж өндөрлөлөө. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ“ сэдвээр илтгэл тавилаа.
Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, УИХ-аар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлуулан 2001 оноос яригдсан бүсчилсэн хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгож эхэлсэн. Төрийн бодлого тогтвортой үргэлжлэх зарчмыг үндэслэн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, бүсийн зөвлөлүүд анхдугаар хуралдаанаа хийж байгаагийн хоёр дахь нь Хойд бүс юм.
Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймаг багтдаг. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хойд бүсийг ОХУ болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгажээ. Ерөнхий сайд “Бүс нутгийн хөгжлийг уялдаа холбоотой, зөв төлөвлөсөн бодлогоор дэмжсэнээр Монгол Улс эдийн засгийнхаа бат бөх суурийг тавих боломж бүрдэнэ. Хойд бүсийн хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо.
Хуралдааны үеэр иргэд санал хүсэлтээ цахимаар уламжлав. Мөн танхимд оролцогчдоос 26 хүн асуулт асууж, санал хүсэлтээ хэллээ. Иргэд бүсчилсэн хөгжлийн бодлого сонгуулийн тойрог төдий болоод өнгөрөх биш бодит ажил хэрэг болж байгаад, Ерөнхий сайд 2023 онд 21 аймагт ажиллахдаа өгсөн амлалтуудаа хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.
Түүнчлэн Орхон аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийг Бүсийн жишиг лаборатори болгох, 12 жил гацсан 5000 оюутны хотхоны ТЭЗҮ-г шийдвэрлэх, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг 2026 оны улсын төсөвт тусгах, Хөвсгөл-Эрдэнэтийг холбосон төмөр замыг ажил хэрэг болгох, Эрдэнэт медикал эмнэлгийг түшиглэн Хавдрын эмнэлэг байгуулах, “Эрдэнэт” үйлдвэрийн үр ашгийг Булган, Орхон аймагт жигд хуваарилах, Эгийн голын УЦС-ын нөлөөллийн бүсэд байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн асуудалд анхаарах, Мөрөн 4С ангиллын нисэх онгоцны буудлын ажлыг эрчимжүүлэх, Хөвсгөл аймагт ойн хаягдлыг ашиглан шахмал түлшний үйлдвэр байгуулах, Дархадын хотгорт хүрэхэд шаардлагатай гүүр давааны ажлын төсвийг шийдвэрлэх, “Шинэ Мөрөн” худалдааны төвийн түрээслэгчдэд дэмжлэг үзүүлэх, Гурилын гаалийн импортын татварыг яаралтай нэмэгдүүлэх, малчдад чиглэсэн төрийн цогц бодлого хэрэгжүүлэх, Бүсийн удирдлага зохицуулалтын хуулийг шинэчлэх, Хойд бүсийн тээвэр логистикийн төвийг барьж байгуулах зэрэг санал иргэд хэллээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, малчин өрхийн хүүхдийн суралцах нөхцөл зэрэг асуудлыг хөндөв.
Иргэдийн асуулт, санал хүсэлттэй холбогдуулан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хариулт өгч, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсон, санал солилцов.
Хэлэлцүүлгийн дараа Ерөнхий сайд дараах үүрэг, даалгаврыг өглөө. “Эрдэнэт медикал” эмнэлгийн менежментийг хувьд шилжүүлэн, Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгох, Мөрөн 4С нисэх буудлыг 2026 оны төсөвт суулгах, Эгийн голын УЦС-ын нөлөөллийн бүсэд байгаа айл өрхүүдэд чиглэсэн судалгаа, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт, автозамын төслөө эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлж, танилцуулахыг Хойд бүсийн зөвлөлийн гишүүдэд тус тус даалгав. Хойд бүсэд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.
Ерөнхий сайд Засгийн газар 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаарна гэдгийг онцлоод “Хойд бүсийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргаж, бүсийн боловсрол, эрүүл мэндийн асуудал, цахим шилжилт, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар тусгана” гэлээ.
УИХ нь Засгийн газрын “ХУУЛИЙН ТАСАГ” болсон гэв үү дээ!
Засгийн газраас түргэн түүхий боловсруулсан, шаардлага хангаагүй хуулийн төслүүдийг “Яаралтай горимоор” хэмээн УИХ-д “шахдаг” нь парламентын толгойн өвчин болжээ.
Мэдээж “түүхий” төслүүдийг УИХ хүлээж авахгүй. Тэгэхээр Засгийн газар нь УИХ-аа “Гүйцэтгэх засаглалын бодлогыг дэмждэггүй” хэмээн буруутгадаг.
“Гуя дагуулж хүзүү” гэгчээр хаа хамаагүй хуулийн төслүүдийг ч бөөндөөд явуулчихдаг тохиолдол гарчээ.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар “Зарим зүйл дээр хатуу байр суурь илэрхийлж буцаана. Хуулийн шаардлага хангаагүй төсөл өргөн барьчихаад УИХ энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байна гэж хэвлэлд ярьдаг. Хайр найргүй буцаах асуудалд анхаарч ажиллана. “Даварсаар даварсаар Дагвын орон дээр” гэгчээр өөрсдөө хууль хэрэгжүүлэхгүй, шаардлага хангахгүй хуулийн төслүүд өргөн барьчихаад хэлэлцүүлсэнгүй гэдэг. УИХ, Засгийн газрын “Хуулийн тасаг шиг ажиллахгүй” хэмээн чангахан хэлнэ билээ.
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр
Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай шууд холбоотой шинж тэмдгийн улс төрийн үйл явдлуудын хөшиг нээгдэхэд ойртож байх шиг байна. УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа “…За, С.Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас би бас улстөржиж хариулъя” гэж эхлээд “…Яг бодитоор Хөгжлийн банк ямар болчихсон байлаа. “Эрдэнэт”-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо доо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз.
Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана чинь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхдөд хэлэхэд “…Би байр сууриасаа хазайхгүй”. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад, өмч хувьчлалыг будаа болгочихсон зүйл удахгүй материалаар орж ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгий хачин юм яриад бай” гэв.
Энэ нь улс төрийн орчинд зарим нэг хөдөлгөөнийг үүсгэв. Л.Оюун-Эрдэнийн хариултын дараа УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан “…Иргэдийн амьдрал хүнд байгааг сөрөг хүчин, УИХ-ын эмэгтэй гишүүн индэр дээрээс хэлж байхад Монгол Улсын Ерөнхий сайд ийм бүдүүлэг хандлага гаргаж болохгүй. Оюу толгойн борлуулалтын орлого Монголбанкаар орж ирдэггүй. Монгол төгрөгийн уналт, валютын өсөлт дээр ямар бодлого баримталж байгаа юм. Стратегийн ордуудыг нэмэх асуудлыг иргэд ярьж байна. Үүн дээр ямар ажил хийж байгаа вэ” гэв. “…Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголбанкаар дамжуулъя” гэж Х.Баттулга ярьдаг байв. Түүнийг нь Д.Жаргалсайхан үргэлжлүүлэн ярьж буй аж. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Баялгийн сан бүрдэх процесс Оюу толгой, Эрдэнэт дээр нэлээд асуудал болсон. Оюутолгойн 2.3 тэрбум ам.доллар тэглэгдэхгүй болохоор 34 хувьтай холбоотой асуудлыг Баялгийн сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг гэж хуульчлах боломжгүй болж асуудал болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь маргаантай байхаар 34 хувь нь Хуримтлалын санд орох боломжгүй. Дээрээс нь “Хөтөл цемент шохой” компанийн асуудал үүссэн. Энэ бүхнийг шийдэж байж, түрүү жил хууль баталсан. Олон төвөгтэй асуудлын дундуур Баялгийн сан яваад стратегийн орд эзэмшиж байгаа компаниудтай хэлцэл хийх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Өнөөдрийн уур амьсгал ч ил далд тоглолтоос болж байгаа юм бий. Үүний ард гарах учиртай. Ингэхгүйгээр том уул уурхайн төслийг хөдөлгөх боломжгүй. Тийм учраас УИХ дээр үнэнээ ил тод ярилцаад шинэ төслүүдийг өмнөх алдааг давтахгүйгээр хэрэгжүүлээд явах ёстой” гэж хариулав. Харин “…УИХ-ын гишүүн эмэгтэйд бүдүүлэг дайрлаа” гэсэнд нь “…Гишүүн рүү хандаж хэлж байгаа юм биш. Урьд нь хэд хэдэн удаа давтагдаад би өөртэй нь ч уулзаж ярьж байсан. Зарчмын байр суурь өөр байгаа зарим улстөрчдийн өнөөдөр Баялгийн санг бүрдүүлэхтэй холбоотой асуудал дээр саад хийж байгаа дээр би тэгж хэлж байгаа. Энэ байр суурин дээрээ би байна. Тэр хүмүүст хэлэхэд залуучуудыг өмнөө турхирах бус асуудал байвал ил тод гарч ирээд тэр мэтгэлцээнээ шууд хийх ёстой. Стратегийн ордыг хэн эзэмшиж байгааг бид бүгд мэднэ, үүний цаана ямар асуудал байгааг ч мэдэж байгаа. Тийм учраас эрхэм гишүүд та бүхэн ийм зүйлд битгий автаарай. УИХ-ын хаврын, намрын чуулганы хамгийн том сэдэв энэ болох байх. Олон янзын зүйл гарах байх.
Цагаа өнгөрөөчихсөн улстөрчид өөрсдийнхөө хэлж чадахгүй байгаа асуудлыг эрх ашиг нь зөрчигдөөд ирэхээр энд тэндээс энгийн залуучуудаар дамжуулж, эсвэл хэвлэл мэдээллээр дамжуулж үг дайгаад байгаа бохир технологи энэ цаг үед хэрэглэх гээд хэрэггүй гэж хэлэх байна” гэсэн юм.Харин Ж.Баярмаа Ерөнхий сайдын үгэнд ихээхэн эмзэглэжээ.
Тэрээр чуулганы хуралдааны дараа Цэцийн гадна очиж сэтгүүлчдийг дуудав. Тэгээд “…Л.Оюун-Эрдэнэ намайг УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байгаа нь Үндсэн хуулийн зөрчил юм. Намайг С.Баярцогтоор үг заалгадаг гэлээ. Би тэгдэггүй. Өөрөө үгээ бичиж, хэлдэг. Миний насыг ч судлах хэрэгтэй. Би АН-ын дэд дарга, С.Баярцогт АН-ын тэргүүн дэд даргаар ажилладаг. Бид уулзалгүй хэдэн сар болж байна. Миний зүгээс хэдэн гишүүдтэйгээ ярилцаад АН-ын бүлгээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ ярилцана” гэв. Харин, Ерөнхий сайдын эрхэм гишүүдэд хэлсэн үгийг “орчуулбал” наадах улс төрийн цаадах учир жанцан бараг л ойлгогдохоор байна. Тухайлбал, “…“Эрдэнэт”-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо доо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз” гэсэн нь юуны түрүүнд одоо яригдаж буй Ухаахудаг, Төгрөг нуурын ордтой холбогдоно. Эдгээр ордтой холбоотой ноцтой материалуудыг УИХ-д хүргүүлсэн гэсэн үг. Тэр агуулгаараа, С.Баярцогтыг нэр заасан ч Х.Баттулга бас нэрлэгдэж байгаа хэрэг.
Х.Баттулга, С.Баярцогт хоёрын тухайд наанаа зөрчилдөж харагддаг, өөрсдөө ч ийм утгатай үг унагадаг ч цаагуураа нэг бөгөөд нягт ойр харилцаатай. Үүнийг олон факт нотолдог. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Их тэнгэрт АН-ын нэг том хуралдаан болсон. Тухайн үед хууль хяналтынхан Х.Баттулгыг шалгаж эхлээд байв.
Үүнд бухимдсан Х.Баттулга “...Ийм тохиролцоо байдаг юмуу. Хоёр сайдаа татаж, Засгийг чинь унагана. Би АН-д гай тарьж байгаа бол намаас гараад бие даая. Би Баянхонгортоо, С.Баярцогт Сэлэнгэдээ бие даахад сонгогдоод л хүрээд ирнэ” гэчихээд хаалга саваад гарсан байдаг. Мөн УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин “…Х.Баттулга, С.Баярцогт гэдэг хоёр хүний тохирооны улмаас АН-ын маш олон залуу хохирол амсаж болохгүй. Өнгөрсөн найман жилийн турш энэ намын өрхийг таталцаж, хаяаг нь манаж, галыг нь бадрааж явсан хүмүүс яагаад ордны хуйвалдааны золиос болох ёстой юм бэ” гэж байв. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны аравдугаар сарын 19-нд болсон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ы үеэр “…“Танк орж ирнэ” гээд 16 жил гацаасан том төслүүдийн эдийн засгийн алдагдлыг улс биш, харин популистууд төлөх ёстой. Энэ парламент дотор популистууд живсэн. Тэрийг Х.Баттулга тэргүүтэй популистууд ойлгоогүй байгаа. 30 жилийн түүхэн дэх Ерөнхийлөгч нараас буцаж УИХ-ын гишүүн болсон анхны хүн, шуналын гутамшигт үлгэрлэл, үе дамжин яригдах онигоо боллоо. Одоо хангалттай биш үү. “…Эдийн засгийн төслийг явуулахгүй” гээд зогсож байдаг Ерөнхий сайд асан хүртэл байхыг харах гэж дээ. Байх үедээ байгаад, байхгүй үедээ утаа май тавьж улсад гай болоод сууж байхаар явах хэрэгтэй. Улс төрийн оноо авахын тулд бодит байдлыг худлаа тайлбарлах шиг арчаагүй үйлдэл байхгүй” гэж хэлж байсан юм.
Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлээд УИХ-ын танхимд нэр бүхий улстөрчдийн, баялагт эзэн суусан хүмүүсийн микрофон болж, үгийг нь дамжуулж суудаг гишүүдэд ч дээрх үгийг хэлээд байх бололтой.
Гэхдээ өнгөрсөн баасан гаригт хэлсэн үгэнд нь эмзэглэсэн С.Баярцогт, Ж.Баярмаа хоёрыг өмөөрч жагсаал хийх тухай ярьжээ. Учир нь, Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нарын хүмүүс “…Дөрөвдүгээр сарын 27-нд жагсаал зохион байгуулна” гэж яриад байгаа юм. Үүн дээр Баялгийн сан дээр ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талууд ч тос нэмэхээр ажиллаад эхэлжээ. Товчхондоо, энэ нь Ухаахудаг, Төгрөг нуурын ордынхны хариу улс төр аж.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар танилцуулж, УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна.
“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Өнөөдөр Та бүхэнд Ерөнхий сайдын мэдээллийн цагаар дамжуулж, Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар товч танилцуулъя. Байгалийн баялаг бол геологийн процессын олон зуун сая жилийн тасралтгүй өөрчлөлтийн үр дүнд бүрэлдэн бий болдог бөгөөд ашигт малтмалын орд урт хугацаанд үүсэх нь байгалийн дахин давтагдашгүй нэн ховор үзэгдлүүдийн нэг билээ. Тийм ч учраас хүн төрөлхтний түүхийн үечлэл бүхэнд байгалийн баялгийн төлөөх өрсөлдөөн байсаар ирсэн.
“Аж үйлдвэрийн хувьсгал”-аас хойш нүүрс, төмөр, зэс зэрэг ашигт малтмалын хэрэгцээ эрс өссөнөөр дэлхийн геополитикийн бодлогын гол төвд гарч, XX-XXI зуунд дэлхийн стратегийн бодлогын салшгүй нэг хэсэг болон хувирсан.
Өнөөдөр зэс, газрын ховор элемент зэрэг цахим технологи, сэргээгдэх эрчим хүч, батерей, хиймэл оюун ухаан, цэргийн технологид хэрэглэгддэг ашигт малтмалууд стратегийн ач холбогдолтой болж, их гүрнүүдийн өрсөлдөөний гол талбар болж буйг бид бүхэн харж байна. Байгалийн баялаг бүрэлдэн бий болоход олон зуун сая жилийн хугацаа ордог учраас уул уурхайн салбарыг хөгжүүлж буй бүхий л улсад нийгмийн зөвшилцөл зайлшгүй шаардлагатай болдог. Манай улсын хөгжлийн түүчээ болсон Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн бүлэг орд нь одоогоос 250-300 сая жилийн өмнө үүсэн тогтсон гэж үздэг.
Монгол Улсын хувьд Орос, Бельги, Франц улсуудын хувь нийлүүлсэн “Монголор” хамтарсан нийгэмлэг 1900 оны эхэн үеэс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
Энэ цаг үеэс хойш манай улсад ашигт малтмал, геологи хайгуулын судалгаа эрчимжиж, 1924 онд Сангийн яаманд Баялгийг бадруулах хэлтэс байгуулсан нь ашигт малтмалыг төрийн бодлогоор системтэй ашиглах асуудлыг хариуцсан өнөөгийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны суурь болсон юм. Байгалийн баялгийг ашигладаг аль ч улс орны хувьд ойлголцол, зөвшилцлийн үндсэн шийдэл нь Баялгийн сан байсаар ирсэн. Кувейтын Хөрөнгө оруулалтын Сан анх 1953 онд Лондонд байгуулагдсанаар Баялгийн сангийн орчин цагийн түүх эхэлдэг.
Дэлхийд тэргүүлэгч Норвегийн баялгийн сан 1990 онд байгуулагдсан бол өнөөдөр дэлхий дахинд 100 гаруй сан, нийтдээ 13 их наяд ам.долларын хөрөнгө удирдаж байна. Монгол Улс уул уурхайн орлогоос бүрдсэн баялгийн сан байгуулах алхам хийж, 2009 онд Хүний хөгжил сан, 2016 онд Ирээдүйн өв сан байгуулж байсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн хуульчилснаар Үндэсний баялгийн сангийн тогтолцооны эрх зүйн суурь зарчим тавигдсан гэж үзэж болно.
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 4 дүгээр бүлгийн 6-д заасан зорилтыг хангах хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Үндэсний баялгийн сангийн иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд өнгөрсөн жил 495.6 тэрбум төгрөг төвлөрч, иргэн бүхэн E-Mongolia системээр өөрийн хуримтлалыг, бүрдүүлж буй эх үүсвэрийн хамт харах тогтолцоо бүрдсэн нь үндэсний баялгийн сангийн засаглалын хувьд чамлахааргүй эхлэл юм.
Үндэсний баялгийн сангийн хууль батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн, “Баялагтаа Эзэн Монгол” уриаг дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, зөвшилцөж баталсан Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд, парламентын эрхэм гишүүд Та бүхэнд талархал дэвшүүлье.
Баялгийн санг бүрдүүлэх эхлэл үйл явц аль ч улсад улс төр, нийгмийн халуун мэтгэлцээн дунд өрнөсөн байдаг. Бид ч үүнийг тойроогүй ээ. Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой зэрэг ордыг тойрсон олон жилийн мэтгэлцээн ч өөрийн онцлогт тохирсон Үндэсний Баялгийн санг үндэслэн байгуулж, арвижуулан хөгжүүлэх арга замыг хайхад оршиж байсан гэж дүгнэж болно.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа олон жил гацсан мега төслүүд гацаанаас гарч, хөрөнгө оруулагчид идэвхжиж эхэлсэн нь баялгийн сангийн эерэг үзүүлэлт юм.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Одоо Та бүхэнд Үндэсний баялгийн сангийн хууль батлагдан хэрэгжиж эхлэсэн нэг жилийн дүгнэлт, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн саналд үндэслэн цаашид баримтлах үндсэн чиглэлийн талаар товч танилцуулъя.
Цар тахал, дайны нөхцөл байдлыг бүрэн даваагүй дэлхийн эдийн засаг тариф тойрсон худалдааны дайнтай нүүр тулж, Олон улсын байгууллагын судалгаагаар тодорхой бус байдлын индекс түүхэндээ хоёр дахь удаагаа хэвийн хэмжээнээс хоёр дахин өслөө.
Энэхүү тарифын хямрал Монгол Улсын эдийн засагт экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурах байдлаар шууд нөлөөлж байна. Тодорхойгүй байдлыг даван туулах бидний байр суурь туйлын тодорхой байх учиртай. Энэ бол Үндэсний баялгийн санд тулгуурласан олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, эрчим хүчний мега төслүүдийг цаг алдалгүй тууштай хэрэгжүүлэх явдал билээ. Манай улсын төсвийн орлогын 31 хувь, нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлдэг ч, иргэдийн амьдралын чанар, уул уурхай олборлуулж буй орон нутгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хангалттай шийдвэрлэгдэж чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулдаг.
Уул уурхай, ашигт малтмал ашигласны "нөөцийн төлбөр" (royalty) нь Английн хууль, эрх зүйн уламжлалаас үүсэлтэй бөгөөд анх хааны өмчлөлийн газар нутагт ашигт малтмал олборлох эрхийн төлбөрийг илэрхийлдэг байжээ.
Монгол Улсын хувьд өнөөдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, орон нутаг, иргэдэд Үндэсний баялгийн сангаар дамжуулан тэгш хүртээмжтэй хуваарилагдаж, нийгмийн хөгжлийн суурь асуудлыг шийдвэрлэх механизм болж чадахгүй, ойлгомжтой бус, ил тод биш байна.
Тиймээс "нөөцийн төлбөр" (royalty)-ийг олон улсын сонгодог утгаар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан “Одоо ба Ирээдүйн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээх” үндсэн зарчмыг баримтлан Үндэсний баялгийн сангийн төлбөр болгон тодорхойлж,
Ирээдүйн өв санд 50 хувийг хуримтлуулан хадгалж,
Хуримтлалын санд таван хувь ба стратегийн ордын 34 хувьд ногдох ногдол ашиг болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хамт,
Хөгжлийн санд таван хувийг нь,
Бүс ба орон нутгийн санд 15 хувийг төвлөрүүлж, цаашид 2030, 2040, 2050 онуудад үе шаттай нэмэгдүүлж,
-Ирээдүй хойч үедээ 33 хувь,
-Иргэдийн хуримтлалд 33 хувь,
-Үндэсний хөгжил ба бүс, орон нутгийн хөгжилд 33 хувийг бүрдүүлэх урт хугацааны стратегийг эрх зүйн хувьд тодорхойлох нь зүйтэй хэмээн үзэж байна.
Ингэснээр Үндэсний баялгийн санг арвижуулан бүрдүүлэхийн төлөө иргэд, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, үндэсний аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид бүх нийтээрээ хамтран ажиллах “Шинэ гэрээ”, зөвшилцөл, ойлголцлын суурь зарчим бүрдэнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэлтэй байна. Эрхэм парламентын гишүүд Та бүхнийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд оруулах энэхүү өөрчлөлтийг хэлэлцэн дэмжихийг хүсье. Эрхэм уул уурхайн компаниудын удирдлага Та бүхнийг олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэл, ирээдүйн уул уурхайн шинэ төслүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрөх байдлыг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хүндэтгэж, Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухыг урьж байна. Хурдтай хөгжлийн төлөө ЗОРИГ гарган үндэсний баялгийн сангийн тогтолцоогоор дамжин олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе” гэлээ.
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.
Улсын Их Хурлаар баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан. Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон, зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх  бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, хүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлаа хангах, дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн товлолын дархлаажуулалтын хамралтын байдалд эрүүл мэндийн байгууллагатай хамтран хяналт тавьж, нөхөн дархлаажуулалтыг дэмжих, анги, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт тус тус үүрэг болголоо. Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрыг тус тус татан буулгалаа.Татан буугдсан байгууллагуудын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэгт шилжуулэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулж, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зуй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус даалгалаа.
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана
Малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1525 тонн ноолуур бэлтгээд байна.
Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд 5600 тонн түүхий ноолуур бэлтгэх шаардлагатай ба энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн бүтээгдэхүүн болох векселийг гаргах боломжтой бөгөөд тулгарсан асуудлыг даван туулахад томоохон түлхэц болно. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монголбанканд вексель гаргахыг зөвлөлөө.
Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдүүлнэ.
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг өнгөрсөн бямба гарагт хүлээн авч уулзжээ.
Талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн явцын тухай санал, мэдээлэл солилцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд цаашид хийх ажлуудын талаар ярилцав.
Элчин сайд Ричард Буанган Америкийн Нэгдсэн Улсын шинэ Засаг захиргаанаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулаад, энэ хүрээнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа
Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Орхоны хөндийн 189 мянган га талбайд 500 мянган хүн амтай суурьшлын бүс, 4Е ангиллын олон улсын нисэх онгоцны буудал, хөдөө аж ахуйн каластер, 4800 га-д тээвэр логистикийнн нэгдсэн төв, 2450 га-д Өгийнуурын аялал жуулчлалын бүсийг байгуулахаар төлөвлөж байна.
Хархорум хотыг байгуулахаар Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын холбогдох тогтоолуудыг гаргасан байдаг. Энэ дагуу Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус хотын байгуулалтыг хэрэгжүүлэхээр тусгасан.
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг шүү. Намайг нотол гэсэн учир би нотолж байна
14 Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг Улсын Их Хурал өнөөдөр соёрхон баталлаа
Хамтарсан Засгийн газрын 14 Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын Монгол Улс, БНХАУ Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улсын Их Хурал өнөөдөр соёрхон баталлаа. Энэ нь Замын-Үүд, Эрээнээс хойш 70 жилийн дараах хоёр дахь хил холболтын төмөр зам болж байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, хэлэлцээрийг соёрхон баталж буй Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье!
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн өдөр элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн өдөр тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа.
Солонгос Улс бол монголчууд хамгийн олноор ажиллаж, амьдардаг гуравдагч хөрш орон бөгөөд 2023-2024 онд манай улсад БНСУ-аас 335,345 жуулчин ирсэн нь гадаад жуулчдын тоогоор тэргүүлж байна.
Энэ нь хоёр улсын ард иргэд хоорондоо зүрх сэтгэлээрээ ойрхон байгаагийн илрэл юм.
Элчин сайд Чой Жин Вон-той уулзах үеэрээ хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Тэр дундаа хоёр орны хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэх, тухайлбал “Солонго-I,II” хороолол, 10 аймгийн дулааны станцын төслийг эрчимжүүлэхэд анхаарахыг хүслээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Шуурхай штабын VIII хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.
Тус хуралдаан энэ сарын 22-нд болж, “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн явцын мэдээллийг хэлэлцэв.
Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбарыг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг 2020 оноос эхлүүлжээ. 45,610 хүн амд зориулан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг хот тосгоны барилгажилтын норм, дүрмийг баримтлан төлөвлөсөн бөгөөд анхны 20 минутын жишиг хот болох юм. Сэлбэ дэд төвд 10,068 өрхийн 113 орон сууц, 17,7 км авто зам, 43 км явган зам, 28.9 км дугуйн зам, 3,6 га тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, мөн нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.
Дэд төвийн барилгын ажлыг дөрвөн багц болгож эхний хоёр багцын тендерийг зарласан, ирэх долоо хоногт нээнэ. Дараагийн хоёр багцыг ирэх сарын эхний долоо хоногт зарлах ажээ.
Танилцуулгатай холбоотой шуурхай штабын гишүүд санал солилцож, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд “Газар чөлөөлөлтийн сан” байгуулахаар төлөвлөж энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Нийслэлийн Шуурхай штабын анхдугаар хуралдааныг 2025 оны нэгдүгээр сарын 14-нд хийж эхэлснээс хойш штабын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 15 тогтоол, 24 танилцуулга нийт 39 асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж холбогдох шийдвэрийг гаргажээ.
Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн банкнаас тэдгээрийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн нийт экспортын орлого сүүлийн долоо хоногт буюу 2025 оны гуравдугаар сарын 18-24-нд нийт 268 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос есөн хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31 хувиар, зэсийн баяжмалын экспорт 57 мянган тоннд хүрч 31 хувиар, төмрийн хүдрийн экспорт 176 мянган тоннд хүрч 13 хувиар өссөн нь голлон нөлөөллөө. Харин импорт сүүлийн долоо хоногт 225 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос 3 сая ам.доллароор өсөхөд дизель, шатахууны импорт өссөн нь голлон нөлөөлжээ.
Экспортын орлогын өсөлттэй холбогдуулан гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 291 сая доллароор өсөж, 4.7 тэрбум ам.доллар буюу импортын дөрвөн сар гаруйн хэрэгцээг хангах түвшинд байна.
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэрлэлтийн мэдэгдлийг “И-Монгол” системээр иргэнд хүргэнэ
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, зөвшөөрөл олголтын шат дамжлагыг багасгах, хуульд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг баталж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллагад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Хүсэлт хүлээн авах, хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргахад төрийн мэдээлэл солилцооны “Хур” системыг ашиглах, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг цахим төлбөрийн баримтын системээр шалгах, шийдвэрлэлтийн мэдэгдлийг “И-Монгол” цахим системээр дамжуулан иргэнд хүргэх, Төрийн үйлчилгээний "e-business.mn" системд нэгтгэх арга хэмжээг ирэх тавдугаар сарын 01-ний дотор багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, тус системд холбогдох байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ, “И-Монгол” УТҮГ-т даалгалаа.Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлснээр 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар “license.mn”-ээр 76, “e-business.mn”-ээр 43, эрх бүхий байгууллага өөрийн системээр 116 тусгай зөвшөөрөл олгож, зөвшөөрлийн нэгдсэн санд 151746 нэгж зөвшөөрлийн мэдээлэл бүртгэгдсэн байна. Үлдсэн 73 тусгай зөвшөөрлийг хүн, хуулийн этгээд уламжлалт аргаар буюу цаасаар харилцах байдлаар олгосон хэвээр байна.Таван аймгийн атар газарт тариалан эрхлэх хүсэлт ирүүлжээ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол нэгдүгээр сард батлагдсан. Тус аяныг эхлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, төвийн бүсийг хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэх юм. Уг аяныг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын боломжит нөөцийг бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амыг баталгаат хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр тогтвортой хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрч эдийн засагт тодорхой өсөлт бий болно.
Тус тогтоолоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Хөрс, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инновац, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдэлийн менежмент, гадаад худалдаа зэрэг тэргүүлэх чиглэлүүдээр багцлан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ”, “Инноваци, технологи”, “Эрсдлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг таван зорилт, 63 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
2025 оны эхний улиралд дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
- Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамруулахаар арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээ байгуулж байна.
- Хувийн өмчийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилгоор зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсын төсөвт 52.8 тэрбум төгрөг тусгасан. Зээлийн хүүгийн 10 хувийн хөнгөлөлт үзүүлснээр тариалангийн үйлдвэрлэлд хувийн өмчийн 800.0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломжтой.
- Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрөл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор атар газрыг тариалангийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Одоогоор таван аймгийн 63.2 мянган га атар газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулахаар санал ирүүлжээ.
- Улсын хэмжээнд нийт 34,930 тн үрийн улаанбуудайн нөөцтэй байгаагаас иргэн, аж ахуй нэгж өөрийн хэрэгцээнд 32257 , худалдан борлуулахаар 2673 тн үр бэлтгэсэн. ХААК дээр Үрийн улаанбуудайн нөөц 9134,52 тонн байснаас 3268.87 тонн борлуулж, 5865.65 тн үлдэгдэлтэй байна. 18199 тн үрийн төмс бэлтгэснээс өөрийн хэрэгцээнд 6853 тн, худалдан борлуулахаар 11692 тн үр бэлтгэсэн дүн мэдээтэй байна.
- Эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослон хөгжүүлэхэд 1.4 тэрбум төгрөгөөр зургаан төрлийн тэжээлийн таримлын 360 тонн үр нийлүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг хэлэлцэж 100 хувь дэмжжээ.
Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, үндсэн чиглэлийг батлуулсны үндсэн дээр 2025 оны хоёрдугаар сарын 14-нд хоёр тал гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг энэ сард зарлахаар төлөвлөж байна.
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно
Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн хуваарь” маш тодорхой хуультай. УИХ хууль тогтоож, Засгийн газар түүнийг гүйцэтгэх үүрэгтэй. Үндсэн хуульд 2019 онд Үндсэн хуулийн 6.2-т “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.…
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн өөрчлөлтийг УИХ-аас 2019 онд баталсан.
Мөн УИХ-аас 2007 онд “…Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолыг гаргасан. Түүгээр нэр бүхий 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Түүнчлэн 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “…Засгийн газар Баялгийн сангийн төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг батлах, нэгдсэн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн уг хуулийн 11.1-т “…Баялгийн сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ” гээд 11.1.1.Ирээдүйн өв сан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь, сангийн хөрөнгө оруулалтын орлого гэсэн эх үүсвэрээс бүрдэнэ”, 11.1.2-т “…Хуримтлалын сан энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашиг, энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашиг, Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр зэргээс эх үүсвэрээс бүрдэнэ” гэж хуульчилсан.
Товчхондоо, Үндэсний баялгийн санг хоосон бус хоолтой болгох үүрэг нь энэ Засгийн газарт тохоогдсон. ЗГХЭГ-ын дарга Н.Учралын өгсөн мэдээллээр, Үндэсний баялгийн сангийн эх үүсвэр болх учиртай 16 ордын долоо нь хагас дутуу төрийн мэдэлд, үлдсэн ес нь өөр бусад эзэмшилд очсон байгаа юм.
Ер нь бол Монгол Улс жил гаруйхны өмнө л Үндэсний баялгийн сангийн хуультай болж, тэр сангаа хоолтой болгох ажил эхэлсэн. Энэ хүрээнд Засгийн газар эхний ээлжинд Тавантолгой ордыг бүтнээр нь авах ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, Тавантолгойн ордын нэг хэсэг Ухаахудагийг төрд эргүүлэн авахаар шийдвэрлэсэн. Сүүлийн үед энэ нь ажил хэрэг болох уу, эсвэл оролдлого төдийнхөөр дуусах уу гэдэг асуултын тэмдэг босгоод байна. Юутай ч Засгийн газрын зүгээс Ухаахудагийн асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан Ажлын хэсэг томилсон. Тэр ажлын хэсэг нь гаргасан дүгнэлтээ 2025 оны хоёрдугаар сарын 26-нд Засгийн газартаа танилцуулсан. Тэр талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ашигт малтмалын ордын лицензийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдвэрийн төслийг үндэслэн УИХ-д тогтоолын төсөл байдлаар уламжлахаар боллоо.
Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан 2028 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн ашигт малтмалын лиценз шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус, зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын лицензийг эзэмшүүлсэн нь Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгойн орд газар, тэр дундаа “Энержи ресурс” компанийн эзэмшиж байсан лицензийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчихаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайдад байгаагүй байна. Мөн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд, энэ асуудлыг судлан эргэж танилцуулахыг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүүд, мөн асуудлыг эргэн шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Ерөнхий сайдад УИХ-аас даалгаж шийдвэрлүүлсэн байхад энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ. Тэгэхээр Ухаахудаг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод авах 2007 оны УИХ-ын тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна гэсэн дүгнэлтийг Засгийн газарт танилцууллаа. Тэр байтугай шалгах ёстой нөхцөл байдал тодорч байна. Анх энэ ордын лицензийг албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, өөр дээрээ авсан байж болзошгүй хүний асуудал, өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй зэрэг тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Ухаахудаг орд газартай холбоотой яригдаж байгаа асуудлаар Засгийн газраас УИХ-д тогтоолын төсөл өргөн барьж, уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ” гэж мэдээлсэн. Түүнээс хойш бараг сарын хугацаа өнгөрөв. Засгийн газраас Ухаахудагийн асуудлаарх тогтоолын төслөө УИХ-д өргөн бариагүй байна. Засгийн газар өгөхгүй байна уу, УИХ авахгүй байна уу. Ийм асуулт бас тавигдаж байгаа юм.
Гэхдээ сүүлийн үед Ухаахудагийг гардан хариуцаж буй ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл сүрхий нүдүүлж байна. Тэрээр “нөгөөдүүл”-д онилуулсан бололтой. Ийм “технологи” манайд байдаг. Тэдний “овоо хараа”-нд орвол яадгийг О.Алтангэрэл рүү чиглэсэн мэдээллийн сумнууд харуулаад байна.
Түүн рүү чиглэсэн сум цаашид улам чангарах даг. Учир нь, өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Гашуунсухайт гэж үйлтэй төсөл юм даа. Иймэрхүү зүйлсээ баталчихаад хийж болдоггүй юм уу. Эсвэл албаар ингээд байдаг юм уу. Үндсэн сэдэв хил холболт төмөр зам, бас Тавантолгойн лиценз. Энэ фокус бол Засгийн газрын байр суурь болохоос бусад нь биш. Засгийн газар Гашуунсухайтыг холбох, Ухаахудагийн асуудлыг их хурлаар оруулах гэж байна. Үүний сарниулж болохгүй. Ер нь Гашуунсухайт хэлэлцэх дөхөхөөр л нэг том сенсац болдог. Гурав дахь удаагаа давтагдлаа. Цаг үеийг нь нягтлаарай О.Алтангэрэл сайд аа” гэсэн байна. Ер нь бол, “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно л доо. Эхэнд хэлсэн дээ, “…УИХ хууль тогтоож, Засгийн газар түүнийг гүйцэтгэх үүрэгтэй” гэж?!
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Л.Оюун-Эрдэнэ: Хилийн боомтын төмөр замыг холбох бүтээн байгуулалтыг тавдугаар сард эхлүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Энэ үеэрээ дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрээр "Хэлэлцээр соёрхон батлагдсан тохиолдолд ирэх тавдугаар сард багтааж бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа. Мөн гэрээ соёрхон батлагдсан өдрөөс эхлэн нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ.
Олон улсын худалдааны тарифаас үүссэн том нөхцөл байдал үүсэж байна. БНХАУ-д тарифын бодлого хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор гангийн үйлдвэрлэлийн хэмжээ өөрчлөгдөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг хурдан хугацаанд эхлүүлж чадсанаар худалдан авагчидтайгаа урт хугацааны хамтын ажиллагааны томоохон төслүүдийг эхлүүлэх боломж бүрдэж байна. Нүүрсний үнийн уналтаас шалтгаалан буурч байгаа төсвийн орлогыг экспортод гаргах нүүрснийхээ хэмжээгээрээ нөхөх боломжтой" гэв.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.03.17) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд үүний нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина” гэж заасан.
2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь хоёр улсын хамтын ажиллагаа эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт өргөжиж, улмаар худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжих ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Уг хуулийн төсөл батлагдсанаар тавдугаар сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлж, хоёр улс хоорондын хамтын ажиллагааны төслүүд илүү тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх боломжтой гэдгийг төсөл санаачлагчид тодотгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо
Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, геополитикийн болон худалдааны нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцийн өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо
Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа
ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн туслах далангийн ТЭЗҮ боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах, Зардлыг санхүүжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.
Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тухай асуудал 1964 онд анх яригдаж эхэлснээс хойш үе үеийн Засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн ч ОХУ-ын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй өдий хүрсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш олон жил гацсан ЭГУЦС-ын төслийн ажлыг хөдөлгөх зорилгоор шат дараатай ажил байна.
ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол Улс Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь цаашид энэ төсөл амжилттай хэрэгжих үндэс болно гэж үзэж байна.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд нар “Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурж, мөн санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирч гарын үсэг зурсан. Ажлын төлөвлөгөөний дагуу 2026 оны эхний хагаст багтаан Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлт гаргах зорилттой ажиллаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "MCS" гэдэг компанитай санал зөрсөн зүйл юу ч байхгүй
Засгийн газрын байр суурь тодорхой. Хувийн хэвшлээ дэмжинэ, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулна. Төсвийн орон зайг хувийн хэвшилд шилжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгоход чиглүүлнэ.
Энэ тал дээр эдийн засгийн хөгжлийн зөвлөл байгуулагдан идэвхтэй ажиллаж байна. Саяхан бид эдийн засгийн хөгжлийн зөвлөл дээр хөрөнгө оруулалт, бизнесийн орчны үнэлгээ, татвар, нийгмийн даатгалын эрхзүйн орчны талаар ярилцсан. Том төслүүд хөдөлж байгаа нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх суурь боломжийг бүрдүүлж байгаа сайн талтай. “MCS” гэдэг компанитай санал зөрөөд байгаа зүйл юу ч байхгүй. Ганцхан стратегийн орд тойрсон асуудал л байна. УИХ-аар маргаантай асуудлуудыг оруулаад цаг алдалгүй шийдэл гаргах нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь юм.Бүхэлдээ хувийн хэвшилд жам ёсны бизнесийн эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, хууль тэгш үйлчилдэг эрхзүйн орчин хэрэгтэй. Тэрнээс нэг хэсэг нь хуулиас дээгүүр, нөгөө хэсэг нь төрийн хүнд суртлын дор. Зарим нь төрөөс илүү мэдээлэлтэй, нөгөө хэсэг нь хүсээд ч мэдээлэл авч чадахгүй бол жам ёсны бизнесийн эрүүл өрсөлдөөн үүсэхгүй шүү дээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна…
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Могой жилийн өнгөн дээр Монгол Улсын Ерөнхий сайдтай ярилцаж байна. Сарын шинэдээр сайн үг хэлэлцдэг уламжлалтай учраас улс оронд маань болж бүтэж байгаа сайн мэдээллийг эхэлж сонсмоор байна. Бас тэр бүрийд өргөн хүрээнд нээлттэй ярилцаагүй удсан болохоор хүлээгдэж байгаа олон асуултад хариулт авна гэж найдаж байгаагаа илэрхийлье?
-Сар шинэ улс даяар өргөн боллоо. Миний хувьд төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд, түүхчид, шашны төлөөлөл гээд олон л хүнтэй уулзаж, золголоо.
Амны билгээс ашдын билэг гэдэг. Тэнгэрийн луу жил хүчирхэг өөрчлөлтийн цаг хугацаа байлаа. Олон улсад тогтсон хэм хэмжээ, дэг журам, уламжлалт гадаад харилцаа, үнэт зүйл танигдахын аргагүй өөрчлөгдлөө. Луу жилд 70 гаруй улсад ардчилсан сонгууль болж өнгөрлөө. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, дараа нь өрнөж буй үйл явдлууд луу жилийн яалт ч үгүй л онцлох үйл явдал байлаа.
Луу жил Монгол Улсад ч олон өөрчлөлт авчирсан. Анх удаа холимог тогтолцоогоор бүсчилж, томсгосон тойргоос 126 гишүүнтэй парламенттай боллоо. Хамтарсан засаг байгуулагдаж, олон жил гацсан том төслүүдийг зарлаж, дөрвөн том төслийг нь луу жилдээ багтаан УИХ баталлаа.
Могой жилийн хувьд морь жилийн урьтал суурийг хангадаг, их бүтээн байгуулалт өрнөсөн, хур бороо арвинтай, сайхан жил болно гэж ахмадууд хуучилж байна лээ. Мөн могой жилд худал хуурмаг гуужиж, үнэн бүхэн тодорно гэдэгт итгэж байна. Хаа сайгүй л баг хуулагдаж, прагматик чиг хандлага руу дэлхий чиглэж байна. Манайд ч энэ уур амьсгал нөлөөлөх нь ойлгомжтой. “Элдэв эрдэнэт” хэмээх могой жил монголчуудын хувьд Үндэсний баялгийн сан элдэв эрдэнээр баяжиж, иргэдийн хадгаламж болсон хуримтлалын сан арвижиж, төрийн үйл хэрэг, түмний санаа нэгэн талдаа гарна гэж бэлгэшээж байгаа.
-Бэлгэдэл ярих мэдээж сайхан. Одоо бодит амьдрал руугаа оръё. Эдийн засгийн өсөлт, тоон үзүүлэлт, том төсөл гэж ярьдаг ч үр өгөөж нь ард иргэд бидэнд ирдэггүй юм шиг, ирэх ч үгүй юм шиг. Ерөөсөө итгэл төрөхгүй байна л даа. Бүр итгэхээ байсан ч юм уу…
-Тийм ээ, санал нэг байна. Уул уурхай тулгууртай эдийн засгийн сул тал нь хүртээмж дээр илэрдэг. Уул уурхайн экспорт өсөхөөр уул уурхайн компани, түүнтэй холбоотой цөөн аж ахуйн нэгжүүд үр ашгийг нь хүртэж, төсвийн орлого нэмэгдсэнээр цалин, тэтгэвэр тэтгэмж өсдөг ч уул уурхайн бус салбарын хувийн хэвшил, баялаг бүтээгчид өрсөлдөх чадвар, хүний нөөцөө алдаж эхэлдэг сул талтай.
