Нийтлэл - Өдөр тутмын мэдээ мэдээллийн вэб сайт
<language>ru</language>
<description>Нийтлэл - Өдөр тутмын мэдээ мэдээллийн вэб сайт</description>
Гуйлгачид нь хүртэл морь унадаг Монгол
Хорьдугаар зууны эхэн үеийн Монголын түүхэнд алдаа оноо, сайн муу талтайгаа хамт олонтоо дурдагддаг, үйл ажиллагааг нь эерэг, сөрөг гэсэн ганцхан үгээр тодорхойлох боломжгүй Барон Унгерн, Дамбийжанцан, Жодовжав амбан гэх мэт зүтгэлтнүүд цөөнгүй буй. Тэдний нэг нь Ларсон гүн юм. Уг цаг үе нь ч ээдрээтэй, дээр нь үйл хэрэг нь ч зөрчилтэй эдгээр бие хүний түүхэнд үлдэх гавьяа хийгээд гайг дүгнэх эрхийг түүхчдэд үлдээгээд, харин тийм дүгнэлтэд хэрэг болохуйц өгүүлэл сэлт, баримт материалыг орчуулан олонд хүргэх нь номын санч, сэтгүүлч сурвалжлагч бидний үүрэг гэж бодном.
Үүний тул 1909 онд Ларсон гүнтэй хийсэн ярилцлага “Гуйлгачид нь хүртэл морь унадаг Монгол” гэсэн гарчгийн доор христийн шашин түгээх нэгэн сэтгүүлд гарсныг орчуулан хүргэж байна.
Нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгч, ноён Ф. А. Ларсонтой хийсэн ярилцлага
Орчуулж, зүүлт хийсэн “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь төлөөлөгч М. Саруул-Эрдэнэ.
1909 он[1]
Хөнгөн хөгжүүн төрхтэй, шаравтар үстэй, биерхүү, чацархуу швед ноён Ф. А. Ларсон анх арван зургаан жилийн өмнө Америкийн Христийн Холбооны Номлолын шашин түгээгч болон Монголд ирж байжээ. Найман жилийн туршид Монголд ажиллахдаа нэг удаа бүр тэндэх цорын ганц христчин ч байж үзсэн байна. Нударгачдын бослогын үеэр Америкийн Христийн Холбооны Номлолын ажил бүхлээрээ сүйрч, ихэнх ажилтнууд нь алагдаад байхад ноён Ларсон эхнэртэйгээ, бусад нэлээд олон номлогчийн хамтаар тэмээ унан, Сибирь лүү зугтаж чадлсан юм. Оросын хил дээр алтны уурхайд хэсэг ажиллаад, Ларсон бээр Оросын төмөр зам судлах хэсэгт нэгдэн, ахин Монголоос Бээжин хүрсэн бөгөөд 1902 онд Тянжиньд ноён Бондфилдтэй[2] уулзсанаар Библийн Нийгэмлэгийн ажилд орсон байна. Тэр цагаас хойш Ларсон Монголын уудам говиор аялах болсон, ерөөс тэр өргөн уудам нутагт Ларсоны Библи судар хүргээгүй газар гэж бараг үгүй биз ээ. Гучин найман насыг хүрсэн тэрбээр монгол хэлээр англиас илүү чөлөөтэй ярьдаг, угаас монгол хэл, нутаг орныг түүнээс илүү нэвт шувт мэдэх гадаад хүн гэж үгүй л болов уу.
Германыг зургаа дахисантай тэнцэх Монгол
Монголын газар нутгийн ихэнх хэсгийг өвстэй тал нутаг хийгээд монголчуудын “говь” хэмээн нэрийддэг цөл эзэлнэ. Энэ өргөн уудам нутгийн нутаг дэвсгэр нь 1 367 000 хавтгай дөрвөлжин майл[3], өөрөөр хэлбэл Германы эзэнт гүрний газар нутгийг зургаан удаа нийлүүлснээс ч илүү том нутаг юм. Хүн ам нь барагцаагаар 2 500 000.
Нүүдэлчин үндэстэн
Оршин суугчид нь нүүдэлчин монголчууд, тэд говь хэмээх цөлөөрөө тэмээ, адуу, хониныхоо хамтаар нүүж аж төрдөг, гол дагасан хөндийгөөр нь ч газар тариалан гэхээр зүйл бараг үгүй. Монголчууд майханд[4] аж төрөх боловч тэр “майхан” нь байнгын нэг газар ер нь байрладаг, жилдээ ихэвчлэн хоёрхон удаа л нүүнэ. Хавартаа монгол малчид шөнө болохоор хурга, ишиг, тугалаа гэртээ оруулаад ирдэг. Тавиад хурга, хорь гучин ишиг, зургаан тугал гэр бүлийн гишүүдтэй гэрийг хуваалцан орж чадах бөгөөд гэрийнхэн нь харин ч бүр нэг бяцхан зай, эсвэл булан л эзэлнэ. Монголчуудыг Хятадын стандартаар шүүж үзвээс тийм ч ядуу зүдүү улс биш. Тэд хаашаа ч явсан үргэлж морь унана. Бадарчилж, хэргээр тэгж яваа улс л биш бол тэр шүү дээ. Тэр ч бүү хэл монгол гуйлгачид хүртэл морь унаж явдаг.
Иргэншлийн төв цэг
Монголын гол хот Өргөө нь Бээжингээс Байгал нуур хүрэх замд оршино. Өргөөд 20 000 хүн оршин сууж байгаагийн талаас илүү хувь нь хятад наймаачид. Хот гэж болохуйц өөр ганц газар нь Улиастай, 4000 орчим хүн амтай. Ихэнх нь хятадууд. Монголд буй цор ганц Номлолын газар нь Пацэболонг[5] дахь Скандинавын Номлолын Холбоо, Шведийн Монгол Номлол, тэгээд манай Библийн нийгэмлэг юм.
Онцлууштай аялал
Ноён Ларсон саяхан Монголын их тал нутгаар бүтэн 16 сарын турш аялаад иржээ. Монголчуудын дунд ийм удаан хугацаагаар аялж байсан христийн номлогч байтугай ерөөс ямар ч европ хүн гэж байхгүй биз ээ. Энэ аяллынхаа үеэр Ларсон 12 300 Сайн мэдээний ном хүмүүсийн гар дээр тавьжээ. Ларсоныг Швед дэх гэртээ харих замдаа Библийн өргөөнд саатаад байх үеэр нь уулзаж, энэ аяллынх нь талаар сурвалжилсан болно. Гэртээ харилгүй найман жил болсон ажээ.
Төв штаб
Ларсон төв штабаа Хятадын Их цагаан хэрэм дээр орших Хаалган хотноо байгуулсныг энд дурдууштай. Тэнд Библийн нийгэмлэг агуулахтай, агуулахдаа Библийн судар номыг хураан өрсөн байдаг юм. Ноён Ларсоны гол ажил нь гэвчиг шашны ном худалдаалах, тийм ч учраас урт удаан аянд гардаг ажээ. Нөхрийгөө эзгүй байх үеэр агуулахыг хатагтай Ларсон хариуцан ажиллах бөгөөд тэндээс бас Хятадын Чили, Шанси мужийг хятад хэлээрх Библи номоор хангана. 
Ларсоны аяллын хангамж хэрэгсэл
Аянд гарахдаа Ларсон бээр зургаан тэмээ, дөрөв таван адуу, ер нь нэг арван мал амьтан бүхий жин бэлддэг ажээ. Эдгээр амьтан нь Библийн нийгэмлэгийн өмч юм. Сайн тэмээ нь 10₤ -ийн үнэтэй бөгөөд 400 паунд[6] ачаа тээж чадна. Жин ачааг хариуцах хоёр монгол хүнтэй, түүнээс гадна заримдаа нэг хятад тогооч, шашны ном зарахад туслах нэг монгол авч явдаг. Түүний хамгийн анхны туслах нь Лондоны Номлолын Нийгэмлэгийн алдарт Жэймс Гилморын[7] ажилтан байсан, христчин монгол хүн байв. Түүнийг нас барснаас хойш Ларсон өөр нэг монголыг туслахаараа авсан, тэр нь христчин биш боловч Евангелийн номыг сонирхдог хүн юм. Бүхий л аяллын туршид идэх хоол хүнсийг тэмээнд ачна. Монголын тал нутагт бол сүү, за тэгээд хааяахан амьд хонь хоёроос өөр худалдан авч болох зүйл гэж үгүй. Хонь худалдаад авчиж чадлаа ч гэсэн, асуудал бас бий. Өмнө дурдсан Ларсоны жин ачааг хариуцдаг хоёр хүн хоёулаа лам, лам хүн амьтны амь тасалж болохгүй. Гурав дахь хүн нь багш, дээр нь төрийн албан хаагч байсан хүн, хонь бас гаргаад байхгүй, ингэхлээр хонийг хонины мах болгоно гэдэг тийм ч амар юм биш ээ. 
Ларсон хоёр майхан авч явдгийн жижигтээ өөрөө унтаад, томдоо монголчуудаа оруулна. Нэг удаа аянд гарахаараа гурав, дөрөв, таван ч сар явчихдаг учраас 2000, 3000, 4000 ном авч явдгийн ихэнх нь Сайн мэдээ. Эдгээр номын ихэнх нь монгол хэлээр, зарим нь төвөдөөр юм. Ларсон винтов авч явдаг, өөрөө ч мэргэн буудагч. Шөнөдөө гэрийнх нь гадуур Сибирийн том чонос эргэлдэх учир ийн авч явахаас өөр аргагүй. Хоёр гурван морио чононд идүүлж байжээ. Тэрбээр мөн зээр бууддаг, тэр нь хүрэлцээ муутайхан хүнснийх нь нөөшинд амт шимттэй нэмэлт болон ордог ажгуу. Зээр бол сүрэг сүргээрээ өргөн их талаар давхин явдаг юм. 
Ноён Ларсон дээрэмдүүлж үзээгүй, хүчирхийлэлд өртөж байгаагүй аж. Тэрбээр монголчуудыг нэн зочломтгой, найрсаг улс хэмээж байна. Нэг удаа дээрэмчдийн нэг бүлэг Оросын худаалдаачны цул мөнгийг ачсан жинг хөөж байжээ. Жингийнхэн замаасаа гарч, Ларсоны гэрт ирээд, хайрцагтай мөнгөө буулган, түүний хамгаалалтад өгсөн байна. Ларсон дээрэмчдийг зэмлэн буруушааж, буцахыг тушаасанд тэд тушаалыг нь дагасан гэнэ. Тэр шөнөө мөнгө тээсэн жинг нууц замаар, тусгай хөтөч өгөн явуулсан бөгөөд зорьсон газраа саадгүй хүрч чаджээ. Дээрэмчдийн бүлэг ч бас өөрсдөө томоохон жин үүтгэчихсэн, эхнэр хүүхэд, гэр орноо аваад явдаг байж. Бараг 200 орчим хүнтэй юм байна. Маргааш нь Ларсон тэдний буудалласан газар яваад очжээ. “Гэрт орж, цай уу!” гэхээр нь болгоомжлон, орсонгүй, нөгөөдүүл нь харин өөрсдөө цайгаа гарган Ларсонд авчирч өгсөн байна.
Өдрийг хэрхэн өнгөрөөдөг вэ
Ноён Ларсон “Аянд явахад бол маш эрт босох хэрэгтэй. Гэрээ буулгана, малаа идүүлнэ, тэгээд нар мандахын үед хөдөлнө. Үдийн үед мал амьтнаа жаал амраагаад, үргэлжлүүлэн оройн сэрүү унатал явна. Нар шингэхийн алдад гэрээ барина. Зуны халуун өдөр бол зам хорооно гэдэг хүнд ч малд ч тун хэцүү, өдөртөө хорин таван майл[8] явж чадвал их юм, заримдаа арван тавхан майл[9] ч хүрэхгүй. Шөнөдөө гэрээ айл саахалтаас аль болох холхон барихыг хичээдгийн учир нь малдаа олигтойхон өвс ногоо идүүлэх гэснийх юм. Сүү, хонины мах, зээрээр л голдуу амь зууна. Талх хийх гурилаа өөрөө авч явах хэрэгтэй. Жимс, ногоо хоёр бол Монголд бараа нь ч харагдахгүй” хэмээв.
Найрсгаар дуудахуй
“Айлд морио унан очоод үүдэн дээр нь гэрийн эздийг гарч ирэхийг хүсэн хашгирдаг[10]. Энэ нь гэрийг тойрон манаж байдаг дөрөв таван догшин нохойгоо хорихыг гэрийнхэнд анхааруулж буй хэрэг юм. Энэ нь бас гэрт хүн байхгүй бол явж орохын эсрэг ёс бөгөөд харин хүн гарч ирээд мэндэлсэн дор л шууд гэрт орж болно. Тэгээд гэрийнхний мэнд лагшин, мал сүргийнх нь тарган тавлаг эсэхийг асууж хэлэлцэнэ. Танилцах ийм хэдэн үгийн дараа цай идээ барьтал дуугүй сууж байж болно. Монгол цай нь Хятадаас импортоор оруулж ирдэг шахсан хатуу хавтан юм. Буланг нь цохиж нунтаглаад сүү, давс, заримдаа гурил нэмэн холино. Үүнийгээ усанд хийн буцалгана. Ийм цай бол Монголын гол ундаа, айл бүр, бүр хамгийн ядуу айл ч тэр, чанаж зочноо дайлдаг юм. Өргөө, Улиастайд цайг мөнгөний үүргээр хэрэглэдэг, би нэг Шинэ гэрээг хоёр хавтан цайгаар арилжаалж байлаа. Цай уусны дараа гэрийн эзэд хаанаас яваа, ямар сонин сайхан мэдээ авчрав гэх мэтийг асуун, хэвийн яриа хөөрөө өрнөнө, ер нь гэхдээ гэрийн эздийн сонирхлын хэмжээнээс тэгтлээ илүү гарахгүй.
Үүний дараа би номоо гаргаж ирэх бөгөөд гэрийнхэн нэн сонирхон үзэж гарна. Гэрт монгол бичиг мэддэг хүн байх аваас номыг нээн, энд тэндээс нь дуудна. Гэвч тэрийгээ хар ярианы хэлээр хөрвүүлж өгөх хэрэгтэй болдог. Сайн мэдээг худалдан авах үгүйгээ шийдэхэд нь хавтасных нь өнгө голлох үүрэгтэй. Заримдаа гайхамшгийн[11] тухай бичсэн үүх түүхийг ихэд сонирхоно, заримдаа ном, сургаал аль алиныг нь “харийн юм” гээд хажуу тийш тавьчихна. Тэгээд нэлээн ярилцаж, тэд ч бас номыг өөрсдөө нягтлан үзсэнийхээ дараа жаахан бяслаг, эсвэл сүүгээр, заримдаа бас үнэ цэнг нь тогтооход бэрхтэй “хадаг” хэмээх торгоор авъя хэмээнэ.
Арилжаа, солилцоо
“Монголчуудад мөнгөн тэмдэгт гэж үгүй, зоос болгоогүй цул мөнгийг хэрэглэдэг. Сайн мэдээг голдуу сүү: үүнд, тэмээ, ямаа, үнээ, гүүний сүү, хааяахан хонины сүүгээр, мөн хатаасан болон шинэ бяслаг, аргал (түлшинд зориулан хатаасан малын баасыг ингэж хэлдэг юм) -аар хүртэл тулан , арилжаална шүү дээ. Сүүгээ би өөрөө уучихна, бяслагаа ихэвчлэн хамт яваа монголчууддаа өгчихнө, аргал бол харин гал түлэхэд зайлшгүй хэрэгтэй зүйл билээ. Махны хувьд зээр буудаагүй үедээ би худалдан авдаг. Ер нь бүтэн хониноос бага мах худалдаж авна гэсэн ойлголт байхгүй. Ингэхлээр хонио гаргах, зөв зүйтэй чанах хэрэгтэй болно, халуун цагт бол жижиг хонь авдаг, өвөл харин миний монголчууд хонийг хэзээд томдохгүй гэж үздэг юм. Хонь нь хэмжээнээсээ шалтгаалаад 5 шиллинг 8 пэнсээс 7 шиллинг 6 пэнс[12]. Би мөн овьёос, гурил, чихрээ өөртөө авч явдаг бөгөөд өдөр тутмын хоол хүнс маань тийм ч олон төрөл зүйлгүй боловч хэрэгцээтэй бүхэн бий, тэгээд ч би өөрөө нэн дуршилтай иддэг билээ. 
Сайн мэдээ ба ламын шашин
Би олонх монголчуудыг Сайн мэдээг ихэд сонихрдог гэж хэлж чадахгүй. Үе үе номд, мөн христийн шашинд сонирхолтой, тэр талаар ихийг асуун лавладаг ухаантай улс таардаг л юм. Тэдний өөрийн шашин нь буддизмын ламын шашин, түүнийгээ тун чанд баримтална. Гэвч буддын шашны итгэл болон ахуй амьдрал дахь ёс суртахуун хоёрынх нь холбоо тийм ч бат биш мэт. Жишээлбэл, нэг лам надад чин сэтгэлээсээ залбирч чадвал гараад морь хулгайлахад бүтэлтэй байдаг гэж ярьж байлаа. Дүрэм ёсоороо монгол хүн нэг удаад нэг л эхнэртэй байх ёстой боловч гэрлэлтийн хэлхээ нэлээд сул. Эхнэр нөхөр хоёр тун өчүүхэн зүйлээс болж салаад, өөр хэлхээ үүтгэж орхино. 
Монгол сургууль дахь Библи
Монгол дахь бүх лам уншиж чадна. Тэд хүн амын бараг гуравны нэгийг бүрдүүлнэ. Айл бүрийн ууган хүү, заримдаа бас хоёр дахь хүү нь лам болохоор холд одно. Дүрэм ёсоор бол Бурханы шашны сургаал номоо дуудахын тулд лам нар монголоор биш төвөдөөр уншдаг. Тэд мөнөөх төвөд номоо нэлээд ухамсаргүй, механик байдлаар, үгийнх нь утгыг ойлголгүйгээр уншиж сурдаг юм. Зөвхөн томоохон лам нар, боловсролтой улс нь л чухам утгыг нь ойлгоно. Жирийн монголчуудаас цөөхөн нь л эх хэлээрээ уншиж чадна, гэвч нэгэнт монгол бичгээ сурсан бол хувийн сургууль үүтгэж, ойрхон гэр барьж авах бөгөөд айл саахалтынхан нь тийшээ хүүхдүүдээ илгээн, багаахан төлбөрөөр унших бичихэд сургадаг юм. Багшийн цалин төлбөр нь нэг хүүхдэд зургаан сар заахад нэг юм уу хоёр хонь, бүтэн жил бол нэг адуу байх жишээтэй. Эдгээр багшид сурах бичиг гэж байдаггүй учраас би тэдэнд болон сурагчдынх нь дунд Сайн мэдээгээ тараахыг хичээдэг юм. Монгол хэлээрх Сайн мэдээнүүд нь цор ганц унших бичиг, ерөөс тэр Монгол сургуулиудын авч чадах монгол хэлээр хэвлэгдсэн цор ганц хэвлэмэл ном болоод байна.
[1] Үүнийг сэтгүүлийн хуудсан дээр гараар бичжээ.
[2] Reverend G. H. Bondfield: Хорьдугаар зууны эхээр Хятадад идэвхтэй ажиллаж байсан христийн номлогч. Хэд хэдэн ном өгүүлэл бичжээ.
[3] 3,540,513.747 квадрат метр
[4] Гэрийг ихэвчлэн tent хэмээн тодорхойлдог, энэ нь шууд утгаараа “майхан” гэсэн үг юм. Үүнээс хойш утгачлан, “гэр” хэмээн буулгах болно.
[5] Нударгачдын бослогод 4 хүнээ алуулсны дараа Шведийн номлогчид Хөххотын ойролцоо хана хэрэм бүхий тосгон барьж, түүнийгээ Patsebolong хэмээн нэрийджээ. 
[6] 181 кг.
[7] James Gilmour (1843-1891): Монголын Гилмор нэрээр алдаршсан шашин номлогч. 
[8] 40 км.
[9] 24 км.
[10] Монголчуудын “Нохой хорь оо!” хэмээх заншлыг Ларсон “Найрсгаар дуудахуй” хэмээн тайлбарлажээ. 
[11] Сайн мэдээнд дурддаг Miracle хэмээх түүхүүд
[12] 1971 оноос өмнө Британид хэрэглэж байсан бутархай мөнгө. 12 пэнс нь 1 шиллинг, 20 шиллинг нь 1 фунт стерлинг болно. 
Нийгэм судлаачид нийгмээ шулаачид болж хувирахнээ!
Байгалийн хатуу ширүүн нөхцөл, эрс тэс уур амьсгал, олон улирлын халаа сэлгээ, газрын гадаргуйн өндөр нам, идэш тэжээлийн ховордолт, өвчин, халдвар мэтэд тэсвэртэй, бэлтгэлтэй, мөн зарим улиралд зориулан хүнс тэжээл нөөцлөх, нүх малтаж газар доор байрлах, хүйтэн улирлыг ичиж, унтаж өнгөрөөх, урц овоохой барих зэрэг чадвартай амьтад чухам аль тивд өнөөдөр олон байна вэ? Энэ баримт юу өгүүлж байна вэ?
Уураг тархи нь ихэд хөгжсөн хөхтөн амьтад анх хаана үүссэн бэ? Хүн дүрстэй мичүүдийг хүн болж хувиртал нь өөрчилсөн бэрхшээл чухамдаа аль тивд болж өнгөрсөн юм бэ? Анхны хүмүүс ямар арьстан байсан бэ? Арьсны өнгөний ялгаа хэзээ, ямар нөхцөлд гарсан юм бэ? Энэ ялгаа ирээдүйд арилах уу?...
Америк тивийн улаан арьстангууд, Африкийн негрүүд, Австрали тивийн уугууд хүмүүс, Европын цагаан арьстангууд, Ази тивийн шар арьстангууд бүгд нэг л зүйлийн мичний үр хойчис гэж үү? Тийм бол тэр нь чухам юугаар хөдөлшгүй нотлогддог юм бэ? Дээр тавьсан болон бусад олон асуултуудад хариулах гэж “Байгалийн хувьслын философи” номоо би анх бичиж хэвлүүлсэн юм. Нэмж, засаж, өтгөтгөсөөр 4 удаа хэвлүүллээ. Ойлгож чадах, хэрэгтэй санаа, үнэлгээ хэлж чадах, шинэ нөхцөлд шинээр сэтгэж, өнгөрсөн дэх зарим төөрөгдлийг залруулахад тусалж чадах хэмээн үнэлж болох 18 хүнд би энэ номоо бэлэглэж уншуулаад, ярилцлага зохион байгуулах гэж оролдсон юм. Тэр хүмүүсийн хагасаас илүү нь санал, зөвлөгөө, үнэлгээ өгч чадахгүй гэцгээсэн. Үлдэх цөөхөн нь санал, сэтгэгдлээ бичгээр өгсөн юм. Тэр сэтгэгдлүүдийг ямар ч редакцигүйгээр би “Судалгааны бүтээлийн эмхэтгэл” номдоо хэвлүүлж нийтэд танилцуулсан болно. ШУА-ийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч байсан хүмүүс уншсан атлаа тодорхой санал, сэтгэгдэл хэлж чадахгүй байна гэцгээсэн. Дараа нь би “Монголын түүхийн философи” номынхоо 9-р хэвлэлийг судлаачдад тарааж уншуулаад өгсөн санал, сэтгэгдлийг нь мөн л ямар ч редакцигүйгээр хэвлүүлж, нийтэд танилцуулсан юм. Энэ бол XXI зууны 20-иод онд болсон үйл явдал. Судлаачдын ахмад болон дунд үеийнхэн бараг бүхэл бүтнээрээ шахам амьд сэрүүн байсан цаг үе юм шүү.
“Нийгмийн философи”, “Монголын улстөрийн философи”, “Дэлхийн түүхийн философи” (5 дахь хэвлэл) номоо судлаачдаар хэлэлцүүлэх гэсэн удаах оролдлого минь тус бүрдээ л бүтэлгүйдсэн ба 30 гаруй хүнд тарааж, санал, сэтгэгдэл авах гээд чадаагүй өнгөрч билээ.
Цаг хугацаа нь хангалттай (тус бүр 3 сар) байсан боловч бүгд л “ноцтой, хэрэгтэй зүйл хэлж чадахгүйнээ” гэцгээсэн юм... Эргэх холбоо (уншигчдын зүгээс), санал, шүүмж (бичгээр нэр, хаягтайгаа, он сартайгаа), магтсан ч бай, муучилсан ч бай судлаачдын сэтгэгдэл олон байх нь хэнд ч хэрэгтэй байдаг л даа. Энэ талаар миний бие 50 гаруй жилийн туршид сэтгэл ихэд дундуур л явж ирлээ. Юугий нь нуух билээ. Эрдэм шинжилгээний бага хурлууд, онол-аргазүйн семинарууд, диссертациудын хамгаалалт мэтийн арга хэмжээнүүдийн чанар, үр өгөөж сүүлийн 30 гаруй жилийн туршид байнга л уруудсаар, муудсаар ирлээ. Ийм арга хэмжээнүүдийн явц, үр дүнг мөнгөөр үнэлэх болсон нь элдэв булхай, худал магтаал, төлбөртэй саналуудыг л ихэд өөгшүүлжээ. Худалдагдсан саналын тоо, хувиар л үнэлгээ өгөгдөж байх болов. Улстөрчдийн үйл ажиллагаанд элдэв булхай байж болох, бүр байсаар ирсэн нь үнэн билээ. Гэхдээ шинжлэх ухааны үйл ажиллагаанд тийм хуурамчлал, булхай, худалдагдсан санал, үнэлгээ байж хэрхэвч болохгүй шүү дээ. Шинжлэх ухааны үйл ажиллагаанд худал, хуурамчлал газар авах, өргөжих нь нийгэмд тун ч их хортой, ямар ч үед байж боломгүй үзэгдэл юм. Энэ байдлыг эрдэм шинжилгээний байгууллага, газрууд бүр үзэн ядах, үл тэвчих, хатуу тэмцэх ёстой.
Зүй бусын арга, замаар элдэв нэр, цол олж, цалингаа нэмэгдүүлж, албан тушаал ахих байдал өргөжих аваас нийгэм судлаачид маань зөвхөн л нийгмээ шулаачид болж хувирна. Тийм хүний тоо олширсоор байгаа нь үнэн, тэдний муу нөлөө өргөжсөөр залуусыг уруу татаж байгаа нь ч бас үнэн...
Богд хаант Монгол улсын үед (10 гаруй жилийн туршид) бээл, бээс, гүн гэх мэтийн цол хэргэмийг мөнгө, хөрөнгөөр худалдаж авч байсны адилаар доктор, академич цолыг одоо мөн л худалдаж, эсвээс дарга нарт шагнал болгон өгсөн жишээ, баримт ч яригдах болжээ. Академич цолны төлөөх өрсөлдөөний улмаас хувь хүмүүс хоорондоо муудалцаж, бүр гар зөрүүлсэн тухай ч дуулдаж байв. Бүтээл, нээлт, чанартай ном туурвих хүсэл ба чадвар үгүй хүмүүсийн олон он дамнуулан хийдэг ажил нь, бүр нэр, нүүргүй тэмүүлдэг хүсэл нь элдэв хавтас, диплом, одон, медаль болчихлоо. “Эрдмийн зэрэг хамгаалуулах” нэртэй нэгэн бизнес, авлигын нэгэн төрөл ийнхүү Монголд маань цэцэглэж эхэлжээ. Энэ бол тун олон муу үр дагавартай ялзрал юм. Мэдлэг гэхээр юмгүй шахам багш нар, эрдэмгүй эрдэмтэд, их дээд сургуулиудын тэнхимийн эрхлэгчид (хуурамч зэрэг, цолтой) өнөөдөр гэхэд л олон болчихоод байна. Хулхи эрдэмтдийн бичсэн, туурвисан нь чанарын хувьд даан ч дээ гэхээр сулхан, дээрээс нь ардчилсан төр, нийгмийн тухайд бол ганцхүү дан хөөсрүүлсэн магтаал, ерөөл л байх болов. Үнэндээ бол дутагдал, согоггүй нийгэм, төрийн тогтолцоо гэж байхгүй шүү дээ. 30 гаруйхан жилийн дотор, цөөн хүн амтай, жижигхэн Монголд маань гэхэд л ямар олон сөрөг үзэгдэл “ардчилал, хүний эрх, чөлөөт байдал” гэх нэр, далбааны дор буй болсон билээ? Хор, уршгийг нь бид бүхэн арьс, махан дэрээ амсаад л, мэдрээд л сууцгааж байгаа юм.
Ардчилсан төрийн тогтолцооны нэг дутагдал, бүр маш том, аюултай дутагдал бол төр, засгийн эрхэнд жинхэнэ зорилго, үнэн нүүрээ нуусан хэн ч гарч ирж болзошгүй нөхцөл, боломж бодитой байдаг явдал юм.
Тийм хүн гарч ирээд улс, эх орноороо тоглочихсон, сүйрүүлчихсэн баримт, жишээ цөөн биш болчихлоо. Тохируулга авдаг хэмээн цайруулдаг хаос байдал, хар массын элдэв болчимгүй доргилт, хөөрөл үймээн самуун бол удаах том дутагдал, аюул юм. Ардчилал, чөлөөт байдал нэрийн дор анархизм, гэмт хэрэг, авлига, мансууруулах бодисын хэрэглээ өсдөг нь бас л нэг дутагдал, аюул. Энэчлэн тоочвол алдаа, дутагдалгүй нийгэм, төрийн тогтолцоо гэж байхгүй л дээ. Гэхдээ л ард түмэн бүгдийг нь мэдэж, тооцож байх нь зөв шүү дээ. Судлаачид бол үнэнийг л өгүүлэх, бичих үүрэгтэй. Олон зуун судлаач дунд олон арван жил (50 гаруй жил) амьдарч, ажилласан хүмүүсийн нэг нь би юм. Тэднээс олон хүнийг би сайн таньдаг, ажил, амьдралыг нь ч сайн мэддэг байлаа. 50-60 жил нийгэм судлаачидтай зэрэгцэн ажиллаж, амьдрахад сайн, муу олон зүйлийг нүдээр харах, чихээр сонсох юм. Яг өнөөдрийн дүр зураг, нөхцөл байдал нь ч надад тов тодорхой гэж хэлж болно. Улстөрийн олон нам, олон үзэл, онол зэрэгцэн оршиж буй нийгэмд нийгэм судлаачдын олонхи нь мөн л олон үзэл сурталд хуваагдан, олон янз болцгоодог юм байна.
Польш, Герман, Украинд суралцаж, амьдарч байсан хүмүүс (сүүлийн 30 жилд) постпозитивизмын элдэв урсгалд автагдаад, дээр нь тэр байдлаа ч ойлгохоо больчихсон тохиолдол олон байв. Тэд монгол хүний реалист, прагматист, мөн уламжлалаа дээдлэх зан байдлаа ч гээчихдэг юм байна.
Тэр мөртлөө итгэсэн, автсан үзэл суртал, онолоо монгол үг, утгаар тайлбарлаж чадахгүй, түүндээ бухимдаж уцаарлах нь ч харагдаж, мэдрэгдэж, нэг л сонин болцгоочихсон хүмүүс байх юм. “Автсан, итгэсэн үзэл онолоо үнэн, зөв амьдралд нийцтэй, ирээдүй ба хувьсалд зохимжтой гэдгийг нь эргэж дахин нягтал, өөртөө тов тодорхой болго” гэж би тэдэнд зөвлөсөөр байна. Зарим нь бүр тархиа угаалгачихсан, кодлогдсон хүн мэт байх нь их сэжигтэй санагддаг. Нэг л үзэл сурталд эргэлтгүй автуулдаг “чип, кодлол, гипноз” мэтийг хэрэглээд тэднийг нэгмөсөн төөрөгдүүлчихсэн юм биш байгаа гэж ч хардах болов...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн нүүдэлчдийн түүх
-Баянхонгорын Бууцагаанаас ирсэн шалтгаан нь юу билээ хө?
-Мал цөөрсөн. Ер нь мал гэдэг тийм амар зүйл биш шүү дээ. Малчин хүн амьжиргаагаа алдаад ирэхээрээ “Надын мал маллана ч гэж юу байх вэ” гэж боддог юм билээ.
Алтайн уулсын орой цэнхэртэн харагдах, говь, хээрийн заагт орших хуурай, цөлөрхөг энэ талд Даваасүрэнгийнхэн аж төрнө. Ган, зудын давтамж нэмэгдэж, өвс тэжээл ховордож, усны эх үүсвэр багассан тус газарт нутгийнхан худаг гаргах, хамтын бэлчээр ашиглах зэрэг арга сэдэн амьдарч буй. Хөдөө нутгийн залуус ердөө хэдхэн километрийн зайд орших урьд хожид үзээгүй шинэ содон ахуй нийгмийг үзэх мөрөөдөлд автаж, хударгалсандээлээ савхин хүрэм, жийнсээр солихыг Улаанбаатарын магтуу ч гэх. Хотыг зорих түмнийг ийм л нүдээр харж, гэр хорооллын янданг нэмлээ гэж гадуурхах нь бий. Харин “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээлд уур амьсгалын өөрчлөлтийн “хуй салхи”-нд өртөн мал сүргээ алдаж, шинэ амьдрал хайн арга ядахдаа нийслэлийг зорьж буй Дагвасүрэнгийн Даваасүрэн, Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхийг өгүүлэх болно.
Энэхүү бүтээл 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Шилдэг олон улсын кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Австралийн Холбооны Улсаас нэр дэвшсэн тухай мэдээ түгэх үед “Монголын ядуурал, ороо бусгаа үеийг харуулсан байдаг л нэг кино болов уу” гэсэн хүлээлттэй үзсэнээ нуух нь илүүц биз. Австралийн “Overhere”, Германы “Chromosom films”, Монголын “Guru media” компани хамтарч, таван жил “нухсан” эл бүтээлд зургаан улсын уран бүтээлч оролцжээ. Түүнчлэн БНХАУ-ын Фужоу хотод болсон 12 дахь удаагийн олон улсын кино наадмаас “Шилдэг баримтат кино”, Торонто, Альпийн кино наадмаас шагнал хүртсэн амжилттай явна.
Ерөнхий найруулагчаар ажилласан Австралийн уран бүтээлч Габриэлла Брэди хэмээх эмэгтэй үүнээс өмнө дүрвэгсэд болон байгаль хамгааллын асуудал хөндсөн “Өлсгөлөн сүнснүүдийн арал” (Island of the Hungry Ghosts, 2018) хэмээх бүрэн хэмжээний баримтат кино хийсэн ба “Чоно үүр шөнөөр ирдэг” (The wolves always come at night, 2024) нь түүний удаах бүтээл аж. Тэрбээр Монголд 2000 оны эхээр ирж, дөрвөн жил орчим амьдрахдаа МҮОНТ, “Монголын урлагийн зөвлөл”-д ажиллаж байж. Ингэхдээ монголчуудын нүүдэлхаризматик чин ахуй амьдралд татагдан, хожим энэ улсын талаар бүтээл хийнэ хэмээн зорьсноо нэгэн ярилцлагадаа дурдсан байна. Эл хүслээ бодит болгохоор шийдэн “Гүрү медиа” компанийн продюсер Ц.Ариунаа руу утасдаж “Би кино хийх гэж байгаа. Судалгааны ажлаар Монголд ирчихлээ. Хоёулаа уулзах уу” гэхэд нь тэрбээр “Монголын юуг нь үзүүлэх гэж байгаа юм бэ” гэж асуухад нүүдлийн соёл, цаашлаад уур амьсгал, байгаль орчны агуулга руу эргэлт буцалтгүй “халтирсан”-аахэлж. Продюсер Ц.Ариунаа тус киноны талаар дэлгэрэнгүй хуучлахдаа “Баримтат киноны баатар болох хүн маш их дэлхаризматик, монголоор бол нүүрний буянтай, хуваалцах түүх, сэтгэл зүрхний “ачаа”-тай хүн байх ёстой. Тэгээд камераас гирвэшээд байхааргүй, хаана ч өөрийнхөөрөө байх чадвар маш чухал. Найруулагч Габриэлла маань яг л тийм хүн хайгаад л байлаа. Сонирхолтой хүмүүс ч байсан. Харин гол дүрийн баатар Д.Даваасүрэн 2020 оны зудын дараахан Улаанбаатарт нүүгээд ирчихсэн байж. Кинонд тоглохыг эхэндээ огт зөвшөөрөөгүй л дээ. Нухацтай уулзаж, ярилцаж, харилцан ойлголцсоны дараа Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Д.Даваасүрэнгийн гэр бүлийн бодит түүхийг өгүүлэх баримтат кино маань бүтсэн түүхтэй. Тэр байтугай Даваа, Заяа хоёр маань энэ киноны зохиолыг хамтран бичсэн” гэжээ.
Даваа, Заяа хоёр дөрвөн хүүхэдтэй, тун хөдөлмөрч малчид. Гэвч ган, зудтай, өвс тэжээл хомс болсны дээр хаврын хүйтэн шуурганд цөөнгүй малаа алдчихдаг. Ингээд Даваа хайртай хар хээр азаргаа хүнд зарчхаад гэрээ портертачаад хот руу зүглэнэ. Ингээд гэр орноо төвхнүүлж, ажил хийхээс эхлээд ахуйн асуудлууд ундардаг. Энэ бүтээлийг “Чоно үүр шөнөөр ирдэг” хэмээсний учир нь хоттой хонь руу гэнэтхэн чоно дайрдаг шиг уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын тогтворгүй байдал нэг л мэдэхэд малчдыг амьжиргаанаас нь салгаж буйг илэрхийлсэн гэж таамаглаж болохоор. Даваа хотод ирүүтээ уулнаас чулуу олборлодог уурхайн ажилд ордог ч “Уул, ус амьтай шүү дээ. Би ингээд ухаж чадахгүй нь” гэхэд инженер нь “Чи жаахан амарчих. Бид үүнийг хийх л ёстой” гэж хариулах жишээтэй.
Түүнчлэн ерөнхий найруулагч уур амьсгалын өөрчлөлт төдийгүй амьдралынх нь салшгүй нэг хэсэг, заримдаа анд нөхөр нь болсон мал ахуй, нутаг орноосоо салсан малчин хүний сэтгэл зүй, шаналлыг тод томруун харуулсан юм. Даваа өнгөрсөнд өөрийгөө буруутгаж, нутаг, хар хээр азаргаа санаж буйгаа эхнэртээ ярих нь үнэхээр шимширмээр. Гол дүрийн баатар Даваа, Заяа хоёр энэ бүхнийг биеэрээ туулсан хүмүүс. Тиймээс ч үзэгдэл бүрд сэтгэл хөдлөл, үгээ ямар ч нэмэлт хачиргүй илэрхийлж, киног тэр чигт нь амьд болгосныг дурдах нь зүй. Түүний эхнэр Заяа манайхны гэр бүлсэг чанар, хэцүү цагт нь хань нөхрөө халуун дулаан сэтгэлээр хайрлан түших сайхан монгол эмэгтэйн дүр гэдгийг ч харж болно. Даваагийн сэтгэл дотор юу өрнөж буйг таамаглахад бэрх. Гэхдээ түүнийгбуйдхан караокед сууж байхад нэгэн эр Ардын жүжигчин, дуучин С.Жавхлангийн “Монголын үнэртэй салхи”-ийг дуулж буйг сонсох үед нүүрнийхувирал, орчны дүрслэл нь энэ киноны оргил хэсэг төдийгүй ямар ч монгол хүний сэтгэлийг хөдөлгөм болсон байна. Монгол хүний сэтгэл, мэдрэмжийг ийнхүү уудалж, дүрслэхэд “Гүрү медиа”-гийнхний оролцоо өндөр байсан биз.
Харин өдгөө Даваа, Заяа хоёр хотын захад албан ёсоор газар өмчилсөн бөгөөд байшин барьж, мод тарьсан гэнэ шүү. Заяа оёдлын жижиг үйлдвэртэй болох төлөвлөгөөтэй. Даваа Дорнод аймагт ажиллаж буй ч 1-2 жилийн дараа нутагтаа нүүж, үхэр, адууны эрчимжсэн фермийн аж ахуйтай болох мөрөөдөлтэй байна. Эцэст нь, байгаль, уур амьсгалын өөрчлөлтөөс зугтах бус, түүнтэй нүүр тулж, даван туулах, мал аж ахуйдаа шинжлэх ухаан, технологи нэвтрүүлэх замаар бэлчээрээ хамгаалах, зохистой тооны малтай байхарга ухаан бидэнд хэрэгтэйг өгүүлэх тус бүтээлийг үзэхэд илүүдэхгүй.
Д.Сэлэнгэ
https://www.unuudur.mn/a/278569
Түлшний туршилт үргэлжилсээр...
Дэлхийн хамгийн утаатай нийслэлээр жил бүр өргөмжлүүлдэг Монгол Улс утааны эсрэг “туршилт”-д иргэдээ хамруулсаар багагүй хугацааг өнгөрүүллээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд түүхий нүүрснээс шахмал түлш рүү шилжээд эхний жилийг нь эс тооцвол үр дүнд хүрээгүй.
Харин энэ жил шинэ төрлийн түлшийг ард иргэд дээрээ дахин “турших”-аар болжээ. Тодруулбал, нийслэлд энэ сарын 9-нөөс эхлэн хагас коксон шахмал түлшийг БНХАУ-аас импортлон хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байна. Албаныхны хэлж буйгаар энэхүү түлш нь агаарын бохирдлыг 28 хувиар бууруулаад зогсохгүй, Улаанбаатар хотын нийт агаар орчны бохирдлыг 40-45 хувь хүртэл бууруулах гэжээ. Гэвч энэ амлалтын цаана дахин олон иргэний амь нас, эрүүл мэнд яригдах вий гэх болгоомжлол ард иргэдийн дунд айдас төрүүлж байна.
Шахмал ба кокс
Шахмал түлшнээс хагас коксонд шилжиж буй иргэдийн хувьд энэ түлшний талаар БНХАУ-аас импортолж байгаагаас өөр тодорхой мэдээлэл алга. Албан хаагчдын хэлж байгаагаар бол хагас коксыг шахмал түлштэй адил зарчмаар түлж хэрэглэнэ гэдгийг л иргэдэд зөвлөөд буй. Тэгвэл хагас коксон түлш гэж юу вэ гэдэг асуултаар энэхүү нийтлэлээ үргэлжлүүлье.
Хагас коксон түлш (semi-coke) гэдэг нь нүүрсийг халааж боловсруулснаар гаргаж авдаг, өндөр илчлэгтэй, хорт хий бага ялгаруулдаг түлш юм. Энэ нь уламжлалт түүхий нүүрснээс бага утаа ялгаруулж, илүү илчлэгтэй байдгаараа онцлог.
Хятад улс 2017 онд хагас коксон түлшийг нэвтрүүлж, агаарын бохирдлоо илт бууруулж чадсан. Хагас кокс нь өндөр дэгдэмхий хортой түүхий нүүрсийг угааж баяжуулан, 550-700 хэмд хуурай пироликын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүн аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин
Нүүрс, мод, аргал, цаас юу ч түлсэн тодорхой хэмжээнд угаарын хий ялгарна. Угаарын хий их, дунд, бага гэдэг асуудлыг л ярина. Хагас коксон шахмал түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага байгаа.
Манай улсын хувьд хагас коксон түлшний судалгааг мэргэжлийн байгууллагууд үе шаттай хийжээ. Хамгийн сүүлд 2023 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний яам “Тавантолгой түлш” компанийн хамтарсан ажлын хэсэг судалгаа хийсэн байна. Улмаар 2023 онд Монгол Улсад болон гаднын итгэмжлэгдсэн долоон лабораторид шинжилгээ хийлгэжээ. Шинжилгээгээр хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хамгийн тохиромжтой түлш гэсэн дүгнэлт гарчээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс сайжруулсан шахмал түлшний орц найрлагыг сайжруулах судалгаа хийжээ. Улмаар эдгээр бүх судалгаа, дүгнэлт, зөвлөмжийн үр дүнд хагас коксон түлшийг хэрэглэх нь зөв гэх шийдэлд хүрчээ.
Хэдийгээр албаныхан коксон түлшийг олон улсад амжилттай хэрэгжсэн, хор багатай, судалгаа хийгдсэн гэх зэргээр мэдээлж байгаа ч бодит байдал дээр иргэдийн дунд айдас, үл итгэх үзэл байсаар байна. Учир нь, бид яг энэ үгийг зургаан жилийн өмнө, шахмал түлшийг анх нэвтрүүлэхэд мөн сонсож байсан. Тэр үед одоо ярьж байгаа бүхнээ яриад “Агаар цэвэршинэ, угаарын хий буурна” гэж амлалт өгсөн ч өнөөдөр үр дүн нь эсрэгээрээ байгааг ард иргэд амь нас, биеэрээ туулж мэдэрсэн.
Амь эрсэдсэн туршилт
Улаанбаатарын утаа тоон үзүүлэлтээсээ хальж олон мянган иргэний эрүүл мэнд, заримынх нь амь насаар хэмжигдэх болсон. Тоо сөхвөл, сүүлийн арван жилд зөвхөн утаатай тэмцэх нэрийн дор 1.5 их наяд төгрөг зарцуулсан ч, угаарын хийн хордлогоор олон хүн хохирч, амь насаа алдсаар байна. Тухайлбал, НЭМҮТ болон ХӨСҮТ-ийн хамтарсан судалгаагаар 2018 оноос өмнө улсын хэмжээнд жилд угаарын хийн хордлогын 30 орчим тохиолдол бүртгэгддэг байсан бол, 2019 оноос хойш энэ тоо мянгаас буугаагүй байна. 2023 онд гэхэд 3000 гаруй хүн эмнэлгийн тусламж авч, 61 иргэн амь насаа алджээ. Харин 2024 онд энэ тоо бага зэрэг буурсан ч 1579 хүн угаартаж эмнэлгийн тусламж авсан бол 31 хүн нас барсан байна.
2025 оны эхний 10 сарын байдлаар нийслэлийн долоон дүүрэг, есөн аймагт нийт 1603 хүн угаартаж 110 хүн харамсалтайгаар амь насаа алдаад буй.
ХЭҮК-ийн судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир
Угаарын хийн хордлогоор нас барсан иргэдийн тоо буурахгүй байна. Угаарын хордлогын мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой. Гэвч энэ мэдээлэл хязгаарлагдмал байна. Тухайлбал, 2019 оноос хойш хугацаанд 780 гаруй хүн угаарын хийн хордлогын улмаас шалтгаалж нас барсан гэх тоон мэдээллийг утааны сонсголын үеэр ярьж байсан.
Он цагийн дарааллаар харвал угаарын хийн хордлого жилээс жилд өсөж байхад дарга нар, албаныхан бурууг бусдад тохсон хэвээр. Угаартсан иргэдийг “Галаа түлж чадахгүй байна”, “Өрхөө битүүлсэн”, “Зуух, яндан нь цоорсон байсан” гэх тайлбар өгч бусдад бурууг нь чихсээр энэ туршилтаа үргэлжлүүлсэн.
Бүүр цаашлаад иргэний хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн удаа ч бий. Жишээлбэл, өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд 6-51 хүртэлх насны зургаан хүн угаартаж амиа алдсан тохиолдол гарсан. Улмаар гэр бүлийн зургаан гишүүнээ угаараар алдсан О.Одбаяр хүү хэвлэлд гомдолтой байгаагаа илэрхийлэн мэдээлэл өгсөн. Хүү мэдээлэлдээ гэр бүлийнхнийг нь угаартаж амиа алдсан байхад нь ээжийг нь архины хамааралтай нас барсан дүү нарыг нь ядуу хэмээн олон нийтэд мэдээлсэнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн, тэрээр хэвлэлд ярилцлага, мэдээлэл өгч болохгүй гэх гэрээ хийгээгүй учир мэдээлэл өгч байна. Хэрэв мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж сүрдүүлсэн гэдгийг олон нийтэд дэлгэж байв.
Уг явдлын дараа угаартсан иргэдийг хэвлэлд ярилцлага, мэдээлэл өгөхийг хориглож гарын үсэг зуруулдаг гэх мэдээлэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Угаараар гэр бүлээ алдсан хүү хэвлэлд мэдээлэл өгөөд шалгуулдаг бол хувийн мэдээллийг нь цацсан алба хаагчид хариуцлага үүрдэггүй шударга бус тогтолцоо манайд байна. Ийнхүү утаатай холбоотой олон асуудал зөвхөн иргэдийн нуруун дээр ирж, амь нас, эрүүл мэндээрээ үүнийг төлж байхад дарга нар утааны эсрэг мөнгийг үр ашиггүй зарцуулж, хий хоосон туршилтаа үргэлжлүүлсээр байна.
Эцэст нь хэлэхэд, энэ өвөл нийслэлчүүд дахин шинэ түлш, шинэхэн утаа мэдрэгчийг амь насаараа турших эрсдэлд орох вий!
https://eagle.mn/r/mLgkEEH8qja
Эрүүл мэндийг дэмжих сан эрүүл мэндийн төлөө зарцуулагддаг уу?
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шинэчилсэн төсөлд таван жилийн хугацаанд тамхинд ногдуулдаг энэхүү татварыг үе шаттайгаар жил бүр хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Таван жилийн хайрцаг тамхи 10 дахин үнэтэй буюу 27,000-50,000 төгрөгийн үнэтэй хайрцаг янжуур авч татах тооцоо гарч байна. Тамхины онцгой албан татвараас орж ирэх мөнгөн дүнгийн 50 хүртэлх хувийг жирийн ард иргэдийн төдийлөн сайн мэддэггүй Эрүүл мэндийг дэмжих тусгай санд жил бүр татан төвлөрүүлбэл зохилтой гэсэн нь эгэл судлаачийн сонирхлыг татжээ.
Эрүүл мэндийг дэмжих тусгай санг бүрдүүлсэн татвар төлөгчдийн мөнгийг хэн, юунд зарцуулдаг вэ гэдгийг олон нийт мэдэх ёстой гэж үзсэн хэрэг л дээ. Монгол Улсад төрөл бүрийн тамхийг өдөр тутам хэрэглэгч хүний тоо буурахгүй, харин ч нас нь залуужиж буйг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгэхээр энэ гоёмсог нэртэй сангийн үндсэн зорилго нь огт биелэхгүй байгаа гэж хэлж болохоор байгаа юм. Мөн энэхүү сангийн мөнгөний зарцуулалтыг хэн ч мэдэхгүй, ил тод тайлагнадаггүй нь анхаарал татна.
2023 онд тамхины татварын орлого 350 тэрбум төгрөг хүрсэн ч, эрүүл мэндийн санд зөвхөн 1.9 тэрбум төгрөг орсон. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг хувь болон эмийн импортын гаалийн болон НӨАТ-ын хоёр хувиас орж ирэх мөнгөтэй нийлбэл элбэг 10 гаруй тэрбум төгрөг болох учиртай байсан нь хэнд ч мэдээжийн зүйл байв. 2024 онд 9.8 тэрбум төгрөг, 2025 онд 9.6 тэрбум төгрөг тус санд хуримтлуулна гэж тооцоолсон ч мэдээлэлд ойр дарга, эрх мэдэлтнүүд өөрсдийн танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр элдэв төсөл, хөтөлбөр бичүүлж батлуулан давуу эрхтэйгээр зарцуулсан байж болзошгүй дүр зураг, сэжиг таамаг гарсныг асуудалд ойр эх сурвалж өгүүлэв.
