Технологи - Өдөр тутмын мэдээ мэдээллийн вэб сайт

Технологийн салбар хиймэл оюуны хүч чадалд хэр том найдлага тавьж буйг "OpenAI"-ийн шинэ санхүүжилт батлан харууллаа
"OpenAI" шинэ санхүүжилтээр зах зээлийн үнэлгээгээ 157 тэрбум ам.доллар хүргэж, дэлхийн "Топ 3" стартапын нэг болов

“OpenAI” компани 6.6 тэрбум ам.долларын дүн бүхий шинэ санхүүжилт татан төвлөрүүлэх хэлцлийг амжилттай болгосноор тус стартапын зах зээлийн үнэлгээ 157 тэрбум ам.доллар хүрч, дэлхийд тэргүүлэх генератив хиймэл оюун бүтээх хүчин чармайлт нь улам бэхжив.

"Топ 3" стартапын нэг болов

Санхүүжилт босгох үйл ажиллагаанд тэрбумтан Жош Кушнерийн удирддаг венчур капиталын “Thrive Capital” компани толгойлон оролцож, 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Харин “OpenAI”-ийн гол хөрөнгө оруулагч “Microsoft” энэ удаад 750 сая ам.доллароор санхүүжүүлснээр тус стартапт зориулсан нийт хөрөнгө нь 14 тэрбум ам.доллар дөхөв.

Мөн 350 сая ам.долларыг оруулсан “Tiger Global”, 250 саяыг оруулсан “Altimeter Capital”, цаашлаад “Khosla Ventures”, “Fidelity” гэсэн том нэрс санхүүжилт татах үйл ажиллагаанд оролцжээ. Олон улсаас Японы “SoftBank Group”, Абу Дабид төвтэй “MGX” зэрэг фирм хөрөнгө оруулагчдын эгнээнд багтсан байна. Мөн хиймэл оюуны чипийн гол нийлүүлэгч “Nvidia” ч “OpenAI”-д хөрөнгө нэмэрлэжээ.

Энэхүү хэлцэл нь хувийн хөрөнгө оруулалтын түүхэн дэх хамгийн том дүнтэй хэлцлүүдийн нэг болсны сацуу “OpenAI”-ийг венчур хөрөнгө оруулалттай дэлхийн хамгийн том гурван стартапын нэг болгож байна. Өөрөөр хэлбэл Илон Маскийн “SpaceX”, “ByteDance”-ийн эзэмшдэг “TikTok”  компаниудтай эн зэрэгцэж байгаа юм.

“OpenAI”-ийн үнэлгээ ийнхүү үлэмж хэмжээнд хүрсэн нь Цахиурын хөндийг цочроож, технологийн салбар хиймэл оюуны хүч чадалд хэр том найдлага тавьж байгааг батлан харуулсан гэхэд болно. “150 тэрбум ам.долларын үнэлгээг сонсоод хүмүүс алмайрч байна. “OpenAI” удахгүй нээлттэй компани болно гэж найдаж байгаа. Учир нь АНУ-д одоо хиймэл оюуны хамгийн чухал компаниуд нь “Nvidia”, “OpenAI” хоёр байгаа учраас нээлттэй компани болох нь тэдний хувьд логик талаасаа оновчтой алхам” гэж “Altimeter”-ийн Гүйцэтгэх захирал Брэд Герстнер онцолжээ.

Энэхүү санхүүжилттэй зэрэгцэн “OpenAI” бизнес загвараа шинэчлэх бүтцийн томоохон өөрчлөлт хийж, үндсэн чиг баримжаагаа ашгийн төлөө болгохоор төлөвлөж буй. Энэ алхам нь компанид хөрөнгө оруулалтын тал дээр ашигтай байх ч эрх зүйн зарим сорилтуудыг үүсгэх магадлалтай. Мөн шилжилтийнхээ нэг хэсэг болгож OpenAI Гүйцэтгэх захирал Сэм Олтмэндээ нийт хувьцааныхаа долоон хувийг эзэмшүүлэхээр хэлэлцэж байгаа юм.