Гэхдээ эдийн засгийн өсөлтийг, тоог бас үгүйсгэж болохгүй. Дэлхийн бүх улс л голлох хөгжлийн үзүүлэлтээ тоогоор хэмждэг. Тооны дараа чанар яригдахаас биш тоо байхгүй чанар гэж байхгүй. 2021 онд 43 их наяд байсан дотоодын нийт бүтээгдэхүүн энэ жил 80 их наяд болсон. 40 литрийн бидон, 80 литрийн “поошиг” болох чамлахааргүй үзүүлэлт.
Энэ нь цар тахлаас хойш эдийн засаг тогтмол 5-7 хувиар өссөн гэсэн үг. Энэ өсөлтийн үр дүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн гурван жил дараалан нэмэгдэж, 4,128 ам.доллараас 6,890 ам.доллар болж өслөө. Гэхдээ энэ үзүүлэлт 10,000 ам.долларт хүрч байж илүү мэдрэгддэг. Тиймээс энэ зорилтдоо аль болох хурдан, дахин цаг алдахгүйгээр хүрэх хэрэгтэй. 2012 онд хүрч байсан үр дүнгээсээ бид 12 жил алдаж, одоо л эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжиж, зээлээ төлж, зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа.
Цар тахлаас хойш эдийн засаг нь хурдтай тэлж буй цөөн улсуудын нэг бол манай улс. Өсөлт ч үгүй, хүртээмж ч үгүй байсан үе байсныг мартаж болохгүй. Өнөөдөр өсөлтөө хүртээмж болгох мэтгэлцээн өрнөж буй нь сайн зүйл.
Засгийн газраас зарласан 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн 200 их наядад хүрэх боломжтой. Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайн зэрэг биднээс үл хамаарах хүчин зүйл байгаа ч бид зөв замдаа бас дээд хурдаараа л явж байна. Замаасаа гараад явчихгүй байх нь маш чухал.
-Сүүлийн үед өрнөөд байгаа нэг сэдвээр ярилцлагаа үргэлжлүүлмээр байна. Засгийн газар үндэсний томоохон нэг компанитайгаа үзэлцээд байна гэж хүмүүс харж байна. Нөгөө талаас Ухаа худаг Ж.Оджаргал нарын хүмүүст очихдоо анхнаасаа хуудуутай очжээ гэдэг мэдээлэл бас явж байна. Чухам ямар замаар яаж тэдэнд олгосон талаар цэгцтэй мэдээллийг өгнө үү?
-Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал гэдгийг хариултын эхэнд тодотгоё. Тавантолгойн ордод 1940 оноос эхлэн хайгуул хийж эхэлсэн юм билээ. Улсын төсвөөс 1977-1993 онд, тухайлбал, 1978,1979, 1982, 1986, 1989-1993 онуудад тус хайгуулд зориулж санхүүжилт гаргасан байдаг.
Улсын төсвөөс хайгуул хийгдсэн стратегийн ийм том ордын хувь хэмжээг тогтоосон эрхзүйн актуудад дүн шинжилгээ хийх нь аль ч улсын Засгийн газар, УИХ-д байх л ёстой хэм хэмжээ. Ашигт малтмалын даргаар ажиллаж байсан нөхөр ийм хэмжээний ордын лицензийг өөр дээрээ авах эрхтэй байсан уу? Засгийн газар тогтоол биш тэмдэглэлээр эрх шилжүүлэх нь эрхзүйн акт мөн үү?
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, хувь эзэмшил тогтоох нь УИХ-ын эрх хэмжээний асуудал байдаг. Тэгвэл УИХ-аар хэлэлцсэн эсэх зэрэг асуудлуудыг тодруулж, нэг талдаа УИХ-аас чиглэл авах шаардлага гарсан, нөгөө талдаа иргэдийн мэдэх эрхийг хангаж нэгдмэл ойлголтод хүрэх нь зөв гэж үзсэн.
Ер нь уул уурхайн томоохон хэмжээний хэлцлүүд дээр ийм асуудлууд гарсан нь хардалт их дагуулдаг. Дубайн гэрээг Засгийн газраар хэлэлцүүлээгүй, Ерөнхий сайд захирамж гаргасан нь асуудал дагуулсан. Эрдэнэтийн 49 хувийг ч мөн адил УИХ-аар оруулаагүй шийдвэрлэсэн нь асуудал болсон.
Түүнээс Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм. Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд баримтуудаа гаргаад ил тод ажлын хэсэгтэйгээ хамтраад ажиллаад явах нь л зөв. Ажлын хэсэг аль нэг талыг барихгүй, хуульд нийцсэн шийдвэрийг УИХ-тай хамтран гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Стратегийн орд гэж яригддаг байсан бусад газрууд дээр энэ асуудлыг нягтлах уу. Бас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргачихсан шүү дээ. Нөгөө талд 34 хувийн асуудал баялгийн сангаар дамжуулаад иргэдийн халаасанд ороод ирэхээр хүмүүс ч асуудалд илүү анхаарч байх шиг?
-Тийм ээ, хөрөнгө оруулагчдаа ойлгож байна. Засгийн газар энэ талаар сайн анхаарч байгаа. Тоон үзүүлэлтүүд, том төслүүд ч энэ бодлогын үр дүн. Гэхдээ УИХ, Засгийн газрын хурлаар хэлэлцэхгүйгээр олон улсад ордоо зарчихсаныг ярилцахгүй өнгөрөх улс гэж байхгүй л дээ. Дахин хэлэхэд дэлхийн аль ч улсад ийм хэмжээний хэлцлийг парламент нь нягтлах нь эрхзүйт төрийн хэвийн хэм хэмжээ.
Байгалийн баялгийг хэн ч бүтээж бий болгоогүй. Энэ газар нутгийн маань хөрсөнд байгаа баялаг. Баялагтаа эзэн байх нь ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл. Судалгаагаар байнга 70 хувиас дээш анхаарлын төвд байдаг сэдэв. За, дундын баялгаа ашиглуулдаг юм байж, ядаж иргэдийн сонгож, өөрсдийгөө төлөөлж гаргасан УИХ-аар ил тод хэлэлцчих ээ. Манай улсад, миний амьдрах орчинд, надад, миний үр хүүхдэд яг ямар өгөөжтэй байх юм бэ гэж тэд асууж байгаа нь зүй ёсны л асуулт.
Мэдээж, нөгөө талдаа энэ баялгийг хөрөнгө оруулж байж ашиглах нь ойлгомжтой. Тиймээс бизнесийн хувьд тухайн төсөл ашигтай байх ёстой. Аль ч аж ахуйн нэгж ашгийн төлөө байх нь ойлгомжтой. Энэ хоёр ойлголтын эв нэгдлийн цэг бол Баялгийн сан юм л даа. Олон улсад одоогоор олдсон сайн туршлага энэ болохоос санаанаасаа зохиочихоод байгаа зүйл огт биш.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялагтаа Эзэн Монгол” гэдэг үндсэн концепц дэвшүүлж сонгуульд сонгогдсон. Хувь хүнийх нь философи ч энэ үзэл санаа байдаг. Засгийн газрыг энэ тал дээр шахаж бас дэмжиж байгаа. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн намууд нэгдэж, Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барьж, УИХ-аар батлуулсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газарт ажиллаж байхдаа энэ хууль дээр өөрөө ажилласан ажлын хэсгийн ахлагч.
Тиймээс ч Үндэсний баялгийн сангийн асуудлыг өргөн агуулгаар харах нь зүйтэй. Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойд үүссэн өр, Тавантолгой тойрсон асуудалд Засгийн газар анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Цэгцэрч байгаа учраас ч Үндэсний баялгийн сан бүрдэж эхэлж байна. Таны дурдсанаар, Баялгийн сангийн хуулиар стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн хуримтлал болсон. Иргэд E-Mongolia дээр өөрийн нэрийн хуримтлалын дансанд аль, аль стратегийн ордоос хуримтлал үүсч байгааг харах боломжтой болсон. Энэ нь ирээдүйн уул уурхайн олон том төслийг иргэд ойлгон дэмждэг байх шууд харилцаа юм. Тэрнээс төр авна гээд байгаа агуулга огт биш.
Оюутолгойн 34 хувь 2.3 тэрбум ам.долларын өртэй байсан учраас энэ хуулийг баталж чадахгүй байсан. Эрдэнэт дээр 49 хувь ч маргаантай байсан. Тавантолгой тойрсон асуудал ч нэлээд л зүйл болсон. Энэ олон маргаантай асуудлын цаана Үндэсний Баялгийн сангийн хууль батлагдах суурь нөхцөлийг бүрдүүлэх л үндсэн зорилго байсан юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дараа Монгол Францын Ураны хөрөнгө оруулалтын гэрээ батлагдлаа. 34 хувийг АМНАТ-өөр орлуулах хэлцэл хийгдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь олон давуу талыг үүсгэж байгааг тэмдэглэж байсан.
Харин цаашид АМНАТ буюу роялтиг Баялаг ашигласны төлбөр гэж сонгодог агуулгаар нь хэрэглэх нь зөв гэж үзэж байгаа. 2030 оноос цааш баялаг ашигласны төлбөрийг ирээдүйгээс гадна хуримтлал ба хөгжлийн асуудалд зарцуулахаар төлөвлөж байна.
Дэлхийн улс орнуудад Баялгийн сан анх байгуулагдахад олон асуудал гарч байсныг түүх нотолдог. Манайд ч тодорхой доргилт өгнө. Гэхдээ төр доргилт бүрд цочоод байж болохгүй. Засгийн газар УИХ-аар батлагдсан хуулийг л хэрэгжүүлж байна. Хууль тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчимтай.
-“MCS” компанийн хууль хамгаалалтын газар төрөөс давсан гүйцэтгэх ажиллагаа хийсэн гэсэн мэдээлэл явсан. Ерөнхий сайд тагнуул хүчнийхний мэдээллийг хамгийн түрүүнд авдаг. Гэхдээ бас арай ч төрөөс давсан гүйцэтгэх ажиллагаа явуулчихна гэж бодохгүй л байна. Дотоодын цэргийн дарга Р.Чингисийг чөлөөлсөн асуудал үүнтэй холбоотой байсан уу. Танд яг ямар мэдээлэл ирснийг хэлж болох уу?
-Таны асуусан асуудал шалгагдаж байгаа. Зөвхөн нэг байгууллага ч биш ийм асуудлууд хэд хэд гарсан. Прокурорын зөвшөөрөлгүй хэн ч хуулиас давж, иргэдийн хувийн мэдээлэлд халдах, тусгай төхөөрөмж ашиглан гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй. Тиймээс цэгцлэх нь зүйтэй. Ийм байдал хэтэрвэл цаашид бие даасан цагдаа, армитай болох хүртлээ өргөжиж, эрх зүйт төрийн хэм хэмжээг давдаг муу жишээ олон бий. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан дарга нар хувийн компанид ажиллах нь хувь хүний сонголт боловч цаашид анхаарах л ёстой асуудал. Төр тэднийг анхаараагүй орхичихдог нь бас алдаа гэж боддог.
-Гэхдээ улс орон үндэсний томоохон компаниуддаа чирэгдэж хөгждөг гэж бүгд л ярьдаг. “MCS” бол томоохон татвар төлөгч, сайн ажил олгогч, шинэлэг инновац хөгжүүлж ирсэн байгууллага. Баялаг бүтээгчдээ төр нь ингээд байхаар яах юм бэ?
-Засгийн газрын байр суурь тодорхой. Хувийн хэвшлээ дэмжинэ, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулна. Төсвийн орон зайг хувийн хэвшилд шилжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгоход чиглүүлнэ.
Энэ тал дээр эдийн засгийн хөгжлийн зөвлөл байгуулагдан идэвхтэй ажиллаж байна. Саяхан бид эдийн засгийн хөгжлийн зөвлөл дээр хөрөнгө оруулалт, бизнесийн орчны үнэлгээ, татвар, нийгмийн даатгалын эрхзүйн орчны талаар ярилцсан. Том төслүүд хөдөлж байгаа нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх суурь боломжийг бүрдүүлж байгаа сайн талтай. “MCS” гэдэг компанитай санал зөрөөд байгаа зүйл юу ч байхгүй. Ганцхан стратегийн орд тойрсон асуудал л байна. УИХ-аар маргаантай асуудлуудыг оруулаад цаг алдалгүй шийдэл гаргах нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь юм.
Бүхэлдээ хувийн хэвшилд жам ёсны бизнесийн эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, хууль тэгш үйлчилдэг эрхзүйн орчин хэрэгтэй. Тэрнээс нэг хэсэг нь хуулиас дээгүүр, нөгөө хэсэг нь төрийн хүнд суртлын дор. Зарим нь төрөөс илүү мэдээлэлтэй, нөгөө хэсэг нь хүсээд ч мэдээлэл авч чадахгүй бол жам ёсны бизнесийн эрүүл өрсөлдөөн үүсэхгүй шүү дээ.
-Гашуун Сухайт-Ганц модтой холбоотойгоор энэ зөрчил үүссэн гэж анзаарагдаж байгаа. Гэрээ байгуулах үед урьд өмнөх асуудлууд ил болсон уу, яг юу болсон юм бэ?
-2004 онд яг одоогийн Засгийн газар хоорондын хэлэлцээр яригдаж байсан байдаг.
-Тэгээд 20 жил гацсан шалтгаан яг юу байсан юм бэ. Алдсан цаг хугацааг бодохоор хайран юм аа?
-Гацсан шалтгаан нөгөө л Тавантолгойг хэн авах вэ гэсэн тэмцэл. Өөр юу ч биш. Мэдээж геополитикийн асуудал байсан. 2004 онд хоёр улсын Засгийн газар хоорондоо, бас орд болон төмөр зам эзэмшигч төрийн өмчийн компаниуд хоорондоо гэрээ байгуулаад хамтран ажиллах энгийн хэлэлцээр яригдаж байсан.
Тэгтэл гэнэт л жижиг Тавантолгой, Ухаа худагийг цогцоор ашиглах нь зөв тухай, Тавантолгой ордын 51 хувийг “MMC” концерциум, Хятадын тал “Шинхуа” 49 хувийг эзэмшинэ гэдэг хэлцэл болж хувирсан. Манай талаас ингэхгүй л бол гэрээ явахгүй гэж тайлбарласан протоколууд нь бүгд бий. Явсан бүрэлдэхүүн ч сонирхолтой. Ингээд 2014 онд Си Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнийг зогсоож байгаад нарийн царигаар төмөр зам тавих гэрээнд гарын үсэг зурчихсан. Гарын үсэг зурагдсанаас хойш БНХАУ-ын тал нэг жилийн дотор Ганцмод талын төмөр замаа ашиглалтад оруулаад, Монголын талыг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг хүссэн.
-За ингээд нөгөө алдарт өргөн, нарийн царигийн маргаан уу?
-Тийм ээ. Ингээд нарийн царигаар төмөр зам тавих нь улсын төмөр замын нэгдсэн бодлогод нийцэхгүй байна гэж үзсэн. Тавантолгойн хувь эзэмшлийн асуудал ч хөндөгдсөн. УИХ-ын гишүүд нэгдэж Тавантолгой ордын хувь эзэмшилтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, үндэсний хэмжээний том асуудал болсон.
Энэ том хэмжээний улс төрийн мэтгэлцээн өрнөх нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замаар холбогдож, их овроор нүүрс зөөх нь өөрсдөд нь ашиггүй гэж үзсэн Баяннуурын хэдэн компани, тэдэнтэй холбоотой тээвэрт оролцсон улстөрчдөд үүлэн чөлөөний нар болж хувирсан.
Гэхдээ Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тухайн үед биелээгүй нь ёстой л Монголын заяа.
Уг нь 2004 онд зүгээр л хоёр улсын Засгийн газар хоорондоо гэрээ байгуулаад, Тавантолгойн нүүрсээрээ төмөр замын тал өртгөө төлнө гээд явсан бол дотоодын нийт бүтээгдэхүүн аль эрт 10 мянган ам.долларт хүрчих байлаа. Утаа, түгжрэл л лав өнөөдрийн асуудал биш байх байсан. Орон сууцны асуудал ч бүрэн шийдвэрлэгдсэн байх боломжоо алдсан. Алдагдсан боломжийн өртөг гэдэг энэ л дээ. Одоо ирээдүйд боломж алдахгүйн тулд л өнөөдөр шазайгаад байгаа ухаантай. Гэхдээ бас өнгө алагласан олон мэдээлэл дунд зөв буруу олон л ойлголт байдаг юм шиг байгаа юм.
-Сая Шанхайд үндсэндээ 2004 оны нөхцөл дээрээ тохирсон гэв үү. Төсөв энэ тэр гээд дараа нь олон зүйл өрнөлөө…
-Тийм ээ, Шанхайд Засгийн газрын шадар сайдууд, УИХ-ын гишүүдийн төлөөлөл гээд томоохон бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан сайд тэргүүтэй олон мэргэжилтэн очсон. Тэнд яригдсан зүйл бол хоёр улсын Засгийн газар хооронд аливаа гурав дахь талыг оруулахгүйгээр шийдвэр гаргах үндсэн зарчмыг ярьсан. Мэдээж, эдийн засгийн хувьд олон жил алдсан асуудал, маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай ярьж таарна. Олон жил шийдвэрлэгдээгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр ч зурагдсан. Очсон бүрэлдэхүүн хэрэндээ баяртай. Тэгээд оройдоо гэхэд л Монголд улс төр өрнөж эхэлсэн дээ. Одоо ч өрнөл нь ид явж байна. Гэхдээ нэг сайн зүйл нь тэнд байсан улстөрчид, хэвлэлийнхэн бүгд энэ асуудлыг том утгаар нь ойлгосон.
-“Улс төрийн эрх мэдлийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлдэг томоохон компаниуд хэрээс хэтэрсэн юм байна. Баялагтай улс мөртлөө иргэд нь баялгаа ашиглаад сайхан амьдрах итгэлгүй байгаа нь цөөхөн хэдхэн хүмүүст тэр боломж ирдгээс. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Иргэдэд тэр баялгийн үр шим ирж байж л итгэдэг болно” гэж олон жилийн өмнө ярьж байсныг тань санаж байна л даа. Нэг талаас тэр итгэл үнэмшлээрээ энэ бүхнийг өөрчлөх гэж хичээж байгааг нь анзаарч, нөгөө талаас Женко Х.Баттулгын зорилгод тааруулж, энэ бүхэн хийгдээд ч байна уу гэж хардах юм?
-Энэрэл ээ, ингэхэд намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэгт чи хэр итгэж байгаа вэ?
-Би уг нь Х.Баттулга гэдэг хүний талаар асуусан л даа. Ерөнхий сайдаас ийм юм асуух тиймхэн ч нөгөө талаас яах аргагүй сэдэв болох хэмжээнд яригдаж байгаа учраас асууна даа гээд бодоод сууж байтал эхлээд дурдчихлаа. Жүжигчин О.Дөлгөөнтэй хамт амьдарч байгаа, ижил бүс энэ тэр гээд л итгэхгүй байхын аргагүй л мэдээлэл явах юм даа…
-Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна.
Яахав эхэлж үүнийг дурддаг нь үндсэн асуултанд чинь хариулах гээд. Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий.
Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг. Манай Б.Баатартай холбоотойгоор харддаг нь ойлгомжтой.
Мань хүн ч өөрөө бас домог томтой юм. Гэхдээ бодит байдал дээр АН-ын мань хүнд дургүй хэсэг холбоотой болж харагдуулах гэж баахан хичээгээд, сүүлдээ өөрсдөө ч итгээд үнэн бол яана аа гээд байгаа зүйлс нь домгийн дийлэнх хэсэг шүү.
Манай нам ч, АН ч үндэсний хэмжээний том намууд. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байдаг. Миний ойлгодгоор АН дотроо үндсэрхэг, либерал гэдэг үзэл бодлын зөрүүтэй. Нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Манай намд ч бас үзэл бодлын зөрүү бий, бий. Хааяа тэр хэсгийн төлөөлөлтэй уулзана аа. Үгүй шүү дээ гэж хэлдэг юм. Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ. (инээв)
Үнэндээ мань хүнийг Ерөнхийлөгч байх үед хойд талын хар овоохой гэдэг шиг Нямбаа бид хоёр л сөрж зогсдог байсан байх. Яг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь одоо бүлтрээд байдаг нөхдүүд урт урт хадаг, бурхан барьчихсан л ордонд явж байдаг байсныг санадаг л юм. Гэхдээ хэт наах гээд буруутах тохиолдол байдаг шүү. Германы Социал Демократ намынхан А.Меркелийг муулах гэж байгаад намынхаа үндсэн дэмжигчид дээр наачихаад, дараа нь салгах гэж бөөн юм болсон түүх байдаг шүү.
-Танай гэр бүлийнхэн Англид амьдарч байгаа гэсэн үү?
-Намайг муулах аргаа нэг л олохгүй байх шиг байгаа юм. Данх л гэлээ, гялгар хамартай галч л гэлээ. Одоо бүр овоо дээшлүүлээд энд тэнд амьдруулаад байгаа юм байна. Ийм зохиомол мэдээллүүд хэдэн нөхрөөс л явдаг юм даа. Ардчилсан нийгэмд байх л зүйл гэж бодоод нэг их тоодоггүй. Ер нь яахав, Эби дарга маань намайг харц, өөрийгөө язгууртан л гэж ойлгуулах гээд байгаа бололтой.
-Галч гэснээс галчийн тухай яриа яг хаанаас гарсан юм бэ. Бэрхийн тамгын газарт ажиллаж байсныг нь мэднэ, гэхдээ галчаар ажиллаж байсан гэж бодоогүй байсан юм байна?
-Оюутан байхдаа Бэрхийн тамгын газарт жижүүр хийж байсан гэж дээр нэг ярьж байсан юм. тэрийг л мушгиж байгаа ухаантай. Ардчилсан хувьсгалын удирдагч өөрөөсөө нэг үе мултарсан бацааныг нийгмийн гарал үүслээр ялгаварлах гээд ч яах юм. Хүнийг арьс өнгө, шашин шүтлэг, хөрөнгө мөнгөөр ялгаварлан гадуурхахгүй гэж ярьдаг байсан биш бил үү?
-Ц.Элбэгдорж гэдэг хүний үед хамаг муу муухай хийгдсэн гэж та хэлдэг. Та хоёрын дуэл хэдэн цувралаар хүмүүст хүрлээ. Тэр хүний сайныг нь асуувал яадаг юм бол гэж бодлоо?
-Баярлалаа, гоё асуулт байна. “Нүүх үү, үлдэх үү” лекц тавьж байх үед би Гэр бүлийн радио 104.5-д ажилладаг байлаа. Манай радиогийн туяа гээд эгчтэй хамт тэр лекцийг СD-д хувилж, ажиллаж байсан залуучууддаа өгч байсан дурсамж байдаг юм. Харвардын Кеннедийн сургуульд очиж суралцах сэдэл ч тэндээс авч байснаа нуухгүй.
Ярьж байсан зүйлээсээ өөр байсан нь асуудал юм л даа. Энэ стратегийн ордуудын хууль бус үйлдлүүд мань хүний л бүрэн эрхийн үед гарсан. Хүний эрх хамгийн их ярьдаг ч хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт мань хүний л үед болсон. Ардчилсан зарчим ярьдаг ч өрсөлдөгч намаа тэг дундуур нь хувааж, намын даргынх нь төрсөн өдрөөр шүүхэд бүртгээд л…
-Мартын 8-ны өдөр хоригдож байсан Т.Чимгээг эргэж очиж байсныг санаж байна. Түүнээс хойш үйл явдал хөвөрдөөд явчихсаныг ч хүмүүс мэдэж байгаа. Гэхдээ бүх шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг ингэтэл өөрчлөгдөнө гэхээр. С.Зоригийн хэргийн талаар маш ноцтой асуудал гаргаж тавьсан, тийм итгэлтэй байдгийн шалтгаан юу вэ?
-Ардчилсан нийгэмд нэг хэргийг хаах гэж, нөгөө хүнийг эрүүдэн шүүж зохиомлоор ял тулгана гэдэг байж болохгүй зүйл л дээ. Харамсалтай нь ийм үйлдэл болчихсон. Төр учруулсан хохирлоо нөхөн төлөх үйл явц хуулийн дагуу үргэлжилж байна. Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах асуудлууд ч гарч байгаа. АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллах хэд хэдэн асуудал хуулийн байгууллагуудын хувьд байгаа бөгөөд нааштай шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Миний хувьд 1998 онд дунд сургуулиа төгсөж байлаа. Нэг үгээр хэлбэл, надад субьектив хандах ямар ч сэдэл байхгүй. Гагцхүү бид ардчилсан нийгэмд ийм ноцтой асуудлыг үнэнээс зугтан үлдээх эс үйлдэл хийж л болохгүй. тухайн үед т.Чимгээ дээр очих үед нэлээд л дайралтад өртөж байсан. Харамсалтай нь энэ олон жил хэсэг хүнийг нүдсээр байгаад үнэн гэж итгүүлээд, бүр нийгмээс тусгаарлачихсан.
-Та Б.Булганыг хэлж байна уу?
-Зөвхөн Б.Булган биш ээ. Маш олон хүний амьдралын цаг хугацааг бүхэлд нь сүйрүүлсэн. Би торлогдчихсон зүрхийг чөлөөлөхийг л хүссэн юм. Ийм том асуудлыг хариуцлагатай ажил хийж, юу болсныг нь мэдчихээд, нүдээ аниад яваад байвал хожим өөрийгөө үзэн ядахаа мэдэж байсан. тэгээд л гаргаж тавьсан. Үндсэндээ тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас нь холдуулж, ахуйн хэрэг байсан гэж хаахын тулд зохиомлоор хийсэн асуудал. Энэ 21-р зууны хамгийн жигшүүрт хэлмэгдүүлэлт гэдгийг хариуцлагатай хэлье. Лхүмбийн хэрэгтэй дүйцэхүйц хэрэг болсон. Цаг хугацаа бүгдийг шүүнэ.
-УИХ-ын гишүүн Г.Лодойсамбуу таныг огцруулах бичиг сэдсэн. Энэ ардчилсан улс оронд болж байдаг л үйл явц. Улс төрийн янз бүрийн л өнцгөөс тайлбарлагдаж байх шиг байна. Түүнийг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн ойрын хүн гэдгийг хүмүүс мэднэ. Өөрсдөө ч хэлж л байсан. Энэ бүх байдлаас их хамтрал задрах нь гэдэг хардалт бас үүссэн?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ид яригдаж байх үед бас нэг иймэрхүү асуудал болж байсан юм. тухайн үед надтай бас ойрхон гэж үзэж болохоор улстөрч Лу.Гантөмөр даргатай холбоотой асуудал гаргаж ирээд, тэр нь бараг л Үндсэн хуулийн өөрчлөлтийг зогсоох хэмжээний улс төрийн асуудал болж хувирч байсан санагдаж байна.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Доржханд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Г.Занданшатар дарга бидний хувьд түүхэн хариуцлагын нэг завинд сууцгаасан улстөрчид болсон.
Олон улсын геополитикийн энэхүү савлагаа, том төслүүд улстөржин гацсан цаг хугацаа, ардчилсан парламентын засаглал, намуудын төлөвшил зэрэг олон зүйлийг харгалзан энэхүү өөрчлөлтийг хийхээр зориглосон. Энэ өөрчлөлт зөв байсан эсэхийг хожим цаг хугацаа түүхийн хатуу шүүлтүүрээр шүүнэ. тиймээс маш том хариуцлага.
Нэг үгээр хэлбэл, бид ийм том агуулгаар хамтарсан Засгийн газар байгуулсан. Угаасаа цаашид дандаа л хамтарсан Засгийн газар байгуулах тогтолцоог сонгосон гэсэн үг. тиймээс Лу.Гантөмөр даргатай холбоотой хардалт бол үндэслэлгүй зүйл.
Ардчилсан нийгэмд гишүүд үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн дагуу бүрэн эрхээ эдлэх өөрийнх нь л бүрэн эрх. Гэхдээ гурван намын хувьд улс төрийн шийдвэр гарган, хамтарч эрх барьж байгаа гэдгээ мартаж болохгүй. Бас тэртээ тэргүй ирж буй цагийн урсгалыг хэт яарч, эсвэл авторлох гэж байгаад цагийн зүүг буцаагаад эргүүлчихсэн олон түүх бий. Голын урсац нэг өөрчлөгдчихвөл “Алтан өргөө” кино дээр гардаг шиг л юм болно.
-Таныг Г.Лодойсамбуу гишүүн өөрийг нь дарамталж байсан гэсэн байна лээ. Тийм зүйл болсон юм уу?
-Би түүнийг гишүүн болохоос нь өмнө уулзаж ч байгаагүй. Утсаар ч харилцаж үзээгүй. УИХ-ын гишүүдэд эргэлзээтэй зүйл байгаа бол уулзчих боломж нь байдаг шүү дээ. Нүүр тулж уулзалгүй улс төрийн дүгнэлт хийнэ гэдэг сайн зүйл биш.
-126 гишүүн бол та нарын үед хийсэн огцом өөрчлөлт. Жагсаалтыг хүйсээр сөөлжлүүлсэн, яаж ч хайрцаглагдах боломжгүй гишүүдийн төлөөлөл гээд ардчилсан дэвшлүүд харагдаж байгаа. Алс хэтдээ үр нөлөө нь харагдах биз. Гэхдээ нөгөө талаас ингэж өөрчлөлгүй хуучнаар нь явуулах боломж, эрх мэдэл ч та нарт байсан байх. Яг хувь хүнийхээ хувьд энэ цагт олгосон боломжоор гишүүн болоод шүүмжилж байгаа гишүүдийг харах гашуун байдаг уу. Жагсаалт дээр гоё харагдуулах гэж хэт хичээсэн алдаа та нарт бий юу?
-Улс төрд шинэ салхи оруулах гэж нийгмийн төлөөллийг оруулсан. Жагсаалтыг эрэгтэй, эмэгтэй хүйсээр 1:1 харьцаагаар хийх гэж бас л нэлээд зүйл өрнөсөн. Үр дүндээ сэтгэл хангалуун байгаа. Мэдээж шинэ тогтолцоо тодорхой хэмжээнд хордлого өгөх зүйл байлгүй яахав.
Том зургаараа шинэ парламент эхний намрын чуулганаараа гацсан томоохон төслүүдээ ихэнхийг нь хөдөлгөж чадлаа. Гол үр дүн энэ шүү дээ. Бусад зүйл тэгээд цагийн аясаар өөрчлөгдөнө. Үлдэж хоцрох үр дүн л чухал. Манай намынхны хувьд намын дарга жагсаалтыг тэргүүлэхгүй байна гэдэгт сүүлийн мөч хүртэл итгэхгүй байсан. Зарчмаа танилцуулаад энэ жагсаалт маань дэмжигдэхгүй бол сонгууль удирдаж орох ёс зүйн боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Надад итгэсэн намынхандаа маш их баярладаг. Үнэндээ өмнө нь бараг уулзаж ч үзээгүй хүмүүс шууд гишүүн болсон. Намд нэг ч өдөр байж үзээгүй хүмүүсийг тооноор оруулж ирлээ. Хуучин попуудыг багасгалаа гэсэн чинь шинэ попууд ороод ирлээ гэх хүмүүс ч байна. Шинэчлэлдээ тавтай морил ч гэж даапаалж байгаа хүмүүс байна. Өргөх бичиг ч ахмадуудаас маань ирсэн. Том агуулгаараа зөв зүйл болсонд огт эргэлзэхгүй байгаа. Анх удаа 126 гишүүн сонгогдсон болохоор том хэмжээнд үеийн өөрчлөлт хийгдсэн. Дараа ийм өндөр хувиар дахин шинэчлэгдэхгүй байх.
Шинэ Зеландынхтай төстэй бүтэц. Саяхан Гадаад хэргийн сайдтай нь ярилцахад хоёр бүрэн эрхийн хугацаа өнгөрч байж тогтолцоо илүү төлөвшсөн гэдгийг хэлж байсан. Намууд илүү бодлогоор өрсөлддөг, парламентын мэтгэлцээн өрнөдөг, популизм багатай, бүтээн байгуулалт өрнөдөг гээд давуу талууд бий болно. Бүх зүйлийн суурь бол тогтолцоо шүү дээ. Юутай ч Монголын парламентын түүх 1992-2024, тэгээд 2024 оноос хойш гэж бичигдэнэ. Сайн ба саар байх нь харин бид бүгдээс л хамаарна. Өнөөдрийг дараагийн 30 жилд бодитой дүгнэх биз ээ.
-Ялсан нам байж дангаар засаглаагүй гэж танай нам дотор уур унтуутай байгаа хүмүүс цөөнгүй бий байх. Нэг талаас хөдөлж чадахгүй төслүүдээ хөдөлгөсөн гээд баярлах хүмүүс байх ч яг нам дотроо гал ихтэй байгаа болов уу?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахдаа л ийм шийдвэр гарна гэдгийг миний хувьд УИХ-ын индэр дээрээс зарласан шүү дээ. Урт хугацааны зорилтоо ханган хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллана гээд. Мөн бид анх удаа хамтарч байгаа биш.
Саяхан булангийн орнуудаар айлчлаад “Mar­ket price” гэдэг хэлц үгтэй болсон. төлөх л ёстой үнэ цэн. Хамтрах нь хүнд үү гэвэл хүнд. Удаан амьдарсан гэр бүлийн гишүүдийн дунд хүртэл асуудал гардаг байхад өөр өөр үзэл санаа, өөр өөр үнэт зүйл, өөр өөр улс төрийн соёл хамтран ажиллана гэдэг сорилт. Гэхдээ хурдтай хөгжлийн төлөө гаргах ёстой, төлөх л ёстой үнэ цэн.
-Үндсэн хуулийн Цэц дээр Эрдэнэт үйлдвэрт онцгой байдал тогтоосон явдлыг үгүйсгэсэн шийд гарсан. Эрдэнэтэд ер нь юу болж байгаа юм бэ. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн болоод засгийн тооцоо юу болж байгаа юм. Та дуулсан уу, Чилид алтны уурхайн төсөлд ажиллаж, бүр их ашигтай ажиллаж байгаа гэх мэдээлэл байх юм. Эдгээрт хариулж өгөөч?
-УИХ-ын шийдвэрийг алгасах ийм л зардалтай байгаа юм л даа. Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсч байх шиг байна шүү. Д.Эрдэнэбилэг ч Сингапурт сонгуулийн дүн харж зөндөө л удах шиг боллоо. Эрдэнэт үйлдвэрийг буцаах санаархал нь хэзээ ч биелэхгүй.
Одоо харин тооцоогоо дуусгах нь зүйтэй. Цэцийн шийдвэртэй цаасаар танилцаагүй байна. Онцгой дэглэм тогтоосон асуудалд хуулийн ямар ч асуудал байхгүй. 1998 онд Ц.Элбэгдоржийн үед Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон тогтоол цэг таслалын ч зөрүүгүй. Нэг тогтоолд хоёр өөр өнцгөөс хандах боломжгүй.
-Та анх Ерөнхий сайд болохдоо Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил байгааг онцолж байсан. Одоо Ерөнхий сайдаар дөрвөн жил ажиллалаа. Энэ таны удирдсан Засгийн газартай холбоотой байна уу, Үндсэн хуулиар хамгаалагдсан боломжтой холбоотой юу?
-Энэ 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой. Гэхдээ Ерөнхий сайд бол сонгодог утгаараа өөрөө мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, өөрөө нэр дэвшилтээ хийж, ард түмнээс олонхийн дэмжлэг авсан хүнийг хэлдэг. Энэ утгаар нь харвал манай гүйцэтгэх засаглалын ажиллаж ирсэн хугацаа их харамсалтай богино явж иржээ.
Манайд Засгийн газрын дундаж нас богино байсан болохоор л дөрвөн жил энэ тэр гэж байна. Олон улсад ингэж яривал онигоо болно. Хөгжингүй улсын дундаж засаглалын хугацаа багадаа найм тэгээд түүнээс дээш байдаг. Скандиновын улсууд, Герман, Англи, Энэтхэг бүгд л тийм. Засаглал тогтворгүйгээр эдийн засаг ч байхгүй, ардчилал ч хөгжихгүй.
-Та Ерөнхий сайдын албыг ковидын онцгой үед авсан. Дараа нь олон улсад дайны нөхцөл бай-дал үүссэн амаргүй үед ажиллаж таарсныг онцолдог. Одоо гэхэд Д.Трамп Ерөнхийлөгч болж, олон улсад тааварлаагүй нөхцөл үүсгэсэн нэн сонирхолтой үед ажиллаж байна. Ер нь Ерөнхий сайдын албыг хамгийн товчоор тодорхойл гэвэл юу гэж хэлэх бол?
-Олон улс, ордон, олон нийт гэсэн гурван динамикийн дундах цэг ч гэх юм уу. Гэхдээ гачлантай нь энэ гурав өөр өөр тийшээ зөрж эргэдэг урвуу хамааралтай.
-Яг одоо дээрх гурвын аль нь хамгийн хүчтэй дарамт болж ирж байна?
-За даа, бараг тэнцүү 33 хувь. Мэдээж цаг үе өөр, улирал ч бас өөр.
-Трамп Ерөнхийлөгчийн сүүлийн үеийн үйлдлүүд олон улсад нэлээд дуулиан тарьж, тогтсон дэг жаягийг өөрчилж байх шиг байна. Манай хөрш орнуудтай холбоотой асуудлууд ч, дайн, тарифаас эхлээд их хөндөгдөж байна?
-Хаа сайгүй л баг хуулагдаж байна. Дэлхийн II дайнаас хойш тогтсон хэм хэмжээ нэлээд өөрчлөгдөж байна. Дэд ерөнхийлөгч Вэнсээс эхлээд гал авч чаддаг итгэл үнэмшилтэй, эрч хүчтэй залуучууд ажиллаж байгаа нь таалагдаж байгаа. Дэлхийг хамарсан дайн зөрчил, худалдааны хориг арга хэмжээнээс хэн ч хожихгүй. Энэ тухай би олон улсын хэвлэлд хангалттай ярьсан даа.
-Вэнс яах аргагүй Ерөнхийлөгч Д.Трампын хувьд түших гол хүн гэж харагдаж байгаа. Манай улс төрд Вэнсүүд байна уу?
-Бодлогын асуудлыг би яримааргүй байна. Зүгээр л Вэнс бол Ерөнхийлөгчдөө хань болж, гал авч чаддаг, итгэл үнэмшилтэй залуу лидер. Ийм хүмүүс улс төрд ер нь амьдралд их цөөхөн байдаг юм аа. Дэлхийд ч цөөхөн. Ихэнх нь лидерээ шимэгчилж, сайхан үед нь хамт байж, саар үед нь шалтаг гарган зугтаж амьдардаг. Би ч тэргүүн эгнээнд гал авах дуртай болоод ч тэр үү, таалагдаад байгаа. Итгэл үнэмшил нь тодорхой хүмүүс худлаа биш үнэн байдаг.
Залуу Вэнс шиг галыг өөр дээрээ аваад зоригтой алхмууд хийж чаддаг манай Х.Нямбаатар, Н.Учрал, Ц.Туваан, О.Алтангэрэл гээд байна, байна. Бас ажлын ардуур үлдээд байдаг шимэгчид ч байгаа. Ер нь Ерөнхий сайд хүн хэн яаж ажиллаж байгааг хараагүй ч мэдэж байдаг. Хийсэн ажлын үр дүнгээр нь шууд уншигдаж байдаг.
-Ерөнхий сайдын хувьд анхаарал тавьж байгаа ажлуудыг маш товчоор хэлж өгөөч?
-Нэгдүгээрт, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсаны дагуу шинэ эдийн засгийн бүтэц бий болгох гурван шилжилт буюу хүний нөөц, AI-хиймэл оюун ухаан, ногоон шилжилтийг бүх салбарт хийх явдал. Хоёрдугаарт, нийслэлийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, түгжрэл, агаарын бохирдлыг 50 хувиас доошгүй багасгах, гуравдугаарт, Үндэсний баялгийн сан ба орон сууцжуулалт. Гэр хорооллыг амины орон сууц болгох концепц багтаж байгаа. Дөрөвдүгээрт, бизнесийн, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ажиллагааг олон улсын жишгээр шинэ түвшинд гаргах, тавдугаарт, бүсчилсэн хөгжил ба хот хөдөөгийн ялгааг багасгах ажлуудыг нэрлэнэ.
Мэдээж, 14 мега төсөл энэ бүгдийн санхүүгийн баталгаа учраас туйлын чухал. Бүх төсөл эцэстээ хүний хөгжилд хүртээмжтэй байх тухай ойлголт юм.
-Дараагийн мега төсөл юу вэ?
-Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, мөн хийн хоолой. Эдийн засгийн гол түнш БНХАУ-тай олон томоохон асуудлыг шийдвэрлэж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Энэ бол харилцан итгэлцэл. Ер нь монголчууд бид хөрш оронтойгоо ойлголцож чадахгүй бол хэнтэй ч ойлголцож чадахгүй. Мэдээж ардчилсан улс гэдгээр барууны улс орнуудын жишээг улс төрд ярих дуртай байдаг. Гэхдээ бид мөнхийн хөрш орнуудаа илүүтэй ойлгох учиртай. Энэ утгаараа ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх гурван улсын төслүүд болох хийн хоолойн төсөл, төмөр замын баруун зүүн корридорын төсөл Засгийн газрын дараагийн гол фокус байх болно.
-Улс төрд байгаа хүмүүсийн тухайн үедээ хийсэн шийдвэр алдаа, оноотой байдаг. Хэн яаж ажилласныг түүх эргээд харуулчихдаг. Тэгвэл таныг их эрх мэдэлтэй байх үеэс ямар сайныг нь магтаж, бас ямар алдааг нь хойч үе шүүж ярина гэж боддог вэ?
-Энэ мэдээж дүгнэгдэх л асуудал. Миний хувьд дүгнэгдэх хугацаа болоогүй байна. Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой, төмөр замын холболт, эрчим хүчний үнэ чөлөөлөлт, Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангуудыг ил тод болгож, E-Mongolia-д баялгийн сангийн данс нээж, Үндсэн хуулийн холимог тогтолцоо, бүсчилсэн хөгжил, хамтарсан Засгийн газар, мега төслүүд гээд нэрлэж болно. Энэ бүхэлдээ хүний амьдрал сайжрах, орлогын хэт тэгш бус байдал багасч, нийгэм эв нэгдэлтэй, иргэд нь ирээдүйдээ итгэлтэй болоход л чиглэж байгаа. Мэдээж дунд нь хугацаа авсан сорилтууд байсан. Өнгөрсөн хугацаанд олон л зүйлийг байр байранд нь тавихыг хичээлээ. Бараг л давхарга тогтож, кастын систем рүү орохоо дөхчихсөн байсан. Улс төрд хунтайж нар, бизнесийг өв залгамжлагчид л авч явдаг энэ байдал даамжраад каст руу орчихвол эргэж засагдахгүй.
Тогтолцооны хувьд суурийг тавьсан. Нэгээс хоёр засах суурь зүйл бий. Бүтэн хөрсийг нь өөрчилж, үрийг соёолуулахад хугацаа их орно. Үзэл санааны хувьд эхлүүлсэн л төдий юм. Ард иргэд маань туйлын хэрсүү бас нэгдмэл байж л өдийг хүрсэн нийгмийн ойлголтоо батжуулан бэхжүүлж чадна. Олон зүйл өөрчлөгдсөнийг бараг дасаад мэдрэхээ байчихсан ч байж магад. Алдаа гаргахаас айх цаг одоо биш. Харин эс үйлдэл хийхээс илүү айх учиртай.
-Л.Оюун-Эрдэнийг огцруулах гэж байна гэж үе, үе яригддаг. Тэсээд үлддэг. Зарим нь ч унадаггүй Ерөнхий сайд гэх болсон?
-Ардчилсан улс орон шүү дээ. Хүмүүс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Бас энэ том төслүүд тус бүрдээ том динамиктай. 14 мега төсөл хөдөлгөнө гэдэг 14 удаа асуудал өргөн баригдах хэмжээнд сэтгэлзүйтэй байх л хэрэгтэй. Улс төр бас тэмцэл шүү дээ.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн үе үе нэгдэж, нэг хоёроороо тал болдог талаар хэзээнээс яригддаг. Бүр хэзээ ч тэгж хуваагдахгүй байх гэж бодож байсан та гурвын дунд ч ийм яриа гараад удсан. ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоорондоо зөрчилтэй байна л гэдэг. Энэ зайлшгүй тулгардаг төрийн зүй тогтол юм уу, эсвэл та нарыг хагаралдуулах гэж ийм яриа гараад байдаг уу?