Тиймээс уг сангийн зарцуулалтыг олон нийтэд ил тод болгож, үнэхээр соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зарцуулж уу, үгүй юу гэдгийг нээлттэй болгох цаг иржээ. Тамхины онцгой татварын орлогын хоёр хувь нь тамхины эсрэг үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй юм.
Монгол Улсын Эрүүл мэндийг дэмжих тусгай сан нь 2023 онд байгуулагджээ.
Монгол Улсад тамхины онцгой албан татвар буюу нэмэлт татварын тодорхой хэмжээ нь Эрүүл мэндийг дэмжих санд зайлшгүй орох үүрэгтэй зохицуулалтад багтдаг гэдгийг албан ёсны хууль, бодлогод тусгасан байдаг. Засгийн газрын 2020 оны 37-р дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам” нь сангийн үндсэн үүрэг, зарцуулалтын чиглэлүүдийг тодорхой заасан баримт бичиг аж. Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн заалтад “Эрүүл мэндийг дэмжих тусгай сангийн хөрөнгө нь архины онцгой албан татварын нэг хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувь, тамхины онцгой албан татварын хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө, бусад хандив, тусламж зэрэг эх үүсвэрүүдээс бүрдэнэ” хэмээн өгүүлжээ.
2023 онд тамхины татварын орлого 350 тэрбум төгрөг хүрсэн ч, эрүүл мэндийн санд зөвхөн 1.9 тэрбум төгрөг орсон. Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг хувь болон эмийн импортын гаалийн болон НӨАТ-ын хоёр хувиас орж ирэх мөнгөтэй нийлбэл элбэг арав гаруй тэрбум төгрөг болох учиртай байсан нь хэнд ч мэдээжийн зүйл байв.
Дараа жил нь буюу 2024 онд 9.8 тэрбум төгрөг, 2025 онд 9.6 тэрбум төгрөг тус санд хуримтлуулна гэж тооцоолсон ч мэдээлэлд ойр дарга, эрх мэдэлтнүүд өөрсдийн танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр элдэв төсөл, хөтөлбөр бичүүлж батлуулан давуу эрхтэйгээр зарцуулсан байж болзошгүй дүр зураг, сэжиг таамаг гарсныг асуудалд ойр эх сурвалж өгүүлэв.
Уг сангийн төсвийг хэн, хэрхэн хуваарилж, хяналт тавьдаг вэ гэсэн асуулт урган гарч, ихээхэн сонирхол татсан нь ойлгомжтой. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн үндсэн зарчмаар Эрүүл мэндийн сайд сангийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй юм байна. Харин Сангийн сайд жил бүрийн төсөвт сангийн хөрөнгийг тусган зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй гэжээ. Сангийн төсвийн хуваарилалтын үйл явцын хувьд зөвхөн сайдын захирамжаар бус, харин мэргэжлийн багийн шалгаруулалтаар төсвийн төсөл, хөтөлбөрүүд сонгогддог тухай хэд хэдэн албан мэдэгдэл, шүүмжлэл мэдээллийг хуваалцсан байдаг. Сонгон шалгаруулалт ба төсөл хэрэгжилтийн хувьд Эрүүл мэндийг дэмжих сан нь тухайн зарцуулах хөрөнгийг санаачилга, төсөл хөтөлбөр хэлбэрээр олон нийтээс хүлээн авч, сонгон шалгаруулалтын журмаар олгодог журамтай аж. 2023 оны 3–4 дүгээр улиралд сангийн санхүүжилттэй төсөлд оролцохыг уриалсан зарын тухай мэдээлэл мэр сэр гарсан нь бий. Эдгээр төсөл, арга хэмжээ нь эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, урьдчилан сэргийлэх, мансууруулах бодис, архи, тамхины эсрэг чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдсан хэмээн тайлагнажээ.
Өнөөдөр Монгол Улсад төрөл бүрийн тамхийг өдөр тутам хэрэглэгч хүний тоо буурахгүй, харин ч нас нь залуужиж буйг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгэхээр энэ гоёмсог нэртэй сангийн үндсэн зорилго нь огт биелэхгүй байгаа гэж хэлж болохоор байгаа юм. Мөн энэхүү сангийн мөнгөний зарцуулалтыг хэн ч мэдэхгүй, ил тод тайлагнадаггүй нь анхаарал татна. Тиймээс уг сангийн зарцуулалтыг олон нийтэд ил тод болгож, үнэхээр соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зарцуулж уу, үгүй юу гэдгийг нээлттэй болгох цаг иржээ. Тамхины онцгой татварын орлогын хоёр хувь нь тамхины эсрэг үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй юм. Татвар нэмэгдсэнээр тамхичдын тоо буурахгүй, бүр нэмэгдэх эрсдэлтэй нь одоогийн бодлогын үр дүнгүй байдлыг илтгэж байна.Тамхины хор хөнөөлтэй тэмцэх нь зөвхөн татвараар бус, цогц хандлага, нийгмийн идэвхтэй оролцоо, эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамарсан байх ёстой. Тамхины онцгой татварын орлогыг ил тод, үр ашигтай хуваарилах, тамхины эсрэг үйл ажиллагаанд хангалттай хөрөнгө оруулалт хийх нь тамхичдын тоог бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх үндсэн нөхцөл юм.
"Эрүүл мэндийг дэмжих сан" нь улсын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, боловсрол, нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх чухал механизм. Гэвч санхүүжилт, төсөл хэрэгжилт, ил тод байдал, тендерийн журам болон хяналтын сул байдлаас үүдэн үр ашиг, итгэлцэл алдагдах эрсдэл бий.
УИХ дотор байгуулагдсан ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах мэргэн санааг сэдэж, дэвшүүлсэн нь ард олныг хоёр хэсэгт хуваан талцуулж эхэлсэн билээ. УИХ-ын хэсэг гишүүн уг хуулийн шинэчилсэн төсөлдөө бүх төрлийн тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг огцом нэмэгдүүлэхийг санал болгосон юм. Тэд таван жилийн хугацаанд тамхинд ногдуулдаг энэхүү татварыг үе шаттайгаар жил бүр хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзжээ. Тэгэхээр таван жилийн дараа Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн 25 орчим хувийг эзэлдэг 700 гаруй мянган хүн буюу тамхичид маань одоогийнхоос 10 дахин үнэтэй буюу 27,000-50,000  төгрөгийн үнэтэй хайрцаг янжуур авч татах тооцоо гарч байна. Энэхүү хуулийн төсөл нь тамхины хэрэглээг бууруулах зорилготой хэдий ч дараах ноцтой үр дагавруудыг бас үүсгэх эрсдэлтэйг бид мартаж болохгүй. Иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхийн дээр хууль бус наймаа, хулгайн худалдаа буюу контрабандын хэмжээ эрс нэмэгдэж, жижиглэн худалдаа эрхлэгчид, тамхи импортлогчид, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд асар сөргөөр нөлөөлөх нь хэнд ч ойлгомжтой.
Хуулийн шинэ төсөл хэрэв батлагдвал ЭМДС-нд зөвхөн тамхины татвараас орж ирэх мөнгөний хэмжээ 20-30 тэрбум төгрөгт хүрч, гашуун хувь заяа амссан Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангууд шиг эрх мэдэл бүхий улс төрчдийн гарын салаагаар орж зарцуулагдах магадлал маш өндөрсөж, тэдний шуналын нүдийг сэргээх нь тодорхой. Тус санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг дараах чиглэлүүдэд зарцуулах зохицуулалттай байдаг аж. Тухайлбал, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга, тандалт судалгаа; дэвшилтэт технологи нэвтрүүлэх; гадаад улсад эмчлэгдсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх; амьгүй донорт оршуулгын тэтгэмж зэрэг олон нийтийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хэрэглэнэ хэмээн заажээ. Тэгвэл мэдээлэлд ойр дарга нар энэ мөнгийг өөрийн хамаарал бүхий хүмүүст хуваарилж, ашиглуулах нь бараг ойлгомжтой гэдгийг бид өмнөх гашуун туршлагуудаасаа мэдэж авсан. Харин уг өндөр татварыг төлсөн тамхичид, худалдаа эрхлэгч, үйлдвэрлэгчдэд эргээд энэ бүхний үр өгөөж бараг очихгүй гэсэн үг ээ. Тамхинаас гарахыг уриалсан хэдэн постер хэвлүүлэн тарааж, сургалт, семинар явуулсан болоод энэ бүхний тайланг манай нөхдүүд хөнгөхөн аргалж гаргаад дөнгөх нь баараггүй юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар тамхи худалдаалдаг арван мянга орчим цэг бий гэсэн статистик мэдээлэл байдаг бөгөөд зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд хоёр мянга гаруй цэг өдөр бүрийн орлогынхоо тодорхой хувийг тамхины борлуулалтаас бүрдүүлдэг гэх тооцоолол гарчээ.
Уг хуулийн төслийг санаачлагчид мөн тамхины онцгой албан татвараас орж ирэх мөнгөн дүнгийн 50 хүртэлх хувийг жирийн ард иргэдийн төдийлөн сайн мэддэггүй Эрүүл мэндийг дэмжих тусгай санд жил бүр татан төвлөрүүлбэл зохилтой гэж саймширсан нь эгэл судлаач миний сонирхлыг өөрийн эрхгүй татсан юм. Ингээд энэ сүржин нэртэй даржин сангийн үйл ажиллагаа хэзээ эхэлсэн, ямар үүрэг, чиглэл бүхий, төсөв нь яаж бүрддэг, зарцуулалт нь юунд зориулагдаж байна вэ гэдгийг мэдэх эрхийнхээ хүрээнд судлах ажилдаа орсон болно. Эрүүл мэндийг дэмжих тусгай санг бүрдүүлсэн татвар төлөгчдийн мөнгийг хэн, юунд зарцуулдаг вэ гэдгийг олон нийт мэдэх ёстой гэж үзсэн хэрэг л дээ.
Энэхүү нийтлэл нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа “Эрүүл мэндийг дэмжих сан” -гийн бүтэц, санхүүжилт, төсөл хөтөлбөрийн бодлого, үр нөлөө, ил тод байдал, хяналт-шинжилгээнд тулгарч буй асуудлуудыг мөрдөн шалгах аргаар авч үзэхийг зорилоо. Материал нь олон нийтийн баримт, төсөв, тендерийн мэдээлэл, аудит, хэвлэлийн сурвалж болон талуудад хандсан ярилцлага/олон нийтийн саналаар дамжуулан цуглуулсан дата ба ажлын дүн шинжилгээнд үндэслэв. Хэвлэлийн нийтлэл, албан ёсны тайлан, төсвийн баримт бичгүүд болон ёс зүйн, хууль эрх зүйн нөхцөл байдлыг харгалзан дүгнэлт, санал зөвлөмжийг нэгтгэв.
Тамхины татварыг огцом өсгөж, үнэр амтыг тас хориглон, ил тавьж худалдаалахыг хорьж хатуу хязгаарлалтыг хэрэгжүүлэх талаар Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн төсөлд тусгасан бөгөөд та бүхэн энэхүү хуулийн төслийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл та  (https://d.parliament.mn/tusul/9a48b1a8-2293-4a66-9b04-b4665898dc2f)  холбоосоор нэг ороод үзээрэй гэж зөвлөх байна.
Эрүүл мэндийг дэмжих тусгай сан (ЭМДС) нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн нэг бөгөөд орлого, зарцуулалтыг “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль” болон холбогдох журмуудаар зохицуулдаг. Тус сангийн орлого, зарцуулалтын талаарх мэдээллийг авахын тулд дараах арга хэмжээг авахыг та бүхэнд зөвлөж байна:
Эрүүл мэндийн яамны албан ёсны вэбсайт:
Вэбсайт: https://moh.gov.mn/
Эндээс “Шилэн данс” болон “Гүйцэтгэлийн үнэлгээ” зэрэг хэсгүүдэд тус сангийн санхүүгийн тайлан, төсвийн мэдээлэл байрладаг.
Монгол Улсын Шилэн дансны портал:
Вэбсайт: https://www.shilendans.gov.mn/
Энд Засгийн газрын харьяа байгууллагуудын санхүүгийн мэдээллийг нээлттэй байдлаар нийтэлдэг. Эндээс ЭМДТС-ийн санхүүгийн мэдээллийг хайж олох бүрэн боломжтой.
Төрийн аудитын байгууллага:
Вэбсайт: https://www.audit.mn/
ЭМДТС-ийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтүүдийг шалгаж, шаардлагатай тохиолдолд хуулбар авах боломжтой.
Арван жилийн доторх скандал ба Харбин, Улаанбаатарын гэрээний ялгаа
-Ерөнхий сайдын хэлэлцээрийг ганцхан алхмын зайнаас ажигласнаа тэмдэглэв-
Харбинд гэрээ үзэглэлээ. Хэзээнээсээ улс гүрэн хоорондын уулзвар, зангилааны түүх болсон энэ газар нутагт Монгол Улсын нэгэн чухал гэрээ хэлэлцээрийг хийгээд ирлээ. Гоё гэрээ биш ээ. Үнэхээр чухал бөгөөд хүнд гэрээ юм. Юугаараа хүнд вэ гэхээр тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд үе үеийн төрийн өндөр албан тушаалтнуудын  ивээл дор ММС, MCS болон Баяннуур аймгийн нүүрс тээврийн бизнесийнхний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчиж, ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлж хийсэн гэрээ хийж чадлаа. Энэ бол том амжилт.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай, улмаар тус улсын төрийн өмчит “Чайна энержи”-ийн Гүйцэтгэх захиралтай, улмаар тэдний шинэ ТУЗ-ийн даргад юу ойлгуулах, яаж зөвшөөрүүлэхийг бараг нэг алхмын зайнаас харж мэдэрлээ. Гарын үсэг зурж, хавтас солилцон, шампэйн тулгахын цаана нүүрсний зах зээл гэгч шатрын өрөг дээр тоглолт өрнөлөө.
Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурч байгаа нь үнэн. Энэ нь манай макро эдийн засагт донсолгох хэмжээний нөлөөтэй нь үнэн. Ийм цаг үе, нөхцөл байдалд тохирсон хэлэлцээр хийхийг улс орон, УИХ, Засгийн газарт чиглэл болгон зөвшөөрсний дагуу энэ ажлыг хийв.
Арван жилийн өмнөх алдааг амжилттай залруулав
Одоогоос яг арван жилийн өмнө 2015 оны 1 дүгээр сараас эхэлж хэлэлцээр хийж байв. Тухайн үед Засгийн газрын 268 дугаар тогтоол 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, Хятадын талтай гэрээ, хэлэлцээр хийж эхэлсэн. Энэ үед MMC 51 хувь, Шенхуа 49 хувийг эзэмшиж, эдгээр хувь эзэмшлээрээ дамжуулан өнгөрсөн жилийн хугацаанд MMC Тавантолгой ордыг бүхэлд нь эзэмшиж, цахилгаан станц, дэд бүтэцтэй нь бүрэн хяналтдаа байлгах “аймшигтай” төлөвлөгөөтэйгээр төмөр замыг гацаалаа. Хоёр улсын Засгийн газрын гэрээ, хэлэлцээр дотор “Консорциум” гэдэг нэрийн дор уурхай, олборлолт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт гээд цогцоор нь шийдэх мэтээр өнгөн талдаа харагдавч Монголын тал мөнгө гаргахгүйгээр гурван асуудлыг цогцоор нь Хятадын талаар хийлгэнэ гэсэн шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар гаргасны дагуу буюу уг тогтоолд заасан хувь, хэмжээ, концессийн дагуу хэлэлцээ хийсэн байдаг. УИХ дээр түүнийг хүлээж авахгүй гэж шийдвэрлээд уг гэрээ хэлэлцээр зогссон. Зогссоноос хойш Монголын тал “энэ төмөр замаа бариад өгөөч, хугацаа алдаад байна, уурхай болон худалдаа, бусад асуудлаа дараа нь яриад уялдуулаад тооцъё” гэж ярьсаар ирсэн. Ингэж уянгалахын цаана тэдний асар том нүүрсний хулгай буюу Ухаа худгийг эзэмшигчдийн ТУЗ хэмээх “хил дамнасан супер мафи” хязгааргүй ашиг орлого олсон. Олсон болон олох орлогынхоо хэр хэмжээгээр эрх ашгийг нь таслан зогсоосон, олдог ашгийг нийтийн эрх ашиг руу хөтөлсөн агуулгатай шийдвэр гаргаж түүнийгээ Хятадын Засгийн газартай гэрээ болгон албажуулж хэрэгжүүлж буй гол хүнд дарамт үзүүлж, олон нийтэд нөлөөлөх ажлуудыг хэрхэн хүчтэй хийж буйг бид харж байна. Дээрх ашиг сонирхлын бүлэглэл Монголын ард түмнийг төдийгүй Хятадын Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу ажил хийсэн ААН-үүдийг ч хохироосон. Харин Харбинд сая байгуулсан гэрээнд “Эдийн засгийн хохирол нэхэмжлэхгүй” гэж гарын үсэг зурсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тэд баярлах хэрэгтэй.
Цаашид “шинэ гэрээ”-ний дараа юу өөрчлөгдөх вэ?
Юуны өмнө Төмөр замын тээврийн тухай шинэ хуулийг 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уурхайгаас хилийн боомт хүртэл төмөр зам барих зохицуулалт өмнө нь хуульд байсан. Хил дамнасан төмөр замыг хэн барих вэ гэдэг асуудал уг хуульд байгаагүй юм. Хэн барих, хэн эзэмших нь тодорхой байгаагүй. Тэгэхээр одоо мөрдөх шинэ хуулиар “Нутгийн гүнээс улсын хил хүртэл барьсан төмөр замын хөрөнгө оруулалт хийсэн компани, хил дамнасан төмөр зам хамтдаа байна гэсэн зохицуулалт хийсэн. Энэ нь өнөөдрийн байдлаар “Тавантолгой төмөр зам” компани. Ачдаг компани нэг, тээвэрлэдэг компани нь хоёр чиглэлтэй байсан. Үүнийг нэгтгэх болно. Хүмүүсийг цомхтгоно, хална гэсэн үг биш, мэргэжлийн хүмүүс нь ажлаа хийсэн хэвээрээ, удирдлага нь нэг болж, төсөвт хэмнэлттэй болно.
Ямар гэрээ хийв?
Нэр нь “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны хэлэлцээр”. Төмөр замаа холбоно, төмөр замаа барихын тулд нүүрсээ худалдана, нүүрсний өнөөгийн нөөц нь хүрэлцэхгүй учраас Тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Нэр хүртэл учиртай байгаа биз?
Юуны өмнө маш хүнд нөхцөлд гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бидний 21 жил худлаа ярьсны дараах, манай талд ашигтай байлгахыг тулган шаардсан нөхцөлтэй, хамгийн гол нь хууль эрх зүйн орчин талдаа дотооддоо зөвшилцсөний үндсэн дээр энэ гэрээг хийж байна.
Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр УИХ-ын гишүүд “Орано майнинг”-ийн гэрээг баталчихаад “онцгүй юм болчихлоо” гээд хөдөөгүүр “попроод” байгаа шигээ “Тавантолгойн шинэ гэрээ”-нд хандвал улсынхаа эдийн засгийг хөмрөхөд хүрнэ. Нүүрс манай улсын эдийн засагт нөлөөлөх тэр чинээгээрээ “нүүрсний бизнесийнхэн” бараг арми үүсгэчихээд буй нь маргаангүй үнэн билээ. Тиймээс нүүрсний экспортын төмөр замын асуудал автомашинаар нүүрс тээвэрлэгчдийн ашиг сонирхлыг хөндөж байгаа юм. Гэтэл нүүрсний бизнесийнхний эрх ашиг ба улсын эдийн засаг, бүтээн байгуулалтын том төслийн аль нь илүү чухал юм бэ? Үүнийгээ харж УИХ, түүний гишүүд нүүрсний машинтай хүмүүст үйлчлэх бус экспортын өсөлт, нийт иргэдийн ашиг сонирхол, төрийн бодлого зорилтод нийцүүлж ажиллах учиртай.
Нүүрсний худалдаа ба үнэ өртгийн өөрчлөлт
Нүүрсний худалдааны хувьд “Эхний гурван жил буюу 2025-2027 онд өөрсдөө олборлоод 5 сая тонн нүүрс худалдана.  2028-2029 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК зургаа, зургаан сая тонныг төмөр зам ашиглалтад орохоос өмнө “Чайна энержи” компанитай худалдан борлуулах гэрээ байгуулна. Түүнээс цааш 20 сая тонн нүүрсийг худалдана. Ийнхүү эрчим хүчний “Чайна энержи” гэдэг том корпорацитай их хэмжээний нүүрс худалдах борлуулалтын гэрээ хийчихлээ. Ингээд их хэмжээний нүүрс худалдах гэхээр манай уурхайн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс уурхайнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрсний гарцаа нэмэгдүүлж олборлож зарахын тулд бас хамтарч ажиллах болж байна. Тендрийн хүрээнд. Үүнд мөн “Чайна энержи” оролцоод, техник технологио гаргаж олборлоод их хэмжээгээр нүүрсийг чинь авъя л гэж байгаа юм. Тэгэхээр тоглоомын дүрэм манай талд байна. Ашигийн хувьд бид уурхайнхаа хүчин чадлаа нэмэгдүүлнэ, нүүрсээ ханш болон эрэлтэд санаа зовохооргүй тогтвортой худалдчихна, төмөр замтай болчихно. Үүндээ дөрөөлөөд бусад боомтын төмөр замуудаа холбочихно. Нүүрсний худалдан авалтын дараа төмөр зам нь алга болчихгүй учраас боомтуудаа нээх, холбохын ач холбогдлыг дахин нуршаад яах вэ. Энэ бүхэн нийлээд боомтын, эрчим хүчний, эдийн засгийн сэргэлт мөн.
Гэрээний хүнд нөхцөл гэдэг нь /миний л үзэл бодлоор бол/ энэ удаагийн гэрээнд Хятадын талын ашиг сонирхол бага тусаад байгаа учраас хэдэн хэцүү санал тавиад байна билээ. Манай тал ч тэдэнд хатуу тулгалт тавьсан. Энэ нь Чалкогийн үнэ дээр + үнийн индекс буюу өнөөх нүүрсний үзүүлэлтээс хамаарч нэмэх хасах 2-3 гэдэг интервалын асуудал. Яг энэ интервал нь Тавантолгой ордын дахиад хоёр дахь тэрбум тонн нүүрсний экспортын асуудал юм шүү дээ. Үүнийг хэт хатуу, өндөрөөр тогтоочихвол чанарын хувьд сайныг нь сорчилж ашиглаад, үзүүлэлт муутай руугаа орохгүй. Нүүрсний гэрээний талд манай тулгалт энэ.
Үүнд Хятадын тал хоёрхон улс хоорондоо нүүрс зарахад бирж байгаа нь утгагүй байна, амны үнээр зараач гэсэн анхны хүсэлтээсээ ухарч интервалыг хүлцэж буй. Ялалт гэж сүржигнэхгүй ч манай талын буруугаас болж цаг хугацаа алдсаны дараа хатуу шаардлага тавиад сууж байх амаргүй байсан. Гадныхны хувьд хэний Засгийн газар байх нь хамаагүй, Монголын л Засгийн газар. Хэлснээсээ буцсан бол, худлаа хэлсэн бол, ажил гацсан бол тэрний, энэний гэхгүй Монголын Засгийн газар л гэж ярьдаг. Энэ удаа Монголын тал УИХ-ын өгсөн чиглэл, зөвшөөрлөөс огт гацаагүй гэрээ, хэлэлцээр хийсэн. Одоо уг гэрээг УИХ соёрхон батална. Холбогдох хуулиудад өөрчлөлт хийх шаардлага гарна. 
Наад зах нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд өөрчлөлт орох байх.  Уг хуулийн үр дүнд нүүрсний хулгай буурсан, нүүрсээ үнэд хүргэж чадсан. Нүүрсний чанарыг ярихгүй, хэмжээг анхаарч зарснаар нүүрсээ сорчлуулж “дотооддоо хулгайлуулж” байснаа ухаарсан. Одоо бидэнд кинонд хэлдэгчлэн “хатуухан бэрийн шанагаар” буюу нүүрсээ сорчлуулахгүйгээр зарах шаардлага буй. Сорчилбол өндөр үнээр зарна. Түүнээс биш, урьдын адил нүүрсээ зараад байгаа нэртэй, чанар өндөртэйг нь хямд үнээр зараад, хогийг нь яаж угаах вэ гээд дахиад ашиг хийлгээд байх эрх байхгүй. Үүгээр эдийн засгийн үр ашиг “гоожоод” гарчихдаг, хариуцлага хүлээдэггүй. Энэ бол нүүрсний дээд зиндааны хулгай. Биржийн хуулийн түүхэн үүрэг биелэгдсэнд эдгээр үр дүн хангалттай. Гэхдээ хууль бодитой байх ёстой. Түүхэн үүргээ биелүүлсэн, шинэ нөхцөл байдал үүссэн бол хуулийн дагуу нэмэлт, өөрчлөлт, хөдөлгөөн хийж болно. Тэр нь үндэсний язгуур эрх ашиг, улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нийцсэн байх ёстой. Тиймээс хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийг УИХ соёрхохдоо ирээдүйгээ харах шаардлагатай байгааг анхаарч үзэх биз ээ. Ингээд хэлэлцээрт Чалкогийн үнэ дээр, тухайн улирлын индексжүүлсэн үнийг нэмээд хоёр талын тохирсоноор явахаар болж байна. Нүүрс бол тасралтгүй, урт хугацаанд нийлүүлэх ложистикийн бизнес. Тэгэхээр “тендерт ялаагүй ороогүй бол нүүрсээ худалдахгүй” гэсэн нөхцөл тулгаж болох уу гэдгээ бас бодолцох ёстой.
Хэн, ямар өртгөөр төмөр зам барих вэ?
Хятадын тал 4 тэрбум юань буюу 500 орчим сая ам.долларын, Монголын тал 230-250 сая ам.долларын төмөр зам барих юм. Хятадын тал бол шалгарсан компаниараа бүх ажлыг хийлгэе гэсэн саналтай. Монголын тал хуулийн дагуу тендерээ зарлаад, “шалгарсан нь хийг” гэдэг зарчмын байр суурь баримталж буй. Хил дамнасан төмөр зам гэх онцлогтой учраас тендерт зарлаад, сонирхсон компани бүрт байдгаа дэлгээд байх боломжгүй нөхцөл мөн боловч “тэг” гээд тендергүйгээр тэднийхээр бариулах эрх Засгийн газарт байхгүй. Тэгээд ч арилжааны компанитай тохиролцоод, асуудал үүсвэл хэрэлдээд явах боломжгүй. Ийм нэг зовлон байна. Энэ бол Хятадын талын тулгалтуудын нэг.
Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баттай худалдан авах 10 гВт эрчим хүчний экспортын гэрээ зурчихлаа
Дашрамд эрчим хүчний сэргэлт гэдэг дээр тайлбар хийе. Өнөөдөр улсын хэмжээний эрчим хүчний хэрэглээний хэмжээ 1.7 гВт байна. Суурилагдсан хүчин чадлаасаа хэрэглээ давсан. Дахиад 1.5 гВт шаардлагатай. Тиймээс эрчим хүч экспортолно гэдэг үгэнд итгэж ядсан, дургүйцсэн хандлага байдаг. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай илэн далангүй хэлэлцүүлэг хийж, хэлэлцээр баталсны үр дүнд эрчим хүч худалдах, худалдан авахад бэлэн гэдэг таатай хариуг сонсож, 10 гВт эрчим хүч худалдаж авах гэрээ хийчихлээ. Их хэмжээний эрчим хүч худалдан авбал хөрөнгө оруулъя гэсэн өнөөх Арабын томоохон хөрөнгө оруулагчид “Танайхаас Хятад улс экспортолж авна гэсэн баталгаа хаана байгаа юм бэ. Үүнийг баталгаатай болгочихвол бид хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна” гэдгээ илэрхийлдэг. Хятад өөрсдөө ч, Араб, Вьетнам, Лаос зэрэг орнуудаас яг ийм саналууд тавьсан. Одоо бид энэ экспортлох гэрээгээ үзүүлснээр тэд хөрөнгө оруулна. Өөрөөр хэлбэл, 10 гВт-ыг худалдан авах асуудал баталгаатай. Бидний хэрэгцээнээс давахаар байгааг экспортолно. Ерөнхий сайдын өгч буй гол чиглэл нь зарчмын хувьд бид сэргээгдэх эрчим хүчний асуудлаар БНСУ, Герман, Япон, Араб зэрэг оронтой ярьж тохирсон зүйлс бий. Тиймээс эдгээр орнуудтай хамтран ажиллах нь Хятадтай хамтарч олборлолт, үйлдвэрлэл, худалдан авалт хийхээс илүү Үндэсний аюулгүй байдлын зарчимд нийцнэ гэсэн чиглэл өгч байгаа нь тун зөв.
Энэ мэтчлэн хэдийгээр гоё сайхан үр дүн, ард түмний эрх ашигт нийцсэн тулгалт, ялалт олонтой боловч “хөшигний цаана” амархан биш уур амьсгалд, сүржигнэж хэлбэл “гардан тулаанд” орсон гэрээ хэлэлцээр болсон гэж хөндлөнгөөс ажигласнаа онцлоё. Дараагийн дугаарт илүү нарийвчилсан тайлбар, мэдээллүүдийг өгөх болно.
Төгсгөлд нь хэлэхэд зорьсондоо хүрэхийн тулд Ерөнхий сайд эдгээр томоохон төслүүдийнхээ хэрэгжилтийг хамгаалж, өнөөдөртөө олон нийтэд таалагдахгүй хэдий ч эцсийн дүндээ улс орны язгуур ашиг сонирхлыг хангасан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хэтийн төлөвөө харсан шийдвэрүүд гаргахад хүрнэ. Хэдийгээр ардчилсан орны хувьд олон нийтийн санаа бодлыг анхаарах ёстой ч шийдвэрийг Төрийн ордонд гаргана. Гар утасны дэлгэцэн дэх шүүмжлэл хэрээс хэтэрч хараан зүхэх “мода” дэлгэрч буй нь төрийн шийдвэрт нөлөөлөх ёсгүй. Гаалийн татварын асуудлаар хатуу чиг шугам барьж АНУ-ын эдийн засагт буурах үр дүн авчирсан ч өөрийн шийдвэрт дөргүй бух шиг бат зогсож хэтдээ өөрийнхөө бус гүрнийхээ ноёрхлыг тогтоох гэж буй Трамп шиг байхыг ч нөхцөл байдал Л.Оюун-Эрдэнээс шаардаж мэдэх юм. Эрх мэдлийг парламент түүнд олгосон тэр хэмжээ хязгаар хуулийнхаа хүрээнд хааяадаа “Бага оврын” Трамп шиг байх чанарыг шаардаж ч мэдэхээр байна. Алга ташилтад хөөрөх үеэ Л.Оюун-Эрдэнэ хэдийн давчихаад хатуу боловч үнэн үгээр “вакумыг задалж” ажил хэрэгч мөрөө үлдээж зорьсондоо хүрэхээр ханцуй шамлан орсон тийм Ерөнхий сайдыг ганцхан алхмын зайнаас нүдээр хараад ирснээ энд тэмдэглэв.
                                                                                                                                          /Үргэлжлэл бий…/
У.Оргилмаа
Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого”
Улс төрд учир шалтгаангүй үйл явдал гэж байдаггүй. Цаана нь юу байна гэдэг хамгийн чухал. Төсвийг өөрчлөх боломжит хугацаа өнгөрч батлах нь нэгэнт тодорхой болсны дараа гишүүд яагаад гэнэт шүгэлдэв?
Сошиал сэвэлт яагаад тийм хүчтэй байв?
Хэн хаанаас чулуу шидэв?
Энэ хэдэн үгийг хэд хоногийн өмнө хэлж байсан даа.
Үүний учир өдрөөс өдөрт тодорч байна.
Төсвийг улс төрийн зодооны хэрэгсэл болгосноор маш муу үр дагавартай туллаа.
Өмнө нь сануулж байсанчлан Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн төсөөллөө бууруулна. Хөрөнгө оруулалт хумигдана. Төсвийн хөрөнгө оруулалт саарна. Төсвөөр хийх байсан бүтээн байгуулалтуудыг заавал гаднын зээлээр гүйцэтгэх шаардлага үүснэ. Хувийн хэвшил, бизнесүүд өөрсдөдөө оногдох төсвийн 2 их наяд гаруй төгрөгөөс сална. Эдгээр эрсдэл тулсан. Гэвч хараахан туулаагүй, одоохондоо бид үүний өвдөлтийг мэдрээгүй учраас холын зовлон гээд ойлгочиход болно.
Тэрнээс өмнөх ойрын том зовлон нь төсөв тойрсон асуудлаас болоод Монголын төр түгжрээнд орчихлоо. Үндсэн хуулийг давчихав уу ч гэж харагдаж байна.
Юунаа болов? УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69.1-т “Улсын төсвийн төслийг УИХ 10 сарын эхний 7 хоногт хэлэлцэж эхлэх ба 11 сарын 15-ны өдрийн дотор дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн батална” гэж заасан. Энэ дагуу дараа оны төсвийг Засгийн газар 2024 оны 8 сарын 30-нд өргөн барьсан. Төсвийн хэлэлцүүлэг шувтрах үеэр зарим гишүүн шүгэл үлээсэн. УИХ 11 сарын 8-нд баталсан. Давхар 2025 оны төсвийг 2024 оны 12 дугаар сард тодотгох 41-р тогтоолыг баталсан. Ерөнхийдөө төр эндээс л түгжирчихсэн. Үүнтэй холбогдуулж л Ерөнхийлөгч 11 сарын 20-нд хориг тавьсан. Хориг тавихдаа “УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан. Энэ нь ирэх оны төсөв Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэдгээ УИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж Ерөнхийлөгч үзлээ. 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон” гэсэн нь маш ноцтой юм. Хэрвээ асуудал Үндсэн хуулийн Цэцэд очвол УИХ гарцаагүй тарах нөхцөл үүсчихсэн гэсэн үг.
УИХ 11 сарын 22-нд хоригийг хүлээж авсан. Тэгээд төсвийг засахаар суув. Тийм хуультай. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно”, 90.9-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж заасан. Энэ нь Ерөнхийлөгчийн хориглосон хуулийг засаж өөрчлөөд дахин батлах тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хоригийн дараах 2025 оны төсөв УИХ-ын хариуцах ажил болчихсон. Гэвч УИХ-аас 11 сарын 29-нд “2025 оны төсөвт Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авч хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 сарын 10-ны өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах” тогтоолыг гаргав. Мөн өдөр Засгийн газар хуралдаад “Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй. Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор дараа оны улсын төсөв, холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулсан. 2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ” гэсэн хариуг УИХ-д өгчээ.
Тиймээс ирэх өдрүүдэд УИХ энэ мухардлаас яаж гарах вэ? Мухардлаас нэг удаа гарлаа гэхэд цаашдын үр дагавар, энэ муу жишгийг хэрхэн засах вэ? Ерөөсөө анхнаасаа яагаад ийм явдал өрнөсөн бэ?
Энэ бүхнийг хамтад нь бодох шаардлагатай.
Нэг сонин давхардал ажиглагдсан. Гэхдээ энэ бол тохиолдол биш. 2024 оны 11 сарын 4-нийг ярих гэж байна. Тэр өдөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин, Ж.Баярмаа нар Төрийн ордонд төсвийн эсрэг шүгэлдэв. УИХ-ын гишүүд ингэж Ордны “бослого” эхлүүлж байх тэр үед Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг хийхээр Хятадын Шанхай хотод бууж байв. Маргааш нь хэлэлцээрт гарын үсэг зурсан. Монголд ч Ордны “бослого” улам даамжирсан. Төсвийн хуулийг намнаж төрийг түгжрээнд оруулж авлаа. Дараа нь Танхимын Ерөнхийлөгчийн сонгуулийг дамжуулан бужигнуулав. Яагаад?
Ажиглаад байхад энэ бол Монгол, Хятадын Засгийн газар дундаа зуучгүйгээр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг хийсэнтэй холбоотой нь тодорхой. Өөрөөр хэлбэл гэрээний эсрэг байсан хүч бүлтэрч гарч ирж байна. Засгийн газар хоорондын зуучгүй гэрээ яригдангуут зуучлагч нар, тээврийн бизнесийн бүлэглэл нэгдэж үймүүлж байна.
Ер нь 2003 онд л Засгийн газар хоорондын зуучгүй гэрээ хийчих боломж үүсчихсэн ч дунд нь заавал эрх ашиг, сонирхол оруулах гээд үзчихсэн. Хоёр улсын Засгийн газар хийчих гэрээний дунд нь зуучлагч орчихсон хэрэг. Өнгөрсөн он жилүүдэд одоо яригдаж байгаа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Тавантолгойн ордыг ашиглах Монгол, Хятадын хэлэлцээрийн дунд нэг компани явсан. Тэгээд л энэ төсөл олон жилийн турш гацсан. Энэ Д.Энхтүвшин л гэхэд тэр зуучлагч компанийг удирдаж байсан. 1997-2022 онд Дэд ерөнхийлөгчөөр нь ажилласан байдаг.
Ажиглагч  А.Батболд
"Ажнай" Д.Бат-Эрдэнэ өөрийн холбоотой хүмүүсийг удирдаж, "Тавантолгой" ХК-иас завшсан мөнгөө Капитрон банкаар угаасан байж болзошгүй байгаа аж
"Нүүрсний" хэрэгт холбоотой нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаад байгаа билээ. Үүний нэг нь УИХ-ын гишүүн, Ажнай корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ.
Түүнийг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүн байхдаа “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт нь яллагдагчаар татаад байгаа. 
"Тавантолгой" ХК-ийн  51 хувийг Өмнөговь аймаг,  16.9 хувийг "Шандас импекс" ХХК, 19.7 хувийг "Ажнай корпораци" ХХК, үлдсэн 12.4 хувийг гадаадын 23 орны хувьцаа эзэмшигчид эзэмшдэг.
Гэсэн ч УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь "Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг давуу байдлаа ашиглан тус компанийн удирдлагын багийг өөрийн холбоотой хүмүүсээр бүрдүүлж, улмаар хууль бусаар олсон мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшлийн "Капитрон" банкаар дамжуулан мөнгө угаадаг байсан байж болзошгүй байгаа аж. 
Тодруулбал,тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр Л.Бадраа, ТУЗ-ийн гишүүнээр “Тавантолгой транс” ХК-ийн захирал Д.Дагвадорж, ерөнхий инженерээр З.Эрдэнэбаяр, санхүү эрхэлсэн дэд захирлаар Ө.Мөнхтайван, хүний нөөцөөр В.Сайнбилэг, нярваар Э.Угтахцэцэг, борлуулалтын албаны даргаар С.Содбаатар, гүйцэтгэх захирлаар Р.Сэддорж нарыг томилжээ. Энэ ч утгаараа нэр бүхий хүмүүсийг удирдан зохион байгуулж, хууль бус хуурамч бичиг баримт бүрдүүлж, "Тавантолгой" ХК-д их хэмжээний хохирол учруулсан аж. Харин тэрбээр ийнхүү хууль бусаар олсон мөнгөн хөрөнгөө өөрийн "Капитрон" банкаар дамжуулан мөнгө угаадаг байсан байж болзошгүй байгаа аж. Тус банк Д.Бат-Эрдэнийн 100 хувийн өмч юм. Хувьцаа эзэмшигчийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 
Тодотговол "Тавантолгой" ХК нь арилжааны банкнуудад төгрөгийн болон валютын данстай боловч ихэнх мөнгөө "Капитрон" банканд байршуулж, тус банкаар гүйлгээ хийдэг байжээ. Нөгөөтээгүүр тус банк нь 2019-2020 онд Монголбанкны хяналт шалгалтаар "өөрийн хөрөнгийн дутагдалтай" гэж үнэлэгдэн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг хүлээж байсан аж. Гэтэл уг асуудал тэгсхийгээд намжсан нь дээрх мөнгөөр хөрөнгө оруулалт хийж банкаа эрсэдлээс сэргийлж, авч үлдсэн байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байна. Хөрөнгө завшсан хэргээр яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь ийнхүү өөрийн холбоотой хүмүүсийг удирдан зохион байгуулж, Тавантолгой ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэгдэж буй учир дээрх хүмүүсээс нэр бүхий хүнтэй нь уулзахыг хориглоод байгаа ажээ.
https://isee.mn/n/46726
Түүртэх учиргүй ХОХИРОЛ
Саяхныг хүртэл манай улсад сэтгэл санааны хохирлыг тогтоох жишиг үнэлгээ байгаагүй. Үүний улмаас бусдад үл харагдах, биет бус хохирлоо иргэд тэр бүр үнэлүүлж, барагдуулах боломжгүй байсан. Тэгвэл Монгол Улс 2023 оны долоодугаар сарын 3-наас анх удаа хүний сэтгэл санааны хохирол, амь насыг үнэлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Улмаар Улсын дээд шүүхээс сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх жишиг загварыг баталсан. Ингэснээр эд материалаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд учирч байгаа хохирлыг үнэлж барагдуулдаг тогтолцоо бий болов.
Гэвч уг хууль хэрэгжиж эхлээд хагас жилийн хугацаа өнгөрч байхад иргэдийн дунд хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг хэвээр. Нөгөө талдаа уг хууль учир дутагдалтай засаж, залруулах асуудал их байгааг хуульч, судлаач нар шүүмжилж буй.
Эдийн бус хохирлын эрэн үе
“Сэтгэцэд учирсан хор уршиг” буюу сэтгэл санааны хохирол гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг хэлдэг байна. Түүнчлэн “Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно. Мөн сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно хэмээн Улсын дээд шүүхээс гаргасан тогтоолд тусгажээ.
Олон улсын практикт сэтгэл санааны хохирлын аргачлалыг хүнд, хөнгөн, хүндэвтэр хэмээн гурав ангилж авч үздэг байна. Түүнчлэн олон улсад янз бүрийн аргачлалаар хохирогчийн сэтгэл санааны нөхөн төлбөрийг тогтоодог. Тухайн орны нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн түвшин, ДНБ зэргээс шалтгаалаад харилцан адилгүй. Жишээлбэл, АНУ-д сэтгэл санааны хохирлыг тогтоох дээд хэмжээг зааж өгч, нэр төр, алдар хүндэд халдсан, гүтгүүлсэн, доромжлол амссан тохиолдол олон сая ам.долларын нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байдаг аж.
Харин манай улсын хувьд “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг таван зэрэглэлд хуваан ангилсан. Дээд шүүхээс баталсан жишгээр сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу нэгдүгээр зэрэглэл 0-3 хувь, хоёрдугаар зэрэглэл 4-8 хувь, гуравдугаар зэрэглэл 9-15 хувь, дөрөвдүгээр зэрэглэл 15-30 хувь, тавдугаар зэрэглэл 31-99 хувь гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хувьчлан тооцох юм.
Илүү тодорхойлбол хүний сэтгэцэд хохирол учруулсан бол 2.7 сая төгрөг болон түүнээс дээш 80 хүртэлх сая төгрөгөөр үнэлүүлж нөхөн төлбөр авах боломжтой аж.
Өмнө нь энэ төрлийн хохирлыг тодорхой тусгаагүй байснаар олон хүмүүс сэтгэл санаагаараа цаашлаад эд хөрөнгө, амь насаараа хүртэл хохирсоор ирсэн. Тэгвэл энэхүү хохирлыг барагдуулах хууль эрх зүйн орчин бүрдсэнээр биет бус хохирлын хэмжээ буурах эерэг үзүүлэлт гарч буйг салбарынхан онцолсон. Гэсэн хэдий ч шинэ хуулиар иргэн хохирлоо барагдуулахад нэлээдгүй их шат дамжлагыг давах шаардлагатай.
Төр завшиж, иргэн хохирдог тогтолцоо
Монгол Улсын хууль тогтоомжоос үүдээд аливаа гэмт хэргийн хохирогчид сэтгэл санаагаараа хохирч үлдэж, харин зарим тохиолдолд төр дундаас нь торгох арга хэмжээ авч завшиж өнөөдрийг хүрсэн. Тэгвэл эл байдлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд засаж буйг салбарынхан онцолсон. Хэрэв хохирогч сэтгэл санааны хохиролтой гэж үзвэл уг хохирлоо тухайн гэмт этгээдээс нэхэмжлэх бүрэн боломжтой. Гэтэл уг хуулийн хүрээ зарим зөрчлийн хэрэгт үйлчлэхгүй байгааг өнгөрөгч нэгдүгээр сард болсон тохиолдол харуулсан юм.
Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр нохойгоо хөтөлж явсан өсвөр насны охиныг насанд хүрсэн эрэгтэй өшиглөж байгаа бичлэг цахим орчинд цацагдаж, иргэдийг багагүй бухимдуулсан. Улмаар тус хэрэгт цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, охины биед халдсан иргэнийг 300 мянган төгрөгөөр торгосон юм. Гэтэл энэ хэрэгт хохирогч охин сэтгэл санааны хохирлоо тухайн этгээдээс нэхэмжилж авах боломжгүй байсан юм. Учир нь манай улсад зөрчлийн хэрэгт сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин байдаггүй. Харин эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 84 гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн заалттай гэж тусгажээ.
Уг заалтад хүн амины, хүний эрүүл мэндийн эсрэг, хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг, хүний халдашгүй чөлөөтэй байхын эсрэг, ялгаварлан гадуурхлын эсрэг, хүүхдийн эсрэг гэмт хэргүүд бүхэлдээ мөн сонгуулийн үеийн худал мэдээлэл тараах хэргүүд, хулгай, дээрэм, залилан, байгаль орчин бохирдуулах, зам тээврийн хэрэг, эрүү шүүлт тулгах зэрэг эрүүгийн төрлийн гэмт хэргүүд хамаарч байгаа юм. Харин зөрчлийн төрлийн хэрэгт сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх боломжгүй. Ийм зүйл заалт тусгагдаагүй байгаа юм. Иймд шинээр батлагдсан хуулийг дахин нэг өндийж харах шаардлага бий болж буйг хуульч, судлаач нар хэлж буй.
“АКР” хуулийн фирмийн хуульч Б.Ариунзаяа
"Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Эдийн бус хохирол”-ыг “Сэтгэцэд учирсан хохирол” гэж оруулсан нь буруу. Харин олон улсын нэршлээрээ “Эдийн бус хохирол” гэж тусгах нь зүйтэй байсан. Тухайлбал “Сэтгэц” гэдэг үгийг ашигласны улмаас сэтгэцийн өөрчлөлттэй, сэтгэцийн эмгэгтэй болж байж, энэ төрлийн хохирлоо шаардах эрхтэй хэмээн ойлгогдохоор байна. Мөн энэ хуулиар сэтгэл санааны хохирлоо тодорхойлуулахын тулд заавал шүүх шинжилгээний байгууллагад очиж, сэтгэцийн байдлаа шалгуулах, үйл явдлыг дахин ярих шаардлагатай болж байна. Тухайлбал, тухайн хохирогч цагдаад гомдлоо гаргана, өмгөөлөгчдөө ярина, дахиад сэтгэл санааны хохирлоо шаардахын тулд шинжээч эмчид ярих болж байгаа юм. Ингэж хохирогчийг дахин сэтгэл санаагаар хохироох шаардлагагүй. Олон улсын жишгээс харахад Япон, Герман, ОХУ, АНУ зэрэг улсад сэтгэл санааны хохирлоо шаардах эрхийг хуулиар зохицуулсан байдаг. Гэхдээ заавал гуравдагч этгээд буюу шинжээчээр нотлуулсан байхыг шаарддаггүй. Түүнчлэн зөвхөн 84 төрлийн гэмт хэрэгт хязгаарлаж байгаа нь учир дутагдалтай."
Ийнхүү манай улс олон улсын жишгийн дагуу иргэдийнхээ сэтгэл санаанд учирсан эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх чухал алхмыг хийлээ. Гэхдээ ойлгомжгүй, учир дутагдалтай зүйлс олон байна. Хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улсад энэ төрлийн тогтолцоо ус агаар мэт хэрэгтэй ч чирэгдэлгүй, хүртээмжтэй зохион байгуулах нь нэн чухал.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Хувийн хэвшлээ дээрэмдээд байвал хуулиа өөрчлөөд нэмэргүй!
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл улстөрчдийн дунд улаан хэрүүлийн сэдэв болсон. Хуулийн төслийг УИХ-д өргөн барих сургаар л “хужаагийн цус нөж” ярьсан хүмүүс идэвхжиж, олонхын бүлэг нь ч, засаг дотроо ч хоёр хуваагдчихсан.  Ардчилсан намын зүгээс уг хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн. “Энэ парламентаар биш дараагийн  парламентаар, 74-үүлээ биш 126-уулаа хэлэлцэж баталъя” гэдэг байр сууриа Л.Гантөмөр дарга илэрхийлчихсэн.  Харин ХҮН намын дарга Т.Доржхандын байр суурь тодорхой, тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай нэг талд зогсож байгаа. Тэгвэл Ардын нам дотроо Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар эрс эсэргүүцэж, “Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй” шахуу юм ярих болсон. Б.Бат-Эрдэнэ аваргад биеийн бяраас өөр юу байх билээ, харин Ц.Даваасүрэнг нэгэн цагт дарга нь явсан С.Баяр нь “Ц.Даваасүрэнг 2008 онд нэр дэвшихийг зөвшөөрч, намын даргын хувьд би алдсан. Улсаа хөгжүүлэх ярианд нь итгэсэн. Одоо байнга гэмшдэг. Зальжин ярианаас цаашгүй энэ этгээд УИХ-д 16 жил сууж, улсын хөгжлийг хойш татаж ирснийг бүгд харлаа. Одоо болсон” гээд дүгнэчихсэн.
Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа нь хуулийн муугаас болоогүй. Газрыг зуун жилээр эзэмшүүлэх заалтанд шунасан юм бол гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос юу гэж л дүрвэх билээ. Ганц “Рио Тинто”-гоос өөр гуравдагч орны хөрөнгө оруулалт Монголд хаана байна вэ.
Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголоос яагаад дүрвэснийг нь, Монголд яагаад орж ирэхгүй байгааг нь асуувал тэс өөр зовлон тоочно. Бодлого боловсруулагчдын “орон, гаран” шийдвэр, хувийн хэвшлээ байнга барьж аваад зоддог байдал чинь гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж, ичээдэг шүү л гэх байх. Хувийн хэвшлээ дээрэмддэг, өмч хөрөнгийг нь өчиггүй булаадаг улсад хэн хөрөнгө оруулах вэ дээ. Дүүрчихсэн тэнэг биш бол тэгж хөрөнгөө алдах хүн байхгүй. Сүүлийн жилүүдэд Монголд гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх нь бүү хэл дотоодын хөрөнгө оруулагчид нь дүрвэх дээрээ тулсан. Хүний хувийн эзэмшлийг газрыг нь булаагаад, барьсан байшинг нь нураагаад байхаар хэн мөнгөө бариад ирэх юм.
Дотоодын хөрөнгө оруулагчдаа дээрэмдэж байгаа юм чинь гадаадын хөрөнгө оруулагчдыг ч өлхөн дээрэмдэх юм байна л гэж харж, дүгнэж суугаа шүү дээ. Ямар нүдгүй, чихгүй хүмүүс биш Монголд юу болж байгааг гүүглдээд уншчихна, харчихна.