“Softbank”-ийн AI алсын хараа

Японы хөрөнгө оруулалтын магнат “SoftBank Group” нь “OpenAI”-ийн шинэ санхүүжилтэд 500 сая ам.доллар нэмэрлэснийг дээр дурдсан. Капиталын нүсэр нөөцтэй тус компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Масаёши Сон хиймэл оюуны нэвтрүүлэлтийн цаг хугацааны дарааллыг зураглаж, ойрын ирээдүйд энэ технологи айл өрхийн бүхий л хэрэгцээг хангадаг болно гэж онцолжээ.

“Хиймэл оюун удахгүй гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хянаж, шаардлагатай үед эмч дуудаж, дэлгүүрээс хүнс цуглуулж, ресторанд захиалга өгч, хөрөнгө оруулалтыг оновчилж, хүүхдүүдэд багшлах чадвартай болно” хэмээн Масаёши Сон пүрэв гарагт үйлчлүүлэгч байгууллагуудынхаа форумын үеэр тавьсан илтгэлдээ дурдсан байна. Мөн “OpenAI”, “Meta”, “Google” зэрэг хөгжүүлэгчдийн урт хугацааны зорилт болох “Ерөнхий хиймэл оюун”-ыг ойрын 2-3 жилийн дотор бий болгоно гэж тэрбээр үзжээ.

“Ерөнхий хиймэл оюун” буюу AGI гэдэг нь хиймэл оюун үүрэг даалгаврыг хүн шиг, эсвэл хүнээс илүү гүйцэтгэдэг болох хөгжлийн үе шат юм.

Bloomberg TV Mongolia

Монголд анх удаа дата, хиймэл оюун ухаан сонирхогч залуус нэг дор чууллаа
Цахим эриний хамгийн үнэт баялаг болсон дата, хиймэл оюун ухаан сонирхогч залуус болон энэ салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудад ажилладаг шилдэг мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулсан “Datasummit 2024" саяхан ХААН Банкны Сөүл оффисын 1-р давхарт байрлах ХААН театрт болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд Tesla, Samsung, Uber, Doordash, SpaceX зэрэг компанид ажилладаг мэргэжилтнүүд оролцож өөрсдийн мэдлэг туршлага, шинэлэг судалгааны бүтээлээ залуустай хуваалцан илтгэл тавьснаас гадна сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ жил анх удаа зохион байгуулж буй “Datasummit 2024”-ийг ХААН Банк дэмжин ажилласан бөгөөд тус банкны Бизнесийн шинэчлэл, өгөгдлийн шинжилгээний газрын захирал Г.Чинзоригт “Generative AI in banking” сэдвээр илтгэл тавьж банк, санхүүгийн салбарт ашиглаж буй хиймэл оюун ухааны тэргүүн туршлагаас хуваалцлаа.

Хиймэл оюун ухааны салбарыг сонирхогч залуусын тоо жилээс жилд нэмэгдэж, энэ хэрээр тэдэнд шинэлэг мэдээлэл, бодит туршлага хуваалцах ийм төрлийн үйл ажиллагаа ихээхэн эрэлттэй байгаа нь “Datasummit 2024”-д хүрэлцэн ирсэн залуусын уур амьсгалаас харагдаж байлаа.

Шинийг эрэлхийлэгч залуусыг дэмжиж, тэдний санааг бодит ажил болгоход хөрөнгө оруулалт хийх зорилгоор ХААН Банк энэ жил банк санхүүгийн салбараас анхлан Инновацын төвөө ашиглалтад оруулсан билээ. Инновацид суурилсан гарааны бизнес, залуучуудын хөгжлийг дэмжих зорилготой тус төвөөр дамжуулан цаашид тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулахаас гадна хиймэл оюун ухааны салбарыг сонирхогч хүүхэд залуучууд, залуу судлаач эрдэмтдийг нэгтгэсэн коммунити үүсгэхээр зорин ажиллаж байна. Ингэснээр хүүхэд залууст өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар олгохоос гадна залуусын нийгмийн оролцоог бодитоор дэмжих боломжийг бүрдүүлж буй юм.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

ХААН Банк комплаенсийн програмаа шинэчиллээ
Цахим эринд санхүүгийн зах зээлийн хэрэгцээ шаардлага улам бүр хурдтай хувьсан өөрчлөгдөж түүнийг даган аливаа бизнесийн үйл ажиллагаанд хамгийн шилдэг технологи ашиглан процессоо сайжруулах нь чухал стратегүүдийн нэг болоод байна. Цахим шилжилтээр салбартаа түүчээлж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ 90 орчим хувийг цахимжуулаад буй ХААН Банкны хувьд бизнесийн төдийгүй байгууллагын үйл ажиллагаандаа энэхүү стратегийг баримталж буйн жишээ нь комплаенсийн чиг үүрэгт ашиглах технологийг шинэчлэн data optimization, behavioral analytics, machine learning-д суурилсан Quartz системийг нэвтрүүлээд байгаа явдал юм.