-За даа, хов нь бодит байдлаас хамаагүй илүү байдаг юм билээ. Улс төрд бол муужгайнууд гэдэг. Хов зөөгчдийг хэлдэг юм. Сүүлийн 30 жилд Монголын төрд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Энэ олон улсын эгзэгтэй үед маш сайн ойлголцдог Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, хөгжлийн төлөө мөрөөдөлтэй улс төрийн намуудын дарга нартай энэ цаг үед хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би.
-Та хоёр яах аргагүй ойр байсан. Сайн, мууг нь их мэднэ биз?
-Түүний талаар олон зүйлийг ярина. Бичих ч зүйл их бий. Гэхдээ мэдээж цаг нь болохоор…
-Тантай ярилцлага хийж, улс төрийн нөхцөл байдлын талаар санал солилцоогүй их уджээ. Гэхдээ арав гаруй жилийн өмнө ярьж, өөрчлөх ёстой гэж хэлдэг байсан зарчмын зүйлүүдээ хийж байгааг чинь анзаарч, заримдаа ч эрх мэдэлд хүмүүс хүрэхээрээ өөрчлөгддөг болохоор яаж өөрчлөгдөв гэж хардах нь бий?
-Хамгийн анх НАМЗХ-ны ерөнхийлөгч болсны дараа утасдаад ярилцлага авья гэхэд чинь зөвшөөрөхөд чи бараг өөрөө гайхаад байсан биз дээ. “Өдрийн сонин”-оос ярьж байна ш дээ гээд. Хэр өөрчлөгдсөн санагдаж байна. Хувь хүн өөрчлөгддөг гэж би боддоггүй. Харин нийгмийг харах өнцөг өөрчлөгддөг байж мэднэ. Би үзэл бодлоо 25 настайдаа бичээд хэвлэчихсэн хүн шүү дээ. Өөрөөсөө өөрчлөгдөнө гэж юу байхав.
-Тэр үед танай намынхан манай сонинд ярилцлага бараг өгдөггүй байлаа шүү дээ. Сөрөг хүчний хүчтэй дуу хоолой гээд ярилцлага өгдөггүй зугтаадаг байхад зөвшөөрөхөд чинь гайхсан нь үнэн. Тэр үед ярилцлагынхаа дараа “Ийм хүн улс төрд удаан явахад хэцүү. Нэг бол удахгүй хэрчүүлнэ, нэг бол их хол явна даа” гэж хэлж байснаа санаж байна. Тухайн үед улс төрд тэсч үлддэг хүний тухай ойлголт бас өөр байжээ. Тэгэхэд надад алсын харааны тухай ярьж, энэ номоо өгч байсан. Ер нь номын санаа хаанаас төрсөн юм бэ?
-Би чинь ер нь төслийн менежер хүн шүү дээ. Ойрд уулзаагүй олон улсын байгууллагын төсөл дээр ажиллаж байсан найзуудтайгаа сар шинээр уулзах боломж гарч, дур-самжууд нэлээд сэргэлээ. Энэ жилээс л ер нь эртний найзуудтайгаа уулзах боломж гарлаа. Монгол түмнээрээ өргөн ч шинэллээ.
“Дэлхийн зөн”-д ажиллаж байхад олон улсын сургалтууд их болдог байлаа. Нэг удаа Филиппиний их сургуулийн профессор Таяаг гэдэг хүн хичээл орсон юм. Дундуур нь нэг дасгал ажил хийлгэсэн. Нар, байшин, могой, мод гээд баахан зүйл зуруулаад хавтгайн аль хэсэгт зурсныг нь хараад тайлал хийдэг сэтгэлзүйн тест гэх юм уу.
Би ч зураг энэ тэрдээ жаахан муу. Ширээн дээр чихрийн таваг байсныг ашиглаад нэг дугуй зурчихлаа. Тэр хэлсэн зүйлсийг бүгдийг нь тэр дугуйдаа буюу нарандаа багтаачихлаа. Зарим хүн тал нар, зарим нь цацрагийг нь том гээд янз янзаар зурдаг юм байна. Тэгсэн профессор миний зургийг зорилго дотроо бүгдийгээ багтааж гээд их тоолоо. Хүн тэгээд энгийн зүйлээс сэдэл авдаг хойно. Тэр цагаас хойш алсын хараа гэдэг сэдвийг судалдаг боллоо. Улс орон, байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлтэй байдаг тухай хичээл заадаг болов. Vision-Becoming, Mis­sion-Doing, Value-Being гээд л. Тэгээд ном бичсэн. Мэдээж 25-тай залуугийн л үзэл бодол. Зөндөө алдаа бий. Гэхдээ засдаггүй, тэр ном оо. Нээрээ, Таяаг багштай олон жилийн хойно саяхан уулзаж ярилцах боломж гарсан.
Харин 35-тай байхдаа улс орны алсын харааны тухай ном бичнэ гэж амлаад тэрэндээ нэлээд шаналсан. Цаг яваад байдаг. Ном явдаггүй ээ. Гэхдээ амжсан. “Азийн хүлэг улс” номоо 2015 онд 35-тай байх үедээ хэвлүүлээд өөртөө тавьсан хатуу шаардлагаасаа гарч байж билээ.
-Дараагийн номын төлөвлөгөө байна уу. Дарма Батбаяр гээд гайхалтай зохиолчийн гарын хэдэн шавийн нэг байсан хүний хувьд өөр төрлийн ном бичих тухай боддог уу?
-Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд он солигдохоос өмнө жилийн төлөвлөгөөгөө цаасан дээр буулгадаг. Олон улсын байгууллагын хэвшил юм даа. Саяын шинэ жилээр дэлхийд төрт улс үүссэн орнууд, шашин бүрэлдсэн газар бас хүн төрөлхтний бий болгосон гайхамшигт газруудтай танилцаж, ном болгож бичих ёстой юм байна гэж эхнэртэйгээ ярилцаж байлаа. Аяллын тухай ном гэх үү дээ. Дарма Батбаяр багшийгаа хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очих үед багш маань “Шүлгийн номоо заавал гаргаарай. Хэрэв чи ичээд байдаг юм бол хоёрхон хувь гаргаад нэгийг нь өөртөө, нөгөөг нь надад өгөөрэй” гэж байсан. Багшдаа амласан ийм өр бас байдаг аа, надад.
-Өөрөө хэвлэлд нээлттэй нэгэн байсан. Гэтэл Ерөнхий сайд болсноосоо хойш юм уу, хэвлэлд хаалттай эрх мэдэлтэн болсон шиг анзаарагдах болсон. Дор хаяж тайлбарлаад өгчих асуудал дээрээ дуугарахгүй. Түүнээсээ болоод огт худлаа мөртлөө домогжсон зүйл олонтой болсон гэж хэлж байна. Нарийн ширийнийг мэдэхгүй ч зарим нэг зүйлийг би санаж байна. Тухайлбал, М.Энхболд даргыг Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад дэмжигч нь байгаад эргээд эсэргүүцэгч нь болж өөрчлөгдсөн гэж хүмүүс боддог. Гэхдээ улс төрийн чиглэлээр бичдэг байсан хүний хувьд тэр үед та хоёрын харилцаа асар муу байсныг санаж байна. Намын даргын хувьд дэмжлэг үзүүлэхгүй байсаар та нараас НАМЗХ-г өөр хүмүүст шилжүүлж өгч байсан, та ч Ерөнхийлөгчид нэр дэвшихийг нь дэмжихгүй байсан санагдаж байна?
-Үнэхээр би хэвлэлийнхэнд ч, сошиалд ч идэвхтэй байдаг байсан. Бас ч гэж дажгүй жиргээчин байлаа. Ерөнхий сайд хүн тайлбар тавиад байх биш асуудлыг шийдээд явах ёстой хүн. Гэтэл ковидын үед шууд шийдэгдэх асуудал ховор, дэлхий нийтээр юугаа ч мэдэхээ больсон үед юм хэлэх гэхээр тайлбар нь ихэдчих гээд байдаг байсан.
Ер нь бүх зүйлээ, бүх хөзрөө дэлгээд байж болохгүй албан тушаал. Мега төслүүд дээр ч хамаагүй тайлбар илүү санагддаг. Тэгээд нэг хэсэг устгасан байсан хаягуудаа саяхан сэргээсэн. Аль болох нээлттэй ажиллах болно.
Ерөнхийлөгчийн сонгуульд яахав дээ, тухайн үед нам дотор сунгаа явж байхад бидний хэдэн нөхөд Ц.Нямдорж даргыг дэмжиж байсан юм. Тэгээд намын Бага хурал шийдвэрээ гаргачихаар бүгд л нэгдэж ажиллаж таарна. Ялангуяа салангид харагдсан хэсэг нь дэмжиж ажиллах нь нийтлэг байдаг л асуудал.
Тэгээд Ц.Нямдорж дарга бид хоёр аль аль нь л үүргээ гүйцэтгэсэн. Манай Д.Амарбаясгалан ч сонгууль удирдаж байсныг хэлэх үү. Гэхдээ бид тухайн үед намынхаа нэр дэвшигчийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байсан.
-Ц.Нямдорж гуай тайзан дээр дэмжиж, духан дээр нь үнссэн нь тийм учиртай байж?
-За би тэр том хүний өмнөөс хариулмааргүй байна.
-М.Энхболд даргатай ер нь уулзсан уу. Та хоёрын харилцаа одоо ямар вэ?
-Хэвийн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа.
-Ахынхаа алт шиг авьяасыг улс төр шиг жижиг сажиг зүйлд заруулмааргүй гэж нэг ярилцлагадаа дурдаж байсан. Гэхдээ таны ах Херо Б.Баатарыг тайзан дээр гэхээсээ төр улсын тавцанд улс төрийн найруулга хийгээд байна гэж ярьсаар байгаа. Магад өөрийг чинь Ерөнхий сайд болсонтой холбоотой энэ яриа улам хүчийг авсан байх?
-Тийм яриа намайг гишүүн болохоос өмнө л байдаг байсан шүү дээ. Уран бүтээлч байхад нь улстөрчид өөрсдөө л гүйж очоод, улс төрийн нэвтрүүлэг хийлгэдэг болсон байх. Одоо тэгээд өөрсдөө л хол байчихад болно шүү дээ. Мань хүн рүү дайрдаг хүмүүс надад дургүй, над руу дайрдаг хүмүүс ч мань хүнд дургүй. Янз бүрийн асуудал байгааг ойлгодог.
Ерөнхий сайд бол ерөнхий мишок юм. Хүн бүр л нүддэг. Өөр бас хэнийгээ ч шүүмжлэх билээ.
-Ерөнхий сайдаас асууж ярих олон зүйл байгаа ч энэ хүргээд ярилцлагаа өндөрлөе. Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж найман хуулийн 22 заалтад өөрчлөлт оруулна
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VI хуралдаан боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдан боловсруулсан бусад хууль тогтоомжийн танилцуулга, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд хийн түлшний үнийн урамшуулал олгох журмын төслийн танилцуулгыг хэлэлцлээ.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Нийслэлийн Засаг даргын I орлогч Т.Даваадалай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах саналыг танилцуулав.
Томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд тендер сонгон шалгаруулалтаас эхлээд одоогийн эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа бөгөөд эхний ээлжид найман хуулийн 22 заалтад өөрчлөлт оруулах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль, Газрын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлагатайг тодотголоо.
Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мега төслүүдийн гэрээний сонгон шалгаруулалтын үе шат,  гэрээний нөхцөл болоод тендер зохион байгуулалтын зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх, худалдан авалтын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор  нэг тэрбум төгрөг хүртэлх бараа, ажил, үйлчилгээг  “Цахим дэлгүүр”-ээс худалдан авах, хүний оролцоог багасгаж, хиймэл оюун нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн бүлэг зохицуулалтыг тусгажээ.  Мөн “зураг төсөл” гэх тодорхойлолтыг Барилгын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль зэрэгт өөр өөрөөр тусгасан, Төсвийн тухай хуульд “зураг төсөв” гэж заасан нь салбар хоорондын уялдааг хангадаггүй аж.
Иймд Барилгын тухай хуулийн 4.1.30 дахь заалтыг өөрчилж, ТЭЗҮ-г урьдчилсан болон  нарийвчилсан гэх зэргээр тодотгох хэрэгтэйг танилцуулав.
Ерөнхий сайд “Сангийн яам, нийслэл болон холбогдох байгууллагууд зарчмаа нэгтгэсэн байна. Одоо улс төрийн намуудын саналыг тусгах, Улаанбаатар хотын худалдааны танхим хариуцаад хэвийн хэвшлийнхнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Харин улс орны эдийн засагт өндөр ач холбогдол бүхий мега төслүүдийг УИХ-д танилцуулж нээлттэй болгох нь зүйтэй” гэлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулж байгуулахаар тогтлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох журмын төслийн талаар штабын гишүүдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шуурхай штабаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн ногоон бүсчлэлийн хүрээг тогтоож, үнийн урамшуулал олгох тухай НИТХ-ын тогтоол гаргахаар бэлтгээд байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хоёрдугаар бүс нь  Баянхошуу, Толгойт, 7 буудал, Амгалан орчмын 100 мянган өрхийг хамарна. Эхний ээлжид 30 мянган өрхийг хамруулна. Ингэхдээ албадахгүй, айл өрхүүдэд сонголт өгнө. Шаардлага хангасан айлууд төхөөрөмжөө суурилуулаад, үнийн хөнгөлөлтөө эдэлнэ. Айл өрхүүдэд дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлшийг хэрэглээнээс халсан байх шаардлага тавина” гэв.
Ногоон бүсчлэл дэх айл өрхүүдийг бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч бусад эх үүсвэрт үе шаттайгаар холбох аж. Мөн урамшууллын зохицуулалт хийснээр эрчим хүчний хэмнэлт нэмэгдэж, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 55,6 хувиас 20.8 хувь болгож бууруулахаар тооцоолжээ.
Танилцуулгатай холбогдуулж штабын гишүүд дулаалгын аян өрнүүлэх,  дулаалгийн шийдлүүдийн талаар мэдээлэл цуглуулж танилцуулах, айл өрхүүдийг хийн түлшинд холбохтой зэрэгүүцүүлэн хөх нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөн, санал солилцлоо.
ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсгийнхнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Засгийн газрын хуралдаанд бүрд танилцуулж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Мөн холбогдох сайд нарт дэмжлэг үзүүлж ажиллахыг даалгаж, уг хуулийн төслийн өмнө нь дагалдах хуулийн төслөөр УИХ-д өргөн баригдаж буцаагдсан, одоо дахин бие даан өргөн барих тул хариуцлагатай хандаж, хаврын чуулганаар батлуулах хэрэгтэй гэв.
Мөн хөх нүүрсний талаар  агаарын бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөөлөл, үр дүн,  хэрэглээнд нэвтрүүлэх тоолцоолол бүхий дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэж штабын дараагийн хуралдаанд танилцуулах чиглэл өглөө.
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад Хэргийн Сайд бараалхав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерсийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ардчилал, хөгжлийг тууштай дэмжигч “гуравдагч хөрш” Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн гадаад бодлогын хүрээнд гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлзэж буйг тэмдэглээд хоёр талын түншлэл, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэйг онцолж, энэхүү айлчлал нь хоёр талын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Шинэ Зеландын сайн засаглал, чөлөөт зах зээлийн тогтолцоо нь бидний хувьд үлгэр жишээ болж ирсний сацуу тус улсын дэлхийд танигдсан хөдөө аж ахуй, хоршооны сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч, ач холбогдол өгч буйг онцлов.
Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд У.Питерс Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксоны халуун дотно мэндчилгээг уламжлаад Шинэ Зеландын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.
Тэрбээр энэ удаа Шинэ Зеландын Фермерүүдийн хоршооны Ерөнхийлөгч У.Лангфордын хамтаар Монгол Улсад айлчилж байгаагаа тэмдэглэж, энэ нь хөдөө аж ахуйн хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Л.Оюун-Эрдэнэ: Баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо.
Хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсныг онцлов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг бүрдүүлжээ.
Монголын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн чиг үүрэг, цар хүрээг дэлхий дахинд жишиг болсон Сингапур, Бахрейн улсын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн жишигт хүргэх зорилт тавьж, хэрэгжүүлэх ажлын 51 хувь нь гадагшаа чиглэж, гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах ёстой. Business Friendly Mongolia буюу Монгол Улс бизнес эрхлэхэд таатай улс болох стратегийг хэрэгжүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа олон улсын бизнесийн орчин руу Монгол Улсыг “хөтлөх”  зорилготой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Засгийн газар хиймэл оюун, өндөр технологийн шилжилт, ногоон хөгжлийн шилжилт, хүний нөөцийн шилжилт гэсэн гурван шилжилтийг салбар бүрд хийхээр зорьж буй. Тиймээс шинэ эдийн засгийн бүтцийн үндсэн хөшүүрэг нь баялаг бүтээгчид байх бөгөөд дээрх гурван шилжилтийг хэрэгжүүлж баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Ирэх долдугаар сард болох Монголын Эдийн засгийн форумын бэлтгэлийг одооноос эхлүүлэх, зохион байгуулалтад анхаарахаас илүүтэй бодит үр дүн гаргах нь чухал. Татварын орчин гэхэд зөвхөн нэг талаас анхаарах бус төр, иргэн, аж ахуйн нэгж гэхчлэн бүх талыг оролцуулж эрх зүйн орчныг шийдэх нь илүү оновчтой. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл асуудал бүрд төвлөрч, бүх талын саналыг нэгтгэж, ажил хэрэгч ажиллахыг Ерөнхий сайд анхааруулав.
Засгийн газрын гишүүн, Шадар Сайд Т.Доржханд Дэлхийн эдийн засгийн 55 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улс хэрхэн оролцсон талаарх үр дүнг, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Бизнес эрхлэх орчны үнэлгээ” шалгуур үзүүлэлт, бизнесийн орчны индексүүдийн талаар тус тус танилцуулав.
Бизнес эрхлэхүйн индексээр манай улс 2020 онд 190 орноос 81 дүгээр байрт, Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 2024 онд 176 орноос 76-р байрт жагссан байна. Монгол Улсад бизнес эхлэх, өмч бүртгүүлэх зэрэгт тулгардаг  шат дамжлагыг цөөрүүлэх, зөвшөөрлийн цахим системийг боловсронгуй болгох, зээлийн хүү, татварын төрөл, хувь хэмжээг бууруулах, үр ашиггүй татаасыг зогсоох, үнэт цаасны зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, гадаад худалдаа эрхлэхэд бичиг баримт бүрдүүлэхэд хугацаа их зарцуулдгийг өөрчлөх, хөрөнгө оруулагчдын эрхийн хамгаалал сул, хүнд суртал их, шүүхийн үйл ажиллагааны чанар тааруу, авлигын хяналтын орчин муу байгааг иргэд, хувийн хэвшлийнхэн хэлж байв.
Төрд байгаа мэдээллийг иргэнээс давхар нэхэхээ больж, хялбаршуулсан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд шууд олгох, тусгай шаардлагуудыг олгосны дараа хянадаг болох, QR код ашиглах зэрэг шийдлийг зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлдэг болохоор ажиллаж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлыг танилцуулахдаа онцлов.
Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн талаар 600 орчим аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг нэгтгэж танилцууллаа. Эдгээр санал болон Сангийн яамнаас боловсруулсан татварын цогц реформын төслийг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.
Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаас гадна татварын философио эргэж хармаар байна. Татвараар мэргэшсэн шүүх байгуулж, мэргэшсэн шүүгч, прокурортой болох, татварын байцаагч технологийн өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд анхаарах асуудал олон байна. Бизнесийн орчинд үүссэн аливаа маргааныг заавал шүүхээр оруулж ачаалал нэмэхгүйгээр МҮХАҮТ-ын дэргэдэх арбитраар ч юм уу, хараат бус мэргэжлийн шүүгчдээр зохицуулдаг тогтолцоог бүрдүүлмээр байна. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгааг эргэж харах, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллага төлдгийг болиулах хэрэгтэй зэрэг саналыг тус зөвлөлийн гишүүд хэллээ.
Тус хуралдаанаас Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг, дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томиллоо. Мөн зөвлөлийн дэргэд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бүтэц байгуулахаар болов.
Л.Оюун-Эрдэнэ: Бид "Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү" гэдэг хоёр сонголттой туллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ.
Сайд нарын байр суурийг хүргэе.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: “Орано”-гийн хөрөнгө оруулалтын гэрээгээр 51 хувийн өгөөжийг шууд хүртэнэ
-Стратегийн ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. 2007 оны УИХ-ын тогтоолоор 16 стратегийн орд, мөн нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоосон орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод иргэний хуримтлалын данс, хадгаламжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар хийх ажлыг үргэлжлүүлнэ. Санхүүгийн хөндлөнгийн шинжээч, хуулийн хөндлөнгийн шинжээч авч ажиллуулаад төр талдаа ч хувийн хэвшил талдаа ч хож, хож гэсэн зарчим дээр суурилж хийнэ.
Ажлын хэсгийнхэн хэлэлцээрийн ширээний ард суугаад санхүүгийн моделио тавьж байгаад газрын хэвлийн баялгийн 51 хувь нь хэрхэн иргэдэд ирэх вэ гэдэг суурь зарчмаа л хангана.
“Орано”-гийн хөрөнгө оруулалтын гэрээний үеэр байгалийн баялгийнхаа 51 хувийн өгөөжийг шууд хүртэхээр гэрээгээр хангуулсан. Байгалийн баялаг ашигласны төлбөр авч л байгаа бол орлуулсан хэсэг нь иргэн таны И Монголиа дээр харагдаж байгаа хадгаламж дээр харагдах эрх зүйн орчин бүрдүүлсэн тул стратегийн орд дээр хийгдэх хэлэлцээрт төр хувийн хэвшлийн менежмент рүү оролцоод байх биш шууд байгалийн баялгийг ашигласны төлбөрөө аваад тэр нь иргэний хуримтлалын данс руу шилждэг ийм л нөхцөл байдлыг бүрдүүлэх гэж ажиллаж байгаа. Тийм болохоор энэ хадгаламж олон мега төсөл хэрэгжсэнээр нэмэгдэх орчныг бүрдүүлсэн.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: “Монголросцветмет” ТӨҮГ чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна
-“Эрдэнэс Монгол” -ийн харьяанд байдаг “Монголросцветмет” ТӨҮГ-ын нэр болон үйл ажиллагааны чиглэлийг өөрчиллөө. Чиглэлийг нь орчин үеийн уул уурхай, тэр дундаа критикал минерал буюу чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах болгож өөрчилж, нэрийг нь "Эрдэнэс критикал минерал" болгох шийдвэрийг гаргалаа. Сүүлийн үед уурхайн салбарын хөрөнгө оруулалт, чуулга уулзалтын үеэр яригдаж байгаа асуудлын 60 гаруй хувь нь критикал минерал сэдвээр яригддаг болсон. Энэ хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх үндсэн дээр уг шийдвэрийг гаргаж байна. Манай яам мөн критикал минералын хэлтэстэй, миний бие газрын ховор элементийн чиглэлд зөвлөх ажиллуулж, төрийн бодлогын хүрээнд энэ асуудлыг ярина. Мөн ойрын үед критикал минерал, түүний дотор газрын ховор элементтэй холбоотой асуудлыг дахин Засгийн газарт танилцуулга хийнэ. Хоёрдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын асуудлыг оруулсан. 2024 оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ өөрөө хөрөнгө оруулалтыг хааж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд ч саад болж байгааг байнга ярих болсон. Одоогийн байдлаар 2700 орчим лиценз олгосноос 900 орчим нь хайгуулын лиценз байна. Олон улсад хайгуулын лиценз нь ашиглалтын лицензээсээ 5-6 дахин их байж шинэ ордууд үүсдэг. Манайд энэ харьцаа урвуу хамааралтай болсон. Мөн улс төрийн болон янз бүрийн шалтгаантай хайгуулын ажил зогсонги байж ирсэн. Манай яам хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталж, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Нийтээр дагаж мөрдөх журамд бүртгүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлнэ. Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын PDAC-ын чуулга уулзалтаас өмнө хайгуулаа нээж байгаагаа зарлана. Гуравдугаарт, алтны худалдан авалтын нэмэгдүүлэх, эрчимжүүлэхээр боллоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Том компани байлаа гээд хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй
-"MCS" группын ажилтныг баривчилсан асуудал манай ажлын хэсгийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй. Нэр бүхий хүмүүс саатуулагдсан нь үнэн. Монгол Улсын хууль, хяналтын дагуу хууль хүчнийхэн гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Энэ нь Монгол төрийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэсэн үг. Тиймээс энэ талаар шалгаж байгаа. Ямар ч том компани байлаа гээд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч монгол төрийн нууц, хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Ер нь манай Ажлын хэсгийн үйл ажиллагаа тов тодорхой. Ухаахудагийг 2007 онд УИХ-ын тогтоолоор "MCS" группт өгөхдөө хууль зөрчсөн асуудал байна уу, ямар эрх мэдэлтнүүд оролцсон бэ гэдгийг шалгана. Хууль зөрчигдсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцална. Стратегийн орд газар учраас хэнд эзэмшүүлэх вэ гэдгийг Монголын Улсын Засгийн газар, УИХ шийднэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний хөнгөлөлтийг 43 орчим тэрбум төгрөгийг сайдын багцаас гаргана
-Эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргаж, 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас мөрдсөн. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдээс Засгийн газрын 11-11 төвд 390 орчим гомдол ирүүлсэн. Гомдол ирүүлсэн хэрэглэгч нарын 90 орчим хувьтай нь уулзсан. Гомдол саналыг нэгтгэж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас нэгэнт ийм шийдвэр гаргасан, шүүмжлэл гарсан учраас дараах өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Эхнийх нь уул уурхайн тарифыг 340 төгрөг буюу 16 хувиар нэмэгдүүлснээ хэвээр үлдээнэ. Аж ахуй нэгжийн тариф 222 төгрөг байсныг 291 төгрөгөөр хэвээр үлдээсэн. Ахуйн хэрэглэгчийн тухайд шөнийн цахилгааны хэрэглээг төрөөс дэмжлэг болгож өгдөг байсан. Хуучин 21:00 цагаас 06:00 цаг хүртэл 220 вольтын хэлхээгээр холбогдсон 700 кВт-аас дээш хэрэглээг 50 хувиар бууруулж байсан хязгаарыг 1500 кВт цаг болгон нэмэгдүүлсэн. Мөн өглөөний 06:00 цагт дуусдаг байсныг 09:00 цаг хүртэл сунгалаа. 380 вольтын сүлжээгээр холбогддог айлын тухайд шөнийн хэрэглээ нь 1500 кВт цагаас дээш гарвал 50 хувир хөнгөлдөг байсныг 3000 кВт цаг болгож, мөн өглөөний 09:00 цаг хүртэлх 3000 кВт- аас дээш гарсан шөнийн хэрэглээг 50 хувиар бууруулах өөрчлөлт оруулсан. Урьдчилсан байдлаар шөнийн хэрэглээ 33 орчим хувиар нэмэгдэх тооцоолол хийж байгаа. Энэ шийдвэрийг 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс нөхөн тооцож эхэлнэ. Гуравдугаар сард мөн энэ хөнгөлөлтийг үзүүлнэ. Ирэх өвөл буюу арваннэг, арванхоёрдугаар сард мөн энэ хөнгөлөлтийг үзүүлэхээр тооцсон. Дээрх хөнгөлөлтийг үзүүлэхэд 43 орчим тэрбум төгрөг шаардлагатай, энэ татаасыг Эрчим хүчний сайдын багцаас гаргана.
Л.Оюун-Эрдэнэ: Бид хоёр сонголттой туллаа
Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарт хандаж баялгийн сангийн хуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Баялаг бүтээх, баялаг ашиглах ялгаатай. Байгалийн баялаг ард түмнийх байх ёстой. Энэ бол баялгийн үр ашиг иргэдийн амьдралд хүртээмжтэй байхыг хэлнэ. Тиймээс Үндэсний баялгийн сан чухал байгаа юм. Та бид, манай Засгийн газар хоёр сонголтын өмнө ирлээ. Бид ард түмний хүсэл эрмэлзлийг ойлгож зоригтойгоор өөрчлөлтийг хийх, эсвэл ард түмэнтэйгээ хамт хувьсгал хийх хоёр сонголттой туллаа” гэжээ. Eрөнхий сайдын энэ үгнээс харахад Ухаахудаг тойрсон улс төр хөшигний ард ширүүн үргэлжилж байгаа бололтой.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсныг онцлов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг бүрдүүлжээ.
Монголын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн чиг үүрэг, цар хүрээг дэлхий дахинд жишиг болсон Сингапур, Бахрейн улсын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн жишигт хүргэх зорилт тавьж, хэрэгжүүлэх ажлын 51 хувь нь гадагшаа чиглэж, гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах ёстой. Business Friendly Mongolia буюу Монгол Улс бизнес эрхлэхэд таатай улс болох стратегийг хэрэгжүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа олон улсын бизнесийн орчин руу Монгол Улсыг “хөтлөх”  зорилготой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Засгийн газар хиймэл оюун, өндөр технологийн шилжилт, ногоон хөгжлийн шилжилт, хүний нөөцийн шилжилт гэсэн гурван шилжилтийг салбар бүрд хийхээр зорьж буй. Тиймээс шинэ эдийн засгийн бүтцийн үндсэн хөшүүрэг нь баялаг бүтээгчид байх бөгөөд дээрх гурван шилжилтийг хэрэгжүүлж баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Ирэх долдугаар сард болох Монголын Эдийн засгийн форумын бэлтгэлийг одооноос эхлүүлэх, зохион байгуулалтад анхаарахаас илүүтэй бодит үр дүн гаргах нь чухал. Татварын орчин гэхэд зөвхөн нэг талаас анхаарах бус төр, иргэн, аж ахуйн нэгж гэхчлэн бүх талыг оролцуулж эрх зүйн орчныг шийдэх нь илүү оновчтой. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл асуудал бүрд төвлөрч, бүх талын саналыг нэгтгэж, ажил хэрэгч ажиллахыг Ерөнхий сайд анхааруулав.
Засгийн газрын гишүүн, Шадар Сайд Т.Доржханд Дэлхийн эдийн засгийн 55 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улс хэрхэн оролцсон талаарх үр дүнг, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Бизнес эрхлэх орчны үнэлгээ” шалгуур үзүүлэлт, бизнесийн орчны индексүүдийн талаар тус тус танилцуулав.
Бизнес эрхлэхүйн индексээр манай улс 2020 онд 190 орноос 81 дүгээр байрт, Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 2024 онд 176 орноос 76-р байрт жагссан байна. Монгол Улсад бизнес эхлэх, өмч бүртгүүлэх зэрэгт тулгардаг  шат дамжлагыг цөөрүүлэх, зөвшөөрлийн цахим системийг боловсронгуй болгох, зээлийн хүү, татварын төрөл, хувь хэмжээг бууруулах, үр ашиггүй татаасыг зогсоох, үнэт цаасны зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, гадаад худалдаа эрхлэхэд бичиг баримт бүрдүүлэхэд хугацаа их зарцуулдгийг өөрчлөх, хөрөнгө оруулагчдын эрхийн хамгаалал сул, хүнд суртал их, шүүхийн үйл ажиллагааны чанар тааруу, авлигын хяналтын орчин муу байгааг иргэд, хувийн хэвшлийнхэн хэлж байв.
Төрд байгаа мэдээллийг иргэнээс давхар нэхэхээ больж, хялбаршуулсан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд шууд олгох, тусгай шаардлагуудыг олгосны дараа хянадаг болох, QR код ашиглах зэрэг шийдлийг зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлдэг болохоор ажиллаж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлыг танилцуулахдаа онцлов.
Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн талаар 600 орчим аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг нэгтгэж танилцууллаа. Эдгээр санал болон Сангийн яамнаас боловсруулсан татварын цогц реформын төслийг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.
Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаас гадна татварын философио эргэж хармаар байна. Татвараар мэргэшсэн шүүх байгуулж, мэргэшсэн шүүгч, прокурортой болох, татварын байцаагч технологийн өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд анхаарах асуудал олон байна. Бизнесийн орчинд үүссэн аливаа маргааныг заавал шүүхээр оруулж ачаалал нэмэхгүйгээр МҮХАҮТ-ын дэргэдэх арбитраар ч юм уу, хараат бус мэргэжлийн шүүгчдээр зохицуулдаг тогтолцоог бүрдүүлмээр байна. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгааг эргэж харах, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллага төлдгийг болиулах хэрэгтэй зэрэг саналыг тус зөвлөлийн гишүүд хэллээ.
Тус хуралдаанаас Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг, дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томиллоо. Мөн зөвлөлийн дэргэд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бүтэц байгуулахаар болов.
MCS-ИЙН ЭЗЭМШИЛД БУЙ “УХАА ХУДАГ”-ийн асуудлаар ЗАСГИЙН ГАЗРААС ажлын хэсэг байгуулжээ
Ухаа худагийг ямар замаар MCS-т өгсөн бэ гэдэг асуудлыг сөхөхтэй зэрэгцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуй нэгжид олгосон асуудлаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж танилцуулж боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан байна.
Ажлын хэсгийн гишүүдээр Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар багтсан байна.
Ингэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл биечлэн хариуцаж, танилцуулах үүрэг хүлээжээ.
Л.Оюун-Эрдэнийн дараагийн алхам юу байх вэ?
Гашуунсухайтын төсөлд гадаад талдаа “цэг” тавилаа
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын асуудал өнгөрсөн 2024 оны сүүлч хавиас эхлээд Монголд улс төрийн “дайн” дэгдээх шахсан. Тэгвэл энэ сарын 14-нд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын гишүүд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Ингэснээр Монголын улс төрийн хэдэн сар доргиосон энэ төс­лийн эргэн тойрон дахь эргэлзээ, тээнэ­гэлзэл, элдвийн хэл аманд лав гадаад талдаа “цэг” тавьчих шиг боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа “Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа. Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно” гэсэн нь тухайн моментын үг лав биш байж таарав. Одоо УИХ үүнийг соёрхон батлах учиртай.
Ер нь бол, Засгийн газар болон “бусад талууд” нэгэнт ил тодорхой, нэлээд ширүүхэн “зодолдсон” юм. Ямартай ч хэлэлцээр зурагдлаа. Энэ нь “Төсөл хөдөллөө” гэсэн үг.Тэгэхээр “Энэ хэлэлцээрт гарын үсэг зурах хүртэл дуугүй суусан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараагийн алхам юу байх вэ” гэдэг хэн бүхэнд сонин байна.
О.Алтангэрэлд Ухаахудагийг авчрах “улс төрийн даалгавар” өгөв үү?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд татна” гэдэг утга бүхий мэдэгдэл хийгээд алхмыг цөөнгүй хийсэн. Тиймээс Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтын дараа яах нь сонин байгаад байгаа хэрэг л дээ.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийг гаргажээ. Уг захирамжид “Стратегийн ач холбоглол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөьшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэжээ.
Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Эндээс харвал, тэрээр Тавантолгойн бүлэг ордыг бүтэн болгох буюу Ухаахудагийн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д нэгтгэн бүртгэх үйл ажиллагааг эхлүүлэв бололтой.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ухаахудагийг авах улс төрийн даалгаврыг үүгээр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд өгчээ. Өмнө нь Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа “Чайна энержи”-г, Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд байхдаа нүүрсний хулгайг хариуцаж байсан. Л.Оюун-Эрдэнэ ч өөрөө “Эрдэнэтийн 49”-ийнхэнтэй тулж байв. Харин энэ удаад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн улс төрийн чансааг шалгахуйц ажилд тохоожээ. Угтаа, Ухаахудагийг ард иргэдийн мэдэлд авах улс төрийн даалгавар О.Алтангэрэл сайдад ирэв. Тэрээр бас Хууль бус хөрөнгийг хураах хуулийг барьж авсан. Түүний хувьд Ухаахудаг дээр амжилттай ажиллавал дараагийн асуудлуудаа ч шийдвэрлэх том суурь тавигдана. Улстөрчийн амжилт тэгж л явдаг. Улс төрийн капитал ч бий болгоно. Одоо энэ танхимд л гэхэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Чайна энержи”, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Орано”-г хариуцсан. Үр дүнд хүрчихсэн. Одоо ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн тухайд “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-ийг сөрж, тэр баялгийг ард түмэнд буцааж чадах уу, үгүй юу гэдэг томоохон сорилт руу орж байна.
Гурван улсын Ерөнхий сайд Улаанбаатарт уулзах уу
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтын хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянтай хоёр удаа уулзжээ. Уулзалтын үеэр анхаарал татсан хэд хэдэн зүйл ярьжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн нарын гурвалсан уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулъя” гэсэн саналыг тавьжээ. Мөн тэрхүү уулзалтын үеэр Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн төслийг эхлүүлэх саналтай байгаагаа хэлсэн байна. Түүний саналыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хүлээж авчээ.
Хэрвээ Ерөнхий сайдын энэ саналыг ОХУ-ын ерөнхий сайд Михаил Владимирович Мишустин хүлээгээд авчихвал Монголд оч холбогдолтой нэлээд том үйл явдал болно. Товч хэлэхэд, гурван улсын эдийн засгийн коридор эхэлнэ. Монгол Улсын эрх ашиг бүхий бүх төслүүд нэг дор шийдэгдэнэ. Ингэх өндөр магадлалтай.
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Ерөнхий сайд нар өнгөрсөн 2024 оны аравдугаар сарны 16-нд Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааны үеэр уулзсан байдаг.
Тэр нь гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалт болж байв. Тэд гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Эдийн засгийн коридорын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлцгээж байсан юм.
Тэгэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр харилцан холбох бүтээн байгуулалтыг бодитоор урагшлуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, эрчим хүчний реформын хүрээнд гурван тал хамтран ногоон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, улсын хил дамнасан цахим худалдааны платформыг бий болгох, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг, гамшигтай тэмцэх зэрэг чиглэлд гурван тал илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлсэн. БНХАУ, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн нар Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байдаг.
Эрчим хүчний экспорт, дэд бүтцийн төслүүдийн “бартер” хэрэгжих үү?
Мөн сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянд Булангийн орнуудтай хамтарч хийх эрчим хүчний экспортыг санал болгожээ. Ерөнхий сайд Ли Чян үүнийг дэмжихээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн, нэн шаардлагатай дэд бүтэц, орон сууцжуулалтыг эрчим хүчний нүүрсээр бүтээгдэхүүн солилцож, нэг үгээр бартераар хийх саналыг бас тавьжээ. Ерөнхий сайд Ли Чян “Энэ тал дээр мөн л дэмжих боломжтой” гэсэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдтай долоо дахь удаагаа, тэр дундаа ерөнхий сайд Ли Чянтай тав дахь удаагаа уулзаж байгаа юм байна. Тэд эхлээд Эрдэнэбүрэнгийн УЦС, дараа нь Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтыг шийдсэн. Одоо хийн хоолойн асуудал яригдахаар болж байна. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газар тогтвортой ажиллаж, Ерөнхий сайд уулзаад ярьсан зүйлээ ажил хэрэг болгож байгаа нь хоёр улсын харилцааг таатай байдлаар тэлэхэд бодитой нөлөө үзүүлж байгааг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян онцолжээ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Л.Оюун-Эрдэнэ: 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээнээс хойш хийгдэх хил холболтын хоёр дахь төмөр зам Гашуунсухайт-Ганцмод болно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр,
“Эрхэм монголчууд аа,
Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн БНХАУ-ын Засгийн газар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын Элчин сайдын яамдад талархал илэрхийлье.
Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байна.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.
Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.
Мөн энэхүү гэрээ зурагдсанаар Монгол Улс цэвэр эрчим хүч экспортлох томоохон Мега төслийн судалгааны ажил эхэлж байна.
Эдгээр төмөр зам холбогдсоноор экспортын орлого дахин 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.
Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа.
Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно гэдгээ дахин илэрхийлье.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Уулзалтын дараа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурна. Мөн Ерөнхий сайд тус улсын Харбин хотноо зохион байгуулагдаж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадмын хаалтын ёслолд оролцоно.
З.Энхболд : Монголчуудыг 100 жил тэжээх ордыг MCS-т үнэгүй өгсөн
Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Таван толгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худгыг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, ЗГ-н шийдвэр тогтоол гарах ёстой. Тэр тусмаа нийт Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй.
Оюун-эрдэнийн ЗГ энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч Эрдэнэс Таван толгой ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой.
Түүх сөхвөл Таван толгойн нүүрсний орд 5 ширхэг толгой гэж нэрлэгдэх ЦАНХИ, УХАА ХУДАГ, БОРТЭЭГ, ОНЧ ХАРААТ, БОР ТОЛГОЙ гэсэн 5 бүлэг ордоос бүрддэг байлаа, сүүлд хийсэн хайгуулаар ООРЦОГ нэмэгдэж 6 орд болсон. 1930 оноос эхлэн нүүрс ухаж, 60 жил судлаж тогтоон 1990 оны 1-р сарын 30-нд ТЭЗҮ нь дууссан байдаг. 460 сая тонн нүүрстэй УХАА ХУДГИЙН ордыг Энержи ресурс компанид үнэгүй өгөх ажиллагаа 1999 оноос эхэлсэн байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж дуусгаад нийт 7.4 тэрбум тонн нүүрс, үүнээс 70% нь коксжих нүүрс үлдсэн нь эрчим хүчний нүүрстэй Таван толгойн ордын ТЭЗҮ боловсруулаад дууссаны дараа 1999 онд юу ч байхгүй хоосон газар гэж үзээд дээр нь хайгуулын лиценз давхардуулан өгснөөр 60 жил улсаас хөрөнгө зарчихсан хайгуулын үр дүнг 1 ч төгрөг төлөлгүйгээр хувьчилж авсан гэдгээ доор дурдсан гэрээнийхээ 1.1 дээр Энержи ресурс компани “… 1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн …” гэж тодорхой бичжээ. Ганцхан энэ өгүүлбэр нь 460 сая тонн нүүрсийг хэрхэн хууль бусаар хувьдаа авсныг хөдөлшгүй батлах баримт юм. Өнөөдөр 1 тонн нүүрс газар дээрээ 100$ буюу 345.000 төгрөг, гаргах зардал нь 15$ оос хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна. Жил бүр 1.275$ тэрбум, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ.
Жинхэнэ нүүрсний хулгай бол энэ л байна.
Дээр дурдсан 2008 оны 3-р сарын 19-ны өдрийн ЗГ-ын хуралдааны тэмдэглэл болон Энержи ресурстай хийсэн гэрээг хавсаргав.
Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг авна” биш, “100 хувь авна” гэх ёстой!
“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, стратегийн орд эзэмшигч MCS, МАК зэрэг компаниуд хоорондоо дайтаж байна” гэж шуугиад байна. Харин би өөрөөр харж байна.
Монгол Улс 18 жилийн өмнөөс стратегийн ордуудаа тодорхойлсон. Зургаан жилийн өмнө Үндсэн хуульдаа баялгийн хуваарилалтыг тунхагласан. Нэг жилийн өмнө Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. Үндсэн хууль болоод уг хуулиар стратегийн ордууд бүх ард түмний мэдэлд байх ёстой.
Тийм учраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын явуулж буй “Ашигт малтмалын стратегийн ордуудын 34 хувийг төрд авна” гэдэг ойлголт үндсээрээ буруу, зүй бус зүйл болно. Чухам ийм учир Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг авна” биш “100 хувь төрд авна” гэх ёстой юм. Тэгээгүйгээс “Л.Оюун-Эрдэнэ хувийн компаниудтай хуйвалдлаа” гэх улс байна. “Л.Оюун-Эрдэнэ болон MSC, МАК компаниудын хооронд тавилттай жүжиг яваад байна” гэж ч хардаад эхэллээ.
Учир нь бүх орд Монгол Улсын буюу Монголын ард түмний нийтийн өмч бөгөөд ордыг ашиглаж буй компаниуд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл л эзэмшиж байгаа юм. Тиймээс “34 хувийг төрд авна” гэдэг нь хэрэг дээрээ 66 хувийг тухайн компанид бэлэглэж байгаа хэрэг. Тиймээс энэ нь авлигыг бүрмөсөн хуульчилж өгч байгаа зүйл болох гээд байна. Лавшруулбал, авлигачдыг шийтгэсэн зүйл огт бус тэдний засаглалыг улам бүр бэхжүүлж, дархалж буй хэрэг болно.