 “Надад дийлдэхгүй байна, миний үгэнд орохгүй байна” гэж хувийн хэвшлийнхнийг дарамталдаг дарга нар олон болсон байна. Гэхдээ байна аа, хуульд нийцсэн, нийцээгүй, хулгай хийсэн, хийгээгүй гэдэг л асуудал яригдана. Эрх зүйт төр байгуулж байгаа ухаантай юм бол шүү дээ.
Нэг хэсэг уул, уурхайнхнаа тоносон. Одоо барилгынхан. Араас үйлчилгээнийхэн, тэгээд иргэдийнхээ орон сууц, мал хуйг нь дээрэмддэг болох уу. Ийм айдас болон асуулт иргэдийн дунд бий болсон. Ер нь тэгээд төр өөрөө өмчөө зарахаа зарж, хувьчлахаа хувьчилчихаад дараа нь "хууль бус хөрөнгө" гэж цоллоод хурааж аваад байвал төрийн бодлого, шийдвэр яаж хэрэгжих юм бэ. Дараа нь дахиад хэн нэгэн энэ үеийн эрх баригчдын бодлогыг алдаа, дутагдалтай байсан гэж буруутгавал яана.
Эрх баригчид наанаа төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ, хөрөнгө оруулалт татна гэж гоё, гоё ярина. Гэвч ярьснаасаа өөрийг хийнэ. Үнэндээ хөрөнгө оруулалт хэнээс, юунаас болж зугатдаг вэ гэвэл гадаад, дотоодгүй төрийн дээрмээс гэж хариулах биз. Монголын төр гудамжны дээрэмчин шиг байвал гудамжны дээрмүүд ихсэнэ. Хөрөнгө оруулалт татахын тулд эхлээд бодлого чинь тодорхой байна. Гадаадын хөрөнгө оруулагчид бурхан, дотоодын хөрөнгө оруулагчид нь чөтгөр биш биз дээ… Хөрөнгө оруулалтад хүний, өөрийн ялгаа байхгүй!
Гадаад, дотоод гэлтгүй хөрөнгө оруулагч цөөрвөл татвар төлөгчид цөөрнө гэсэн үг. Тэгвэл хэний мөнгөөр малчдын зээлийн хүүг  тэглэж, хэнийг мөнгөөр цалин тэтгэвэр тавих вэ. Эсвэл нэг мөсөн бүгдийг төрд аваад эргээд коммунизм байгуулах юм уу?
Б.БАТ
https://news.mn/r/2706019/
Нэг улс хоёр ертөнц
Улаанбаатар хотын төвд байрлах "UB comedy club”-т үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь дэгжин хувцасласан, хээнцэр эмэгтэйчүүд байв. Ажлаа тарсан тэд тайзан дээр гарч буй залуусыг харангаа шар айраг шимнэ.]]></description>
X Богд: Хамба Д.Чойжамцын гавьяа
Гандантэгчэнлин хийдийн хамба Д.Чойжамц 2012.03.02-ны "Үнэн” сонинд "Намайг Монголын бурхан шашны тэргүүн]]></description>
Цагаан сарын бэлэг
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС...............
Дэлхийн эдийн засгийн хямралтай жинхэнэ харшилдсан “харшлалт хэмээх үхэр” жил гарах гэж байна.
Энэ өдрүүдэд хүүхдүүд л юмны учир мэдэхгүйгээрээ хөөр баяр болон шинийн нэгнийг хуруу даран тоолж сууна. Хамаатан садныхаар ороход хэнийх ямар бэлэг өгөх бол… Цагаан сарын бэлэг өөрөө тодорхой үе шат, түүхийг туулж ирсэн намтартай. Хаалттай байсан цаг үед сонины цаасанд боосон ул боов, дотор нь чихэр дүүргэсэн, дээр нь тавтын дэвсгэрт бүхий бэлэг бол дээд хүндлэлд тооцогддог байсан. Хүүхдүүдийн хувьд 12 хуудастай дэвтэр дээр балын харандаа бүхий шагнал голдуу ирдэг авч тэрэнд хэн ч дуртай байгаагүй. Дараа нь ардчилал зах зээл бий болж Эрээний бараа цутган орж ирснээр сонин чамин бэлэгнүүд бий болсон. Янжуур гэхэд л ёоз ёозоороо, оймс төрөл бүрээрээ, чихэр печень, алим жимс… Нэг хэсэг хүүхдийн нүдийг хөөрхөн хуураад дөнгөөд байдаг байсан боловч уг хямдхан, хулхи барааг бүгд мэддэг болчихлоо. Мэдэхээр барах уу бүр өгсөн биш гай ч дагуулж мэдэхээр байна. Сүүлийн үед Эрээний бараа бүхий бэлэг нь айлчин гийчнээ доромжилсонд тооцогдох болтлоо нэр хүнд нь навс унав. Ийм хүнд байдалд орсон цагаар Үндэсний шинэ нам эх оронч санаачилга гаргаж үндэснийхээ бараагаар бэлэг солилцох сайхан санаачилга гаргав. Гэхдээ бас л биш юм аа. Хонины дөрвөн шагай уутанд хийчихээд хэний хүүхдэд өгөх болж байна. Хэн тэрнийг тоож авах вэ? Жаахан жул боловч гадаад дотоодын мөнгөн дэвсгэрт л хамгийн сайн бэлэг юм уу даа. Би нэг удаа аравтын төгрөгийг боодлоор нь (100ш) цоо шинийг банкнаас солиулан бандайтал бариад хүүхэд хуурч үзсэн. Маш их баярлаж байсан шүү. Уг нь мянгахан төгрөг л дөө. Цагаан сарын уламжлал, ёс заншил, түүх гээд л том бө- гөөд хол юмыг амтай болгон л бурцгаадаг. Шар бор амьдрал дээр ийм л юм болдог ш дээ. Ж.ГАНГАА
"Үзэгчдийнхээ инээдийг улс төрчдөд зарсан нь..."
Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон үзэгчдээр пиг дүүрчээ. Сэтгэл нь хөөрч тоглолт эхлэхийг тэсэж ядсан тэд алга нижигнүүлэн ташиж, чих дөжрөм шүгэлдэцгээнэ. 
Амбий, Аси, Бооёо, Хүрлээ
Аглуу, Төөтөө, Онон, Одончимэг
Магнай, Заанаа, МС, Дээгий
Лхагваа, Дооёо, Дэмидээ, Өлзийг харах гэж, инээх гэж, элгээ хөшөөх гэж яарцгааж байгаа нь энэ.
Хоёр цагийн тоглолт үзэгчдийг тасралтгүй инээлгэсээр тарна. Нулимсаа гартал инээсэн үзэгчид нүүр дүүрэн мишээсээр танхимаас гарч ирэн хошин шогийн жүжигчдэд талархалаа илэрхийлнэ.
Хичээлийн шинэ жил, Шинэ жил, Цагаан сар, Валентин, Март, Цэргийн баяр, Эх үрсийн баярыг тэдний тоглолтгүйгээр төсөөлхийн аргагүй. Тэдний тоглолтын тасалбар төрсөн өдрийн, тэмдэглэлт баярын том бэлэг болно. Тоглолт бүр үзэгчдээр дүүрэн. Баяр болгоноор цэнхэр дэлгэцээр дамжин айл бүрт зочилж баяр дээр баяр нэмнэ, инээд бэлэглэнэ.
Хошин урлагийнхан хаана ч явсан хамаг олныхоо хайрыг татаж, хүндэтгэлийг хүлээнэ. Иймийн учир тэд улс төрчдийн хараанд өртөж, мөнгөнд олзлогдов. Ард түмнийхээ инээд, итгэл хоёрыг улс төрчдөд худалдаж эхлэв. 
Улс төрчдийг, эрх баригчдыг, төр засгийг, засаг ноёдыг шүүмжилж, ёгтолж, шоолж ард түмнийхээ талд зогсох учиртай хошин шогийнхон улс төрчидтэй, эрх баригчидтай, нам эвсэлтэй нэг хөнжилд ороод ард түмнээ хуурч, араар нь тавьж эхлэв.
Улсаа самарсан улс төрчдөд урлагаа зараад улаан мөнгөөр нь хучаад унтаж чадаж байна уу даа, хошин урлагийнхан минь. Тэмдэг, мөнгөнөөс илүү нэр төр чинь, ард түмний чинь итгэл та нарт илүү нөмөртэй биш үү. Дэмжээрэй, итгээрэй, сонгоорой гэсэн нам, улс төрчид чинь эх орноо яаж хөгжүүлж ирснийг харж байна уу даа, хошин урлагийнхан минь..
Араараа тавиулсан ард түмэн чинь уучилж, гомдож, цөхрөөд одоо уурлаж байна. Айл, айл дамжин хажуу өрөө түрээсэлдэг байсан тэднийг орох орон байтугайтай болгов. Автуусанд хамт явдаг байсан тэднийгээ унах унаатай болгов. Өөрсдөөсөө түрүүлж гадаад, дотоодоор аялуулж галуу шувууны мах идүүлэв. Инээлгэсэний чинь төлбөрийг энэ ард түмэн хангалттай төлсөн бус уу?
Одоо юу дутлаа (бас л мөнгө үү? эсвэл эрх мэдэл үү?) гэж улс орноо дампууруулсан улс төрчдийн "салбадай" болж цөхөрсөн түмнийхээ итгэлийг цөм өшиглөж явна вэ? Сонгууль гэхээр соотолзож, сохор зоосны нүхээр харж, хэн илүү төлсөнийх нь хүүхэлдэй болж явна вэ?
Ард түмэн: Урьд нь та нарыг харахаар сэтгэл минь хөөрч, хайр минь хүрч, өөрийн эрхгүй инээмсэглэдэг байсан. Одоо нүд минь хорсож, уур минь хүрч байна. Улс төрчид, мөнгө хүчтэйг мэдэж байна. Гэхдээ өдий зэрэгтэй болгосон ард түмнээ бодож болсонгүй юу? 
Хошин урлаг: Бид шийдсэн...(доённн) 
Ч.Явуухүүhttps://www.sonin.mn/news/culture/133415
ХҮН ЗАСАГЛАХ УУ? ХУУЛЬ ЗАСАГЛАХ УУ?
"Зууны мэдээ" сонины 2022.05.16-ны №97 (6829) Даваа гарагийн дугаарт нийтлэгдсэн сэтгүүлч М.Эрдэнэчимэгийн бичсэн "Хүн засаглах уу? Хууль засаглах уу?" нийтлэлийг уншигч та бүхэнд хүргэж байна.
ХҮН ЗАСАГЛАХ УУ?
ХУУЛЬ ЗАСАГЛАХ УУ?
Монголын өнөөгийн нийгэмд шударга ёс алдагдаж, авлига хээл хахуульд идэгдэж, “ГАЗРЫН МАФИ” болтлоо зах хүрээгээ тэлсэн газрын наймаачдын ард улс төрчдийн томоохон бүлэглэлийн гар хөл болох төрийн өндөр албан тушаалтан хийгээд Газрын албаныхан хэрхэн газрын луйвар хийж ард иргэд, ААН-үүдийг хохироосоор ирснийг баримт, эх сурвалжтайгаар өмнө нь өдөр тутмын сонин хэвлэлүүдэд мэргэжлийн сэтгүүлчид асуудал хөндөж бичиж байсан удаатай. Бохир мөнгөний үнэр ханхлуулсан тэр “чөтгөрийн тойрог”-т улс төрчдөөс гадна зарим шүүхийн нэр бүхий шүүгчид, цагдаагийн байгууллагынхан гээд “аалзны тор” шиг хэрсэн томоохон авлигын сүлжээ бий болсон талаар өгүүлж байв. Жишээ татахад, 15 жилийн турш өөрсдийнхөө 25,0 га газрыг дээрэмдүүлсэн боловч шат шатны Шүүхийн байгууллагаар явж, үнэнийг олохын төлөө цуцалтгүй явсаар байгаа газар бол “Богд Асар” ХХК юм. Дуудлага худалдаагаар үнэ хөлсөө төлж авсан 25,0 га газрыг нь тухайн үед Морин тойруулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж 140,0 га газар улсаас ямар ч сонгон шалгаруулалтгүй авчихаад Дуудлага худалдааны үнэ ч төлөхгүй луу унжсаар явдаг газрын мафийн гол төлөөлөгч болсон “Туурайн төвөргөөн” ХХК-ийн захирал Баян Баадай хочит Ж.Бямбабаатарын асуудлыг Шүүхийн байгууллагын зарим авлигад идэгдсэн шүүгчид шийдвэрлэж өгөхгүй зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргасаар ирснийг юу гэж ойлгох вэ?
Гэвч 2022 он гарснаас хойш Монголын нийгэм хөдөлгөөнд орж, ард иргэд эрх чөлөө, ардчиллаар амьсгалж, өөрсдийн зөрчигдсөн эрхийг хамгаалахын төлөө Сүхбаатарын талбай дээр гарч жагсаж, үзэл бодлоо илэрхийлж, Төр засагт үгээ хэлж байгаад талархаж байна. Түүнчлэн эрх баригч нам болох МАН-ын зүгээс ч нийгмийн өмнө тулгамдаад буй энэ ярвигтай асуудалд анхаарал хандуулж, МАН-ын генсек Д.Амарбаясгалан: “Эрх чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцооны хамгийн том дайсан АВЛИГА, ХҮНД СУРТАЛ, ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДАЛ, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ байдаг. Эрх баригч намын хувиар энэ бүхэнтэй тэмцэх бодлогыг бид өөрсдөөсөө эхлэн гаргаж, 30 дугаар их хурлаараа намын дүрмээрээ баталгаажуулсан”, “Авлига албан тушаалын гэмт хэрэг болон аливаа гэмт хэрэгт холбогдсон гишүүдэд улс төрийн дэмжлэг огт үзүүлэхгүй, шударга шүүхийн үйл ажиллагаанд саад тотгор болохгүй”, “МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө. МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг ДЭВШИЛТЭТ НАМ байх болно” гэж хэлсэн үгнүүд нь өдөр тутмын сонин хэвлэл, сайтад нэр зурагтайгаа үлдсэн байх юм.
Хамгийн чухал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүн биш ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ болно” гэж зарлан тунхагласанд иргэд олон нийт нааштайгаар хүлээн авсан билээ. Бас маш их хүлээлтийг үүсгэн итгэл найдвар тавин харж ажиглаж байна.
Үнэхээр эрхэм ерөнхийлөгчийн хэлснээр “Хүн биш Хууль засагладаг” эрх зүйн орчин Монгол Улсад төлөвшин тогтож чадвал улс орны хөгжлийн тухай яриа илүү амьд бас бодитой сонсогдох учиртай болчихоод байна. Одоогийн нийгэмд үнэндээ хууль биш хүн засаглаад байгаагийн бодит жишээ бол “ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг” гэгчтэй холбоотой дуулиан шуугианыг нэрлэж болно. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Д.Эрдэнэбилэг төрд гомдож байна гэдэг асуулт болон хариулт миний бодлоор ямар ч логикгүй. Яагаад гэвэл Д.Эрдэнэбилэг ӨӨРӨӨ ТӨР байсан. Д.Эрдэнэбилэг өөрийн ШҮҮГЧТЭЙ, шулуухан хэлэхэд Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн банкны бүх удирдлагыг ТОМИЛСОН байсан. Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет нэгдэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, Бор-Өндөр, Багануурыг хууль бусаар авсандаа л гомддоггүй юм бол өөрөөр гомдох эрхтэй хүн биш” гэж УИХ-ын хуралдаанд хэлснийг эргэж санах хэрэгтэй.
Бодоод үз!!! Монгол Улсын ерөнхий сайдын амнаас шүүх, прокурор гээд хууль хяналтын байгууллага хүртэл орооцолдсон маш том авлигын сүлжээ бодитой байгааг албан ёсоор хэлснийг зүгээр орхиж болохгүй асуудал. Дээгүүрээ улс төрчид нь томоохон мафийн бүлэглэлийн хэмжээнд улс орныг худалдахаас сийхгүй бохир арга ажиллагаанд хөтлөгдөн оролцож байсан бол доогуураа төрд ажиллаж буй газрын албаныхныг бас үе үеийн Нийслэлийн Засаг дарга нарыг хөдөлгөж Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх аль байршил сайтай, “А” зэрэглэлийн бүсэд оршдог барилга, бүтээн байгуулалт хийж болохоор ашигтай газруудыг бас ханцуй дотроо наймаалцаж, өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг зузаатгаж байхдаа бас л Шүүхийн байгууллагын зарим шүүгчдийг өөрийн хүнээ болгон үйл хэрэгтээ ашиглаж увайгүйтдэг байсан нь баримтаар нотлогдож эхэллээ. Ерөөсөө 3 сая хүрэхгүй хүн амтай монголчууд бид авлигачдын шунал хүслийг гүйцээх аргагүй болтлоо энэ сүүлийн 30-аад жилд ард иргэд нь сөхөрч унатлаа ажиллаж улсад татвар төлж ирсэн байх юм. Өрнөөс өрний хооронд, зээлээс зээлийн хугацаанд хүний амьдралын ахархан хугацаа бас боломжуудаа иргэд, ААН-үүд тоотой хэдхэн шуналын дэв болсон улс төрчдийн бохир халаасыг дүүргэх гэж авлига, хээл хахуулийнх нь золиос болсон нь харамсалтай.
Гэвч “цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэгчээр сүүлийн жилүүдэд номхон хүлцэнгүй байж ирсэн ард иргэдийн тэсвэр тэвчээрийн хүлээс дэлхий дахинд нүүрлэсэн цар тахал буюу хөл хорионы үе Ковидын хоёр жилийн хугацаанд алдагдаж, өөрсдийн алдагдсан цаг хугацаа, боломжуудаа өнөөдрийн Засгийн газар, УИХ-аас нэхэж ийнхүү төв талбайдаа залуу үе нь түүчээлэн гарч жагссан билээ. Бүх юм цаг хугацаатай бас сав суулга ч хэмжээ дамжаатай байдгийн адилаар энэ олон жилийн туршид цөөхөн хэдэн улс төрч авлигачдыг тойрсон цүнх баригчдыг мөнгөтэй төгрөгтэй баян цатгалан байлгахын төлөө монголын ард түмэн тэр дундаа барилгын салбарт амжилттай ажиллаж ирсэн “Богд Асар” ХХК-ийн барилгачин залуус өөрсдийн хүч хөдөлмөр, хөлс цусаа дуслуулан ажиллаагүй гэдгээ илэрхийлж, 15 жилийн хугацаанд нэг ч удаа толгой бөхийлгөлгүй, шударга ёсыг тогтоохын төлөө цагдаа, шүүхийн байгууллагын хаалга үүдийг элээсээр ирсэн байна.
Хуулийн хүрээнд ажиллаж амьдарсан бүхэн хохирч хоцордог тийм шударга бус нийгмийг бид хүлээн зөвшөөрөхгүй хэмээн “Богд Асар” ХХК-ийн удирдлага, баг хамт олон өөрсдийн хууль ёсоор авсан буюу Дуудлага худалдааны үнэ 3,3 тэрбум төгрөг төлж авсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны /хуучнаар 10-р хороо/ нутаг дэвсгэрт Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байршуулан орон сууц, үйлчилгээний цогцолбор барих зориулалттайгаар 25,0 га газрыг Нийслэлийн засаг даргын 2007 оны 10-р сарын 23-ны өдрийн 511 тоот захирамжаар авснаас хойш 15 жил өнгөрсөн ч өдгөө болтол нэг ч барилга байшингийн суурь шавыг ч тавьж чадалгүй “Туурайн төвөргөөн” ХХК-ийнханд дээрэмдүүлчихээд сууж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ.
Газрыг зөвхөн Дуудлага худалдаагаар авах хуультай. Хууль засагладаг байсан бол “Богд Асар” ХХК газраа эзэмшиж, бүтээн байгуулалтаа ч хийгээд явах ёстой байж. Гэтэл Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан Улсын Дээд Шүүхийн тогтоолыг биелүүлж гарсан НЗД-ын А/878 захирамж гарчихсан байхад Дуудлага худалдааны үнэ төлж авсан газрыг харин ч бүр Дуудлага худалдааны үнэ төлөөгүйд нь өгч бүхэл бүтэн 140 га-аар нь олгох НЗД-ын А/1055 захирамж гаргачихсан. Дараа нь бүр цаашлаад энэ захирамжтай холбоотой маргаан шүүх дээр хянан хэлэлцэгдэж байхад одоогийн НЗД Д.Сумъяабазар өнөөх 140 га газрыг нь 15 хувааж зарахад нь бэлэн болгочихсон НЗД-ын А/572 захирамжийг ар араас нь хээвнэгхэн гаргачихаад сууж байх юм. Нөгөө газрын наймаа, хар гартнуудтай тэмцэнэ гээд байсан шударга Засаг дарга маань яагаад үүнийг дэмжих болов? Энэ будлиантай захирамжаа шүүхэд ч гаргаж өгөхгүй хав дарчихдаг. Шүүгч нь ч захирамжийг нь олоод авчихаж дөнгөдөггүй. Нийслэлийн Засаг дарга, Туурайн төвөргөөн ХХК-ийнхан шүүхэд хариу тайлбар, баримт сэлтээ хугацаанд нь гаргаад өгчихгүй шүүхийг үл хүндэтгээд байхад шүүх нь толгойг нь илээд л цаанаа Туурайн төвөргөөн ХХК-д илт давуу байдал үүсгээд боломж олгоод байгаагийн учир юу вэ? Ил цагаан авлигын хэргийг Авлигатай Тэмцэх Газар яагаад шалгах сонирхолгүй байна вэ? Цагдаа, шүүх, прокурор нь хамгаалаад дэмжээд байгааг юу гэж ойлгох вэ? Туурайн төвөргөөн ХХК-ийн захирал Баян Баадай хочит Ж.Бямбабаатар гэж хэн бэ? Энэ бүхний цаана хэн гэгч “Эрхэм”-үүд нөлөөлж, үйлчлээд байна вэ? Үүний хариулт нь ХУУЛЬ биш ХҮН засаглаад байна. Тэдний хууль бус үйл хэрэг үүгээр дууссангүй, бусдын Дуудлага худалдаагаар авсан газрыг луйвардчихаад газрын наймаагаа далдлах гэж “Олон Улсын Соёлын Цэцэрлэгт Хүрээлэн” байгуулна хэмээн нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх башир арга хэрэглэхдээ Улсын Ерөнхийлөгчийнхөө нэрийг бариад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд олгосон гээд Ерөнхийлөгчөө газрын наймаанд хутгачихлаа. Бүр Улсын Ерөнхийлөгчийнхөө нэр, зургийг бариад шүүхэд нөлөөлөх оролдлого хийж байна. Ер нь энэ Туурайн төвөргөөн ХХК чинь төрийн хамгаалалтанд бүрэн орчихсон юм биш үү. Ямартай ч хэн ч бай хуулийн өмнө эрх тэгш, хууль тэгш үйлчлэх учиртай.
Энэ 15 жилийн хугацаанд “Богд Асар” ХХК хэчнээн төгрөгийн алдагдал, цаг хугацаа, боломж бололцоо бас мөнгө төгрөг эд хөрөнгөө алдсаныг мөнгөн дүнгээр тооцоолох арга байхгүй гэнэ. Тэр үеийн ханшаар 3,3 тэрбум төгрөгийг өнөөгийн инфляц өссөн, төгрөгийн ханш унасан, барилгын материал түүхий эдийн үнэ хэд дахин өссөн гээд олон хүчин зүйлүүдтэй харьцуулаад үзэхэд үнэхээр харамсал төрөхгүй байхын аргагүй.
Зарим нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнуудын шунаг сэтгэлээр олж харж, булаан дээрэмдэхээр санаархсан газрын маргаан, луйврын асуудал нь сүүлдээ шүүх байгууллагыг хүртэл хөлдөө чирж, тэдний мөнгөний урхинд зарим нэг мөнгөнд шуналтай, ёс зүйгээ уландаа гишгэсэн ёс суртахуунгүй зарим шүүгчид өлхөн гүйгээд орчихсон баримтууд ч бий. Нэгэнт хүний мөнгө санга, байр орон сууцыг авчихсан зарим шүүгчид хүссэн эс хүссэн ч мөнгө төлж дуу захиалсан эздийнхээ талд энэ 15 жилийн хугацаанд “дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн” байдаг. Нэг хэсэг ёс зүйгүй зарим шүүгчдийн буруутай үйлдлээс болж бүхэл бүтэн Шүүхийн байгууллагын нэр хүнд шалаар нэг унаж байгаатай хэн хариуцлага тооцох вэ? Хуучнаар Шүүхийн ёс зүйн хороонд хандаж, нэр бүхий шүүгчдийн ёс зүйгүй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл гомдлыг “Богд Асар” ХХК-иас удаа дараалан нотлох баримттайгаар хандаж байсан боловч бас л авч хэрэгсээгүй орхисон байдаг. Хамгийн ичгүүртэй нь, тухайлбал, Нийслэл дэх ЗХАШШ-ийн шүүгч асан эдүгээ Нийслэлийн ЗХДЗШШ-ийн шүүгчээр ажиллаж буй Н.Долгорсүрэн гэгчийг Шүүхийн ёс зүйн хороонд өгөхөд, “Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар шүүгч Н.Долгорсүрэн нь Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.6, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус ЗӨРЧСӨН тул САХИЛГЫН ХЭРЭГ ҮҮСГЭХ ҮНДЭСЛЭЛТЭЙ гэж хүртэл шийдвэр гаргаж байсан боловч хөөн хэлэлцэх хугацаагаар түрий барин Сахилгын шийтгэл оноох шийтгэлээс зайлсхийсэн гашуун баримт бий. Ийм ёс зүйгүй шүүгчид хариуцлага тооцохын оронд харин ч улс төрчдийн гар хөл болсон талд шийдвэр гаргаж чадсаны учир Давахын шүүх рүү томилогдож тушаал дэвшүүлсэн байдгийг ойлгох ухаан хайрла гэж хэлмээр байна.
Энэ мэтчилэн шүүхийн алдаа завхралын улмаас 15 жилийн туршид өөрсдийн 25,0 га газраа авч чадахгүй шат шатны шүүхийн босго элээсээр ирсэн “Богд Асар” ХХК-ийнхны итгэл найдвар хэзээ ч бөхсөнгүй. Улмаар Шүүхийн байгууллагын тухай хуулиар шинэчлэн батлагдаж шинээр зохион байгуулалтад орсон Шүүхийн сахилгын хороо эмхлэн байгуулагдахад нэр бүхий ёс зүйн зөрчил, алдаа мадаг гаргасан шүүгчдийг ШЕЗ-ийн харьяа Нийслэл дэх ЗХАШШ-ийн шүүгч Ц.Одмаа болон Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарт холбогдуулан “Богд Асар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Анхжаргал Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан боловч нөгөөх хээл хахууль, албан тушаалын авлигаар амь бөхтэй оршсоор ирсэн гинжин хэлхээг сахилгын хороо, түүний удирдлага хамгаалах болжээ. Сахилгын хороо гэх сүржин нэртэй, даржин байгууллага татварын мөнгөөр амьдардаг ч, өмнөх ёс зүйн хорооноосоо долоон дор байдалд ажиллаж авлигач шүүгчдийг хамгаалж, авлигач нарын захиа, даалгаврыг биелүүлдэг болж байна. Хууль биелүүлж хэрэглэдэггүй, нотлох баримтуудыг үнэлдэггүй атлаа авлигач, газрын наймаачдын талд асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдөө байхгүй юмыг бий болгон, зохиол бичиж, түүнд тохируулан шийдвэр бичдэг увайгүй, ичгүүргүй авлигач шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж байна.
Сахилгын хороо авлигын хэлхээний нэгэн хэсэг, эрэг шурга болж хувирав. Тэд нарт хууль зөрчдөг, авлигач шүүгчдэд хуриуцлага тооцох эрх, үүргийг хуулиар олгосон. Харин авлигач шүүгчдийг хамгаалах, хаацайлах эрх, үүрэг хуулиар олгогдоогүй.
Гэвч тэд ухарч няцахгүй, бас урваж шарвахгүйгээр Монголын хуулийн байгууллага, шүүх засаглалд итгэх итгэлээ хэзээд алдахгүйн учир өмгөөлөгчөөрөө дамжуулан өргөдөл гомдлоо гаргаад яваа баримт мэдээ бас сонслоо. Шударга үнэний төлөө явахад цаг хугацаа их ордог ч гэлээ үнэний төлөөх зам мөр хэзээ ч баларч алга болдоггүй нь харин үнэн билээ.
Тэгээд ч 2022 он гарснаас хойш улс төрийн акцууд ард иргэдийн хүсэл сонирхолд нийцэхүйц удаа дараалан гарсаар байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хууль сахиулагчдын чуулган” болон Шүүгчдийн анхдугаар чуулганы үеэр хэлсэн гол түлхүүр үг нь: “Хүн биш Хууль засаглах цаг болсон тухай” илтгэл байсныг онцолж байна.
Сүүлийн 30-аад жилийн хугацаанд ёроолдоо хүртэл уначихсан Монголын авлига, хээл хахуульд идэгдсэн бохир нийгмийн идээ бээрийг эрх баригч намын лидерүүд зоригтойгоор хөндөн тавьж, өөрсдийн үгээ ОНМХ-ээр шууд илэрхийлж байгаа нь шударга ёсны төлөөх тэмцэлд өөрсдийн амь амьдрал, цаг хугацааг зарцуулсаар ирсэн иргэд, ААН, албан байгууллага, хуулийн этгээдүүд Үндсэн хуулиар олгогдсон эрх ашгаа хамгаалуулах сайн цаг ирлээ хэмээн харж байгаагаа шил дараалан илэрхийлсээр байна.
Эцэст нь Монгол Улсын нийт иргэдээсээ дараах асуултыг асууя!!!
Хүн засаглах уу?
Хууль засаглах уу? гэдэг дээр өөрсдийн санаа бодлоо бас хуваалцахыг хүсье.
Шударга ёсны тэмцэлд зөвхөн ард түмэн ялдаг жамтай!!!!
Үнэхээр ХҮН БИШ ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ улс орны иргэн байж амьдрахыг Монгол хүн болж төрсөн 3 сая иргэний чин хүсэл гэдгээр энэхүү нийтлэлээ өндөрлөж байна.
Үргэлжлэл бий...
Сэтгүүлч М.Эрдэнэчимэг
Монголчуудын амны хишиг, буян заяа барагдах болоогүй ээ
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны хоёрдугаар сард урд хөрш, стратегийн онцгой түнш БНХАУ-д албан ёсоор айлчлахдаа тус улсын ]]></description>
Монгол улс: Хүний эрхийн байдлыг сайжруулахын тулд илүү ихийг хийх ёстой
...ДУР ЗОРГООР ХОРИХ…
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>…Олны танил Даваадоржийн Ганболд (1990-1992 онд Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан), Мэндсайханы Энхсайхан (1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан), Жаргалтулгын Эрдэнэбат (2016-2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан) зэрэг хүмүүс хоригдсон. 21 Шударга шүүхийн олон улсын хэм хэмжээнд нийцээгүй шүүх ажиллагааны улмаас 2020 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар тэднийг хорьсоор байв…
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>НҮБ-ЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ
	ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛЭЭС ИЛГЭЭХ МЭДЭЭЛЭЛ
	ЭДХ-ИЙН АЖЛЫН ХЭСГИЙН 36 ДУГААР ХУРАЛДААН, 2020 ОНЫ 11 САР
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Эмнести Интернэшнл нь хүн бүр эрхээ эдэлдэг дэлхийн
	ертөнцийг бий болгохын төлөө 7 сая гаруй гишүүд,
	дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн даян дэлхийн хөдөлгөөн юм.
	Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон хүний эрхийн олон
	улсын хэм хэмжээгээр хамгаалагдсан бүхий л эрхийг хүн бүрд
	эдлүүлэх нь бидний эрхэм зорилго билээ.
	Бид төр засгийн аливаа байгууллага, улс төрийн үзэл хандлага,
	эдийн засгийн эрх ашиг болон шашны үзлээс бүрэн ангид,
	хараат бус байгууллага бөгөөд гишүүд дэмжигчид хийгээд олон
	нийтийн хандив, дэмжлэгээр санхүүждэг болно.
	ертөнцийг бий болгохын төлөө 7 сая гаруй гишүүд,
	эдлүүлэх нь бидний эрхэм зорилго билээ.
	нийтийн хандив, дэмжлэгээр санхүүждэг болно.
	©Эмнести Интернэшнл 2019
	ТАНИЛЦУУЛГА
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэ мэдээллийг 2020 оны 5 дугаар сард Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг
	хэлэлцэх Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэг (ЭДХ)-т зориулан анхлан бэлтгэсэн. КОВИД-19 цар тахлын улмаас уг хэлэлцүүлэг 2020 оны 11 дүгээр сар хүртэл хойшлогдсон тул энэ мэдээллийг 2020 оны 7 дугаар сард шинэчиллээ. Үүнд Эмнести Интернэшнлээс цаазаар авах ял, эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцаа, хүний эрхийн гэрээ конвенцийг соёрхон батлах асуудлаар өмнөх ЭДХ-ээс Монголд Улсад өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэлээ.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Мөн шүүхийн хараат бус байдалтай холбоотой хүний эрхийн тогтолцоог үнэлсэн.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хүний эрхийн бодит байдалтай холбоотойгоор эрүүдэн шүүх болон бусад зүй бус
	харьцаа, орон байртай байх эрх, эдийн засаг нийгэм соёлын эрх, хүний эрх хамгаалагч, дур зоргоор хорих тухайд санаа зовоох асуудал байгааг Эмнести Интернэшнл онцоллоо.
	ӨМНӨХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙ ДАРААХЬ АРГА ХЭМЖЭЭ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монгол улс 2015 онд НҮБ-ын гишүүн улс орнуудаас Ээлжит II Дүгнэлт Хэлэлцүүлгээс өгсөн 164 зөвлөмжөөс 150-ыг хүлээн авч 14-ийг нь татгалзсан.
	ЦААЗААР АВАХ ЯЛ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Сүүлийн хэлэлцүүлгээс хойш Монгол улс 2015 оны 12 дугаар сард Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлах зэргээр хүний эрхийн нөхцөл байдлаа сайжруулах хэд хэдэн санаачилгыг эхлүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга бүх гэмт хэрэгт цаазаар авах ялыг халсан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг сэргээх оролдлого гаргасанд Эмнести Интернэшнл харамсаж байна.
	ЭРҮҮДЭН ШҮҮХ БА БУСАД ЗҮЙ БУС ХАРЬЦАА
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Засгийн газар эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцахтай тэмцэх тухай
	зөвлөмжүүдийг хүлээн авсан. Эдгээр зөвлөмжид эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой сургалтыг төрийн албан хаагч, шүүгч, хуульчдад явуулах, Эрүүгийн хуульдаа эрүүдэн шүүхийн талаарх тодорхойлолтыг нэмж, зэргээр үр нөлөө бүхий мөрдөн шалгах механизм бий болгох, эрүүдэн шүүх болон зүй бус харьцах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээнүүдийг бэхжүүлэх, цагдаа болон, бусад төрийн албан хаагчийн үйлдсэн хүчирхийллийн бүх гэмт хэрэгт хараат бус, бүрэн гүйцэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахаа баталгаажуулах тухай багтсан байв. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга анх удаагаа Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенци (ЭШЭК)-д заасан тодорхойлолтыг өргөн хүрээнд тусгаж өгсөн ба эрүүдэн шүүх гэмт хэрэгт аливаа байдлаар хамтран оролцсон этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах тухай тусгаж өгсөн. Харамсалтай нь засгийн газар 2015 оны 2
	дугаар сард Монгол улсад үүрэг болгосон эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцсан хэрэгт нэн даруй, шударга мөрдөн шалгах ажиллагаа явуулах гомдлын механизм бий болгох, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол (ЭШЭКНП)-ын 20-р зүйлд заасан механизмд хандах боломжоор хангах асуудлаар ажилласангүй. 
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Мөн Засгийн газар ЭШЭК-ийн 21, 22 дугаар зүйлд заасан хувь хүний мэдээллийг
	хүлээн авах тухай Эрүүдэн Шүүхийн эсрэг Хорооны эрх хэмжээг хүлээн зөвшөөрч
	байгаагаа мэдэгдэх тухай зөвлөмжийг хүлээн авахаас татгалзсанд Эмнести Интернэшнл харамсаж байна.
	ХҮНИЙ ЭРХИЙН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Бүх цагаач ажилчид, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын конвенц, 1951 оны Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай Конвенц, түүний 1967 он Протоколыг соёрхон батлах тухай зөвлөмжийг хүлээн авахаас татгалзсанд Эмнести Интернэшнл харамсаж байна.
	ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО
	ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>2019 онд Монгол Улсын Их Хурлаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль,
	Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдгээр
	нэмэлт нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас бүрдсэн Үндэсний аюулгүй
	байдлын зөвлөлд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид, ерөнхий прокурор, түүний
	орлогчид, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг ажлаас чөлөөлөх зөвлөмж гаргах эрхийг олгож байна. Эдгээр нэмэлт өөрчлөлт нь шүүгчдийн шийдвэрүүдийг улс төржүүлэх эрсдэлд оруулж, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх эрхэд аюул учруулж байна.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>НҮБ-ын хүний эрх хамгаалагчийн асуудлаарх Тусгай Илтгэгч "эрх мэдлийн хувиарлалты улам дордуулах, шүүхийн хараат бус байдлыг ноцтойгоор алдагдуулах, эрх мэдлийн хянал тэнцлийг үгүйсгэсэн, авлигал, ял завшихтай тэмцэх шүүхийн чадавхий хязгаарлана” хэмээн энэ өөрчлөлтийн талаар зовинолоо илэрхийлсэн.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэ нэмэлт өөрчлөлтийн улмаас 2019 оны 6 дугаар сарын 26-нд 17 шүүгчид, ерөнхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна. 2020 оны 6 дугаар сарын 24-нд болсон Парламентын сонгуулиас нэг сар орчмын өмнө 5-р сарын 20-нд Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг өөрчилжээ.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ХҮНИЙ ЭРХИЙН БОДИТ БАЙДАЛ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ЭРҮҮДЭН ШҮҮХ БА БУСАД ЗҮЙ БУС ХАРЬЦАА
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд заасан хараат бус, чиглэсэн мөрдөн шалгах механизм дутагдаж байгаагаас саатуулагдсан хүмүүсийг эрүүдэн шүүж, зүй бус харьцсан хэргийг мэдээлэхгүй байх, ял завших явдал үргэлжилсээр, улам нэмэгдэж байна.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>2017 оны 7 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүдэн шүүх болон эрүүдэн шүүж авсан мэдүүлгийг шүүх ажиллагаанд нотлох баримт болгож ашиглахыг илт хориглосон. Хэдий тийм боловч иргэний нийгмийн байгууллагуудын уриалга, нөлөөллийг үл харгалзан татан буулгасан Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах тусгай албыг дахин байгуулах тухай тусгаж өгөөгүй. Засгийн газар мөн эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцсан хэргийн бүх хохирогч эрхээ бүрэн нөхөн сэргээлгэх, хохирлоо нөхөн төлүүлдэг байхыг баталгаажуулсангүй.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>2015 оны 2-р сарын 12-нд Монгол улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт
	протоколд нэгдэн орсон ч өнөөг хүртэл Урьдчилан Сэргийлэх Үндэсний Механизм (УСҮМ) байгуулах үүргээ биелүүлсэнгүй. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нь Комисст УСҮМ байгуулах эрхийг олгож байгаа ч уг хуульд энэ механизм ба түүний гишүүдийг сонгох процесс хэт ерөнхий, тодорхой бус тусгагдсан байна. 2019 оны 9 дүгээр сарын байдлаар уг хуулийн төсөл парламентаар хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж байлаа. Эрүүдэн шүүсэн хэргийг мөрдөн шалгах хараат бус алба, урьдчилан мэдэгдэлгүйгээр бүх төрлийн хорьж, саатуулах газарт нэвтрэх эрх бүхий
	УСҮМ дутагдаж байгаа нь эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцаа, ялангуяа мэдүүлэг авахын тулд эрүүдэн шүүх явдал гарсаар байхад нөлөөлж байна.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>2019 оны 3 дугаар сарын 21-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн хэрэг гарсанд Засгийн газрын өмнөөс уучлал хүсч байгаагаа мэдэгдсэн.
	Үүний дараа 3 дугаар сарын 29-нд засгийн газар УИХ-ын гишүүн асан, Ардчилсан
	намын манлайлагчдын нэг С.Зоригийг алсан хэргээр 24-25 жилийн хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэрэгтэй холбоотой видеог олон нийтэд дэлгэсэн.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх тухайд хууль сахиулах байгууллагын
	ажилтнуудыг сургах алхам хэрэгжүүлснийг эс тооцвол эмнэлгийн мэргэжилтэн, сэтгэл зүйч, хоргодох байрны үйлчилгээ үзүүлэгч, асрамжийн газрын ажилтан, цэргийн бие бүрэлдэхүүн зэрэг бусад мэргэжилтнүүдийг сургах асуудал дутагдаж байна. Сүүлийн жилүүдэд эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцаатай холбоотой тагнуулын газрын ажилтнууд, цэргийн бие бүрэлдэхүүн, цагдаагийн эсрэг хэд хэдэн гомдлууд гарсан. Гэвч эдгээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх ажиллагааны үр дүнгийн талаар олон нийтэд дэлгэсэн мэдээлэл байхгүй байна.
	ОРОН БАЙРААР ХАНГАГДАХ ЭРХ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Агаарын болон хөрсний бохирдол, өвлийн улиралд бий болдог өтгөн утааг бууруулах зорилгоор 2017 онд Улаанбаатар хотын захиргаанаас хөдөө орон нутгаас шилжин ирэх шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Үүний уршигаар, дотоодын шилжин суурьшигчид хууль бусаар гэр хороололд нүүж ирцгээсэн. Гэр хороолол нь нийгмийн болон инженерийн дэд бүтэц зам, ус, ариун цэврийн байгууламж, халаалт зэрэгт бүрэн холбогдоогүй гэр, байшин бүхий газрыг хэлнэ. Гэр хороололд шилжин ирсэн энэ хүмүүс засаг захиргааны анхан шатны нэгж (хороо)-дээ бүртгүүлэх боломжгүйгээс нийгмийн үйлчилгээ хүртдэггүй.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжээд
	багагүй хугацаа өнгөрсөн ч холбогдох эрх зүй, бодлогууд хожимдож байна. Хот
	байгуулалтын тухай хууль 2008 онд батлагдсан бол Хот, суурин газрыг дахин
	хөгжүүлэх тухай хуулийг 2015 онд л баталжээ. Энэ хоёр хууль болон дагалдах
	журмууд нь хүний эрхийн талаарх олон улсын хууль, хэм хэмжээтэй нийцэхгүй байна.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тодорхой, шаардлага хангасан төрийн зохицуулалт, үр дүнтэй санал солилцох явц
	байхгүй, хяналт тавиагүй нь дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдийн эрхийг төрөл бүрээр зөрчих эрсдэл бий болгож, ялангуяа шаардлагад нийцсэн орон байртай байх эрх зөрчигдөхөд хүргэсэн гэж Эмнести Интернэшнлийн 2016 оныхоо судалгаанд онцолсон. Одоогийн хууль, эрх зүйн зохицуулалт нь хүний эрхийн талаарх олон улсын эрх зүй, хэм хэмжээний дагуу Монгол Улсын төрөөс иргэдийнхээ эрхийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх талаар хүлээсэн үүрэгтэй нийцэхгүй байгаа бөгөөд олон оршин суугчдын орон гэрийнх нь асуудал яаж шийдэгдэхийг мэдэхгүй хүлээх эрсдэлд оруулж байна.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хүн амынхаа шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийг хамгаалахын тулд Монгол Улсын Засгийн газар энэ эрхийг зөрчих аливаа үйлдлээс зайлсхийх, зогсоохоос гадна, уг эрхийг хашаа, байр түрээслүүлэгч, хувийн барилгын компани зэрэг гуравдагч этгээд зөрчихөөс хамгаалах ёстой. Гэвч Засгийн газар эдгээр асуудалд анхаарал хандуулсангүй.
	Дахин төлөвлөлтийн талаарх шинэчлэгдсэн мэдээллээр хангагдахгүй, дахин
	төлөвлөлтийн улмаас нүүлгэн шилжүүлэгдсэн хүмүүст зохих нөхөн олговор олгогдохгүй, нөлөөлөлд өртсөн хүмүүстэй бодитоор зөвлөлдөхгүй байгаагаас үүдэн оршин суугчид албадан нүүлгэгдэх эрсдэл дунд амьдарч байна.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дахин төлөвлөх шийдвэр гарсан хуучны байранд амьдарч байсан П.Давааням болон хүнийг төсөл хэрэгжүүлэгч компани нь 2019 оны 4 дүгээр сарын эхээр хүчээр албадан нүүлгэснээс болж орон гэргүй болжээ. Ам бүл арвуулаа П.Даваанямынх одоо байр түрээслэн амьдарч байна.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хөндөгдсөн эрхийг сэргээх талаар хууль, журам, бодлого нь ойлгомжгүй, дахин
	төлөвлөлтөд өртөн хохирсон иргэдэд гомдол гаргах, маргаан шийдвэрлүүлэх сонголтыг тодорхой зааж өгөөгүй байна. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулиар хувь хүн болон бизнесийн байгууллагын нэр хүндэд халдсан хэргээр торгууль ногдуулах нь ихэссэн байна. Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд олон нийтийн сүлжээ ашиглан бодитоор зөвлөлдөх эрхээ эдлэж, мэдээлэл нийтлэж, солилцсоных нь төлөө төсөл хэрэгжүүлэгч хувийн компаниуд Зөрчлийн тухай хуулийг иргэдийн эсрэг ашиглаж байна.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийг хамгаалсан хүний эрхийн
	идэвхтнүүдийг төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшлийн компани Зөрчлийн тухай хуулиар шүүхэд өгөх эрсдэл байна. Хууль сахиулагчид, хувийн корпорацуудтай холбоотой хүмүүс бие махбодийн дайралт, дарамт шахалт үзүүлсээр байгаа гэж идэвхтнүүд мэдээлсээр байна. Дахин төлөвлөлтийн талаар оршин суугчиддаа мэдээлэл өгч, тэднийг төсөл хэрэгжүүлэгч компаний хууль бус бүх үйлдлийг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлэхэд хүргэсэн, орон байртай байх эрхийн идэвхтнийг цагдаагийн газраас мэдүүлэг авах зорилгоор байнга дууддаг байна. Түүнийг Засгийн газрын зөвшөөрөлтэй үйл ажиллагааг тасалдуулсан хэрэгт буруутгажээ. Орон байртай байх эрхийн төлөөх кампанит ажлаас нь болж түүнийг төрийн албан хаагчийн ажлаас нь халсан аж.
	ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН БУСАД ЭРХИЙН ХЯЗГААРЛАЛТ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт овоорон ажиллах уул уурхайн
	компаниуд, тэдний ачааг тээвэрлэх машинуудын асар их шороо, тоос нь малын бэлчээрийг доройтуулж, хүн, малын эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлж байна. Цэвэр ус, газар, бэлчээр ашиглах, эзэмших болон уламжлалт өв соёл, амьжиргаанд нь сөрөг нөлөө үзүүлж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас эрх баригчид малчдыг хамгаалж чадсангүй. Уул уурхайн нэгэн компани иргэд амьдардаг суурьшлын бүсэд хорт хаягдал хаясны улмаар иргэд хордсон талаарх гомдол, мэдээллийг Эмнести Интернэшнл 2017 онд хүлээж авсан. Хортой хог, бохирдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд ил болгуулахгүй байхаар уул уурхайн компаниуд Завхан аймгийн Дөрвөлжин сумын малчдыг айлган сүрдүүлж буй талаарх гомдлыг Эмнести Интернэшнл мөн хүлээж аваад байна.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ХАЛДЛАГА, АЙЛГАН СҮРДҮҮЛЭЛТ, ЗАНАЛХИЙЛЭЛД ӨРТӨЖ БУЙ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИД
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монголд байгаа хүний эрх хамгаалагчид олон түвшинд халдлагад өртөж байна.
	Засгийн газрыг дэмжигчид тэднийг "таагүй этгээд”, "төвөг удагч”, "гадаадын гар хөл”,"хөгжлийг гацаагч” гэх зэргээр нэрлэж, хочилдог. Засгийн газар төрийн бус тоглогчдын зүгээс ирж буй халдлага, заналхийллээс хүний эрх хамгаалагчдыг хамгаалж чадсангүй.
	Хүний эрх хамгаалагчид үйл ажиллагаагаа явуулахдаа шаардлагатай байгаа мэдээлэл, сүлжээ, арга хэрэгслийг авч чадахгүй элдэв хязгаарлалт, бэрхшээлүүдтэй тулгарч байна. Тоног төхөөрөмжийг нь эвдэж, нууц эх сурвалжаа илчлэхийг шаардсан тухай зарим сэтгүүлч мэдээлсэн.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хүний эрх хамгаалагчдыг ялгаварлан гадуурхсан; дарамталсан; цагдаа болон бусдын зүгээс айлган сүрдүүлсэн; гутаан доромжилсон гэх мэдээллийг Эмнести Интернэшнл хүлээн авсан. Орон байртай байх эрхийн төлөөх идэвхтнүүд, сэтгүүлчид, байгаль орчны идэвхтнүүд, цахим орчинд үзэл бодлоороо манлайлагчид руу дугаараа нууцалсан утаснаас залган үйл ажиллагаагаа зогсоохыг шаардах зэргээр дарамталжээ. Байгаль орчны идэвхтнүүд, сэтгүүлчид цагдаа нар тэднийг айлган сүрдүүлж, заналхийлсэн тухай мэдээлсэн.
	Халдлага үйлдэгчдийг барьж хариуцлага тооцох механизм, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах цогц хамгаалалт дутагдаж байгаа нь тэднийг дарамталсан, айлган сүрдүүлсэн хэрэгт ял завшуулж байна. Засгийн газар Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
	Одоогийн хуулийн төсөл нь эрх зүйт ёсыг дордуулах, цаашид иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэлтэй байна. Тухайлбал Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бүртгэл болон гадаадын санхүүжилтэд тавих хяналтыг илүү чангатгасан нөхцлийг оруулсан. Засгийн газар "мөнгө угаахтай тэмцэх, гадны санхүүжилтийг хязгаарлаж, гадаадын нөлөөллөөс зайлсхийхэд ТББ-ын тухай хуульд энэ нэмэлт өөрчлөлтийг оруулах хэрэгтэй байна” гэж тайлбарласан.