Энэхүү төслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өргөтгөсөн ажайл аргачлал (scaled agile framework) ашиглан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, томоохон цар хүрээтэй ажлуудыг бага багаар системтэйгээр төлөвлөн, нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Дэлхийн 80 гаруй орны 160 орчим санхүүгийн байгууллагад үйлчилгээ үзүүлэгч “Tata Consultancy” компанийн Quartz системийн шинээр нэвтрүүлээд буй дэвшилтэт хувилбар нь хиймэл оюун ухаан (artificial intelligence), машин сургалт (machine learning), байгалийн хэлний боловсруулалт (natural language processing) ашигладгаараа давуу талтай бөгөөд өгөгдөлд суурилан нарийвчилсан хяналт, тулгалт (screening) хийж эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэн, санхүүгийн системийг тогтвортой, үр дүнтэй ажиллахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Ингэснээр ХААН Банк харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлэн, дэлхийн жишигт нийцсэн илүү найдвартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Олон улсын 12 төрлийн цахим хэтэвчээр Монголд гүйлгээ хийх боломж бүрдлээ
2024 оны 6-р сарын 5-ны өдөр– БНХАУ-ын “Ant International” группийн харьяа олон улсын цахим төлбөр, дижитал технологийн шийдэл нэвтрүүлэгч Alipay+ Монголын тэргүүлэгч банк санхүүгийн байгууллага ХААН Банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 8 орон, бүс нутагт түгээмэл хэрэглэгддэг 8 төрлийн цахим хэтэвч, супер аппликэйшнээр Монгол Улсад ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр төлбөр тооцоогоо хийх таатай боломж бүрдэж байна.

Ингэснээр Ази, Европын нэр бүхий орнуудаас Монгол Улсад аялж, ажиллаж буй иргэд орон даяар байрлах худалдаа үйлчилгээний төвүүд, зочид буудал, ресторануудаар үйлчлүүлэхдээ Alipay+ лого тэмдэглэгээтэй ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр өөрсдийн өдөр тутам ашигладаг цахим хэтэвч, төлбөрийн аппликэйшнээ уншуулан төлбөр тооцоогоо саадгүй, хялбар хийх юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч ПОС төхөөрөмж дээр гарч ирэх QR кодыг өөрийн цахим хэтэвч, аппликэйшнээрээ уншуулан худалдан авалтаа хийх бөгөөд энэ нь Alipay+ платформын нэгдсэн технологиор дамжих юм.

Уг үйлчилгээ нэвтэрснээр Монголын худалдаа үйлчилгээний байгууллага, бизнесүүд Alipay+ платформ нэвтэрсэн бүх зах зээлд ашигладаг маркетингийн шийдэл, хөтөлбөрт оролцох боломж нээгдэж, гадаадын иргэдэд зориулан төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлт, хямдралын купон зэрэг маркетинг борлуулалтын арга хэрэгслүүдийг ашиглах нөхцөл бүрдэж буй.

Төслийн эхний шатанд Alipay+ платформоор дамжуулан БНХАУ-ын эх газарт хэрэглэдэг Alipay, Хонконгод хэрэглэдэг AlipayHK, Италийн Tinaba, Малайз улсын MyPB болонTouch ‘n Go Digital, Филиппин улсын Gcash, Сингапур улсын Changi Pay болон OCBC Digital, БНСУ-ынKakaoPay, Naver Pay болон Toss Pay, Тайландын True Money цахим хэтэвч, супер аппликэйшнүүдээртөлбөр тооцоо хийхэд бэлэн болоод байна.

Төлбөр тооцооны шинэ үйлчилгээ нэвтрүүлснийг тохиолдуулан 2024 оны 6-10-р сарыг дуустал урамшууллыг үе шаттай зарлаж байна. Тухайлбал, дурдсан хугацаанд AlipayHK, MyPB by Public Bank Berhad, GCash, OCBC Digital, Kakao Pay, Naver Pay, Toss Pay болон TrueMoney цахим хэтэвч, супер аппликэйшнээр ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр худалдан авалт хийхэд үнийн дүнгээс 10 хувийн хөнгөлөлт шууд хасагдах юм.