Монголын ард түмэн, эгэл жирийн иргэд уг асуудлыг онол, эрх зүйн түвшинд мэдэж, ойлгохгүй байж болно. Тийм түвшинд мэдэх, ойлгох ч алба үгүй, шаардлага ч үгүй. Харин тэд асуудлыг өөрсдийнхөө нүдээр харж, чихээр сонсож, амьдралын туршлагаараа мэдэж, мэдэрч байгаа юм.
Учир нь Эрдэнэт, Таван толгой зэрэг ордууд 1996 оныг хүртэл Монгол Улсын, Монголын ард түмний нийтийн өмч байсан ордуудаас “төрийн өмчийн” хэмээх нэрээр эдүгээг хүртэл Монгол Улсын, Монголын ард түмний нийтийн өмчид байж ирсэн. Үр шимийг ард иргэд бүгдээрээ, нийтээрээ хүртэж байна. “Төрийн өмчийн” гэх Таван толгойн хувьд ард иргэд хувьцаа эзэмшдэг. Хувьцааныхаа ногдол ашгийг ч дансандаа авч эхэлсэн.
Мөн төрийн өмчийн хэмээх хэлбэрээр энэ мэтээр үйлдвэрүүд ажиллаж болдгийг зөвхөн эдгээр төдийгүй өмнөд, умард хөршүүдээс эхлээд Үндэсний баялгийн сантай (Sovereign Wealth Fund) бүх улс орнууд, түүний дотор Швед төдийгүй АНУ-ын зарим муж улсууд ч тод харуулж байгаа юм.
Чухам ийм байхад яг адилхан 1996 он гэхэд Монгол Улсын, Монголын ард түмний нийтийн өмч байсан ордуудыг нэр бүхий хувь хүмүүс ашиглалтын тусгай зөвшөөрлөөр дамжуулан эзэгнэж, хөрөнгөжин баяжсан. Нийт ард иргэдийг өмч хөрөнгөөс нь хасан хясаж, хоослон ядууруулж буйг хүн бүр харж байгаа. “Төрийн өмчийн мэдэлд байсан бол Эрдэнэт, Таван толгойн нэгэн адил ажиллаж болох төдийгүй, Таван толгойгоос иргэн бүр хувь ашиг хүртэж, дансандаа мөнгө авч байгаа шигээр тэдгээр ордуудаас мөн хувь ашиг хүртэж байх ёстой” гэдгийг ч иргэн бүр мэдэж, мэдэрч байна. Тийм учраас “Яагаад эдгээр ордууд Эрдэнэт, Таван толгойн нэгэд адил байж болохгүй гэж” гэсэн асуултыг хүн бүр өөрөөсөө асууж, өөр зуураа шивнэлдэж байна.
Тэр тусмаа улсын төсвөөр буюу ард түмний хөрөнгөөр хайгуул хийж илрүүлж, нөөцийг нь тогтоогоод үүцлэн хадгалж байсан Таван толгойн Ухаа худаг, Бор толгой гэх мэт, Цагаан суварга зэрэг ордууд Эрдэнэт, Таван толгойгоос ямар ялгаатай юм бэ. Тэр ч бүү хэл үйлдвэрийнх нь овоолго нь хүртэл Эрдэнэт үйлдвэрээс яахлаараа өөр байх ёстой юм бэ. Тэр тусмаа эдгээр ордуудыг ард түмний итгэлийн алба хашиж байсан этгээдүүд итгэл эвдэн, урваж, хашуулсан эрх мэдлийг урвуулан ашиглаж хувьд шилжүүлэн, хувааж авсан байхад яагаад Эрдэнэт шиг онцгой байдал тогтоож хурааж авахгүй одоо болтол үргэлжлүүлж байгаа юм бэ. Бүр ядахдаа, яагаад ард түмний хөрөнгөөр илрүүлж, нөөцийг нь тогтоосон ордуудыг, хувийнхаа хөрөнгөөр, хувийнхаа хайгуулаар илрүүлж, хувиараа нөөцийг нь тогтоосон Оюу толгойн нэгэн адилаар шийдэх ёстой. Үүнийг хүн бүр өөрсдөөсөө асууж, өөр хоорондоо зөвлөлдөж, улмаар асуудал болгох ёстой. Хувиараа эрсдэлээ үүрээд хайгуулаа хийгээд явж байгаа бүх компани ч мөн ингэж асуувал зохино. Мөн “34 хувь” гэдэг нь ч тохиолдлын, үзэмжийн хувь хэмжээ гэдгийг ард түмэн мэдээд байна. Өөрийнхөө хөрөнгийг бусадтай хамтран ашиглахдаа өөрийгөө өртэй болгож, өрөөлийг ашигтай байлгахаар гэрээ байгуулдаг нэг ч тэнэг хорвоо дэлхий дээр байхгүй. Гэтэл Монгол Улсын, Монголын ард түмний өмнөөс тийм гэрээ байгуулсан хүмүүс ямар ч ял зэмлэлгүй, харин баатар болоод явааг ард түмэн мэдээд байна.
Үнэндээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрсдөө өдөр бүр шахам уг гэрээний алдаа дутагдал, хор уршгийг ярьж ард түмэнд сануулдаг.
Үнэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Үндсэн хуулийг мөрдөж, ард түмний эрх ашигт үйлчилж, авлигатай тэмцэж, хууль бусыг таслан зогсоох, шударга бусыг халах зорилготой бол зүй нь:
Хууль зөрчиж олгогдсон бүх (хайгуулын болон ашиглалтын) тусгай зөвшөөрлийг цуцалж, хууль зөрчсөн этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой.
Улсын төсвөөр (ард түмний хөрөнгөөр гэсэн үг) хайгуул хийж илрүүлсэн ордыг хувьд ашиглуулах ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ёсгүй. Шаардлагатай бол тодорхой ажил үүрэг гүйцэтгүүлэх гэрээг холбогдох этгээдтэй байгуулж болно.
Хууль ёсны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч орд илрүүлсэн нөхцөлд тухайн нөөцийн болон ордын ач холбогдлын үнэлгээний үндсэн дээр орд бүрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ёстой.
Учир нь:
Үндсэн хуулиар Монгол Улсын газар нутаг (territory) хөрсөн дээрх болон хэвлий дэх бүх зүйлийн хамт Монгол Улсын буюу Монголын эдүгээ ба ирээдүйн ард түмний нийтийн өмч (public property) гэдгийг тунхаглаж өгсөн. Энд хувийн өмч (pri­vate property) огт байхгүй, байх ёсгүй. Монгол Улсын газар нутгийн хэвлийн нөөц Монгол Улсын, Монголын ард түмний өмч учраас энд тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх (арилжаалах, өвлүүлэх) эрх бүхий хувийн эзэмшил (posses­sion) байх ёсгүй. Зөвхөн нөөц ашиглалтын тусгай зөвшөөрөл (license) байж болох бөгөөд энэ нь богино хугацааны, тодорхой нөхцөлтэй, хязгаарлагдмал эрх юм. Ашиглалтын бүх тусгай зөвшөөрөл ийм л эрх зүйн чадамж хадгалах ёстой.
Ө.Билэг
“Гацаагч”: Энэ удаа Д.Энхтүвшинд олон нийт хууртахгүй
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барьж, байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсөл дэх заалтуудыг огцом шүүмжилж, “амь орлоо”.
Яагаад “огцом” гэдэг тодотгол хэрэглэв гэхээр, хэлэлцээрт баримтлах чиглэл бүхий УИХ-ын тогтоолыг хэлэлцэхэд тэр тоогоогүй. Анхдугаар хэлэлцүүлэг өнгөрсөн хойно орж ирж, найруулгын шинжтэй хэдэн засвар л хэлсэн байдаг. Бусдаар агуулгын тухайд ямар ч санал шүүмжлэл хэлээгүй. Яг л 2025 оны улсын төсвийг засах ямар ч боломжгүй болсон хойно акцалсан шигээ.
Мөн тэр үед нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмодын асуудлаар “Чайна энержи”-тэй уулзахаар БНХАУ руу явсан байж таарсныг сануулах нь зүйтэй.
Ер нь энэ сэдэвт Д.Энхтүвшингийн байр суурь үнэндээ сонин байсан. Юу хэлэх бол гэдгийг нь УИХ-ын чуулганы хуралдааны үеэр харж, сонирхож байсан ч тэр ийн аг жиг оргисон.
Яагаад гэвэл, 10 жилийн өмнө Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг БНХАУ-ын “Шиньхуа” группээр бариулах хэлэлцээрт MCS талыг төлөөлж оролцсон хүн бол Д.Энхтүвшин юм. Тухайн үед тэрбээр MCS-д ажиллаж байв.
Харин ерөөс Д.Энхтүвшингийн төлөөлж оролцсон тэр процессыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Төсөл гацсан ганц шалтгаан” хэмээн тодотгож байгаа.
Тухайлбал, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт дундын зуучлагч оролцуулсан. Ингэхдээ хил холболтын төмөр замыг 49:17:17:17 харьцаа бүхий хувьцаагаар хувааж авахаар тохирсон байсан. Энэ хэлэлцээр нь төсөл гацах үндсэн нөхцөл болжээ гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдсэн юм.
Үйл явцыг дахиад жаахан дэлгэрүүлбэл, 2015 онд “Гашуунсухайтын төмөр зам” гэж ХХК байгуулсан ба 49 хувийг нь “Эрдэнэс тавантолгой” ХХК, 17 хувийг нь MCS буюу “Энержи ресурс”, 17 хувийг нь орон нутгийн Тавантолгой ХК, үлдсэн 17 хувийг БНХАУ-ын “Шиньхуа” групп эзэмшээд байв. Харин тус компанийн Гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай нэг анги, Ц.Элбэгдорж, “сахал” Д.Эрдэнэбилэг нартай ойр гэгддэг, өмнө нь огт төр төлөөлж юм уу томоохон төсөл хөтөлбөр хариуцаж үзээгүй намтартай Хөхөөгийн Ганболдыг томилсон.
Тэр шууд Монголын талын “нүүр” болж, БНХАУ-ын талтай харилцсан, харилцахдаа бүр “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр” гэгч баримт бичгийг үзэглэсэн нь ердөө ноднин ил болсон юм билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д очиж ажиллахад нөгөө талаас ганцхан шаардлага тавьсан гэгдсэн. “Энэ удаа та нар дундын зуучлагч л битгий ажиллуулаарай” гэж. Учрыг нь тодруулбал мөнөөх санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг гаргаж тавьжээ. Харин энэ баримт бичиг Монголын аль ч төрийн байгууллага, архиваас хайгаад олдоогүй.
Энэ үйл явц ил болоод ирэхээр тухайн үед MCS талыг төлөөлж байсан, өдгөө УИХ-ын гишүүн болсон Д.Энхтүвшин юу гэж дуугарах вэ, юу хэлэх вэ хэмээн чих тавин хүлээж байлаа. Харин нэрлэж, цоллосон удаагүй.
Тэгсэн ч эхний өдрийн хэлэлцүүлэгт харагдаагүй. Дээр дурдсанчлан, хожим нь найруулгын шинжтэй засвар хэлээд л өнгөрсөн билээ.
Харин өчигдөр байнгын хорооны хуралдаанд тэр “Хар бууж байна. Дахиад нүүрсний хулгай явах юм биш биз дээ. Ер нь нүүрсний гэрээ болчихсон байна. Төслийг гацаах бүлэглэл байна гэх мэтээр нэлээд зохион байгуулалттай мэдээлэл түглээ. Миний нэрийг ч холбож дайрахад нь ингэж бодоход хүрлээ” гэж хэллээ.
Үнэндээ нэрийг нь холбох шалтгаан чухам ингэж хэлснээр нь, өчигдөр л бий боллоо, тэр өөрөө бий болгочихлоо.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн шүүмжлээд буй агуулга нь, хил холболтын төмөр зам барихын тулд,
ЭТТ ХК-ийн хоёр ордоос нүүрс олборлох эрхийг БНХАУ-ын компанид олгох
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд тус улстай хамтарч ажиллах
16 жилийн турш БНХАУ руу тогтмол гэрээгээр нүүрс нийлүүлэх зэрэг байна.
Гэтэл эдгээр нь түүний алдаг оног суусан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр яригдаж л, хэлэлцэгдэж л байлаа. Ерөөс Засгийн газар хоорондын хэлэлцээрт баримтлах үндсэн чиглэлүүд нь энэ байв.
Ингэж байж өнгөрсөн 10 жилийн алдагдсан санхүүгийн үр ашгийг айлын тал нэхэмжлэхгүй тохироонд хүрсэн. Мөн ингэж байж Тавантолгойн хоёр ордын нүүрсийг 16 жилийн турш баталгаатай үнээр, хөдөлшгүй тоо хэмжээгээр зарах ойлголцлыг хийсэн, Гашуунсухайтын төмөр замын үр ашигтай, тогтмол үйл ажиллагааг хангасан.
Товчхондоо, бүх талаас нь авч хэлэлцээд агуулгын хувьд тохирчихсон асуудал билээ.
Чухам одоо БНХАУ-ын талтай баримт бичгээ үзэглэх цаг үе нь дөхөөд ирсэн хойно Д.Энхтүвшин яагаад гарч ирэв. Яагаад мэдэн будилав. Мэдсээр байж “Нүүрсний хулгай боллоо” гэх мэтээр илтэд харлуулав.
Үнэндээ энэ сэдэвт Монгол Улс БНХАУ-ын өмнө нүүргүй болчихсон нь үнэн билээ. Тийм ч учраас дотоодын улстөржилтийг бага байлгах гэж өнөөгийн эрх баригчид хичээж байна. Тэр агуулгаа ч УИХ-ын тогтоолдоо шингээсэн. Мөн тэр тогтоолыг батлахад Д.Энхтүвшин ч оролцсон билээ.
Одоо дахиад энэ мэтээр улстөржиж, мэдэн будилж эхэлбэл төсөл урагшлахад сөрөг л нөлөөтэй. “Оройтсон бороо” болсныг мэдсээр байж, Ерөнхий сайдыг “Чайна энержи” рүү явсан хойно улсын төсвөөр популизм хийж алга ташуулсны нь хэрсүү олон нийт бол ойлгосон. Харин одоогийн үйлдэл нь лав өнөөдөр алга ташуулахгүй, алсдаа “Гацаагч” нэр зүүлгэх болно.
Г.САНСАРМАА
https://eguur.mn/565118/
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш Монгол Улс оносон уу, алдсан уу?
Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдож, 29-нд танхимын сайд нараа УИХ-д танилцуулж байв. Түүний Ерөнхий сайдаар дөрвөн жил ажиллаж буй он гарч, ой нь болоход Сүхбаатарын талбайд жагсаалтай угтаж, шүүх байгууллага мэдэгдэлтэй “тэмдэглэв” бололтой. Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ингэж дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Засгийн газрыг тэргүүлж эхлэхдээ УИХ-ын чуулганд хийх дөрвөн зорилт дэвшүүлж байжээ. Тэгэхэд тэрээр эхний зорилтоо “Нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана.
Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ.
Гадаадад буй иргэдээ үе шаттай татан авчрах ажлыг эрчимжүүлнэ” гэсэн. Удаах зорилтоо “Нүүрсийг орлох шинжлэх ухаан, технологийн шийдэл гарахад л Монгол хэмээх өрх айл цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүй болно. Тиймээс шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгахыг гол зорилтоо болгоно. Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллана. Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн сан байгуулна. Үндэсний баялгийн сан Хуримтлалын, Тогтворжуулалтын, Хөгжлийн гэсэн үйл ажиллагааны гурван чиглэлтэй байна. Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюу толгойн гэрээг эрс сайжруулахын төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана.
“Алсын хараа 2050” бодлогод тулгуурлан эдийн засгийн дараах салбаруудыг тэргүүлэх чиглэл болгож, бодлогоор онцгойлон дэмжинэ.Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгана.
Авто замын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүн ээлжинд хилийн боомтууд болон аялал жуучлалын замыг холбоно. Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлнэ. Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр болон тээвэрлэлтийн суурь төвүүдийг үе шаттай барьж байгуулна. Монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим Элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Соёлын яамны менежментийг шинэ түвшинд гаргаж, соёл, урлаг, кино урлагийг дэлхийн түвшинд гаргаж, эдийн засгийн үр өгөөжтэй байх зорилтыг дэвшүүлнэ. Хөрөнгийн бирж, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг олон улсын түвшинд хүргэнэ.
Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл, Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулж, Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах болно.
Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Хот руу тэмүүлэх тусам үнэтэй, хөдөө очвол эдийн засгийн дэмжлэгтэй байх эрхзүйн орчин бүрдүүлнэ. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно” гэж байв. Гурав дахь зорилтоо “Манай Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд “Залуус 1, 2, 3 хороолол”-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэх болно. Монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар, их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдагч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх зэрэг асуудлыг онцгой анхаарна. Засгийн газраас Боловсролын шинэчлэлийн багц хуулийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн барих болно.
Иргэн бүр жил бүхэн бүрэн оношлогоонд хамрагддаг тогтолцоонд алдалгүй шилжин орох ёстой. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих болно” гэсэн.
Дөрөв дэх зорилтоо “Миний бие ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно. Энэ удаагийн авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно. Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагын ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ.Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай, Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ. “E-Мongolia” цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90 хувь хүртэл хийх болно. Ингэхийн тулд Цахим хөгжлийн яам байгуулна.
МАН-ын Засаг, АН-ын Засаг гэж байхгүй, Монгол Улсын Засгийн газар л гэж бий. Тиймээс үндэсний нэгдмэл үнэт зүйлээ бэхжүүлж, дотооддоо сөргөлдөх биш дэлхийн бусад улс орнуудтай хөгжлийн үзүүлэлтээр уралдацгаая.
Төрийн бүх шатны байгууллага, нийт албан хаагчдын хувь хүний эрхийн тухай мэдрэмж, мэдлэгтэй байхыг ажлын байрны гол шалгуур болгож, хүний эрхийг хамгаалж, төр бол иргэддээ үйлчлэх үүрэгтэй гэд­гийг ухамсарлуулан ойлгуулахад онц­гой анхаарна” гэж тодорхойлж байв. Тэгвэл ингэж хэлж байсан нь дөрвөн жилийн дараа хэрхсэнийг маш товчхоноор харьцуулаад үзье. Ямартай ч Ерөнхий сайд болоход нь ковидтой, араас нь Орос, Украины дайн залгасан, одоо үргэлжилж л байна. Гэхдээ тэрээр Ерөнхий сайд болсноор авлигатай ширүүхэн тэмцсэн. Гэвч мөрдөх байгууллагуудын хийсэн “ажил” шүүх дээр очоод гацах болсон. Энэ нь хэд хоногийн өмнө ч давтагдав.Тиймээс тэрээр шүүхийг шүүмжилсээр ирсэн. “Өнөөдөр нэг ч авлигач шоронд ороогүй нь үүний нотолгоо шүү” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн нь оргүй үг биш юм. Тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зэрэг хууль бус томоохон хувьчлалуудыг эргэж сөхсөн.
“Чингис”, “Самурай” бондын өрийг төлсөн. Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн. Үндэсний баялгийн сантай болсон. Англи хэлийг хоёр дахь хэл болгосон. “E-Mongolia” хэрэгжсэн. Тусгай сангуудын мэдээлэл ил болсон. “Алсын хараа-2050” хөгжлийн бодлоготой болсон. Эрчим хүчний үнийг чөлөөлсөн.
Том төслүүдийн хөдөлгөөн эрчимжсэн. Засгийн газар Францын “Орано майнинг” компанитай ураны гэрээ, Хятадын “Чайна энержи” компанитай төмөр замын холболтын асуудлыг УИХ-аар шийдүүлсэн. Улсын эдийн засаг хоёр дахин тэлсэн. УИХ-ын 126 гишүүнтэй, холимог тогтолцоог бүрдүүлсэн. УИХ голдуу шинэ залуу үеэс бүрдсэн. Улмаар анх удаа сонгуулийн тойргууд бүсчлэгдсэн. Үүгээр дамжаад улсыг бүсчлэх асуудал яригдаж, тодорхой ажлууд хийгдээд эхэлжээ. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын ДНБ 43 их наяд төгрөгөөс 82 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ жил бүр 1000 ам.доллараар буюу 4600-7000 ам.долларт хүртэл өссөн. Энэ нь олон улсад бол том үзүүлэлт аж. Ийн жагсаагаад байвал цаашаа үргэлжилнэ.
Гэхдээ энд дурдсан нь түүний Ерөнхий сайдаар ажилласан үеийн гол бөгөөд томоохон ажлууд нь гэхэд болно. Хамгийн гол нь бид эндээс “Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш Монгол Улс оносон уу, алдсан уу” гэдгийг л олж харах хэрэгтэй байгаа юм.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрвөн жилд юу хийв?
МОНГОЛ УЛСЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНИЙН 4 ЖИЛ
(2021.01.27-2025.01.27)
1.МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ АНХ УДАА УРТААР ТӨЛӨВЛӨВ
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг баримт бичгийг батлуулсан.
“Алсын хараа-2050” нь анх удаа салбар бүрийн 1500 гаруй эрдэмтэн оролцож, 567 салангид баримт бичгийг нэгтгэсэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд Монгол Улсыг 2050 онд бүс нутгийн тэргүүлэгч орон болгох зорилт бүхий төлөвлөгөө юм.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2021 оны 12 дугаар сард “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулав. Монгол Улсыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ууд өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн тулгуур хөтөлбөр болж байна.
2. ДЭЛХИЙН ШИНЭ СОРИЛТ КОВИДЫГ АМЖИЛТТАЙ ДАВЛАА
Дэлхий нийтийг Ковид-19 цар тахлын аюул нөмөрсөн, улс орнууд хил, гаалиа хааж, эдийн засаг, худалдааны эргэлт удааширсан үе буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. Энэ үед Монгол Улсад цар тахлын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдсэн, хаалттай хилтэй, хатуу хөл хориотой, хаагдсан бизнес орчинтой, эдийн засаг -4.6 хувь болж буурсан байв.
Хамгийн түрүүнд Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хүн амын зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулж, 40 мянган хүний амь насыг эрсдлээс хамгаалж, цар тахлыг хамгийн хохирол багатай буюу бусад орноос 1.3 жилийн өмнө амжилттай даван туулсан, хамгийн эрт хатуу хөл хориог цуцалсан дэлхийн улс орнуудын нэг болсон.
3. ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭВ
Засгийн газраас Ковид-19 цар тахлын үед Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, pепо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээл олгож, нийт 71,339 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосноор цар тахлын үед 100.0 мянга гаруй ажлын байрыг хамгаалжээ. Цар тахлын үед ард иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2020 онд 4.6 хувиар агшаад байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 5.0 хувиар, 2023 онд 7.4 хувиар тус тус тэлж, бодит ДНБ-ий хэмжээ 2023 онд цар тахлын өмнөх түвшинд хүрч, уул уурхай, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа тэлж, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн байна.
Цар тахлыг даван туулахад иргэдэд үзүүлсэн дэмжлэг
Хатуу хол хорионы дэмжлэг болгож иргэн бүрд 300 мянган төгрөг олгоход 1 их наяд төгрөг
Хүүхэд бүрд сар бүр олгож байсан 20 мянган төгрөгийг нэмэгдүүлж, 100 мянган төгрөг болгоход 3.6 их наяд төгрөг
Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоход 630 тэрбум төгрөг
Ажлын байрыг хадгалж, 3 хувь хүүтэй зээл олгоход 2.1 их наяд төгрөг тус тус зарцуулав.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулалтад 63 мянган зээлдэгч хамрагдав
Цахилгаан, дулаан, ус, сайжруулсан түлш, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд 5.3 их наяд төгрөг тус тус зарцуулав.
4.ХӨГЖЛИЙГ ХЯЗГААРЛАГЧ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ШИЙДЭХ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шинэ Сэргэлтийн бодлогыг зарлаж, 2021 оны 12-р сард УИХ-аар батлуулав. Шинэ сэргэлтийн бодлого нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх зорилт бүхий бодлого юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр 2021 онд ДНБ 43.6 их наяд төгрөг байсан бол 2024 онд 82.4 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657$ байсан бол 2024 онд 7,000$ болсон. Экспортын орлого 9.2 тэрбум$ байсан бол 2024 онд 15.9 тэрбум$ болсон. Төсвийн орлого 2021 онд 14.3 их наяд төгрөг байсан бол 2024 онд 31.3 их наяд төгрөг болж нэмэгдсэн.
5.БООМТЫН БООМИЙГ ТАЙЛАВ
Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтэд нийт 6 багц (43 төсөл) хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  2021-2024 онд боомтын сэргэлтийн хүрээнд экспортын төмөр замын 5 шинэ гарцтай боллоо.
Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтууд:
Тавантолгой-Зүүнбаян 416 км төмөр зам
Тавантолгой-Гашуунсухайт 233.6 км төмөр зам
Шивээхүрэн-Сэхэ 7 км төмөр зам
Зүүнбаян-Ханги 226 км төмөр зам
БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто зам баригдсан.
Шивээхүрэн, Бичигт боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ачаа тээвэр, чингэлэг тээвэр, шилжүүлэн ачих терминал зэрэг төслүүд хэрэгжиж байна.
Боомтын боомийг тайлснаар Монгол Улс 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд түвшнийг тогтоогоод байна.
6.ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТИЙГ РЕФОРМ БОЛГОЖ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
Эрчим хүчний салбарт ДЦС-4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэн бөгөөд Амгалан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар, Чойбалсан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус өргөтгөжээ. 2023 онд 80 МВт суурилагдсан хүчин чадалтай том оврын батарей хуримтлуурын байгууламж суурилуулж, 220/110/35кВ-ын Сонгино дэд станцад холбов. Мөн 2024 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулж, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон байна.
Засгийн газарт орсон намуудын төлөөлөл бүхий Эрчим хүчний үндэсний хороог байгуулж, эрчим хүчний салбарын бүтцийг задалж, зах зээлийн харилцаанд оруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг бүрдүүлж, эдийн засгийн хувьд орлогожсон салбарыг бий болгох реформыг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хүрээнд ирэх 4 жилд эрчим хүчний салбарын боомийг тайлах цогц реформыг хийж, Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил яригдсан төслүүдийг хэрэгжүүлнэ.
7. ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТЭД ЗОРИУЛЖ ОРОН СУУЦНЫ 3 ХУВИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА
"Шинэ сэргэлтийн бодлого" дунд хугацааны хөтөлбөрт "Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг 3 хувь болгон хөнгөлж, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж батлан дааж байна. Мөн орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум, тосгонд ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бүр олгож эхэллээ.
8.ЦАХИМ ҮНДЭСТЭН БОЛЛОО
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia системийг санаачлан эхлүүлэв. E-Mongolia систем нь 2024 оны жилийн эцсийн байдлаар:
1.95 сая хэрэглэгчтэй болж
87 Байгууллага,1263 үйлчилгээтэй болж
65 сая удаагийн амжилттай үйлчилгээ үзүүлж
Лавлагаа, тодорхойлолт авах дундаж хугацаа 5 секундын үзүүлэлттэй байна.
2020-2024 онд E-Mongolia системийг ашигласнаар Монгол Улсын иргэдийн хэмнэсэн зардал:
Нийт төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах тээврийн хэрэгсэлд гаргах зардал 81 тэрбум төгрөг
Иргэн төрийн үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацаанаас үүдэлтэй зардал 1.22 тэрбум төгрөг
Цаасан бичиг баримтын зардал 5.8 тэрбум төгрөг буюу нийт 1.3 их наяд төгрөг болсон байна.
Цахим засаглалын хөгжлийн индекс
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хоёр жил тутам шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2020 онд 193 орноос 92 дугаарт, 2022 онд 74 дүгээрт орж байсан бол 2024 оны 9 дүгээр сард шинэчлэгдсэн үзүүлэлтээр 46 дугаарт орж, өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшиллаа.
Иргэдийн цахим оролцооны индекс
Иргэдийн цахим оролцооны индексээр 2024 оны байдлаар өмнөх оноос 20 байраар урагшилж, 193 орноос 37 дугаарт эрэмбэлэгдэж байна. Ингэснээрээ Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагтаа цахим шилжилтийн хамгийн эрчимтэй өсөлттийг үзүүлж буй улс болж байна.
9.“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 49 ХУВИЙН ЛУЙВРЫГ ЗОГСООВ
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын нэг гол ажил нь авлигатай тэмцэх, шударга ёсны төлөөх тэмцэл байж ирсэн. Өнгөрсөн хугацаанд авлига, шударга ёсны төлөө 5Ш ажиллагаа хэрэгжүүлж, цахим ил тод байдлыг ханган, Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөг, Дубайн гэрээ, Хөгжлийн банк, Тавантолгойн нүүрсний ордыг тойрсон хулгай луйврын схемийг илчилж, Төрийн хэмнэлтийн хууль, Авлигын ялын бодлогыг чангатгах зэрэг олон ажлыг хийж, зохих үр дүн гаргаад байна.
2016 оны зургаадугаар сард буюу сонгуулийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувьчлахдаа УИХ-аар хэлэлцэлгүйгээр төрийн өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн хуудуудтай луйврын схемийг илрүүлсэн. Луйврын “эзэд” зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-ээр тогтохгүй “Монголросцветмет”, Багануур, Шивээ-Овоогийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр” зэрэг төрийн өмчит томоохон компаниудыг хүртэл концессын гэрээ нэрийн дор хууль бусаар луйвардаж авсныг хууль, хяналтынхан олж тогтоосон юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд авах Засгийн газрын шийдвэр гарснаар тус үйлдвэр 2016 онд 145 тэрбум төгрөг татварт төлж байсан бол 2023 онд 2 их наяд төгрөг татварт төлж 11 дахин нэмэгдэв.
10."ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Д ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛЧИЛЛЭЭ
Засгийн газрын авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Таван толгойн бүлэг ордыг үнэгүйдүүлсэн нүүрсний хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлэн "Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоож, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа Ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортлов.
"Эрдэнэс Тавантолгой" компани 2023 онд анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого олж, 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар, Үндэсний баялгийн сан бодитоор бүрдэх эхлэл тавигдаж, нийт иргэдийн 1,072 хувьцаа анх удаа амилж, ногдол ашгаа хуваарилж эхлэв. Тус компанийн нийт экспортын орлого 2023 онд 14.9 тэрбум ам.доллар болсон нь Ковид-19 цах тахлын өмнөх үеэс 2 дахин их байв. 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгийн орлого олж, улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төлж, 4.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.
11.ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ДАМПУУРЛААС ГАРГАВ
Засгийн газраас дефолтын эрсдэлд орсон "Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэг"-ийг илчилж ил тод болгосноор Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөж, Евро бондын 500 сая ам ам.доллар, Самурай бондын 200 сая ам.долларын өрийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс салав. Засгийн газар “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Хуралдай” бонд болон гадаад зээлийн төлбөрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцуулав.
12.ТУСГАЙ САНГУУДЫГ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ
Засгийн газраас УИХ-тай хамтран Хөгжлийн банк, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор нүүрсний асуудлаар нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж иргэдийн мэдэх эрхийг хангав.
Мөн Засгийн газрын дэргэдэх 24 тусгай сангийн өр, зээл, үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгосноор Боловсролын зээлийн сан, Нийгмийн халамжийн сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэрэг олон санг улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүс ашигладаг байсан нь ил болов. Мөн Нийслэлийн хэмжээнд сүүлийн 20 жилд олгосон газрын мэдээллийг ил болгосон. Тусгай сангуудын мэдээллийг ил болгосноор 11 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөв
13.ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАВ
Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай холбогдох Дубайн гэрээг цуцлах хэлэлцээрийг Засгийн газраас амжилттай хийж, Монголын талд хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэв. Ингэснээр ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн дарамтаас гарав.
14.ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
24 сар гацаад байсан Оюу толгойн хэлэлцээрийг амжилттай гүйцэтгэсний үр дүнд Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувьд ногдох өр төлбөргүй болж, Монголчууд бид анх гэрээ байгуулж байсан “ТЭГ” гараан дээрээ дахин ирлээ.
Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөс үүдэн зогсонги байдалд байсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. 2022 онд Оюутолгой 3.9 тэрбум ам.долларын татвар төлсөн. Далд уурхай нээгдсэнээр энэ тоо жилд 300-400 сая доллараар нэмэгдэнэ. 2028-2030 онд олборлолт оргил үедээ хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэнээр Оюутолгой дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болно.
15. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 5Ш АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг зарлан хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор өргөн хүрээнд ажиллаж эхэлсэн юм. Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэг, “Нүүрсний хулгай”, төрийн тусгай сангуудын асуудлаар Засгийн газар өөрөө анх удаа шүгэл үлээж, хууль хяналтын байгууллага, олон нийтийн хяналтад орууллаа.
5Ш ажиллагаанд:
Шүгэл ажиллагаа:
Шүүр ажиллагаа
Шилжүүлэн авах ажиллагаа
Шувуу ажиллагаа
Шилэн ажиллагаа багтаж байгаа бөгөөд 2023 оны байдлаар
Өргөдөл, гомдол 1,015, шийдвэрлэсэн хувь 64 хувь
Төрийн байгууллага дахь зөрчил 6,278, ажлаас чөлөөлсөн 481
Сэжигтэн, оргодол 34, Монголд буцаан авчирсан 25
Авилга, гэмт хэргийн хохирлыг барагдуулах хүрээнд төвлөрүүлсэн 2.7 их наяд төгрөг, гадаадаас Монгол Улсад буцаан авчирсан 12 сая ам.доллар
Ил болсон нэгж мэдээлэл 970,300, 6 төрлийн тусгай сангийн өрийн эргэн төлөлт 91.6 тэрбум төгрөг болоод байна.
16.ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРЛАА
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогууд амжилттай хэрэгжиж байгаагийн үр дүнд цар тахлын үед -4.6 хувь хүрч буурсан байсан манай улсын эдийн засаг 2023 онд 7.4 хувь болж өссөн. 2024 онд эдийн засгийн өсөлт урьдчилсан байдлаар 5 хувьд хадгалагдаж байна.
Сүүлийн 4 жилийн хугацаанд манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 24 хувиар өссөн бол нэг хүнд ногдох Дотоодийн нийт бүтээгдэхүүн 3 жил дараалан 1,000 ам.доллараар нэмэгдлээ.
Төсвийн орлого 2021 онд 4.2 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 6.8 тэрбум ам.доллар болсон. 2028 он гэхэд 12.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
•Монгол улсын зээлжих зэрэглэлийг ахиуллаа
Эдийн засгийн макро үзүүлэлт сайжирсантай холбоотойгоор Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Fitch Ratings” агентлаг 2024 оны 9 дүгээр сард "B+, тогтвортой", “S&P Global” агентлаг 2024 оны 10 дугаар сард “B+, эерэг”, “Moody’s” агентлаг 2024 оны 11 дүгээр сард "B2, тогтвортой” болгож тус тус сайжруулаад байна. Мөн 2024 онд Дэлхийн банкны эдийн засгийн ангилалд Монгол Улс дундаас дээш орлоготой орнуудын тоонд багтав.
•Экспортын биет хэмжээг тогтвортой нэмэгдүүлэв
Хилийн боомтуудын тээвэр зохион байгуулалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулсны үр дүнд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд буюу 2023 онд 69.6 сая тоннд, 2024 онд 83.8 сая тоннд хүрч, 2019 оноос даруй 2.5 дахин нэмэгдэв. Мөн Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт 2024 онд 1,695 мянган тоннд хүрээд байна.
•Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшинд хүрэв
Гадаад валютын улсын нөөц 2022 оны 9 дүгээр сард 2.7 тэрбум ам.долларт хүрч буураад байсан бол Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гадаад валютын нөөц 2024 оны эцэст 5.5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүртэл нэмэгдлээ.
•Засгийн газрын өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, дефолтын эрсдэлээс гарав
Засгийн газар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, 2021 онд Мазаалай бонд, 2022 онд Чингис бонд, 2023 онд Гэрэгэ бонд, 2024 онд Хуралдай бондын өр төлбөрийг амжилттай төлж, Монгол Улс дефолтын эрсдэлээс гарлаа. Түүнчлэн, гадаад валютын нөөц нэмэгдсэнээр Монгол Улсын Хөгжлийн банк 2023 онд Евро болон Самурай бондуудын төлбөрийг амжилттай төлж, Монголбанк БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын үлдэгдлийг 6 тэрбум юань болгож, 2016 оны эцсийн түвшнээс 2 дахин бууруулах боломж бүрдлээ.
17. БАЯЛГИЙН САНД ТУЛГУУРЛАСАН ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИХ ТОГТОЛЦОО
Баялагтаа эзэн байх тогтолцооны реформыг хийж, олон жил яригдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлууллаа. Ингэснээр стратегийн ордуудын үр өгөөжийг иргэд бодитоор хүртэх боломж бий болж, иргэдийн хуримтлалын данс анх удаа мөнгөжиж, 2024 оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаад байна. Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ 2025 онд эхэлж байна.
18. ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ 40-80 ХУВИАР НЭМЛЭЭ
Засгийн газраас иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хөдөлмөрийн хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан цогцоор нь үе шаттай нэмэгдүүлж, төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүллээ. 2025 онд цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан тус бүр 6.0 хувиар нэмэгдүүллээ.
Төрийн албан хаагчийн цалин хөлс
•2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэв.
•Дундаж цалингийн хэмжээ 2,534,400 төгрөг болов.
Өндөр насны тэтгэвэр
•2016 онтой харьцуулахад дахин 2.5 нэмэгдэв.
•Дундаж тэтгэврийн хэмжээ 787,000 төгрөг болов.
19. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ 1.4 САЯ ИРГЭН ХАМРАГДЛАА
Засгийн газраас хүн амыг эрүүл мэндийн эрсдэл, эмнэлгийн ачааллыг бууруулах, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх зорилгоор иргэн бүрийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг 2022 оны 5-р сарын 1-нээс эхлүүлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд одоогийн байдлаар 1,482,402 хүн буюу нийт хүн амын 42.7 хувь нь хамрагдаад байна.
Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 77.1 хувьд нь өвчлөлийн сэжиг, анх оношлогдсон хорт хавдарын 371 тохиолдол бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ” арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн Баруун бүсээс сайн туршлага, инноваци хэмээн тодорхойлсон байна
20.ЦЭЦЭРЛЭГИЙН СУГАЛААГ ХАЛЖ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ
Улсын хэмжээнд 2020-2024 онд нийт 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад орууллаа.Ингэснээр 2019 онд Улаанбаатарт 47, хөдөөгийн 20 ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж байсныг хоёр ээлжид шилжүүлэв. Мөн Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулснаар цэцэрлэгийн сугалааг халж, хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж бүрдээд байна.
21.АНГЛИ ХЭЛИЙГ АЛБАН ЁСНЫ ХОЁРДОГЧ ХЭЛ БОЛГОЛОО
Засгийн газраас Боловсролын багц хуулийг батлуулж, англи хэлийг Монгол Улсын албан ёсны хоёрдогч хэл болгохоор тусгалаа. Ийнхүү англи хэлийг үндсэн гадаад хэлээр тодорхойлсноор бүх шатны сургалтын байгууллагын суралцагч англи хэлийг эзэмших тэгш боломж бүрдээд байна.
22. ЖУУЛЧДЫН ТОО ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО
Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Welcome to Mongolia уриа дэвшүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байна. “Монголд зочлох жил” аяныг зарлаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлснээр Монгол Улс 2023 онд анх удаа 600 мянга орчим жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларыг оллоо. “Монголд зочлох жил” аяны хүрээнд 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, Facebook, TikTok, YouTube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим хүнд хүрч, CNN, Netflix, HBO, National Geography зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарснаар Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өссөн байна.
2024 онд Засгийн газар “Монголд зочлох жил” аяныг үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүрэн илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндээр өргөжүүлж, 810 мянган жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрлээ.
Агаарын тээврийг либералчилснаар 2022 онд 10 улсын 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт, 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдүүллээ.
23.ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ТОГТОЛЦООНЫ РЕФОРМ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ манлайлж, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, шинэ 30 жилийн хөгжлийг эхлүүлэхийн төлөө улс төрийн намуудтэй зөвшилцөн 2022, 2023 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.2022 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар тогтвортой ажиллах суурийг баталгаажуулж өгсөн бол, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон төлөөллийг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн юм. Үндсэн хуультай уялдуулан шинэчилсэн Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн нэр дэвшүүлэлтэд жендерийн 1:1 бодлогыг нэвтрүүлснээр Монгол Улс энэ бодлогыг нэвтрүүлсэн Ази тивийн анхдагч улс боллоо.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоогоор, бүсчилж томсгосон 13 тойргоор зохион байгуулагдаж, 126 гишүүнтэй анхны парламент бүрдсэний 78 нь тойрог төлөөлж, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдлоо.
Засгийн газраас санаачлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сонгуулийн реформ хийсэн нь сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлж, цаашид намууд хамтарч тогтвортой засаглах эрх зүйн орчныг бүрдүүлж, Засгийн газар тогтвортой, үр бүтээлтэй ажиллах эхлэл боллоо.
24.АГААРЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭВ
Засгийн газраас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2021-2024 онд
•Катар Улс,
•Америкийн Нэгдсэн Улс,
•Бүгд Найрамдах Грек Улс,
•Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс,
•Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс,
•Бүгд Найрамдах Латви Улс,
•Унгар Улс,
•Бүгд Найрамдах Узбекистан Улс,
•Туркменистан Улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээр амжилттай байгуулж, өнөөдрийн байдлаар нийт 46 улсын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хэлэлцээртэй, шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдүүлээд байна.
Мөн өмнө байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах яриа хэлэлцээг хийж, нислэгийн шинэ цэг, одоо байгаа нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж, 2024 онд Монгол Улс түүхэндээ анх удаа агаарын тээврээр 2.18 сая зорчигч тээвэрлэж, 10.4 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна.
25. “МЯНГАНЫ ЗАМ”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДУУСГАВ
2001-2024 онд “Мянганы зам” төслийн хүрээнд Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баруун чиглэлийн 1811 км замаас  1270.7 км, зүүн чиглэлд 1050.2 км замаас 694.8 км авто замын барилгын ажил хийгдэж ашиглалтад орсон байна. Тухайлбал, 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Загастайн давааны хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар аймгийн төвүүдийг нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр урт хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусав. Мөн УБ-Дархан чиглэлийн 204,1 км авто замыг ашиглалтад орууллаа. Өнөөдрийн байдлаар нийт 21 аймаг, 100 гаруй сумыг хатуу хучилттай авто замаар холбожээ.
2021-2023 онд хийгдсэн авто замын бүтээн байгуулалт
•Ашиглалтад оруулсан авто зам 775 км
•Ашиглалтад оруулсан гүүр 1,789 метр
•Шинээр ашиглалтад оруулсан авто зам 560 км
•Зассан авто зам 14,000 км
26.ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаж эхний 100 хоногт гурван мега төсөл гараанаас гарлаа.
Нийгэм, эдийн засгийн 14 реформ
1. Бүсчилсэн хөгжлийн реформ
2. Эрчим хүчний реформ
3. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, худалдан авах ажиллагааны реформ
4. Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформ
5. Төсвийн зарлага, татварын реформ
6. Их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан цахим шилжилтийн реформ
7. Төрийн албаны реформ
8. Авлига, хүний эрх, хувийн эрх зүйн шинэтгэлийн реформ
9. Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын болон хотын засаглалын реформ
10.Орон сууцжуулалт, Хуримтлалын сангийн реформ
11.Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформ
12.Эрүүл, идэвхтэй амьдралын зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх бодлогын реформ
13.Уул уурхайн лицензийн олголт, ашиглалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх цогц реформ
14.Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, эрсдэлийн удирдлагын реформ
Хөгжлийн 14 мега төсөл
1.“Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж дуусгана.
2.Зүүн босоо тэнхлэгийн Бичигт Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Арцсуурийн төмөр замын их бүтээн байгуулалт
3.Тавантолгойн 450 МегаВаттын дулааны цахилгаан станц
4.Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц
5.Эгийн голын 310 МегаВаттын усан цахилгаан станц
6.Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд бодлогын дэвшил гаргана. Судалгаагаар Монгол Улс 2,600 ГигаВатт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон.
7. Говийн бүсэд зайлшгүй шаардлагатай Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборыг барьж байгуулна.
8. Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгааны станцын төслийг эхлүүлнэ.
9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор байгуулна.