	ДУР ЗОРГООР ХОРИХ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монгол Улсад 6 дугаар сард болсон Парламентын сонгуулийн өмнө олон шалтгаанаар, үүний дотор эрх баригчдыг цахим болон цахим бус орчинд шүүмжилсэн мөн улс төрийн бусад шалтгаанаар баривчлагдан, хоригдсон хүмүүсийн тоо нэмэгджээ.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Олны танил Даваадоржийн Ганболд (1990-1992 онд Засгийн газрын Тэргүүн шада
	сайдаар ажиллаж байсан), Мэндсайханы Энхсайхан (1996-1998 онд Монгол Улсын
	Ерөнхий сайдаар ажиллаж байсан), Жаргалтулгын Эрдэнэбат (2016-2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан) зэрэг хүмүүс хоригдсон.21 Шударга шүүхийн олон улсын хэм хэмжээнд нийцээгүй шүүх ажиллагааны улмаас 2020 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар тэднийг хорьсоор байв.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Эмнести Интернэшнл Монгол улс дахь авлигал, хүний эрхийн нөхцөл байдлыг
	шүүмжилснийхээ улмаас ТББ-ын тэргүүнүүд, хуульчид хоригдсон тухай мэдээллийг хүлээн авсан. Тус мэдээлэлд дурдсанаар тэднийг ямар нэг шүүх ажиллагаа явуулалгүйгээр хэдэн долоо хоног хорьсон байна.
	ЗӨВЛӨМЖ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛЭЭС МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ
		ХАНДАН УРИАЛЖ БАЙНА. ҮҮНД:
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ӨМНӨХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new> Бүх гэмт хэрэгт цаазаар авах ялыг халсан байдлаа үргэлжлүүлэн баталгаажуулах;
	 Бүх цагаач ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон
	улсын конвенц, 1951 оны Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай Конвенц, түүний
	1967 оны Протоколыг соёрхон батлах;
	 Шүүхийн хараат бус байдал, прокурорын бие даасан байдлыг баталгаажуулах
	бодит арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх.
	ЭРҮҮДЭН ШҮҮХ БА БУСАД ЗҮЙ БУС ХАРЬЦАА
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new> Мөрдөн байцаагч, эрүүдэн шүүгчдийн хооронд байгууллагын эсвэл албан
	тушаалтны оролцоогүйгээр аливаа хууль сахиулагч оролцсон эрүүдэн шүүсэн,
	зүй бус харьцсан бүх мэдүүлэг, гомдлыг хараат бус механизмаар яаралтай, үр
	дүнтэй, шударгаар мөрдөн шалгаж, хариуцлага хүлээлгэхээ баталгаажуулах;
	 Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг
	доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт Протоколд заасанчлан
	үр нөлөө бүхий Урьдчилан Сэргийлэх Үндэсний Механизм яаралтай байгуулах;
	 Эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцааны хохирогчид олон улсын хүний
	эрхийн хэм хэмжээнд заасны дагуу шаардлагад нийцсэн, шударга нөхөн
	олговор авах, нөхөн сэргээлгэх зэргээр хохирлоо барагдуулах эрхтэй байхыг
	баталгаажуулах яаралтай арга хэмжээ авах;
	 Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулагч, эмнэлгийн мэргэжилтэн,
	сэтгэл зүйч, хамгаалах байранд үйлчилгээ үзүүлэгчид, асрамжийн газрын
	ажилтнууд, цэргийнхэн болон бусад мэргэжилтнүүдэд Эрүүдэн шүүхийн эсрэг
	конвенц болон эрүү шүүлтийг бүрэн хориглох тухай асуудлаар, мөн тэрчлэн
	Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд, Аливаа хэлбэрээр
	саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогц, Хууль
	сахиулах албан тушаалтнуудын зан үйлийн тухай хууль, Нийгмийн хэв журам
	сахиулах үүрэг бүхий албан тушаалтан галт зэвсэг болон хүч хэрэглэх үндсэн
	зарчмууд, Хоригдлуудтай харьцах үндсэн зарчмуудын талаар сургалт явуулах.
		ОРОН БАЙРААР ХАНГАГДАХ ЭРХ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new> Газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн улмаас албадан нүүлгэхийг хориглох,
	Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль зэрэг одоогийн хууль
	тогтоомжид албадан нүүлгэлтийн эсрэг хамгааллыг бэхжүүлэх болон НҮБын Хөгжилд суурилсан нүүлгэлт, шилжилт хөдөлгөөний үндсэн зарчим,
	удирдамжид нийцүүлэх, баталгаажуулах;
	 Орон байраар хангагдах эрхийн асуудлаар ажиллаж байгаа хүний эрх
	хамгаалагчдыг айлган сүрдүүлэлт, дарамт шахалтаас хамгаалах.
	ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН БУСАД ЭРХ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new> Орон байраар хангагдах эрх болон эдийн засаг, нийгэм, соёлын бусад эрхийг
	хамгаалсан олон улсын хүний эрхийн баримт бичиг, хэм хэмжээний талаар
	төрийн албан хаагчдад сургалт явуулах;
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new> Хүний эрх хамгаалагчийг таниулсан, хамгаалсан хууль баталж, хэрэгжүүлэх,
	хүний эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаагаа хүний эрх
	хамгаалагчид явуулж чадаж байгааг баталгаажуулах;
	 Хүний эрх хамгаалагчдын эсрэг гарч буй айлган сүрдүүлэлт, дарамт шахалт,
	халдлага, заналхийлэлд үр нөлөөтэйгээр анхаарал хандуулах, үүнд Хүний эрх
	хамгаалагчийн эсрэг үйлдэгдсэн зөрчил, хүчирхийллийг нэг бүрчлэн, яаралтай,
	хараат бусаар мөрдөн шалгах, гэм буруутай этгээдийг шударга шүүхээр шүүж,
	хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг үр нөлөөтэйгээр барагдуулах;
	 Тайван замаар эрхээ эдэлснийх нь төлөө эрүүгийн хэрэгт татах, бусад шүүхийн
	болон захиргааны арга хэмжээ авахаас татгалзах, Зөрчлийн тухай хууль,
	Эрүүгийн хуулийг хүний эрх хамгаалагчдын дуу хоолойг хорих, дарамтлах
	зэргээр буруугаар хэрэглэхгүй байхыг баталгаажуулах;
	 ТББ-ын тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт дэх иргэний нийгмийн
	байгууллагуудын санхүүжилтийн талаарх нөхцөл нь олон улсын хүний эрхийн
	үүрэг, амлалттай нь нийцсэн байх, иргэний нийгмийн байгууллагуудын
	аюулгүй байдалд хор хөнөөл, үйл ажиллагаанд саад тотгор учруулах зэргээр
	буруугаар хэрэглэгдэхгүй байхыг баталгаажуулах.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ДУР ЗОРГООР ХОРИХ
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new> Баривчлагдсан, хоригдсон хэнд ч баривчилсан шалтгаан, хэргийн талаар нэн
	даруй мэдэгдэх, шүүгч буюу хуулийн дагуу шүүх эрх хэмжээ олгогдсон албан
	тушаалтанд нэн даруй шилжүүлэн, шударга шүүхийн хэм хэмжээнд бүрэн
	нийцсэн шүүхээр шийдвэрлэхийг баталгаажуулах;
	 Эрх баригчдыг шүүмжлэх болон бусад хүний эрхийн асуудлаар ердөө тайван
	замаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө хоригдож
	байгаа бүх хүнийг яаралтай, ямар ч болзолгүйгээр суллах.
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Эх сурвалж: https://paxmongolica.org/
<p data-adtags-visited="true" style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>https://paxmongolica.org/2020/09/19/%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb-%d1%83%d0%bb%d1%81-%d1%85%d2%af%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%8d%d1%80%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b4%d0%bb%d0%b0%d0%b0-%d1%81%d0%b0%d0%b9%d0%b6%d1%80/?fbclid=IwAR0A8a4jbrHN7DBSRDTqSCFyxHQZoSkmKqQhNRBtOgNRXzmFGS_ollsfy1g
Малдаа дарлуулсан Монгол
-Бэлчээрийн дутагдал аюулын харанга дэлдэж байна-
Малын тоо толгой олшроод ирэхээр малчин хүн малынхаа боол болдог гэдэг үг бий. Монгол Улс, монгол малчдад одоо яг ийм явдал тохиолдоод байна. Малчид нь бэлчээрийн төлөө алалцаж, төр нь малын хөлийн татварыг тэглэж, малчдыг бүх төрлийн татвараас чөлөөлж, онд мэнд оруулахын тулд сум бүрт 100 тонн өвс нөөцлөх үүрэг өгч, хотынхон нь үнэтэй мах идэж байна.   
Энэ жил манай улсын мал сүрэг бүх төрөл дээрээ өсч, 90 саяд хүрчээ. Мал сүрэг өсөхийг сайны бэлгэдэл гэж үздэг хүмүүст энэ бол сайхан мэдээ. Харин бэлчээр нутгийн өнөөгийн байдлыг бодолцоод үзвэл түгшүүр төрүүлсэн, аюулын харанга дэлдсэн мэдээ юм. Яагаад түгшүүр төрүүлэх юм бэ гэдгийг тайлбарлая.
Монгол Улсад бэлчээрийн даац хэтэрч, доройтсон
2015 онд "Ногоон алт төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын бүх багийн нутаг дэвсгэрийг төлөөлдөг мониторингийн 1450 цэгт үндэслэн бэлчээрийн төлөв байдлыг үнэлжээ. Бэлчээрийн төлөв байдалд 1-5 (1 зэрэг-байгалийн унаган төрхөө алдаагүй; 5-бүрэн цөлжсөн) зэрэг өгч үнэлсэн байна. Ингэхэд нийт бэлчээрийн 40 орчим хувь нь 3 зэрэгт харъяалагдана гэсэн дүн гарсан байна. Мөн 7 орчим хувь нь 5 зэрэг буюу бүрэн цөлжсөн гэсэн харамсмаар дүн гарчээ.
Мөн бэлчээрийн ашиглалтын индексийг тооцож, бэлчээрийн ашиглалт 5 болон түүнээс олон дахин хэтэрсэн 71 сумыг сонгож, тухайн үеийн мал сүргийн тоо толгойтой нь харьцуулан судалсан байна. Ингэхэд 71 сумын бэлчээрийн даац дунджаар 6.8 дахин хэтэрсэн болох нь тогтоогдож байжээ. Тэр үеэс хойш таван жил өнгөрч, малын тоо толгой 30 гаруй саяар нэмэгдсэнийг тооцвол одоогийн нөхцөл байдал төсөөлөгдөх болов уу.
Сүүлийн үеийн судалгаагаар бол говийн зарим аймгууд мал өвөлжүүлэх боломжгүй болоод хэдэн жил болсон. Иймээс малчид өөр аймгийн нутаг руу оторт явдаг. Тэгвэл энэ жилээс отрын нутгийн 50 хувьд нь өөр аймгийн мал хүлээж авч чадахааргүй доройтсон гэсэн байна.
Бэлчээрийн доройтол, мал сүргийн тоо толгойн өсөлт хоёроос болж малчид шинэ соргог бэлчээрийн төлөө тамиа тавьж, алалцахдаа хүрээд байна. 10 жилийн өмнө малчид бэлчээр булаацалдан буу гаргаж танхайрсан тухай мэдээ хааяа нэг сонсогддог байсан бол одоо буудаж алах хэмжээнд хүрчээ. Тухайлбал, Хөвсгөл аймагт малчид бэлчээрээ булаацалдаж, гурван хүний амь хохирсон аймшигт хэрэг гараад удаагүй байна. Хэрэг гарах болсон гол шалтгаан нь хувь хүний ухамсартай холбоотой боловч маргааны эхлэл болсон бэлчээрийн хомсдол өнөөдөр малчдын хамгийн эмзэг тулгамдсан асуудал болсныг энэ хэрэг харуулсан юм.
Бэлчээр яагаад доройтов
Бэлчээрийн ихэнх хувь нь доройтсоны учрыг уур амьсгалын өөрчлөлт гэхээсээ илүү малын тоо толгойн өсөлт, сүргийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой.
75 сая хоньтой Австрали улсад бэлчээр олдохоо больж, өвс иддэг зэрлэг амьтдаа устгаж байгаа талаар нүд хальтрам зураг бичлэгүүд интернэтээр дүүрэн байна. Гэтэл манай улсын малын тоо толгой 90 сая. Нийт мал сүргийг хонин толгойд шилжүүлбэл /Хонин толгойд шилжүүлэх харьцаа (Энх-Амгалан, 2013): ❖Ямаа - 2 хонь ❖Адуу - 8 хонь ❖Тэмээ - 3 хонь ❖Үхэр - 4 хонь/ барагцаагаар 130 гаруй толгой хоньтой гэсэн үг. Гэтэл Австрали 7.7 сая км2 газар нутагтай. Монгол тав дахин бага. Үндсэндээ Австралиас тав дахин бага газар нутагт хоёр дахин их хонь бэлчээрлэж байна гэсэн үг. Австраличууд 75 сая хонио бэлчээрлүүлэх газар олдохгүй ан амьтдаа хядаж байхад манайд хүмүүс хоорондоо алалцах нь аргагүй ч юм уу. 
Австрали хонин сүргийнхээ тоо толгойг багасгаж байна. 
Жил
Хонины тоо толгой (сая)
1991-92
163.1
1992-93
148.1
1993-94
138
1994-95
132.5
1995-96
120.8
1996-97
121
1997-98
120.1
1998-99
117.4
1999-00
115.4
2000-01
118.5
2001-02
110.8
2002-03
106.1
2003-04
99.2
2004-05
101.2
2005-06
101.1
2006-07
91
2007-08
85.7
2008-09
76.9
2009-10
72.7
2010-11
70.8
2011-12
73.1
2012-13
74.7
2013-14
75.5
2014-15
72.6
2015-16
70.9
2016/17
71.9
2017/18
74.7
2018/19
73.8
2019/20f
68.1
Бэлчээр доройтсоны бас нэг шалтгааныг эрдэмтэд сүргийн бүтэцтэй холбож тайлбарладаг. Тэд ямаан сүрэг өссөн нь бэлчээрийг эргэж сэргэх боломжгүй болгож байна гэсэн үндэслэл хэлдэг. Ямааг хонин толгойд шилжүүлэхдээ хоёроор үржүүлж тооцдог. Түүнээс ч хорлонтой нь, ямаа өвсийг идэхдээ үндсээр нь суга татаж, эргэж сэргэх боломжгүй болгодог аж. Энэ хоёр дээр нэмээд уур амьсгалын өөрчлөлт нэрмээс болж өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэжээ.     
Одоо яах вэ   
Юуны түрүүнд бидэнд өнөөдөр мал сүргээ хэрхэн онд мэнд оруулах вэ гэдэг асуудал тулгамдаад байна. Улсын хэмжээнд 90 сая мал өвөлжиж байгаа гэсэн тоо бий. Үүнээс 20 саяыг нядалж, 70 сая толгой мал өвөлжих тооцоо бий /ХХААХҮЯ/. Энэ бол түүхэнд байгаагүй их тоо. Тэгэхээр хадлан тэжээлээ сайн авах зорилт тавигдаад байна. Харамсалтай нь, бэлчээрийн доройтол, малын тоо толгойн өсөлтөө дагаад хадлан тэжээл хангалттай нөөцлөх боломж мөн адил хомсджээ. Энэ жил улсын хэмжээнд 1 сая тонн хадлан тэжээл авах зорилт тавьсан гэж салбарын яамнаас мэдээлсэн. Энэ бол хангалтгүй тоо гэдэг нь малын өвсний хэрэглээнээс харагдаж байгаа юм /Нэг хонины жилийн өвсний хэрэглээ – 512 кг (Энх-Амгалан, 2013). Таван хошуу малын идэлтийн коэффициентыг ашиглаад таван хошуу мал тус бүр дээр бодоход ойлгомжтой байна/. Монгол Улс 20-25 сая малтай байхдаа сая гаруй тонн хадлан тэжээл бэлтгэдэг байсан бол энэ жил түүхэндээ анх удаа 90 гаруй сая толгой малтай болоод  байхад бэлтгэсэн хадлан тэжээлийн хэмжээ хэвээрээ  байна. Газар нутгийн хэмжээ нэмэгдээгүйгээс хойш энэнээс илүү хадлан авах үнэндээ хэцүү.
Тэгэхээр, энэ жил мал өлдөж, тоо толгой нь хоргодох магадлал өсжээ. Бэлтгэсэн өвсийг ченжүүд хэмээх хэсэг бүлэг этгээдүүд бөөнөөр нь худалдаж аваад цаг хүндэрсэн үед малчдыг шулж хохироох явдал газр авсныг ч төр засаг анхааралдаа авууштай.
Малын тоо толгой, бэлтгэсэн хадлан тэжээлийн тойм 1960-2019
Он
Бэлтгэсэн хадлан /мянган тн/
Өвөлжсөн мал /сая толгой/
Нэг толгойд ногдох хадлан тэжээл
1960
1477.9
1970
577.6
22 574 720
39.1 кг
1980
1125.4
23 771 440
21.1 кг
1990
866.3
25 856 880
29.8 кг
2000
689.4
30 227 500
43.8 кг
2010
1137.3
32 729 530
28.7 
2019
1369.2
70 969 315
51.8
Тиймээс тоо толгойг нь цөөлөх, онд орох тарга тэвээрэгтэй хэсгийг авч үлдэж мал сүргээ чанаржуулах шаардлага тулгараад байна. Цаашид мал сүргийн тоо толгойг бэлчээрийн даацтайгаа уялдуулан оновчтой тогтоож, зарим хэсгийг нь эрчимтэй мал аж ахуй болгож зохион байгуулах шаардлагатай байна. Яг одоогийн байдлаар нэг малаас авах ашиг шим сайн бус байгаа. 2016 онд хийсэн судалгаагаар нэг хонин толгойд ногдох зардал -12700 төгрөг, ашиг шимийн орлого - 9250 төгрөг гэсэн дүн гарсан байсан. Одоо ч өөрчлөгдөөгүй байх учиртай. Үндсэндээ бэлчээрийн мал аж ахуй учир өвс тэжээлээ үнэгүй хэрэглэдэг нь л энэ салбарыг ашигтай мэт харагдуулж байж. Харин одоо бэлчээр доройтож байгаа тул тоо толгойг цөөлж, ашиг шимийг нэмэгдүүлж чанаржуулах асуудал зайлшгүй тулж ирээд байна. Малчдын ашиг хамгийн их байлгах малын тооны шийдвэрээс хамаардаг. Төрөөс энэ асуудалд онцгой анхаарч, бодлого гаргаж хэрэгжүүлэх цаг болжээ.  Хөдөө аж ахуй бол нийт эдийн засгийн 10.3 хувь /2017/, ажиллах хүчний 29 хувь (2017)-ийг шингээсэн том салбар. Тэгэхээр, тулгарсан асуудлаа ухаалаг, зөв бодлогоор шийдээд цааш явах учиртай.
Эх сурвалж: Х.Батсайхан, Eagle.mn
Толгойгүй АН, үнэт зүйлгүй МАХН
УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү "Та нар намайг хуралдаа яагаад суудаггүй юм бэ гэж бодож байгаа байх. Дараагийн удаа сонгогдвол хуралдаа сууна. Ирц, санаачилсан хуулиараа номер нэг байна" хэмээн сурталчилгааны үеэр сонгогчдод амлаж бөөн инээд болж билээ.
АН энэ удаагийн Орон нутгийн сонгуулийн маргааш "Яг үнэнээсээ шинэчлэгдэнэ” хэмээн тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд хэвлэлд ярилцлага өгчээ. Өмнөх Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараахан АН шинэчлэл хийхээр болж, орон даяар зарлал наах шахсан юм. Гэвч улс төрийн нам гэх утгаа алдаж, нэг хүний хувийн компани болсон гэх шүүмжлэл эрчээ авч, нэр дэвшигчдийн намтар түүх, мөрийн хөтөлбөрөөс илүүтэй хөрөнгө мөнгөний дэнчингнээр хэмжүүр тавьснаар өнөөдөртэй золгосон юм.
Тиймдээ ч өнгөрөгч зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар МАН гэхээсээ илүүтэй ганц У.Хүрэлсүхэд АН далаараа тавиуллаа. Эл намд Ухнаагийн хүүтэй өрсөлдөх хүн битгий хэл бүлэглэл, баг, фракци ч байсангүй. Өдгөө ч намд шинэчлэл хийж, бусдыгаа манлайлах лидер алга.
"Яг үнэнээсээ шинэчлэл хийнэ” гэх мань хүний тухайд УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймагт нэр дэвшээд өвдөг шороодсон нэгэн. Гэхдээ энэ нь ялагдал бус ялалт байсныг гэрчилж, намын байгууллагын удирдах албан тушаал хашихаар болсон нь энэ гэж тодотгож болохуйц. Шууд утгаар нь хэлбэл, Ерөнхийлөгчийн гарын хүн. Төрийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан намтар түүхтэй, нутаг нугынх гээд холбоос ихтэй.
Гэхдээ ганц тэр биш УИХ-ын сонгуулиар өвдөг шороодсон олон хүн АН-ын толгойд сандайлж, бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр аяглах болсон. Эцэггүй хүүхдийн толгой том гэгчээр албан ёсны намын даргагүй, нууц ноёнтны гарт атгагдсан эл нам лидерийн эрэлд хатаж байна.
Ямартаа Ерөнхийлөгчийн хаяаг бараадаж, зөвлөхийн орон тоог бөглөж байгаад УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн нэгэн. Гэвч ялагдал хүлээсэн. Мэдээж энэ ялагдлынхаа үнэд Нийслэлийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчийн сэнтийгээр шагнуулсан. Ийнхүү өмнөх сонгуулиар амаараа шороо үмхсэн олон хүн НИТХ-д нэр дэвшиж байна.
Намын толгойд зайдагнасан С.Эрдэнэ энэ намын хавдар хэмээн сонгуулийн маргааш улайнд шавсан хэрээ шиг гуаглаж байсан залуус ч сураг алдрав. Чухамдаа хэн нэгнийг унасан дээр нь дэвсэх хэрэгцээн дээр ил гарч, хашааны гаднаас уриа лоозон барьж гүйх залуус энэ намд шинэчлэл хийж чадах уу. Монголын маргааш үргэлжилж, АН-ын шинэчлэл амаар хийгдсээр хэр хугацааг элээх бол...
АН сонгуулиас сонгуулийн хооронд тамирдаж, эцэст нь сөрөг хүчний үүргээ ч гүйцэтгэж чадахаа байлаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялалт гэхээсээ ялагдлын дүр зураг илүүтэй тодорч байгаа тул АН дангаараа бус Ардчилсан үзэл баримтлалтай намуудтай гар барилцсан тухай П.Нүрзэд хэлнэ билээ.
ШИНЭ намын тухайд АН-аас хөөгдсөн нөхдүүд тул үзэл баримтлал нэг, ардчилал тодотголтой гэж үзэж болно. Тэгвэл МАХН буюу Н.Энхбаяр ардчилсан үзэлтэн мөн үү...
Төр.мн
Өөрөөсөө урвасан Н.Энхбаярын "БУЯНААР" Ардчиллын ТАВАН ЗАСГИЙН ГАЗАР огцорч байв
Зарим зүйлд итгэнэ гэдэг бэрх. Бүр нүдээр харж, биеэр барьж үзсэн ч эргэлзэх үйл явц, үзэгдлүүд олон. Миний хувьд улстөрд сүүлийн жилүүдэд үе үе өрнөдөг Ардчилсан нам болон МАХНын "нэгдлийг" огт ойлгодоггүй юм. Бас таашаадаггүй. Учир нь Монголын улс төрийн хоёр тулгуурын нэг гэгддэг Ардчилсан нам гарах гарцгүй болж "буланд" шахуулахдаа л Н.Энхбаяртайгаа хаяа хамраа нийлүүлдэг болоод удаж байна. Яаж ч бодсон Н.Энхбаяр АН-ыг яаж байлаа, АН нь эргээд Н.Энхбаярыгаа яасан билээ дээ. АН шиг 160 гаруй мянган идэвхтэй үнэнч "улаан" дэмжигчидтэй нам Н.Энхбаярт дагаар орж доош ормооргүй л баймаар. Хамгийн тэнэг нь Н.Энхбаяртай дөрөө харшуулах бүртээ АН урд урдахаасаа илүү хүчтэй газардаж, амаараа шороо өмхчих гээд байдаг талтай. Энэ удаад ч гэсэн орон нутгийн сонгуулиар энэ нам бүр байхгүй болчих вий дээ. 2014 онд Н.Энхбаяраас үүдэлтэй бий болсон шокноосоо одоо ч АН гараагүй байгаа шүү дээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ӨӨРӨӨ ӨӨРӨӨСӨӨ УРВАСАН Н.ЭНХБАЯР
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Сүүлийн 30 жилд утгаараа ХААН байсан ганц хүн нь Н.Энхбаяр. Улс төрд хамгийн удаан бөгөөд хамгийн "томоор" шогшиж ирсэн хүн бол бас л тэр. Түүнд хаан явсан үе ч бий, хамаг эрх мэдлээ хураалгаж харанхуй шоронд орсон өдрүүд ч бий.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Товчоор хэлбэл, Н.Энхбаяр улс төрийн "тоглолт"-ыг Монголд бий болгосон. Түүнээс илүү улс төрийн өрөг нүүдэг хүн тун ховор. Улс төрөөс хэрхэн эрх мэдэл, "ашиг" хүртэж болохыг ч үлгэрлэн харуулсан хүн. Одоогийн албан тушаалын "наймаа", намын санхүүжилт, эрх мэдлийн хуваарилалт, орд газрын наймаа, авлигын сүлжээ гээд нэн шинэ цагийн улс төрд тоолж барамгүй их "юм" өгсөн хүн гэдэг. Ерөнхийдөө лидерийн шошготой улс төрийн амьдралынхаа тэн хагасаас илүүг өнгөрүүлсэн түүний замналд хүслээ биелүүлэх арга зам нь сайн, муу аль аль нь л гэгддэг. Гэхдээ сайнаасаа саар зам олныг сонгож байсан нь түүнийг улс төрд хэнээс ч хурдан бүхнийг эрхшээхэд, бас бүгдийг алдахад хүргэсэн.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монголын улс төрд 30 жил "шогшихдоо" тэр туг ч барьсан, тугал ч хариулсан. Парламентын эрин үед түүн шиг том намтартай хүн Монголд байхгүй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>1990-1996 онд Соёлын сайд
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>1997-2005 он хүртэл УИХ-ын гишүүн
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>1997-2005 онд МАХН-ын дарга
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>2000-2004 оны Монгол Улсын Ерөнхий сайд 2005-2009 Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус хашсан ховорхон хувь заяатай нэгэн.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монголд төрийн гурван том эрх мэдэлд эзэн суусан хүн түүнээс өөр нэг ч үгүй. Цаашдаа ч ховор биз. Энэ хэрээрээ мань хүнд уг нь улс төрийн соёл, бас бардам зан гэж баймаарсан. Гэвч улс төрийн "өстөн" Ц.Элбэгдорж болон МАН-д байгаа хуучин цэргүүдээ нухчин дарж өшөө хорслоо тайлахын тулд одоо болтол цамнаж яваа нь мань мэтэд хэт танил болчихсон нь харамсалтай.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Бүр өөрийнхөө ярьдаг хэлдэг бүхнээсээ буцаж. Төдийгөөс өдий хүртэл "ЗҮҮН ТӨВИЙН ҮЗЭЛ" гэж хоолойгоо цуцтал хашигчиж байсан улс төрийн үзэл баримтлалаасаа хүртэл урваж байх юм. Цагтаа "дайтаж" явсан бүхэнтэйгээ гар, хөлөө атгалцаж буйг нь улстөрд мөнхийн дайсан, үүрдийн нөхөр гэж байдаггүй юм гэнэ лээ гэж өнгөрөөж болох ч мань эрийн үзэл санаанаасаа хүртэл урваж байгаа нь өдий болтол унаж, босон өндийлгөсөн МАН, МАХН-д зориулсан 30 жилээсээ, нэг насныхаа амьдралаасаа эрх мэдэл, эрх ашгийн төлөө урваж буй хэрэг.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Миний мэдэхийн Ардчилсан нам чинь "Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх БАРУУН ТӨВИЙН нам байна" гээд үзэл баримтлалаа зарлачихсан юмсан. Н.Энхбаяр нь буцчихсан уу, АН нь буцчихсан уу.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Нам гэдэг зүйлийн гишүүд дэмжигчдээ татдаг хамгийн том зүйл нь үзэл баримтлал. Уг нь үүнд л намын оршин тогтнох амин сүнс нь оршдог гэлцдэг. Гэтэл үзэл бодол нь хүртэл зөрчилдөж байхад өөрөө өөрөөсөө урвасаар явааг нь яаж ч хичээгээд ойлгох арга алга. Үнэндээ ойлгох ч хүсэл алга. Энэ чинь л Н.Энхбаяр гэдэг хүний товч тодорхойлолт юм даа. Эцэст нь өөрийгөө явцгүй болсноо мэдрээд хүүгээ улс төрд сойж байгаа ч мань эр ирээдүйд аав шигээ хол давхихгүй л болов уу гэж анзаарагдаад байгаа юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Уг нь миний бодлоор түүнд эрх мэдлээс бусад юм бүхэн байна. Хөгшин морь өөрийгөө амраадаггүй гэдэг шиг шинэ цагийн улс төр рүү орохоор зүтгэлгүй уран бүтээлээ хийгээд уужуу амьсгаа авбал сайнсан. Түүний толгой хоосонгүй гэдгийг монголчууд бүгд мэднэ шүү дээ. Үнэхээр хэлмэгдсэн бол одоо мянга улайрч дайраад хий цамнахаас өөр нэмэргүй. Цаг хугацааны эрхээр бүгд үнэний талд ялгараад гараад ирнэ. Тиймээс одоо өөрөөсөө ч, үзэл бодлоосоо ч битгий урва.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Н.Энхбаярын "БУЯНААР" ардчиллын ТАВАН ЗАСГИЙН ГАЗРЫГ огцорч байв
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Н.Энхбаярын хувьд гэвэл нэг ийм байна. Тэгвэл АН-ын хувьд түүнээс ч дор харагдаж байна. Одоогийн АН бүрэлдэж амжаагүй, амин сүнс болсон АРДЧИЛАЛ нь дөнгөж бойжиж эхлэх үеэс л Н.Энхбаяр тэднийг хашраасаар ирсэн.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Одоо эв санаагаараа нэгдчихээд буй Н.Энхбаяр нь Ардчиллын болон Ардчилсан намын Засгийн газрыг миний мэдэхийн ТАВАН удаа унагаж "тоглосон" байдаг. Хамгийн эхнийх нь 1997 онд М.Энхсайхан тэргүүтэй Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрыг "намын дарга нь Ерөнхий сайд байна" гэсэн заалтыг барьж байгаад тонгорч байсан. 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг бас л дампуурсан банкны системийг ашиглаад татаж унагасан байдаг. Удаах жил нь ахиад л Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан Ж.Наранцацралтын Засгийн газрыг огцруулж байв. Захидал гэдэг шалтгаантай ч цаанаа улс төрийн өөр олон учиг сэжмүүдтэй огтлолцдог гэлцдэг. 2004 онд өнөөх Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг Н.Энхбаяр хоёр дахь удаагаа унаган туулж барамгүй өс зангидаж, эвслийн тарааж орхив. Сүүлийнх нь 2014 он. Шинэчлэлийн гэх лоозонтой Н.Алтанхуягийн Засгийн газрыг Н.Энхбаяртай 2021 он хүртэл бүхий л сонгуульд хамтарч оролцох нууц гэрээ байгуулсан гэдэг шалтгаанаар намын нөхөд нь сөрөг хүчинтэйгээ нэгдээд огцруулж байв. Н.Энхбаярт засаг унагах зорилго түүнд төдийлөн томоор байгаагүй ч хүссэн хүсээгүй "хамжигч" болчихож байгаа юм. Ер нь тэр гэрээ байгаагүй бол Н.Алтанхуягийн засаг дахиад нэг тэсчих ч байсан юм билүү.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>За, ингээд 2014 онд ТАВ дахь удаагаа Н.Энхбаярт самруулсан АН-ынхан одоог болтол 7 жилийн турш нар үзсэнгүй. Дараалсан ялагдал, дотоодын талцал хуваагдал гээд болж бүтэх юмгүй болтлоо шүүрэн шанага болж байна. Энэ удаад мань эр одоогийн Ерөнхийлөгчтэй ханьсаад орон нутгийн сонгуульд АН-ыг чирээд ирлээ. Чухам эцсийн дүн нь яаж гардаг юм бол доо. АН-ыг бүр мөсөн үгүй хийчихгүй л бол яах уу.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Одоогоор бол АН аль ч тохиолдолд МАН-д ч, Н.Энхбаярт ч хожигдчихоод байх шиг. Орон нутагт ялагдаж гэмээн сэхэл авч чадалгүй дахин 4 жил "сэхээнд" үднэ. Ялсан ч эргээд Н.Энхбаяраа "маллах" гэж үйл тамаа цайна. 
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>https://shuurhai.mn/n/11296
Босоо монгол бичгийн аврал нь Монгол улс өөрөө л байх түүхэн хариуцлага бидэнд тулгарав уу?
1946 оноос хойш өнөөдрийг хүртэл монгол бичгийг "амьдаар нь” авч ирсэн өмнөд монголчууддаа бид талархдаг. Дундад улс шинэ "соёлын хувьсгал”]]></description>
Монголоо алдаж буй монголчууд
Монголчууд бид бол дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц онцлог, өв соёл, зан заншилтай ард түмэн.]]></description>
Уул уурхайн лицензийг олгохдоо улс төрийн сонгуульд оролцогчдоос илүү өндөр шалгуур тавьдагийн учир юу вэ?
Манай улсад уул уурхайн лиценз олголттой холбоотойгоор орон нутгийн иргэд ба компанийн хооронд ихээхэн зөрчлүүд үүсэх боллоо.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчидтэй холбоотой хэрхэн өндөр шалгуур тавьж байгааг та бүхэн харж байгаа бөгөөд үүний нэг тод жишээ нь авлигын хэрэгт холбогдсон иргэдийг сонгуульд дэвших эрхийг хязгаарлах Сонгуулийн хуулийн заалт билээ. Тэгвэл луул уурхайн лиценз олголтод ч ийм шалгуурууд тавьдаг. Ингээд та бүхэнд олон улсын жишгийг тухайлбал Австралийн Виктория мужийн хайгуулын лиценз олгогч байгууллагын  зарчмаас жишээ татан манай улсын холбогдох байгууллагууд хэрхэн өөрчлөгдөх ёстойг харуулах гэж оролдъё.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Австралийн Виктория мужийн энэ байгууллага  нь хайгуулын лиценз олгох бүх үе шатыг тайлбарласан мэдэллийг ил тод тавьжээ (https://earthresources.vic.gov.au/licensing-approvals/mineral-licences/apply-for-an-exploration-licence).
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энд лиценз хүссэн компани мэдээллээ цахимаар илгээх  ба  бөглөх асуултын хамгийн чухал хэсэг танай компани хайгуул ба нөхөн сэргээлтэд хэдэн төгрөг зарцуулах бэ, танай компанийн санхүүгийн чадавхийн нотолгоо юу бэ гэсэн аудитын мэдээллээ хавсаргана уу гэсэн байгаа юм. Тухайлбал тухайн компанийн зээлийн түүх, өр авлагын мэдээлэл, зээл олгох банкны захиа гэх мэт. (https://earthresources.vic.gov.au/licensing-approvals/mineral-licences/apply-for-an-exploration-licence/exploration-licence-application-kit)
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Мөн энэ хүснэгтэд тухайн компанийн уул уурхайн ажил хийж байсан туршлага ба нөхөн сэргээлт хийсэн ажлуудын жагсаалтыг нэхсэн байна. Мөн дараагийн шатанд FIT AND PROPER TEST (https://earthresources.vic.gov.au/legislation-and-regulations/guidelines-and-codes-of-practice/fit-and-proper-person-policy) гэсэн чухал шалгуур тавьсан байгаа юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэ нь лиценз авах ёс зүйн шалгуур журам бодлого  бөгөөд хуулийн дагуу энэ шалгуураар тухайн компанийн захирал болон ашиг хүртэгч эзэн хувьцаа эзэмшигчдийг шалгах хуудас гэж орчуулж болно.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэ журмаас харахад дээрх хувь хүмүүсийн урьд нь өөр компанид ажиллаж байсан эсэх, зөрчил шийтгэл хүлээж байсан эсэх,  байгаль орчны зөрчил гаргаж байсан эсэх, гэмт хэрэг үйлдэж байсан эсэх асуудлыг шалгадаг байна. Мөн эдгээр хүмүүс мэргэжлийн хяналт бусад байгууллагуудаас шийтгэл зөрчил хүлээж байсан, зөрчлөө арилгаж байсан эсэх, орон нутгийн иргэдтэй хуулийн асуудалд орж байсан эсэх, орон нутгийн удирдлагатай асуудалтай байсан эсэх, өөрийн компанийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж байсан эсэх, гэрээт байгууллагуудтайгаа гэрээний асуудалд орж байсан эсэх, хөдөлмөр аюулгүй байдлын зөрчил гаргаж байсан эсэх, бизнесийн шударга байдлыг баримталдаг эсэх гэх мэт.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дараагийн шатанд , хөдөлмөр аюулгүй байдлын зөрчил гаргаж байсан эсэх эсвэл байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан эсэх, эдгээр гэмт хэргийн хор хохирлыг барагдуулж байсан эсэх, гэмт хэрэг нь хэр ноцтой байсан гэх мэт дээрх асуултаа илүү нарийвчлан асуусан  байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дээрх үндэслэлээр лицензийн өргөдөл гаргагчдыг шалгаад шаардлага хангахгүй бол лиценз эзэмших ёс зүйн шалгуур журмаар  тухайн компанийн захирал болон ашиг хүртэгч эзэн хувьцаа эзэмшигчид лиценз эзэмшиг өргөдөл гаргах боломжгүй гэж үздэг байна. Ингэснээр  олон компани байгууж  уул уурхайн бизнесийн зөрчил гаргаж байсан  хүн нуугдах боломжгүй болдог байна. Энэ шалгуурыг давсан бол тухайн компаниудад хайгуулын лицензийн  гарын авлагатай танилцах мэдээллийг хүргэсэн байна.  Энэ гарын авлагын зорилго нь хайгуулын лиценз гэж юу болохоос авахуулаад хайгуулын лиценз эзэмшигч ямар ажлуудыг хийх ёстой юуг хийхгүй байхыг , хайгуулын лицензийг хэрхэн сунгах шалгуур гэх мэт мэдээлэл агуулжээ. Үүний дараа тухайн компани хайгуулын ажил хийх ажлын төлөвлөгөөний гарын авлагыг боловсруулж тавьсан байна.( https://earthresources.vic.gov.au/legislation-and-regulations/guidelines-and-codes-of-practice/work-plan-guidelines-for-exploration-licences) Энд байгаа чухал анхаарал татсан нэг асуудал бол хайгуулын лиценз ажлаа эхлэхийн өмнө газар эзэмшигчтэй хохирол учирвал нөхөн олговорын гэрээ байгуулах заалт байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Мөн хайгуулын ажлын үед баримтлах бизнесийн ёс зүйн дүрмийг боловсруулан танилцуулсан байна. (https://earthresources.vic.gov.au/legislation-and-regulations/guidelines-and-codes-of-practice/code-of-practice-for-mineral-exploration) Энэхүү дүрэмд тухайн компани хэрхэн тогтоосон стандарт ба мэргэжлийн хяналтын шалгууруудыг мөрдөж ажиллах тал дээр дэмжлэг үзүүлэх гарын авлага юм байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тухайлбал дэлбэрэх тэсрэх бодисыг хэрхэн хэрэглэх, хайгуулын ажил нь байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөр нь их ба бага нөлөөтэй гэж ангилах шалгуур , хайгуулын ажлын эхний шатнаас хэрхэн орон нутгийн иргэд ба удирдлагатай хэрхэн мэдээлэл өгөх стандартыг баталсан байна.  
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Австрали улс лиценз олголтод эмэгтэйчүүдийн хяналт оролцоогч онцолдог (https://transparency.org.au/womens-missing-voices-in-improving-transparency-and-accountability-in-mining-approvals-processes/).
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Мөн энд ямар төхөөрөмжийг уул уурхайн хүнд ба хөнгөн төхөөрөмжид оруулах уу, байгаль орчны ямар хуулийн заалтаар өвс ногоо ба ургамал амьтны амьдрах ахуйг хөндөх үү гэх мэт. Хаасан зам ба ашиглагдаж буй автозамууд дээр хэрхэн ажиллах уу гэх мэт.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Мөн орон нутгийн иргэдийн аюулгүй амьдрах орчинг хэрхэн хангах, хөрсийг хэрхэн хамгаалах, өрөмдлөг хэрхэн хийх гэх мэт бүх заавар стандартыг баталж өгчээ.  Усыг хэрхэн хамгаалах, тухайн нутагт түлш бензин хэрхэн ашиглах, байгаль орчныг хэрхэн  нефть бүтээгдэхүүнээр ба бусад хог хаягдлаар бохирдуулахгүй байх зааврыг баталж өгчээ. Мөн энд түүхэн дурсгалыг хамгаалах талаар зааврыг ч оруулж өгчээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Галаас сэргийлэх, агаарын бохирдолт тоосжилтын асуудлыг багтаасан байна. Мал бэлчээрийн асуудал тэр байтугай зөгийг мөн онцлон авч үзсэн байна. Малыг үргээхгүй ус бэлчээрийг сүйтгэхгүй байх асуудлыг оруулж өгчээ. Хайгуулын ажлыг  тухайлбал өрөмдлөг хийхдээ тухайн газар нутагт буй иргэн газар эзэмшигчид мэдээлэн гарын үсэг авч баталгаажуулдаг маягтыг баталж өгсөн байдаг байна. (https://earthresources.vic.gov.au/legislation-and-regulations/guidelines-and-codes-of-practice/informed-verbal-consent)
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Мөн энд лицензийн нөхцөл шалгууруудыг тавьж өгсөн байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тухайн компани зайлшгүй 10 сая хүртэл австрали доллараар эрсдлээ даатгалын компаниар даатгуулан ажлаа эхлэх шалгуур тавьдаг юм байна. Ингэснээр орон нутагт хохирол учирвал даатгуулагч орон нутагт хохирлыг төлдөг байна. Мөн лиценз эзэмшигч байгаль орчин, орон нутгийн иргэдийн аюулгүй байдлын талаар ямар алдаа гаргавал заавал мэдээлэх заалтыг оруулж өгдөг бөгөөд мэдээлээгүй тохиолдолд лиценз цуцлагддаг байна. (https://earthresources.vic.gov.au/legislation-and-regulations/guidelines-and-codes-of-practice/reportable-events)
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэхүү гарын авлагын төгсөлд хэн энэ асуудалд хяналт тавих ба иргэдээс хэрхэн мэдээлэл авах утсыг тавьжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Мөн лиценз сунгах мэдээлэл ч байна. (https://earthresources.vic.gov.au/legislation-and-regulations/guidelines-and-codes-of-practice/retention-licence-guidelines)
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Эндээс харахад уул уурхайн лиценз олголтод ихээхэн нарийн чимхлүүр ханддаг нь олон улсын жишиг бөгөөд манай улсын лиценз олгогч төрийн байгууллагууд лиценз олголтын шалгуураа сайжруулах шаардлага зайлшгүй тавигдаж байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>О.БАТБАЯР /Нийгмийн Эрүүл Мэнд судлаач/
Аудит амь орох уу?
Сурвалжлагчийн "Төрийн ордонд хэн, юу хийдэг вэ” гэсэн асуултад "Нөгөө 76 "идээд” л сууж байгаа байх даа. Эмээ мөнгө "иддэг” л гэж ярьсан” хэмээн хээв нэг хариулсан арав гаруй насны хүү "од” болсон доо. Хүүхэд ингэж хэлсэн нь л сонин байсан болохоос ард иргэд бүгдээрээ эрх мэдэлтнүүдийг татвар төлөгчдийн, жирийн иргэдийн халааснаас бүрдүүлсэн улсын төсвөөс "иддэг” гэж ойлгодог. Төсвийн хөрөнгийг байж болох бүхий л аргаар шамшигдуулан "иддэг” гэдгээ ч өнгөрсөн хугацаанд олон эрх мэдэлтэн харуулаад амжсан. Ийм учраас л төрийн аль ч шатны удирдлагууд мөнгө "иддэг” гэсэн бодол иргэдийн тархинд шингэж, ямар сайндаа арваадхан настай хүүхдэд хүртэл нөлөөлөх вэ дээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Эцэстээ нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг үнэхээр хэсэг бүлгээс болж бүх эрх мэдэлтэн хэлмэгдээд байна уу эсвэл бүгд л өөрийн эрх ашгийн төлөө эрх мэдэлд хүрдэг үү гэдэг нь ойлгогдохоо байлаа. Харин энэ ойлголтын хайнааг хагалах учиртай байгууллага нь Үндэсний аудитын газар. Энэ газар татвар төлөгчдийн мөнгийг зөв зохистой зарцуулж байгаа эсэхийг хянан шалгах үүрэгтэй төрийн дээд байгууллага. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлсэн төсвийг төрийн байгууллагууд хэрхэн, зөв зохистой, хуулийн дагуу, оновчтой зарцуулж байгаа эсэхэд нь Төрийн аудитын хуулийн хүрээнд хяналт тавих үүрэгтэй юм. Ингэхдээ тодорхой удирдамж, шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт, шалгалт хийж, үр дүнг УИХ болон олон нийтэд нээлттэй танилцуулах ёстой. Гэтэл Үндэсний аудитын газар энэ үүргээ хангалттай биелүүлсэнгүй. Үүнээс илүүтэй хууль тогтоогчид 2019 оны сүүлч хүртэл Үндэсний аудитын газарт үүргээ хангалттай биелүүлэх эрх зүйн боломжийг олгоогүй. Аудитын байгууллагын үйл ажиллагаагаа саадгүй явуулах хамгийн чухал статус нь хараат бус байдал.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Харин Үндэсний аудитын газар өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газар цаашлаад эрх баригч намын лидерээс хараат байв. Өөрөөр хэлбэл, УИХ-аас Ерөнхий аудиторыг томилдог нь хараат байгаагийн эхний жишээ. Мөн УИХ-ын гишүүн, сайдын ажлыг хавсарч хийх боломжтой учраас Засгийн газраас ч хараат болж таарч байна. Цаашлаад УИХ-д олонх болсон нам, тухайн намын лидерээс хараат байгаа гэсэн дүр зураг өнөөгийн нөхцөлд ажиглагдаж байгаа юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тэгвэл 2019 оны сүүлчээр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд төрийн аудитын байгууллагыг хараат бусаар ажиллуулах заалт оруулсан. Тодруулбал, "Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж Үндсэн хуульд нэмсэн. Ингэснээр Үндэсний аудитын газар Үндсэн хуулийн байгууллага болж хараат бус байдал хангагдана гэж үзэж буй. Харин одоо энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Хуулийн төсөлд төрийн аудитын байгууллага аудит хийх сэдвээ өөрөө чөлөөтэй сонгох, хяналт хийх явцад гэмт хэргийн шинжтэй зүйл байвал мэдээлэхээс гадна Ерөнхий аудиторыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийх, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөх, огцруулах, түдгэлзүүлэх, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохыг хориглосон байна. Мөн Төрийн аудитор бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан, аливаа дарамт, шахалт, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж заажээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тэгвэл хэлэлцүүлгийн үеэр аудитын байгууллагад хэтэрхий их эрх мэдэл өгөх нь гэсэн шүүмжлэл ч гарсан. Харин хууль санаачлагчид тийм биш гэдгийг тайлбарласан юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хуулийн төслийг баталснаар... Төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах, шалгагдагч этгээд төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэглээтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бий болох юм. Үүнээс гадна төрийн аудитын төлбөрийн акт, албан шаардлагын биелэлт заавал хангагдах нөхцөл бүрдэнэ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Ямартай ч олон улсын жишгийн дагуу санхүүгийн хяналтын дээд байгууллагаа хараат бус болгох нь. Харин нэр төдий юү эсвэл бодитоор санхүү, удирдлагыг нь хараат бус болгох уу гэдгийг харахад долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Германд ТАБ-ын удирдлагаа шүүгчтэй адилтгадаг
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Олон улсад ч төрийн санхүүгийн хяналтын байгууллагынхаа хараат бус байдлыг Үндсэн хуулиараа хамгаалж баталгаажуулдаг байна. Тухайлбал, Герман, Австри, Франц улсууд Үндсэн хуульдаа Төрийн хяналтын дээд байгууллагын хараат бус байдлыг хуульчилжээ. ХБНГУ-ын Үндсэн хуульд "Төрийн санхүүгийн хяналтын дээд байгууллага хараат бус байна. Удирдлага нь шүүгчтэй адил хараат бус байдлыг эдэлнэ” гэж заасан байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Улс орнууд аудитын байгууллагаа хараат бус байлгахын тулд нэн тэргүүнд тухайн байгууллагын удирдлагыг хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Ерөнхий аудитор, газар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүд хараат бус ажиллах орчин нь хуулиар баталгаажиж хамгаалагдах ёстой. Хоёрдугаарт, тухайн байгууллага өөрөө хараат бус байх ёстой. Гуравдугаарт тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хараат бус байх ёстой гэсэн ерөнхий тунхгийг баримталдаг аж. Эдгээрээс хамаарч төрийн аудитын байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь шийдэгддэг байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>МУИС-ийн профессор, доктор Н.Бурмаа
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Олон улсын аудитын байгууллагуудыг нэгтгэсэн INTOSAI гээд аудитын дээд байгууллага бий... Энэ байгууллагын дүгнэснээр бүрэн эрхт тогтолцооны хувьд, аудитор, шинжээчид дүгнэлт, зөвлөмж гаргахдаа, тухайн аудитын байгууллага санхүүгийн хувьд хараат бус байх ёстой гэсэн стандарт шаардлага тавьдаг. Энэ гурван шаардлагыг хангаж байж олон улсын шалгуур шаардлагад нийцсэн аудитын дээд байгууллага гэж хүлээн зөвшөөрөгддөг юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Аудиторын шалгуурыг хуульчилъя
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Төрийн санхүү, төсвийн зарцуулалтыг хянах байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн байгууллага болгосон. Харин эрх мэдлээ зөв хэрэгжүүлэх боловсон хүчний асуудал тулгамдах магадлалтай байна. Шалгагч багш оюутнаас хавь илүү мэдлэгтэй байж л алдаа оноог нь мэддэг шиг аудитор хүн төсвийг захиран зарцуулагчдаас илүү мэдлэг чадвар, мэдээлэлтэй байж, төсвийн мөнгийг зөв зохистой зарцуулсан эсэхийг мэднэ. Харин манай боловсролын салбарын албан ёсны тогтолцоонд аудиторын мэргэжилтэн зохион байгуулалттайгаар бэлтгэдэг зүйл байхгүй. Мэргэжилтнүүдийг ажлын байран дахь сургалтад хамруулж, аудит хийлгэдэг. Үүнээс гадна аудитын байгууллага зөвхөн санхүүгийн салбарт биш төрийн бүхий л салбарт гүйцэтгэл, нийцлийн аудит хийж, тайлан гүйцэтгэлийг хянах ёстой болж байгаа. Энэ хүрээнд салбарын мэргэжилтнүүдийг нэмж сургах, давтан сургалтад хамруулах чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэх шаардлага тулгарч байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Ингээд үзэхээр аудиторууд алдаа гаргах магадлал их. Тиймээс аудиторуудын шалгуурыг өндөрсгөж хуульчилъя. Их эрх мэдлийн араас нэхэх хариуцлагыг ч өндөрсгөх цаг болжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Б.ЦЭНД-АЮУШ, EAGLE.MN
Ажил хийхгүй болгосон хар хүч
Ийм нэг хар хүчний эрэлд монголчууд явж байна. Өнгөрсөн түүхээ эргэж санахул би тэгж дүгнэж байна. 