Төслийн дараагийн шатанд Alipay+ платформоор дамждаг бусад цахим хэтэвч, супер аппликэйшнүүдийн төлбөрийг хүлээж авах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр “ХААН Банк нь “Ant International” групптэй хамтран ажиллах гэрээ байгуулан Alipay цахим хэтэвчээр ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр олон улсын гүйлгээ хүлээн авах, төлбөр тооцоо хийх боломжийг 2021 оноос бүрдүүлсэн. Энэ удаад бид тус групптэй хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж, Монголын зах зээлд мөн анх удаа Alipay+ платформоор дамжуулан дэлхийн 8 орон, бүс нутагт түгээмэл хэрэглэдэг цахим хэтэвч болон супер аппликэйшнээр ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр төлбөр тооцоогоо хийх боломжийг бүрдүүлэн ийнхүү хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байгаадаа баяртай байна. Бидний хамтын ажиллагаа нь зөвхөн манай банк төдийгүй Монгол Улсыг зорин ирж буй аялагч, жуулчид төлбөр тооцоогоо өөрийн дадсан аппликэйшнээр хийх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд түлхэц болох юм” гэж онцоллоо.

Тэгвэл энэхүү түншлэлийн ач холбогдлыг онцлон “Ant International” группийн Alipay+ Солонгос, Европ, Дундад Ази, Монголын зах зээл хариуцсан ерөнхий менежер Данни Чанг “Монгол Улс бол гадаадын жуулчдын аялах дуртай орнуудын нэг билээ. ХААН Банк болон Alipay+ хамтран ажиллаж, манай платформ системээр дамжуулан олон улсын төлбөр хүлээн авах үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлж байна. Энэ нь олон орны хэрэглэгчдэд гадаад улсад төлбөр тооцоогоо тухтай, аюулгүй хийх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн манай компанийн амлалтын нэг хэсэг юм. Alipay+ платформоор дамжуулан ХААН Банк нь нэг талаас Монгол оронд саатаж буй гадаад иргэдэд тав тухтай аялах, төлбөр тооцоогоо хялбар хийх боломжийг бүрдүүлэн, нөгөө талаас Монголын бизнес эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж тэмдэглэв.

Ковидын дараах буюу сүүлийн гурван жилд Монгол Улсад ирэх жуулчдын тоо тогтмол өсөж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 1 сая жуулчин хүлээж авах томоохон зорилт тавиад байгаа билээ.

Хилийн чанадаас Монголд ирсэн зочид, жуулчид өөрийн өдөр тутамдаа ашигладаг цахим хэтэвчийгAlipay+ -ын нэвтрүүлсэн ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр уншуулж, түргэн шуурхай төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжийг ийнхүү анх удаа нээж байна. Alipay+ цахим үйлчилгээг ашиглан Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх, гадаадын жуулчид, зочдыг татах зэрэг эдийн засгийн өсөлтөд өндөр хувь нэмэр оруулах юм.

ХААН Банкны тухай

ХААН Банк нь Монгол Улсын нийт хүн амын 82 хувь буюу 2,9 сая харилцагчдад банк санхүүгийн цогц үйлчилгээг цахим сувгууд болон 547 салбар нэгжээр дамжуулан хүргэдэг хамгийн том арилжааны банк бөгөөд Монгол Улсын “ТОП 100 ААН”-ийн 2-рт эрэмбэлэгддэг. ХААН Банк нь улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон бичил болон ЖДБ-үүдэд санхүүгийн буюу зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна өөрийн ЖДБ-ийг дэмжих төвөөрөө дамжуулан зөвлөх үйлчилгээ, сургалт зэрэг санхүүгийн бус үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэх томоохон ажлуудыг хэрэгжүүлж, ногоон буюу байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байна.

Alipay+ платформын тухай

Alipay+ үйлчилгээ нь худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг гадаадын хэрэглэгчидтэй холбох олон улсын дижитал төлбөр тооцооны технологи юм.