10.Зэс боловсруулах цогцолбор байгуулна.
11.Гангийн үйлдвэр байгуулж, дотоодын ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангана.
12.Газрын тос боловсруулах цогцолбор бүрэн ашиглалтад орно.
13.Оюу толгойд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлнэ.
14.Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулна.
27. ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ХӨДӨЛЛӨӨ
Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслөөс Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц, Монгол, Францын хамтарсан ураны төсөл, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл эхний ээлжинд хэрэгжиж эхлээд байна. 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт БНХАУ-ын талтай 2024 онд гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо. Тус станц нь жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь найдвартай, тасралтгүй хангаж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм.
28. ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын талтай харилцан ойлголцолд хүрч, Улсын Их Хурлаас хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг баталснаар 2003 оноос эхэлсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын төсөл 22 жилийн дараа хэрэгжихэд бэлэн болоод байна.
2025 онд төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2027 онд ашиглалтад орох ба ингэснээрээ боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болох боломж бүрдэнэ.
Түүнчлэн энэхүү төсөл хэрэгжсэнээр дараачийн хил холболтын төмөр замууд буюу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандал үе шаттайгаар холбогдож, улмаар Зүүн босоо тэнхлэгийн Бичигт Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Арцсуурийн төмөр замын их бүтээн байгуулалт эхлэх суурь нөхцөл бүрдэх юм.
29. МОНГОЛ, ФРАНЦЫН ХАМТАРСАН УРАНЫ ТӨСӨЛ ХӨДЛӨВ
Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа.
Дорноговь аймгийн нутаг дахь “Зөөвч овоо” ураны төслийг хэрэгжүүлэх энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж байгаа бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлэх юм.
Түүнчлэн Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож, үлдсэн 24 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь Монголын ард түмэн энэ төслөөс 51 хувийн өгөөж хүртэнэ. Мөн ногдол ашиг хүлээхгүй, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой болж байна.
30. БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулсан. 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн цөмд Бүсчилсэн хөгжлийн бодлогыг оруулж, нийгэм, эдийн засгийн 14 реформын хүрээнд Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж эхэллээ.
Энэ хүрээнд Засгийн газраас:
4,440 км авто зам
3,633 төмөр зам
1,650 МВт эрчим хүчний шинэ эх үүсвэр
7 боомтын шинэчлэл
14 мега төсөл хэрэгжүүлнэ.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д дараах байдлаар бүсийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Үүнд:
Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”,
Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,
Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”,
Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”,
Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд:
Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой холбосон бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто зам,
Зүүн бүсэд Буйр нуурын усан хил, 4С онгоцны буудал,
Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан царилгаан станц,
Хойд бүсэд Эгийн голын усан цахилгаан станц,
Төвийн бүсэд Шинэ Зуунмод хот,
Хангайн бүсэд Шинэ Хархорум хот,
Говийн бүсэд Таван толгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал,
Зүүн, баруун босоо эдийн засгийн коридорыг хөгжүүлэх төслүүд зэрэг бүсүүдийн нийгэм, эдийн засгийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг ойрын жилүүдэд хэрэгжүүлж дуусгах юм.
31. НИЙСЛЭЛИЙН ХҮНДРЭЛИЙГ ШИЙДЭХ 20 МИНУТЫН ХОТ
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлж, Улаанбаатар хотыг 20 минутын төлөвлөлттэй орчин үеийн стандарт бүхий “амьд” хот болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд “20 минутын хот” үзэл баримтлал, түүнтэй уялдсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсрууллаа. Ингэснээр нийслэлийн Их, Бага тойруу дахь 700 га-д төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрөл задарч, нийслэлийн түгжрэл болон бусад тулгамдсан асуудлын суурь зангилаа тайлагдаж, Улаанбаатар хотыг цаашид нийгэм, эдийн засгийн бие даасан тогтолцоотой 14 дагуул хотод хувааж хөгжүүлэх үндэс тавигдаж байна.
Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ.
Хан-Уул хот
Яармаг хот
Буянт-Ухаа хот
Сонгинохайрхан хот
Толгойт хот
Баянхошуу хот
Өнөр хот
Баянгол хот
Чингэлтэй хот
Сэлбэ хот
Сүхбаатар хот
Дарь-Эх хот
Баянзүрх хот
Амгалан хот
Бүсчилсэн хөгжлийн реформын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотод 1992-2021 оны хооронд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2028 он хүртэл үүнээс 3 дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсэж байгаа. Үүний эхлэл болгож Засгийн газраас 2025 оныг Нийслэл бүтэн байгуулалтыг дэмжих жил болгон зарлаж, улсын төсөвт нийслэлд 4.5 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр тусгасан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх төслийг шийдвэрлэх боломжгүй тул төр хувийн хэвшлийн түншлэл, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах, бонд босгох зэргээр санхүүжилтийг шийдвэрлэж, төслүүдийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд анхаарч ажиллаж байна.
32. ЦАР ТАХАЛ, ГЕОПОЛИТИКИЙН ЭГЗЭГТЭЙ ҮЕД ГАДААД ХАРИЛЦААНЫ АМЖИЛТТАЙ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын хүнд үе, геополитикийн эгзэгтэй цагт буюу 2021, 2022 онд “Токио-2020” зуны олимп, “Бээжин-2022” өвлийн олимпод оролцож, Япон, БНХАУ-тай эв санааны нэгдлээ бататгаж, БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нүүрсний экспортыг хэвийн үргэлжлүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын цэгийг тохиров. Мөн Японд Ерөнхий сайд асан Шинзо Абэ, ИБУИНХУ-ын Хатан хаан Элизабетын оршуулах ёслолд оролцож, Монгол Улсын өргөн талт гадаад харилцааны бодлогыг дэлхий дахинд харууллаа. ОХУ-ын Владивосток хотноо Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, түлш шатахууны нийлүүлэлтийг одоогийн үнээр 2027 он хүртэл Монгол Улсад тогтвортой нийлүүлэх шийдвэрийг гаргуулав. Мөн Монгол Улсаар дамжин өнгөрүүлэх хийн хоолойн төслийг эхлүүлэх гурван улсын төр, засгийн нэгдсэн байр суурийг бэхжүүлж, Эгийн голын УЦС зэрэг бүтээн байгуулалтын бусад төслүүдийн хамтын ажиллагааны талаар тохиролцов. Үүний зэрэгцээ ХБНГУ-д айлчилж гуравдагч хөршийн бодлогыг олон улсын хямралт буюу дайны цаг үед улам бэхжүүлж, Герман улсад Монголоос 1000 инженер оюутан бэлтгэх тохиролцоог тус улсын төр, засгийн түвшинд хийлээ.
2023 онд Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэв.
БНХАУ дахь албан ёсны айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцсон.
АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс-АНУ хооронд шууд нислэг үйлддэг болох, 1000 багш, 10 мянган инженерийг бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэв.
Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, тус улсад ажлын айлчлал хийхдээ Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, Киргиз Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. 2024 онд Давосын дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож, БНХАУ, Пакистан Улс, Саудын Арабын Хаант Улс, Бахрейны Хаант улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад тус тус ажлын айлчлал хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүд, AI хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон шилжилтийн хүрээнд хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах чиглэлээр ажиллан холбогдох яриа, хэлэлцээг хийлээ.
Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил Ерөнхий сайд байгаа нь Л.Оюун-Эрдэнэдээ биш тогтолцоондоо байна
Л.Оюун-Эрдэнийг дөрвөн жилийн өмнөх яг энэ өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Ерөнхий сайдаар томилж байв. Тэрээр үүнээс хоёр хоногийн дараа 2021 оны нэгдүгээр сарын 29-нд танхимын сайд нараа УИХ-д танилцуулж тангараг өргүүлснээр үүрэгт ажилдаа орж байжээ. Мөн 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайдаар улиран томилогдсон.
Ингээд тэрээр Ерөнхий сайдаар тасралтгүй ажиллаад өнөөдөр дөрвөн жилтэйгээ золгож буй аж.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил илүү засаглаж буй Ерөнхий сайд байгаа нь тэр сайндаа, эсвэл муудаа байгаа юм биш л дээ. Түүнд нь УИХ-аас 2019, 2023 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нөлөөлж байна.
Ингэхгүй бол Ерөнхий сайд нь 1.5 жилээс дээш хугацаагаар ажиллаж чаддаггүй тийм тогтолцоотой байсан хэрэг. Жишвэл, Үндэсний бөхөд олон жил үйлчилж ад үзэгдсэн нэг дүрэм байсан даа. Барьц сонгох дүрэм гэхээр олонх нь мэднэ. Үндэсний бөхийн дүрмээр тогтоосон цагт хаялцаагүй, мэх хийж оноо аваагүй тохиолдолд хоёр бөхийг шодож, хожсоноор нь эсрэг бөхийн араар тойруулж, цээж тэврүүлэх зэргээр хангалттай мэх өгүүлдэг “мэх” байсан юм. Тэр мэх үйлчилж байхад Үндэсний бөх гэж тэр чигтээ жин ихтэй, тарган бөхчүүдтэй байлаа. Харин энэ заалтыг Үндэсний бөхийн дүрмээс 2021 онд хассан. Тэгээд цагаар оноо тооцдог болсон. Түүнээс хойш бөхчүүдийн жин багасаж, тарган бөх ховордож, бие хаандаа онцгой анхаарах болсон доо.
Өөрөөр хэлбэл, ингэж Ерөнхий сайд нарын олонх нь бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд хүрэлгүй огцордог нь тухайн Ерөнхий сайдаас, эсвэл дөрвөн улирлаас, бас монголчуудын уйддаг сэтгэлгээнээс болоогүй байдаг.
Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө яг өдийд “Өнгөрсөн 30 жил дотор их олон юм болж өнгөрсөн. Сайн ч юм их бий. Хувийн өмчтэй болсон. Олон намын одоо тогтолцоотой, парламентын засаглалтай болсон. Чөлөөт хэвлэлтэй болсон. Эдийн засаг бараг 17 дахин тэлсэн.Бас өнгөрсөн хугацаанд саар зүйлүүд ч байна. Тэр нь юу вэ гэхээр манай экспортын 93 хувь нь уул уурхай учраас түүнд түшиглэсэн далд эдийн засагтай болчихсон. Тэр нь хэдхэн хүний гарт нууцаар эргэдэг. Энэ маш ойлгомжтой болсон. Далд эдийн засгаараа улс төрийн намыг санхүүжүүлдэг нь ойлгомжтой болж эхэлсэн. Ингээд шүүх засаглал, прокурорын байгууллагууд руу ордог. Тэгээд энэ албан бус бүлэглэлээ албан ёсны төр нь дийлэхээ больчихсон л байхгүй юу.
Өнгөрсөн 30 жилийн туршид дандаа л манай гүйцэтгэх засаглал хүчин мөхөстөж явсан. Хэрвээ хүч мөхөсдөөгүй байсан бол юу боллоо гэж Засгийн газрын дундаж нас 1.5 жил байх юм бэ. Манай Засгийн газрын хувьд энэ асуудлуудыг гаргаж тавихгүйгээр улс маань цаашаа явахгүй. Тийм учраас бидний хувьд огцрох гэдэг хоёр дахь асуудал болсон. Ер нь, Ерөнхий сайд нар маань дандаа огцрохгүйн тулд явсаар байгаад нөгөө нэг бүлэглэлийнхээ барьцаанд орчихдог. Нүүрс, зэсийн тоглогчид хамтдаа суугаад ингэж ярьдаг гэж байгаа юм. “Тоглоомын дүрэм огт өөрчлөгдөхгүй, тоглогчид л өөрчлөгдөх юм чинь хүлээх ёстой” гэдэг. Тэр нь юу вэ гэхээр “Хэнийг сонгохоо ард түмэн сонгуулиар шийдэхгүй байна” гэсэн үг. Тэд нар юу гэж боддог вэ гэхээр “Нүүрс, зэс хоёр байхад улс төрийг бид удирдана. Засгийн газрыг огцруулж чадна. Ерөнхий сайдыг тоглоомын утсан хүүхэлдэй болгож чадна. Тийм учраас тэд нарыг өөрчлөх амархан, бид мөнх” гэж хэлж байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол өнөөдөр Монголын ард түмэн тоглоомынхоо дүрмийг өөрчлөх ёстой” гэж нэгэн ярилцлагадаа хэлж байв. Үнэхээр ч, 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш П.Жасрай гурван жил 364 хоног, М.Энхсайхан нэг жил 278 хоног, Ц.Элбэгдорж 230 хоног, Ж.Наранцацралт 225 хоног, Н.Туяа найм хоног, Р.Амаржаргал 362 хоног, Н.Энхбаяр дөрвөн жил 25 хоног, Ц.Элбэгдорж нэг жил 146 хоног, М.Энхболд нэг жил 301 хоног, С.Баяр нэг жил 341 хоног, Сү.Батболд хоёр жил 286 хоног, Н.Алтанхуяг хоёр жил 87 хоног, Д.Тэрбишдагва 16 хоног, Ч.Сайханбилэг нэг жил 229 хоног, Ж.Эрдэнэбат нэг жил 89 хоног, У.Хүрэлсүх гурван жил 115 хоног Ерөнхий сайдаар ажиллажээ.
Тэгвэл, тоглоомын дүрэм өөрчлөгджээ.
Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг том зорилго нь гүйцэтгэх эрх мэдлийг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдэл болон хууль тогтоох эрх мэдлийн хяналт тэнцлийг сайжруулахад чиглэсэн байв. Аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол бодлогыг тодорхойлдог, хэрэгжүүлдэг гол төрийн институт нь Засгийн газар байдаг. Тийм учраас Засгийн газар тогтвортой байх ёстой. Харин Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд УИХ хяналт тавих үндсэн зарчимтай. Энэ нь өнгөрсөн жилүүдэд алдагдаад байсан юм. Тиймээс эдгээрийг тэнцвэржүүлж, сайжруулах зорилгоор 2019 онд УИХ-аас Үндсэн хуулийн 39.1-т Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болох хатуу хязгаар тогтоосон. Ерөнхий сайд танхимын гишүүнээ өөрөө томилж, чөлөөлдөг болсон. Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн олонхын саналаар огцордог болгосон. Ерөнхий сайд огцорсон тохиолдолд Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох заалт оруулсан. Мөн Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох болсон. “Ингэснээр Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд улс төрийн намын явцуу эрх ашиг, эсхүл тодорхой бүлгийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах байдал зогсоно” гэж хууль тогтоогчид үзсэн.
Түүнчлэн Үндсэн хуульд 2023 онд “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан.
Эдгээр өөрчлөлтөөс улбаатайгаар өмнөх Ерөнхий сайд нарын болон Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаа үеийг харьцуулбал гурван зүйл өөр байна.
Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нараа өөрөө томилох эрхтэй. Өмнө нь сайд нар барьцдаг. УИХ-аар томилогддог. Мөн тэгж огцруулдаг байв. Одоо бол Ерөнхий сайд өөрөө огцруулна. Хүсвэл бүтэн кабинетыг хэдхэн цагийн дотор сэлгэж болно. Ийм эрх өмнө нь ямар ч Ерөнхий сайдад байгаагүй юм.
Хоёрдугаарт, Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ-ын гишүүдийн олонхоор шийдэгддэг болсон. Энэ нь Ерөнхий сайдыг “кноп”-оор унагах магадлалыг багасгасан. Бараг боломжгүй болгосон. Өмнө нь огцорсон Ерөнхий сайд нар дандаа чуулганд ирсэн гишүүдийн олонхын саналаар шийдэгдэж байв. Одоо 126 гишүүний олонх гэдэг пропорциональ тогтолцоотой үед бүрдэх магадлал маш бага юм.
Гуравдугаарт, Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогддог болсон. Хуучнаар бол энэ жил Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох байв. Сонгууль болохоор манайд яадаг билээ дээ. Ядахад өмнөх жилд нь том сонгууль болчихсон байдаг. Одоо бол тийм зүйл байхгүй байна. Гэхдээ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг эв түнжин муутай байгаа талаар байсгээд л яриад, бичээд л байгаа юм. Гэвч ингэж янз бүрээр ярьсан ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хамгийн эвтэй ажиллаж байгааг төрийн бүх түвшинд гарч буй олон шийдвэрээс харж болно. Тэр байтугай, энэ нь дээрх хоёр албан тушаалтан эвтэй ажиллаж байгаа сүүлийн 34 жил дэх цорын ганц “кэйс” гэж хэлж болох юм. Тиймээс л энэ бүхнээс Ерөнхий сайдаар ажиллаад дөрвөн жил гарч байгаа нь Л.Оюун-Эрдэнэдээ биш тогтолцоондоо байгааг тодорхой харж болно.
Ер нь бол, олон улсад Засгийн газрын дундаж “наслалт” 8-12 жил байдаг. Тэгж байж бүтээмж нь өндөрсдөг байгаа юм. Тухайлбал, Англи улс гэхэд XVIII зууны эхнээс хойш 58 дахь ерөнхий сайд нь үүрэг гүйцэтгэж байна. Тэднээс Уинстон Черчилийг дэлхий нийт, англичууд ч өөрсдөө онцолдог. Тэрээр Английн ерөнхий сайдаар 1940-1945, 1951-1955 онд хоёр удаа ажилласан. Уинстон Черчиль “Англичуудад цус, нулимс, хөлс, хүнд хөдөлмөрөөс өөр юуг ч санал болгож чадахгүй” хэмээн парламентад хэлж байжээ. Тэрээр Батлан хамгаалах сайдын үүргийг хүлээж усан флот, арми, яамдын ажлын холбоонд анхаарал тавин ажиллажээ. Түүний рейтинг дунджаар 84 хувь байсан. Энэ үзүүлэлт нь дайн дуустал хадгалагдсан. Уинстон Черчиль дайны халуун цэг, бөмбөгдөлтөд өртсөн газруудаар явж 1940 оны тавдугаар сараас 1941 оны арванхоёрдугаар сарын хооронд нийт 21 удаа радиогоор үг хэлжээ. Англичуудын 70 хувь нь түүнийг сонсдог байсан байна. 1951 оны аравдугаар сард Уинстон Черчиль дахин ерөнхий сайдаар томилогдож 1955 оны дөрөвдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэн өгсөн байдаг.
Бусад олон улс орны Засгийн газар ч тогтвортой ажиллаж, Ерөнхий сайд нар нь хоёроос дээш бүрэн эрхийн хугацаанд ажилладаг. Ингэж л манай одоо хөдөлгөж байгаа шиг хөгжлийн том төслүүдээ хөдөлгөөд, явуулаад, үр дүнд хүргэдэг байгаа юм. Тэгэхээр нэгэнт Үндсэн хуулиар хийгдсэн тогтолцооны дагуу ийм жишиг цаашдаа Монголд хэвийн үзэгдэл болох нөхцөл бүрджээ. Өөрөөр хэлбэл, хэн Ерөнхий сайд байхаас үл хамаарч, Засгийн газар нь тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр,
“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, цар тахлаас хойш хурдтай өсөж буй эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад үндсэн анхаарлаа хандуулсаар байна. 2021 онд 43 их наяд төгрөг байсан Монгол Улсын эдийн засгийн багтаамж, 2024 онд 82 их наядад хүрч хоёр дахин тэлсэн нь чамлахааргүй өсөлт боловч цаашид эдийн засгийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, ногоон шилжилт хийж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Бизнест ээлтэй Монгол” буюу “Business Friendly Mongolia” хөтөлбөрийг хэлэлцэж, Бахрейн улсын жишгээр эдийн засгийг төрөлжүүлсэн сайн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах Засгийн газрын тогтоол баталж, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах шийдвэр гаргалаа.
Дэлхийд үнэлэгдсэн шилдэг мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулахад алт, мөнгө, хүрэл Гэрэгэ өгч байхаар энэхүү тогтоолд туссан болно. Өмнө нь бид Эстони улсын цахим шилжилтийн сайн туршлагад үндэслэн E-Mongolia хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан шиг хөрөнгө оруулалт, татварын орчин, бизнес эрхлэхэд бүртгэлээс эхлээд дампуурах хүртэлх эрх зүйн орчин, маргаан шийдвэрлэх процесст цогц байдлаар дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлын хаврын чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Бизнесийн орчныг сайжруулах нэгдсэн зорилтын хүрээнд төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна. 2012 оноос хойш OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдал зэргээс шалтгаалж төрийн өмчит нийт компанийн 44 хувь нь засаглалын хямралд орж, төрийн өмчит 120 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нь л нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж байна. 43 нь алдагдалтай ажилласан байна. Өмнө нь төслөг хуулиуд гурван ч удаа боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан боловч төрийн өмчийн компаниудын лобби-д хөтлөгдөж, эрхзүйн орчныг шинэчлэх реформ бүтэлгүйтэж байсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хөгжлийн томоохон төслүүдийг гацаанаас гаргаж, хөдөлгөж чадсан шиг энэ удаа төрийн өмчит компанийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй далайцтай реформ хийх түүхэн үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Энэ хууль батлагдсанаар Төрийн өмчит компанийн засаглалд тавигдах шаардлагыг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэл, уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол” нэгдэл байдлаар зохион байгуулагдаж, олон улсын удирдлагын тогтолцоонд шилжүүлж, компаниудын үр ашиг, үнэлгээ сайжирна.
OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцээгүй бол нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулна.
Энэ зохион байгуулалт хийгдсэнээр төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулж, цаашид төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулна. Нэг үгээр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн хувьд ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй төрийн өмчит компаниудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусад компанийг энэ хуулиар өөрчлөн зохион байгуулна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж өгнө үү” гэлээ.
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
Тус хэлэлцээр нь хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж заасан юм.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголоо
“Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарлаа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатыг сүүлчийн замд нь үдэх өдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 25-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд соёл урлаг, биеийн тамир, спортын тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.
Энэ өдрийн 12.00 цагт улс орон даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиолол өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлнэ.
Мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, уул уурхайн сургууль, Сүхбаатар дүүргийн Iхороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн Ерөнхий боловсролын I сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.
Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газарт танилцуулан, шийдвэр гаргана
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штаб долоо хоног бүрийн бямба гаригт хуралдаж буй. Үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Шуурхай штабын хоёр удаагийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгаж, хэрэгжилтийн үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд тус тус даалгалаа.
Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ
Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ. Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг үр ашгийн хувьд эрэмбэлсэн жагсаалтыг дэмжээд уг эрэмбийг баримтлан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт, холбогдох дэмжлэгийг шуурхай үзүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Мөн мега төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл, техникийн зураг төсөл болон төсөвт магадлал хийх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Эрэмбэлсэн мега төслүүдийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан 14 мега төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ. Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабыг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулсан. Шуурхай штабын хоёрдугаар хуралдаан энэ сарын 18-ны бямба гаригт болж нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслүүд болон тэдгээрийг үзүүлэх нөлөөллөөр нь хэрхэн эрэмбэлсэн болон түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн холбогдолтой төсөл гэж үндсэн гурван хэсэгт хувааж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн юм.
УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЖҮҮЛЭХ 23 МЕГА ТӨСЛИЙН ЭРЭМБЭ
Товч мэдээ
Авлигын эсрэг багц хуулийн төсөл буюу Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулж боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө эсрэг дөрөв дэх жагсаалын “гал”-ыг тавьсан уу?!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд энэ албан тушаалд томилогдож байв. Түүнийг анх Ерөнхий сайдаар томилогдоход л “Томилолтын хугацаа нь зургаан сар” гэж ярьж байв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн хугацааг зургаан сараас нь хойш залгасан. Тухайн үед COVID-19 гээд иргэдийн хөл хориотой, улсын хил хаалттай, эдийн засаг хасах заачихсан байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ шиг дөнгөж хоёр дахиа УИХ-ын гишүүн болсон улстөрч тэр үеийг даагаад гарна гэдэгт итгэх хүн байгаагүй хэрэг л дээ. Харин тэр явсаар байгаад өнөөдрийг хүрэв. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд түүнийг эсэргүүцсэн гурван ч том жагсаал боллоо. Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцсэн идэвхжилүүдийг эргэн харвал их сонин зүйл харагддаг. Цаг хугацааны хувьд нэг бол Хөгжлийн банк, нүүрсний хулгай, нөгөө бол Францын “Орано майнинг” компанитай ураны гэрээ, Хятадын “Чайна энержи” компанитай хил холболтын талаар тохирох үетэй давхацдаг. Л.Оюун-Эрдэнэ бүр 2019 оны намар ЗГХЭГ-ын дарга байхдаа Хөгжлийн банкны хэргийг гаргаж ирж байв.
Тэрээр “ЗГХЭГ-аас Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж хоёр албан бичиг явуулж байна. Төрийн эрх ашиг хохирвол эрх ашгийг хамгаалах хуулийн этгээд хэн бэ гэдэг нь маргаантай явж ирсэн. Үүний цаана төрийн өмч үргүй зарцуулагдаж, нийтийн эрх ашиг хохирсоор байна.
Үүний нэг жишээ нь Хөгжлийн банкны зээл болж байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Төрд хохирол учирвал үүний хойноос хөөцөлдөж хохирлыг барагдуулдаг байгууллага хэрэгтэй байна. Энэ чиг үүргийг одоогоор прокурорын байгууллага хариуцдаг. Тиймээс Засгийн газар анх удаа энэ асуудлаар хандаж байна” гэж байв. Дараа нь 2022 оны хавар “Хөгжлийн банкны асуудлыг цэгцлээд “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тус компанид маш олон охин компаниуд бий. Тус бүрд нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт Сангийн яам, ЗГХЭГ-аас төлөөлөл оролцсон. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ.
Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ. Тун удахгүй маш олон автомашинуудын жагсаал болно. үүнд олон нийт бүү автаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
Ингээд удалгүй дээрх хулгайнуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. АТГ-аас 17 хүнийг нүүрсний хулгайчаар зарласан. Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийг хувийн юм шиг эзэмшдэг” гэж удаан яригдсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар баригдаж шалгуулж эхэлсэн. Улмаар Л.Оюун-Эрдэнийг огцруулах уриатай жагсаалууд цувсан. Өнгөрсөн оны сүүлчээр Шанхайд “Чайна энержи” компанитай хэлэлцээр баталгаажих үед энд улс төр бужигнаад эхэлсэн. Удалгүй УИХ-аар “Орано майнинг”-ийн гэрээ ороход улам ширүүссэн. Тэгсээр бас жагсаал болсон. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зээлийн эздийг зарлахад, нүүрсний хулгайг сөхөхөд, сая “Орано майнинг”, “Чайна энержи”-гийн гэрээ яригдахад л эсэргүүцэл гарч ирж байх жишээтэй. Уг чанартаа тэр нь Л.Оюун-Эрдэнийг гэхээсээ авлигын эсрэг томоохон арга хэмжээ, эсвэл том төслүүд хөдлөх цаг үетэй давхацдаг. Үүнийг олон нийт хараад эхэлчихсэн байна.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш түүнийг эсэргүүцсэн дөрөв дэх жагсаал удахгүй болж магадгүй. Яагаад гэхээр ХЗДХ-ийн сайд ийн яриад байгаа “Хөрөнгө хураах хууль”-тай холбоотой аж. Тэр нь хууль бус буюу авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг хураах агуулгатай хууль юм.
Тэр хууль батлагдвал хамгийн түрүүнд 2015 оны Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай буюу “Эдийн засгийн өршөөлийн хууль”-иар авч үлдсэн хөрөнгүүд түүнд хамгийн түрүүнд өртөнө. “Тэр хууль угаасаа хулгай нуух зорилготой байсан” гэдэг дүгнэлт үлдсэн. Учир нь 2019 онд тухайн үеийн АТГ-ын дарга “Намайг АТГ-ын даргаар томилогдож ажилласнаас хойшх хоёр жил 10 сарын хугацаанд авлигын индекс 72 байснаа 83, 103, энэ жил арай дээр 93 болсон. Энэ индекс олон үзүүлэлтээр гардаг. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ баахан замбараагүй үрчихээд, өнөөхөө 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргаад 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөчихсөн. Хууль бус, өөрөөр хэлбэл хууль ёсоор тайлагнаагүй 33 их наяд төгрөгөө өөрсдөө гаргачихсан. Энэ нь олон улсын бүх байгууллага дээр очоод үндсэндээ Монголын нэр пад хар болсон. Энэ 33 их наяд дээр гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж болохгүй, хаалттайгаар Татварын ерөнхий газарт нууцлалтай байгаа. Үүнийг Ерөнхий прокурорын зөвшөөрсний дагуу АТГ тоонуудтай хальт танилцсан. 33 их наяд гэхээр ямар их хөрөнгө билээ. Энэ нь өөрөө олон улсын байгууллага, ялангуяа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын дургүйг маш их хүргэсэн” гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байх үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар болон Р.Гончигдорж, С.Баярцогт, Б.Наранхүү нарын гишүүд уг хуулийн төслийг идэвхтэй сурталчилж байв. Тэр утгаараа, энэ нь Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хэлснээр “гал” авна. Аваад эхэлсэн ч байх шиг байна. Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь эсэргүүцсэн гурван ч том жагсаалын ард гарчихсан. Түүнчлэн дээрх жагсаалуудыг зохион байгуулж, санхүүжүүлэгчид ил болж, жагсаалын дараа Монгол Улсын хуулийн өмнө очдог. Жагсаалд Л.Оюун-Эрдэнэ ялаад, жагсаалаас хожоод байгаа дүр байдал ажиглагддаг. Тий­мээс зарим нь түүнийг “Жагсаал хий­гээд байна” гэж хардаж ч байсан юм.
Жагсаалаас гадна шүүх байгууллагын удирдлагын түвшинд Л.Оюун-Эрдэнийг огцруулах талаар яригдаж байв. Яригдах ч гэж дээ, оролдлого гарч байлаа. ШЕЗ-ийн гишүүд 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд тавих эсэхийг хэлэлцсэн байдаг.
“Хариуцлага тооцно” гэдэг нь “Огцруулъя” л гэсэн үг. Энэ саналыг хуралдаанд оролцсон есөн гишүүний зургаа нь дэмжиж, гурав нь татгалзаж байжээ. Дашрамд хэлэхэд, “Нүүрсний хулгай” гэж яллагдаад явж байсан хүмүүсийн сүүлийн хэдэн шүүх хурлын шийдвэр “Нүүрсний хулгай байгаагүй” гэсэн зүүлттэй гарах болсон. Ерөөсөө, том төслүүдийн 60 хувь шүүх дээр гацсан, мөн тэдгээрийн сонгон шалгаруулалтын 70 хувь нь шүүх дээр шийдэгдсэн гэх “статистик” бас анхаарал татна. Нөгөөтээгүүр, ШЕЗ-ийн хуралдаанаар Ерөнхий сайдад хариулцлага тооцох асуудал ярьсан шиг “Хөрөнгө хураах хууль” ярьсан ХЗДХ-ийн сайд ийг Үндсэн хуулийн Цэцэд өгөх гэж талаар нэр бүхий “тал”-ууд ярьж байгаа аж. Гэсэн ч өдгөө 2024 оны УИХ-ын сонгуулийн дараах гурван намын хамтрал бөхжиж, тэр хэрээр дээрх намын “шинэ үе”-ийнхэн нам харгалзалгүйгээр нэгдэж чаджээ. Яагаад гэвэл, тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ижил байр суурьтай болсон нь илэрхий харагдах боллоо. Түүний илрэл нь энэхүү авлигын эсрэг идеалогид суурилж буй Хөрөнгө хураах хууль болж байгаа юм. Тэдний хувьд шүүх хийгээд Үндсэн хуулийн Цэцээс айж зорилго, шийдвэрээсээ ухрахгүй л болов уу. Учир нь, тэдэнд айх шалтаг буюу нээнтэг байхгүй юм. Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах санаачилга бас УИХ-аас гарч болно. Гэхдээ УИХ-ын 126 гишүүний 70 хувь нь шинэ хүмүүс болж өөрчлөгдсөн.
Тэдний тухайд “Анхны чуулганаараа том төслүүдийг хөдөлгөх түүхэн шийдвэр гаргасандаа сэтгэл хангалуун байгаа” гэдгээ олонх нь хэвлэлүүдэд ярьж байна. Тэр утгаараа, УИХ ч мөн адил авлигын эсрэг, бас том төслүүдийг хэрэгжүүлэх байр суурьтай байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Гэрээнд Монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар, Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартан,“Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано майнинг” компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн Тийе, “Бадрах Энержи” компанийн ерөнхий менежер Марк Мелеард нар тус тус гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэд, хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэхдээ “Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ, түүхэн ач холбогдолтой” гэдгийг тэмдэглэв.
Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан, өнөөдөр гурав дахь мега төслөө хөдөлгөж байна. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлт авчрах эхлэл цэг болно гэдэгт итгэлтэй байна гэв. Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн уран үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийж чадлаа. Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг Ерөнхий сайд дурдав.
Төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл, ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрнө гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Төсөл хэрэгжих олон улсын стандартыг Казахстан улсын сайн туршлагад үндэслэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлж, байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг нарийвчлан хангаж ажиллахыг Монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талд Ерөнхий сайд санууллаа.
Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр баригдах, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хүслээ.
Монгол Улс ковидоос хойш хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай улсын хувьд дэлхийн бүхий л улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид, баялгийн сангуудтай эрдэс баялаг, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. Ёслолын ажиллагааны үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартан энэхүү төсөл Франц, Монгол Улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой гэдгийг онцлов.
Мөн Зөөвч-Овоо нь дэлхийн 10 томоохон ордын нэг бөгөөд энэхүү гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улсдэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болно. Бид цаашид харилцаагаа бүх түвшинд гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, тус тусын тусгаар тогтнолын төлөө хамтран ажиллана гэлээ. Франц Улсад хүчтэй түншүүд хэрэгтэй. Франц Улс Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно. Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр байх бөгөөд энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Монголын талтай нягт хамтран ажиллана гэж ноён Лурон Сэн Мартан хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
Эрхэм монголчууд аа,
Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,
Өнөөдөр Монгол Улс Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой билээ. “Монголын За бол андгай” хэмээх үг бий. Энэ бол Монголын парламенттай нээлттэй мэтгэлцээнээр хэлцэл хийх хялбар биш ч нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрхзүйн хувьд тогтвортой гэсэн үг юм. Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаараа батлуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, соёрхон батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй мөрдөх болно.
Энэхүү түүхэн мөчийн гэрч болж буй Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эрхэм гишүүд,
Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд ноён Лурон Сан-Мартан,
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Коринн Пэрера,
Хөрөнгө оруулагч “Орано” группийн гүйцэтгэх захирал, ноён Никола Маас,
Та бүхэнд талархал илэрхийлж, энэ жил тохиож буй Монгол, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье,
Бүгд Найрамдах Франц Улс бол манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь дотнын итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын чуулганаар нээлттэй хэлэлцэн баталсан парламентын гишүүд, зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн.
2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдан “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрийг дэвшүүлж, олон жилийн хугацаанд улс төржин гацсан 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан билээ.
Хамтарсан Засгийн газар өнөөдөр гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг болно гэдэгт итгэлтэй байна. Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийж чадлаа. Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг дурдъя.
Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл, ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрч эхлэх болсноороо онцлогтой билээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хөрөнгө оруулагчдыг хязгаарлах бус харин харилцан ашигтай зөвшилцөж, том төслүүдээ хөдөлгөх иргэдийн оролцоог хангаж, дэмжлэгийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой эрхзүйн орчин бүрдсэн гэдгийг энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ олон улсад нотолж байна. Төсөл хэрэгжих олон улсын стандартыг Казахстан улсын сайн туршлагад үндэслэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлж, байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг нарийвчлан хангаж ажиллахыг Монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талд сануулъя.
Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр баригдах, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хүсье.
Монгол Улс ковидоос хойш хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай улсын хувьд дэлхийн бүхий л улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид, баялгийн сангуудтай эрдэс баялаг, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
Ура..аа…н, урагшаа!
Ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч гурван том компанийн нэг, 70 жилийн туршлагатай Францын төрийн өмчит “Орано майнинг”-тай Монголын Засгийн газар хөрөнгө оруулах гэрээг байгуулах зөвшөөрлийг УИХ-аар гаргуулж авна гэдэг нь эдийн засгийн зорилгоороо ч, улс төрийн агуулгаараа ч асар ач холбогдолтой үйл явдал. Үндсэндээ, эдийн засгийн аргаар үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж чадсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэх нь зүй ёсных, бас хүссэн ч, эс хүссэн ч энэ төсөл түүний засгаар овоглогдож түүхэнд үлдэх нь гарцаагүй.
Жижиг улсын гадаад төдийгүй дотоод бодлого газар зүйн байршлаасаа хамаарахад хүрдэг. Монгол Улс гэрийн гаднаа ч, гэр дотроо ч төвийг сахидаг, энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 “М” төсөл дээр илүү тодорхой харагдаж буй…, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хятадуудад, Дулааны гуравдугаар цахилгаан станцын төслийг оросуудад, уранаа Францад гэх мэтчилэн хуваарилалт хийж байгаа нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалж үлдэх арга тактик байх.
Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний тоонд багтдаг, НАТО болон Европын холбоог үүсгэн байгуулалцсан, “Их 7”-гийн нэг.  Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд нэг, Европтоо хоёрдугаарт бичигддэг, ардчилсан тогтолцоотой Франц улстай ураны салбарт хамтрахаар болсон нь аль ч утгаараа сайн мэдээ төдийгүй хөрөнгө оруулагчдыг татах эерэг сурталчилгаа болох юм.
Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа 2011 онд Монголын эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарч байсан бодит түүх агаад түүнээс хойш дотоодын улс төрөө даалгүй олон ч төсөл хана мөргөж унасан нь бас гашуун сургамж билээ.
Гучаад жилийн өмнө Казакстан, Монгол хоёр нэг цэгээс хөгжлийн гараагаа эхлүүлж байв. Атал тэд хөрөнгө оруулалт татаж, бид хөрөнгө оруулалтаа хөөж ирснээсээ болж хөгжлийн хувьд тэнгэр, газар шиг ялгаатай болсон. Казакстаны нэг хүнд ногдох ДНБ 13 мянган ам.доллар, монгол хүнийх таван мянга. Казакстан ураны салбарт стратегийн тоглогч болсон, монголчууд уранаас утга учиргүйгээр айдаг. Атал Улаанбаатарын утаа нь юун уран. Утаандаа хордож үхэж байж л ураны хор ярьсаар л суудаг.
Гээд нэг үеэ бодвол хүний нохой болсон манай “эх орончид”-ын ярьдаг зургаан хөлтэй ямаа, хоёр толгойтой тугалын үлгэр итгэдэг хүн цөөрсөн байна. Утаандаа хордож байснаас уранаа ашиглая гэж боддог нь ч нэмэгдсэн байна. Ямар ч байсан парламент дээр Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нараас өөр ураныг эсэргүүцдэг гишүүд цөөрсөн нь ҮХНӨ-өөр гишүүдийн тоог нэмж, тогтолцоог өөрчилсний үр дүн. Монголыг халхын заяа нь арай ч хаячхаагүй бололтой.
Гэрээнд зааснаар “Орано”-гийн хөрөнгө оруулалтын эхний санхүүжилт 500 сая ам.доллар. Монголын Засгийн газар төслөөс АМНАТ гэх мэтчилэн 15 татвар, хураамж авна. Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хүртэнэ. Монголын Засгийн газар арван хувийн давуу эрхийн хувьцааг эзэмшихдээ, хөрөнгө оруулалт хийхгүй.
Төслийн ажилтнуудын 90-ээс дээш хувь нь, туслан гүйцэтгэгчдийн 60 хувь нь Монголын иргэд, аж ахуйн нэгж байхаар, мөн 2028 онд ураны уурхай ашиглалтад орно, уусган олборлох аргыг ашиглана.
Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 20 жил, гурван жил тутамд байгаль орчны аудит, таван жил тутамд нөхөн сэргээлт хийхээр тусгасан. Гэх мэтчилэн Оюутолгойн гэрээний алдаа, мадагаас нэлээд сайн суралцсан болох нь илэрхий. Уг нь болдогсон бол Оюутолгойн Монголын Засгийн газрын 34 хувийг зарчихмаар байгаа юм.
Шууд хөрөнгө оруулалт, шууд ашгаас гадна шууд бусаар эдийн засаг, улс төрд үзүүлэх нөлөөлөл гэж бий. Хөрөнгө оруулалтаас шинэ техник, технологи, мэдлэг боловсрол экспортлогдоно. Уранаас гадна газрын ховор элементийг олборлох боломж нээгдэнэ гэсэн үг.
Уран, зэс, алт, нүүрс гээд уул уурхайн экспортын бүтээгдэхүүн төрөлжихийн хэрээр наашаа урсах ам.долларын амсар томорно гэсэн үг. Дараа, дараагийн ураны төслүүд урагшлах жим болж өгнө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны өгсөн мэдээллээс харахад "Цөмийн энергийн станц байгуулах тухай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон агаад
бага, дунд оврын цөмийн реактор 10-15 жилийн хугацаанд баригдах боломжтой" аж.
Монгол ураны 13 ордтой, нийт батлагдсан нөөц нь 192 орчим мянган тонн 1.5 орчим сая тонн геологийн нөөцтэй гэсэн судалгаа бий. Үндсэндээ, дэлхийн хоёр том эдийн засгийн дунд байгаа монгол эрдэс баялгаа л экспортод гаргаж амьдарна. Эсгий шаахайг маань энэ дэлхийг авах хүмүүс байхгүй. Мал нь өвчтэй учраас махыг нь авах улс ч цөөхөн. Тэгээд ч уран өөрөө эрчим хүч. Эрчим хүчний төлөөх дайн дэлхийд дэгдээд удаж байна. Эрчим хүчний эрх чөлөөтэй нь амьд үлдэх дайн. Монгол ардчилсан улс хэвээр явъя гэвэл уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж идэхээс өөр гарц алга. Уул уурхайн бүтээгдэхүүнээ харин улам төрөлжүүлэх ёстой. Ганц нүүрснээс хамаардаг улс байж болохгүй. Аюулгүй байдал, эдийн засаг талаас нь харж, дүгнэсэн ч!
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхийг даалгав
Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартад Нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагааг хамруулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль батлагдаж эхэлснээс хойш Сангийн яам, Татварын ерөнхий газраас яамдыг нэгдсэн удирдамж, чиглэлээр хангаж, салбарын сайд нар өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлага, стандартаа батлаад байна.
“Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан татварын хөнгөлөлтийг Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгаад байгаа юм.
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олголоо.
Хөрөнгө оруулалтын гэрээнд 2025 оны нэгдүгээр сарын 17-нд гарын үсэг зурна.
Энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтооно гэж үзэж байна.
Товч мэдээ
·      Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах болсон тул уг асуудлаар холбогдох байгууллагуудад “Зөвлөмж” хүргүүлж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт, зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болголоо.
Шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар буурна гэв
Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” Шуурхай штабын анхдугаар хуралдаан болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм. Тус хуралдаанд МУ-ын Засгийн газрын зарим гишүүд, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхан оролцов.
Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч шахмал түлшинд хийсэн туршилтын үр дүнг танилцуулав.
Тэрбээр “Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33,7 хувь, хүхрийн давхар исэл 63,7 хувиар багассан бол чийглэг 14.1 хувиар, илчлэг 22,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар, жигнэсэн нүүрс буюу хагас коксон шахмал түлш ашиглавал  25-28 хувиар, “ЭТТ”-ын эрчим хүчний баяжуулсан шахмал түлш ашиглавал 9-12 хувиар буурах боломжтой” гэдгийг хэлж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Уг хууль батлагдсанаар агаар, орчны бохирдлыг бууруулах шар болон ногоон бүсийг байгуулж, 50,000 гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбоно. Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулна” гэв.
Хуралдааны төгсгөлд хотын дарга Х.Нямбаатар 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүд буюу Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, метро, трамвай, V цахилгаан станцын ажлын явцын талаар танилцуулсан юм. Тухайлбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Баянзүрхийн гүүрээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх 6 эгнээ бүхий Туулын хурдны замыг барих төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх хавар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг төрөлжүүлнэ. Үүний нэг нь богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвай бөгөөд ирэх 5-6 дугаар сард тендер зарлахаар бэлтгэл хангаж байна. Трамвайн эхний шугам Нисэхээс Д.Сүхбаатарын талбай хүртэл байх юм.
Япон Улсын Засгийн газраас “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-г өнөөдөр  хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы  “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцлов.
Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулж, манай улсын чухал “гуравдагч хөрш” Япон Улстай харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд хоёр талын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг улам бүр эрчимжүүлэхийн төлөө буй гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшгийн хөндийд баригдах шинэ дагуул хотын төсөл, Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах ажилд хамтран ажиллахыг хүслээ. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд Япон Австрали зэрэг улсуудын хэрэгжүүлж буй хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас гурван шилжилт буюу AI хиймэл оюун ухаан өндөр технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг эрчимжүүлж буй бөгөөд Япон Улсын Засгийн газрыг хамтран ажиллахыг санал болголоо.
Элчин сайд М.Игавахара Монгол Улстай хөгжүүлж буй “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг цаашид улам бататган бэхжүүлэх, тэр дундаа эдийн засаг, дэд бүтэц, батлан хамгаалах салбарын харилцааг шинэ агуулгаар баяжуулахын төлөө буйгаа илэрхийлэв.  Тэрбээр Монгол болон Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” Монгол Улсын Их хурлаар соёрхон батлагдсанд талархал илэрхийллээ.
Япон Улсын Засгийн газраас  манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд иенийн хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд М.Игавахара хэллээ. Тус зээлийг Монгол Улс Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан 2017 оноос зогсоосон. Энэхүү зээлийг нэн тэргүүнд Монгол Японы хамтран хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар талууд санал нэгдэв. Мөн Хөшгийн хөндийд баригдах шинэ дагуул хотын төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах бүтээн байгуулалтад зарцуулахаас гадна хөгжлийн бусад төслүүдэд хөнгөлөлттэй зээлийг ашиглах талаар нарийн судалж, дахин ярилцахаар тохиролцлоо.
"Баячууд"-ын халаасыг сэгсрэх БАЯЛГИЙН САНГИЙН ТЭМЦЭЛ УЛС ТӨРИЙГ ХААШАА ЭРГҮҮЛЭХ ВЭ
Оны өмнөхөн иргэдийн “И-монголиа” платформ дээр 135 мянган төгрөг бүхий хуримтлал үүссэн байв. Энэ нь Чингис хаан үндэсний баялгийн сан бий болсонтой холбоотой.
Товчхондоо, байгалийн арвин баялагтай улсын иргэд энэ баялгаасаа хүртэхгүй байна гэж олон жил шүүмжилж, ярьж ирсэн асуудал эхний алхмаа хийсэн нь энэ байв. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, төрийн өмчит компаниудын ашгийг төвлөрүүлэн, иргэддээ хуваарилж байгаа дүр зураг энэ ажээ.
Засгийн газар энэ ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлнэ гэж зарлаж байгаа. Оны өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай олон нийтэд тайлбарлахдаа:
“...Стратегийн ордын төрд ногдох 34 хувь бол бүхэлдээ хуримтлалын санд шилжсэн. Тиймээс Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэс Тавантолгойн 34 хувь иргэдийн дансанд төвлөрнө.
...Цаашлаад “Цагаан суварга” дээр хэлцэл явагдана. 34 хувь нь хуримтлалын сан руу орох ёстой. “Ачит ихт” дээр ч хэлцэл явагдана. Бас хуримтлалын сан руу орох ёстой...” гэж мэдэгдсэн юм. Эндээс олон зүйл харагдаж байгаа юм.
Нийгэмд өрнөж буй үйл явцаас эхэлж харахад, шинэ он гараад л дуулиан дэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрийн овоолгыг ашигладаг “Ачит Ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагааныг Интерпол Сингапур улсад саатуулсан. Түүнийг Монголд шилжүүлэх шүүх хурал болохоор эдүгээ хүлээгдэж буй.
“Ачит ихт” ХХК-ийн 34 хувийн эзэмшлийн асуудал олон жил маргаантай явж ирсэн сэдэв. Эрдэнэт үйлдвэр “Ачит ихт”-ийг 34 хувиа өгдөггүй” гэдэг. Харин компани нь “Эрдэнэт үйлдвэрийнхэн авдаггүй юм аа” гэдэг. Ийм тайлбартайгаар өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй ирсэн асуудал юм. Энэ хүрээнд хуулийн байгууллага шалгаж, 2024 оны дөрөвдүгээр сард “Ачит ихт” ХХК-д нэгжлэг явуулан, үйл ажиллагааг нь түр зогсоож байв. Компанийн эзэн ЕТГ-ын дарга асан П.Цагааныг ч шалгаж байсан. Харин шалгалтын явцад тэрээр гадаадад гарснаар ийнхүү саатуулах үндэслэл болсон гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж буй. Саатуулах ажиллагаа явагдсан тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ч  батласан.
Харин энэ байдлыг Монголд мэдээлэх, олон нийтэд мэдэгдэх сонирхол нэг хэсэгт байхгүй байгааг өнгөрсөн өдрүүдэд болж буй үйл явдал харуулав. “...П.Цагааныг саатуулаагүй, Монголд ирчихсэн алхаж явна, эмчлүүлж байна” гэх зэргээр сошиалд сэвсэн. Харин нэг хэсэг нь “...П.Цагаан хаягдал шороог ашиглаж баялаг бүтээсэн. Монголд татвар хураамж төвлөрүүлсэн, олон зуун ажлын байр бий болгосон” гэж нүдэцгээж байна. П.Цагаан гуай энэ тухайгаа ярихаар хилийн чанадад хэвлэл дуудан учирласан яриа ч сошиалаар явлаа. Эндээс харахад, байдал эвгүйтсэнийг ҮАБЗ-ийн гишүүний зөвлөх байсан эрхэм аль эртээс гадарлаж, сумаа бэлдэж байжээ ч гэж уншигдахаар байгаа юм.
Ерөөс энэ бүхэн 34 хувьтай л холбоотой ажиллагаа юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Ачит ихт ХХК 34 хувиа өгөхөд хүрсэн. Эзэд нь харин өгөх хүсэлгүй байгаагаас үүдэлтэй тэмцэл сошиал орчинд ийнхүү өрнөж байна.
Дашрамд дурдахад, “Ачит ихт” ХХК-ийн ашиглаж буй балансын бус хүдэр баялаг уу, хаягдал уу. Захын нэгэн бизнесмэн Эрдэнэт үйлдвэрт очоод “Овоолгыг чинь ашиглая” гэвэл өгөх байсан уу гэдэг асуулт урган гарч байгаа юм.
Ямартаа ч 34 хувийн тэмцэл ширүүн эхэллээ. Тиймээс 2025 он стратегийн орд эзэмшдэг томчуудын дайнаар үргэлжлэх нь тодорхой болж байна. Тэгвэл үүний ард жинхэнэ акулууд бий...
Эдүгээ манайд 16 ордыг стратегийн ордоор нэрлэчихсэн байдаг юм. Үүний долоо нь төрийн мэдэлд бол үлдсэн ес нь хувийн хэвшлийн эзэмшилд бий. Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлье гэвэл стратегийн ордыг эзэмшдэг компаниудтай тулж таарна. Стратегийн ордыг жирийн мөнгөгүй иргэн эзэмшдэггүй. Монголын толгой баячууд эзэн суучихаад буй.
Хувийн мэдэлд байгаа стратегийн ордууд Цагаан суварга, Ухаа худаг гээд үргэлжилнэ. Дээр дурдсанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээртэй 34 хувийн хэлцэл явуулна гэж зарласан. Зөвхөн эхний жишээ, “Ачит ихт” дээр гэхэд ширүүн эхэлж байгаа “хэлцэл” дараагийн том ордууд дээр хэрхэн үргэлжлэх нь тун сонирхолтой юм. Засгийн газар Цагаан суваргын 34 хувийг авахын тулд МАК-ын эзэдтэй тулна гэсэн үг. “Ухаа худаг”-ийн 34 хувийг авахаар MCS-тай тулж таарна. Тавантолгойн баянбүрд гэгддэг Ухаа худагийг MCS шууд өгөх үү. Олон жил үүцэлсээр байгаа Цагаан суваргынхаа хаалгыг Н.Нямтайшир, Н.Номтойбаяр нар амархан нээх үү.
Хамгийн гол нь үүн дээр улс төр хэрхэн өрнөх вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Стратегийн ордын эзэд эдүгээ парламентад суудалтай, өөрийн төлөөлөл олонтой. Тиймээс Цагаан сурварга, Ухаа худаг руу ороход улс төрд юу болох вэ. Засгийн газрыг Ерөнхийлөгч дэмжих үү, УИХ-ын дарга яах вэ, УИХ-ын гишүүд хэрхэн хүлээж авах вэ. Ялангуяа нэг биш дөрвөн нам нэгдсэн парламент яаж хэлэлцэх вэ, Л.Оюун-Эрдэнэ тэсч үлдэх үү гэдэг тун сонирхолтой дүр зургийг олон нийт харна.
Ийм л дүр зурагтай улс төр энэ оны турш үргэлжлэх нь тодорхой болж байна. Гагцхүү стратегийн ордын 34 хувийг төрд авах, байгалийн баялгийг иргэд хүртээх тухай асуудал хэний уурыг хүргэдэг вэ. Мөнгөгүй иргэдийнх үү, мөнгөтэй томчуудынх уу гэдэг их сонин...
https://tsahiur.mn/n/s/22595
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб байгуулж утаа, түгжрэл, халдварт томуу зэрэг нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бүрд шийдэл гаргахаар ажиллаж байна.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шуурхай штабын гишүүд өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.
Нийслэл Улаанбаатар хотоос түлшний чанарыг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ, түлшний шилжилтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хагас коксон шахмал түлшний туршилт, судалгааны талаар ЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Насантогтох нар танилцууллаа.
Сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчлэх хүрээнд одоо ашиглаж байгаа мидлингийг ирэх гуравдугаар сарын 01-нээс хэрэглэхээ больж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжмалын үйлдвэрийн “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн сайжруулсан түлшинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33,7 хувь, хүхрийн давхар исэл 63,7 хувиар багасаж, нүүрстөрөгчийн дутуу исэл 39 хувиар тус тус ихэссэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний барьцалдуулагчийг шинэчилж, шигшиж ангилсан түлшинд “грийн көүл” бүтээгдэхүүнийг нэмэлтээр хийж, түлшний чанарыг сайжруулна. Шахмал түлшний болон барьцалдуулагчийн стандартуудыг шинэчлэхээр ажиллаж буйгаа хотын дарга тайлбарлав.
Үүнээс гадна Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд ойрын үед Засгийн газар, УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эрх зүйн орчинтой болсноор гэр хорооллын 198 мянган яндан, 500 гаруй мянган автомашин, 2200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, ДЦС зэрэг утаа үүсгэгч бүхэн рүү уг хуулийн зохицуулалт чиглэнэ. Хуулийг хэрэгжүүлснээр утаа гаргаж байгаа эх үүсвэр бүрийн 30 хувийг жил бүр хийн түлшинд шилжүүлэх, одоо үйлчилгээнд явж байгаа 1300 автобусыг хийн түлшинд шилжүүлэхээс гадна Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүсийг нийслэлд тогтоох боломж бүрдэх аж.
Тусгай дэглэм бүхий бүсийг ногоон болон шар бүс гэж ангилж байгаа бөгөөд ногоон бүсэд стандартад нийцсэн шингэрүүлсэн хийн түлшинд /LNG, LPG/ айл өрхүүдийг шилжүүлнэ. Урьдчилсан зураглалаар энэ бүсэд 48,118 нэгж талбарын 50,189 өрхийн 202 мянга орчим иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.
Ногоон буюу яндангүй бүсийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр шинэчлэн нэмэгдүүлнэ. Тус бүсэд стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид Евро 5-аас доош стандартын автобензин, дизель түлшийг худалдан борлуулахгүй байх зэрэг агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрүүдийн зохицуулалтуудыг бас тусгажээ.
Шар бүсэд 147 мянга гаруй өрхийг хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах бөгөөд эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ сард зарлана. Цаашид нийт 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах аж.
Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан, Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн “Нүүрс, химийн цогцолбор”-ийн Нүүрс-пиролизийн үйлдвэрийн “Хөх нүүрс” төслийн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа. Нийт 190 сая ам.долларын санхүүжилтээр байгуулах тус үйлдвэрийн эхний хэсгийг энэ оны арванхоёрдугаар сард, эцсийн байдлаар 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн утааг 60-80 хувиар бууруулах төдийгүй 100 Мвт-ын эрчим хүч үйлдвэрлэх тооцооллыг судлаачид хийсэн байна.
Жилд 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг томоохон уурын болон нам даралтын зуух, ДЦС-уудыг үе шаттайгаар хийн түлшинд шилжүүлэх ажлын явцын талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа танилцуулсан.
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн түлш үйлдвэрлэж байна. Шахмал түлшний стандарт хангалтгүй байгаа учраас эхний ээлжинд стандартыг шинэчилж батлуулах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд шахмал түлшний барьцалдуулагчийг импортоор болон дотоодоос нийлүүлдэг байсан. Гэвч дотоодынх нь чанар муу талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр тайлбарлав.
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарласан. Тэгэхээр Засгийн газар нийслэлд онцгой анхаарна. Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Ковидын үе шиг бэлэн байдалд энэ штаб ажиллана. Бямба гариг бүр хуралдана. Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудал бүрийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын ахалсан Шуурхай штаб ажиллана. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч үүнд оролцох ёстой. Утааг бууруулах тухайд сайжруулсан шахмал түлш, “0” давхаргын баяжмал, хагас коксон түлшний дараагийн буюу эцсийн шийдэл, хамгийн том шилжилт бол шингэрүүлсэн хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, Улаанбаатарыг утаагүй болгох явдал гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцлов.
Ерөнхий сайд 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа
2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2025 оны эхний 100 хоногт багтаан тодорхой үр дүн гаргах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгавар гарч, Засгийн газрын гишүүдэд үүрэг даалгавар өглөө.
Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа. Үүнд,
Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг батлуулах,
“Хүннү-ухаалаг хот” дагуул хот байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх,
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах хийн дулааны станцууд болон хотын дэд төвүүдийн дулааны станцуудын барилга угсралтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх,
“Дулааны II цахилгаан станц”-ыг өргөтгөх, шинээр “Дулааны V цахилгаан станц” барих асуудлыг судалж танилцуулах,
Хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх төслийн эдийн засгийн үр ашигийг судалж, хэрэгжүүлэх,
Гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгох дулаалгын төсөл хэрэгжүүлэх,
Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг шинээр болон өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх болон салбар бүрд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгав. “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулж, гурван Шадар сайд ахалж, холбогдох сайд нар ажиллахаар тогтлоо.
Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл болон бусад томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”, ОХУ-аас БНХАУ руу Монголын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой, “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам, ”Зөөвч овоо”, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Говийн бүс нутгийг усжуулах , “Атрын IV аян”, “Шинэ Хархорум” хот зэрэг төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд анхаарч үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болголоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хоногт Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн. Энэ хугацаанд Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр зам, Монгол Улс, Франц улс хамтран хэрэгжүүлэх “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэх шатанд орлоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ярилаа.
Ерөнхий сайдын албан даалгавар гарч дараагийн төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Эдгээрт Газрын тос боловсруулах цогцолбор, Зэс боловсруулах болон Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Гангийн үйлдвэр, Тавантолгойн дулааны станц, Говийг усжуулах төсөл, Атрын IV аяныг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Мөн 2025 оныг “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ээр зарласан. Энэ хүрээнд Богдхан уулын туннель, Туулын хурдны зам, Ган татлагат гүүрийн төслийг хэрэгжүүлэхээр эрэмбэлсэн байна.
Төрийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулж баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүд ажиллана
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны анхдугаар хуралдаан энэ сарын 24-нд болж тус хорооны ажлын албаны ажиллах журам, үндэсний хорооноос ойрын хугацаанд яаралтай хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж холбогдох яамдаас санал авах ажлыг зохион байгуулж байна. Мөн үндэсний хорооны гишүүн байгууллагуудад холбогдох үүрэг чиглэл өгч, дараагийн хуралдааныг 2025 оны эхний долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийслэл Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын агууламж нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ноцтой аюул учруулах нөхцөл үүсгэж байгаа тул дээрх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Эдгээр асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх юм.
Утаа, түлш зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл солилцох, эдгээртэй холбоотой шийдвэрийг цаг алдалгүй гаргах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгууллаа. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийх юм.
Мөн нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос эрдэмтдийн зөвлөлийг байгуулж шийдлийг танилцуулах, сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх, автомашинаас агаарын чанарт үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, Евро-5 шатахууны талаар, дулаалгын шийдлүүд зэрэг тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна.
“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах туршилт хийж, туршилтын дээжийг гадаад орны итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлэх ажлыг зохион байгуулах,
Яндангүй бүсийн хил хязгаарыг тогтоож, хийн болон давхар шаталтат зууханд хамруулах айл өрхийн тоо, зураглалыг гаргаж дэд бүтцийн бэлтгэл ажлыг яаралтай эхлүүлэх,
Сургуулийн амралт эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшингийн дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч, галлагааны горимыг баримталж, угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх талаар зөвлөмж сэрэмжлүүлэг тараах,
Улаанбаатар хотын 2019-2020 онтой харьцуулсан хэмжилтээр агаарын бохирдол ихэссэн шалтгаан нөхцөлийг тодорхойлох ажлын хүрээнд шахмал түлшний барьцалдуулагч, мидлингэд шилжилгээ хийж, дүгнэлт гаргах,
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах зэрэг ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг, хандив олгосон албан татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлт үзүүлнэ
Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх талаар нийтлэг журам баталсан байна. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгов.
Уг журамд нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийсэн болон санхүүгийн дэмжлэг, хандив олгосон албан татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлт үзүүлэхээр заасан. Үүнд:
1.Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулах;
2.Байгаль орчинд ээлтэй дулаан, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх;
3.Гэр хорооллын бүсэд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон, пассив барилгын стандарт болон ногоон санхүүжилтийн шаардлага хангахуйц бие даасан инженерийн шийдэлтэй хороолол барьж байгуулах;
4.Авто замын сүлжээг өргөтгөх;
5.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх;
6.Нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих зэрэг болно.
Татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг Сангийн яамнаас зөвлөмж болгосон загвараар боловсруулжээ.
"АI технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай"
Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 1992-2024 он хүртэл нутаг дэвсгэрийг төлөөлсөн 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн бол, 2024 оноос хойш сонгуулийн холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй парламент, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар өөрийн түүхийг бичиж эхэлж байна.
Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн 2024 он өндөрлөх дөхөж, улс төр, нийгэм, эдийн засгийн бүтцийг шинээр харах нийгмийн захиалга бүхий түүхэн хариуцлагатай 2025 он эхлэх дөхөж байна. Өнгөрснөө зөв дүгнэхгүйгээр, ирээдүйг зөв тодорхойлох боломжгүй гэдэгчлэн өнөөдрийн энэхүү мэдээллийг ондоо багтаж өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Өчигдөр та бид хамтдаа 16-20 жил гацсан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөх шийдвэр гаргалаа. Ерөнхий сайдын хувьд улс орны хөгжлийн томоохон асуудлыг том зургаар нь харж, дэмжсэнд талархал илэрхийлье.
Төслүүд гацсан үндсэн суурь шалтгаан эрх ашгийн сонирхол байсан гэдгийг ч олон талаас нь дүгнэн ярилцлаа. Шүүхийн шатанд, цэцийн шатанд төслүүд гацсан шалтгаанууд, улс төрийн нөлөөлөл, авлигын хэргүүдийн шүүхийн шатанд эргэж буцсан олон шийдлүүдийн зангилааг ч үе солигдсон шинэ парламент нөлөөтэй толины тусгалгүй олж харж, тогтолцооны хувьд засаж чадна гэдэгт гүнээ итгэж байна.
Ирээдүйн хөгжлийн боломжоо дахин алдахгүйн тулд бид өнөөдөр өвчнөө зөв оношилж, зөв эмчлэх ёстой. Хуримтлагдсан асуудлуудыг хамгийн зөв оношлох аргачлал бол хүний оролцоогүй цахим шилжилт билээ.
Аливаа асуудалтай тэмцэхийн тулд асуудлыг бүрдүүлж буй хөрстэй нь тэмцэх ёстой гэдэгтэй ч санал нэг байна. Энэ л агуулгаар төрийн байгууллагуудын салангид мэдээлэл, өгөгдлийг цэгцэлж, нэгдсэн дүгнэлт хийхийн тулд E-Mongolia платформыг Эстони улсын туршлагад тулгуурлан нээж, өнөөдөр хоёр сая орчим хэрэглэгчтэй болж, 1263 үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлж эхлээд байна.
E-Mongolia дөрвөн удаа шинэчлэгдсэн бөгөөд цаашид төрийн байгууллагууд нэгдсэн цахим шуудангаар хоорондоо харилцдаг болох, төр иргэн хоорондоо мэдээлэл солилцдог болох, шаардлагатай мэдээллийг иргэн өөрийн цахим хаягнаас татаж авдаг байх, банкны салингад төлбөрийн системүүд хоорондоо солилцдог болох чиглэлд хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сантай сүүлд уялдуулсан нь ч хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх давхар зорилготой байсан.
Е-Mongolia төслөөс гадна shilen.gov.mn цахим хуудсыг нээж, төрийн байгууллагуудын худалдан авалт, сангуудын зарцуулалтыг ил тод болгож, яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл хариуцагч байгууллагын 970,355 мэдээллийг ил болгож, зарим мэдээлэл нь жагсаалтын түвшинд, зарим мэдээлэл нь Улсын Их Хуралд нээлттэй сонсголын хэлбэрээр зохион байгуулагдаж түвшинд очсон нь тухайн үед нийгмийг бухимдуулсан ч иргэдийн мэдэх эрхийг хангаж, цаашдын алдааг засах, мөн 2023 онд Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барих хөрсийг бүрдүүлсэн гэж үзэж болно.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш буюу хоёр жил долоон сарын хугацаанд уг хуульд байнга нээлттэй байхаар заасан таван чиглэлийн 68 төрлийн мэдээллийн ил тод байдалд “Шилэн индекс”-ийн үнэлгээ хийхэд, мэдээлэл хариуцагч 564 байгууллагын дундаж үзүүлэлт 67 хувьтай гарсан байна.
Энэхүү мэдээлэлд тулгуурлан Монгол Улсын Засгийн газраас Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд энэ намрын чуулган завсарлахаас Улсын Их Хуралд өмнө өргөн барихаар бэлтгэл ажлаа хангасан. Энэхүү хууль батлагдвал олон улсын байгууллагуудын олон жил Монгол Улсад зөвлөсөн зөвлөмж бодит ажил болж, төрийн өмчит компани 40 орчим хувиар багасаж, ашиг орлоготой компаниуд нэгдсэн корпорацийн зарчмаар ажиллах болно.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн төсвийн байгууллагын 1511 нь мэдээллээ нээлттэй байршуулсан бол төрийн өмчит 119 компанийн ашиг, алдагдлын мэдээлэл нийтэд ил болоод байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Засгийн газраас ирэх хаврын чуулганаар цахим өгөгдөлд тулгуурлаж, татварын багц хууль, нийгмийн даатгалын багц хуулийг, хөрөнгө оруулалтын хуультай хамтад нь өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын  өргөн төлөөлөлтэйгээр олон жил яригдсан энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газрын мега төслүүд амжиж хөдлөх нь суурь тоонуудыг тооцоход амин чухал байгаа гэдгийг дахин хэлье.
Эдгээр гурван эрх зүйн реформыг бид хаврын чуулганд багтан цогцоор нь шийдвэрлэж чадвал, 2025 оны улсын төсөв их өгөгдөлд тулгуурласан төсөв байх боломж бүрдэх бөгөөд зөөлөн дэд бүтцийн хөгжил рүү илүүтэй чиглүүлэхээр тооцож байна.
2028 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг одоогийн ханшаар 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай.
Бид асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй хөгжлийн шинэ эрин үед амьдарч байна. Хүн төрөлхтөн уурын хөдөлгүүр үүсэж, механикжсан технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаас, дотоод шаталтын хөдөлгүүр нэвтэрч, авто машин, нисэх онгоц, эрчим хүч хэрэглээнд нэвтэрч, масс үйлдвэрлэл хөгжсөн хоёрдугаар хувьсгал хүртэл дунджаар 100-120 жилийг зарцуулсан бол компьютер, тоон технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалаас интернетийн сүлжээ, ухаалаг технологид шилжсэн дөрөвдүгээр хувьсгал хүртэл ердөө 30 орчим жилийг зарцуулсан байна.
Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан шинжлэх ухаан, өндөр технологийн хурдтай хөгжил, AI хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн тав, цаашлаад зургадугаар хувьсгалтай хөл нийлүүлэн алхаж, шинэ эдийн засгийн бүтэцтэй болоход Монгол Улс дараах гурван шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна. Үүнд,
Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт:
Их өгөгдөлд суурилсан төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин
Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн бүтээмжийг нэмэгдүүлэх
Төрийн бүтээмж, гүйцэтгэл, үнэлгээний уялдаа холбоо
Төрийн үйлчилгээний оновчтой, хүртээмжтэй байдал сайжрах
Хоёрдугаарт, Ногоон хөгжлийн шилжилт:
Цэвэр эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний шилжилт
Цахилгаан автомашины хэрэглээний шилжилт
Ногоон байгууламжийн стандарт, орчны бохирдлыг бууруулах
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээр, усны нөөцийн асуудал
Гуравдугаарт, Хүний нөөцийн шилжилт:
Боловсролын салбар хөдөлмөрийн зах зээлийн уялдаа
Нийгмийн даатгал, татварын орчин, орон сууц, Баялгийн сангийн уялдаа холбоо
Хөдөлмөрийн үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
Цахим шилжилт бол зөвхөн төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх, эсхүл аль нэг салбарын асуудал биш, харин бүх салбарыг хамарсан шинэ эдийн засгийн суурийг бүрдүүлэх зөөлөн дэд бүтэц юм. Их өгөгдөл байхгүй бол дүн шинжилгээ хийх боломжгүй, дүн шинжилгээ хийхгүй бол оновчтой, зөв шийдвэр гаргахгүй.
Өнөөдрийн мэдээллийн үндсэн зорилго бол Засгийн газраас эдгээр гурван шилжилт болон үүн дотор цахим шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхаарлаа хандуулж, хамтарч ажиллахыг хүсэж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
- Авлигын эсрэг тэмцэж буй орнуудын жагсаалтад маш ноцтой ухарч байгаа орны тоонд орсон. 33 оноо гэдэг бол ардчилсан бус оронд хамаарах дүн. Авлигын индексээр ямар их ухарсан нь харагдаж байна. Үйл ажиллагаанууд уран сэтгэмж бүхий сүржин байдаг ч үр дүн нь даржин байгаа нь ажиглагддаг. Нэг үгээр үзэгдэл, тохиолдлуудтай тэмцээд байгаа нь харагддаг. Гэтэл цаанаа шалтгаан гэж бий.
Авлигыг үүсгэгч шалтгаан, хүчин зүйлийн эсрэг ямар ажил хийдэг нь тодорхойгүй байна. Ер нь авлигын суурь шалтгаан нь төрийн өмчит, төрийн оролцоотой компаниуд, төрийн үйлдвэрийн газар авлига үүсгэж байна. Мөн данхайсан төр нэг шалтгаан нь. Түүнээс гадна дарамт шахалт үзүүлэхүйц элдэв зөвшөөрлүүд авлигын үндэс болдог.
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд хуримтлагдсан ашгийг иргэд хүртэж эхэллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис Хаан” Үндэсний баялгийн сангийн тухай товч мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр, Үндэсний баялгийн сангийн тухай хууль энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан. Уг хуулиа арванхоёрдугаар сарын 20-ны өдөр олон нийтэд тайлбарласан. Батлагдаад удаагүй ч тодорхой үр дүнгүүд гарсан байна. Монголчууд баялгаа ашиглаж чаддаг, хүртэж чаддаг, үүгээр дамжуулан нийгмийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чаддаг байх эрх зүйн зарчмыг л Үндэсний баялгийн сан гээд байгаа юм гэлээ.
Тэрбээр доорх гурван санд төвлөрөн тайлбарласан юм.
Ирээдүйн өв сан нь ирээдүйд хадгална. Хуримтлалаа нийт баялгийн санг арвижуулахад захиран зарцуулах боломжтой хэлбэрийн сан юм. Энэ сангийн хуримтлал 3.9 их наяд төгрөгт хүрсэн байна.
Хуримтлалын санг шинээр бий болгосон. 2024 оны жилийн эцсээр 497 тэрбум төгрөг хуримтлагдсан байна. Үүнийг иргэн бүрт хуваахад 135 мянган төгрөг болсон. Энэ дансыг нээсэн бөгөөд И-Монголиагаар харах боломжтой. Баталгаажуулаад карт, хадгаламжийн дэвтэр хэлбэрээр авч болно. Энэ бол иргэдийн хувьд хадгаламж гэсэн үг. Цаашдаа орон сууц, боловсрол, эрүүл мэнд гэсэн чухал салбарт бэлэн бус хэлбэрээр захиран зарцуулах боломжтой болно гэв.
Хөгжлийн сан нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг улсын төсөв дээр дэмжлэг үзүүлж шийдвэрлэх, Хөгжлийн банкаар дамжиж зээл болон бусад хөрөнгө оруулалтын томоохон орчинд сэдэлжүүлэлт болоход чухал сан. Үүгээр дамжиж дэд бүтцүүдийг шийдсэн байдаг. Хөгжлийн сан нь Хөгжлийн банктай нягт хамтарч ажиллана гэсэн үг. Засгийн газар 2025 онд авто замын түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний дутагдалд хөгжлийн сангаас дэмжиж ажиллах шийдвэрийг гаргасан гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү.
Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс Монгол”-ын С.Наранцогтын багийн ажлын эрчийг анзаарахад манай улс ураны том төслөө хэрэгжүүлэх нь бараг л тодорхой болчихлоо. Төсөл хэрэгжсэнээр Монголын төдийгүй дэлхийн сүүлийн 20 жилийн ураны нөөцийг хангахаар томоохон хэмжээний орд гэгддэг Зөөвч Овоогоо монголчууд ашиглаж эхэлнэ. Тэгж чадвал бид зэс нүүрснээсээ гадна уран гэдэг доллар олдог шинэ кранттай болно. Энэ бол эдийн засагт гоёос гоё мэдээ. Наад зах нь л долларын ханшийн галзуурал намжина. Улсаараа долларт дарлуулахгүй амьдрах цаг ирнэ. “Францын “Орано”-той хийх хөрөнгө оруулалтын гэрээ батлагдчихвал Оюу толгойн гэрээнээс хойш гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь том гэрээ болно” гэж Ерөнхий сайд өнөөдөр чуулганы танхимд үг хэлэхдээ онцолно лээ. Л.Оюун-Эрдэнээс өмнөх Засгийн газрууд ийм ашигтай төслийг яагаад хөдөлгөж чаддаггүй байсан бэ, ураны төслийг хөдөлгөхгүй байх гудамжны жагсаал тэмцэл өнөө ч дарагддаггүйн цаана ямар учир бий вэ гэсэн асуултын хариуг “Орано”-той хийх хөрөнгө оруулалтын гэрээ яригдаж буй яг энэ үед өгөх учиртай.
Учир мэдэх нэг эрхмээс сонссон хов байгаа юм. Бүр тодруулж хэлбэл Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж явсан нэгнээс сонсч байлаа, олон жилийн өмнө. Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Путинтай зоог барьж л дээ. Мань эр тэр үед ураны дажгүй ордуудтайгаа цухуйлгачихаж. Тэр орой хойд хөршийн тэргүүн Монголын Ерөнхий сайдын ярьсан элдэв үгсээс яг энэ хэсгийг нь хойд хөршийн тэргүүн царай нь хувьсхийж, их л анхааралтай сонссон гэдэг.
Ураны төслийг эсэргүүцэгчид хашаа, гэрээс хаус, жиптэй болтлоо мөнгөжсөний цаана Оросын талын санхүүжилт байдаг гэх хар үнэнд дөхүү сонсогддог. Ийм том эрх ашиг, сонирхол бий учраас С.Баяр, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг гээд үе үеийн Ерөнхий сайд нарын аль ч ураны төслөө хөдөлгөж чадахгүй өнөөг хүрсэн нь нуух юмгүй ил үнэн. Оюутолгойг хөдөлгөсөн С.Баяр хүртэл Ерөнхий сайд байхдаа Канадын хөрөнгө оруулалттай Хан ресурс-ийг “Путины даалгавар”-аар хөөж байв. Ноён Путин “Та нар наадуулаа хөөчих, Арбитр дээр очвол очиг. Төлбөрийг нь бид төлье, тэгээд ч зогсохгүй хөрөнгө оруулъя” гэж дуугарсан хэрнээ яг арбитрт очоод 100 сая долларын төлбөрт унахад таг чиг болчихсон гэдэг. Түүхийн хоржоонтой гашуун үнэн гэж энэ л дээ. Хойд хөршийн иймэрхүү өнгөтэй дээрэнгүй авирлалыг тоочъё гэвэл өчнөөн кейс бий. Ингээд харахаар ураны төслөө зориглон хөдөлгөхөөр сэтгэл шулуудсанд нь Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэмээр санагдаад байгаа юм. “Орос ах нар”-ын сүрдүүлгийн эсрэг зогсч чадна гэдэг хэрийн аавын хүүгийн хийчих ажил биш шүү.
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ мега төслүүд гацсан шалтгааныг гадны тусгай албадын нөлөөлөлтэй холбоотой гэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
Эрхэм монголчууд аа,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Өнгөрснийг дүгнэж, эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилго бүхий “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг улс төрийн намууд зөвшилцөж, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран боловсруулж, Монгол Улсын Их Хурал баталсан билээ.
Бодлого, засаглал тогтворгүй, эрх зүйн орчин ойлгомжгүй, хөрөнгө оруулагчдад хэлсэндээ хүрдэггүй, том төслүүдээ улс төржин гацаадаг гэсэн нэршил “Монголын за андгай буй заа” хэмээн ирсэн та бидний язгуурын философиос нэлээдгүй зөрсөн нь нууц биш юм.
Сайтар судалсны үндсэн дээр улс төрийн намууд зөвшилцөн 2023 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал баталж, 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдэж, Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлж эхлээд 100 хонож байна. Олон жил гацсан мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийж, гадаад талдаа улс орнуудын тогтолцоо, эрх зүйн ялгаатай байдал, дотоод талдаа намууд хоорондын үзэл санаа болон мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд Засгийн газар бүхий л боломжоо дайчлан ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрч эхэлж байна.
Хөгжлийн мега төслүүд гацсан суурь шалтгаан
Нэгдүгээрт, олон улсын геополитик нөхцөл байдал, тусгай албадын шууд болон шууд бус нөлөөлөл
Хоёрдугаарт, эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр болон эрх ашгийн хил дамнасан бүлэглэл
Гуравдугаарт, дээрх нөлөөллөөс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттэй
улс төрийн зорилтот акц юм.
Эдгээр гурван нөлөөллийг Улсын Их Хурал, Засгийн газар даахгүй явсаар ирсэн нь гашуун үнэн юм. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ажлын хэсэгт орсон төрийн албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлэл учирсан баримтууд ч олон бий. Сонгуулийн холимог тогтолцоо, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар ийм нөхцөл байдлыг даван гарч, улс орныхоо хөгжлийн түүхийг эхлүүлж чадсаныг дэлхийн улс орнуудын түүх нотолдог. Олон нийт ч ийм хүлээлттэй байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Засгийн газар 100 хоногтоо багтаж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Шанхай хотод 14 мега төслийн нэг болох 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна.
34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц мөн ашиглалтад орж чадлаа.
Гал авч шийдвэрлэсэн энэхүү шийдвэр өнөөдөр хүнд ч, ирээдүйд эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргээх түүхэн шийдвэрүүдийн нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү шийдвэрийг дэмжсэн парламентын гишүүдэд талархал илэрхийлье. Ийм шийдвэрүүдийг гагцхүү холимог тогтолцоогоор бүрдсэн парламенттай үед, хамтарсан Засгийн газар л шийдвэрлэж чадах билээ. Ерөнхий сайдын булангийн орнуудад энэ сард хийсэн айлчлалаар үнэ чөлөөлсөн энэхүү шийдвэр болон сэргээгдэх эрчим хүчний экспортын хэлцлийг улс орнуудтай хийж чадвал эрчим хүчний томоохон мега төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийхэд бэлэн байгаагаа булангийн орнуудын Засгийн газар, Баялгийн сангууд албан ёсоор илэрхийлсэн.
Тийм ч учраас шинэ тогтолцоонд шилжсэн эхний үр дүнгүүд гарч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлж байна гэж Ерөнхий сайдын хувьд дүгнэж байна. Он солигдох дөхөж буй энэ үед 2024 оны эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг Засгийн газар өнгөрсөн хуралдаанаар хэлэлцэж дүгнэсэн. Урьдчилсан байдлаар эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний хэмжээ 84 сая тонн буюу одоо байгаа олборлолт, дэд бүтцийн хүчин чадлын хувьд түүхэн дээд амжилтад хүрсэн байна. Гадаад өрийн дарамтууд буурч, зээлжих зэрэглэл олон улсад сайжирлаа.
Харин импорт даган нэмэгдэж 11.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсны 42.5 хувийг автомашин бүрдүүлж байгаад бид хамтдаа дүгнэлт хийх учиртай. Энэ ч агуулгаар Засгийн газар 2025 оныг бүхэлд нь Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласан.
Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ндбаталсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дүгнэж үзэхэд Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөг, Хуримтлалын сан буюу иргэдийн хадгаламж 495 тэрбум буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүсэж, Хөгжлийн санд 240 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа нь хууль хэрэгжиж эхлээд найман сар өнгөрсөн гэхэд чамлахааргүй үзүүлэлт юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордуудын 34 хувь, түүнтэй дүйцүүлэх өгөөжийг иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа бэлэн бусаар захиран зарцуулах, ногдол ашгийн хувийг бэлэн мөнгөөр авах эсвэл Хуримтлалын сангийн хадгаламждаа хийх, Хөгжлийн санд хандивлах зэрэг зохицуулалтууд нээгдэж буй бөгөөд баялгийн өгөөжийг төсөл тус бүрээр E-Mongolia-аар дамжуулан иргэд хянах боломж бүрдлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрэх тооцоололтой байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Эдгээр тоог тогтвортой өсгөхөд гацсан мега төслүүдээ хөдөлгөхөөс өөр сонголт Монгол Улсад байхгүй ээ. Шинэ төсөл ярих ёс зүйн эрх авахын тулд бид өнгөрсөн алдаагаа засахаас өөр сонголт бидэнд байхгүй ээ. Өнөөдөр Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улс, Франц улс хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамтад нь өргөн барьж байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны аравдугаар сард хийсэн төрийн айлчлал Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компани хооронд олон жил яригдсан энэхүү төсөл урагшлахад томоохон түлхэц болсон.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ.
Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож байгаа бөгөөд үлдсэн 24 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь ногдол ашиг хүлээх, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой. Цөмийн энергийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр энэхүү төслийн талаар Улсын Их Хурал дэлгэрэнгүй ярьсан тул, Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбохбүтээн байгуулалтын хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар илүү төвлөрч ярья.
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болно.
Бид 16 жилийн өмнө энэ төмөр замын төслийг хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр нийслэлийн утаа, түгжрэл гэсэн асуудлыг ярих шаардлагагүй байх байлаа. Ирээдүйд дахиж ийм боломжийг алдахгүйн тулд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг давж нийтийн эрх ашгийг төлөө энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газар хоорондын гэрээг хэлэлцэн баталсан тохиолдолд Засгийн газар ирэх хавар энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой. Энэ төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд-Эрээн хилийн боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 орчим жилийн дараа өмнөд хөрштэй төмөр замаар холбогдох хилийн хоёр дахь боомт ашиглалтад орох бөгөөд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандалын боомтууд холбогдож, эрчим хүчний экспорт, нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ажил эхлэх зэрэг боломж бүрдэж дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028 онд 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд үндсэн шийдэл болох болно. Цаг хугацааны цаглабарын хувьд энэхүү төсөл 2003 оноос эхлэн харилцан санал солилцож, 2008 оноос албан ёсоор яригдаж, өнгөрсөн 16-20 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр зөвлөмж, Улсын Их Хурлын таван тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарч, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалсан байна.
Товч байдлаар дүгнэж хэлэхэд, эдгээр хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын хооронд хийгдэх хэлэлцээрт гуравдагч этгээдийг оруулах, Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хувь эзэмших, Тавантолгойн орд болон төмөр замын эзэмшил 49:17:17:17 байх зэрэг асуудлыг оруулснаас шалтгаалж, улс төрийн үндсэн гацалт үүссэн байна.
Мөн төмөр зам тавигдах нь жижиглэнгээр нүүрсний худалдаа хийдэг зарим компани, Тавантолгойн өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт нөлөөлнө гэж үзсэнээр улс төрд томоохон хэмжээний эсрэг блок үүсгэж, улс төрчид болон олон нийтийн нөлөөлөгчдөд эдийн засгийн хувьд нөлөөлсөөр ирсэн нь нууц биш юм. Хэлэлцээр явж байх үед ч энэ асуудал Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх, Эрдэнэтийн 49 хувийн санхүүгийн схемийг ил болгох, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарлах асуудал Улсын Их Хуралд танилцуулагдахын өмнө болсон түүх хэрхэн давтагдаж байгааг Та бүхэн харж байгаа биз ээ. 2014 оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын төрийн тэргүүнийг байлцуулан зурагдсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын санхүүжилтийн гэрээнд үндэслэн Хятадын Ганцмод хилийн боомт талын бүтээн байгуулалт 2015 оны нэгдүгээр сард ашиглалтад орж, харин манай улсын Гашуунсухайт талын бүтээн байгуулалт гацсанаас шалтгаалж, эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжийн өртөг болон бусад хилийн боомт холбогдохгүй байх харилцааны асуудал үүссэн байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд үүссэн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд энэхүү тогтоолын төслийг өргөн барьж байна.
1/Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх;
2/Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх;
3/Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх;
4/Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох;
5/Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй байх;
6/Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах буюу Монголын тал өргөн, Хятадын нарийн царигаар баригдаж, зөвхөн хил холболтын зорилгоор цариг зөрөх;
7/Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах;
8/Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг Хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа оролцуулах боломжийг хангах;
9/Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэл баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд Хятадын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх;
10/Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтыг төмөр замаар холбох ажлыг үе шаттай эхлүүлэх тохиролцоонд хүрэх;
11/Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудал зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг харилцан ашигтай, хувилбарт шийдэл бүхий холбогдох гэрээг 16 жилийн хугацаатай байгуулж хамтран ажиллах зэрэг болно.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлснээр ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх ач холбогдолтой
Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.12.25) Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд үүнд Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барих зорилтыг дэвшүүлсэн.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлагдснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов.
Мөн цаашид эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Уг тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй нартай уулзлаа. Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар ярилцав.
БНХАУ-ын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг хоёр орны Засгийн газар хооронд олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн буйгаа албан ёсоор илэрхийллээ.
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл нь 2009 оноос хойш яригдсан бөгөөд 16 жил гацсаны эцэст Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын тавны өдөр талууд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар уг төсөл дахин хөдлөхөөр болсон. Тус төслийг хэрэгжүүлснээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх бодит боломж бүрдэх юм.
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь “Энержи ресурс” дэх ашиг сонирхлыг нь зөв олж харсан жишиг боллоо -
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс энэ сарын11-ний өдөр Ерөнхий сайд асанН.Алтанхуягийн Засгийн газрын үед, Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкнаас “Бэрэн”, “Говийн зам” компаниудад зээл олгосон хэргийг цагаатгасан үндэслэл хуульд нийцээгүй учраас хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон. Энд нэг тодотгол хийе. Улсын Дээд шүүх хэргийг буцаана гэдэг нь Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг анхан, дунд шатны шүүхээр хэлэлцэж, “хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэхдээ” алдаа гаргасан байна, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан байна, үүнийгээ дахиад тодруул гэсэн агуулгатай юм.