"Монголчууд тийм залхуу, арчаагүй байсан юм бол XIII зуунд дэлхийн талыг эзлэхгүй байсан”, "Монголчууд залхуу ард түмэн биш” хэмээн сайн танил япон эрдэмтэн маань надтай маргаж байна. "Ард түмнээ дорд үзэх юм даа”, "Энэ ард түмэн ийм залхуу хойрго,  дорой буурай байсан юм бол дэлхийн талыг байлдан эзлэхгүй л байсан байх” хэмээн монгол эрдэмтэн танил маань МУИС-ийн нэг хурал дээр намайгаа шүүмжлэнгээ хэлж байх юм. 
Өнөө цагт ажилгүй монгол хүн олон байна, ажил хийх хүсэлгүй нь бүр ч олон байна. Эдийн засгийн аюулгүй байдал нь нойл зааж байна. Ажилгүй, ажил хийх дургүй, ажилгүйдэл ядуурал нь дэндсэн, эдийн засаг нь урагшилдаггүй, түүнээсээ болоод гадаад бодлого, бүр тусгаар тогтнолоо золих дээрээ тулах гэж байна хэмээн өнөө цагийн асуудал ярьсан хурал дээр намайг хариуд нь гөвж өгсөн нь тэр л дээ.    
"Чингисийн үед ийм байгаагүй юм”, "Чингис хаан ийм Монголыг өвлүүлээгүй юм”,  "Дэлхийн талыг байлдан эзэлсэн их ард түмэн өнөө цагт ийм ч болох ёсгүй байсан юм”, "Монголыг хэн ийм болгосон юм бэ?” хэмээн нэг бус эрдэмтэд ярихыг бишгүй нэг сонсож байлаа. 
"Чингис тэгсэн, ингэсэн”, "Чингис тийм ч гайхамшгийг бүтээсэн, ийм ч аугаа үйлс бүтээсэн”,  "Чингис хааны аугаа өв ийм тийм”, "Чингисийн хууль цааз ийм аугаа” гэсэн гарчиг агуулга бүхий илтгэл айлтгал, ном зохиол, эрдмийн зэргийн бүтээл, төрийн шагналт бүтээл, дэлгэцийн бүтээл одоо цагт тоогоо алдсан. Монголч эрдэмтдийн удаа дараагийн их хурлуудын салбар бүх хуралдаанд "Чингис” яригдаастай, мөн ч олон илтгэл төрсөн, төрнө чиг. Тэр тухай энд би ярих гээгүй байна. 
Тэр "Чингисийн Монгол”-оос чинь өнөөдөр юу өвлөгдөөд үлдэв ээ, ийм их буян заяатай ард түмэн чинь яагаад ядуурч хоосроод гуйлгын тулам болох дээрээ тулав аа, дэлхийн талыг морин дэл дээрээсээ эзлэн номхотгосон тэр ард түмэн чинь өнөөдөр яагаад ийм арчаагүй,  анхиагүй, ажилгүй, ажил хийх дургүй, ядуу гуйранч болчих воо, нөгөө "Чингисийн суу билэг хааччих ваа” гэдгийг л би хөндөж бичээд хариулт хайгаад, нэхээд байна л даа. Хариултыг одоо ч олоогүй явна. Хариултыг үнэн зөвөөр оновчтой, гарцаагүй өгчих улс төрч, эрдэмтэн мэргэдтэй одоо хүртэл Монголдоо тааралдсангүй. "Муусайн ардчиллынхан ард түмнийг ийм болгосон” гэдэг бол үнэн зөв, гарцаагүй хариулт яав ч биш.
XIII зуунд дэлхийн талыг эзлүүлсэн тэр аугаа цагаан хүч гэж байсан бол (байхаар барахгүй, тэр хүчний судсыг Эзэн Богд Чингис атгаж байсан!) өнөөдөр дэлхийд гуйлгын тулам болгож муухай харагдуулж байгаа тэр нэг "хар хүч”-ийг л би олж нэрлэх гээд олон жил мунгинаж байна. Хойшдоо ч тэгэх нь шиг байна.   
Монголчууд бол этносын (үндэс угсаатан) хувьд тайлж унших аргагүй, оньсого таавар шиг ард түмэн хэмээн гадаадын ганц нэг судлаач биччихсэн байсныг манайхан мэддэг болсон доо. Маш сонин өвөрмөц ард түмэн, их сониуч, шооч, саваагүй, этгээд, ер нь яаж ч тайлбарлах аргагүй, гэхдээ ерөнхийдөө сайхан сэтгэлтэй, гэнэн цайлган, юу байгаагаараа дайлдаг, монголчууд бол  өөрийнхөөрөө, байгаагаараа ард түмэн гээд ХХ зууны эхээр манайд ирсэн гадаадын аялагчид бичсэн нь олон бий. Тэр болгонд уяран хайлах нь нөгөө хариулт олоход огтоос нэмэргүй.
Одоо цаг руу орж ярья. Албан ёсны мэдээ. "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2050” буюу "Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийн төсөл УИХ-д очжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан нийт 517 бодлогын баримт бичгийг түүхэндээ анх удаа нэгтгэн ийм баримт бичиг болгож, манай улс ирэх 30 жилийн хугацаанд хөгжих алсын хараатай болжээ. "Уул уурхай+5 салбар” гэж эдийн засгий тэргүүлэх чиглэлүүдээ зарлажээ. Одоо байгаа ДНБ-ийг нэг хүн амдаа хуваавал 15 мянган ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж, экспорт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Мөн дэд бүтцийн асуудлуудыг томоор тавина. Эдийн засгийн өсөлт уул уурхайн мөчлөгөөс хамааралтай байгаа асуудлыг баялгийн сан дээр тулгуурлан хэрхэн бусад салбарт төрөлжүүлэн зохион байгуулах зэрэг гол асуудлуудыг тусгажээ. Хүн ам 5.5-6 саяд хүрэхээр тооцжээ. Манай улс 2025 оноос эхлэн ажиллах хүчний тооцоолол гарсан тул одоо байгаа боловсон хүчнээ хэрхэн бэлтгэх тал дээр боловсролын салбар хэрхэн зохион байгуулах асуудлыг ярьж байна.
Тэтгэврийн хуримтлалын сан, э-засаглалтай холбоотой ажлуудыг тусгаж, чинээлэг дундаж давхаргатай холбоотой ойлголтыг Дэлхийн банкны аргачлалаар тооцон гаргажээ. Өнөөдөр 16.2 хувьтай байгаа дундаж давхаргыг 80 хувьд хүргэх маш том амбицтай зорилтыг дэвшүүлжээ. Үндэсний хөгжлийн яамтай болоод эл асуудлыг шуурхайлуулна гэх утгатай мэдээлэл явж байсан даа.
Гучин жил зүтгэн байж дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ гэдэг бол надад даан ч удаан, бүр хэтэрхий удаан мэт санагдлаа. Ард түмнээ доромжилж ч байгаа юм шиг. Эсвэл сэхээрэх гэгээрэх чадваргүй, арчаагүй дорой, эдэнтэй 30 жил уйгагүй ажиллах хэрэгтэй хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа юм уу? 
Гуравхан сая хүнийг өөд татчихаж чадахгүй бууж өглөө гэж үү дээ? Гуч дөчин саяулаа биш, гуравхан сая хүн ард! Ард түмний лав хоёр үе тэр их аз жаргалыг үзэхгүй өнгөрнө. Гучин жилд юугаа хүлээгээд, юугаа бүтээж нөөцлөх гэж тийм хугацаа заав аа? Ганц хоёрхон хууль гаргаад УИХ-ын нэг сонгуулийн 4 жилд зүтгүүлчихэд л гуравхан сая хүн цэгцэнд орчихно, хүн нэг бүрийг ажил хийж байна уу, орлого олж байна уу гэдэгт хяналт тавьж шахаж шаардах техник, технологи, сүлжээ үүсчихсэн цаг үе шүү дээ. Ардчилал хүний эрхэндээ харшлуулахгүйгээр ажил хийгээд амьдралыг нь өөд татуулчих боломж асар их байна. Гучин жил хүлээх шаардлагагүй ээ. Гурав дөрөвхөн жилийн ажил шүү дээ! Хамгийн гол нь ардчилал, чөлөөт зах зээл рүү хийж буй шилжилт маань 30 жилээр цааш сунжрах, 1990 оноос тооцвол 60 жил шилжилт хийж байж өсөлтөд хүрсэн улс гэдгээр дэлхийд цоллогдох болж байна. 
Зүгээр сууж байгаад гэдсээ тэжээлгээд байхад амташсан, улсаар тэжээлгэх хүсэлтэй, өр зээлээ тэглүүлэхэд амтшиж байгаа, нийгмийн халамжинд умбадаг, төр-засаг нь тиймчүүдийн өмнө бөхөлздөг байдлыг халчихад тийм хэцүү гэж үү дээ?  Улс төрийн зориг дутаж байна. Популизм илүүдэж байна.
Gallup International хэмээх олон нийтийн санал бодлыг рейтингийн аргачлалаар судалдаг Америкт төвтэй нэг агентлаг бий. Даян дэлхийгээр аз жаргалын индексийн судалгаа хийжээ. Даян дэлхий гэхлээр дэлхийн 200 гаруй улс орны 7 тэрбум хүн амыг нэгд нэгэнгүй нягталлаа гэсэн үг биш. Тодорхой хэсгийнхнээс түүвэрлэн асуулт тавьж хариулт авахад улс орон бүр дээр 45 хувь нь өөрийгөө аз жаргалтай, 20 хувь нь аз жаргалгүй, үлдэх нь дундаж гэж хариулжээ. 
Хэрэв манай улсад энэ асуултыг тавибал аз жаргалгүй гэдэг нь лав 70 хувиас даваад явчих байх. "Та юунаас болж аз жаргалгүй байгаа вэ?” гэж тодруулж асуухад л мөн ч хөгийн хариулт хэлнэ. МАНАН, мафи, олигархийн уршгаар, буруугаар би зовж байна, би угаасаа гэнэн цайлган, хүнд муу юм хийдэггүй, гол нь дээр байгаа хулгайч авилгач нар л ... гээд цаашаа хэлэх үг нь гарахгүй. "Та өөрөө аз жаргалынхаа төлөө юу хийсэн юм бэ?”, "Та гэрэлт ирээдүйнхээ төлөө, үр ач нарынхаа төлөө юу хийсэн юм бэ?”, "Та өөрөө үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлсэн юм бэ?” гэж тулгаж асуухад МАД гэсэн ганцхан хариулт өнөөгийн монгол хүнээс гарахаар байна. МАД-ын эсрэг өөр нэг хариулт бий: Хүчирхэг удирдагч, шударга дарангуйлагчийг нийгэм даяараа хүсэх! Яг гаргаад ирэхлээр Монголчууд яах бол? 
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Хүнд үед НИЙГМЭЭР НЬ ДАРАМТАЛДАГ ҮНДЭСНИЙ БАНКУУД гэж байх уу
Төр эдийн засгийн хүндрэлээс сэргийлэн буйгаасаа байхгүй хүртлээ барьж байх шиг.  Хувийн хэвшлийнхэн ч бүхий л зүйлээрээ Ковид-19 цар тахлын]]></description>
Ханш нээх өдөр талийгаачдынхаа газарт очдог ёс,уламжлал Монголынх биш Хятадынх
Сүүлийн үед манайхны дунд өмнө  байгаагүй шашны зан үйл дэлгэрчээ. Ханш нээгдлээ гэлцэн талийгаачдынхаа газар руу олноороо  явдаг болсон. Монголчуудад хэзээ ч үхэгсдийн газарт очдог уламжлал байгаагүй гэж түүхчид судалсан байдаг юм билээ. Учрыг мэдээд явдаг уу мэдэхгүй явдаг уу. Ханш нээх өдөр хэмээн нэрлэж,энэ өдөр бурхан болоочдынхоо шарилыг эргэх өдөр гэж буруу ойлгож байна гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны дарга С.Даваапүрэв "Билгийн мэлмий” сонинд ярьсан байна. Тэрээр энэ өдрийн тухай учрыг ярихдаа "Монголчууд бидний дунд дэлгэрсэн Бурханы шашны ухааны нэг нь зурхайн ухаан юм. Зурхайн ухаанаар Монгол оронд тохиодог цаг улирлуудыг ерөнхийд нь дөрвөн улиралд хуваахаас гадна, бага хорин дөрвөн улирал гэж хуваадаг. Ханш нээх гэдэг нь энэхүү хорин дөрвөн бага улирлын нэг буюу хаврын нэгэн улирлыг хэлж байгаа юм. Хаврын улиралд хаврын амьсгал орох, хур усны улирал эхлэх, ханш нээх зэрэг багтана. Ханш нээх өдөр нь тусгайлан зан үйл үйлддэг онцгой өдөр биш юм. Үүнийг манай сүсэгтэн олон сайтар анхаарах хэрэгтэй. Монголчууд бид энэ өдрийг талийгаач нарынхаа газрыг эргэж очдог өдөр хэмээн ойлгох нь буруу.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Харин хятад хүмүүсийн хувьд энэ өдөр  талийгаач нарыгаа өвөл унтаад, хавар сэрдэг хэмээн үзэж дээд тэнгэрт баян цатгалан байгаарай гээд гурван мантуу тавьж, хүж асааж, амьд үедээ хэрэглэх дуртай байсан идээ ундааг нь өргөх, өөрсдийнхөө тухай ярих гэх мэт зан үйлийг үйлдэж хүйтэн хоол иддэг.
	Энэ бол монголчуудын ёс биш шүү дээ. Монголчууд эртнээс талийгаачийн газрыг тэр бүр эргээд байдаггүй, ихэд цээрлэдэг ард түмэн ” гэж онцолсон байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new> "Ханш нээх” энэ өдөр талийгаач нарыгаа эргэж очдог зан үйлийг монголчууд хийж байгаагүй,хойшид ч хийх хэрэггүй юм. Энэ өдөр бол  ичсэн амьтад ичээнээс гарч өвлийн улирлыг өнтэй сайхан давж, хаврын улирал ирж байгааг илтгэж байгаа жирийн л өдөр юм. Ханш гэдэг үгийн уг гарвалын талаар эрдэмтэн мэргэд ийм тайлбар өгчээ. Ханш гэдэг нь ханши гэдэг нанхиад үг гэнэ. 24 мөчлөгтэй Нанхиад нарны тооллын 5 дугаар үеийн эхний өдөр юм. Энэ нь Григорийн тоолын 3 дугаар сарын 22 буюу өдөр шөнө тэнцэх өдрөөс хойш 15 хоногийн дараа таардаг аж. Хятадууд яагаад ханш нээх өдрийг тэмдэглэдэг нь эртний нэгэн түүхтэй холбоотой юмсанж.  МЭӨ 655 онд Чоу улсад үймээн гарч хан хүү нь цөлөгдөхөд үнэнч түшмэл нь хан хүүг дагаж явсан гэнэ. Цөллөгийн хүнд хэцүү үеэр хан хүү өлсөж,ядарч үхэх аюул тулгарчээ. Тэр үед үнэнч  түшмэл нь гуяныхаа махнаас шулж хооллон амийг нь аварчээ. Үймээн ч дарагдаж хан хүү ч хаан болсон байна. Хаан  их баяр цэнгэл хийж гавъяа байгуулагчдыг урамшуулан шагнахад гуяараа хааныг хооллосон хөөрхий түшмэл  мартагджээ. Гомдсон түшмэл ээжийгээ үүрэн ууланд даяанчлан одов. Хаан ч гэмээ ухаарч түшмэлээ санав. Түүнийг хичнээн хайлгасан ч олдсонгүй. Их уул гүн ойгоороо нуугаад байсан тул ойг шатаалгажээ. Тэгээд ойн нурам дотроос түшмэл түүний ээж хоёрын шатсан цогцсыг олжээ. Гэмшсэн хаан дурсгалд нь зориулан зөвхөн хүйтэн зууш идэж байх ханши өдрийг тэмдэглэх зарлиг гаргасан нь өнөөдөр Хятадад талийгаачдынхаа дурсгалыг хүндэтгэх өдөр болон уламжлагдсан байдаг. Ингэхээр энэ бол ханш нээгдэх өдөр бус ханши өдөр гэдгийг мэдэх нь илүүдэхгүй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Н.Үржин
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>http://www.ontslokh.mn/
Монголын нийгэмд хардлага дагасан айдас давамгайлж, хүмүүсийн сэтгэлгээ ихэд хайрцаглагджээ
Хардлага дагасан айдас
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>*Монголдoo буцаж ирээд 3 сарын хугацаанд зѳндѳѳ олон хүмүүстэй уулзаж ярилцав. Монголын нийгмийн хандлага болоод сэтгэлгээний түвшин, хүмүүсийн хүсэл мѳрѳѳдѳл болоод бодит байдал, бизнесийн орчин болоод саад болоод буй үзэгдлүүдийг ѳѳрийнхѳѳрѳѳ мэдрэх хүсэл надад байсан. УИХ ын гишүүд, сайд болон шийдвэр гаргах түвшиний хүмүүс, бизнесмэнүүд, улстѳрийн намуудын удирдлага болон идэвхитэй хүмүүс, сайн дурын ажилтнууд, энгийн иргэд гээд боломжтой хүн болгонтой уулзан яриаг нь анхааралтай сонсож, ѳѳрийн санал мэдээллээ хуваалцлаа. Ерѳнхийд нь нэгтгээд тѳсѳѳлѳх ахул Монголын нийгэмд хардлага дагасан айдас давамгайлж, хүмүүсийн сэтгэлгээ ихэд хайрцаглагдсан нь анзаарагдаж байна. Энэ нь:
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>1.Хууль дүрэм байсаар атал түүнийг нийтээрээ ойлгон дагаж мѳрддѳггүй
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>2.Хѳгжлийн үндсэн стандарт үгүйн улмаас дээрээс санаачлан хийж буй ихэнхи ажлууд ойлгомжгүй
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>3.Хийж буй ажлууд нь ил тод бус, ойлгомжгүйн улмаас үргэлж хардлага дагалдаж байдаг
Хууль сахидаггүйн улмаас хүн бүхэн "хэрэгт орчих вий” хэмээн болгоомжилж, ил тод байдал үгүйн улмаас "Бусад хүн намайг юу гэж хэлэх бол?” хэмээн санаа зовж, бие биедээ итгэдэггүйн улмаас "Энэ нѳхѳр биднийг хуурч мэхэлж байгаа байх” гэсэн хардлага түгээмэл байна.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Хардлага дагасан айдасны улмаас ихэнхи хүмүүсийн сэтгэлгээ хайрцаглагдаж, чѳлѳѳтэй задгай сэтгэж чадахгүй байна. Энэ бүхний бурууг бид олон зүйлээс хайн олж болох хэдий ч, энэ нь танаас ѳѳрѳѳс тань шалтгаалж байна гэдгийг хүлээн зѳвшѳѳрѳх дургүй байгаа. Бид ЖАЛГА ын сэтгэлгээнээс салж ДЭЛХИЙН түвшинд сэтгэж сурах хэрэгтэй байна.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>*Монголд дараах 3 үйлдэл "бичигдээгүй хууль” болон амьдралд бодитой хэрэгждэг аж.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>1.МѲНГѲГҮЙ БОЛ ЧИ ХЭН Ч БИШ
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Материаллаг хэрэглээг шүтсэн байдал нь хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэгдлийг дэвэргэж байгаа тѳдийгүй хүний ѳѳрийнхѳѳрѳѳ байх эрх чѳлѳѳг ч хязгаарлаж
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>байна. Ийм үзэгдлийн улмаас баян хүн болж жүжиглэх, худлаа бүлтрэх, ѳр зээл тавиад ч болов үнэтэй хэрэглээг сонгох тѳрхийг бий болгожээ. Ѳѳрийн хүссэнээрээ байж чаддаггүй, хѳнжлийнхээ хэрээр хѳлѳѳ жийж болдоггүй, бусдад таалагдах гэж аргаа бардаг хандлага олон хүмүүст сэтгэлийн дарамт болж байна. Нѳгѳѳ талаараа хүмүүс сайхан хувцаслаж, чанартай хэрэглээг сонгож, ѳѳрийгѳѳ хүндэтгэлтэй авч явж байгаа хэмээн зѳвтгѳж болох хэдий ч энэ нь нийтийг хамрах боломжгүйд буруутгах шалтгаан нь буй. Шударгаар уйгагүй хѳдѳлмѳрлѳж бус казино шиг гэнэт их мѳнгѳ олон баяжиж байдаг тогтолцоо болон сэтгэхүйг л хориглох хэрэгтэй.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? гэж үү
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>-Хэн нэгнийг унаж буй машин, ѳмссѳн хувцас хэрэглээ, амьдарч буй байшингаар нь үнэлэн зусарддаг сэтгэлгээнээсээ ѳѳрсдѳѳ ангижрах хэрэгтэй байна. Хүн бүхэн заавал баян байх албагүй, сэтгэл амгалан байхад болно
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>-Ѳѳрийн олж буй орлогынхоо хэмжээндээ хэрэглээгээ таацуулан амьдарч сурах хэрэгтэй байна. Мѳнгѳ бол зүгээр л хэрэглээ
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>-Ѳѳрийн зүтгэлээр шударгаар хѳдѳлмѳрлѳн, ѳѳрийнхѳѳрѳѳ амьдарч чадаж байгаа бол бусдаас ичих ямар шаардлага байна вэ? Ѳѳртѳѳ итгэлтэй бай
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>2. ТАНИЛ ТАЛГҮЙГЭЭР ЯМАР Ч АЖИЛ БҮТДЭГГҮЙ
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Ямар нэгэн ажил хѳѳцѳлдѳх шаардлага гарвал хамгийн түрүүнд танил хүний эрэлд гардаг нь цѳѳхѳн монголчууд бидний араншин. "Танилтай бол талын чинээ” гэдэг хэллэг ѳнѳѳ цагт авилгалын сүлжээний эх үүсвэр болж байгаа.
Танилууд нь 10 хувийн зуучлагч, их бага хэмжээний авилгалч болохыг бид ѳѳрсдѳѳ хүлээн зѳвшѳѳрчээ. Бид 10 хувийн авилга ѳгѳѳд гарах ашиг дээр нь хоорондоо ѳрсѳлддѳг байдал Тѳрийн албаны хүнд суртал, тендэрийн хуйвалдаант шалгаруулалт, гүйцэтгэлийн ойлгомжгүй чанарыг бий болгодог. Нѳгѳѳ талаараа дотно сайн найз нѳхѳд бие биедээ боломж гаргаад тус болох тохиолдол байдаг хэдий ч, хууль дүрэм журмыг зѳрчих аваас буруу үзэгдэл болно.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? гэж үү
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>-Тѳрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байна. "Гэрэгэ” цахим системийнхэн үүнийг сайн хийж байгаа юм билээ
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>-Tѳрийн бүх ажил, тендэрийн шалгаруулалтыг бүх нийтэд ил тод болгох хэрэгтэй. Гэхдээ хэлбрийн тѳдий биш
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>-Тѳрийн албан хаагчдыг ѳндѳр шаардлагаар сонгон шалгаруулж, авилга авахгүйгээр амьдрах баталгаат боломжийг хангахад болно
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>3.САЙН АЖИЛЛАХАД САЙН БАГ ХЭРЭГТЭЙ
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Үргэлж ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳж, мэдээлэл болон боломжоо бие биенээсээ нууж, яаж ийгээд нэгнээсээ илүү байхыг хүсдэг нь монголчууд бидний муу араншин. Нэг хүн мундаг байгаад сайн хамтрагчидгүйгээр амжилтад хүрч чадахгүй гэдгийг ойлгоогүйн улмаас ихэвчлэн ганцаарчилсан тоглолт хийх дуртай. Ямар нэгэн тѳсѳл дээр хамтрахад эхлээд л олох ашиг, олдох нэр алдраа тооцож байгаа бол хэзээ ч амжилтад хүрдэггүй.
Хамтраад ажиллахад яаж ийгээд л бие биенээ хуурдгийн улмаас сайн хамтрагчид Монголд ховорджээ. Монголчуудын түүхэн дэх "Аравт” ын бүтэц биднийг амжилтад хүргэж байсан хэдий ч бид үүнийг аль хэдийн мартаж орхижээ.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? гэж үү
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>-Бид багаар маш сайн ажиллаж сурах хэрэгтэй байна. Боломжоо нийлүүлж, нэг нэгнээ нѳхѳж хамтран ажиллах нь амжилтад хүрэх хамгийн сайн боломж
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>-Хэн нэгний эхлүүлж буй сайн үйлсийг бүх нийтээрээ дэмжин хѳгжүүлж байх хэрэгтэй байна. "Ид шидийн орон” тѳсѳл үүний сайн жишээ
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>-Бие биедээ итгэж хамтран хѳгжиж сурах хэрэгтэй байна. Хэн нэгнийхээ алдааг засаад, туслаад ажиллаж болно. Үр дүн л хамгийн чухал нь.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Ѳѳ тэгээд Монголдоо ирээд сайхан байнаа. Тѳѳрч тѳѳрч, будилж будилаад одоо л учраа олж зѳв замдаа орох гэж байгаа юм шиг гэгээлэг мэдрэмж тѳрѳѳд л байна. Худал хуурмаг, муу муухай бүхнээс залхаад ѳѳрчилж шинэчлэх хүсэлтэй залуус олон байна. Хэрвээ энэ удаагийн сонгуулиар сонголтоо зѳв хийж чадвал ѳѳрчлѳгдѳн хѳгжих олон боломж харагдаад л байна. Хүмүүстэй уулзах бүртээ урам зориг их авч байна. Дахиад олон хүмүүстэй, найз нѳхѳдтэйгээ уулзана. Буруу ч бай зѳв ч бай, таалагдах ч бай эс таалагдах ч бай санал бодлоо хуваалцсаар л байх болно. Ѳѳртѳѳ хэрэгтэйг нь тусгаж авна биз, хэрэггүйг нь тоолгүй хаяна биз. Чин сэтгэлээсээ ярилцана гэдэг сайхан шүү дээ. Үгүй тэгээд, бусдад хорлонтой муу зүйлийг санаатайгаар хийгээгүй бол юундаа ч санаа зовж шаналах билээ.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Өнөөдрийн Монголчуудын амьдралд хонь чонын харилцаа давамгайлдаг болжээ
Урмыг нь Хугалахаар Ууцыг нь Хугал – Emotional Intelligence 001]]></description>
ҮАБЗ УИХ-аар яаралтай хэлэлцэх Төрийн тусгай хамгаалалтын газрыг “тусгаарлах” шийдвэртэй танилцсан уу?
Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болоод байна. Энэ талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны даргаас лавлахад яаралтай горимоор хэлэлцүүлэгдэхээр ирснийг үгүйсгээгүй ч уг хуулийн төсөл танилцуулагдаагүй байна гэсэн хариу өглөө. Төрийн хуулийн төсөл "нууц” байх учиргүй, хэдийгээр нууцын зэрэглэлд хамаарах агуулгатай байж болох ч тусгайлан анхааруулсан тэмдэглэгээ хийгээгүй учраас төслийн агуулгыг танилцуулж мэдээлэх нь хууль зөрсөн хэрэг биш болов уу. 
ЗГХЭГ-аас Ажлын хэсэг байгуулж уг хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагын талаар судалсан тайланг сонирхлоо. Төрийн тусгай хамгаалалтын газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон тусад нь бие даалгах тухай, тус байгууллагын зарим эрх, үүргийг хуульчлах байдлаар эрх зүйн байдлыг тодорхой болгох, Байгууллагын даргын бүрэн эрх, албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг одоо байгаагаас бууруулахгүй байдлаар холбогдох бусад хуультай нийцүүлж шинэчлэн тогтоох шаардлагатай гэдгийг гол зорилгоо болгожээ. 
ЗГХЭГ-аас Ажлын хэсэг байгуулж судалсан гэхээр Ерөнхий сайд энэ талаар мэдэж л байгаа байх. Харин УИХ-д яагаад яаралтай батлуулахаар зүтгүүлэх болов? Ерөнхийлөгч, УИХ-ын дарга энэ талаар хэр мэдээлэлтэй, ямар байр суурьтай байгаа нь анхаарал татаж байна. Учир нь энэ хуулийн төсөл батлагдсанаар юуны өмнө Төрийн тусгай хамгаалалтын газар Тагнуулын ерөнхий газрын "даргын дэргэдэх” гэх статустаа ихээхэн эгдүүцэж байгаа аж. Тухайлбал, тус газрын дотоод үйл ажиллагаанд тагнуулын байгууллага оролцоод байгаад дургүй байгааг онцолсон байна. Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнийг хамгаалуулчихаад, байлдааны зориулалттай галт зэвсэг хэрэглэдэг байгууллагын дээр Тагнуулын байгуулага нь байж яагаад болохгүй гэж? 
Нөгөөтэйгүүр яагаад тус Ажлын хэсэг хэдэн том дүгнэлтийг хийв? Үүнд, Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөөг хангахад эерэг болон сөрөг нөлөө үзүүлэхгүй гэжээ. Энэ бол маш хариуцлагатай бөгөөд том дүгнэлт. Хэрэв эерэг нөлөө үзүүлэхгүй юм бол хуулийн төсөл батлуулж "тоглож” яах юм бэ? Сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг урьдчилан амлах нь дэндүү өндөр хариуцлага шаардана. ҮАБЗ энэ хуулийн төсөлтэй танилцаагүй бол яаралтай танилцаж, эргүүлэн татуулах шаардлагатай байна. Наанадаж л энэ төсөлд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг бүрэн эрх нь дууссанаас эхлэн 4 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх гэснийг өөрчилж 2 жил болгож хассан.
Мөн "Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан "Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалтын журмыг Монголбанкны ерөнхийлөгч, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хамтран тогтооно” гэснээс "Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга гэснийг хасч, "цагдаагийн төв байгууллагын дарга” гэж оруулжээ. Цаашилбал, "Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалтыг Монголбанктай байгуулсан гэрээний үндсэн дээр Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга эрхлэн гүйцэтгэнэ” гэсэн заалтыг мөн "цагдаагийн төв байгууллага” гэдэг үгээр сольсон байх юм. Энэ нь Эрдэнэсийн санг хамгаалахаас татгалзсан П.Батаа даргын санаачилга уу, Монголбанк, Эрдэнэсийн санд ихэд анхаарсаар ирсэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн "оруулга” уу? 
Хамгийн гол нь "Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ. Хуулийн төсөлд зааснаар, "Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөлгөөн болон хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх техникийн үзлэг, шалгалт нь гүйцэтгэх ажилд хамаарахгүй” гэсэн өөрчлөлтийг нэмж оруулж байгаа юм байна. 
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 10.6-д "Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно” гэж тусгажээ. Одоогоор тус байгууллагын дарга П.Батаа, тэрбээр генерал цолд өөрийгөө тодорхойлсноос ялгаа алга. Харамсалтай нь тэр даргын "хуучин” бүрэн эрх дээр ”шинээр” эрх олгохдоо "хамгаалалтын ажлын журам, зааврыг хуульд нийцүүлэн гаргах, энэ хуульд заасан техникийн үзлэг, шалгалт хийх зөвшөөрлийг олгох”, "Бусад улсаас Монгол Улсад Төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга олон улсын байгууллага болон гадаад улсын өмчлөлийн галт зэвсэг, сумыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эрхүүдийг нэмжээ. 
Мөн "Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдийн засагт ачаалал үүсгэхгүй бөгөөд байгууллагын дотоод үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэл тулгарахгүй” гэсэн байна. Тусдаа агентлаг болж гарна, цалин хөлсөө Төрийн тусгай албан хаагчийнхаар тогтоолгоно, цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөлд багтааж тэтгэвэр тогтоолгоно гэсэн хэрнээ бүтэц, орон тоо, төсвийн тухай мэдээлэл нь нууцын зэрэглэлд байх заалтыг санаачилж оруулсан байгаа юм. Гэтэл хуулийн төсөлд "Тусгай хамгаалалтын байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгслийг НӨАТ-аас чөлөөлөхөөр Зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюлгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болон АТГ-тай "барьцаж” оруулж ирсэн байна. Энэ бол тун осолтой эрх эдлэх гээд байгаа хэрэг. Өнөөдөр нэр бүхий, сэжиг бүхий ТББ-ууд галт зэвсэг, сумтай холбоотой бизнес эрхэлсээр байгааг төр бүрэн хянаж чадахгүй л байгааг мэдсээр байж ингэж тэлэх нь хардлага төрүүлж хууль, хяналтын байгууллагынхны анхаарлыг татсаар байна. Энэ бүхнийг ХЗДХ-ийн сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч шат шатандаа мэдэж байгаа болов уу? Ядаж л хоёр жилээр ямба, хамгаалалтаа хасуулснаа бодоод энэ хуулийн төслийг залхууралгүй харж генерал цол нэхэн тусдаа төсөвтэй, тусгай эрх мэдэлтэй байгууллага толгойлохоор зэхсэн Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа П.Батаагийн дээр Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах байгууллага байдгийг харуулах нь зүйтэй болов уу!!!
У.Оргилмаа. 2020.03.23
Хэчнээн муулуулж, хэмх гоочлуулсан ч Монголын төлөө!
Хэрэв Монголд Covid-19 дэгдээд амь амьдрал уралдаж байсан бол дэлхийн энгээр тархсан дээлтэй монголчууд маань эх орондоо, ]]></description>
Энэ улсад бөх шиг хэрэггүй юм алга, баялаг бүтээхгүй, ажил хийхгүй, татвар төлөхгүй...
<description><![CDATA[<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэ цагаан сараар бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдэл хийлээ. Ашгүй дээ, нэг ч гэсэн бухимдлаасаа салах нь. Эмч, багш, нийтийн тээврийнхэн ажил хаясан бол ойлгож болно. Учир нь тэд хүнд (нийгэмд) хэрэгтэй юм хийж байна. Харин дүрэмгүй, ёс зүйгүй, үзэгчээ огт хүндэлдэггүй, бүр ядахад үнэн, уран хурц барилдаангүй ийм зовлогонуудын ноцолдооныг үзсэн ч яалаа, байсан ч яалаа.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Ер нь жил бүр наадмын бөх үзэх бүрт урам хугарч, нэг тийм доромжлуулсан юм шиг санагдах болсоор удаж байна. Битүү найраа, хэдэн хөлстэй бөх мөнгөтэй л ноцолдоод байна. Манай ядаж байгаа эдийн засагт хамгийн хэрэггүй, огт тус нэмэргүй улс бол энэ их олон, гүзээтэй монгол бөх мөн. Лам нарын дараа орох нийгмийн хамгийн бэртэгчин, хамгийн увайгүй сувьдаг анги давхарга бол энэ бөхчингүүд шүү. Яагаад гэж үү? Баялаг огт бүтээхгүй, ажил хийхгүй, татвар төлөхгүй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Бөх нэртэй том цүнх үүрч монгол дээл өмссөн бүхэн нэг, нэг мөнгөтэй компаниар бэлэн тэжээлгээд хэвтэж байна. Төрийн байгууллагад данстай нь хурандаа цолтой шүү. Архи ууна. Замын цагдаа зодно. Рекет хийнэ. Хаана газрын маргаан болно, тэнд цамцны захаа босгосон хэдэн бүдүүн бөх зогсч байна. Сонгуулиар нам намын бөгс долоож гүйнэ. Яацарсан ч улс юм дээ. Ядаж барилдах ажлаа сайн хийхгүй юм. Тахимаа өгөхгүй. "Би оочоогүй, унаагүй” гээд түмэн амьтны нүдэн дээр орилж бархираад хэвтчихнэ. Зүлэг ногоон дэвжээн дээрээ зодолдож нүдэлдээд нэгнээ алах шулахаа шахна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Арай л хутга барьж дайрахгүй юм даа. Завьждах, нугаслах зэрэг мэх тренд боллоо. За, сүүлийн хэдэн жил бол бөх гэхээр л бөөлжис цутгатал хэрүүл хийлээ. Цаг цөвүүн болоход чивтэй чавганц үзнэ гэсэн бошго байдаг юм гэсэн. Үнэн байх. Тэр чивтэй чавганц гээч нь монгол бөхөд шүглэсэн бололтой. Талцаж байгаад хэрүүлийн бузар болвол болохоор хэрэлдлээ дээ. Юун хийморь, лундаа мундаа, баяр наадмын манлай, үнэн хүчит, харьшгүй цаашаа зүгээр... Одоо тэгээд барилдахаа больж байгаа юм байна. Ашгүй, ашгүй. Угаасаа жудаг ярьсан энэ жудаггүй хүмүүсээс монголын нийгэм залхаж байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Ямар бөх, хэнд хандив тусламж өргөв. Ганц ширхэг мод тарилаа, ядарсан зүдэрсэн, өвдөж зовсонд ингэж тэгж тусалсан бөх гэж сонсов уу. Мэдэхгүй юм. Ундармаа гэж жүжигчин эмэгтэй төрөх эмнэлэг тохижуулжээ л гэнэ. Улсын ямар сайн бөх аль эмнэлгийн ханан дээр өөрийн хөрөнгөөр ганц лааз будаг нялав аа. Байхгүй. Өвөрмонголоос нэг аварга нь хэдэн зуун саяын шагнал авлаа л гэсэн. Хэнд, ямар хандив, тусламж, дэмжлэг үзүүлэв.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монгол бөхийн томчууд нь дэлхийн бусад улс орны тамирчид, соёл урлагийн зүтгэлтнүүд шиг нийгмийн хариуцлагаа яаж ухамсарлаж байгаа юм. Зүгээр л авах, идэхийн бөөн хар шунал. Одоо энэ Үндэсний бөхийн холбооны хэрүүл нь ч гэсэн алсуураа явж явж тэр Бөхийн өргөөг авах гэсэн жалга довны шунал л юм билээ. Өнөөдөр монгол бөх гээч нь ёс суртахуун, бөхийн хөгжил, утга агуулгын хувьд уналтынхаа хамгийн доод цэгт хүрээд байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хамгийн аюултай нь тэд хэзээ ч энэ байдлаа хүлээн зөвшөөрөхгүй, ойлгон ухамсарлах, шинэчлэгдэн зохион байгуулагдах чадамжгүй болох нь илт байна. Тиймээс яг энэ үед нь улс тэднээс салах хэрэгтэй. Яаж гэж үү? Бид тэднийг, нийгмийн эдгээр шимэгчдийг тэжээхээ болино гэсэн үг. Тиймээс, надад нэг санал байна. Одоо энэ хэрүүл хийгээд байгаа хоёр холбоог шүүхийн шийдвэрээр татан буулгая. Бөхийн өргөөг төр хурааж авах хэрэгтэй. Тэгээд бас нэг бөх нь байрыг нь авчихсан монгол циркчдээ орох оронтой болгоё. Өнөөдөр монголын нэрийг дэлхийд тахалж байгаа энэ салбар төвлөрсөн байр болон төрийн дэмжлэггүйгээс болоод устаж мэдэхээр боллоо. Цөөн, сэтгэлтэй хэдхэн хүний нуруун дээр л монголын цирк одоохондоо оршин тогтнож байна. Монгол бөхийн өргөө бол яг тайзны хувьд хуучин циркээс хамаагүй том, бэлтгэл сургуулилт, тоглолт хийхэд хамгийн тохиромжтой цогцолбор.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Угаасаа энэ өргөө монголын ард түмний хандив тусламжаар боссон байшин. Тиймээс төр нь мэдээд улсад хэрэгтэй, ашигтай салбараа өөд нь татаж яагаад болохгүй гэж? Энэ удаад эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашья. Эзэн гэдэгт төр болон хандив өргөсөн ард иргэдийг хэлж байна. Мөн баяр наадмын хуульдаа өөрчлөлт оруулаад бөхийн цолыг заавал Ерөнхийлөгчийн зарлигаар биш шинээр эмхлэгдсэн төрийн бус байгууллага нь шийдвэрээ гаргаад олгоод явахад л болно. Яахав Ерөнхийлөгч медалийг нь зүүгээд өгдөг л юм байгаа биз.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тэгэхгүй бол түрүү бөхийн шээс болгон дээр Монгол төрийн тэргүүний зарлиг хүчин төгөлдөр байх эсэх нь шийдэгддэг болчих гээд байна аа. Бусад спортын болон бөхийн төрлүүдээс үндэсний бөхийг ийнхүү хуульчлан онцгойлон авч үзэх ямар шаардлага, шалтгаан байгаа юм бэ. Юм ховор, үзэж харах юмгүй хуучны цагт бол бөх хамгийн сайн сайхан зүйл байжээ. Хүү төрвөл бөх болоорой ч гэдэг байж. Харин одоо ямар ч эцэг эх хүүдээ хэл сайн сураарай, мэдлэгтэй болоорой л гэж хүснэ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Ингэхэд ер нь монгол бөх яг спорт мөн үү? Гадагшаа энэ төрлөөрөө тэмцээн уралдаанд явахгүй. Тогтмол барилдахгүй. Бүх спорт чансаатай. Тийм хатуу зэрэглэл монгол бөхөд байхгүй. Байсан ч тэр нь хэлбэрийн төдий. Бүтэн жил нэг ч тэмцээнд орохгүй, бэлтгэл хийхгүй яваад байж болно. Монгол бөх ганцхан удаа хэзээ ч юм гаргасан амжилтаараа насан турш эрэмбэлэгдэнэ. Жингийн болон насны ангилал байхгүй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тэгэхээр спорт гэхээсээ илүү зугаа цэнгэл юм биш үү дээ. Бод л доо, дэлхийн чансааг 48, 57-кг д тэргүүлж байсан гавьяат М.Уранцэцэг, Д.Сумьяа нар нэг жил огт барилдахгүйгээр айраг тараг, цолны найр хэсээд явахад дараагийн амжилт байтугай татами дээр дахиж гарах уу үгүй юү гэдгээ шийдэх болно. Гэтэл монгол бөхөд болохоор бусад спортод мөрддөг хатуу дүрэм журам бүгд эсрэгээрээ байна шүү. Жилд барилдах нормыг нь дүрмээр тогтоогоод өгөхөөр "Наадахыг чинь настай хүн биелүүлэхэд хэцүү” гээд шилээ шөргөөх аварга байх. Сайхан, сайхан. Тэгэхээр найраа, хэрүүлийн бузар, допингийн маргаан нь дийлдэхгүй байгаа энэ монгол бөх гээчийг эмхэлж цэгцлэх цаг нь болжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Б.ЭРДЭНЭСОЛОНГО
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ЭХ СУРВАЛЖ: http://mongolcom.mn/
Шимэгч
Хүчирхэг төр улс оршин байхын гол үндэс нь татвар юм. Татвар байхгүй бол төр байхгүй. Төр улс байгаа л бол татвар зайлшгүй. Төр улс хэр хүчирхэг болохыг татвараа хэр зэрэг хянаж байгаагаар нь хэмжинэ. Олон улсын жишгээс харахад, хяналт 90 орчим хувьтай бол маш сайн. 80 орчим хувь бол дунд зэрэг, 70, түүнээс бага хувийг хянаж байвал тааруу гэж тооцдог. Хянаж чадаж байгаа хувь нь төрийн хүчирхэг байдлын хэмжүүр юм. Харин алдсан хувь буюу далд эдийн засаг гэж тодорхойлж буй хэсэг нь төрийн чадамжгүй байдлыг илэрхийлдэг. Тэгвэл энэ зүй тогтлыг Монголын жишээн дээр авч үзээд далд эдийн засаг үүсгэн, төрийг чадваргүй болгож буй секторыг тодорхойлох гээд үзье. 
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>СОНГУУЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд гаргасан судалгаанд Монгол Улсад далд эдийн засаг ДНБ-ий 9.2 хувьтай тэнцдэг гэжээ. 2010 онд 35 хувь байсантай харьцуулахад багассан мэт санагдаж магадгүй. Үнэндээ бол багасаагүй бөгөөд уул уурхайн экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор ДНБ-ий хэмжээ өссөн учраас л багассан мэт харагдаж байгаа юм. Далд эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгийн хэмжээ сүүлийн таван жил 3-3.5 их наяд төгрөгт хэлбэлзэж буй (2018 онд 2971.9 тэрбум төгрөг). Дээр нь сонгуулийн жилийн статистик гэдгийг нэмээд хэлчихэд илүүдэхгүй. 9.2 хувь гэдэг тоог гаргаж ирэхэд гаднын нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй гэсэн үг. 
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Манай улс бол хаанаас нь ч харсан хөгжиж буй орон. Олон улсад хийгдсэн судалгаануудаас харахад сүүдрийн эдийн засгийн хэмжээ хөгжиж буй орнуудад татварын системийн үр ашиггүй байдал, авлига болон орлогын доогуур түвшнээс шалтгаалан хөгжингүй орнуудаас харьцангуй өндөр байдаг.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тухайлбал, Шнайдер (2010)-ийн судалгаагаар 1999-2007 оны хооронд далд эдийн засаг хөгжингүй орнуудад дунджаар ДНБ-ий 17.2 хувь, хөгжиж буй орнуудад 35.1 хувь, шилжилтийн эдийн засагтай орнуудад 36.3 хувьтай тэнцэж байна гэжээ. ҮСХ-ны судалгаагаар бол манай улсын далд эдийн засаг хөгжингүй улсуудын дунджаас ч бага байна. Гэсэн ч албан ёсны эх сурвалж яалт ч үгүй мөн учраас баримт болгохоос аргагүй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>      Mанай улсын далд эдийн засаг 2018 онд ДНБ-ий 9.2 хувьтай тэнцжээ. Бүдүүн баргаар хэлэхэд 85 хувийн ажиллагаатай мотороор урагшилж байна гэсэн үг. Улс орны хөгжлийн хурдад далд эдийн засаг бүтээгчид буюу шимэгчдийн үзүүлж буй саад багагүй гэдэг нь эндээс ойлгогдох биз ээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Далд эдийн засаг нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд олон тодорхойлолт байдаг. Ерөнхийд нь авч үзвэл үйл ажиллагааны хувьд хуулийн дагуу боловч зах зээлийн бус зарчмаар явагдсан, эдийн засагт албан ёсоор бүртгэлгүй явагдаж байгаа үйл ажиллагаануудыг сүүдрийн эдийн засагт хамруулдаг.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>      Сүүдрийн эдийн засаг үүсэх гол шалтгаан нь татварын дарамт, нийгмийн даатгалын өндөр шимтгэл болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой аливаа дүрэм журам юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дээр дурдсан бэрхшээлээс зайлсхийхийн тулд иргэд, ААН эрхэлж буй үйл ажиллагаагаа үнэн бодитой мэдээлэлгүй, албан эдийн засгийн бүртгэлээс орхигдож далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.Сүүдрийн эдийн засаг тэлэх нь татварын боломжит орлогыг бууруулах, албан статистик мэдээллүүдийн уялдаа холбоог алдагдуулах бөгөөд түүнд үндэслэсэн эдийн засгийн бодлогыг гажуудуулах, аливаа бодлогын арга хэмжээ үр ашиггүй болох сөрөг үр дагавартай юм. Иймд далд эдийн засгийн хэмжээг тодорхойлох, далд эдийн засгийг бүрдүүлэгч секторуудыг олох, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж ил гаргах нь чухал юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ТЭТГЭВРИЙН САНД ҮҮРЛЭСЭН ШИМЭГЧИД
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Манай улсын хэрэгжүүлдэг тэтгэврийн эв хамтын тогтолцоо нь хүн амын ихэнх хэсэг нь залуу байгаа тохиолдолд л ашигтай байдаг онцлогтой. Яг энэ утгаараа бол харьцангуй залуу хүн амтай манай улсад хамгийн тохирсон тогтолцоо. Гэсэн ч ажилтай иргэдийн тоо цөөн байгаагаас болж тэтгэврийн сан ачаалалтай байдаг. Гэтэл муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр төр ажлын байр бий болгож чадахгүй байж ажил хийгээгүй, шимтгэл төлөөгүй хүмүүст тэтгэвэр авах боломж гаргаж өгсөн.
1990-ээд оны хүнд хэцүү цаг үед хүмүүс ажилгүй байсан нь өөрсдийнх нь буруу биш гэсэн философи дээр үндэслэсэн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль баталж хэрэгжүүлснээр сангийн ачаалал эрс нэмэгдсэн.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хэдхэн жилийн өмнө л хүн амын дундаж наслалт бусад үзүүлэлтийг тооцож үзсэн ч хамгийн муугаар бодоход 2030 оноос л хүндрэл ажиглагдана гэдэг байлаа. Гэтэл юу юугүй 400 гаруй мянган тэтгэвэр тэтгэмж авагчтай болж, алдагдалд орсон нь дээрх хуультай холбоотой. Нөхөн төлж тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бол үндсэндээ шимэгчид юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>МАЛЧИД Ч ШИМЭГЧ
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монгол бол мал аж ахуйн орон. Монгол Улсын Үндсэн хуульд "Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бий. Энэ дагуу төрөөс үүргээ биелүүлж малчдад өвс тэжээл хүргэх, ноос ноолуурын урамшуулал олгох зэргээр дэмжсээр ирсэн. Малын хөлийн татварыг цуцалж, өөр төрлийн ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсээс таван жилийн өмнө тэтгэвэрт гарах бололцоо олгосон.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>       Уг нь агаар бохирдож байна гээд жолооч нараас яндангийн татвар авч байгаа юм чинь малчдаас малын хөлийн татвар авах ёстой.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Малынхаа ашиг шимээс орлого олсон л бол орлогын албан татвар зайлшгүй. Гэтэл улс орны аж үйлдвэрийг тодорхойлох хэмжээний том сектор шимэгч үржих газар болсон нь харамсалтай.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧИД БОЛ НЭГЭН ТӨРЛИЙН ШИМЭГЧИД
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монголд хамгийн найдвартай ашиг өгдөг, эрсдэл багатай бизнес нь үр хөдлөх хөрөнгө түрээслүүлэх болжээ. Монголд ер нь өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулдаг ААН цөөхөн. Орон сууц болон ажлын байр түрээслүүлж байгаа хэсэг бүлэг бол орлогын татвар огт төлдөггүй шимэгчид мөн.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>      Хүн ам, орон сууцны 2015 оны тооллогод (завсрын тооллого)хамрагдсан 30.6 мянган өрх орон байраа түрээсэлж амьдарч байгаа гэсэн статистик гарсан.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэ жил ээлжит тооллого яг одоо орон даяар явагдаж байна. Ямар үр дүн гарахыг таашгүй ч орон сууцны зах зээлийн байдлаас харахад таван жилийн өмнөхөөс нэг их багасахгүй нь тодорхой. Энэ тоог түрээслэх мөнгөөр үржүүлээд үзээрэй. Багагүй хэмжээний тоо гарах вий.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Сүүлийн таван жилд Монголд хамгийн богино хугацаанд их хөрөнгө босгож, үнэлгээгээ өсгөж чадсан компани бол Lend.mn. Санхүүгийн зах зээл дээр асар богино хугацаанд амжилт олсон шалтгаан нь энэ салбарт мөнгө хүүлэгчид буюу шимэгчид ноёрхож байсантай холбоотой юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>     Мөнгө хүүлэгч иргэд, ААН-үүд сарын 20-30, жилийн 240-360 хувийн хүүтэйгээр мөнгө зээлдэг. Хүүнээсээ илүү торгууль нь аймшигтай бөгөөд өдөрт төлөх төлбөрөө хийгээгүй тохиолдолд цаг тутам 7-15 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг. Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй иргэд мөнгө хүүлэгчдийн гол үйлчлүүлэгчид байдаг.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ХУУРАМЧ БАРАА ҮЙЛДВЭРЛЭГЧИД
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монголд хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид далд эдийн засгийн 4.9 хувийг бүрдүүлжээ. Олонд танигдсан брэнд бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг манайд байгаа нь нууц биш.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>     Хилийн чандад үйлдвэрлээд оруулж ирж зардаг сураг дуулддаг. Тэгвэл биеэ үнэлэлт, хар тамхи мансууруулах бодисын худалдааг ч мөн энэ хэсэгт хамруулсан байх бөгөөд энэ хоёр л гол жин даржээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Ялангуяа хар тамхины зах зээл таван жилийн өмнө 5.9 тэрбум төгрөг байснаа 113 тэрбум болж огцом өссөн гэж ҮСХ-ны судалгаанд өгүүлсэн байх юм. 