“Ant International” группээс 2020 онд нэвтрүүлсэн Alipay+ платформ нь сүүлийн байдлаар дэлхийн 50 гаруй орон, бүс нутгийн 25 цахим хэтэвч, банкны аппликэйшний хэрэглэгчид олон улсад аялахдаа дэлхийн өнцөг булан бүрд байрлах, картаар үйлчлэгч 88 сая байгууллагуудад өөрийн хэрэглэж дадсан хэлбэрээр худалдан авалт хийх, дижитал маркетингийн хөтөлбөрт хамрагдах бүтцийг бий болгоод байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

ХААН Банк Монголд анх удаа Generative AI-д суурилсан чатботыг үйлчилгээндээ нэвтрүүллээ

IT-гийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагын хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ
Мэдээллийн технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилж буй энэ үед тус салбарт өөрийгөө сорьж, дижитал шилжилтэд хөл нийлүүлэн түүчээлэх хүсэл сонирхолтой залууст зориулан “Цалинтай дадлагын хөтөлбөр”-ийг ХААН Банкнаас 6 дахь жилдээ зарласан билээ.

Тус хөтөлбөрт хамрагдах хүсэл сонирхолтой оюутан залууст зориулсан “DIGI X” өдөрлөг ХААН Банк цамхагт өнгөрсөн бямба гарагт болж, 200 орчим оюутан оролцлоо.

Өдөрлөгийг нээж, ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба хэлсэн үгэндээ “ХААН Банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүнүүд бүрэн цахимжиж байна. Иймд бид IT чиглэлийн боловсон хүчнийг дадлагажуулж, сургаж авахад анхаарлаа хандуулсаар 6 дахь жилдээ иржээ. Бид энэхүү хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж, шинэ эриний банкийг шинэ эриний боловсон хүчинтэй бий болгохыг зорьж байна. Мөн бид өөрсдөө ч залуучуудаас суралцаж, тэднээс урам зориг авч, нас, хүйс, туршлага үл хамааран бүгд хамтдаа өсөн дэвжих хандлагыг байгууллагадаа бий болгож чадсан гэж итгэдэг” хэмээн онцоллоо.

Өдөрлөгийн үеэр ХААН Банкны удирдлага, мэргэжилтнүүд орчин үеийн дэвшилтэт технологийн хэтийн төлөв, чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буй тухай сонирхолтой панел хэлэлцүүлэг өрнүүлж, оюутнуудын сонирхсон асуултад хариулан, мэдээлэл зөвлөгөө өгч, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Мөн хүрэлцэн ирсэн оюутнуудыг ХААН Банкны ажлын орчинтой танилцуулж, олон гайхалтай боломжуудын талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн юм.

“Цалинтай дадлагын хөтөлбөр”-ийн бүртгэл 2024 оны 4-р сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 40 оюутныг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна. Шалгарсан оролцогчид гурван сарын турш цалинтай дадлагажиж, дэлхийн хэмжээний TOП технологийн компаниудад хэрэглэгддэг хамгийн дэвшилтэт програм хангамжийг ашиглахын зэрэгцээ Монголын хамгийн том банкны мэдээллийн технологийн чадварлаг 400 гаруй ажилтны нэг хэсэг болох боломжтой юм.

Та бүхнийг банк санхүү, технологийн салбарын хамгийн том “тоглогч”,  шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэгч хамт олонтой нэгдэхийг урьж байна.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуус дараах QR кодыг уншуулж бүртгүүлээрэй.

Цахим гэмт хэрэг сүүлийн 5 жилийн хугацаанд 13 дахин нэмэгджээ
Кибер халдлага гэдэг нь бусдад хохирол учруулах зорилгоор компьютерын сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх, системийг идэвхгүй болгох, устгах, хянах эсвэл системд хадгалагдаж буй өгөгдлийг өөрчлөх, хулгайлах гэх мэт зорилготой байдаг. Кибер гэмт хэрэгтнүүд халдлагыг үйлдэхдээ бусдад албан ёсны мэт харагдуулах хуурамч холбоосыг ихэвчлэн ашигладаг ба банк, нийтийн үйлчилгээний компани эсвэл бусад аж ахуйн нэгжийн хууль ёсны харилцаа холбоо мэт дүрд хувирах нь элбэг.