Үүнийг ч Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр шүүгч нэгэнтээ тайлбарлахдаа “Дээд шүүх гэдэг бол анхан шатны шүүх, давахын шүүхийн шийдвэрийг шүүн хэлэлцэж шийдвэрлэдэг” гэсэн байдаг. Ерөөсөө Дээд шүүх бол хуулийг яаж хэрэглэв, юуг олж хараагүй, эсвэл буруу зүйлчилсэн асуудлыг л олж харах ёстой болохоос эрүүгийн гомдол гаргасан, яллагдагчаар татсан, эсвэл хохирол амссан Хөгжлийн банкны талын ч юм уу гэм бурууг хэлэлцэх ёстой шүүх биш гэсэн үг. Тэгэхээр Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан, дунд шатны шүүхийн шийдвэрүүд “но”-той байх нь.
Ямар хэргүүдийг хэрэгсэхгүй болгосныг эргэн харцгаая. Томоос нь эхэлбэл “Бэрэн групп”-д олгосон зээлийн асуудал. Засгийн газрын тогтоолоор гурван зээл олгосон. Уучлаарай, банк хэдийгээр Хөгжлийн банкинд хувь эзэмшдэгээрээ дамжуулан эрх хэрэгжүүлдэг боловч “Зээл олгохыг тогтоолоор шийднэ” гэдэг эрх мэдэл хэтрүүлсэн хэрэг биш гэж үү? “Говийн зам”-ынх мөн адил. Тэр тусмаа “Энержи ресурс”-ын ашиг сонирхолд үйлчилсэн байж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байгаа юм. Энэ бүхнийг зөвхөн “үйл, баримт” гэдгийн “баримт” буюу нотлох баримтаар тогтоох бус “үйл”-д анхаарч Дээд шүүх шийдвэрээ гаргаж буй нь сайн хэрэг. “Үйл”, үйлдэлдээ хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлж үү? Эсвэл “эс үйлдэл” хийж үү гэдгийг шүүх маш зөв анхаарсан байна.
Дээрх хэргүүдийн хувьд, тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам өөрөө Хөгжлийн банкин дахь, Засгийн газрын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлсэн гэдэг утгаараа Н.Батбаяр ч их, бага хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Ингэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн уг асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан дээр өөрийн дуу хоолойгоор “үүрэг чиглэл өгсөн” бичлэг аудио хэлбэрээрээ, мөн гарын үсэгтэй тогтоолууд нь Хөгжлийн банкны архивт болон шүүх дээр байгаа нь ноцтой баримт нотолгоо мөн. Ерөөсөө Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг олгох ажиллагаанд тухайн банкны эрх мэдэлд оролцож Засгийн газрын тогтоол үйлдэх нь эрх мэдэл хэтрүүлсэн. Тиймээс ч Засгийн газрын зүгээс “Эрэл”-д олгосон зээлээс эхлээд “судалж үзэхийг зөвлөж байна” гэх мэтийн агуулгатай бичиг шиддэг болчихсон юм билээ.
Өнгөрсөн оны долдугаар сарын7-нд анхан шатны шүүхээс “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрийг37сая төгрөгөөр торгох шийдвэр гарч, шүүхийн гадна бараг “баяр ёслол” хийх шахаж буй зураг олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Үүний дараа буюу энэ оны наймдугаар сард нийслэлийн эрүүгийн шүүхийн давж заалдах шатны шүүх935сая төгрөгөөр торгосон. Дээд шүүхээс энэ сарын11-нд тухайн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнд ялын бодлогын талаас хохирлоо барагдуулаагүй байхад нь торгуулийн ял ногдуулсан, ял нь гэмт хэрэгтээ хөнгөдсөн гэх шүүмжлэл, эсэргүүцлүүд нөлөөлсөн биз ээ. Ингээд Дээд шүүх гэж үзээд хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
“Энержи ресурс”-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан “Говийн зам” ХХК-д олгосон зээлийн тухайд тус компанийн нүүрсээ худалдахаар барьсан замыг Хөгжлийн банкны мөнгөөр төрд худалдаж авсан нь мөн л албаны эрх мэдлээ хэтрүүлсэн “үйл” байсаар байтал зөвхөн нотлох баримтыг анхаарсан байж болзошгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй гэсэн прокурорын эсэргүүцлийг анхаарч дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэгдсэн байдаг. “Энержи ресурс” нүүрсээ зөөх гээд барьсан замыг нь Хөгжлийн банкнаас170тэрбум төгрөг зээлж худалдаж аваад“Эрдэнэс Монгол” компанид “шахна” гэдэг, үүнийгээ Засгийн газрын тогтоолоор шийднэ гэдэг нь тухайн компанид маш том давуу байдал олгосон, банкны эрх мэдэлд халдсан, худалдаж авах үйл явцад оролцсон, өөртөө олгогдоогүй эрхийг эдэлсэн хэрэг мөн биз? Дээрх замыг худалдаж авахдаа төсвийн хөрөнгөөс УИХ-ын шийдвэрээр санхүүжүүлсэн бол хууль зөрчихгүй байх боломжтой.
Тэгэхээр мөнөөх л “Энержи ресурс”-ын эрх ашигт үйлчилсэн байгаа биз? Үүнийг нь Н.Алтанхуяг улсын эрх ашиг талаас тайлбарлах гэж оролддог, “хэлмэгдүүллээ” гэж хашхирдаг. Гэвч прокурор хэргийг хянаад “Та эрхээ хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгожээ” гэдэг.
У.Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495 тэрбум төгрөг төвлөрч энэ нь иргэн бүрийн дансанд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2024.12.20/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж Ерөнхий сайд ард түмэндээ хандсан мэдэгдэл хийлээ.
Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш өнөөдөр 100 хонож байна. 2024 оны 12-р сарын 20-ны байдлаар Монгол Улс түүхэндээ хамгийн өндөр буюу  81.8 сая тонн нүүрс экспортоллоо.
2024 оны Улсын төсөв 1 их наяд төгрөгийн ашигтай гарсан тул үүний 50 хувь нь Тогтворжуулалтын санд төвлөрнө.
Үндэсний бялгийн санд 4 их наяд төгрөгийн бодит хуримтлал үүсээд байна. Энэ хөрөнгийг арвижуулах байдлаар зарцуулах эрх нээгдэж байна.
Үндэсний баялгийн санд 495 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь иргэн бүрийн дансанд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг. Энэ хөрөнгийн эрүүл мэнд, боловсролд зарцуулахаар хуульчилсан.
Өвлийн улс төр: Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар яагаад "попров", цаашид парламентын хүч нүүрсний хэрүүл, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн зориулагдах вэ
Францын парламент сүүлийн 60 жилийн хугацаанд түүхэндээ анх удаа Ерөнхий сайдаа огцруулж, БНСУ-ын парламент Ерөнхийлөгчийнхөө зарласан онц байдлыг цуцлахтай зэрэгцэж, Монголын парламент өнгөрөгч долоо хоногт өөрсдийн баталсан төсвөө шинээр боох хэлэлцүүлгийг эхлүүлэв.
Парламентын танхимууд хүчтэйгээ харуулсан гадны кэйсүүдийн хажууд монгол ялаад ч байгаа юм шиг, ялагдаад ч буй юм шиг бүрхэг дүр зурагтай сууцгаана.
Дэлхийн зах зээл дээр алт, нүүрс, зэсийн үнэ нь жаахан өсөөд, зээлжих зэрэглэл нь арай томорч, олон улсын байгууллагууд үнэлгээгээ ахиулаад ирэхээр дотоодын зодоон нь хурцаддаг байдал ирэх жил дахин давтагдах "үнэр" тод ханхлах болов. Дотоодын ийм зодоонд 126 гишүүнтэй болсон парламентын хүч, популизм, голч байдал ямархуу байхаас нийгмийн салхи бас дагаж ханарах нигуртай.
Ялангуяа парламентад ямар дүр оройлон гарч ирэх үү. Түүний ярих агуулга хаашаа чиглэх үү гэдгээс нийгмийн уур амьсгал ихээхэн хамаарна.
Жишээ нь, "Төсөв чинь үнэхээр болохоо байлаа" гэсэн шүглийг шарк Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нарын гишүүд өрдөж, Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьснаар Монгол Улс 1990 оноос хойш анх удаа алдагдалгүй төсөв батлах гэж байна. Ард нийт бол алдагдалгүй төсөв баталж буй дээр баярлаж, алгаа ташаад өнгөрчихнө. Нийтэд ийм сайн үр дагаврыг Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар авчирчихлаа гэж харагдана.
Харин хэрсүү нүдээр харвал алдагдалгүй төсөв нь эдийн засгаа ирэх жилүүдэд тэлэх орчноо ерөнхийдөө хаачхаж буй. Өрхөөр бол ямар ч илүү дутуу зардал гаргахгүй, "рам"-ндаа жайжигнаад, гурил будаагаа аваад л амьдрах нэр юм. Иргэн Дорж зориг гаргаад нэг том машин авч, тэр машины зарж буй этгээд овоо ашиг олж, олсон ашгаараа эргэлтээ сайжруулах ...зэрэг ийм гинжин хэлхээ нэлээд саарна гэсэн үг.
Д.Энхтүвшин бол ААН-үүдийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй МҮХАҮТ-ыг тэргүүлж байсан хүн. Төсвийн зардлуудыг хумьчхаар ААН-үүдийн тендерт оролцох боломж асар их хумигдаж, ардаа тэжээдэг ажлын байраа хадгалах дээр хүртэл эрсмдэл үүснэ гэдгийг сийрэг тархи нь гүйлгэж бодолгүй л яахав.Жудагийн Баярмаа л гэхэд монголд хувийн хэвшил, чөлөөт зах зээлийн магнатаар нэрлэгдэж явсан "Глоб"- Ж.Мэндбаярын дүү. Тэр "Кноп гацлаа" гэж худлаа жүжиглэж чадтлаа популист болов. Түүний ард С.Баярцогт, Ц.Элбэгдорж тэргүүтнүд бий гэгдэх. Ирэх жилүүдэд төсөв тэлэхгүй байснаар эдийн засгийн эргэлт саарна гэдгийг тэр дотроо бол маш сайн мэдэж байгаа.
Парламент удахгүй Францын "Орана"- тай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, Хятадын "Чайна Энержи"-тэй зурах нүүрс олборлох гэрээнүүдийг хэлэлцэнэ.
Нүүрсний чиглэлд хийгдэх энэ гэрээгээр Тавантолгойн бүлэг орд эзэмшигч MCS-ийн Д.Оджаргал, Ажнай Д.Бат-Эрдэнэ, цаашлаад өнөөгийн спикер Д.Амарбаясгалангийн зөвлөхийн хамаарал бүхий Бор тээг тэргүүтэй ордуудын нүүрс арилжааны эрх ашиг ямар нэгэн байдлаар, "ашигтай ус" байдлаар хөндөгдөнө.
Ийм чимээнээр жижигхэн улсын парламентыг яаж ч үймүүлж, дотроос нь галзуу солиотныг төрүүлж, ямар ч сэдвээр гаднаас ус төр хийлгэж болно. Агаарын бохирдол, түгжрэл, ханиад томуу, эмнэлгийн хүрэлцээгүй байдал төсөв дээрх өө сэв гээд түмэн сэдвээр бөмбөгдөх боломж байна.
Гэхдээ сайн ахиулаад харвал, агаарын бохирдлын сэдэв жишээ нь явсаар өнөөгийн төрийн тэргүүн У.Хүрэлсүх дээр ирээд гацна.
Тэр л шахмал түлш үйлдвэрлэх санаачлагыг гаргаж, утаа огт буураагүй ч өнөөгийн 1.2 их наядын алдагдалтай "Тавантолгой түлш" компани үүсэх суурийг тавьж байлаа. Одоо нүүрс л бол нүүрс тул ер нь цаашдаа хийн газ, эрчим хүчний өөр эх үүсвэрүүдийг нэмэх, шинжлэх ухаанч гаргалгаагаа л ярих цаг юм.
Түүнчлэн эмнэлгийн хүрэлцээ муу байгаа гэх атлаа паралмент дээр Б.Чинбүрэн тэргүүтэй гишүүд 7.9 тэрбум суулгаж, таван жилийн дараа баригдах 500 тэбумын эмнэлгийн мөрөөдөл л ярьж явна. ХСҮТ-ийн дэргэдэх бэлэн эмнэлгийн барилгыг үгүйсгэх замаар таван жилд даруй 30 мянга орчим иргэн хорт хавдраар нас барна гэсэн бодит судалгаа бий.
Парламент яг "бай"-гаа онож попрохгүй. Популизм бүрийн ард хувь хүмүүс, бүлэглэл фракцын эрх ашиг нэвт шингэсэн байгааг дээрх хэдхэн кэйсээс харж болно.
Үүнтэй зэрэгцээд, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон улс төржилт парламент дээр тасралтгүй хөвөрч эхлээд байна. Төрийн тэргүүн саях төсвийн хуульд хориг тавьснаар парламент, Засгийн газрын эрх хэмжээнд ерөнхийдөө ялалт байгууллаа. Тэр ҮХЦ-ээр дамжуулан, өөрөө өрсөлдөх хувилбараасаа түр татгалзаж, одоо нийтийн санал асуулга явуулах боломж зэргийг цаг үеэр нь үүсгүүлэх гэж үзэх шинж рүү оров.
Зэрэгцээд У.Хүрэлсүх нэр дэвших боломж нээгдвэл Х.Баттулгад бас энэ хаалга давхар нээгдэнэ. Эс тэгвээс МАН-аас У.Хүрэлсүхийн талаас Г.Занданшатар, Ж.Энхбаяр тэргүүтний Ерөнхийлөгчид нэр дэвшигч эрхийн төлөөх өрсөлдөөн, АН дотор Б.Пүрэвдорж, С.Ганбаатар наррын сайн дурын уран сайханчид парламент дотроос өөрсдийгөө нэрлэх болов.
Ийм олон сэдвүүдийн хүрээнд ирэх 2025 он парламентын хамгийн түжигнээнтэй, эг маг үзэлцээнтэй жил байхыг зураглаж болно. Ирэх жил парламент ямархуу байхаас, дотоодын нүүрсний хэрүүлдээ өрдөгдчихгүй байхаас, ҮХЦ-ээс гэнэт дүгнэлт хүлээж авчихгүй байхаас, энэ өвлийнхөө улс төрийг хааш чиглүүлэхээс улсын эдийн засгийн олон асуудал улдаа холбоогоороо чирэгдэх нь ээ.
Парламентын засаглал өөрөө маш том хүч. Энэ хүчийг хэн яг юунд хэрхэн ашиглаж буй гэдгийг хэрсүү уншигчид одоо өнгөн талаас нь бус агуулга, сэдвийн далайц, хүрч болох үр дүнгээр нь баримжаалж хараад л байгаарай. Орилж буй бүхэн огтоос сайн хүн гэсэн үг биш. Дуугүй буй нь бүр муу гэсэн үг биш. Жинхэнэдээ зарчмын, үзэл санааны, ёс суртахууны мэтгэлцээн үл хайрцаглагдсан байдлаар л парламент дээр өрнөж байх ёстой. Ийм зам руу дөхөх гэж бас бид "үзэн яддаг" гишүүдээ 126 болгосон билээ.
https://eguur.mn/554779/
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж бөгөөд Ерөнхий сайд Салман Бин Хамад Бин Иса Аль-Халифатай уулзаж, Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд булангийн орнууд, тэр дундаа өвөрмөц соёл, түүхтэй Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Хоёр орны сайн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ бүх талын тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд идэвхжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 онд хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, эрх зүйн 14 реформыг хийх зорилт тавьсан. Энэ хүрээндуул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хот байгуулалт зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд онцлов.
Мөн хоёр орны бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшлийн харилцааг дэмжих, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын болон боловсролын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд хоёр талаас дэмжиж ажиллах боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсан”-ны нууц буюу Хятадын талаас баримт бичгүүд олдож эхэллээ!
-“Goverment to Goverment” гэрээ хийх сургаар “дажин” эхлэв үү-
БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяньтай анх удаа нүүр тулан уулзаж, биечлэн танилцсан байдаг юм. Үүний дараа Киргизид болон Пакистанд болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтын үеэр болон хамгийн сүүлд Шанхайд хэлэлцээр хийх бүртээ ганцаарчилсануулзалт хийж байв. Ингээд “face to face” уулзалт бүрийн үеэр нэг л учир битүүлэг хэлэлцээр болон гуравдагч зуучлагчийн тухай яригдаад байж.
Дээрх уулзалт болгоны дараа “Ганцмод-Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр замыг барихаар Хятадын талтай, “Чайна энержи” компанитай тохиролцчихлоо” гэсэн агуулгатай мэдээ гардаг байсан. Ийм мэдээ гарах бүрт төсвийг хэрүүлийн алим болгон шидэж хувьсгал хийх шахдаг байлаа. Тэгэхээр “Чайна энержи”-тэй битгий учраа ололцоосой, тэрхүү хил дамнасан төмөр зам битгий баригдаасай гэсэн ямар нэг ашиг сонирхол байгаа нь ил болсон.
Юу байсан юм бол?
Үүний учир зангилааг тайлахад Хятадын Ерөнхий сайдаас Монголын Ерөнхий сайдад хүргүүлсэн мөртлөө Монголын талд ЗГХЭГ-т ч, ГХЯ-нд ч байдаггүй зарим нэг санамж бичиг, гэрээ хэлэлцээрийн баримтууд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэнд чухам юу байсныг Хятадын Ерөнхий сайд Ли Чянаас хүлээн авсан, тэдгээртэй танилцсан Л.Оюун-Эрдэнэ л мэдэх байх. Харин удтал хадгалсан, тэр ч байтугай 12 шахам жил Монголын эрх бүхий байгууллагуудаас нууцалж хав дарсан хэрнээ нууцын дардасгүй зарим нэг зүйлийг энд дэлгэхэд буруудахгүй болов уу.
Арван жил “хав дарсан” гэрээ Хятадын талаас олдов
Энэ нь 2014 оны 08 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо, “Шеньхуа групп корпораци” болон Монгол “Гашуунсухайт төмөр зам” ХХК, Хятадын Хөгжлийн банк корпораци хооронд байгуулсан “Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр зам төслийн санхүүжилтийн хэлэлцээр” гэгч байлаа.
Уг хэлэлцээр юунд үндэслэж гарсан бэ гэхээр 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ /хожим нь интерполоор эрэн сурвалжлагдаж байсан/ болон нөгөө талаас гэрээнд “Консорциум” гэж томъёолсон, Хятадын төрийн өмчит “Шеньхуа групп корпораци”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Жан Шиү, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Энержи ресурс” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Тавантолгой” ХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Б.Түвшинбаяр нарын байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тулгуурласан байдаг.
Өөрөөр хэлбэл, энэ бол энгийн нэгэн санамж бичиг биш маш “том” хүмүүсийн байгуулсан өргөн утга агуулгатай санамж бичиг. Санамж бичгийн хоёрдугаарт “Боомтын төмөр зам 1435 мм-ийн стандарт цариг бүхий хил дамнасан төмөр зам байна” гэсэн байгаа юм. Яг 2019 онд В.Путин, Х.Баттулга нарын байгуулсан “найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-нд 1520 мм-ийн царигтай байна гэж заасан шиг хөдөлшгүйгээр цариг заасан байгаа биз?
Мөн “Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр зам баригдаж дууссаны дараа, боомтын төмөр замтай холбогдмогц боомтын төмөр замын өмчлөл “Монголын төмөр зам” компанид шилжинэ гэжээ. Хөрөнгө оруулалтын зардлын төсвийг консорциум боловсруулж, талууд  харилцан тохиролцож батална. Барьсан төмөр замыг “Монголын төмөр зам” компани харилцан тохиролцсон шударга үнээр худалдаж авна гэж байгаа юм. Төлбөрийг бэлэн мөнгөөр буюу эсхүл барьсан төмөр замыг нь өмчлөх хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх хэлбэрээр хийж болно. Сонирхолтой нь “Хятадын хөгжлийн банк нь бүх талууд зээл авахыг харилцан зөвшөөрч, Хятадын хөгжлийн банкнызээлийн хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр  арилжааны зарчимд суурилсан нийт 150 сая ам.доллароос хэтрэхгүй дүнтэй зээлийг олгоход бэлэн гэсэн байна. Жи-Эс-Ар нь энэхүү  1435 мм царигтай ачааны төмөр замын төслийг хөгжүүлнэ. Шеньхуа нь хамаарал бүхий компаниараа дамжуулах хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд төслийг аль болох хурдан хэрэгжүүлж дуусгах үүднээс “Жи-Эс-Эр”-тай идэвх санаачилгатай хамтран ажиллана гэж хэлэлцээрт заагаад талууд гарын үсгээ зурцгаасан байгаа биз?
“Жи-Эс-Ар” буюу Хөхөөгийн Ганболд гэж хэн бэ?
Үүнийг харсан хэн ч “Жи-Эс-Ар” гэж хэн юм бэ гэдгийг сонирхоно. Яагаад гэвэл улс төр, бизнес аль ч талаасаа “үл таних” энэ компани хэнийх вэ, хэн энэ том гэрээнд оруулж ирэв гэдгийг гэрээнд зурсан хэдэн хүнээс бусад нь огт мэдэхгүй. Энэ талаар сонирхоод үзэхээр мэдээж хуулийн этгээдийн бүртгэл талаас ч, улс төрийн хувьд ч дээрх гэрээг хийхээс өмнөх цаг үед идэвхтэй байжээ. Нээлттэй мэдээллийн сангийн хайлтаар “Иргэдийн сонголт төв” ТББ-ын тэргүүн болж сонгуулийн ерөнхий хороог шүүмжилсэн ярилцлага өгч, “Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба” гэх улсын төсөвт үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан, мөн хэд хэдэн аж ахуйн нэгжид хамааралтай байсан нь татан буугдсан гэх мэт үр дүнг үзүүлж байна. Улстөрчдөөс түүнийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Л.Гансүх, С.Баярцогт нарын хэдхэн хүн л мэдэх бөгөөд 150 сая ам.доллар хүртэлх зээл авах эрхийг хүлээж гарын үсэг зурах, тэдний ойр дотны хүн л хэрэг болсон бололтой. Тэгээд ч газар дэлхий дээр  “Жи Эс Ар” гэдэг компани одоо байдаг эсэхийг бүү мэд.
Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр нь:
Орчуулга:
Ганцмод-Гашуунсухайт төмөр замыг барих ажлыг Х.Баттулга гацаасан уу, Ц.Элбэгдоржийнхон гацаасан уу гэдэг эргэлзээтэй болоод явчихлаа
Хэрэв энэ гэрээ хэлэлцээр хэрэгжээд төмөр зам баригдсан бол “Шеньхуа”-д төдийгүй энэхүү санамж бичгийг байгуулсан болон үүнд үндэслэсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан талуудад маш ашигтай. Ерөөсөө төмөр замтай болчихлоо л гэсэн үг. Гэтэл одоо яагаад энэ төмөр зам баригдаагүй юм бэ гэхээр өнөөх “алдарт гацаалт”. Х.Баттулга нарын гацаалт буюу Шеньхуагийнохин компани “Чайна энержигийнхэн”-ий хэлдгээр алдагдсан боломж. Энэхүү алдагдсан боломжийн арав гаруй жилд энэ хэлэлцээрийг хав дарсан нь Хятадын талаас олдож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, танайх ингэж гэрээ хийгээд таг алга болчихсон шүү дээ. Тиймээс “Жи Эс Ар” шиг аль нэг дундын зуучлагч компанийг гэрээнд оролцуулахгүй. Шууд Засгийн газар нь Засгийн газартай, сайд нь сайдтай гэрээ хийнэ шүү гэдгийг л өнөөдөр Хятадын тал бүр Ерөнхий сайд нь хүртэл анхааруулаад дээрх гашуун сургамжийн баримтыг ирүүлсэн байгаа юм.
Тэгэхээр Ганцмод-Гашуунсухайт төмөр замыг барих ажлыг Х.Баттулга гацаасан уу, Ц.Элбэгдоржийнхон гацаасан уу гэдэг эргэлзээтэй болоод явчихлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Ганболдын Хөхөөгөөр дамжуулахаар оруулж ирсэн гэдэг юм билээ. Тиймээс ч энэ гэрээг илэрчих вий, Хятадын талаас ч юм уу олчих вий гэсэндээ Н.Алтанхуяг Л.Оюун-Эрдэнэ рүү дайраад байж. Хамгийн том эрх ашиг нь уг төмөр замыг барихгүй байх явдал. Энэ төмөр зам баригдчихвал“гурван үсэгтэй” компанийн нүүрсний тонн тутмаас олдог ашиг, тээвэрлэлтийн ашигт сөргөөр нөлөөлөх байсан. Тиймээс төмөр замыг бариагүй, гэрээ хэлэлцээрийг ч хэн ч, хэзээ ч олж мэдэхгүйгээр хав дарчихаж. Яалаа гэж хожмын өдөр, арван жилийн дараа БНХАУ Ли Чянь, Монгол Улс Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайдтай болоод тэд хоорондоо уулзаад хав дарсан гэрээг нь гаргаад ирнэ, үзээд уншаад мэдчихнэ гэж бодох вэ дээ. Ийм л юм болж.
“Goverment to Goverment” гэрээ хийхэд бэлэн үү?
Юун Эрдэнэтийн 49 хувь, юун Дубайн гэрээ вэ? Ийм л зүйл хөшигний ард болж байсан учраас Хятадын Ерөнхий сайд Ли Чян, “Чайна энержи групп”-ийн Монголын талтай яриа хэлэлцээ хийж буй ажлын хэсгийн ахлагч Кан Фэнвэй нарын хэлээд байгаачлан “алдагдсан боломжийн өртөг” яригдсаар ирсэн. Харин одоо тэд юу ярьж байна вэ?
Юуны өмнө “Goverment to Goverment” гэрээ байх ёстой, алдагдсан боломжийнхоо өртгийг тооцохгүйгээр мартъя, тогтвортой үнээр 20-30 жил нүүрс авъя гэж байна. Үүний тулд легитим чанараа хадгалах үүднээс заавал УИХ-аар тогтоол батлуулахыг хүссэн. Мөн уул уурхайн биржийн үнээр худалдах, худалдан авах ньгадаад зах зээл дээрх ханшийн өөрчлөлтөөс үүдэн савлах магадлал өндөр учраас “Чалко” шиг үнээр авахыг хүсэж буй. Энэ тохиолдолд гэрээндээ жилд 20-25 сая тонн нүүрс худалдан авч байх үүрэг хүлээхэд ч бэлэн байгаа бөгөөд Монголын Засгийн газраас нүүрсний үнээ, гэрээ хэрэгжих жилээ тогтоосон гэрээний төслөө УИХ-аар батлуулах процессын ажлууд хийгдэх ёстой. Яг ийм тохироонд хүрсэн тухай Шанхайд болсон уулзалтын дараа албан мэдээ зарлагдмагц төсвийг бужигнуулсан “популизм” эхэлсэн.
Төсвийн тухай хуульд болохгүй, буруу зүйл олон байсан ч “Ганцмод-Гашуунсухайт”-тай холбоотой “чагтыг тайлж, гацааг нээсэн” мэдээ гарах бүрт нэр бүхий шинэ гишүүд бачуурч популист мэдэгдлүүд хийж,Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “нүдийг ухах шахаж” байсны цаад учир ийм байж. Мөн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин гишүүн МҮХАҮТ-ийн асуудлыг дэвэргээд байв гэдгийн цаана тэрбээр 2014 оны MCS-ийнхний гарын үсэг бүхий энэ санамж бичгийг байгуулсан Ажлын хэсгийг тус компанид ажиллаж байхдаа ахалж байсан ул мөр илэрсэн. Цаашид энэ мэт зарим баримт бичиг, тэдгээрийн үр дагавартай холбоотой цуврал мэдээллийг нийтлэлээрээ үргэлжлүүлэн хүргэх болно.
У.Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хурлын хүрээнд болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцов.
Тус уулзалт нь 2017 онд Францын Ерөнхийлөгч Э.Макроны дэвшүүлсэн “Нэг ертөнц” санаачилгын хэсэг бөгөөд энэ удаагийн уулзалтыг Франц Улс, Казахстан Улс, Саудын Арабын Хаант Улс, Дэлхийн банктай хамтран зохион байгууллаа.
Дээд түвшний уулзалтаар 10 орчим улсын төр, засгийн тэргүүн, усны асуудал эрхэлсэн сайд нар, олон улсын болон төрийн бус байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцож байна.
Усны Дээд түвшний уулзалтын нээлтэд Саудын Арабын Угсаа Залгамжлагч Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ажай Банга нар оролцож үг хэллээ. Уулзалтаар хил дамнасан ус, цэнгэг усны экосистемийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаа, ус ашиглах техникийн шийдэл, байгальд суурилсан шийдэл, инновац, технологи, ус, ариун цэврийн салбар дахь санхүүжилтийн зөрүүтэй байдлыг арилгах боломж зэрэг устай холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улс 120 гишүүн улсыг нэгтгэдэг “30х30” санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Байгаль дэлхий, хүн зоноо хамгаалах өндөр түвшний амбицын санаачилга”-д нэгдэн орсон улсын хувьд энэхүү Дээд түвшний уулзалтад оролцож, усны чиглэлээрх дэлхийн томоохон арга хэмжээнд дуу хоолойгоо өргөсөн нь чухал ач холбогдолтой болов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Монгол Улс хариуцлагатай уул уурхай хөгжүүлж, цөлөрхөг ба говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулахаар уул уурхайн түншүүдтэйгээ хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй цөлжилтийн нөлөөллийг бууруулах чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, “Нэг сум-Нэг нуур” буюу “333 нуур”, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн зэрэг төсөл, арга хэмжээг дурдлаа.
Монгол Улс  2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурлыг “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” уриан дор эх орондоо хүлээн авч зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд ус хангамжийн аюулгүй байдал, усны нөөцийг зөв зохицуулах талаар дэлхий даяарх түншүүдтэйгээ улам идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хурлын хүрээнд болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцов.
Тус уулзалт нь 2017 онд Францын Ерөнхийлөгч Э.Макроны дэвшүүлсэн “Нэг ертөнц” санаачилгын хэсэг бөгөөд энэ удаагийн уулзалтыг Франц Улс, Казахстан Улс, Саудын Арабын Хаант Улс, Дэлхийн банктай хамтран зохион байгууллаа.
Дээд түвшний уулзалтаар 10 орчим улсын төр, засгийн тэргүүн, усны асуудал эрхэлсэн сайд нар, олон улсын болон төрийн бус байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцож байна.
Усны Дээд түвшний уулзалтын нээлтэд Саудын Арабын Угсаа Залгамжлагч Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ажай Банга нар оролцож үг хэллээ. Уулзалтаар хил дамнасан ус, цэнгэг усны экосистемийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаа, ус ашиглах техникийн шийдэл, байгальд суурилсан шийдэл, инновац, технологи, ус, ариун цэврийн салбар дахь санхүүжилтийн зөрүүтэй байдлыг арилгах боломж зэрэг устай холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улс 120 гишүүн улсыг нэгтгэдэг “30х30” санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Байгаль дэлхий, хүн зоноо хамгаалах өндөр түвшний амбицын санаачилга”-д нэгдэн орсон улсын хувьд энэхүү Дээд түвшний уулзалтад оролцож, усны чиглэлээрх дэлхийн томоохон арга хэмжээнд дуу хоолойгоо өргөсөн нь чухал ач холбогдолтой болов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Монгол Улс хариуцлагатай уул уурхай хөгжүүлж, цөлөрхөг ба говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулахаар уул уурхайн түншүүдтэйгээ хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй цөлжилтийн нөлөөллийг бууруулах чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, “Нэг сум-Нэг нуур” буюу “333 нуур”, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн зэрэг төсөл, арга хэмжээг дурдлаа.
Монгол Улс  2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурлыг “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” уриан дор эх орондоо хүлээн авч зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд ус хангамжийн аюулгүй байдал, усны нөөцийг зөв зохицуулах талаар дэлхий даяарх түншүүдтэйгээ улам идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Саудын Арабтай эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Төрийн сайд Ханхүү Турки бин Мухаммад Аль-Сауд-ыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн сайдын Монгол Улсад өнгөрсөн онд хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон, айлчлалын хүрээнд яригдсан зүйлс эхнээсээ биеллээ олж байгаад баяртай байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, мега төслүүдийн талаар танилцуулж, эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Саудын Арабтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Ханхүү Турки бин Мухаммад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, бололцоо ихээхэн байгааг онцолж, энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцох хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлж, цөлөрхөг говийн бүсийн усан хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Түүнчлэн Монгол-Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэхэд хоёр тал онцгой анхаарахаар тохирчээ.
“Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” буюу “One for All, All for One” үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP-16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо эхэллээ. 2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор оролцож, үг хэллээ.
“Бидний газар, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын болон цөлжилт, газрын доройтолтой тэмцэж, 2030 он гэхэд газар хөрсийг сэргээх зорилтын хэрэгжилт, ган, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах, байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх, залуучуудын оролцоо, ажлын байр зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлоос үүдсэн сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай эгзэгтэй энэ цаг үед конвенцын Талууд улс төрийн манлайлал, эв нэгдэл, харилцан ойлголцлоо улам бататган, хамтын ирээдүйн төлөө зоримог шийдвэр гаргах учиртайг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад нүүрлэсэн байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин өсжээ. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн өвөл сүүлийн 50 жилд үзэгдээгүй их цас унаж, хүнд зуд болсноор олон сая мал хорогдсон бол өмнөх зун нь мөн л сүүлийн тавь гаруй жилд болоогүй их хэмжээний үер буусан.  Дэлхийн улс орон бүрд ийм жишээг бид өдөр тутам харж бас мэдэрч байна.
Бидний газар нутаг- бидний ирээдүй.  Тиймээс ч энэ удаагийн хурал Our land- Our future уриан дор зохион байгуулагдаж байна.
Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд бид бие биеийнхээ төлөө байхыг нөхцөл байдал хүн төрөлхтнөөс шаардаж байна. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” байхыг уур амьсгал, цөлжилт, цар тахал ч мөн сануулсан. Тиймээс ч ирээдүйн зөвлөгөөн “One for All, All for One”үзэл санааны дор нэгдэн ярилцахыг уриалж байна гэлээ.
Монгол Улс мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр"Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл"-ийг байгуулах санаачилга дэвшүүлж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”тогтоол баталсанд талархал илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, өнгөрсөн хугацаанд 84 сая мод тарьж, суулгацын нөөц 63 саяд хүрсэн нь олон улсад сайн туршлагад тооцогдож байгааг дурдлаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, нүүрсхүчлийн хорт хийн ялгарлыг бууруулахад цэвэр эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь туйлын чухал асуудал. Монгол Улс ч цэвэр эрчим хүчний шилжилтэд анхаарлаа хандуулж, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалт, татварын орчны томоохон реформыг хэрэгжүүлж эхэлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, Засгийн газрууд, хөрөнгө оруулагчид, баялгийн сангууд, хувийн хэвшлийнхэн эдгээр төсөлд харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг даргалах улсын хувьд ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулж, оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллах байр сууриа илэрхийлээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн хурлын зочид, төлөөлөгчдийг 2026 онд Монгол Улсад болох СОР17-д оролцохыг урилаа.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тэргүүтэй төлөөлөгчид үргэлжлүүлэн оролцоно.
СОР16 бага хурал нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойтой давхцаж буй бөгөөд Саудын Арабын Хаант Улсын хүлээн авч зохион байгуулж буй олон улсын арга хамгийн том хэмжээ юм. Мөн бага хурал нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг (MENA)-т анх удаа болж байна.
Л.Оюун-Эрдэнэ: Яг л Оюу толгой, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банкны схем задарсан үе шиг сандарч байна, гэхдээ та нар оройтсон
Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийг 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд УИХ баталсан. Гэхдээ УИХ-аар батлахын өмнө төсвийн эргэн тойронд шүүмжлэл өрнөсөн. Тиймээс Ерөнхийлөгч “УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна.
Мөн УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан. 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон.
Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гээд хориг тавьсан юм. УИХ хоригийг хүлээж авсан. Улмаар төсөв, түүнтэй дагалдаж баталсан хуулиудаа хүчингүй болгож, 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг батлав. Уг тогтоолоор 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Харин Засгийн газар тэр өдөрт нь ээлжит бусаар хуралдаад “Засгийн газар ирэх оны төсвийг есдүгээр сарын 1-нд өргөн барьдаг. 2025 оны улсын төсвийг 2024 оны наймдугаар сарын 30-нд өргөн барьсан. Төсвийн хуулийн дагуу бид дахин өргөн барих боломжгүй. Тиймээс эхлээд эрх зүйн орчноо бүрдүүл. Хуулиа л дагая” гэсэн агуулгатай шийдвэр гаргажээ.Энэ дагуу Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газраас уг төслийг өчигдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг УИХ-д өргөн барилаа. Ингэхдээ тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр төсөлд тусгажээ. УИХ ч өчигдрөөс хэлэлцэж эхэллээ. Ингэснээр “2025 оны төсөв 2024 онд багтаж батлагдаж амжих уу” гэсэн эргэлзээ тайлагдаж байх шиг байна. Гэхдээ Монгол Улсын төсөв анх удаа бүхэлдээ Ерөнхийлөгчийн хоригорвор хүчингүй боллоо. Ингэснээр УИХ анх удаа төсвийг хоёр дахиа батлахаар болж байна. Бас ирэх оны төсвийг арваннэгдүгээо сарын 15-наас хойш алдаж, арайхийн ондоо багтааж баталсан анхны тохиолдол болох юм.
Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсвийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг “Хэсэг хүний улс төрийн акц” гэж үзэж буй бололтой. Тэрээр өмнөх долоо хоногт УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр ийм агуулга бүхий үг хэлсэн талаар бүлгийнх нь гишүүд хэлж байна.
Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ “Шанхайд айлчлалаар яваад ирэх хооронд болсон улс төрийн акц хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнээс болсон шүү. Ингээд хоёр Засгийн газар хийж болох гэрээний дундуур сонирхол оруулж, эрх ашгийн зөрчил үүсгэсэн. 16 жил гацаасан. Энэ нь баримтаар тодорхой болж байгаа зүйл. Сая УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан зүйл удахгүй олон нийтэд ойлгомжтой болно. Сандарсан хүмүүс УИХ дахь намын бүлгийн хуралдааны бичлэгээ хүртэл задалсан. Тэглээ гээд цаасан дээр хараар бичсэн зүйлээс хэн ч тойрч чадахгүй. Гэрээний дунд байсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид яг л Эрдэнэтийн 49, Оюу толгой, Хөгжлийн банкны схем задарч байгаа үе шиг сандарч байна. Гэхдээ та хэд оройтсон” гэжээ. Тэрээр 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд БНХАУ-ын Шанхай хотод тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийсэн. Тэр үеэрээ хамтын ажиллагааны найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон. Үүнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр багтсан юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийснээс болж уг гэрээний дунд 16 жил явсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид ийм улс төр хийлээ” гээд хэлчихжээ.
Мөн тэрээр “Улс төрийн хар муур гүйлгэж, ийм “муур” ажиллагаа хийж байгаа нөхдүүд минь баригдав аа. Ер нь муур тийм ч амь бөхтэй амьтан биш шүү. Намаржаандаа буугаагүй байж хаваржаа зүүдлээд яах вэ. Сонгуулийн жил гэдэг онцлогийг ойлгож, шинэ тогтолцоог ажиглаж хүлээцтэй байгаа шүү. Түүнээс биш Оюун-Эрдэнэ өөрчлөгдлөө гэж битгий андуураарай” гэсэн байна. Эндээс үзвэл Монголын улс төр хөшигний ард буцалж буй бөгөөд ширүүсэж ч мэдэх бололтой.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 01-09-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
АНУ: Газпромбанкны хориг Монголд нөлөөлөхгүй
АНУ-ын Сангийн яам ОХУ-ын Газпромбанкинд өнгөрсөн Пүрэв гаригт хориг арга хэмжээ авсан. Энэ бол ерөнхийлөгч Жо Байдены нэгдүгээр сард албан тушаалаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө Оросын түрэмгийллийн эсрэг авч буй арга хэмжээнүүдийн нэг хэсэг болно. Хориг арга хэмжээний хүрээнд Газпромбанк нь АНУ-ын санхүүгийн системтэй ямар нэгэн байдлаар холбоотой эрчим хүчний шинэ хэлцэл, гүйлгээг боловсруулах эрхгүй болно. Мөн АНУ дахь хөрөнгийг нь царцаах юм.
Оросын томоохон банкууд ихэнх нь хориг арга хэмжээнд хэдийнэ өртсөн ч Газпромбанк өртөөгүй байсан.
Монгол Улсын нефтийн төлбөрийн бараг 80 хувь нь тус банкаар явдаг. Тиймээс Сангийн яамны зүгээс яаралтай арга хэмжээ авч, АНУ-ын Сангийн яамтай холбогдон Монголоос хийж буй нефтийн төлбөрүүд үүнд хамаарахгүй гэх "COMFORT LETTER" буюу ногоон гарцыг АНУ-ын Сангийн яамнаас баталгаажуулж авчээ.
Тус баталгаажуулалтын захидалд "Монгол Улс нэн шаардлагатай импортын бараа, ялангуяа эрчим хүчний төлбөр тооцоогоо ОХУ-д төлөхөд хүндрэлтэй тулгарч буйг бид ойлгож байна. Монголбанк тэргүүтэй Монголын санхүүгийн байгууллагууд эрчим хүч, тэр дундаа түүхий нефть, газрын тосны бүтээгдэхүүн, цахилгаан, байгалийн хийн төлбөрөө Газпромбанк болон түүний гадаад дахь зургаан охин компаниар хийдэг гэдгийг ойлгож байна. АНУ-ын бус санхүүгийн байгууллагууд энэ хориг арга хэмжээнд өртөх эрсдэлд орохгүй" гэжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас ОХУ руу хийдэг нефтийн төлбөрийг 80 орчим хувь нь Газпромбанкаар хийгддэг бөгөөд  төлбөрүүд АНУ-ын ямар нэг хоригт орохгүйгээр хэвийн үргэлжилнэ гэсэн үг.
Газпромбанк нь ОХУ-ын хамгийн том банкуудын нэг бөгөөд Кремлийн мэдлийн Газпром компанийн эзэмшилд байдаг. Украин 2022 оноос хойш Газпромбанкинд хориг арга хэмжээ авахыг АНУ-аас шаардсаар иржээ. ОХУ-ын засгийн газар тус банкаар дамжуулан цэргүүдийн цалин хөлс, урамшуулал, амь үрэгдэгсдийн ар гэрт олгох нөхөн олговороо шилжүүлдэг.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?
УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар системээр явагдаж ирсэн. Үүнээс болоод “…УИХ-ын гишүүд нөлөөнд автаад байна”, “…Тойргийн сэтгэхүйгээс салахгүй, том төслүүдээ явуулахгүй байна”, “…Ард түмний жинхэнэ төлөөлөл УИХ-д орж чадахгүй байна” гэсэн гол агуулгаар өөрчлөлт хийсэн. Хамгийн гол нь “…Жижиг тойргууд, 76 гишүүнтэй байсаар Үндсэн хууль дахь “…УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэсэн зарчим алдагдлаа” гэсээр байгаад тогтолцоо, тоо хоёрыг өөрчилсөн. Сонгуулийн холимог тогтолцоотой, 126 гишүүнтэй болсон.
Эндээс бүрэлдсэн анхны УИХ нь энэ. Сонгуулийн дүн өөрчлөлтийн үр дүнг харуулсан. Улстөрчид нь тойрогт өрсөлдөж, жагсаалтаар нийгмийн бүхий л төлөөллүүд багтаж орж ирсэн. Үнэндээ олон нийтийн хүлээлт өндөр байлаа.
Гэвч энэ УИХ босгон дээрээ бүдэрчихлээ. Сая 2025 оны улсын төсвийг хэлэлцэхдээ л чадамжаа харуулав. Том зургаараа “…126 гишүүнтэй УИХ ёстой бүтэхгүй юм байна. Мэргэжлийн гэсэн худлаа юм байна. Нуль попуудаар дүүрсэн байна. Төсвөө ч хэлэлцэж чадахгүй. Ер нь эдний цөөхөн нь 2025 оны төсвийн төсөлтэй уншиж танилцсан юм байна” гэсэн ойлголт нийгэмд суугаад үлдчихлээ. Яагаад ийм болчихов? Ер нь бол ирэх оны төсвийг тойрсон улс төр өмнөх долоо хоногт гаарав. УИХ-ын зарим гишүүн чуулган, Байнгын хорооны хуралдаанд хэлэх байсан зүйлүүдээ гудамжинд гарч ярив. Уг нь 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслүүдийг Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Энэ хооронд үүнд ҮАГ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаснаа УИХ-д хүргүүлээд, нийтэд мэдээлсэн. Үндсэндээ төсөв өргөн барьж, төсвийн төсөл УИХ-ын гишүүдэд очсоноос хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Шүүмжлэх хугацаа хангалттай байв.