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ШИМЭГЧ ҮҮСЭХ ОРЧИН НӨХЦӨЛ
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хөгжингүй орнууд иргэддээ амьдрах цалин өгдөг. Идэж ууж, өмсөж зүүх, аялж зугаацахаас гадна хуримтлуулах хэмжээний хөлс олгодог.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>    Монголд хөдөлмөр эрхлэгчдийн 90 хувь нь идэж уухаасаа илүү гарахгүй буюу амь зуух хэмжээний цалингаар ажиллаж байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Идэш уушнынх нь мөнгийг өгөхгүй бол тухайн ажилчин өлсөж үхнэ. Тиймээс цаашид ажиллуулахын тулд арга буюу идэш уушинд нь хүрэлцэх төдий цалин өгч байгаа гэж ойлгож болох юм. Хөгжингүй орны иргэд бол яг ингэж ойлгоно. Ажил хийж байгаа нь өлсөж үхэх аюулаас дөнгөж хэлтэрч байхад ажилгүй нь тэгээд яах юм бэ. Өлсөж үхэх гэж байгаа амьтан хоол тэжээлийн төлөө амиа тавихаас буцдаггүй. Тэгвэл орлого нь хоол хүнсэндээ ч хүрдэггүй монгол хүн олсноо шингээхийн тулд татвараас бултах нь алга урвуулахын дайны асуудал.Зогсоолд байсан машиныг мөргөчихөөд зугтах, сохор хүний мөнгийг хулгайлах, дээрэмдэх гээд муу муухай бүхэн эдийн засгийн энэ тааламжгүй нөхцөлөөс болж гарч байна шүү дээ. Шимэгчид өөрсдөө хүссэндээ шимэгч болсон юм биш. Орлого хангалттай, амьдрал нь санаа зовох зүйлгүй бол хүн муу зүйл санаж сэдэхгүй л болов уу.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Баялгийн хуваарилалтын шударга бус байдал, амьжиргааны нөхцөл дорой байдал нь шимэгчдийг бий болгодог. Манай улсад ийм нөхцөл байдал байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Далд эдийн засгийн ДНБ-тэй харьцах хувь хэмжээ хэдий чинээ их байна, төдий чинээ улсын төсвийн орлого багасдаг. Үүнийг дагаад төрөөс авах татвар хураамж нэмэгдэж, иргэддээ үзүүлэх төрийн үйлчилгээ мууддаг. Харамсалтай нь, эхлээд далд эдийн засгийг ил болгож байж л төсвийн бааз нэмэгдэнэ, тэрний дараа татвар бууруулах боломжтой.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ШИМЭГЧДИЙН ПИРАМИДЫН ОРОЙД ЗАЛРАГСАД
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"Хүмүүс бактеритай яг адилхан. Нэг тааламжтай газар олоод суурьшина. Тэгээд тэр газрынхаа шим шүүсийг шавхаж дуустлаа салдаггүй”.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэ үгийг хууль сахиулах, гүйцэтгэх дээд байгууллагын гишүүдэд зориулаад хэлчихсэн мэт санагдана. Ихэнх нь 20-иос дээш жил тэр дээр сууж шимэгчлэв. Зах дээр цай зардаг Дулмаа эмгэн 200 төгрөгөөр нэг аяга цай зарсан бол хүн амын орлогын албан татварт төлөх ёстой. Гэтэл дээр суусан цагаан захтнууд үзгээ хөдөлгөх төдийд хэдэн мянган Дулмаагийн шимэгчилсэнтэй тэнцэх хөрөнгийг шимж байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тэдний хошуу хэтэрхий урт, дэндүү шунаг. Дарга нар нь Боловсролын зээлийн сангаас нэг хүүхдэдээ л 32, 34 мянган ам.доллар авч өгөөд эргүүлж төлөхгүй байх жишээтэй. Нэг удаа ингэж шимэгчилсэн мөнгөн дүн нь л хэдэн зуун шударга иргэдийн жилийн татвартай тэнцэнэ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ЖДҮХС, ХЭДС-гийн хөрөнгийг хэдхэн шимэгч тэрбум, тэрбумаар нь авч, олон мянган Дорж, Дулмаагийн боломжийг ганцхан шимэлтээр сорж буй. Эрх баригч хоёр намын шимэгчдэд улсаа хөгжүүлэх төлөвлөгөө байхгүй. "Сонгуулиар сөрөг хүчин гарч ирлээ гэхэд өмнө нь эрх барьж байсан намынхаа үйлдсэн гэмт хэргийг хэлэлцэхгүй байя” гэсэн тохироо л бий. Тийм ч учраас өндөрт байгаа дээрээ аль болох шунаглаж, ихийг шимэхээс өөрийг боддоггүй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монгол Улс маргааш яах нь тэдэнд огт падгүй. Яагаад гэвэл, авлига хээл хахуульд идэгдсэн, шат шатандаа шимэгчдээр дүүрсэн өнөөгийн Монгол Улсыг өөр хэн ч биш, дээд албан тушаалд халаагүй сууж байгаа тэр шимэгчид л бий болгосон.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Үнэндээ өнөөдөр Монголд далд эдийн засаг байх уу, үгүй юу гэдгийг шийддэг хүмүүс нь эд нар. Дорж, Дулмаа мэтийн шимэгчид бол дээр суусан цагаан захтай шимэгчдийн хажууд ариухан амьтад.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дээрх шимэгчдийг тоочихдоо "Тэтгэврийн санд үүрлэсэн”, "Малчид”, "Мөнгө хүүлэгчид” гэхчлэн тодорхойлсон. Тэднийг бий болгох ажлыг дээр суудаг том шимэгчид хийсэн гэхэд буруудахгүй. Оройд заларсан шимэгчид дараах шимэгчдийг хэрхэн бий болгосон бэ гэдгийг танилцуулъя.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тэтгэврийн санд үүрлэсэн шимэгчид
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн үйлчлэх хугацаа нэг жил. Өөрөөр хэлбэл, 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжих юм. Ингэснээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэж байгаа юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Малчид ч шимэгч
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>2015 онд ХХААХҮЯ малчдаас бэлчээр ашигласны төлбөр авах талаар санал боловсруулж, Сангийн яаманд хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хууль эрх зүйн орчин нь бүрдсэнгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан. Хууль хэрэгжсэнээр энэ онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 44.6 тэрбум төгрөг зарцуулна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Түрээслүүлэгчид бол нэгэн төрлийн шимэгчид юм
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Түрээслүүлэгчдээс татвар авах талаар бодитой арга хэмжээ аваагүй. Хууль эрхзүйн зохицуулалт байхгүй. Дэлхийн хотуудын татварын ихэнх хувь нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогоос бүрддэг бол манай нийслэлийнх цалин, хүн амын хувийн орлогоос бүрддэг. Түрээслүүлэгчдээс татвар авахаар 2013 онд орон даяар тооллого хийсэн ч мөнгө үрсэн ажил болоод дууссан.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Мөнгө хүүлэгчид
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Нэр бүхий гишүүд зээлийн хүүг бууруулах хууль санаачилсан ч батлагдаагүй. Банк бус санхүүгийн байгууллагуудын эрх ашгийг хөндсөн учраас УИХ-ын зарим гишүүн хувийн бизнесийнхээ эсрэг хууль гаргахыг хүсэхгүй. Уг нь жилд 60 хувиас дээш байж болохгүй гэчихсэн л бол өдрийн зээл гэх мэт бусармаг ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн хөл тушигдаж, иргэдийн нуруун дээрээс их ачаа хөнгөлөх байв.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хуурамч бараа үйлдвэрлэгчид
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хуурамч бараа үйлдвэрлэл гэх секторт хар тамхины худалдаа багтдаг. Зах зээл нь 113 тэрбум төгрөг буюу 40 гаруй сая ам.доллар болж огцом өссөн. Ийм их хэмжээний хар тамхийг Монголд хэн оруулж ирж борлуулж чадах вэ. Үүнд мэдээж баталгаатай хариулт байхгүй. Дипломатууд гэсэн хардлага бий. Монголын дипломатчид ямар ажил эрхэлдэг вэ гэдгийг өнгөрсөн он дэлхийд таниулсан. Энэ бол баримт. Төрийн өндөр албан тушаалтны хүү БНХАУ руу хар тамхи оруулахаар завдаад баригдахад ялтан шилжүүлэх гэрээгээр Монголд авчирч, удалгүй сулласан нь баримт. Түүнээс болоод БНХАУ-тай дахин ялтан солилцоход хүндрэл учраад байгаа нь баримт.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Х.БАТСАЙХАН
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
Сонгуульд аль "НАМ" ялах бол...
Надаас хүмүүс "сонгуульд аль нам ялах бол ?” гэж асуух. Энэ нь яах аргагүй "сонирхолтой” асуулт боловч мөн чанараараа тэнэг асуулт юм. Хэрэв өөрийн ухамсартай, ямар нэг хэмжээний боловсролтой, тавьсан зорилготой хүн бол: "Ирэх дөрвөн жилд Монгол Улсад юу болох бол, миний амьдралд ямар өөрчлөлт гарах бол?” гэж асуух ёстой. Гэтэл манайхан асуултын байрыг сольж, зөвхөн сонгуулийн магадлалт үр дүнг сонирхож, бараг 30 жил "бөхийн таавар” хийж байна.
Үнэндээ сонгууль бол алив иргэн дөрвөн жилийн багцаанд өөрийн болон улс орны ирээдүйгээ сонгох сонголт мөн. Иймээс сонгуульд ялах, ялагдах нь чухал биш, харин сонгуулийн дараах дөрвөн жилд юу болохыг системийн түвшинд ойлгох нь чухал гэдгийг ухааруулах зорилгоор эл товч өгүүллийг тэрлэв. Мөн энд би ганц ч "онол” яриагүй гэдгээ онцлон дурдаж байна…
Аль нам ялах бол ?!
Эхлээд "онолын” боломжит хувилбаруудыг авч үзье:
1. МАН ялж дангаараа Засгийн Газраа бүрдүүлэх.
2. АН ялж дангаараа Засгийн Газраа бүрдүүлэх.
3. Хоёр намын хүч тэнцэж, Эвслийн Засгийн Газар байгуулах
4. Шинэ эвсэл, бие даагчид амжилт олж, МАН, АН хоёрын аль нэг нь тэдэнтэй эвсэх.
Үүнээс өөр ямар ч хувилбар байхгүй. Тэгээд ч эдгээр бүх хувилбарыг бид туршиж үзсэн. МАН, АН хоёр дангаараа ялж үзсэн, мөн хэд хэдэн удаа эвсэж үзсэн, мөн өөр нам, хүчинтэй хэд хэд эвсэж үзсэн.
Ингээд 30 жил болжээ. Үр дүн нь Монгол Улсын системийн хямрал, сүйрэл. Системийн хямрал нүүрлэж байгааг би аль дивангалавт буюу 1998 оноос эхлэн үглэж байсан (бүр ном болгож тараасан гээд бодчих) бол саяхнаас МАНАН-гийн удирдагчид албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Үүнийг тэдний албан ёсны илтгэл, айлтгалаас шалгаад үзсэн ч болно.
Ямар ч гэсэн системийн хямралд орсон гэдгээ дээр доргүй хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт системийн хямралд орсон бол түүнээс зөвхөн системийн өөрчлөлт, шинэчлэл хийж баймаажин гарч чадна.
Харамсалтай нь, гачлантай нь МАНАН системийн өөрчлөлт шинэчлэл хийх нь байтугай, бүр урвуугаар үйлдэж, МАНАН системийг бэхжүүлэх, мөнхжүүлэх, үүрд хадгалах илт зорилго бүхий Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүч түрэмгийлэн батлав. МАНАН-гийн шинэчлэл ердөө л энэ. Шинэ Үндсэн Хууль батлаад МАНАН-г засарна, сайжирна, хүмүүжнэ гэж горьдох нь усан тэнэгийн ажил.
Та бидний "аль нам ялах бол ?” гэсэн асуулт энэ хүрээд зогсоно. Дээр дурдсан 4 хувилбарын аль нэг биеллээ гэхэд МАНАН ирэх 4 жилд сайжрах уу ?! МАНАН сайжирч, засарч, хүмүүжнэ гэж найдах нь огтоос боломжгүй гэдгийг бид 30 жилийн туршлагаасаа мэднэ. 30 жил тасралтгүй хулхидуулсан гашуун түүхээсээ сургамж авах болоогүй юу?! Залхах, хашрах болоогүй юу ?!
МАНАН бол биднийг 30 жил хулхидсан, хэзээ ч засаршгүй, огт сайжрахгүй, хэзээ ч хүмүүжихгүй адгийн хулгайч, дээрэмчид гэдгийг ганц бид мэдээд байгаа юм биш, манай ард түмэн бүгдээрээ мэдэж ойлгож байгаа. Үүнийг манай ард түмний дургүйцэл, жигшил, үзэн ядалт хөдөлшгүй нотолно.
Тэгээд яагаад харсаар, мэдсээр байж адгийн новшнуудыг дахин дахин сонгоод байдгийм ?! Одоо яах гэж дахиж сонгох гээд бэлтгээд байгаам юм ?! гэсэн асуулт зүй ёсоор гарна. Үүнд монголын ард түмэн тэнэг гэсэн хариулт өгчих шиг амархан ажил гэж үгүй. Ухаандаа: боловсролгүй, эв нэгдэлгүй, үнэт зүйлгүй, зорилгогүй, залхуу, бэлэнчилдэг, бэртэгчин, идэвхигүй гэх мэт ард түмнээ "хязгааргүй” муулж болно. Манай сэхээтэн нэрт новшийн лаларуудын хийж чадах цорын ганц дүгнэлт нь энэ юм. Ингэлээ гээд юу ч өөрчлөхгүй, юу ч өөрчилж чадахгүй…
Асуудал манай ард түмэн "мэдэхгүй”, "ойлгохгүй” байгаад биш, харин МАНАН Монголын ард түмний эрх ашгийн эсрэг ажиллаж, тэдний сонгох, сонгогдох эрхийг бүх талаар (улс төр, хөрөнгө мөнгө, үзэл санаа, хуулийн хувьд) хаан боогдуулж, тэдний ёонголт хийх боломжийг үгүй хийсэнд байгаа юм.
Яагаад?! Иймээс Монголын улс төрийг ойлгохын тулд МАНАН системийг системийн хувьд шинжлэх ёстой.
Монгол истеблишментийн тухай
Бас юун гадаад үг гаргаад ирэв гэж гайхах хэрэггүй. Монголоор бол эрх баригч, олигархи, МАНАН, дарга нар, томчууд, 30 гэр бүл хэмээн янз бүрээр ярьдаг цөөнхи, явцуу бүлгийг "истеблешмент” ("establishment”- суурь, үндэс гэсэн утгатай) гэж шинжлэх ухаанд нэрлэдэг.
Истеблешмент гэдэг бол: нийгэм-улс төрийн системд голлох байр суурь эзэлж, оршин буй нийгмийн байгууллын тулгуур болж, олон нийтийн санал бодлыг төлөвшүүлдэг хүмүүсийн нийлбэр, түүнчлэн оршин буй нийгмийн дэг журмыг тэтгэн дэмжиж байдаг нийгмийн институтын цогц нийлбэр. Юу ч гэсэн тогтоогоод авчихгүй юу…
Энэ тогтсон нэр томъёог манайхан хүлээн авч хэрэглэх нь юу л бол ?! Иймээс дассан сурснаараа "эрх баригч” болон "МАНАН” гэдгээрээ цааш явна. Уг нь истеблешмент юм л даа…
Дэлхийн аль ч улсад эрх баригч, элит гэж нэрлэгдэх цөөнхи бүлэг төр барьдаг. Тэд өөрийн эрх ашгийг бодох нь мэдээж хэрэг. Гэхдээ л улс орон, ард түмнийхээ эрх ашгийг давхар бодож, заавал харгалздаг ба ингэснээр улс орон нь цэцэглэн хөгждөг.
Монголд эрх баригч МАНАН бүлэг бий болсонд би, бид дургүйцээд байгаа юм биш, харин монголын эрх баригчид мулгуу тэнэг, ухаангүй үйлдлээрээ улс орноо сүйрүүлээд байгаад дургүйцээд байгаа юм.
Иймээс дэлхийн болон монголын эрх баригчдын ялгааг авч үзэх шаардлагатай:
Нэг. Монголын эрх баригчид "капиталын анхдагч хуримтлал”, "зэрлэг капитализм” үеийн дүрэмгүй тоглолтын "үр могой” юм. Иймээс тэд бэлэн баялгийг хулгайлан, дээрэмдэх ганцхан аргатай байдаг бөгөөд бүтээн байгуулна гэдгийг огт мэддэггүй. Үүнээсээ болж улс орноо сүйрүүлж, системийн хямрал, задралд оруулсан.
Хоёр. Дэлхийн аль ч улсын эрх баригчид үйл ажиллагаандаа эрх ашиг, зарчим, үнэт зүйлс гэсэн гурван зүйлийг зөв хослуулахыг эрмэлздэг бол монголын эрх баригчид зарчим, үнэт зүйлс хоёрыг "хасчихаад” зөвхөн эрх ашиг гэсэн ганц зүйлийг удирдлага болгодог. Энэ нь байн байн шинэ зарчим, чингэхдээ эсрэг тэсрэг зарчим тунхагладгаар тод илэрдэг. Зарчим олдвол завхрал болдог.
Гурав. Монголын эрх баригчид мөнгөний болон таваар шүтэх үзэл буюу фетишизмд хэт автсан учир үндэсний эрх ашгийг үл ойшоодог. Үүнээсээ шалтгаалж Монгол Улсын биш, монгол үндэстний биш, харин гадаадын эрх ашгийг шууд хамгаалдаг.
Дөрөв. Дэлхийн эрх баригчдын боловсрол, соёл, мэдлэг нийгмийнхээ дунджаас ямагт илүү байдаг бол монголын эрх баригчдын дийлэнхи нийгмийн дундаж буюу түүнээс доош мэдлэг боловсролтой. Иймээс тэдний тархи толгой, үйлдлийг гадаадаас удирдан зохицуулдаг. Монголын томоохон төсөл, түүний ТЭЗҮ-ийн дийлэнхийг ямагт гадаадад хийдгээр үүнийг хялбархан нотолж болно.
Тав. Гадаад эрх баригчид цаг ямагт шинийг эрэлхийлж, бүрэлдэхүүнээ байнга шинэчилж байдаг бол монголын эрх баригчид огт солигддоггүй, мөн "цусаа” сэлбэдэггүй. Дэлхийн улс төрийн дундаж "нас” 8, их л сайндаа 10 орчим жил байдаг бол монголын төр 20-30 жил ажилласан музейн үзмэрүүдийн "удирдлагын дор” ажилладаг. Тэд улс орноо сүйрлийн байдалд оруулснаа "төр барих туршлага” гэж эндүүрэх болтлоо гажигтдаг.
Зургаа. Гадаад эрх баригчид арга барилаа байнга өөрчилдөг бол монгол эрх баригчид хулгай, дээрмийн аргаа халах солихыг огт боддоггүй. "Онолын” хувьд улс орны гадаад, дотоод бодлого 12-15 орчим жилд зарчмын шинжтэй өөрчлөлт ордог бол монгол эрх баригчдын бодлого, үйлдэл 30 жил огт өөрчлөгдөөгүй. Угаасаа бодлого байхгүй юм чинь үүнээс өөрөөр байх аргагүй. Монголын төр гадаад орчин, дотоод нөхцлийн алив өөрчлөлтийг хүлээн авах, харгалзах, өөрчлөгдөх чадвараа бүрэн алдсан.
Долоо. Гадаад эрх баригчид их л сайндаа 1-2 салбарыг хянаж, энэ хүрээндээ байр сууриа бэхжүүлэхийг оролддог бол монгол эрх баригчид эдийн засгийн бүх салбарт "мал малын зах” эзэмшиж, өрсөлдөн тэмцэлддэг ба шийдвэрлэх гэсэн асуудал болгон дээр хэрүүл, тэмцэл өрнүүлдэг. Энэ нь тэдний зөрчил, тэмцлийг арчаагүй, адгийн доод түвшинд аваачиж, улмаар төрийг болон төрийн удирдлагыг сулруулан доройтуулдаг.
Эрх баригчдын дээр дурдсан 7 шинжийг би тэнгэр харж байгаад бичээгүй, олон жилийн системийн анализаас гарсан дүгнэлтийг дурдаж байна. Гэвч энэ нь тодорхойгүй, нэн бүрхэг санагдаж болох. Үүнийг тодруулах боломж бий юу ?! Байлгүй яахав, энэ бол Та бидний "сайн мэдэх” УИХ. Учир нь УИХ-ын үе үеийн бүрэлдэхүүн, түүнд гарсан өөрчлөлт нь Монголын эрх баригчдын нүүр царайг харуулах хамгийн тодорхой толь юм.
Унхиагүй төр
Одоо УИХ, түүний бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөнийг товч дүгнэе. Надад дэлгэрэнгүй судалгаа байгаа боловч энэ удаад дэлгэрүүлж бичих боломж, цаг зав хомс байна.
Нэг. УИХ-д ЗХУ-д сургууль төгссөн хүмүүсийн хувь байнга бөгөөд эрчимтэй буурч, тэдний орыг "баруунд сургууль төгссөн” хүмүүс эзлэх болов. Баруунд 1, 2, 3, 6 сар, 1 буюу 2 жилийн курс төгссөн баагийнууд анкетан дээрээ сургууль "дүүргэсэн” гэж бичдэг "ёс заншил” нэгэнт тогтжээ. УИХ-ын зарим гишүүн баруунд 5 сургууль "төгссөн” рекорд гэх мэт инээдэмтэй жишээ ч бий. Ухаандаа Ц.Элбэгдорж Харвард төгссөн гэж онгирдог боловч түүнд Харвардын диплом байхгүй гэдэгт би огт эргэлздэггүй. Яахав, ямар нэг дамжаа дүүргэсэн сертификат байж болох л юм. Энэ бол УИХ-ын гишүүдийн боловсролын түвшин хийгээд чанар эрс муудсаныг гарцаагүй нотолно. УИХ-ын гишүүдийн мэддэг хэл, төгссөн сургуулийг шалгавал хөгийн үр дүн гарах нь эргэлзээгүй.
Хоёр. УИХ дахь төрөл бүрийн мэргэжлийн төлөөлөл ихээхэн явцуурч, хуульч, эдийн засагч гэсэн 2-хон мэргэжил голлох болов. Мөн УИХ-ын гишүүд хуульчийн мэргэжил давхар эзэмших явдал "моод” дэлгэрэв. Хүмүүнлэгийн болон инженер, технологийн мэргэжилтэн УИХ-д байхгүйтэй адил болов. Монголын хуульчид өөрийгөө "бүх мэргэжлийн хаан”, бүх шинжлэх ухааны "төлөөлөгч” гэж үздэг гачлантай тэнэглэл дэлгэрэв. Улмаар УИХ-ын шинжлэх ухааны түвшин навс унаж, сэтгэлгээ царцанги байдалд оров. Энэ нь тэнэг тэнэг шийдвэр гаргах, гэнэт бөгөөд нууцаар шийдвэрлэх, гаргасан шийдвэрээсээ эргэж буцах, будилах, ямар ч төлөвлөгөөгүй амлах, үйлдэх зэргээс тодорхой харагддаг.
Гурав. УИХ-д нийгмийн анги давхарга болон салбарын төлөөлөл эрс багасч, тэдний оронд том бизнесийн шууд төлөөлөл дангаар ноёрхох болов. Том бизнес бол жижиг, дунд бизнесийг хэзээ ч төлөөлж байгаагүй, харин ч түүний дайсан юм. Өнөөгийн УИХ-ын гишүүдийн 80 гаруй хувь нь том бизнесийн шууд төлөөллөөс бүрдэж байна. Өнөөгийн УИХ бол монголын баялгийн бялууг хэрчин хуваах зөрчилт асуудлаа "энх тайван” замаар шийдвэрлэх гэсэн том бизнес бүлгүүдийн системт, байнгын зөвлөгөөн юм.
Эндээс МАНАН-гийн ямар ч УИХ Монголын ард түмнийг төлөөлж чадахгүй, төрийг удирдах ямар ч чадваргүй, ердөө л том бизнесийн баялаг булаалдах хэрүүл зодоон, том гэмт хэргийн талбар мөн гэсэн дүгнэлтийг бүрэн итгэлтэй хийж болно.
Манай ард түмэн "Тэгвэл яагаад МАНАН хүчтэй, хэн ч дийлэхийн аргагүй болоод байна вэ?” гарцаагүй асууна. Зарим новшийн лаларууд нь: "Би битгий худлаа "онолдоод” бай. Г.Уянга Та хэд яаж ч тэлчигнэсэн МАНАН-г дийлэхгүй, бүхнийг мөнгөөрөө худалдаад авчихна” гэж бах таваа хангах нь гарцаагүй. Энэ нь дэндүү үнэмшилтэй сонсогдоно…
Гэвч тийм биш, МАНАН хүчтэй харагдаж байгаа болохоос биш, хамгийн сул дорой, үхээнц систем. Үнэхээр Г.Уянга бид хэд МАНАН-г яаж ч оролдоод шууд дийлэхгүй. "Тэгээд дийлэхгүй байж өвчигнөх хэрэг юун?” гэсэн дараагийн баалалт цуврана. Үгүй л дээ, МАНАН-гийн хэзээ ч дуусахгүй, мөн хэзээ ч эвлэршгүй дотоод өрсөлдөөн тэмцэл, алалцаан, дайн гэж "нэг сайхан юм” бий. МАНАН энэнээсээ болж тун удахгүй өөрөө задран унана. Үүний илт тодорхой шинж одоо ч ажиглагдаж буй. Г.Уянга бидний үүрэг бол МАНАН дотоод дайн байлдаанаасаа болж нуран унах үйл явцыг хурдасгах л үүрэгтэй. Тэр үүргээ хэзээд биелүүлж ирсэн. Энэ нь нэг их хүнд, холын зорилт биш нь мэдрэгдэж л байгаа биз дээ?
Сүүлийн 30 жилийн монголын түүх бол МАНАН-гийн дотоод дайны түүх мөн. Иймээс МАНАН-гийн дотоодод ирэх 4 жилд болох дайныг авч үзэх нь зүйд нийцнэ.
Ирэх жилүүдийн зодоон
Төрийг нам удирддаг, намыг сүлжээ удирддаг, сүлжээг намын цөөн эрх баригч удирддаг гэсэн бодит үзэгдэл, үнэнийг үгүйсгэх ямар ч боломжгүй. Тэгвэл МАНАН-гийн явцуу бүлгүүдийг хэн удирддаг вэ ? Энд олон хүчин зүйл дурдаж болох боловч манай нөхцөлд Монголын улс төрд нөлөөлөгч 2 том хүчин зүйл байдаг бөгөөд энэ нь гадаадын эрх ашгийн нөлөөлөл, бизнес бүлгийн эрх ашгийн нөлөөлөл юм.
Гадаад хүчин зүйл. ОТ-н болон Дубайн гэрээг гадаад хүчин зүйл гэхээс өөрөөр нэрлэх боломжгүй. МУ-ын удаа дараагийн Ерөнхийлөгчид Солонгосын шашин нэвтрүүлж, газар нутгаа далдуур зарсныхаа хариуд тэднээс улс төрийн болон санхүүгийн дэмжлэг авч байсныг гадаад хүчин зүйлийн нөлөө гэхгүй өөр юу гэх юм?! Салхитын мөнгө, холимог металлын ордыг хоёр хятад хэрэлдэж, 10 гаруй шүүгч авилга авсны дараа хэзээ хойно ард түмэн мэдэж авсан нь мэдээж гадаад хүчин зүйлд хамаарна.
Хятадын нөлөөг бол ярих ч юм биш, Монгол дахь тэдний нөлөө хурдан бөгөөд эрчимтэй нэмэгдэж байна. Харин Ши Жинпин дарга хоёр хятадад "тусгай үүрэг” өгч, Монголын Салхитын мөнгөний ордыг авах гэж монголын төрийн байгууллага, шүүгчдийг нь бөөнөөр нь авилгалгадсан гэдэгт би хэзээ ч үнэмшихгүй. Ийм хачин тэнэг "адал явдал” гарах бүх талын нөхцлийг МАНАН бүрдүүлсэн. Гэхдээ л энэ бол яахын аргагүй гадаад нөлөөлөл мөн. Гадаадынхан Монголын улс төрд нөлөөлөх оролдлого өнөөдөр эхэлж байгаа юм биш л дээ. Бүр 1992 оноос эхэлсэн.
Шинэ Үндсэн Хуулиа монголчууд өөрсдөө "зохиосон” гэж бодож байвал тун их эндүүрэл. 1996 онд БНОУХ, "Конрад Аденауэрийн сан”, АНУ-ын Тагнуулын Төв Газраас санжүүждэг "Азийн сан” зэрэг гадаад байгууллагууд Монголын ардчилагчдад ойролцоогоор 1 тэрбум илүү долларын мөнгөн тусламж үзүүлж, УИХ-ын сонгуульд шууд хутгалдан оролцсон. Тухайн үед Ц.Элбэгдорж: "Бидний энэхүү ялалт бол мөн БНОУХ-гийн их ялалт мөн” гэж мэдэгдэж байв. Гадаадынхан Монголын улс төрд нөлөөлөх явдал одоо ч хэвээрээ, гэхдээ улам хүчтэй, эрчимтэй хэлбэрт орсныг нотлох ноцтой баримтууд бий…
Бизнес бүлэглэлүүд. Монголын улс төрчид нэн тодорхой том банк, том концерн, группийн эрх ашгийг шууд болон шууд бусаар төлөөлж байдаг. Үүнийг манайхан надаас "хамаагүй илүү” мэдэх учраас нэмж тайлбарлах шаардлагагүй. Харин банк санхүүгийн болон үйлдвэрийн капитал нэгдэн нийлэх, төвлөрлийн үйл явц болж байгааг дурдах ёстой.
Гадаадын болон бизнес бүлэглэлийн эрх ашиг олон талаар давхцдаг ба энэ утгаар нь тэднийг нэг том хүчин зүйл гэж үзэж ч болно. Учир нь Монголын банк, санхүүгийн том том бүлэглэлүүд Монголдоо л томроод байдаг болохоос үндсэндээ гадаад хамтрагчдынхаа заавраар явдаг гэхэд хилсдүүлсэн хэрэг болохгүй. Наад зах нь монголын том компаниудын гадаадад тавьсан өр зээл гэж танагаа алдсан. Энэ нь Монголд л "нууц" байдаг болохоос биш, гадаадад ил тод байдаг. Энэ мэдээллийг олж авах нь цаг л их шаардахаас өөрөөр онцын хүнд асуудал биш л дээ…
Гагцхүү гадаад улсуудын эрх ашиг, сонирхол нийлнэ, нийцнэ гэж хорвоод байхгүй. Ухаандаа АНУ, ОХУ, Хятад, Япон, Солонгос, Турк гэхчлэн гадаад улсуудын эрх ашиг байнгын зөрчилтэй, бас эвлэршгүй. Үүнийг дагалдан МАНАН-гийн бүлэглэлүүдийн эрх ашиг хоорондоо нийцнэ гэж бас л номонд хазгай. Энэ зөрчлийн толин тусгал нь монголын улс төр бөгөөд энэ нь монголын эрх баригчдын зодоон нүдээн, зөрчил тэмцлээр илрэн гардаг. Иймээс монголын эрх баригчдын хэрүүл тэмцэл мөддөө дуусахгүй, бас зогсохгүй. Харамсалтай нь эрх баригчдын өрсөлдөөн тэмцлийн улмаас Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг суларч, хохирч байна. Шууд хэлэхэд манай тусгаар тогтнол тун эмзэг, нэн эргэлзээтэй болсон…
Юунаас болж хэрэлдэж зодолдох гэж ? зарим "гэнэн” асуух нь лавтай. Монгол орны баялгаас болж хэрэлдэнэ, зодолдоно, энэ бол гарцаагүй… Ямар баялаг ?! ОТ вандан пад. Үүнийг дүүрч гэж бодсон ч цаад асуудал нь нээлтэй гэдгийг л дурдая. "Гацуурт”-ыг "аз болоход” буцаагаад авчихсан. Үнэндээ "Ноён уул” хөдөлгөөнийхөн, тэргүүн Цэрэннадмид, Уянга, гишүүн Болорчулуун нар, зарим үндэсний үзэлт тууштай залуус дэлхийд рекорд тогттол хойшилсон олон шүүх хурлыг давж авч үлдсэн.
Ирэх 4 жилд ТТ-н ээлж ирж байна. Түүнчлэн Асгатын мөнгө – холимог металл, Салхитын мөнгө – холимог металл, Цагаан-Эргийн вольфрам, Хармагтайн зэс-алт, цаашилбал, нефть, хий, уран болон газрын ховор элемент гэхчлэн Монголын баялгийн жагсаалтыг "хязгааргүй” үргэлжлүүлж болно.
Үүнээс болж зодолдохгүй юм бол өөр юунаас болж зодолдох юм?! Зодолдох зодолдохдоо нармайгаа нээлцэх юу ч биш, жинхнээсээ алалцаж өгнө. Харж л байгаарай. Энэ тохиолдолд хэн нь түрүүлж, хэн нь сүүлдэж "үхэхийг” МАНАН өөрөө шийддэг юм биш, харин Г.Уянга бид нар шийддэг юм !!!
Энэ нь улс төрийн талбайн (шинжлэх ухааны ойлголт шүү) аль ч байрлалаас МАНАН болон түүний дурын удирдагчид "үхлийн цохилт” өгөх, эсвэл "түр аврах” хүч боломж, мэдлэг мэдээлэл бидэнд хангалттай байгаа гэсэн хэрэг юм. Иймээс бид МАНАН-гаас хүчтэй, түүндээ итгэдэг…
Цаг өөр болж байна…
Саяхан болтол эрх баригч бүлэглэл Монголын баялгийг өм цөм, дураараа идэж уудаг байсан бол эдүгээ олон түмний хяналт, шаардлага чангарч, нөгөө талаас өрсөлдөгч бүлэглэлийн тоо болон хүч ойролцоогоор тэнцэж, эсэргүүцэл нэмэгдэв. Идвэл найзан дундаа ид, үгүй бол зайл… Найзан дундаа идье гэхээр цаад эрх ашиг нь үл нийцнэ…
Төр сулраад байгаагийн шалтгаан нь МАНАН үхээнц болоод байгаад оршино. Эдүгээ МАН дотор өрсөлдөөн ширүүсч, хэзээ ч эвлэршгүй эрх ашиг бүхий гжрван том бирд бүлгээс тогтох болов. Одоо гэхэд л МАН дотор Ерөнхий сайдад горилогч таван баагий бэлэн сууж байна. Дотоод дайны явцад энэ тоо өснө үү гэхээс буурахгүй нь лавтай. Үүнийгээ МАН "дайн”-аас өөр аргаар шийдвэрлэх боломжгүй…
АН бол бол бүр авахын танаг байхгүй, АН-ын гурван ч бүлэглэлийн боловсон хүчний чадавхи суларч байхгүйгээс ялгаагүй болов. Ц.Элбэгдорж "надад боддог хүн биш, гүйцэтгэдэг хүн хэрэгтэй” гэсэн хорлогчин лоозон хэрэгжүүлж АН-аас "овойсон оцойсон” болгоныг "алсаар” байгаад сүнсгүй болгочихсон юм. С.Эрдэнэ сүнсгүй болсон АН-ыг аваад сэргээх гэсэн биш, гурван зомби бүлэг төрүүлжээ.
МАН-ын 3 бирд бүлэг, АН-ын 3 зомби бүлгээс утга учиргүй, энэрэлгүй, Монголыг хорлох дайн гарна уу гэхээс "энх тайван” бол санасны гарз. Харж л байгаарай, 4 жил үхэн хатан дайтана, дайны хөл ард түмэн нэрвэгдэнэ.
Ялагдсан намын дарга мэдээж үсгүй арчуулна, ялсан намын дарга Ерөнхий сайд болж болох авч дайны явцад удахгүй унана. Хамтарсан тохиолдолд хоёулаа зэрэг "шаалгуулна”. Дэс дараа нь юу юм гэхээс нэг ч их том ялгаа биш л дээ…
Энэхүү шинэ нөхцөл нь тоглоомын шинэ, шударга дүрэм бий болгохыг гарцаагүй шаардах бөгөөд энэ нь системийн шинэчлэл юм.
Энэхүү дайн, холион бантангийн учир начрыг шинжлэх ухааны үндэстэй, сайтар бодсон стратеги, хаосын удирдлагын тусламжтайгаар л олж, нөлөөлж болох бөгөөд харамсалтай нь ингэж чадах боловсон хүчин МАНАН ба түүний ойр хүрээнд үзээд өгье гэсэн ч байхгүй…
МАНАН-гийн бүлэглэлүүд далдуур тохиролцон нууц эвсэл байгуулан сонгуулийн "эв нэгдлээ” хангаж, нэг удаадаа амжилт олох л байх. Гэвч энэ нь түр зуурын бөгөөд хуурамч үзэгдэл бөлгөө. Тэдний "эв нэгдэл” сонгуулийн маргаашаас эхлэн задарч, бие биенээ хулхидаж, улмаар "тангараг нь там болох” нь бас л гарцаагүй.
Дээр дурдсан бүхэн ирэх дөрвөн жилийн өнгө төрхийг тодорхойлсон системийн анализ юм. Энэ бичвэрийн дүгнэлтүүдтэй санал нийлэх, эс нийлэх нь Таны л хэрэг. Гагцхүү эрэгцүүлэн бодъё, сэтгэе гэж бодож байвал задлаг шинжилгээний энэ түвшинг л хадгалах ёстой. Учир нь Та системийн түвшинд өөрийн гэсэн анализаа хийчих юм бол аль нам ялах, ялагдахыг тун амархан мэдэж, түүнд оролцсон ч болно, эсэргүүцсэн ч болно. Үгүй гэвэл "бөхийн таавраа” хийгээд сууж байсан нь дээр байх. Ямар ч гэсэн ирэх 4 жилд олигтой юм болохгүй…
Энэ аюулаас зайлсхийе гэвэл дээрээс, доороос нь хамаагүй улс төрийн системийн шинэчлэл зайлшгүй хийх ёстой. Яахав, 4 жил хойшлоо л биз, хувьсгал, шинэчлэл, реформ, өөрчлөлтийн зам, түүний дотор Үндсэн Хуулийн өөрчлөлт ч нээлттэй байгаа. Учир нь 30 жил гар хүрээгүй гадаадынхны боловсруулж өгсөн Үндсэн хуулиндаа өөрсдөө гар хүрчихсэн шүү дээ!
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
2020 оны 01 дүгээр сарын 20.
Хоёр хөршид Монголын дарангуйлагч хэрэггүй!
Хоёр хөрш маань хүсвэл Монголд дарангуйлал тогтоож чадна. ХХ зууны Монголын түүх үүнийг нотолно. Хоёр хөршийн дэмжлэгээр дарангуйлагч болох]]></description>
“Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол”
Нийтлэгч: М. Бөртэ-Үжин
Удиртгал 
Монгол Улсын хувьд ардчилсан шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан билээ.
Үрээ хамгаалаач, ээж ээ
Монгол хүүхдүүд гэртээ амиа алдсаар байх уу
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дөнгөж төрсөн нялх үрээ үнэрлэн суух, өдөр өдрөөр өсөн торниж байгаа түүнийг харах юутай жаргал. Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй торомгор нүд, булцайсан бондгор хацар, божин бор гар, тэнтэр тунтар алхаа. Үргэлж асууж лавлан, шулганах дуу хоолой ер нь ариун, сайхан бүхэн хүүхдэд бий. Тэд төрөхдөө л бидэнд аз жаргал бэлэглэн ирдэг. Гэтэл...
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>2018 онд улсын хэмжээнд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдсэнээс 230 буюу 44.9 хувьд нь хүүхэд хохирогч болжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад 39.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Улсын хэмжээнд 18 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний арван төв ажиллаж, 2018 онд нийт 1670 хүчирхийллийн хохирогч үйлчлүүлсний мөн л 81.9 хувь буюу 1369  нь 0-18 хүртэлх насны хүүхэд байв.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хүчирхийллийн хохирогчдын 55 орчим хувь нь гэр бүлийн орчинд, эцэг эх, асран хамгаалагчдынхаа гарт өртсөн байжээ. Хүний амьдралд юу тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ шийдвэр гаргах эрх хүн бүрт бий. Сүүлийн үед үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэргүүдээс хохирогчид нь ихэвчлэн хойт эцгийнхээ гарт өртсөн хүүхдүүд байгааг харж болно.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Өөрөөр хэлбэл, эцэг, эх нь салснаар хүүхэд хойт эцгийн нүүр үзэхэд хүрдэг. Нөхрөөсөө салсан хүүхэдтэй эмэгтэйчүүдийн олонх нь дахин амьдрал зохиохоос сайн дураараа татгалздаг. Гэтэл нөгөө хэсэг нь итгэж, найдан, хоёр дахь амьдралаа эхлүүлдэг ч энэ мэт хүүхдээ хохирогч болгож, нарт хорвоогоос буцах шалтгаан болгосон нь цөөнгүй. Мэдээж, үлгэр жишээ болохуйц сайн хойт аав олон бий. 
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Өнөөдөр бурхны оронд одсон хүүхдүүд анх удаа хүчирхийлэлд өртсөн үү гэвэл үгүй. Ийм явдал өмнө нь хэд хэдэн удаа давтагдаж, тэр бүрт ээж нар нөхрөө өөрчлөгдчих болов уу хэмээн итгэн хүлээдэг бол зарим нь үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй нөхцөл байдалд амьдардаг, бүр нийлж байгаад хүүхдээ зоддог нь ч бий. Нэг удаа хүүхдэд гар хүрсэн хүн дахиад л хүрнэ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тиймээс хань болохгүй нэгэнд итгэж, хүүхдийнхээ ирээдүйг хараар битгий будаач, ээж нар аа. Ээж, хойд аав хоёр нь байнга муудалцдаг, үүний шалтгаан нь өөрийгөө гэж бодсон хүүхэд амиа хорлох оролдлого хийж байсан тохиолдол ч олон бий. Мөн хэдэн жилийн өмнө хамтран амьдарч байсан эр хүүхдийг нь хөнөөхөд ээж нь "Гомдолгүй” хэмээн мэдүүлж байсан хэрэг ч гарсан.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Арван сар тээж, ангир уургаа хөхүүлж өсгөсөн хүүхдийг нь ханилсан хүн нь хөнөөхөд гомдолгүй гэх ээж олон биш. Гэхдээ ийм хэрэг гарсан нь үнэн. Хэрэв бусдын гарт амиа алдсан хүүхдүүд үг хэлж чаддаг сан бол тэд "Үрээ хамгаалаач, ээж ээ” гэж хэлэх байсан нь гарцаагүй.
<h3 style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>АСААД УНТАРСАН ЛАА
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Жаал хүүгийн гар дахь лааг асаахаар үл таних эр хэд хэдэн удаа оролдсон ч өвлийн дунд сарын жихүүн салхи асаж ядан буй дөлийг үлээж орхино. Өнөөх эр лааг асаахаар ахин дахин оролдсоор, ашгүй нэг юм асав. Энэ бол 2015 оны хоёрдугаар сарын 28. Хүмүүний амьдралд хөл тавиад удаагүй бяцхан зүрх энэ лаа шиг ойр тойрондоо гэрэл түгээхээр орчлонд хүн заяаг олж төрсөн ч өөрийнхөө аав, хойт ээждээ зодуулан хорвоогийн мөнх бусыг үзэн, нэгэн амь бөхсөн.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Лааг ахиад асааж болох ч нэгэнт нас барсан дөрвөн настай охиныг дахиад амьдруулах боломжгүй. Түүний гэгээн дурсгалд зориулан монгол түмэн Сүхбаатарын талбайд хүндэтгэл үзүүлсэн нь энэ. Дахиж ийм хэрэг битгий гараасай, төр засаг үүнд анхаарал хандуулаасай хэмээн тэд хүсэж, өвлийн хүйтнийг үл ажран эх орныхоо төв талбайд жагссан юм. Гэтэл энэ явдлаас хойш хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн тоо буурсангүй. Харин ч бүр шил шилээ даран энэ төрлийн гэмт хэргүүд ил болсоор байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Оны өмнөхөн Хэнтий аймгийн Хэрлэн сумд хойт эцэг нь хоёр настай хүүг шөнөжин зодож, улмаар амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийн хохирогчид нь хоёр ойтой болон ой гурван сартай хүүхдүүд байсан юм. Харин хэргийг үйлдсэн этгээд нь хулгай, дээрэм, залилан, хүчингийн хэргээр удаа дараа ял авч, тэнсэнгээр суллагдаад байсан 23-хан настай залуу байлаа. Мөн хамгийн сүүлд буюу энэ сарын 4-нд Дорнод аймгийн Хэрлэн сумд хоёрхон настай хүү 19 цаг гэртээ ганцаараа байж, осгож үхэхийн даваан дээр хөрш нь холбогдох байгууллагад мэдэгдсэнээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, амь гарсан.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хов хоосон гэрт бараг бүтэн өдөр идэх хоолгүй, эвийлэх хүнгүй, хоолойгоо сөөтөл уйлаад ч сонсох хэн нэгэнгүй хоригдсон хүүгийн оронд өөрийгөө тавиад үзвэл хэний ч айдас төрөм. Азаар хүү амьд гарсан. Хэрэв ямар нэгэн муу зүйл тохиолдсон бол өнөөдөр буруутан олдохгүй нь. Хүүг ээж нь эмээд нь үлдээгээд хөдөө ажлаар явсан хойгуур эгч нь гэртээ аваачсан байдаг. Харин дараа нь найзтайгаа уулзан, архи ууж, тухайн өдөр гэртээ хариагүй. Хоёрхон настай хүүг гав ганцааранг нь бүтэн өдөр орхиод явсныхаа тайлбарт "Нөхрийгөө харьчихсан хэмээн бодсон” гэж зөвтгөл эрсэн. Хэнэггүй гэхэд арай хэтэрхий биш гэж үү.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Түүнчлэн өнөөг хүртэл хүүгийн ээж чухам хаана, юу хийж яваа талаарх мэдээлэл байхгүй байгаа юм. Аавынх нь талаар бүр дурсах ч хэрэггүй. Энэ мэдээтэй зэрэгцэн Баянзүрх дүүргийн XI хороонд ой нэг сартай бяцхан хүү гэрийнхээ устай саванд толгойгоороо унаж, нас барав. Тухайн үед алгын чинээхэн хүүг хаана, юу хийж явааг харчих хүн байсангүй гэж үү. Хэрэв байсан сан бол тэр өнөөдөр бидний дунд амьдарч, нэгэн зүрх цохилж байх байлаа.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэ бол он гараад долоохон хоноход гарсан, бидэнд мэдэгдсэн хэргийн тоо. Дээрх шиг олон жишээг дурдаж болно. Сүүлийн долоо хоног хүрэхгүй хугацаанд дээрх хэргүүд ар араасаа гарсан нь Монголд хүүхдийн хүчирхийлэл, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг илтгэж буй юм. Гэвч бидэнд мэдэгдээгүй хэчнээн хэрэг цоожтой хаалганы цаана дарагдаж, хэчнээн хүүхэд хашгиран уйлж, хорвоог зүхэж суугааг таахын аргагүй. Тэгвэл одоо бид юу хийх ёстой вэ. Инээж, эрхэлж, тоглоод гүйж байх насны алдрай бяцхан үрсээ харгис эцэг, эхийнх нь гарт зодуулж, хүчирхийлүүлсээр байх уу. 
<h3 style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ ХҮҮХДҮҮДЭЭ ТООЛЪЁ
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Манай улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон хэдий ч хүүхдийн эрх зөрчигдөх үзэгдэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгаа нь дээрх жишээнүүдээс харагдаж байна. Эх оронд маань өнөөдөр дайн тулаан болоогүй, энх амгалан цаг юмсан, уг нь. Гэтэл дарийн утаа үнэртсэн дайны он жилүүдээс ч дутахгүй олон хүүхэд хамгаалах ёстой хүмүүсийнхээ гарт амь насаа алдаж, тэдний гарын чилээг гаргах болов. Монгол Улс сүүлийн жилүүдэд тоолж болох боломжтой бүх зүйлсийг тоолдог болсон.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Түүх соёлын дурсгалт зүйлс, уул, ус, ургамал, амьтан, орон сууц, машин тэрэг гээд тоолохгүй зүйл алга. Тун удахгүй арван жилд нэг удаа болдог Хүн ам, орон сууцны тооллого ч эхэлнэ. Хүүхдийн мөнгө олгохын тулд хэдхэн жилийн өмнө бид ашигладаг бүх цахилгаан хэрэгслээ тоолуулсан. Мөн монголчууд хэчнээн малтайгаа хэний ч өмнө нүүр бардам хэлж чадна. Түүнчлэн ашиглалтын хэдэн орд байгаа, хэдийнх нь хугацаа хэзээ дуусахыг хайлтын систем  ашиглаад мэдэж болно.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Гэтэл хэчнээн хүүхэд өнөөдөр хүчирхийллийн дунд өсөж, хүмүүжиж байгааг харин хэлж чадахгүй гэхээр ичмээр биш гэж үү. Эсвэл хүүхэд эдийн засгийн ач холбогдолгүй, сонгууль ч өгдөггүй болохоор энэ улсын бодлого тэднийг  тойрч өнгөрөөд байдаг хэрэг үү. 2018 онд л гэхэд 995 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, түр хамгаалах байранд хүргэгдсэн байна. 2012-2016 оны хооронд 1088 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болсон харамсалтай мэдээ ч бий.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Түүнчлэн судалгаагаар арван хүүхэд тутмын найм нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн гэдгээ хэлжээ.  Үүнээс хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын, дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртжээ. Нэгэнт л бид хүүхдүүдээ хамгаалж чадахгүй байгаагаас хойш эрсдэлт бүлэгт амьдарч байгаа, хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдээ тоолъё.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тэднийг ядаж долоо хоногтоо нэг удаа хэрхэн, яаж амьдарч байгааг нь хариуцсан нийгмийн ажилтан нь харж, хянадаг болъё.. Чихэр хүлхэж, үлгэрт итгэн, эргэн тойрныхоо хүмүүсийн хайранд дунд өлгийдүүлэн, бөмбөрч байх ёстой хүүхдүүдээ хамгаалъя, төр засаг нь. Энэ чиглэлээр бодлого боловсруулъя. Хэлж, яриад өнгөрдөг биш, хийж хэрэгжүүлж, бодлого боловсруулах цаг болсныг хойно хойноосооо цувран гарсан олон хэргүүд сануулж байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Э.Эрдэнэцэцэг
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Эх сурвалж: Үндэсний шуудан
Судлаач Ганаа: Ялсан нь бүхнийг хамна, гэхдээ...