Монгол Улсын хэмжээнд цахим гэмт хэрэг сүүлийн таван жилийн хугацаанд дунджаар 95%буюу 13 дахин өссөн хэмээн Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. Тодруулбал,иргэд кибер гэмт хэрэг, цахим орчныг аюулгүй ашиглах талаар мэдээлэл багатайн улмаас залилуулан, санхүүгийн болоод бусад төрлийн хохиролд өртөж байна. Иймээс энэхүү өсөн нэмэгдэж буй цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм болох дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж буй аливаа холбоос /линк/ дээр дарахаас өмнө үг үсгийн алдаа эсвэл холбоосны нэрийг сайтар харж нягтлах: Хуурамч холбоос болон хавсралтын ихэнх нь үг, өгүүлбэрзүйн алдаатай эсвэл линк нь албан бус нэршилтэй байдаг.

Хэрэв та хэнээс и-мэйл хүлээн авч байгаагаа бүрэн мэдэхгүй бол нягталж шалгахгүйгээр холбоос дээр дарж, хавсралтыг нээх хэрэггүй:Энэ нь таныгхалдлагад өртөхөөс сэргийлж болох хамгийн энгийн хялбархан шийдэл байх болно.

Танд PDF болон ZIP файлууд и-мэйл хаягаар ирсэн тохиолдолд татаж авахаас өмнө заавал нягтлаарай: Ихэвчлэн танихгүй эсвэл хуурамч хаягаас ирсэн хавсралтуудыг татаж авснаар өөрийн компьютерт байгаа хувийн мэдээллийг гэмт хэрэгтнүүдэд зүгээр нээгээд өгч байгаатай адил юм.

Эргэлзээтэй холбоосыг шалгах нэг хялбар арга бол хулганыг холбоос дээр дарахгүйгээр удаан байрлуулснаар хуурамч холбоосыг таних боломжтой: Хуурамч и-мэйл хаягнууд ихэвчлэн алдаатай домэйн ашигладаг ба та тэдгээрийг нягтлах боломжтой байдаг. Жишээ нь: Facebook.comвебсайтын хаягийг Facebook.mn, Facehook.com гэсэнхуурамч нэршлээр холбосон байдаг.

Кибер гэмт хэрэгтнүүд таны хувийн мэдээллийг и-мэйл болон вэбсайтаар дамжуулан авахын тулд албан ёсны мэт харагдах бөглөх талбар эсвэл хавсралт илгээдэг. Тэдгээр нь ихэвчлэн хүний анхаарал, сонирхлыг татахуйц байдаг ба таны нэвтрэх нэр, нууц үгийг бөглүүлж авах байдлаар хийгддэг: Иймээс аливаа сэжигтэй линк дээр хувийн мэдээллээ оруулах нь өндөр эрсдэлтэй тул сайтар нягталж хэвшээрэй.

Дээрх зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлэн хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Гар утаснаасаа ПОС төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо
Тогтвортой хөгжлөөр манлайлж ажилладгийн хувьд ХААН Банк цаасны хэрэглээг бууруулах зорилт тавьж, байгаль орчинд ээлтэй дижитал, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгосоор ирсэн билээ. Тэгвэл энэ удаа бид үйл ажиллагаандаа DigiPOS үйлчилгээг нэвтрүүлснээр цаасны хэрэглээг бүрэн халахад дахин нэг алхам ойртлоо.

Гар утасны NFC-ээр дамжуулан картын контактлесс буюу зайнаас унших технологийг ашиглан хэзээ ч, хаана ч төлбөр тооцоогоо хялбар хүлээн авах боломжийг бүрдүүлсэн цахим ПОС буюу DIGI POS аппликэйшнийг ХААН Банк өнөөдрөөс үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.

Энгийн уламжлалт ПОС төхөөрөмжийн хувьд тогтмол зайг нь цэнэглэх, цаасыг нь дуусахаас өмнө солих, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд банкны салбарт аваачиж засуулах гэхчилэн ашиглалтын явцад багагүй арчилгаа шаарддаг билээ. Бизнес эрхлэгч та ХААН Банкны DigiPOS аппликэйшнийг гар утсандаа татан авч суулгаснаар ямар нэг нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр, гүйлгээний шимтгэл хамгийн бага буюу 0.8% -иар төлбөр, тооцоогоо хялбар хүлээн авах боломжтой.