Гэтэл хэсэг гишүүн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа гэнэт гарч ирээд төсвийн булайг дэлгэв. Улс төрийн орчинд энэ талаар олон янзын тайлбар яригдаж байна. “…Шинэ, хуучин бүтэглэлүүдийн улс төрийн эрх мэдлийн төлөөх тулаан “ гэж байна. Энэ ортой л бололтой.
Яагаад гэхээр Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд 2025 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнгөрөөгөөд 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Хятад руу айлчлахаар явжээ. Тэр нь даваа гариг аж. Сайд нарыг явахын өмнөх бямба гаригт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан байна. МАН-ын бүлгийнхэн тэр хурал дээрээ “Галтай сэдвүүдээ хийе, таван тэрбумаа тэвчье” гэж тохирсон байгаа юм. Тодруулбал, Ерөнхий сайд нь “…Галтай сэдвүүдээ хийе. Одоо хийхгүй бол дараагийн хүнд бүр илүү ачаа овоолно гэсэн үг. Тиймээс өнөөдөр ойлгогдохгүй ч хожим зөв байсан нь илрэх хуралдсан асуудлаа энэ өвөлдөө багтаж шийдье. Мөн гишүүд таван тэрбум гэж хэвшсэн. Тэрийгээ тэвчээд явчихъя.
Шинэ соёл учраас маргаантай асуудлууд гарч л байгаа байх. Гэхдээ үүнийг л хийх гэж тогтолцоог өөрчилсөн. Ингэх л гэж гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулсан” гэжээ. МАН-ын гишүүд ч “…Ок” гэцгээгээд үлджээ. Харин 4-ний даваа гаригаас 2025 улсын төсөв тойрсон улс төр хэрхэн өрнөснийг бүгд мэднэ.
Эндээс харвал, тогтолцоог томсгож, тоог нэмсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардаж хийсэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үүнээс гарах үр дүнг улс төрийн хувьд алдаж тооцсон бололтой. Намын дарга атлаа уламжлалыг эвдэж өөрөө тойрогт нэр дэвшсэн. Тэгээд нийгмийн сегментүүдийн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд гээд баахан хүнийг жагсаалтад оруулсан. Үүнд намынхан нь таатай хандахгүй л байсан. Гэтэл ингэж УИХ-д гаргасан нөхөд нь томилолтоор явангуут араас нь “хутга шааж” гарав. Нөгөөтэйгүүр, мань эр “…Ингэж бүсчилсэн том тойрогт сон­гууль явуулж, 126 гишүүнтэй болсны дараа том төслүүдээ урагш­луулна” гэж итгээд итгээд хулхидуулчих шиг боллоо.
“…Нийгмийн төлөөлөл” гээд байсан гишүүд нь бүлэглэлийн төлөөлөл болоод гараад ирэв үү, яав? Ямартай ч улсын төсвийг ном журам, хууль дүрмийн дагуу хэлэлцээд баталчихаж чадахгүй хэмжээнд популист УИХ бүрджээ.
УИХ өнгөрсөн баасан гаригт 2025 оны улсын төсвийг батлахдаа дагалдуулж нэг тогтоол гаргасан. 2025 оны улсыг төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай уг тогтоолд “…Төсвийн тухай хуулийн төсөл баталсантай холбогдуулан төсвийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж УИХ-д танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны арванхоёрдугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Засгийн газарт даалгах” талаар тусгажээ.
Шууд утгаараа, УИХ хууль зөрчсөн тогтоол баталчихлаа. Учир нь энэ төсвийн хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. Гэтэл хэрэгжиж эхлээгүй төсвийг тодотгох тогтоол баталчихаж байна. УИХ-ыг ингэж бүдэрч будилж байх зуурт эрх мэдэл нь Үндсэн хуулийн Цэцэд аажмаар шилжсээр л байна.
Өнгөрсөн зун сонгуулийн зааг дээр УИХ-ын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн гишүүн зэрэг тодорхой албан тушаалтнуудын томилгоог УИХ “сонсох” эрхгүй болгож шийдсэн. Сая, өнгөрсөн баасан гаригт УИХ төсвөө батлах гээд мунгинаж суух зуурт “…Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн байна” гээд хүчингүй болгож, УИХ-ын 2020 оны 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна. Чухамдаа энэ мэтээс болоод л олон нийт “…УИХ хүнээ нэмсэн ч хүчээ алдлаа” гэцгээгээд байх шиг байна. Угтаа энэ ихээхэн тааруу бөгөөд хортой дүгнэлт байгаа юм. Өндөр хүлээлтдээ легитим ч авч амжилгүй өмнөх 76-гийн хүрснээс доошилж эхлэв. Товчхондоо, “76”-аас дордсон “126” л гэцгээж байна. “…Сахил хүртээд шал дордов” гэдэг л яг одоо энэ УИХ-ын гишүүдэд яг таарахаар болчихов.
Гэхдээ УИХ энэ төсвийн хэлэлцүүлгээс болж нэр хүнд нь түр унав уу, эсвэл бүр ойчив уу.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав
"... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан хувилбараар батлагдвал өмнөх 30 жилийн алдаа оноог залруулж, ирэх 30 жилийг шинээр эхлүүлэх түүхэн реформ болно гэдэгт итгэлтэй байна" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоос 18 сарын өмнө УИХ-ын чуулганы индэр дээрээс онцолжээ.
Түүний үгэнд дурдагдсанчлан ирэх 30 жилийг шинээр эхлүүлэх реформ нь сонгуулийг холимог тогтолцоонд оруулж, парламентыг 126 гишүүнтэй болох ҮХНӨ-ийн төсөл байлаа. Тэр бүр анхлан|2023.05.05| уг ҮХНӨ-ийн төслийг парламентад өргөн барихдаа тойргоос 76, хувь тэнцүүлэх байдлаар 76, нийтдээ 154 гишүүнтэй байх хувилбарыг санал болгосон.
Гэвч уг тоо парламентаар хэлэлцэх хугацаандаа өөрчлөгдөуж 78|48 харьцаатай болсон юм. Ингэснээр МАН-ын, ялангуяа Л.Оюун-Эрдэнийн хүслээр өнөөгийн 126 гишүүн бүхий парламент бүрдсэн. Холимог тогтолцоогоор сонгууль явуулсан тохиолдолд Засгийн газраа хамтарч байгуулна. УИХ дээр ч амаргүй нөхцөл байдал үүснэ гэдгийг анхнаасаа хамгийн сайн мэдэж байсан хүн бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө юм.
Нэг нам найман жил парламентад үнэмлэхүй олонх болсноор төрийн бүх шатанд МАН-ын сэтэр зүүгсэд хаан заан мэт авирлах болж, хэвлэл, авлига, эрх чөлөөний индексүүд жил дараалан олон улсад унасан. Засгийн газраа эрх баригчид дангаар бүрдүүлэхдээ ч үлэмж ихээр зоргоор авирласаар байв.
Харин тэр их дураар зоргоор авирлаж ирсэн МАН-ын томчуудын хандлага хамтарсан Засгийн газар бүрдсэнээр хамжааргатай болохоос өөр сонголт үлдсэнгүй.
Засгийн газар АН, ХҮН нам орсноо Л.Оюун-Эдэнэ сүүлийн найман жилд МАН-ын томчуудын үзүүлдэг дангаар засаглах алхамаас маш их ухрав. Үүнийг энэ жилийн элдэв дээдээр сайд нарынхаа хүсэлд бууж өгч зангидсан төсвөөс нь харж болно.
Төсөв өргөн баригдаад, засах ямар ч боломжгүй болчихсон үед шуудхан улс төр хийж, өөртөө асар их нэмэх оноо авч байгаа парламентын гишүүдээс ч өмнөх танхим тэс өөр байсныг харж болно оо.
Ер нь Засгийн газар нь ч, УИХ нь ч олонх болсон намын даргын мэдлээс гараад явчхаж мэдэхээр байгааг сүүлийн өдрүүдийн улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явцууд гэчлэв.
Зүй нь, МАН-ын жагсаалтын дээгүүр эрэмбэлэгдэж, Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгээр парламентад орж ирсэн Д.Энгхтүвшин түүний кнопчин биш. Үгэнд нь ч орох албагүй. Бүр намгүй гэж шуудхан мэдэгдлээ.
АН-аас жагсаалтад эрэмбэлэгдсэн Ж.Баярмаа ч Л.Гантөмөрт ямар ч өргүй гэдгээ зарлан тунхаглалаа. Өмнөх парламентуудад шинэ гишүүд ингэж тэрссэн бол намын даргадаа хөлөө "хуга" цохиулах байлаа.
Орон нутгийн сонгуулиар Засгийн газарт багтан ажиллаж буй П.Наранбаяр МАН-ын төрийн бүх эрх мэдлийг мөнгөөр худалдаж авч байгаа талаар шуудхан мэдэгдчхиж байгаа юм. Засгийн газрын тэргүүн түүний энэ үгний төлөө яалтай нь ч билээ. Хуучин бол "Танхимаар ажиллаж чадахгүй бол яваарай хө" гээд шуудхан хэлчихдэг. Ийм л байв.
Ингэж Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын гишүүдийг тоог нэмэх ёстой" гэсэн агуулгаар ҮХНӨ-ийг өргөн барьж, өөрийн хар толгойгоор хүчлэн батлуулсан хуулийн урь шимэндээ одоо ажиллаж байна. Төсвөө батлангуутаа "Тодотгол хийх болно оо" гэж мэдэгдэх хүртлээ тэр парламент дороо бууж өгдөг болжээ. Хуучнаар бол шуудхан парламентад оруулж ирсэн "эзэн"-ийхээ үгээр явах ёстой жагсаалтынхан түүний өмнөөс газар үг гээхгүй мэтгэлцэж явна.
Түүний хэлснээр энэ нөгөө ирэх 30 жилийг шинээр эхлүүлэх реформ нь болж таарав уу. Хэрэв тийм аваас өөрийнхөө санаачилсан реформын хэрэгжилтэд Л.Оюун-Эрдэнэд хамгийн ихээр өртөх нь ээ. Одоо энэ замаар явж сурдаг л байх даа.
https://eguur.mn/547182/
Засгийн Газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ
БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ханжөү хотод байрладаг, дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал, хатагтай Вэнь Жя Тан түүнийг угтан авч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
“Алибаба групп” компани худалдаа, технологи, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том группийн нэг бөгөөд өдгөө дижитал медиа, үүлэн технологи, хиймэл оюун ухаан, энтертайнмент, тээвэр логистик, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпораци юм. Үүнээс гадна Ханжөү хотыг түгжрэлгүй, БНХАУ-ын ухаалаг, дэвшилтэт технологийн тэргүүлэх хот болон хөгжихөд тус компани чухал хувь нэмэр оруулжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, төмөр зам, усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хамтарч эхлүүлж байгаагаа дурдаад Шанхай, Ханжөү хотод зориуд зочилж, технологийн шилдэг компаниудын үйл ажиллагаатай танилцаж, шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хийхэд тус компани манай улстай төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний нөөц чадавхжуулах, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг хэд хэдэн чиглэлээр тус компанитай хамтран ажиллахаар болсныг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэллээ.
Мөн “Алибаба групп” компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Вэнь Жя Тан Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов
БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов.
Энэхүү үзэсгэлэнд Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн том хот болж хөгжсөн Шанхай хотын бүхий л бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг дэлгэн харуулсан байна. Шанхай хот нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяа дөрвөн метрополис хотын нэг, 24.8 сая хүн амтай. Тус улсын төр засгийн зүгээс Шанхай хотыг далайн боомтод тулгуурлаж үсрэнгүй хөгжүүлэх бодлогыг 1990 оноос тогтвортой, идэвхтэй хэрэгжүүлснээр Хятадын санхүү, эдийн засгийн төв болж хөгжжээ.
Энэхүү үзэсгэлэнгийн танхим нь “Эхлэл танхим”, “Хүмүүнлэг хот”, “Инновац хот”, “Эко хот” хэмээх дөрвөн танхимд Шанхай хотын түүхэн хөгжил, өнөөгийн байдал, ололт амжилт, ирээдүйн төлөвлөлт, хөгжлийн зорилтыг дэлгэн харуулсан байна.
“Эхлэл танхим” нь тус хотын 1931- 2017 он хүртэлх мастер төлөвлөлтийн зургаан удаагийн үйл явцыг харуулна. “Хүмүүнлэг хот” танхимд нийгмийн амьдрал, соёлыг бичлэгээр танилцуулна. “Инновац хот” танхимд Шанхайн орчин үеийн хөгжил болон дижитал бүтээмжийг , харин Эко хот” танхимд Шанхай хотын орон зайн өөрчлөлтийг танилцуулж, экологи, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг онцолж, хотын хөрсний давхарга болон Хөх мөрний соёл иргэншлийн хувьсал, өөрчлөлтийг үзүүлсэн байна.
Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв
УИХ ирэх 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүний араар улс төр ч өрнөж байгаа аж. УИХ-ын нэг гишүүн баасан гаригийн чуулганы үеэр “…Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд өөрийн биеэр ирж Боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулсны эцэст бүлэг төлөөлсөн гишүүнтэй 20 минут шууд ярилцах хуультай.
Энэ бол УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль. АН-ыг төлөөлж миний бие Ерөнхий сайдтай 20 минут асуулт асууж мэтгэлцээний хэлбэрээр ярилцах ёстой байсан. Гэвч Ерөнхий сайд хууль зөрчиж ирсэнгүй. Уг хуулийн 112.4 дүгээр зүйлд “…Ерөнхий сайд өөрөө ирж мэдээлэл хийнэ” гэж заасан.
УИХ бол хууль тогтоох байгууллага. УИХ-ын гишүүд гагцхүү хуульд захирагдах ёстой. Тиймээс хууль зөрчсөн энэ мэт үйлдэлтэй эвлэрч чадахгүй гэдгээ хэлээд, Ерөнхий сайдыг чуулганд өөрийн биеэр ирэхийг шаардаж чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарлаа” гэж цахим хуудастаа бичсэн. УИХ-ын бас нэг гишүүн “…Энэ 14 том төслийг хэрэгжүүлнэ гэвэл Монгол Улс асар их өрөнд орж дуусна. Намуудын мөрийн хөтөлбөр ч, Засгийн газрын мөрийн хөтөлбөр ч биелэхгүй байгаа нэг жишээ хэлье. 2025 онд улсын төсвийн зардал улам нэмэгдэж, ард иргэдийн амьдрал улам уруудаж бизнес эрхлэгчид маань ч улам хэцүүдэх нь ээ” Улс төрийн хүрээнийхэн үүнийг “…Х.Баттулга том төслүүдийг гацааж сурсан. “…Танк ороод ирнэ” гэсээр Гашуунсухайтын төмөр замыг 14 жил барьж чадсан. Дахиад, дараагийн төслүүдийг сууриа тавьж эхэллээ. Тэгээд Засгийн газрыг унагахаар хөдөлж, “танк”-нуудаа тавьж байгаа юм” гэж тайлбарлаж байна. Мөн зарим нь “…Л.Оюун-Эрдэнэ өөрөө том төслүүдийн гацаагчидтай тэмцэнэ” гээд байснаас болж байгаа юм. ярьсан байдаг. Тэгж ярьсных нь дараа л УИХ-ын чуулган дээр Х.Баттулгын багийн гишүүд Засгийн газар руу, Ерөнхий сайд руу нь довтолж эхэлсэн” гэж байна. Ер нь бол 2025 оны төсвийг голдуу том төслүүд болоод хүн рүү чиглүүлэн шүүмжилж байгаа нь ингэж “уншихад” хүргэж буй аж. Дээрээс нь, ингэж нэг дуугаар нэг агуулга бүхий шүүмжлэл өрнүүлэгсэд Х.Баттулгын гишүүд байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн бямба гаригт болсон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ы индэр дээрээс Х.Баттулгад хариу барьжээ. Тэрээр тус чуулганд илтгэл тавих үеэрээ “…“Танк орж ирнэ” гээд 16 жил гацаасан том төслүүдийн эдийн засгийн алдагдлыг улс биш, харин популистууд төлөх ёстой.
Энэ парламент дотор популистууд живсэн. Тэрийг Х.Баттулга тэргүүтэй популистууд ойлгоогүй байгаа. 30 жилийн түүхэн дэх Ерөнхийлөгч нараас буцаж УИХ-ын гишүүн болсон анхны хүн, шуналын гутамшигт үлгэрлэл, үе дамжин яригдах онигоо боллоо. Одоо хангалттай биш үү. Эдийн засгийн төслийг явуулахгүй гээд зогсож байдаг Ерөнхий сайд асан хүртэл байхыг харах гэж дээ. Байх үедээ байгаад, байхгүй үедээ утаа май тавьж улсад гай болоод сууж байхаар явах хэрэгтэй. Улс төрийн оноо авахын тулд бодит байдлыг худлаа тайлбарлах шиг арчаагүй үйлдэл байхгүй” гэж хэлжээ.
Ямартай ч Засгийн газрын “…Том төслүүдийг хэрэгжүүлнэ” гэсэн том амбиц тодорхой гацаагчтай болж таарлаа. Өөрөөр хэлбэл, тэрээр энэ сарын 21-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “…Улстөржиж 16-20 жил гацсан бүх төслийг эрэмбэлж байгаад оруулж ирнэ. Хэрхэхийг УИХ шийднэ биз ээ.
Популист биш мэргэжлийн УИХ бүрдсэн гэж итгэж байгаа. Гэхдээ бүр гацаах нь уу, эсвэл ажил хэрэгч, мэргэжлийн хандах нь уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс бид, Засгийн газраас бүх зүйлийг ил тод оруулж ирье. Үүнээс гадна, бид улс төрийн зорилгоор том төслүүдийг гацаасан, хөгжлийн боломжийг хулгайлсан популистуудтай хатуу тэмцэх болно. Тэдэнтэй бүгд нийлж тэмцэх ёстой” гээд байсан нь тодорхой хүнд, тодруулбал Х.Баттулгад зориулсан үг байжээ. Төсвийн хэлэлцүүлэг дуусах арай болоогүй, тэгэхээр тэдний зодоон ч бас үргэлжлэх бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Танилц: Аймгуудын шинэхэн Засаг дарга нар
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 11-ний /2024.10.11/  өдөр орон даяар зохион байгуулагдсан. Улмаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийслэл болон дүүргүүд мөн аймгууд Иргэдийн Төлөөлөгчдийн анхны хурлаа хийж Засаг дарга нараа томилж буй. Тэгвэл Ньюс агентлаг өчигдөр /2024.10.21/ уншигч та бүхэнд нийслэл болон дүүргүүдийн Засаг дарга нарын мэдээллийг нэгтгэн хүргэсэн. Харин өнөөдөр /2024.10.22/  аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Б.ЦЭРЭННАДМИДЫГ ТОМИЛЖЭЭ
Архангай аймгийн Засаг даргад аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цэрэннадмидыг томилохоор болжээ. Тодруулбал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 95,1 хувийн саналаар дэмжиж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна. Тэрбээр 2023 оны хоёрдугаар сараас эхлэн тус аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа билээ. Ийнхүү ажлаа үргэжлүүлэхээр болжээ.
Түүний хувьд музейн арга зүйч-жуулчлал зохион байгуулагч мэргэжилтэй. Төрийн захиргааны менежмент мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
2005-2008 онд Соёлын дээд сургуульд багш,
2009-2011 онд Архангай аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дэд захирлаар,
2011-2016 онд Архангай аймгийн Музейн захирлаар,
2016-2020 онд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар,
2020 оноос Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар,
2023 оны 02 дугаар сараас Архангай аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.
ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Ш.ЁЛЫГ ТОМИЛОХООР БОЛСОН БАЙНА
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдид анхдугаар хуралдаанаа хийж аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томилохоор болжээ.
Тэрбээр, 1988-1998 онд Дорнод аймагт ерөнхий боловсролын сургууль төгссөн.
1999-2003 онд ШУТИС-д суралцсан
2009-2010 онд Удирдлагын академи
2009-2011 онд ШУТИС-ийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн
2003-2006 онд Дорнод Нийтийн аж ахуй ОНӨҮГ-ын диспетчер, Хүний нөөцийн менежер,
2006-2012 онд "Чойбалсан хөгжил" ОНӨҮГ-ын дарга,
2012-2016 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
2016 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР О.БАТЖАРГАЛЫГ ТОМИЛОХООР БОЛОВ
Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өчигдөр /2024.10.21/ болж аймгийн Засаг даргаа томилсон байна. Тодруулбал, тус аймгийн Засаг даргад Сайншанд сумын II баг буюу 11 дүгээр тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон О.Батжаргалыг сонгон, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэжээ. Тэрбээр, Монгол Улсын их сургуулийг  эрх зүйч мэргэжлээр төгссөн.
“Адептус консалтинг фирм” компанид хуульч, өмгөөлөгч,
“Адептус консалтинг фирм” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан.
2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч хийж байсан.
2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн өнөөдрийн хүртэл Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж буй. Ийнхүү улиран томилогджээ.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Б.АЗЖАРГАЛЫГ ТОМИЛОВ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж аймгийн Засаг даргаар Б. Азжаргалыг томилохоор болжээ. Түүний хувьд 2020-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү улиран ажиллахаар сонгогдлоо. Тэрбээр, 2002 онд МУБИС-ийг төгссөн.
Ажлын туршлага:
2002 – УИХ-ын Тамгын газар УИХ-ын бие Төлөөлөгч
2004 – Дархан сумын ЗДТГ Мэргэжилтэн
2005 – Дархан сумын ИТХ-ын дарга
2008 – Дархан сумын ЗДТГ Засаг даргын орлогч
2012 – Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
2012 – Дархан сумын ЗДТГ-т Засаг дарга
2016 – Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
2020 – Дархан-Уул аймгийн Засаг дарга
СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР М.ИДЭРБАТЫГ ТОМИЛОВ
Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар М.Идэрбатыг  аймгийн Засаг даргаар томилохоор болжээ. М.Идэрбат нь 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга, 2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. Тэрбээр,
2002-2005 онд Сүхбаатар аймаг дахь ШУТИС-д багш
2005-2008 онд Угсаатны зүйн музейн захирал, 2008-2012 онд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга бөгөөд хотын захирагаар тус тус ажиллаж байжээ.
2008-2012 онд Баруун-Урт сумын Иргэдийн хурлын төлөөлөгч,
2012-2024 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2008-2017 онд Баруун-Урт сумын ардчилсан намын дарга
2017 оноос Сүхбаатар аймгийн ардчилсан намын даргаар ажиллаж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР О.ПҮРЭВДОРЖИЙГ СОНГОЖЭЭ
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хурлаар О.Пүрэвдоржийг Засаг даргаар томилуулахаар 82 хувь нь дэмжиж, Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болжээ. Тэрбээр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1979 онд төрсөн. Ам бүл 5. Автын Инженер мэргэжилтэй. 2010-2011 онд Удирдлагын акедеми йг төрийн удирдлагын менежер мэргэжлээр  төгссөн.
Ажлын туршлага:
2003-2005 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч
2008-2013 онд Аймгийн тээвэр, авто замын газрын дарга
2013-2016 онд Аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
2016-2020 онд Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч
2020 оноос Аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна.
2022-2024 онд аймгийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга
2008-2024 онд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
2024 онд аймгийн МАН-ын дарга тус тус хийж байжээ.
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР С.БАТЖАРГАЛЫГ ТОМИЛОХООР БОЛЖЭЭ
Увс аймгийн МАН-ын ээлжит бус зургадугаар хуралдаан аравдугаар сарын 17-нд хуралджээ. Хуралдаанаар аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар аймгийн ИТХ-ын даргад П.Баттулга, Аймгийн Засаг даргад С.Батжаргал нарыг нэр дэвшүүлж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 100 хувийн саналаар дэмжжээ.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Г.ЧИНБАТЫГ ТОМИЛОХООР БОЛОВГовь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Г.Чинбатыг томилж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болжээ. Тэрбээр 2024 оны долдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсаг бөгөөн ийнхүү Засаг даргад албан ёсоор томилогдохоор болжээ.
https://news.mn/r/2759226/
Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг эрчимжүүлэхээр “Чайна Энержи” группийн удирдлагатай тохиролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллалаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Энэ хугацаанд хоёр улс он цагийн түүхэн нугачаа, сорилт бүхнийг хамтдаа туулж, мөр зэрэгцэн урагшилсаар эдүгээ хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, өргөжин хөгжиж байгааг Ерөнхий сайд онцлоод уламжлалт харилцаагаа улам бататгаж, ирэх жилүүдэд илүү эрчимтэй өрнөх харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ замаа тодорхойлох учиртай гэдгийг тэмдэглэлээ. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзахдаа хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17 тэрбум ам.долларт хүрсэн нь талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүн гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажиллах үеэрээ “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Люй Гуоюэ-тэй уулзлаа.  2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын газрын тос, байгалийн хийн корпораци (CNPC)-ийн ТУЗ-ийн дарга Дай Хоулянтай уулзаж газрын тосны чиглэлээр хамтран ажиллах, байгалийн хий дамжуулах хоолой барих, шатахуун худалдан авах зэрэг асуудлаар санал солилцлоо. Монгол Улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт тус корпораци түүхий эд нийлүүлэх боломжтойг Ерөнхий сайд хэллээ. БНХАУ-аас импортлох Евро-5 стандартын шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тус корпорацитай хамтран шинэ талбайд газрын тосны хайгуул хийж олборлолтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хятадын газрын тос, байгалийн хийн корпорацийн ТУЗ-ийн дарга Дай Хоулян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй дахин уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Ялангуяа талууд хамтарч газрын тосны хайгуул олборлолтын ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсын Ерөнхий Сайд ,Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд нартай уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.
Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллахын чухлыг санал нэгтэй дурдаад, Монгол Улсаас Пакистан Улсад халал аргаар бэлтгэсэн мах болон ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, Пакистан Улсаас Монгол Улсад оёмол, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын талаарх туршлагаас судлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулж, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал хэллээ. Мөн хоёр улсын Элчин сайдын яамыг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд визний хөнгөлөлт үзүүлэх асуудалд анхаарч өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүслээ. Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа тэрбээр илэрхийлээд үүнийг бодит ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа онцоллоо.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНЭУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.ЖАЙШАНКАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэрээ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковид-19 цар тахлын хүнд үед Энэтхэг Улс манай улсад анхны вакцин хандивласанд дахин талархал илэрхийллээ.
Талууд Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны чухал төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд энэхүү төслийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар тогтсон юм. Мөн 2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө буйгаа онцолж, Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.
НИТХ-ын даргаар А.Баярыг сонголоо
НИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгож, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг нэр дэвшүүлэх юм.
Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатар, НИТХ-ын даргад А.Баяр нарыг нэр дэвшүүлэв. Улмаар төлөөлөгчдийн олонхын саналаар НИТХ-ын даргаар А.Баярыг сонголоо. НИТХ-ын 45 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос хоёр саналын хуудас хүчингүй болсон байна. Нэр дэвшигч А.Баяр нь 43 төлөөлөгчийн 86.7 хувь буюу 39 төлөөлөгчийн саналаар сонгогдов.
Үүнтэй холбогдуулан түүний намтрыг танилцуулъя.
БОЛОВСРОЛ:
1992-2002 Нийслэлийн 10 жилийн гадаад хэлний сургалттай 18 дугаар дунд сургуулийн химийн сонгоны анги
2002-2008 Анагаах ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр
2008-2010 Хартфорд их сургуулийг бизнесийн удирдлага, маркетинг мэргэжлээр
2017-2020 МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
АЖИЛ ЭРХЭЛСЭН БАЙДАЛ:
2007 он - "Корпорэйт" зочид буудалд маркетингийн ажилтан
2010 он - "Хүрэл Интернэйшнл Транс" ХХК-д гүйцэтгэх захирал
2011 он - "Цаст фүүдс" ХХК-д гүйцэтгэх захирал
2013 оноос - "Биг Виг" ХХК-д захирал
2020 оноос - УИХ-ын гишүүн Э. Бат-Амгалангийн зөвлөх
СОНГУУЛЬТ АЖИЛ:
2004 он - Анагаах ухааны их сургуулийн Оюутны холбооны дарга
2015 он - JCI Централ салбар байгууллагын 2015 оны төслийн хорооны захирал
2015 он - Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
2015 он - БЗД-ийн Монголын Залуучуудын Холбооны тэргүүлэгч
2016 оноос - БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч
2016-2017 оноос - БЗД-ийх ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
2017 он - JCI Централ салбар байгууллагын 2017 оны дэд ерөнхийлөгч
2018 он - JCI Централ салбар байгууллагын Эрх зүйн ерөнхий зөвлөх
2019 он - JCI Централ салбар байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч
2019 оноос Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Дэд ерөнхийлөгч
Л.Оюун-Эрдэнэ: Ах нар шигээ битгий эмзэглэ, С.Зоригийг хөнөөсөн хэргийг танай манай ах нар хуйвалдаж 20 гаруй жил дарсан шүү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар цахим сүлжээнд нэгэн “пост” бичжээ. Тэр нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр “Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хөшөөний газрыг хүртэл худалдчихсан цаг үе өнгөрчээ. Шинэ цагийн залуус түүнд хүндэтгэл үзүүлж, талбай дүүрэн цугларчээ. Үзэл санаа, үнэт зүйл, үнэн үргэлж ялдаг. Залуус аа, С.Зоригийн хэргийг ахуйн золгүй явдал болгож, түүх өөрчлөхийн төлөө гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн гашуун үнэнээс хэзээ ч битгий тойроорой. Түүх түүхээрээ үлдэж байж ирээдүй илүү тод байна.
Харин ардчилсан хувьсгалын үзэл санаагаа авлигалаар худалдсан ах нарт хандаж хэлэхэд, та нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй” гэж бичжээ. Л.Оюун-Эрдэнийн тухайд “С.Зоригийг “Эрдэнэт”-ээс болж хөнөөсөн. Энэ эмгэнэлт явдлын дараа Монголын улс төрд системийн авлига хөгжсөн. Товчхондоо С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн аллага.
Хэргийн мөрийг буруулах гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн” гэж бат итгэдэг нэгэн. Ингэж олон удаа ярьсан. 2024 оны дөрөвдүгээр сарын эхээр л гэхэд “1996 оны ардчилсан сонгуулиар ардчилсан хүчний удирдагчид гарч ирсэн. МҮАН болон Социал демократ намын эсвэл ялалт байгуулж, 50 суудал авсан. Эвслийн тэргүүн нь Ц.Элбэгдорж байсан. Гэтэл М.Энхсайхан нь Ерөнхий сайд болсон. Энэ нь тухайн үеийн удирдагчдын үзэл санааны том хагарлыг харуулдаг. Тухайн үеийн бүх протоколоор нотлогддог. Өөрөөр хэлбэл, идеалогийн зөрчилдөөн нэг үеийнхний дунд байсан. 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд М.Энхсайханы Засгийн газар огцорч, 23-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Гэтэл Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард нь буюу гуравхан сарын хугацаанд ажиллаад дахиад огцорсон. Энэ Засгийн газар “Эрдэнэт”-ийн талаар 10 гаруй удаа ярьсан байдаг юм. Тухайн үеийн удирдлага Ш.Отгонбилэг агсныг огцруулах асуудлыг болон 80 дугаар тогтоол буюу “Сэргээн босголт” банкийг “Голомт” банктай нэгтгэсэн асуудлыг шийдвэрлээд ерөнхийдөө огцорсон. Тухайн үед Ш.Отгонбилэг агсантай холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүх дээр явж байсан. Ялж яваад ялагдсан. Нөгөө системийн авлигын асуудал үүнээс үүсэж байгаа юм. Тухайн үед Оюу толгой, Тавантолгой гэж байсангүй, “Эрдэнэт”-ийг тойрч л авлигын асуудал үүсэж эхэлж байгаа юм.
Хэн нь “Эрдэнэт”-ийг хянаж байна, тэр нь улс төрд хамгийн нөлөө бүхий бүлэглэл байсан. Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард огцорсон. Наймдугаар сард нь “Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоож, Ш.Отгонбилэгийг сольж, Д.Дорлигжавыг захирлаар нь томилсон. Үүнээс хойш том асуудлууд үүссэн.
Найм, есдүгээр сараас Да.Ганболдыг Ерөнхий сайдаар санал болгож, шахаж эхэлсэн. Ерөнхий сайд томилогдохгүй, буцаагдаад, гурван сарын хугацаанд улс төр нэлээд халсан. Түүний дараа аравдугаар сарын 1-ны Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон. С.Зоригийн тухайн үед хэлж байсан үгнүүд протоколд үлдсэн. Үүнээс харахад, тэр хүн системийн авлига гэдэг зүйл рүү орохоос хамгийн их айж байсан. Бид олон нийтийн ийм их итгэл дээр, хагас зуун жилийн баялгийг буруу хуваарилах гээд байна. Манай журмын нөхөд системийн авлигад идэгдэж эхэлж байна. Үүнийг л тэр ярьсан. Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр эвслийн удирдлагууд “Улаанбаатар” зочид буудалд хооллож, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ. Гэвч тэр орой нь С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг. Сүүлд нь С.Зоригийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа.
Энэ хэрэг дээр хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх алсан гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал. Ардчилсан Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой.
Энэ хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх гэм буруутайд тооцож, Ерөнхийлөгч өршөөлөөр сулласан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд Б.Хурц болон прокурорууд яагаад зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдэг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт би итгэдэг. Би гүйцэтгэгч нарыг буруутгахгүй” гэж ярьсан байдаг.
Ер нь Л.Оюун-Эрдэнэ энэ хэрэгт нэлээд анхаарч ирсэн байдаг. Ерөнхий сайд болоод сар гаруйн дараа Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж Т.Чимгээтэй холбоотой материалыг улсын нууцаас гаргасан. Мөн 2021 оны гуравдугаар сарын 31-ний хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв. Улмаар 2024 оны хоёрдугаар сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаас “Засгийн газрын 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргах” шийдвэрийг гаргасан. Бас 2023 оны нэгдүгээр сард ЦЕГ-ын одоогийн дарга, тухайн үед ЭЦА-ны дарга байсан Т.Сүхболдоор ахлуулсан С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж байсан. Энэ ажлын хэсгийн мөрдөн шалгалтын явц нэлээд урагштай байгаа гэх мэдээлэл сүүлийн үед байн байн гарсаар байна.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор Л.Оюун-Эрдэнэ “Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана” гэв.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрынхаа ирэх жилүүдийн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэрлэхдээ С.Зориг агсны нэрийг оруулсан гэдэг. Хамтарсан Засгийн газар УИХ-ын ээлжит бус чуулганаа “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” нэртэй хөтөлбөрийг батлуулсан. Үүнээс гадна Л.Оюун-Эрдэнийн энэ “пост”-ыг бичихээсээ хэд хоногийн өмнө улс төрийн хүрээний залуустай уулзжээ. Нам намын нэлээд хүн цугласан байгаа юм. Тэр үеэр “АН-ынхан минь авлигач ах нараасаа салах цаг болсон. Зоригтойгоо хамт, үеэрээ явцгаая. Ийм хүнд цаг үеийг бүтээсэн Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдүүдийг битгий өмгөөл л дөө. Тэд үнэнд гүйцэгдэнэ. Тийм учраас өөрсдийгөө хамгаалах гэж та нарыг ашиглах гээд байна. Битгий тэдний өмнөөс шатаач. Намайг С.Зоригийн асуудлыг гаргаж ирж байгаад ах нар шигээ битгий эмзэглэ. Эцэстээ энэ асуудал бүгдийнх нь төлөө шүү дээ. Тиймээс үзэл санаа, үнэт зүйл дээр нам харгалзахгүй хамт байя. Цаана нь танай, манай зарим ах нарын хуйвалдаан байгаа шүү. Тэгж энэ хэргийг 20 гаруй жил дарсан шүү. Гэхдээ тэд хуйвалдаад бидний шинэ үеийг дийлэх ёсгүй. Тийм цаг хугацаа ирнэ, цагийн зүү ухрахгүй” гэж ярьжээ.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Газрын тос боловсруулах үйлдвэр бол Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг
Энэ төсөл эдийн засгийн ач холбогдолтойгоос гадна геополитикийн, аюулгүй байдалтай холбоотой тусгаар улс байх том агуулга гэж ойлгож болно.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж буй бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. EPC 03 багцын ажил эхэлж байх үед Ерөнхий сайдын хувиар ирж танилцаад Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргаж байсан.Одоо үйлдвэрийн сүүлийн чухал хэсэг болох EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэх, тулгамдсан асуудлыг Энэтхэгийн Засгийн газартай тохироод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, шуурхайлахыг чухалчилж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа.
Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, тээвэрлэлтийн саатал зэрэг хүндрэл үүссэн ч бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байна.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой, үйлдвэрийн гаднах дэд бүтцийн байгууламжууд, “Газрын тосны үйлдвэрийн хотхон” төслүүдийг хэрэгжүүлж байна. “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй талаар болон үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав. Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн нэмэлт хэлэлцээрийг УИХ-аар батлуулан EPC 04 багц ажлын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн импортын хил, гаалийн журмыг өөрчлөх, гадаад ажилтнуудын визийн хөнгөлөлт, түүхий эд нийлүүлэх, түүхий тосны хангамжийг баталгаажуулах яриа хэлэлцээг хийх зэрэг асуудлыг хөндлөө.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж буй. EPC 01 багц ажил болох технологийн бус барилга байгууламжууд, EPC 02, EPC 03 багц ажлуудын хүрээнд хийгдэж буй ажлууд, газрын тос дамжуулах хоолойн механик угсралтын ажлын явцыг төсөл хэрэгжүүлэгч компани болон ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.
EPC 01, 02, 03 багц ажлуудыг БНЭУ-ын, газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж байна. Олон салбар дамнасан энэхүү томоохон төслийн инженерчлэл болон барилга угсралтын ажилд Энэтхэг, Итали, Франц, Герман, Их Британи, Америк, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улс орон оролцож байгаа нь уг төслийн цар хүрээ олон улсын шинж чанартай болсныг илтгэнэ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд гадаадын нийт 1300 инженер, техникийн ажилтан бүтээн байгуулалтад оролцож байна.
Технологийн бус барилга байгууламжийн буюу иргэний нийт 11 барилга байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусаж, шат дараатайгаар Улсын комисст хүлээлгэн өгч байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна Монголд анх удаа газрын тос дамжуулах хоолой байгуулах ажил амжилттай үргэлжилж байна. Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зураг төсөл, инженерчлэлийн ажлыг Канадын “Worley Parsons” компани гүйцэтгэж, Италийн “Prometheus” компани хяналт тавьж, хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 430 км хоолой гагнан холбож, үл эвдэх радиограф, хэт авиа, соронзон бөөмийн сорилыг хийсэн байна. Дорнод аймаг дахь газрын тосны олборлолтын талбайгаас үйлдвэр хүртэлх 530 км шугам хоолойг 2025 оны III улиралд багтааж дуусгахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг учраас газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно. EPC 03 багцын ажил эхэлж байх үед Ерөнхий сайдын хувиар Алтанширээ суманд ирж танилцаад Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргаж байсан. Одоо үйлдвэрийн чухал хэсэг болох EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэх, тулгамдсан асуудлыг Энэтхэгийн Засгийн газартай тохироод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, шуурхайлахыг чухалчилж байна. Стратегийн өндөр ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэлээ.
Намууд орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ өнөөдөр тодруулна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд удс төрийн намууд нэр дэвшүүлэх ажиллагаа 8 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ.
Улмаар нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгийг өгөх талаар СЕХ-ноос мэдээллээ.
Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргасан бол тухайн шатны сонгуулийн хороо 9 дүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхлэх юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахтай холбоотой арга зүйн сургалтыг 8 дугаар сарын 23-аас хойш танхим, томилолт, цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байх аж.
УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг Архангай аймгийн АН-ын даргын тамга хулгайлуулсан гэв
Хангайн бүсийн I тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Архангай аймгийн АН-ын даргын тамгыг өрөөнөөс нь зөвшөөрөлгүй бусдаар авахуулж, хулгайлсан гэх асуудалд холбогдсон байна.  Энэ талаар Архангай аймгийн АН-ын хорооны гишүүд мэдээлэл өгсөн юм.
Тодруулбал, Суварга хайрханы тахилга энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болсон бөгөөд тус тахилгад оролцохоор УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Архангай аймагтаа очжээ.
Энэ талаар Архангай аймгийн АН-ын хорооны гишүүд “УИХ-ын гишүүн П.Мөнхтулга энэ сарын 15-ны өдөр Архангай аймагт ирж, намын байраар очсон. Энэ үед аймгийн АН-ын дарга М.Гүрсүрэн эзгүй байж таарсан ч гишүүн “Намын байраар ороод гаръя” гэх нэрийдлээр түлхүүрийг нь аймгийн намын хорооны гишүүн Х гэгчээр дамжуулан авсан. Улмаар намын дарга М.Гүрсүрэнгийн тамгыг авахуулсан.
Улмаар энэ сарын 21-ний өдөр Архангай аймгийн АН-ын хорооны хурлыг Улаанбаатар хотод хууль бусаар хуралдуулсан байна. Хууль бус гэдэг нь хэдэн зүйлээр нотлогдож байгаа.
Нэгдүгээрт,  аймгийн намын хорооны хурлыг зарлах эрхтэй субьект УИХ-ын гишүүн биш бөгөөд зөвхөн намын дарга, эсвэл намын хорооны тэргүүлэгчид байдаг.
Хоёрдугаарт, намын хорооны гишүүдийг хууран мэхлэх замаар буюу “Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн нэрийг барин талархлын хүлээн авалт хийх утгатай урилга илгээж, Улаанбаатарт ирүүлсэн ч уг чанартаа намын хорооны хурлыг хийсэн нэр зүүж, тэдний гарын үсгийг авах санаа агуулсан байна.
Гуравдугаарт, дүрэм, журмаараа бол аль ч бүс нутгийн намын хорооны хурал тухайн орон нутагтаа хийгдэх ёстой атал Улаанбаатарт хийхээр завдсан уг үйлдэл нь хууль бус юм” гэв.
Архангай аймгийн АН-ын хорооны гишүүд хуулийн байгууллагад хандана гэсэн юм.
https://livetv.mn/p/301694
У.Хүрэлсүх: Талцал, улс төржилтийг орхиж, улс орны эрх ашгийн төлөө нэгдэж ажиллаарай
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр парламентад хамгийн олон суудал авсан гурван нам буюу Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчид танилцуулав.
Энэ хүрээнд ирэх дөрвөн жилд Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллах Хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдох Засгийн газрын гишүүдэд сонгуулийн үеийн талцал, хийрхэл, улс төржилтийг ардаа орхиж, улс орны эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахыг захилаа.
2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд парламентын засаглалыг боловсронгуй болгох, ард түмний төлөөллийг нэмэгдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж ирснийг тодотгов.
Шинээр бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламент болон шинээр байгуулах Засгийн газрын гишүүд ёс зүй, сахилга бат, хариуцлагатай ажиллахыг ард иргэд хүлээж буйг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ Засгийн газрын зөв, зүйтэй үйл ажиллагааг дэмжиж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдлийг хангах үндэсний эрх ашгаас ангид үйл ажиллагаанд хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллахаа сануулав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хэрэгжилтэд анхаарал хандуулж ажиллахыг захилаа.
УУЛЗАЛТАД ШИНЭЭР ТОМИЛОГДОХ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮН:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр,
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд,
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал,
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр,
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга,
Монгол Улсын сайд, Хотын стандарт хариуцсан Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
Сангийн сайд Б.Жавхлан,
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,
Боловсролын сайд П.Наранбаяр,
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан,
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудынсайд Ч.Номин,
Хотбайгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр,
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү,
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцлоо.
104 нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр СЕХ-нд ханджээ
Сонгуулийн ерөнхий хороо 5 дугаар сарын 30-нд нэр дэвшигчид тавих шаардлага хангаагүй 154 хүнийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.
104 нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр СЕХ-нд ханджээ
Сонгуулийн ерөнхий хороо 5 дугаар сарын 30-нд нэр дэвшигчид тавих шаардлага хангаагүй 154 хүнийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.