Шинэ жил болох гээд монголчууд "заншил ёсоороо” ухаанаа алдаж, сонор сэрэмжээ гээв. "Сэжигтэй зүйл” гэвэл төр засаг сонгуулийн хуулиа ямар ч саад тотгоргүй хийж байна. Их л сайндаа өөрсөддөө тохируулж хийлээ гэсэн гомдол, шүүмжлэл нь үл мэдэгдэх гоншигнуур үг хааяа унагах. Бас завтай нэг нь намайг баахан загнах. "Юмаа бичихгүй удаад л, залхуу хар шаар.” Хэдийгээр би хэн нэгний захиалсан сонин биш боловч Монголд оронд тулгарсан сайн муу дуудлагын талаар бичих нь судлаач миний үүрэг гэж бодно…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Эхний алхам: Үндсэн Хуулийн өөрчлөлт
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Эхлээд 5 орчим жилийн өмнөөс "Зөвлөлдөх ардчиллын онол” гэгчийг Г.Занданшатар гадаадаас оруулж ирсэн. Энэ дагуу Үндсэн Хууль өөрчлөх их аян эхэлсэн. "3өвлөлдөх ардчиллын” онолын дагуу бүх ард түмний "зөвлөлдөх санал асуулга” гэгчийг явуулсан ба энэ "жүжигт” оролцогсод 100 хувийн саналаар МАН-ын санаачилсан ҮХНӨ-ийг дэмжсэн. Тэгээд болохгүй болохоор нь ҮХНӨ-ийг хүчиндэж баталсан. Энэ талаар би "Шинэ” Үндсэн Хуулийн цаад учир” өгүүлэлдээ нэн тодорхой өгүүлсэн. https://ganaa.mn/2019/06/24/khktwtregfgafafa/.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ҮХ-ийг өөрчлөхийг ард түмэн ч, эрх баригч МАНАН бүлэглэл ч адилхан сонирхож байсан ч зорилго, зорилт нь эсрэг тэсрэг шинжтэй байлаа. Гэтэл энэхүү суурь шинжтэй ялгаа, эсрэг тэсрэг байдал ҮХ-ийг "сайхан болгох” онол, практикийн чалчаа яриан дундаас огт ялгарч өгөхгүй байсан юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Ер нь бол ҮХ-ийг өөрчлөх зохион байгуулалтын 2 арга зам байсан юм. Нэгдэх нь бүх ард түмний ил тод оролцоотойгоор засаглалын хэлбэрээ эхлэн тогтоож, харьцангуй шударга, ирээдүйтэй ҮХ батлах. Удаах нь МАНАН бүлгийн сонгон авсан цорын ганц хувилбарыг "дэмжих” арга зам юм. Гэвч үйл явц ард түмнийхээр биш, харин МАНАН бүлгийн бодсоны дагуу явсанд ҮХ-ийн ирээдүйн лай ланчиг оршино.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ҮХНӨ нийгмийн суурь харилцааг биш, ард түмний язгуур эрх ашгийг биш, харин МАНАН-гийн янз бүрийн бүлэглэл хоорондын төрийн эрх мэдлийг хуваан эзэгнэх, байр сууриа хадгалан бэхжүүлэх өрсөлдөөн тэмцлийг зохицуулсан хууль болсон юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ҮХНӨ үйлчилж эхлээгүй учраас энэхүү ноцтой дүгнэлтийг манайхан одоохондоо "ойлгохгүй”. Харин сонгуулийн дараа үйчилж эхлэхээр залилуулж, хүчиндүүлснээ мэдэх, мэдрэх нь гарцаагүй. Иймээс энэ дүгнэлтийг сайн тогтоож авахыг хүсч байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хоёрдахь алхам: Сонгуулийн хууль ба сонгууль
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>МАНАН бүлэглэл ҮХНӨ-ийг хүчиндэж баталсныхаа дараа сонгуулийн хуулинд ханцуй шамлан оров. МАН-ын сонгож авсан хувилбар нь олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоо болно. Сонгуулийн системийн талаар монголчуудын "мэдлэг” дэлхийд гайхуулам мундаг учир би олон зүйл ярихгүй. Харин энэ бол "ялсан нь бүхнийг хамна” гэсэн хувилбар гэдгийг дурдан хэлэхийг хүсч байна. "Ялсан нь бүхнийг хамдаг” гэх нэршлийг би биш, АНУ-ын политологич, олон ургальч ардчиллын (плюралист) онолыг үндэслэгч, Йелийн ИС-ийн профессор Роберт Даль (1915-2014) гаргасан бөлгөө. Энэ нь зөвхөн сонгуульд ялах тухай асуудал биш, харин ялсан хойноо улс төр, эдийн засгийн бүх капиталыг хамдаг гэдгийг нэмж хэлж чадах байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дашрамд дурдахад Роберт Далийн "Ардчиллын тухай” алдар номыг би аль эрт 2010 онд орчуулж, үнэгүй тараасныг одоо олж үзвэл тун зүгээрсэн. Мөн Р.Далийн "Иргэний мэдлийн тулгамдсан асуудлууд” өгүүллийн орчуулга миний блогт байгаа. Ямар ч гэсэн би МАН-ын "зөвлөлдөх ардчиллын” "онолчдыг” "төрөөгүй байхад” ардчиллын онол практик, түүний гэм согогийг мэддэг, энэ талаар залхатлаа бичиж ирсэн юм…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>МАН-ын сонгож авсан томсгосон можаритар тогтолцоогоор бол тэд эрх мэдэл, эд баялаг бүхнийг хамахаар шийдсэнийг хөдөлбөргүй харуулж байна…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Сонгуулиар юу болох вэ ? гэж олон хүн асууна байх. Юу болох вэ дээ ?! Бүх юм хуучнаараа болдгоороо болно. Тойргуудаа хувааж авна, сонгогчдын саналыг худалдаж авна, иргэний бүртгэл будлиантуулна, сонгогчдыг зөөнө, хар машин ажиллуулна, бүр болохгүй бол цахилгаан тасалж байгаад шууд луйвардана г.м тоочоод дуусахгүй…Олон жил байнга хэрэглэж ирсэн эдгээр заль луйврыг манайхан надаас илүү мэдэх учраас юуг нь ч ярихав ?!
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Үнэн хэрэг дээрээ манай хувьд сонгуулийн систем гэхээсээ санал тоолох, хянах, шалгах систем нь илүү их ач холбогдолтой, учир нь сонгуулийн луйвар дээрэм сонгуулийн системд (хүн сонгож дугуйлах) биш, харин санал тоолох, түүнийг хянах системд гардаг.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Санал тоолох, хянах, шалгах системийг хянахгүй бол мянган сайхан сонгуулийн систем хийгээд ямар ч үр дүнд хүрэхгүй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Гуравдахь алхам: Баялаг их бол зарах хүн ч олширдог
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Сонгуулийн үр дүнд МАНАН бүлэглэл дийлэнхи олонхи болох нь гарцаагүй. Энэ тухай дор дэлгэрүүлж ярина.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new> Сонгуулийн дараа Монгол орны баялгийг зарах, түүнд эзэн суух өрсөлдөөн тэмцэл болно. Хамгийн эхлээд Таван Толгойг "эргэлтэд оруулна”. Харин хэн "эргэх”, "эргэлдүүлэх” нь тодорхойгүй боловч өрсөлдөөн тэмцэл аль хэдийн эхэлсэн. Ямар ч гэсэн олон улсыг татан оролцуулсан, мөн оролцсон хатуу ширүүн өрсөлдөөн болох нь гарцаагүй. Цаашаа бол Хармагтай, Асгатын орд, ураны ордууд, газрын ховор элемент гэхчлэн Монголын баялаг дуусашгүй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монголын баялаг их байх тутам түүнийг зарах, булаалдах хүн болон бүлгийн тоо улам бүр олширч, Монголын баялгийг идэх, хуваах, хэрчих, булаалдах улс төрийн зэрлэг өрсөлдөөн тэмцэл болох нь дамжиггүй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Саяхан болтол "Намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч” гэсэн хоёр-гуравхан хүн баялгийн хуваарилалтыг "мэддэг” байсан бол одоо бүлэг бүлгээрээ "ардчилсан зарчмаар” идэх дүрэмд шилжиж байна. Чухам үүний тулд ҮХНӨ-ийг хийсэн юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Одоо ойрын 4 жилийн улс төрийн өрсөлдөөн тэмцлийн ерөнхий дүр зураг тодорхой болсон гэж санана. Ямар ч гэсэн ирэх 4 жилд олигтой юм болохгүй…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хүсэл хяслын зааг
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>МАНАН бүлэглэл үүрдийн эрх мэдлээ хадгалах гэж үхэн хатан зүтгэж, зарим талаар хүссэн болгоноо хийж, чамгүй үр дүнд хүрч байгааг монголчууд харж байна. Өнгөц харвал МАНАН-г дийлэх боломжгүй мэт харагдана. Гэвч огт тийм биш…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>МАНАН-гийн задралыг зогсоох боломжгүй болсон шинэ нөхцөл байдал бий болсонд хамаг учир нь байгаа юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>МАНАН яагаад задрах гэж ? Сонгуульд ялаад "хамаг юм” дуусах юм биш үү ? гэж хэн бүхэн асууна. Харин ч "хамаг юм” эхлэх нь гарцаагүй. Энэ бол баталгаатай. Үүнийг тайлбарлая…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Нэг. Нүсэр систем хийгээд түүний удирдлагын зөрчил
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>МАНАН нийлээд ч, МАН болон АН гэсэн дан дангаараа ч хэмжээний хувьд хэт томорсон нүсэр систем болон хувирсан. Өөрөөр хэлбэл монголын улс төрийн системд оролцогчид хийгээд оролцохыг хүсэгчдийн тоо хэт олон болсон. Энэхүү нүсэр систем нь нэг талаас асар олон тооны боловсон хүчнээс бүрдсэн аварга том сүлжээ шаардана, нөгөө талаас энэхүү системийг удирдах, зохицуулахад тун цөөн хүн буюу элит удирдлагын баг байх зайлшгүй шаардлагатай. Энэ бол өнөөгийн нөхцөлд хуучин аргаар шийдвэрлэх боломжгүй шинэ нөхцөл байдал, зөрчил мөнөөсөө мөн.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хоёр. "Зэрлэг капитализмын” дүрэмгүй тоглолт дууссан
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"Зэрлэг капитализм”, "капиталын анхдагч хуримтлал” гэгдэх 30 жилийн дүрэмгүй тоглолтын зурвас үе дуусч, олон тоглогч (актор) оролцсон улс төрийн шинэ талбай үүсэн бий болов. Энэ бол Францын нэрт политологич Пьер Бурдье-гийн нэр томъёо юм. Дашрамд манай залуус Пьер Бурдье-гийн улс төрийн талбай, габитус г.м. ойлголтыг уншчихвал уг нь зүгээрсэн…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Өөрөөр хэлбэл, өмч хувьчлал, банкны дээрэм, газрын наймаа, лицензийн наймаа, ашигт малтмалын наймаа зэрэг "эзэнгүй” өмчийг дураараа идэж уудаг дүрэмгүй тоглолт үеэ өнгөрөөжээ. Эдүгээ бүх өмч "эзэнтэй” болж, ганцаараа, дураараа идэх уух оролдлого бүр өрсөлдөгчийн болон олон түмний хайр найргүй ширүүн хяналт, эсэргүүцэлтэй тулгарах болов. Энэ нь сүүлийн 30 жил хэвшиж тогтсон тоглолтын зэрлэг дүрмийг халахыг шаардаж байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Гурав. Улс төрчдийн үе хоорондын зөрчил
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Гучин жилийн турш буг болтлоо сууж, музейн үзмэрт тавих болсон хуучин улс төрчдийн үе дуусч, шинэ залуу улс төрчдийн үе түрэн гарч ирэв. Манайхан хуучин улс төрчдийг зайлуулбал амар сайхандаа жаргана гэж горьдох нь гэнэн хэрэг. Үнэндээ бол хуучин улс төрчдийн оршихуйн хуучин арга, арга барилын үе дуусч байгаа юм. Энэ үүднээс шинэ залуу улс төрчдийг хоёр хуваан үзэж болно. Нэгдэх нь, хуучин улс төрчдийн хуучин арга, арга барилаар улс төрийн удирдлагын шатлалд байр суурь эзлэх гэсэн "угсаа залгамжлагч” залуус. Энэ арга одоо явцуу бөгөөд ирээдүйгүй. Учир нь хэн нэгний дэмжлэгээр бусдын толгой дээгүүр гишгэлэн "шат алгасан” дэвших боломж ихээхэн хумигдсан. Хоёрдахь нь шинэ нөхцөлд шинэ дүрмээр ажиллахыг эрмэлзэгч "шинэчлэгч” залуус. Хоёр дахь хэсэг тоогоор нэн цөөн, бараг үгүйтэй адил. Учир нь хуучин системд үүнийг өөрчлөх, шийдвэрлэх хүсэл ч байхгүй, чадал ч байхгүй учраас задрал явагдах нь тодорхой.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Нам дотор хуучин шинэ үеийн зөрчлөөс гадна залуус хоорондын зөрчил бий болсон бөгөөд үүнийг хуучин намын системийн хүрээнд бас л шийдвэрлэх боломжгүй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дөрөв. Гадаад орчны нөхцөл байдал өөрчлөгдсөн
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монголын ардчилал бол ЗХУ тэргүүтэй социалист задарч, АНУ тэргүүтэй Барууны орнуудын дангаар мандаж, ноёрхож байсан үеийн бүтээгдэхүүн юм. Харин одоо бол байдал өөр. Наад зах нь ОХУ, Хятад гэсэн 2 том төв товойн гарч, тэдний өрсөлдөөн дэлхийн бодлогыг тодорхойлох болов. Үүнийг ярих нь илүүц. Харин "Коммунизмын дарлалаас гарахад туслаач, мөнгө хэрэгтэй байна”, "Орос, Хятад хоёр биднийг хавчаад байна, мөнгө өгөөч” гэнгүүт тэнгэрээс орох бороо мэт орж ирэх хөрөнгө мөнгөний урсгал үлэмж багасав. Аль ч улс прагматик улс төрийн бодлого баримтлах болов. 
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монгол Улс "ардчиллын онц сурлагатан” гэж өхөөрдүүлэх "хүүхэд нас” ард үлдэж, олон улсуудын дунд маневрлах боломж үлэмж хумигдаж, байгалийн баялгаас өөр хүний анхаарал татах зүйлээр маруухан гэдгээ ойлгов. Энэ нөхцөлд шийдвэр гаргах хувилбарууд маш их багасаж, үүнийг хуучин аргаар зохицуулах боломж хомсдов.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тав. Эрх баригчдын дийлдэшгүй хагарал
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Алив системийн дэд хэсгүүд үндсэн системтэйгээ тэнцүү буюу түүнээс том болох боломжгүй гэсэн онолын хөдөлшгүй үндэслэл бий. Энэ нь улс төрийн аль нэг бүлэг эрх мэдэл авч, улмаар томрон тэлж болох боловч хэмжээ нь хэт том болбол задрал гарцаагүй гэсэн хэрэг юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Ухаандаа нам тэлж томорч болох боловч нийгмийг бүхэлд нь төлөөлж чадахгүй. Түүнчлэн нам доторхи аль нэг бүлэг томрон тэлж болох боловч намтайгаа тэнцэх буюу түүнээс том болох ямар ч боломжгүй. Энэ бол нийгмийн хөгжлийн хууль юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэ зүй тогтлын дагуу манай улс төрийн голлох намуудад "том”-оос үүдсэн дотоод задралын үйл явц болж, эдүгээ нуралтын гэх сүүлчийн шатандаа ороод байна. Манай намууд гаднаас нь харахад л нам нэртэй болохоос үнэн чанартаа өрсөлдөн тэмцэлдэгч бүлгүүдийн замбараагүй цуглуулга болон хувирсан. МАН ч, АН ч лидер дагаж шаталсан бүтэцтэй бие даасан тэмцэлдэгч бүлгүүдээс тогтоно.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Бие биенээ өстөн дайснаас илүү үзэн ядаж буй өрсөлдөн тэмцэлдэгч бүлгүүдийг нам гэж нэрлэхэд нэн түвэгтэй. Ийм атлаа олон бүлгүүдээ "нэгдмэл нам” мэт харагдуулах сэтгэл зүй урьдын адил үйлчилж байна. Гэвч намын дотоод дахь бие даасан бүлгүүдийг "нэгтгэж”, "нэг гараар удирдах” гэсэн аливаа оролдлого эдүгээ явцгүй болсон нь нэн тодорхой байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дээд шатны "том”, дунд шатны "дунд”, анхан шатны "жижиг” цүнх баригчдын сүлжээний зөрчил тэмцлээс "эв нэгдэл” яагаад ч гарахгүй, харин хагарал эвдрэлийн үүд нээгдэх нь ойлгомжтой. Яахав, сонгууль өнгөртөл "эв нэгдэлтэй” харагдаж болох авч сонгуулийн дараа урьдынхаасаа улам илүү хүчтэй алалцаан болно гэж дүгнэхэд нэг их ухаан орохгүй. Үүнийг зөвхөн би мэдээд байгаа юм биш, эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Чухам ийм учраас л тэд "Засгийн Газрыг тогтвортой болгох” цуврал заалтуудыг ҮХ-нд зориудаар суулгаж өгсөн юм…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дээр дурдсан 5 шалтгаанаас үндэслэн улс төрийн нөхцөл байдал "үлэмж дордсон” гэх дүгнэлт хийх учир дутагдалтай. Зүгээр л 1990-2000-аад оны төрийн удирдлагын хуучирсан систем болон түүний оршихуйн арга, түүнчлэн хуучин улс төрчийн ажлын арга барил болон үйлдэл шинэ цаг үе, шинэ бодит байдалтай огт тохирохоо больсон гэвэл үнэнд илүүтэй нийцнэ. Энэхүү шинэ нөхцөл байдалд сонгуулиар давуу байдал олж авч болох авч улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бараг үгүй, харин ч улс төрийн өрсөлдөөн тэмцэл улам хурц, хатуу ширүүн, дайсагнасан, ужгирсан хэлбэртэй болох нь гарцаагүй. Үүнийг би хүсэл хяслын зааг гэж нэрлэж байна…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хэн нь ялах бол ?!
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэ асуултыг хүн толгойтой бүхэн тавьдаг. Сүүлийн олон жил бүх төрлийн судалгаа нууцын зэрэглэлд орох болж, сонгуулийн прогноз өдрийн од мэт ховордсон. Гэлээ гэхдээ яагаад прогноз хийж болохгүй гэж ?! Харин нэр дэвшигчид тодроогүй, мандатын хуваарилалт ямар байх нь мэдэгдээгүй, сонгууль болохоос хагас жилийн өмнө прогноз хийнэ гэдэг бол тун хүнд ажил гэдгийг бүгд ойлгоно гэж найдна…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Яг одоогийн байдлаар МАН, АН хоёрын рейтинг навс унаж, гурав дахь нам, эвсэл болон бие даагчид маш олноороо гараад ирчих сэтгэгдэл төрнө. Харин МАН олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгон авснаар жижиг нам, бие даагчид гарч ирэх боломж үлэмж багасах нь мэдээж хэрэг. Түүнээс гадна МАН, АН хоёрын олон жил баримталж ирсэн "дундуураа хэнийг ч оруулахгүй” гэсэн "зарчим” үйлчлэх нь гарцаагүй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэхүү "эгэл жирийн явдлын” үр дүнд шинэ нам эвсэл болон бие даагчдад 6 суудал олдоно гэж хэлэхэд онцын их алдаа болохгүй. Яахав, үзүүлэн маягаар 7 хүртэл байж болно, гэхдээ яагаад ч 8 болгож болохгүй. Шинэ нам, эвсэлд УИХ-ын намын бүлэг байгуулах бололцоо олгохыг эрх баригчид хэзээ ч хүсэхгүй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэ нөхцөлд жижиг намууд, бие даагчдад цорын ганц боломж үлдэх ба энэ нь шинээр эвсэл байгуулах явдал юм. Гэхдээ л энэ нь аюултай бөгөөд амжилт олох боломж тун бага. Учир нь үүнийг эрх баригчид дэндүү сайн мэдэж байгаа. Тэгээд зэрэгцсэн, давхацсан, 1-2 хуурмаг эвсэл байгуулахад л хамаг юм бантан болж дуусдаг юм…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Ингээд 70 суудал үлдэж байна. (76 – 6 = 70) Онолын хувьд энэ 70 суудал тэн хагасаар буюу МАН-д 30, АН-д 30 суудал ногдох ёстой. Учир нь энэ 2 намын суурь электоратын хүч, боломжийг ойролцоогоор тэнцүү гэж үзэж болно. Одоо яаж хуваагдах бол ? гэсэн асуулт үүснэ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Төрийн эрх мэдэл болон төрийн сүлжээг ашиглах байдал, хөрөнгө мөнгөний хэр чинээ, гадаад болон дотоод дэмжлэг, боловсон хүчний чадавхи болон сүлжээ, лидерүүдийн зохион байгуулах чадвар, хар машин, МАНАН-гийн удирдагчдын тохиролцоо зэрэг маш олон хүчин зүйл үйлчилнэ. Үүнээс гадна "гэв гэнэт” аймаар том гэмт хэрэг "илчлэх” болон өрсөлдөгчдөө шоронд суулгах зэрэг гэнэтийн хүчин зүйлс ч нөлөөлөх нь мэдээж хэрэг. Энэ бүхнийг бүрэн тооцох гэвэл ямар ч хүний толгойд багтахгүй мэт санагдана. Гэвч шинжлэх ухааны хүчин зүйлсийг ач холбогдлоор нь эрэмбэлж хасах; үзэгдлийг биш, хандлагыг тооцох г.м. аргуудыг ашиглавал багцаа зураглал гаргаж болно.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Жи: Өмнөх сонгуулиудад ялсан эрх баригч нам идэж уух гэж 4 жил бужигнаж байх хооронд сөрөг нам байр сууриа бэхжүүлж, хүчээ зузаатгаж амждаг, бас чаддаг байв. Харин энэ удаад буюу 2016-2020 оны хооронд АН хүч, боломжоо нэмж чадаагүй, харин ч бууруулж багасгасан. Эндээс АН сонгуульд ялах магадлал багасах хандлага үүсэх нь мэдээж хэрэг. Энэ мэтээр хандлагын үйлчлэл болон чиглэлийг гарган тооцоолол хийж болдог.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new> Ирэх сонгуулийн үр дүнгээр МАН 39+10 = 49 суудал (50), АН 39–20 = 19 (20) суудал, бусад нам, бие даагчид 6 орчим суудал авна гэсэн урьдач тооцоо хийж байна. Мэдээж хэрэг наашаа цаашаа 3-5 суудал хөдөлж болох л байх. Гэнэтийн хүчин зүйл гараад ирэхгүй бол том хэмжээний савалгаа үүсэх магадлал одоохондоо тун бага.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Үүнтэй холбогдуулан бусад судлаачдыг өөр өөрийн прогнозыг хийгээсэй гэж уриалж байна. Учир нь сонгуулийн дараа "би таасан” гэж ярих утгагүй бөгөөд ичгэвтэр байдаг юм. Алдахаас айна гэдэг бол юу ч хийхгүй гэсэн хэрэг…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Миний хувьд сонгуулиар хэн ялах нь чухал биш, харин сонгуулийн дараах алалцаан байлдаан яаж өрнөх, юунд хүргэх вэ ? гэдэг нь чухал. Сонгуулийн дараа шууд дүрэлзэн асах улс төрийн алалцааныг төсөөлөн бодох бүрд дотор муухай оргино…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Улс төрийн шударга систем бүтээх ард түмний хүсэл 4 жилээр хойшилж байгаа ч МАНАН-г зайлуулах тэмцэл нээлттэй хэвээрээ байгаад сэтгэл тавширна…
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Судлаач Х.Д.Ганхуяг
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Эх сурвалж: http://ganaa.mn блог
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог http://ganaa.mn-ээс уншина уу?
"Ял сонссон хүнийг нэр дэвшүүлэхгүй нь Үндсэн хууль зөрчинө" гэсэн Цэцийн дүгнэлттэй танилц
УИХ-ын сонгуулийн тухайн хуулийг өнөөдөр батлахаар төлөвлөөд байна. УИХ уг хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхдээ 30.8 гэсэн заалтыг шинээр оруулсан нь маргаан дагуулаад байгаа. Энэхүү заалт нь "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт юм. Өмнөх сонгуулиудаар ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй хүмүүсийг нэр дэвшүүлдэггүй байсан бол энэ удаад дээрх заалт батлагдвал авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонсож байсан бүх хүн нэр дэвших боломжгүй болох юм. Энэ заалтыг нэмэх санал гаргасан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан саналаа тайлбарлахдаа "Өмнөх Сонгуулийн хуулиудад нэр дэвшигчдэд тавих шаардлагад ялгүй байх гэсэн шаардлага тавигддаг байсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар ялтайд тооцох хугацаа гэдэг ойлголт байхгүй  болсон. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн хүмүүс, ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүмүүст нэр дэвших хязгаарлалт байх ёстой. Энэ нь Үндсэн хууль зөрчихгүй гэж үзэж байгаа. Хуульчид бас ингэж тайлбарлаж байгаа. Эрхээ эдэлж байгаа хүмүүс үүргээ хүлээдэг байх хэрэгтэй. Сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчдыг тодорхой хугацааны өмнө ажлаас нь чөлөөлүүлдэг нь сонгох, сонгогдох эрхийн асуудал боловч төрийн албыг улстөржилтөөс ангижируулахын тулд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Мөн нэр дэвшигч өргүй байх ёстой. Үүн дээр ч сонгох, сонгогдох эрх яригдах ёстой ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байж эрхээ хэрэгжүүлэх зарчим үйлчлэх ёстой” гэсэн юм.  
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан, гараагүй гэсэн маргаан байгаа учраас эцсийн хэлэлцүүлэгт оруулахаасаа өмнө нягталж үзэхийг анхааруулсан. Тиймээс энэ дээрх заалт дэмжигдсэн хэдий ч УИХ-ын дарга чиглэл өгсөн учраас өнөөдөр эцсийн хэлэлцүүлэг хийхээсээ өмнө эргэж харах магадлалтай. Тодруулбал, Цэцийн дүгнэлттэй тулгаж, Үндсэн хууль зөрчих эсэхийг нь нягтална гэсэн үг. Үүнтэй холбогдуулан Цэцийн 2008 оны тавдугаар сарын 14-ний дүгнэлтийг танилцуулъя. Цэц тухайн үед одоогийн нөхцөл байдалтай ажил маргааныг хэлэлцэн шийдвэрлэж байжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new> Иргэн М.Батсуурь, Ч.Өнөрбаяр, Б.Болд нар Цэцэд хандсан юм байна. Тэд "УИХ-аас 2005 оны арванхоёрдугаар сарын 29-нд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.4-т "Нэр дэвшигч нь …дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т "ялгүй байх” гэсэн ойлголтыг тодорхойлсон. Энэ нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "эрх чөлөө, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 16 дугаар зүйлд ”Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 9 дэх хэсэгт "…төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэснийг зөрчиж байна. Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан "ялгүй байх” гэсэн алдаатай шинэ томъёолол нь Дээд шүүхээс 2008 оны гуравдугаар сарын 31-ний 16 тоот тогтоолын 12 дахь заалтад "Ялгүй байх гэдгийг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан "ялгүйд тооцох”, "ялгүй болох” гэсэн ойлголтуудтай адилтгаж үзэх үндэслэлгүй тул үүнийг өмнө нь огт "ял шийтгүүлж байгаагүй гэнэ” хэмээн буруу тайлбар гарах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ нь Монгол Улсын иргэн бүх насаараа ялтай үр дагаварыг бий болгоод зогсохгүй социалист эрүүгийн хуулиар гэмт хэрэг хэмээн үзэж байсан үйлдэл, эс үйлдэхүйг хийж ял шийтгүүлсэн болон эсхүл огт гэмт хэрэг хийгээгүй мөртлөө хилсээр ял шийтгэгдсэний төлөө өнөөдөр Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэнийхээ үндсэн эрх, эрх чөлөөг эдэлж чадахгүйд хүрч байна. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж байна. УИХ нь Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу Монгол Улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөгөө саадгүй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой бөгөөд ингэхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд захирагдаж, түүний агуулгаас гажиж болохгүй байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагад "сонгогдох” эрхийг зөвхөн хуулиар "нас”-ны хязгаарлалт тогтоохоор зохицуулсан байтал УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид "ялгүй байх” гэсэн Үндсэн хуульд заагаагүй шаардлага тавьснаар Үндсэн хуулийн агуулгаас хальж, иргэнийхээ "сонгогдох эрх”-ийг хасч, тэдний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 9, 19 дүгээр зүйлийн 1-ийг тус тус зөрчсөн болохыг тогтоож өгнө үү” хэмээн Цэцэд хандаж байжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Д.Одбаяр, С.Баярцогт нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа "Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно гэсэн үндсэн шаардлага, УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх гэсэн хууль зүйн тусгай шаардлага тус тус тавигдсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид тавигдсан "ялгүй байх” гэсэн шаардлагын тухайд, хууль санаачлагч анх хуулийн төсөлдөө нэр дэвшигч "санаатай үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй байх” гэсэн шаардлагыг хангасан байхаар тусгасан байсныг УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад хууль тогтоогч "ялгүй байх” гэж өөрчилсөн, өөрөөр хэлбэл, уг ойлголтод "огт ял шийтгэгдэж байгаагүй”, түүнчлэн "ял шийтгэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2-т заасны дагуу ялгүй болсон, мөн хуулийн 78.3-т заасны дагуу ялгүйд тооцогдсон байх” ойлголтуудыг багтаасан.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Гэтэл, Дээд шүүх 2008 оны гуравдугаар сарын 31-нд гаргасан тайлбартаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан "ялгүй байх” гэдгийг "..үүнийг өмнө нь огт "ял шийтгүүлж байгаагүй” гэж ойлгон хэрэглэнэ” гэж тайлбарласан. Дээд шүүхийн энэхүү тайлбар нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлал, агуулгатай зөрчилдсөн тайлбар болсон гэж хууль тогтоогч үзэж байгаа. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т "…Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасан боловч Дээд шүүхийн дээр дурдсан тайлбар хүчин төгөлдөр байгаа нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд байгаа "ялгүй байх” гэсэн ойлголтыг эрх зүйн цоо шинэ ойлголт, хэм хэмжээ болгож хууль санаачлагчийн үзэл баримтлалаас өөрөөр хэрэглэх болгож байна. Иймд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.4.3 дахь заалт нь өргөдөл гаргагчдын өргөдөлдөө дурдсан "нэр дэвшигчдийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэж үзэх үндэслэлийг үгүйсгэхгүй байна” гэжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Улмаар энэ асуудлыг Цэц хэлэлцээд "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т "Нэр дэвшигч нь … дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т "ялгүй байх” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн "… төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Хорин нэгдүгээр зүйлийн 3-т "УИХ-ын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтын "ялгүй байх” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн 2008 оны тавдугаар сарын 14-нөөс эхлэн түтгэлзүүлсүгэй” гэж дүгнэжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тодруулбал, тухайн үеийн УИХ одоогийнх шиг өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял сонсож байсан бүх хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж батлаагүй ч Дээд шүүх ялгүй  байх гэсэн ойлголтыг нь тайлбарлахдаа өмнө нь огт ял шийтгүүлж байгаагүй хүн л нэр дэвших боломжтой мэтээр тайлбарлаж байжээ. Тиймээс Цэц тухайн заалтыг хүчингүй болсон байна. Яг үнэндээ УИХ-ны сонгуулийн тухай хуулийн заалт бус Дээд шүүхийн тайлбараас болж маргаан үүсжээ. Харин өнөөдөр тухайн үеийн Дээд шүүхийн тайлбартай утга, агуулга ижил заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулах гэж байгаа учраас Үндсэн хуультай зөрчилдөхөөр байгаа ажээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>М.ШИЙЛЭГТӨМӨР
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ЭХ СУРВАЛЖ:EAGLE.MN
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>http://eagle.mn/r/66561
РС-нд донтсон хүүхэд: Шөнөжин алалцаад хононо, маргааш ч харихгүй
Интернет кафе, цахим тоглоомын газар хүүхдүүдэд гэр орныг нь орлох болжээ. Үүний нэгээхэн тод жишээ бол өнгөрсөн аравдугаар сарын 28-нд ээжийнхээ ажлаас гарч явснаасаа хойш ор сураггүй 20 хоног алга болсон хүү юм. Үрдээ шаналсан эх арга ядахдаа цагдаад мэдэгдэж, эрэн сурвалжилжээ. Хэдийгээр хүү эрүүл саруул олдсон ч 20 хоног цахим тоглоомын газраар хоног төөрүүлсэн байдаг. Улаанбаатарын хаа сайгүй интернэт тоглоомын газар бий. Төвийн хорооллын орон сууцны подваль, гэр хорооллын жижигхэн байшинд ажиллах цахим тоглоомын газрууд оёдол, гутал засварын газраас ч олон.
Шөнөжин цахим тоглоом тоглуулж ашиг олдог дээрх газруудад гэрээсээ дайжсан, цахим тоглоомонд донтсон хүүхдүүд хэсэг бүлгээрээ очдог байна. Өөрөөр хэлбэл, РС буюу цахим тоглоомын газар эцэг, эх нь анхаарал хандуулдаггүй, хараа хяналт сул хүүхдүүдийн мөнгөгүй үедээ дэмий сэлгүүцэж, мөнгөтэй үедээ шөнөжин тоглож, түр орогнох байр болжээ. Мөнгө л олж байвал хэчнээн хүүхэд бие, сэтгэлээр хохирох нь хамаагүй мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулах цахим тоглоомын газрын эздэд хүн чанарын хэлтэрхий ч байхгүй бололтой. Бид шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газраас дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 
Шар хаданд байрлах дэлгүүр, оёдол, халуун усны аль нь болохыг ялгах аргагүй, хаяг нь урагдсан нэгэн байшинд 00.20 цагт ирэв. Энэ газар шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхэд тоглуулдаг тухай мэдээлэл хэд хэдэн эх сурвалжаас бидэнд ирсэн юм.  Түгжээтэй хаалгыг нь тогшиход жижиг цонхоо нээж "Ажиллахгүй байгаа, яах гээд байгаа юм бэ” хэмээн сөөнгөдүү хоолойгоор загнав.
Хэсэг зогссоны дараа цонхоо дахин нээж "Амарч байхад яах гээд байгаа нойтон хамуунууд вэ. Хонох юм уу, яах юм” гэв. Эхлээд дургүйцсэн, ажиллахгүй байгаа мэт дүр төрх үзүүлдэг боловч оруулдаг болохыг үүнээс харж болно. Ингээд бид 06.00 цаг хүртэл тоглохоор болж,  нэг хүний 4000 төгрөг төллөө. Ариун цэврийн өрөө байхгүй тул гартлаа тэсэх ёстой, цагдаа дуудахгүй байх гэх мэт амлалт өгснөөр тус газарт нэвтрэхээр болов. Хаалгаар ороход аль нэг кинотеатрт дайн, тулааны сэдэвтэй кино үзэж буй мэт санагдана.
Том, том чихэвч зүүсэн хүүхдүүд "Хөөе, намайг авраач”, "Гөлөг өө, би үхчихлээ” гэх мэт үгсийг байдаг тэнхээгээрээ, амны уншлага мэт үглэж, орилж, хашгична. Гөлөг гэдэг үг тэдний хэлж буй хэдэн зуун хараалын үгээс хамгийн даруухан нь. Тэдний хэлж байгаа бүхэн чин сэтгэлийнх гэдэг нь нүүрний хувирал, нүдний харц, гаргаж буй үйлдлээс нь илт харагдана. Энэ өрөө 3х4 метр хэмжээтэй аж. Халаалт муутай учир хүүхдүүд гадуур хувцастайгаа сууцгаана.  Цагдаад мэдэгдэхгүй гэж хоёр давхар хөшиг өлгөсөн бөгөөд гэрлээ ч мөн унтраажээ. Нийтдээ 14 комьпютер байрлуулсан урт ширээний хоёр талаар суух хүүхдүүдийн биеийн өндөр, дуу хоолойны өнгийг ажиглахад ихэвчлэн бага ангийн сурагчид болов уу гэмээр байв. Биднээс гадна есөн хүүхэд энд тоглож, хонохоор ирсэн бөгөөд тэд IV-VI ангид сурдаг гэв. 
"БАВГАР” БҮХНИЙГ ЗОХИЦУУЛНА 
Тоглож буй хүүхдүүдийг зохион байгуулдаг VIII ангийн хүүг Бавгар хэмээн дуудна. Хүүхдүүдийг айлгахын тулд атаман нэр бодож олсон нь энэ гэнэ. Түүнээс энд ажилладаг эсэх, гэр нь хаана байдаг талаар асуухад "Бавгар гэж ч миний нэр биш л дээ. Уг нь Золоо гэдэг юм. Аав хоёр жилийн өмнө нас барсан. Тэрнээс хойш ээж дандаа архи уудаг болчихсон. Тийм болохоор гэртээ очих дургүй. Манайх ойрхон, Давсны булагт байдаг. Энд байхад гоё, шөнө өөрөө тоглочихно, бас өдөртөө хоол, цайны мөнгө өгдөг. Тийм болохоор долоо хоногийн дөрвөн өдөр хонодог” гэв.  Золоо хүү ээждээ "Сургуульд явлаа” гэж хэлдэг ч сургуульдаа очихгүй сар гаруй болжээ. Бидний шивнэлдэхийг харсан сөөнгө хоолойт эр "Бавгар п.... минь ажлаа хий. Чи битгий хүүхэд уруу татаад бай. Тоглохгүй бол гар” хэмээн зандчив. Тэр даруйд сандарсан Бавгар эхний комьпютерт  суух хүүхдийн толгой руу дэлсэж "Хөөш наадахаа зөөлхөн дараач, гар, хулгана эвдэллээ. Өмнө нь эвдсэн хулганаа төлөх гэж яаж зовсон гэдгээ мартчихаа юу” хэмээн уурлав. Түүнийг ажиглахад сөөнгө хоолойтын зан аашийг дууриаж буй мэт харагдана. 
ЗУРГАА ДАХЬ ШӨНӨӨ ХОНОЖ БУЙ ХҮҮ
02.00 цаг.  Бавгараас гадна 11 хүний хоногийн мөнгийг тооцож үзвэл 44 мянган төгрөг болно. Тэд энэ зэргийн ашиг олохын тулд шөнийн цагаар тус газрыг ажиллуулдаг бололтой. Нэрийг нь мэдэхгүй ч муухай ааш, зэврүүн харцаар нь танил болсон сөөнгө хоолойт 02.00 цагт унтаад өгөв. Түүнийг унтах хооронд хүүхдүүдээс хонож тоглох мөнгө хаанаас олдогийг тодрууллаа. Тэд хүүхэд л болсон хойно элдэв хар авалгүй, гэнэн зангаар бодит үнэнээ хэлж байв.
Мэдэрлийн ядаргаанд орсон болов уу гэмээр өрөөсөн нүдээ байнга цавчлах, шавилхан хүү "Ээж хоолны ногоонд явуулахад нь 100, 200 төгрөг унагадаг. Би их тоглодоггүй юм. Мөнгөө цуглуулж байгаад хагас сайн өдөр "Найзындаа хонолоо” гэж хэлээд энд ирдэг” гэв. Тэдний дунд өр тавьж тоглож буй хүүхдүүд ч байх юм. Энэ тухай Бавгар ярихдаа "Болдоо ингээд дараалан зургаа дахь шөнөө хонож байна. Манай ах "Маргааш түүнийг тоглуулахгүй. Ээж, аав нь эрж хайгаад сүйд болно гэсэн” гэв. "Тэгээд энэ хүүхдээс та хоёр яаж мөнгөө авах гэж байгаа юм бэ” гэж асуухад "Энэ хаа холддог юм. Гэрийг нь мэдэж байгаа юм чинь” хэмээв. 
ХҮҮХДҮҮД ТОМ ХҮНИЙ КИНО ҮЗЭЖ БАЙНА 
04.00 цаг. Нэг нэгнийгээ элдвээр хэлж, шөнөжин хашгичих хүүхдүүд цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч анзаардаггүй бололтой. Зарим нь "Өглөө боллоо. Хурдхан хэд сайхан тоглоод авъя” гэцгээнэ. 04.00 цагт Бавгар унтахаар хэвтэв. Сэрээсэнд дургүй нь хүрсэн боловч сөөнгө хоолойт Бавгарыг амрахыг зөвшөөрсөн нь энэ. Хүүхдүүд өлссөн бололтой гоймон авч иднэ. Хятадын жижиг ус буцалгагчаар дахин дахин ус буцалгахад нь гэртээ харьж амар гэж хэлмээр санагдав. Шавар, шавхай болсон шалан дээр нь унахаас наагуур хальтирч харагдана.
Хэдэн сар арчаагүй мэт ширээний тоосыг дүрэмт хувцасныхаа ханцуйгаар арчих хүүхдүүд гэртээ санаа зовсон зүйлгүй инээлдэн, комьпютерийнхээ дэлгэцийг цоолох шахам ширтэнэ. Сөөнгө хоолойт Бавгар шиг ширээний наагуур цаагуур явдаггүй, гар утсаа ширтээд суучихна. Харин энэ хооронд шуугилдаж байсан хүүхдүүд нам жим болж, шивэр авир хийн инээлдэнэ. Тэднийг сөөнгө хоолойтоос эмээсэн гэж бодтол үгүй байжээ. Хоёр, гурваараа нийлэн нэг комьпютерийн ард сууж буйг нь сэм харвал тэд "Том хүний кино” үзэж байх нь тэр. Монголын ирээдүй болсон  хүүхдүүд гэр хорооллын мухарт, халаалтгүй байшинд чичирч суух дуртай болсонд цахим тоглоомоос өөр олон шалтгаан байдаг аж. 
"АХ НЬ АМЬДРАХ ГЭЖ Л ЯВНА” 
05.30 цаг. Нэгэнт энэ газрын шөнийн амьдралыг харсан тул үүр цайх үеэр сөөнгө хоолойтод хандаж "Цахим тоглоомын газар шөнийн цагаар ажиллуулах хориотой, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдийг садар самуун, интернэт тоглоомын донтолтод уруу татаж буй нь хууль бус үйлдэл” гэдгийг сануулахад тэрбээр "За миний дүү ахыгаа хэрэгт хийв. Би энэ хүүхдүүдэд муу санаагүй. "Эцэг эхээсээ мөнгө хулгайл, заавал ирж тогло” гэж шаардаагүй. Эд нарт тоглох хүсэл байна, надад мөнгө хэрэгтэй. Тийм биздээ, ах нь амьдрах гэж л явна” гэдэг тайлбар өгөв. 
Бид энэхүү сурвалжилгаараа хэн нэгний мууг үзэхийг хүссэнгүй. Гэвч Монголын ирээдүй болсон алдрай бяцхан хүүхдүүд хаана, хэнтэй хэрхэн чөлөөт цагаа өнгөрөөж байгааг төдийлөн анзаардаггүй эцэг, эхчүүдэд сануулга болгохыг хүсэв. Энэ бол нэг дүүрэг, нэг хорооны ганцхан шөнийн бодит жишээ. Яг ийм нөхцөл байдал Улаанбаатараар дүүрэн бий. Тиймээс хууль хүчний төдийгүй холбогдох байгууллагууд энэ асуудалд илүү анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй юм. 