Та хэрэв андройд үйлдлийн систем бүхий гар утастай бол Playstore-оосоо DigiPOS аппликэйшнийг татан авах боломжтой бөгөөд онлайнаар бүртгүүлэх хүсэлтээ илгээхэд л хангалттай. Бид шат дараатай хөгжүүлэлтүүдийг хийж буй бөгөөд дараагийн ээлжинд iPhone гар утастай харилцагчдадаа DigiPOS аппликэйшн татан авч ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

DIGI POS-ыг хэрхэн захиалах вэ?

ХААН Банкны вэбсайт руу ЭНД дарж нэвтэрнэ.

ИРГЭН эсвэл БАЙГУУЛЛАГА гэсэн сонголтын аль тохирохыг сонгож мэдээллээ бүрэн бөглөнө.

Хүсэлт илгээх товчийг дарна.

DIGI POS-ын давуу тал :

Бүх төрлийн карт уншина

Үйлчилгээний хураамж 0 төгрөг

Сарын гүйлгээний доод лимитгүй

Гүйлгээний шимтгэл 0.8% буюу хамгийн бага

Pass аппликэйшнээр гүйлгээ хийх боломжтой

6 сар ашиглаад ПОС барьцаалсан зээл авах боломжтой

Гүйлгээний мэдээллээ хүссэн он, сараар тохируулан харах

И-баримтаа QR шууд уншуулах

Цаас хэрэглэхгүй эко сонголт

Техникийн үзүүлэлт:

Бүх төрлийн EMV чиптэй, болон контактлесс буюу NFC карт уншина.

Хүргэлтийн хугацаа 0 мин /Play store-оос шууд татна/

Аппликэйшний хэмжээ бага 13mb

Data болон WIFI шууд холбогдох боломжтой

Төхөөрөмжийн зардал байхгүй

Эрхэм харилцагч та тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан, цаасгүй эко хэрэглээг сонгохыг хүсвэл DigiPOS-ын хэрэглэгч болж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн бизнесээ хялбарчлаарай.

Таны бизнест тус болох DIGI POS -ыг ашиглахыг хүсвэл ЭНД дарж хүсэлтээ өгнө үү.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Таныг хормын төдийд 130 орны хэлтэй болгох "Хэлмэрч"-тэй танилц
"Хэлтэй бол хөлтэй” гэдэг үг одоо "Хэлмэрчтэй бол хөлтэй” боллоо. 2023-2025 оныг "Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан "Гүрэн ньюс” компани "Хэлмэрч” орчуулгын төхөөрөмжийг бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ. Ингэснээр албан болон амин хувийн ажлаар ирэх гадаадын зочид төлөөлөгч, найз нөхөдтэйгээ уулзахад, эсвэл та гадаад орныг зориход заавал орчуулагч дагуулах шаардлагагүй боллоо. Хэл сураагүй гэж өөрийгөө голох ч хэрэггүй. Хэлмэрч таны цаг зав, санхүүг хэмнэж, асуудлыг шийдэх болно.

Хиймэл оюун ухаан дээр суурилсан орчин үеийн технологи болох энэхүү төхөөрөмж нь интернэтийн орчинд 130 улсын хэл дээр зураг, текст, аудио орчуулга хийх, харилцан яриаг синхрон орчуулга хийх боломжтой.

Бүтээгдэхүүний давуу тал:

• Wi-Fi, 4G сүлжээнд холбогдоно

• Харилцан яриа орчуулах

• 130 улсын хэлийг интернэтийн сүлжээнд орчуулах

• 10 улсын хэлийг интернэт хамаарахгүй орчуулах

• 50 улсын хэлээр фото зургаар орчуулах

• Толь бичигтэй

• Англи үгийн дуудлагыг Америк болон Их Британи дуудлагаар сонсох боломжтой

• Үгийн ойролцоо болон эсрэг утгыг харах боломжтой

• Түгээмэл үгийн сантай бөгөөд үг цээжлэх, дуудлагаа засах боломжтой

• Сүүлд орчуулсан орчуулга хадаглагдана

• Усны хамгаалалттай

• SIM card, SD card оролттой

• SIM card-аар дамжуулан дата цацах боломжтой.

Ингээд та "ХЭЛМЭРЧ” аудио, ярианы синхрон орчуулгын төхөөрөмжтэй байхад дэлхийн өнцөг булан бүрт ямар ч улс, үндэстний хүнтэй харилцаа тогтоох, өөрийгөө илэрхийлэхэд асуудал үгүй боллоо.

ACEBOOK КОМПАНИ ХЯТАДАД САЛБАРАА НЭЭНЭ
Facebook компани Хятадад салбараа нээх зөвшөөрөл авч чадсан байна. Хятад улс бол сошиаль, харилцаа холбооны хамгийн том зах зээлтэй орон. Twitter, Facebook, Youtube сайтуудыг хориглодог бөгөөд оронд нь дотоодын харилцаа холбооны Weibo, Renren, Youku, Wechat  ашигладаг. Facebook компани Хятадын зах зээлд нэвтрэхийн тулд хэд хэдэн оролдлогуудыг хийсний үр дүнд Хятадад компанийнхаа салбарыг байгуулах зөвшөөрөл авч чадсан аж. Facebook-ийн захирал Марк Зукерберг Хятадын компани, шинийг санаачлагчид, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой гэж тайлбарлаж байгаа юм.

Компани салбараа Хятадын өмнөд хэсэгт орших  Ханжоуд байгуулах бөгөөд 30 сая паундын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгджээ.

Хасах 70 хэмд хэвийн ажиллах лити зай бүтээжээ
Хасах 70 хэмд хэвийн ажиллах хүчин чадалтай лити зайг  Хятадын эрдэмтэд зохион бүтээсэн бөгөөд үүнийг ирээдүйд дэлхийн бөмбөрцгийн  хамгийн хахир хүйтэн бүс, цаашлаад сансрын уудамд ашиглах боломжтой юм байна.

Америкийн эрчим хүчний эрдэм шинжилгээний "Жоуль” сэтгүүлийн хамгийн  сүүлийн хэвлэлд, Хятадын "Фүдань” Их Сургуулийн профессор Шя Юүн-Ё-гийн  судалгааны багийн бүтээсэн зай нь хүйтэнд ихээхэн тэсвэртэй, маш хахир хүйтэн  нөхцөлд ч цахилгаан дамжуулж чадах этилийн ацетатаар электролит болгосон бөгөөд  "PTPAn”, "PNTCDA” зэрэг хоёр төрлийн органик нэгдлээр электрод болгосон хэмээн  тэмдэглэжээ.

Профессор Шя Юүн-Ёгийн танилцуулснаар, уламжлалт лити зайн электродод  ашигладаг материалтай харьцуулбал шинэ зайн материал нь илүү их нөөцтэй,  хүрээлэн буй орчинд ээлтэй, үнэ ханшийн хувьд ч өмнөх материалуудын 1/3-тэй  тэнцэх юм байна. Гэвч энэ судалгааны ололт амжилтыг бодит бүтээгдэхүүн болгон  зах зээлд гаргах хүртэл нэлээд их хүндрэл сорилт тулгарч байгаа юм байна. Жишээ  нь энэ шинэ зайн нэгж массын энерги нь одоогоор нэгэнт зах зээлд түгсэн лити  зайг гүйцэхгүй учраас цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай ажээ.

ХОУР

ШВЕДИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД НАС БАРСАН ХҮНТЭЙ ЯРИЛЦАХ ПРОГРАММ БҮТЭЭЖ БАЙНА
Шведийн мэргэжилтнүүд нас барсан хүмүүсийн "цахим хувилбар”-ыг бүтээх ажлаа эхлүүлжээ. Naked science-ийн мэдээлснээр тэд энгийн нэгэн программ зохион бүтээж, дараа нь нас барсан хүнтэй нь адилхан робот бий болгохоор ажиллаж байна.

Стокгольмын оршуулгын товчооны сүлжээний захирал Шарлотта Руниусын хэлснээр талийгаачийн "цахим хувилбар” нь түүний дуу хоолойг дуулиан дуугарах бөгөөд ахуйн асуултуудад хариулах чадвартай. Гэхдээ ямар нэгэн шинэ зүйл хэлэх чадваргүй гэжээ. Одоогоор эрдэмтэд сайн дурынхны дуу хоолойг бичиж авах шаардлагатай байна. Тэдний дуу хоолойг боловсруулж, программд нэвтрүүлэх бөгөөд зөвхөн нас барсных нь дараа тэрхүү дуу хоолойг нь ашиглах юм байна.

Харин цаашид нас барсан хүнтэй адилхан робот боловсруулахаар ажиллж байна.

Одоогоор төсөл эхний шатандаа явж байгаа аж.