Г.Ган-Эрдэнэ
Эх сурвалж: Үндэсний шуудан
Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ
Монгол эмээ гэхээр л араг үүрч савар барьж, толгойдоо алчуур зангидаж, хуучирч гандсан дээл өмссөн гундуухан хэрнээ амгалан дүр төрх нүдэнд бууна. Эсвэл үр ачаа тойруулж суулгаад ээзгий ааруул өрж, нүүрэндээ баясал жаргал дүүргэсэн өөдрөг дүр төсөөлдөг. Гэвч нийгмийн өөрчлөлт, суурьшил, иргэншлийг дагаад эмээ нарын маань амьдралын хэвшил, төрх байдал өөрчлөгдчихөөд байна. Залуу нас, хүч хөдөлмөр, эрдэм мэдлэгээ эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зориулсны эцэст хэнд ч хэрэггүй мэт хаягддаг хөөрхийлөлтэй хувь заяа Монголын ахмадуудыг угтдаг болжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Төр, засгаас тэднийг дэмжих олон төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн амлаж, тусгайлсан хууль баталсан боловч байдал өөрчлөгдсөнгүй. Нийгэм даяараа тэднийг үл тооно. Тэтгэвэрт гарсан бол гэртээ сууж, хорвоогийн жамыг хүлээх ёстой мэт хандана. Бие нь өвдвөл эм дөхүүлж, хэдэн хоног эмнэлэгт хэвтүүлснийгээ ачийг нь хариуллаа хэмээн андуурна. Гэвч тэтгэвэртээ гараад дассан ажил, хамт олноосоо хөндийрсөн ахмадууд сэтгэл дотроо юу бодож, юу хийхийг хүсдэгийг төр засаг, төрүүлсэн үрс нь асуудаггүй. Залуу насны хөдөлмөрөө зориулан бүтээсэн нийгэм, орчинд нь одоо амьдарч буй залуу үе нь тэднийгээ ад шоо үзнэ. Яг ийм байдалтай Монголын эмээ нар олон жилийг үдлээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Манай улсын таван өрх тутмын нэг нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 болон түүнээс дээш насны эрэгтэй өрхийн тэргүүнтэй гэсэн судалгаа гарчээ. "Гэртээ ганцаараа байх үнэхээр хэцүү. Ярих хүн байхгүй, уйдна. Хамт нэг хүүхэд байсан ч утас, компьютероор тоглоод намайг тоохгүй. Өдөр өнгөрөхгүй, элдэв муухай зүйл бодогдоод хэцүү байдаг. Хүүхдүүдээсээ хол ганцаараа байж байгаад үхчихвэл хэн ч мэдэхгүй олон хонох вий гэж айна. Хүүхдүүд гэрт ирдэг ч тус тусдаа утсаа оролдоод суучихна. Намайг тоож, ярьдаггүй. Жижиг хүүхдүүд нь эмээ унт гэж хэлнэ. Тэгээд би чинь өрөөндөө ороод шаналаад суучихдаг” хэмээн нулимс дуслуулан ярих С.Удвал гуай өдгөө 79 настай. Тэрээр зургаан хүүхэдтэй учир 50 настай тэтгэвэрт гарснаасаа хойш Багануур дүүрэгт амьдарчээ. Энэ хугацаандаа Улаан загалмайн сайн дурын үйл ажиллагаанд оролцож, урлаг соёлын хөтөлбөрт хамрагдан олон найз нөхөдтэй болж цагийг зугаатай өнгөрөөдөг байв. Тэтгэвэрт гараад удаагүй байхдаа ажил хийх хүсэл байсан боловч түүнийг авах газар олдоогүй аж. Харин 57 насандаа ханиа алдсаны дараа хөдөө гэртээ ганцаар үлдэв. Энэ хугацаанд өнгөрсөн амьдрал, үр хүүхдэдээ санаа зовнин сэтгэл зүйн хувьд хүндхэн өдрүүдийг элээжээ. Сэтгэл дотроо ийн шаналж, цөхөрч суусан түүнийг халамжлах тогтолцоо байхгүй Монголын төрд гомдож явдаг тухайгаа ярина лээ. Тэрээр "Хүний тооноос хасагдсан эдгээр он жилүүдийн зовлонг Ахмадын өдөр өнжүүлэх төвд ирснээр бага ч гэсэн мартсан” гэв.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Харж хандах хүнгүй ахмадуудыг бүтэн өдрийн турш асарч, үеийн нөхөдтэйгөө ярилцах, ном унших, тоглоом тоглож өдрийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгодог Ахмадын өдөр өнжүүлэх төв Улаанбаатар хотод ганцхан бий. Тохилог зөөлөн буйдан, том зурагт, олон төрлийн автомат тоглоом, цэвэр нямбай будсан зурагт ном дэлгэсэн ширээ бүхий өрөө биднийг угтсан нь Монгол, Японы хамтарсан "Инами Медикал Монгол”  япон хэв маягийн ахмадын өдөр өнжүүлэх төв байв. Ахмадууд өглөөний 10:00-16:00 цаг хүртэл энэ төвд гэртээ байгаа мэт халамжийг мэдэрнэ. Хичээл зүтгэл, хөлс хүч, хөдөлмөрөө улс орныхоо сайн сайхны төлөө зориулсны эцэст төрийн халамжаас гарч, хүний тооноос хасагдсан тэдэнд санаа зовнисон нэгэн болох Японы иргэн, сувилагч бүсгүй энэ төвийг байгуулжээ. Харь нутгийн хүн тэрээр дотроо шаналсан ч түүнийгээ илэрхийлэх чадваргүй эмзэг мэдрэмтгий  ахмадуудын сэтгэлийн зовлонг нимгэлэх гэсэндээ ийн ажиллаж байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Өндөр настан С.Удвал "Энд  ирээд тоглоом тоглож, өнгө ялгаж будаж, үсэг цээжлэхээр элдэв зүйл бодогдохгүй, гэртээ байгаа мэт дотно байдаг. Гэхдээ сарын төлбөр нь 250 мянга. Миний тэтгэвэр 320 мянга. Үлдсэн мөнгөөрөө эм авна. Заримдаа эмээ авч  хүрэхгүй хүүхдүүдээсээ мөнгө авна. Аль болох хүүхдээ зовоохгүйг хичээдэг. Төв аймгийн Эрдэнэ суманд харьяалалтай болохоор улсын эмнэлэгт үзүүлж чадахгүй хувийн эмнэлэгт очдог. Биднийг хөгжүүлэх, асрах ийм төв улс бариад хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг болбол сайн сан. Санхүүгийн асуудлаас энд ирж чадахгүй ганцаардаж, шаналж буй олон ахмад бий. Мөнгө хүрэхгүй болохоор хагас сар яваад гэртээ суух нь" гэж гомдол дагуулсан харцаар гуниглангуй хэлэв.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Сэтгэл зүрхийг нь сонсдоггүй шигээ төр иргэдээ залуу насанд нь хөдөлмөрийг нь мөлжиж, татвар татаж ашиглачихаад өтөл насанд нь хаяж, эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг орхигдуулж, хүний тооноос хассаны баталгаа нь С.Удвал гуай юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Монголд тэтгэврийн насныхан дунджаар 372 мянган төгрөг авдаг. Гэвч тэдний дийлэнх нь зээл авч, тэтгэврээ зөвхөн эмчилгээний зардалдаа зарцуулдаг нь манай нийгмийн хэвийн үзэгдэл. Тэгвэл төрдөө хаягдаж, гэртээ ганцаардан, үхлийн тухай бодож өдрийг өнгөрөөдөг ахмадууд энэ төвд ирээд сэтгэлийн шаналал, сөрөг бодлоо мартдаг аж.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэ талаар өдөр өнжүүлэх төвийн гүйцэтгэх захирал, сувилагч Ичибаяа Казүми ”Гэртээ харах хүнгүй, гэрийнхэн нь ажил хийдэг, эсвэл ганцаараа амьдардаг ахмадууд манайд ирдэг. Тэднийг харахад зүгээр боловч ихэнх нь мартамхай, уймраа болсон байдаг. Тэднээс "Энд ирээд өдрийг санаа амар хөгжилтэй өнгөрөөлөө”, "Ээж аавыг минь халамжилдагт баярлалаа” гэх урмын үг сонсох нь бидний зорилго” гэсэн юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Манай улсад хуулийн дагуу 60 болон түүнээс дээш настай эрэгтэй, 55 түүнээс  дээш настай эмэгтэйг ахмад настан гэж үздэг. Гэтэл Япон улсын иргэд 60 насандаа тэтгэвэрт гардаг. Улмаар тус улсын бие эрүүл, ухаан саруул ахмадууд нь сайн дурын ажилд оролцох, сүлжээ дэлгүүрт сагс зөөх, зам газарчлах, эмнэлэг, үйлчилгээний байгууллагад угтагч гэсэн биеийн хүч үл шаардах ажил хийдэг байна. Учир нь ахмад настан гэртээ ганцаар ажил хийхгүй, хүмүүстэй харилцахгүй, тархи нь ажиллахгүй болохоор бие нь амархан өвддөг болохыг  япончууд  судлаад тогтоочихсон нь тэр. Харин ажил хийх боломжгүй бусад нь өдөр өнжүүлэх төвд байрлаж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ганцаардал, сэтгэл гутралаас сэргийлдэг аж. Нэг жилийн хугацаанд энэ төвд 30 гаруй хүн ирсэн байна. Харамсалтай нь санхүүгийн асуудлаас үүдэн ирж чадахгүй байгаа хэчнээн тооны ахмад настан аль нэг сум, хороо, тосгонд гэртээ ганцаар шаналан, үхэх өдрөө хүлээж суугааг бид мэдэхгүй. Бидэнтэй ярилцсан С.Удвал гуайгаас бусад үйлчлүүлэгчийн хувьд "Өөрийн санаа бодлоо бусдад илэрхийлж чадахгүй, ямар нэгэн зүйл асуусан ч хариулт өгөх чадваргүй” хэмээн асрагч нар нь хэлсэн юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Харин гэртээ суудаг 74 настай Ц.Сэлэнгэ "55 настай тэтгэвэрт гараад хийх зүйл олдохгүй, яах учраа олохгүй хэсэг явсан. Ажилд орьё гэхээр нас, зүс харна. "Тэтгэвэртээ гарчихаад гэртээ суу” гэж хэлнэ. Тэгээд гэртээ ганцаараа өдөр хоногийг элээж байна даа. Ганцаар байхаар хүн хэзээ үхэх тухайгаа боддог юм билээ. Үеийн ахмадуудтайгаа уулзаж, сэтгэлээ уудлан ярилцахыг хүсдэг. Гэвч боломж олдохгүй юм. Хүүхдүүд хааяа нэг амьд эсэхийг  минь шалгаж буй мэт утсаар ярьдаг” хэмээн хоолой зангируулан ярив.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Энэ оны байдлаар манай улсад бүртгэлтэй 300 мянга гаруй ахмад настан бий. Тэдний 70 орчим хувь нь "Ажил хийх сонирхолтой” гэсэн судалгааг Ахмадын холбооноос гаргажээ. Угтаа энэ нь тэд дан ганц эдийн засгийн хэрэгцээгээ хангах бус ганцаардлаас өөрсдийгөө хамгаалж буй нэг арга юм. Үүнийг Монголын Ахмадын холбооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Цэцэгсүрэн "Ахмад настанд гэртээ ганцаараа уйдахаас сэргийлж сэтгэл санааг нь өөдрөг байлгах өдрийн үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Тэд сонин, ном унших, түүх намтар болон амьдралд тохиолдсон сонирхолтой, бэрхшээлтэй, хойч үед сургамж болох зүйлийг бичих, тоглоом тоглох, дуулж бүжиглэж өдрийг өнгөрүүлэх нь чухал. Олон жил ажилласан хүн тэтгэвэрт гараад зурагт үзэхээс өөр зүйл хийхгүй бол хүнд цохилтод орно. Тэднийг сэтгэл зүйн дарамтад оруулахгүйн тулд ажлын байр бий болгох хэрэгтэй. Ахмадуудын дадлага, туршлагыг ашиглах нь зөв” гэж тайлбарлав. Тус холбооны ерөнхийлөгч 66, дэд ерөнхийлөгч 63, мэргэжилтэн Б.Цэцэгсүрэн өөрөө 62 настай аж.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Бусад орны туршлагаас харахад ахмадын насжилт, хөдөлмөрлөх боломж, эрүүл мэндийн байдал зэргээр нь гурав ангилан тэдэнд тохирсон нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулдаг нь зөв зүйтэй юм. Тухайлбал, 60-74 насныхныг "залуухан” ахмад настан гэж ангилан хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэхэд нь зохих дэмжлэгийг үзүүлдэг бол 75-84 насныхныг "ахимаг” ахмад настан гэж өдөр өнжүүлэх буюу тэдэнд сэтгэл санааг нь өөдрөг байлгах үйлчилгээнд хамруулдаг байна. Харин 85 ба түүнээс дээш насныхныг "өндөр” ахмад настан гээд гэр орондоо ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхэд анхаардаг уламжлал тогтжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Мөн Солонгос улс тэтгэвэрт гарсан ахмад настнуудыг цагийн ажлаар хангаж, бусад ажилтантай ижил хөлс өгдөг бол Европын орнууд тэтгэвэрт гарахад нь нөхөн олговор олгож, эдийн засгийн хувьд сэтгэл хангалуун байлгаж чаддаг талаар олон улсад жишиг болгон ярьдаг. Тиймдээ ч тус улсын эмээ нар тэтгэвэртээ гараад хүссэн орон руугаа аялж, хүн болж төрснийхөө утга учир, аз жаргалыг мэдэрдэг байна. Монголд харамсалтай нь аль нь ч алга.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Манай улсад 2005 онд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг баталсан. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн  орчныг сайжруулах зорилгоор 2017 онд энэ хуулийг шинэчлэн найруулсан.  Дөрвөн бүлэг 17 зүйлтэй энэ хуульд тэднийг асарч халамжлах талаар олон заалт бүхий бүлэг бий. Тухайлбал, хуулийн тавдугаар зүйлд "Ахмад настныг нийгмийн амьдралд тэгш оролцуулах, хөгжих, нийгмийн дунд эрүүл, идэвхтэй амьдрах, мэдлэг туршлагаа хойч үедээ өвлүүлэх боломжоор хангахад төр анхааран ажиллана” гэжээ. Шинэ хууль батлагдаад хоёр жил болсон ч хэрэгжилт алга. Шимийг нь хүртэх ёстой ахмадууд нь хууль батлагдсныг ч мэдээгүй явна. Өнгөрсөн онд Монголын ахмадын холбооноос 200 гаруй байгууллагын 1130 ахмад настныг хамруулан судалгаа авахад 82 хувь нь "Ахмад настны тухай хууль” гэж байдгийг мэдэхгүй, судлаагүй, байдаг гэж сонссон” гэж хариулжээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 112.1-т "Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно”, Ахмад настны тухай хуулийн 6.3-т "Ахмад настан нь хүсэл сонирхол, эрүүл мэнд, мэдлэг чадвартаа  тохирсон хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхтэй” гэсэн заалттай.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Ахмадуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг төрөөс хэрхэн дэмждэг талаар ХНХЯ-ны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Норжмаагаас асуухад "Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, төрийн захиргааны дөрвөн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс энэ хөтөлбөрт хамрагддаг. Жишээ нь тэтгэвэртээ гарсан багш хүн нэг цагийн 3500 төгрөгөөр зөвлөх үйлчилгээ үзүүлж болно. Өнгөрсөн онд энэ хөтөлбөрт 1527 хүнийг хамруулж 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. Харин энэ оны есдүгээр сарын байдлаар 741 ахмад настан хамрагдаж 933 сая төгрөг зарцуулж төлөвлөгөөний 63 хувь нь биелсэн” гэсэн юм. Мөн "Нийт ахмадын хэдэн хувь нь хөдөлмөр эрхэлдэг, тэдэнд тохирсон ямар ажил байгааг мэдэхэд хэцүү. Үндэсний статистикийн хорооны 2018 оны судалгаа бий” гэв.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дөрвөн салбарын ахмадуудад ажил олгоход төрөөс жил бүр нэг тэрбум гаруй төгрөг зарцуулдаг ч бидний нүдэнд ил үзэгдэх үр дүн гэх зүйл алга. Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг гэсэн атлаа хэдэн ахмад хөдөлмөр эрхэлж байгаа, тэдэнд ямар ажил тохирох талаар судалгаа хийгээгүй нь хачирхалтай. Ахмадуудын нийгмийн хөгжил, оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг хариуцдаг яам нь тэдний  хүсэл сонирхлын талаар судалгаа хийгээгүй атлаа тэднийг хөгжүүлэх хөтөлбөрт жилдээ 1.4 тэрбум төгрөг зарцуулсан нь өөрөө асуудал. Бодит байдал дээр хэчнээн хүнд хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй хэдэн тоо хэлээд суух нь ичгэвтэр. Тэрхүү мөнгөөрөө урьтаад ганц ч байтугай өдөр өнжүүлэх төв барьчихсан бол цөөн боловч ахмадын сэтгэлийн хүлээсийг тайлах байсан биз.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван сая хүрэх төлөвийг Үндэсний Статистикийн Хорооноос гаргажээ. Судалгаагаар төрөлт тогтвортой өсч байгаа ч ахмад настны тоо илүү байгаа нь, нийт хүн амд эзлэх ахмадын тоо 2045 онд 950 мянга болж одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх төлөв юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Засгийн газрын ээлжит хуралдаанд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөөллийн талаар салбарын сайд С.Чинзориг танилцуулсан. Тэрээр Бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар, Улаанбаатар хотод Ахмадын үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөснөө дуулгасан. Үе үеийн засгийн газар шиг энэ төсөл цаасан дээрээ үлдэхгүй бодитоор хэрэгжээсэй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Б.ДОЛЖИНЖАВ
Ард түмэнд таалагдсан төр ажил хийж чаддаггүй
Ард түмэнд таалагдахын тулд засаг төр оршин тогтнодоггүй. Ард түмнийг сайн сайхан амьдрах нөхцөл боломжоор хангах нь л төрийн үүрэг. Ингэхийн тулд ард түмэнд таалагдахгүй шийдвэр гаргахад ч хүрнэ. Түүнээс биш аливаа шийдвэр гаргахдаа олон нийтийн "амыг харах” юм бол жинхэнэ дампуурал, хямрал руу явна. Зорилго нь арга замаа зөвтгөнө гэдэг үг ч бий.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Ард түмэнд таалагдсан шийдвэр гаргасаар байгаад Уго Чавес улс орноо дампууруулж орхисон байх жишээтэй. Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн гаргаж, эрдэс баялгийн салбартаа төрийн мэдлийг тогтоосон, 1.5 сая орон сууц үнэгүй тараан, АНУ-аас өндөр үнээр авсан бараагаа хэд дахин хямдаар зарсан зэрэг нь байгалийн баялгаар баян энэ улс орныг 20-хон жилийн дотор хямралын ёроолд унагасан.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Товчхондоо бол олон нийтэд таалагдсан шийдвэр гаргах нь популизмын гол шинж. Түүнээс биш ажил хийе, улс орноо хөгжүүлье гэвэл олон нийтэд таалагдаагүй, тэдний дэмжихгүй байгаа зүйлийг ч хийхээс өөр аргагүй. Энэ бол эм гашуун ч өвчинд тустай гэдэг шиг л юм. Ийм шийдвэр гаргахад эрх баригчдаас тодорхой хэмжээний эр зориг шаардана. Мэдээж ард түмэнд таалагдахгүй алхмууд нь дараагийн сонгуулиар тэдэнд хасах оноо авчирна. Үүнээс улстөрчид үхтэлээ айдаг. Тиймээс улс орны эрх ашгийн эсрэг, урт хугацааны эдийн засгийн зорилго, үр дүнг золиослох замаар, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхийг нь мэдсээр байж ард түмэнд таалагдахын тулд богино хугацааны ашиг харсан популист үйлдэл хийдэг.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Ийм шалтгаанаар УИХ, Засгийн газар, нийслэлээс гаргасан олон шийдвэр цуцлагдаж байв. Зоригтой хэрэгжүүлээд явсан бол урт хугацаанд үр дүнгээ өгөх шийдвэр, шийдлүүд ард түмэнд таалагдаагүй тул ажил хэрэг бололгүй үлдсэн нь бий.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Өчигдөр л гэхэд нийслэлийн ИТХ-аас авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг сөрөг хүчний намууд болон иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцэж жагсаал цуглаан хийсэн. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзан олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй гэдгийг онцолж авто зам ашигласны хураамжийг нэмсэнтэй холбогдуулан энэ талаар НИТХ-д дахин асуудал оруулж хэлэлцүүлэхийг чиглэл болгов. Ерөнхий сайдын чиглэл болгосны дагуу тооцоо, судалгаагаа дахин нягталж, хуулийн хугацаанд нь НИТХ-д хандана гэдгээ хотын мээр хэлжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Гүйцэтгэх засаглалын тэргүүний энэ үйлдэл олон нийтэд маш их таалагдаж байгаа нь тодорхой. Гэхдээ авто машин ашигласны татварыг нэмэх нь зөв байсан бол яах вэ? Олон нийтэд таалагдаагүй гээд зөв шийдвэрээс буцах уу? Төрийн захиргааны байгууллага нэг шийдвэр гаргангуут иргэний хөдөлгөөнийхөн гэж өөрсдийгөө нэрлэсэн нөхөд жагсаал цуглаан хийж, Ерөнхий сайд нь тэр даруй дунд шатны байгууллагынхаа шийдвэрийг цуцлуулах чиглэл өгсөн зэрэг нь цаашид давтагдаад баймааргүй жишиг.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>-Нийгмийн янз бүрийн бүлэг, нэгжүүдийг хүлээн зөвшөөрч, тэдний ашиг сонирхол, хүсэл зоригийг эн тэнцүү буюу байж болох хэмжээгээр нь харгалзан шийдвэр гаргах нь ардчилсан төрийн үндсэн шинж. Ийм учраас иргэний оролцоо яригддаг. Гэхдээ төр нийгмийн бүлэг бүрийн төлөөллийн хүсэл бүрээр нь шийдвэр гаргах албагүй. Иргэдээс асуух нь нэг арга бөгөөд нэмээд судалгаа, шинжилгээ, шинжлэх ухааны тооцоо үндэслэл дээр суурилж төр шийдвэрээ гаргах ёстой. Ингэж шийдвэр гаргах нь төрийн үүрэг. Өөрөөр хэлбэл, иргэний оролцоо гэдэг нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдог зайлшгүй нэг арга хэрэгсэл юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>2013 онд хотын мээр байсан Э.Бат-Үүл буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг журамлах талаар нэлээд зоримог шийдэл боловсруулсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, тухайн үеийн төр засгийн удирдлагууд олны санаа бодлыг даган мээрийн санаачилгыг таслан зогсоож байв. Гэтэл эдүгээ УИХ-д өргөн бариад байгаа Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашинуудад хязгаарлалт тавих, 2021 оноос ийм тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх заалтууд тусгагдаад байгаа. Олон нийтийн санаа бодлыг аялдан дагаснаар буруу талдаа жолооны хүрдтэй автомашины хэрэглээг хязгаарлах асуудал зургаа долоон жилээр хойш татагдсан гэсэн үг. Тухайн үед шийдвэртэй алхмууд хийгээд явсан бол өнөөдөр автын осол 70 хувиар буурч, тэр хэрээр эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгөнд учрах эрсдэл багассан байх байв. Манай улсад буй нийт тээврийн хэрэгслийн 60 гаруй хувьд нь буруу талдаа жолооны хүрдтэй бөгөөд авто тээврийн осолд өртөж буй тээврийн хэрэгслүүдийн 70 гаруй хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байгаа аж.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Яг үүн шиг хотын төвийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор гол замуудад урсгал сөрөн зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хоёр жилийн өмнө гарсан ч олон нийтийн эсэргүүцлээс болж цуцалсан. Энэ жил шинэ гүүр тавих болон зам засварын ажил явагдсантай холбоотойгоор хөдөлгөөний нягтрал эрс нэмэгдэхэд зүүн гарын эргэлтийг хориглох замаар түр зохицуулалт хийснээс харахад дээрх шийдвэр уг нь түгжрэлийг бууруулах бодитой ажил байсан нь харагдана.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Яг үүн шиг анх авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих, дугаарын хязгаарлалт хийх зэрэг шийдвэрүүдийг олон нийт болон сөрөг хүчнийхэн эсэргүүцсэн асар хүчтэй эсэргүүцэж байв. Хэрвээ тухайн үед олон нийтийн санаа бодолд нийцүүлээд дээрх шийдлүүдийг цуцалсан бол түгжрэл өнөөдөр ямар байхыг таашгүй. Нүдээ олсон, цагаа олсон зөв шийдлийг олон нийтэд таалагдахгүй байсан ч зоримог хэрэгжүүлсний үр дүн ингэж гардаг. Товчхондоо бол ард түмэнд таалагдсан, таалагдах гэж хичээсэн төр ажил хийж чаддаггүй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Гэхдээ энэ нь иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна гэсэн үг бас биш. Тэд юу хүсч байгааг мэдэж, судалж байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн оролцоог хангах зарчим, мөн чанарыг илэрхийлсэн зүйл заалтууд бий. Бусад хуулиудад ч энэ талаар нийт 459 зохицуулалт байдаг аж. Тэгэхээр иргэд олон нийтийн оролцоог хангах, дуу хоолойг нь сонсох эрх зүйн орчин боломж хангалттай бүрдсэн. Иргэд өөрсдөө мэдээлэлтэй байж аливаа асуудалд голч, төв байр сууринаас, үндэслэл, судалгаатай хандах учиртай. Түүнээс сургаар юм уу, улс төржсөн өнцгөөс асуудлыг нэг бол дэвэргэн хөөргөх, эсвэл эсэргүүцэн шүүмжлэх байрнаас хандах нь туйлшрал юм. Санаа бодол гэдэг бол хүмүүсийн эргэцүүлэл, төсөөлөл төдий зүйл. Тиймээс иргэд шийдвэр гаргахад оролцохын тулд өөрсдөө хангалттай мэдээлэл, баримт, судалгаа, үндэслэлтэй байх ёстой болдог бөгөөд учир нь нийгмийн бүлгүүдийн хүсэл сонирхол хоорондоо зөрчилтэй байдаг гэдгийг судлаачид онцолсон байдаг.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хүн эрхээ эдлэхдээ дараах гурван зүйлийг гажуудуулж болохгүй гэж үндсэн хуульд заасан. Эхлээд бусдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгө, бие махбодод нь халдаж болохгүй. Энэ бол эрүүгийн болон зөрчлийн хуулиар шийдэгдэх зөрчил, гэмт хэрэгт тооцогдоно. Энэ бол иргэний оролцоо биш. Мөн нийгмийн хэв журмыг гажуудуулах, үндэсний аюулгүй байдалд харшлах зүйл хийх замаар эрхээ эдлэх боломж Монгол Улсад байхгүй. Үүнийгээ бид ялгахгүй бол сүүлийн үед иргэний оролцоо гэх нэрийдлээр анархи үйлдлүүд багагүй гарах болсныг хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>-Төрийн байгууллагын үндсэн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг иргэдээс асуух шаардлагагүй. Хуулинд нэгэнт заагдсан мандат байгаа учраас түүнийхээ хүрээнд ажиллах ёстой. Гэтэл асуудлыг шийдвэрлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа тохиолдолд иргэдээс заавал асуух учиртай. Төсөв мөнгөний асуудлыг иргэдээс асуухад хэцүү. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө тодорхой хэмжээтэй байдаг учраас ямар асуудлыг түрүүлж шийдэх вэ гэдгийг иргэдээсээ асууж байгаа юм. Харин төсвийн асуудлыг иргэдээс асуух шаардлагагүй. Төрийн бодлогынхоо хүрээнд шийдээд явах учиртай. Үүнийг хуулинд нарийн заагтай тусгахгүй бол юм болгоныг иргэдээс асуух ёстой гээд хэт туйлшрах хандлага үүсэх вий. Юм болгоныг биднээс асуух ёстой гээд иргэд бас ойлгочих вий.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Удирдлагын академийн багш, судлаач, доктор Ц.Дэлгэржаргал
Дээдсүүдийг хуурч баясгадаг муу аргыг манай дарга нар сайн эзэмшсэн байлаа
Одоогоос хорь гаруй жилийн өмнө1997 оны зун би Архангай аймагт ядуурлыг бууруулах ФАО-гийн төсөл дээр ажиллаж байлаа. Өлзийт суманд явах зуураа  Орхоны хуучин модон гүүрний хажууд усанд орж байтал гэнэт нэг нисдэг тэрэг дээгүүр эргэлдэж байснаа  хажуухан дэнж дээр буучихдаг юм байна. Нутгийн ардууд ч түргэн авсан мэт дорхиноо цуглачихлаа. Нисдэг тэргэнээс гадаадын голдуу хэсэг хүмүүс буусны дунд Монголд өрнөж буй ардчиллыг дэмжихээр ирсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн танил дүр нүдэнд тусав. 
Хамгаалалтын албаныхан бужигнаад хэнийг ч ойртуулсангүй, тэд ч тун удалгүй буцаад нисчихлээ. Сургийг сонсвоос эрхэм зочин ганцхан шидээд метр хэрийн тул барьсан гэнэ. Наадмын өмнөхөн 7 сарын 4-нд би АНУ-ын тусгаар тогтнолын өдрийн хүлээн авалтанд ЭСЯ-нд нь уригдан очвол өнөөх тулыг бүхлээр нь шараад зоогийн ширээн дээр тавьсан байлаа. Том тулыг тэнд ирсэн бүх зочид хангалттай хүртэцгээсэн дээ. 
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Энэ явдал  тэртээ оюутан цагт надад тохиосон нэгэн үйл явдлыг санагдуулсан юм. Би МГУ төгсөх жилээ хэдэн найзуудтайгаа хамт Москвагаас Ленинград орохоор аялж яваад Валдай гэдэг гайхалтай үзэсгэлэнтэй гоё нуурын дэргэд хоноглохоор болж майхан саваа засан зогслоо. Найзууд нууранд сэлэхээр явцгааж би нутгийн нэг өвгөнөөс 60 рублиэр төлөг худалдаж аваад монгол маягаар төхөөрч суух зуураа төлөгний эзэн өвгөнтэй зуу татан дотносож, халуун яриа өрнүүлэх завшаан тохиосон. Яг нөгөө Шолоховын "Хүний хувь заяа” кинон дээр гардаг шиг юм болсон. 
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Өвгөн залуудаа тэр үеийн КГБ-ийхний даалгавраар онц чухал үүрэг гүйцэтгэдэг нууц ажилтан байжээ. Нуурын эрэг дээр тусгайлан бэлдсэн отогт төр засгийн удирдлагууд ирж амардаг, мань энэ тэдний хоол ундыг нь бэлдэлцдэг байсан гэж ярилаа. Сталин, дараа нь Хрущев, Брежнев гээд бүдүүн бүдүүн дарга нар ирж наргицгаадаг тэр үедээ загасчлахад нь мань эр жинхэнээсээ "тусалдаг” байжээ. 
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Яаж?  Томчууд ууж идээд нилээд халамцуухан загасчлахаар тусгайлан бэлдсэн модон тавцан дээр ширээ засан тухлацгаадаг, тэр үед мань эр усны хувцастай шумбан алсаас ирж дэгээнд нь загас сэмхэн өлгөчихөөд буцдаг түүнийг нь дарга нар татаж гаргачихаад магнай хагартал баярлацгаадаг байсан юм байх. 
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Яг л ийм явдал тэр жил Орхон гол дээр болсон болов уу гэж би харддаг.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Мөн иймэрхүү явдал 80-аад оны үед тэр үеийн Найрамдлын САА-д болсон тухай надтай хамт ХААЯаманд ажиллаж байсан гавьяат агрономч Аюур гуай бас ярьж байсан юм. 
Сансрын нисэгч Жанибеков, Гүррагчаа, Ляхов, Ганзориг нарыг Монголд айлчлах үеэр анд явуулах болсон тул амьд чоно барьж бэлдэх тушаал дээрээс ирсэний дагуу САА-нхан хэдэн өдөр хөөцөлдөж байж хоёр чоно арайчүү барьж аргамжиж гэнэ. Товлосон өдрийн үүрээр тусгайлан зассан задгай УАЗ-469 дээр зочид хоёр хоёроо босоогоороо бэхлүүлж аваад нүд алдам тариан талбай дундуур туучиж өгсөн юм байх. 
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Товлосон ёсоор эхний чоноо зочдыг угтуулан тавьтал Ляхов хөөж очоод нам буудчихаж. Хоёр дахь чоноо Жанибековоор буудуулах санаатай ойрхон тавьтал мань эр буудаж алдаад дахиад Ляхов хусчихаж. Өөр бэлдсэн чоно байгаагүй тул чонын ав дуусаж, тэр үед Сэлэнгэ аймгийн намын хорооны дарга байсан Хасбазар гуай чоно ахиухан бэлдээгүйд биднийг загнан хачин их ууртай үлдэж байсан гэж Аюур гуай ярьж байж билээ.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Мөн Брежнев даргыг 1974 онд Монголд айлчлах үеэр нь Богд ууланд буга буудуулж халамцуухан даргатай зэрэг гох даран өнөөхийг нь унагаж баярлуулж байсан тухай Бал даргын комиссар байсан хүн бичсэнийг бас уншсан юм байна.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Ш.Пүрэвсүрэн 
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 10px; color: rgb(60, 60, 60); font-family: " sans>Эх сурвалж. www.sonin.mn
Г.Жамьян: Үндсэн хуулийг 1992 онд манай улсын хамгийн шилдэг 400 гаруй хүн гурван сар шахам хэлэлцэж баталсан юм
Үндсэн хуулийн өөрчлөлт сүүлийн хэдэн жил л яригдаж байгаа боловч, энэхүү өөрчлөлтийг хүчтэй эсэргүүцэгчид байсаар байгаа.]]></description>
Мансуурч буй Монголын ирээдүй
-Боловсролын салбарт хар тамхичид шургалав-
	Ядарсан айлын хүүхдүүд улсын сургуульд гурван ээлжээр хичээллэж байхад задарсан баяны хүүхдүүд хувийн сургуульд хууль бус "тоглоом”-оор тоглож байна.
Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрчээ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Хуралд Зохион байгуулах хорооны гишүүд, салбар есөн хороодын дарга нар энэ жилийн наадмыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа танилцууллаа.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсөн тухай ажлын тайланг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Э.Содномжамцад үүрэг болголоо.
Мөн ирэх жилийн Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох салбар хороонд үүрэг болголоо.
Баяр наадам зохион байгуулалт сайтай болсон. Наадамчин олны сэтгэгдэл өндөр, үнэлгээ гайгүй байна. Гэсэн ч цаашид анхаарах санал шүүмжлэлүүд ирсээр байна. Эдгээрийг анхаарч ажиллах хэрэгтэй гэв.
Ирэх жилээс Үндэсний их баяр наадмыг улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэдэг байх,  сум, аймгийн наадмыг нэгэн зэрэг, улсын баяр наадмын өдөртэй хамтатгах нь зүйтэй. Засгийн газрын хуралдаанд ийм санал оруулна гэж Шадар сайд хэллээ.  Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тул ажлын хэсэг байгуулан хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болголоо.
Үндэсний бөхийн салбар хороо допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхийн нэрийг яаралтай зарлах нь зүйтэй гэж ҮИБНЗБХ-ны дарга Ө.Энхтүвшин хэллээ. Допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаа энэ үеэр илэрхийлж байлаа.
Мөн барилдааны дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгалаа.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшйин шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Хоёр бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэг бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээгээд байна. харин нөгөө бөх журамд заасан хугацаанд шинжлүүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан "Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэж байгаа юм
Г.Жаргалмаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Манай улс саарал жагсаалтаас мултарчээ
Саарал жагсаалтад орох нь татварын хар жагсаалтад орохоос илүү эрсдэл дагуулдийг олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагаас анхааруулсаар байдаг. Учир нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулах банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй. Санхүүгийн системийн үйл ажиллагаа доголдвол тухайн орны нийт эдийн засагт шууд нөлөөлж аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй болдог.Түүнчлэн хөрөнгө оруулалт оллоо гэхэд зардал нь эрс нэмэгдэж эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж, эцсийн хэрэглэгч болох энгийн хүмүүст дарамт болдог гэж санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн онцолж байна.
Олон улсын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгуулага болох /FATF/-аас манайд ийм төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй орны жагсаалтад 2017 онд оруулж улмаар үүнтэй тэмцэх тухайд 40 гаруй зөвлөмжийг өгч байсан. Үүний дагуу манайд 16 байгууллагаас бүрдсэн Үндэсний зөвлөлийг байгуулсан юм. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл нь бүхий л чиглэлд ажиллаж дээрхи байгууллагаас өгсөн  20 зөвлөмжийг нь биелүүлсэн хэдий ч таван зөвлөмж дээр нь бүдрэх магадлалтай байгааг хэлж байв.
Үндэсний зөвлөл Монгол Улсыг  Саарал жагсаалтад оруулах уу, эс оруулах уу гэдгээ энэ сарын 18-23-ны хооронд Австрали улсад болж өнгөрсөн  FATF-аас /Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага/ өгсөн зөвлөмж, APG-ийн /Ази Номхон Далайн бүсийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг/ -ийн өмнө хамгаалсан юм.
Харилцан үнэлгээний тайлангаа хангалттай хамгаалж  манай улс "саарал” жагсаалтад орохоос мултарчээ. Энэ тухай  өнгөрсөн баасан гаригт FATF-аас гаргасан мэдэгдэлд "Саарал” жагсаалтад орсон орноор  Иран, БНАСАУ гэсэн хоёр улсыг зарласан юм. Өөрөөр хэлбэл, FAFT буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага  нь Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх (МУТСТ) ажил нь хангалтгүй гэж үзсэн тогтолцоотой улсуудыг зарладаг билээ.
Монгол Улсад мөнгө угаах гэмт хэргийн тохиолдол байхгүй
Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай  хуультай. Гэхдээ энэ хууль зөвхөн банк санхүүгийн байгууллагад зориулсан хууль мэтээр иргэд ойлгодог. Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олж авсан эд зүйл, мөнгөө хууль ёсных юм шиг харагдуулдаг тэрхүү үйлдлийг хэлдэг. Жишээлбэл, хэн нэгэн  буруу аргаар олсон хулгайлсан эд зүйлээ худалдааны төвд худалдагчаар дамжуулан борлуулснаар хулгайчийн орлого хууль ёсных юм шиг харагдаж байгаа явдал. Мөн айлаас телевизор, гар утас бусад эд зүйлийг нь хулгайлж ломбардаар дамжуулан хулгайн эд үйл биш гэж харагдуулж борлуулснаараа мөнгө угаах хэрэгт өөрийн мэдэлгүй оролцож байна гэсэн үг юм. Энэ бол зөвхөн микро төвшин дэх мөнгө угаалт. Харин улс төр эдийн засгийн эрх мэдэл бүхий хүмүүс мөнгө угаах гэмт хэргийг үйлдэж, авлига албан тушаалын хэргээ нуун дарагдуулах бололцоотой. Үүгээр ч зогсохгүй хар тамхи, хүний наймаа зэрэг үндэстэн дамнасан гэмт хэргээс олсон орлогоо цагаатгах гол арга нь мөнгө угаах. Үүнээс л шалтгаалж мөнгө угаах гэмт хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд  байсаар байна.
Манай улсад ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэнд Эрүүгийн хуулиар зургаан сараас нэг жил хүртэл зорчих хөдөлгөөний хязгаарлах байгуулагын түвшинд үйлдэгдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ. Гэхдээ манай улсад ийм төрлийн гэмт хэрэгт ял авсан иргэн, аж ахуйн нэгж  одоогоор байхгүй байна.
Харин 2010 оноос хойш ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 4300 гаруй хэргийг шалгаж 45 орчим хүнийг мөрдөн шалгажээ. Үүнээс хоёр хэрэгт анхан шатны шүүхээс ял оногдуулсан ч дээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Энэ хэрэг нь санхүүгийн бүхий л байгууллага болох банк, банк бус сангүүгийн байгууллага, барьцаат зээлийн үйлчилгээ, даатгалын компани зэргийг хамарч  болдог болохоор хэн ч энэ төрлийн гэмт хэрэгт өөрийн мэдэлгүй холбогдох боломжтойгоор дээрх хууль хүн бүрт хамааралтай юм. Иймд олон улсын FAFT-аас иргэн бүр ийм төрлийн сэжиг бүхий үйлдлийг мэдээлэх, мөнгө угаах терроризмыг санхүү­жүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын VII дугаар зүйлд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах, харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг эрсдэлийн түвшинтэй уялдуулж ажиллахыг анхааруулж байна.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Төрийн тэргүүний өмнө толгой гудайлгасан саналууд
Монгол Улсад хууль санаачлах эрхийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван институц эдэлдэг. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ч ялгаагүй энэ гуравт л хамаатай. Тиймээс ч "Эцэг хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр төслийг Ерөнхийлөгч хийгээд УИХ-ын нэр бүхий 62 гишүүн санаачилж, тэдгээрийг нэгтгэн уялдуулахаар Төрийн тэргүүний ахалсан зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байна. Гэхдээ хууль санаачлах эрхтэй тэдэнд тус бүрт нь хамаатай тодорхой хязгаарлалт бий. Тухайлбал, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиар өөрт нь олгосон бүрэн эрхийг нэмэгдүүлэх, хязгаарлах (өөрөө өөрийнхөө эрх мэдлээс хумслах санаа гаргана гэдэг юу л бол), бүрэн эрхийн хугацаагаа сунгах, Төрийн тэргүүний төлөө өрсөлдөгчдөд сонгуулиар тавих шаардлагыг сулруулах агуулгатай төсөл Ерөнхийлөгч санаачилж болохгүй. УИХ, Засгийн газрын хувьд ч адил төдийгүй тэдний зүгээс шүүх эрх мэдэл рүү халдахыг хориглодог. Жишээ нь, 62 гишүүний санаачилсан төслийн эхний хэлэлцүүлгийг хийсний дараа УИХ-д өргөн барьсан Ерөнхийлөгчийн саналд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох заалт бий. Үүнийг УИХ-ын гишүүд биш, Ерөнхийлөгч санаачилсан учраас хэлэлцэж байгаа юм.
Гишүүдийн санаачилсан төсөлд шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах чиглэлээр тусгасан зохицуулалтуудыг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч шулуухан илэрхийлсэн. Бүр тодорхой хэлбэл, гишүүдийн санаачилсан төслөөс 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргасан. Ерөнхийдөө гишүүдийн санаачилсан төслөөс шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой бүх заалтыг хасах санал гаргасан гэсэн үг. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл явц дахь Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлах замаар бие даасан байдлыг нь хангах зорилготой зохицуулалтуудыг өнөөгийн Төрийн тэргүүн тууштай эсэргүүцэж буй хэрэг. Хэдийгээр түүний өргөн барьсан төсөлд дээр дурдсан тэр тэр заалтыг хасна гэсэн тухайлан заагаагүй ч эс үйлдэхүйгээрээ хэтийдсэн эрх мэдэлтэйгээ үлдэхийг санаархаж буй нь энэ. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх явцад манай үе үеийн Ерөнхийлөгчийн оролцоо, нөлөөлөл өдөр ирэх тусам нэмэгдэж, түүнийгээ өөр бусад хуулиар баталгаажуулсаар ирсэн нь хараат бус байдлыг нь алдагдуулж, хяналт, хариуцлагыг үгүй хийсэн талаар судлаачид, улстөрчид төдийгүй, олон улсын ажиглагчид хэлж ирсэн тул "хэтийдсэн” гэвэл буруудахгүй биз. Үнэндээ ч энэ санаагаа хэрэгжүүлээд явж байх шиг. 
Учир нь зөвшилцлийн ажлын хэсэг Улсын дээд шүүх ерөнхий шүүгч, 21 шүүгчээс бүрдэх тухай 51.1, Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг хүлээн авахаар тогтсон юм. Мөн бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгохоор тусгасан 51.5 дахь заалтыг хасах саналыг нь ч зөвшилцлийн ажлын хэсэг хүлээн аваад буй. Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг ч хасав. Үндсэндээ гишүүдийн санаачилсан төслөөс шүүгчид тавих болзол, шалгуурын талаарх "Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг томилно” гэх заалт л хэвээр үлдэж байгаа сурагтай. Бусад 49.5, 49.6, 49.7, 49.8 дахь заалтын талаар зөвшилцлийн ажлын хэсэг хэрхэн тогтсон нь хараахан тодорхойгүй байна.
Үндсэн хуульд заавал тусгах шаардлагагүй, бусад хуулиар зохицуулах боломжтой цөөнгүй асуудлыг "Эцэг хууль” руу нэмэлт, өөрчлөлт нэрээр чихэх гээд байгаа талаар Д.Лүндээжанцан гишүүн анхааруулж буй. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Улсын дээд шүүхийн шүүгчийн тоог Үндсэн хуулиар тогтоох туйлын шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн алс хэтийн битгий хэл өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн тооцоолох боломжгүй энэ үед Дээд шүүхийн шүүгчийн тоо гэх мэт зүйлийг холбогдох хуулиудад нь тусгах боломжтой хэмээж буй. Үнэхээр ч тийм. Одоо Үндсэн хуульд Дээд шүүх нь ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ гэх заалт л бий. Тэгж яривал Дээд шүүхийн шүүгчийн тоог ингэж Үндсэн хуульдаа заасан улс төдийлөн байдаггүй гэх. Гэвч манайд Дээд шүүхийн шүүгчийн тоог нэмэх, цөөрүүлэх замаар хараат бус байдалд нь нөлөөлөх эрсдэл байгааг судлаач, хуульчид анхааруулдаг. 
Ер нь шүүгчийн хараат бус байдалд халддаг арга сүүлийн үед нарийсаж, эрх зүйн орчноор нь дамжуулан шүүх эрх мэдэлд нөлөөлдөг болж буй. Өөрөөр хэлбэл, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчлөх замаар шүүгчдийг өөр тийш нь томилох, орон тоог нь нэмж, хасах байдлаар хараат бусаар ажиллаж буй шүүгчдэд нөлөөлөх гэж оролдох болсон нь нууц биш. Тухайлбал, Дээд шүүхийн шүүгчийн тоог гурван сарын зайтай өөрчилсөн түүх манайд бий. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийг 1993 онд батлахад Дээд шүүхийг ерөнхий шүүгч, 16 шүүгчээс бүрдэхээр заасан байсан ч 2002 онд шинэчлэхдээ ерөнхий шүүгч, 10 шүүгчтэй байхаар өөрчилсөн. Гэтэл 2002 оны есдүгээр сарын 1-нээс мөрдсөн энэ хуулийг ердөө гурван сарын дараа өөрчилж, өмнөх шигээ ерөнхий шүүгч, 16 шүүгчээс бүрдэхээр хуульчилсан байдаг. Нэгэнт ийм замыг туулаад ирсэн учраас дахин нүүр тулахгүй гэх баталгаа үгүй.
Өдгөө "ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг ШЕЗ-ийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэсэн заалт Үндсэн хуульд бий. Бүх шатны шүүхийн шүүгчийг томилуулахаар ШЕЗ санал болгох зохицуулалт хуульд ч, төсөлд ч байна. Ялгаатай нь төсөлд ШЕЗ-ийн таван гишүүнийг 10 болгон нэмэгдүүлж, тэдгээрийг Ерөнхийлөгч бус, УИХ болон шат шатны шүүхээс сонгоход оршиж байгаа. Тодруулбал, гишүүдийн боловсруулсан төсөлд ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг УИХ-ын холбогдох байнгын хороо нэр дэвшүүлэн, томилгооны сонсгол хийж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор тусгасан. 
Тэр ч бүү хэл ШЕЗ-ийн даргыг нь Ерөнхийлөгч томилж буй одоогийн тогтолцоог халж, 10 гишүүн нь хуралдаад, дотроосоо олонхын санал авснаараа удирдуулахаар байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ШЕЗ-ийн гишүүдийн томилгоонд УИХ оролцох нь шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулж, улстөржсөн байгууллага болж хувирна гэж үзэж буй аж. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн чухам алинд хамаарах нь ч ойлгомжгүй Ерөнхийлөгч өөрийнх нь томилсон хийгээд УИХ-аас нэр дэвшүүлэн бүрдүүлсэн ШЕЗ-ийн санал болгосон шүүгчдийг томилоход алиных нь илүү хараат бусаар ажиллахыг бодож үзэх л хэрэг. Тэгээд ч шүүгчийг томилохтой холбоотой ШЕЗ-ийн шийдвэрийг Ерөнхийлөгч 21 хоногийн дотор батламжилж, татгалзсан тохиолдолд үндэслэлээ нийтэд мэдээлэхээр гишүүдийн төсөлд тусгасан нь өнөөгийн Төрийн тэргүүний хувьд хүлээн авч боломгүй санал байсан бололтой.
Харин Дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох заалт тусгаснаа гишүүд томилсон этгээдээсээ хараат бусаар ажиллах боломж гэж харж байгаа бол Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн 14.2 дахь хэсгийн "Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” гэсэнтэй нийцэхгүй, "Эцэг хууль”-ийн суурь үзэл баримтлалтай харшилна хэмээн тайлбарлаж буй юм.
Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Идлэг шонхор хамгаалах ажлын ихэнх нь үр дүнд хүрсэнгүй
Шонхор шувуу цагт 300 км хурдалдаг учраас "тэнгэрийн ирвэс” хэмээж, ан гөрөөнд ашигладаг аж. Дэлхийд 58 төрөл, зүйлийн шонхор байдгаас цагаан, эгэл, идлэг, шилийн, начин, зээрд зэрэг 10 гаруй зүйл нь манай оронд бий. Эл шувуу ангаа сахиж хүлээдэггүй, араас нь хөөж барьдаг учир эрэмгий, дайчин гэгддэг. Энэ шинж чанарыг нь бэлгэшээж монголчууд төдийгүй олон улс шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарласан байдаг. Манайд шонхор шувуу ховорт тооцогддог тул ашиг олох зорилгоор хилээр гаргахыг таван жилийн хугацаатай хориглох тухай тогтоолыг Засгийн газраас 2013 онд анх баталсан. Эл тогтоолыг мөрдөх хугацааг өнгөрсөн сарын 9-нд дахин таван жилээр сунгасан юм. Гэхдээ дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн гадаадын төлөөлөгч нарт шонхор барих зөвшөөрөл олгох тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ. Өөрөөр хэлбэл, гадаадын төлөөлөгчдөд соёлын зориулалтаар бэлэглэх нь идлэг шонхрын тоонд сөргөөр нөлөөлөхгүй гэж албаныхан үзжээ.
Арабын улс орнуудад эл шувуу элбэг. Гэсэн ч Монголд амьдардаг нь биеэр арай том, анд эрэмгий учраас Катар, Кувейт зэрэг орны төлөөлөгчид манайхаас авах сонирхол их аж. Үүнийг нь улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх давуу тал хэмээн эрх баригчид үзэж үндэсний бахархалт шувуугаа гадаадынханд бэлэглэсээр байна.
Уг нь идлэг шонхор барих жишиг үнэ 11 750 ам.доллар буюу 30 гаруй сая төгрөг. Гэхдээ гадаадын оронд соёлын зорилгоор бэлэглэхэд дээрх мөнгөн дүнгийн 30 хувийг л төсөвт төвлөрүүлдэг юм байна. 11 750 ам.долларын 30 хувийг тооцвол нэг шонхрыг 3525 ам.доллар буюу ес орчим сая төгрөгөөр "зарж” байгаа хэрэг. Энэ жаахан мөнгөний 30 хувийг нь л шонхор шувууг хамгаалахад зориулж, орон нутгийн төсөвт суулгах ёстой аж. Тодруулбал, нэг шонхор шувуу хамгаалахад дунджаар 2.8 сая төгрөг зарцуулах ёстой.
Үнэхээр нэг шувууг хамгаалахад энэ хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа, эсэхийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайханаас тодруулахад "Арилжааны зорилгоор идлэг шонхор худалдах, барихыг хориглох хугацааг таван жилээр сунгасан. Соёлын зорилгоор гадаад руу гаргахыг зөвшөөрч байгаа. Арабын орнуудын удирдагч хүсэлт гаргавал Гадаад харилцааны яам бусад холбогдох салбар яамаар дамжуулан соёлын зориулалтаар бэлэглэж болно. Энэ нь найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх арга. Тэд манайхаас хурдан удмын адуу, эсвэл нүүрс авахгүй. Ганц сонирхдог зүйл нь идлэг шонхор. Тэдэнд шонхор бэлэглэснийхээ хүчинд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол Улсын хөгжилд тус нэмэр болохуйц зээл, тусламж хүсэх боломж бүрддэг. Үндэсний бахархалт шувуугаа хамгаалахын тулд өндөр хүчдэлүүдийн шонгуудын загварыг өөрчлөх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Идлэг шонхор шувууг соёлын зорилгоор гаргаж, орлогынхоо 30 хүртэлх хувийг орон нутгийн төсөвт суулгах ёстой. Хэрхэн зарцуулдгийг нь сумын Засаг дарга нараас асуух хэрэгтэй” гэлээ.
Гадаадын төлөөлөгчдөд шонхор бэлэглээд Тайширын усан цахилгаан станц барихад 13, Биологийн олон янз байдлыг судлах судалгааны төв байгуулахад 3.4, Хэнтий болон Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөхөд 360 сая ам.долларын тусламж авчээ. Мөн Түлэнхийн төв барихад долоо, Хэнтий аймгийн нисэх онгоцны буудалд 12 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн гэх. Гэхдээ эдийн засагт хөрөнгө оруулахад ашигтай байлаа гээд ховор шувууг гадаадад олноор нь гаргаж болохгүйг судлаачид санууллаа.
Улсын хэмжээнд 10 300 идлэг шонхор байгааг БОАЖЯ-наас мэдээлсэн. Энэ бол өнгөрсөн онд гаргасан тоо. Гэхдээ дээрх тоо бодитой, эсэх нь эргэлзээтэй. Үүний 10 хувь буюу 1000 шонхрыг энэ онд соёлын зориулалтаар гадаадад гаргах боломжтой гэж БОАЖЯ-ныхан хэлсэн.
Нэг жишээ дурдъя. Жилд 4000 шонхор өндөр хүчдэлд цохиулж үхдэг гэсэн баримт байна. Дээр нь 1000 идлэг шонхрыг соёлын зориулалтаар гадаад руу гаргана гэж тооцвол байгаа хэдийнхээ 50 хувийг устгана гэсэн үг үү.
Эл шувуу өөрөө үүрээ засдаггүй, бусдын бэлдсэн оромжид "толгой хоргодох”-доо дунджаар гурван өндөг гаргадаг гэж Монголын шувуу хамгаалах төвийнхөн хэлсэн. Заримдаа хон хэрээ болон начин шонхрын "гэрийг” булааж өндөглөдөг учраас "тэнгэрийн ирвэс”-ийн үүрийг танихад төвөгтэй. БОАЖЯ болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотын Байгаль орчны албаныхны хооронд байгуулсан гэрээний дагуу "Идлэг шонхор шувууны хиймэл үүр” барих төслийг Монголын шувуу хамгаалах төвийнхөн 2010 онд хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Баян, Бүрэн, Баян-Өнжүүл, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг, Галшар, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Баяндэлгэр, Дорноговь аймгийн Айраг, Иххэт, Дундговь аймгийн Гурвансайхан, Мандалговь, Адаацаг зэрэг сумд нийт 5000 үүр байршуулжээ. Тухайн үед 800 хос шувуу тэдгээрт үүрлэсэн гэнэ. Нэг үүрэнд дунджаар гурван өндөг гаржээ. Энэ нь идлэг шонхрыг хамгаалах зорилгоор хийсэн ганц ажил гэхэд хилсдэхгүй.
Гэхдээ уг ажлыг үргэлжлүүлэх, үүрнүүдийг засаж сэлбэдэг хүн өдгөө алга. Хиймэл үүрнүүдийн хэд нь бүрэн бүтэн үлдсэн нь ч тодорхойгүй. Үүр бэхэлсэн төмөр шонг нутгийн иргэд хулгайлж, малын саравч барихад ашиглах нь элбэг гэнэ. Уг нь идлэг шонхор үлийн цагаан оготноор хооллодог учраас бэлчээрийн экосистемд чухал ач холбогдолтой. Хэрэв малчдын ухамсарт нөлөөлж чадвал хиймэл үүр байгуулах нь үр дүнтэйг судлаачид онцолсон. Дээр дурдсанчлан, хиймэл 5000 үүрэнд 800 хос дунджаар гурван өндөг дарсан гэж тооцвол ганцхан жилийн дотор 4000 шонхор байгальд тавьсан гэсэн үг. Жил бүр 4000 шонхор үржүүлээд байвал цахилгааны утсанд цохиулж үрэгдэх шувуудын тоог бууруулаад зогсохгүй гадаад орнууд руу гаргах нөөцөө ч тодорхой болгоно гэж шувуу судлаач нар үзэж байна. Ийм аргаар шонхор бойжуулах нь өндөгнүүдийг цаг агаарын аюулт үзэгдлээс хамгаалахад сайнаар нөлөөлдөг гэнэ.
Эл шувууны хорогдох гол шалтгаан нь цахилгаан дамжуулах утастай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, шонхор төдийгүй бусад жигүүртэн ч 15 кВт-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах утсанд цохиулж үхэх нь элбэг. Монгол оронд ийм хүчдэлтэй 2000 гаруй км урт цахилгааны утас бий. Тэгвэл жилд 5000 шонхор үржүүлж гадаадын төлөөлөгч нарт соёлын зориулалтаар бэлэглээд, орлогынхоо 30 хувиар цахилгааны утас дамжуулах шонг шинэчлэх боломжтой гэнэ.
Уг нь БОАЖЯ-ныхан Эрчим хүчний яамныхантай хамтран "15кВт-ын өндөр хүчдэлийн шувуудад ээлтэй загвар” төслийг энэ жилээс хэрэгжүүлжээ. Одоогоор шувуудад ээлтэй байхаар цахилгаан дамжуулах загварын судалгаа хийж байгаа аж. Гэхдээ энэ нь маш нарийн, төвөгтэй асуудал учраас хэзээнээс ажил болох нь одоогоор тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, шонхроос бусад төрлийн шувуу ч цахилгааны утсанд цохиулж хорогддог. Тиймээс цахилгаан дамжуулах шонгийн загварыг бүх шувууны биеийн хэмжээ, далавчны уртад тохируулах уу гэдэг асуудал тулгарчээ. Энэ мэтээр шонхор хамгаалах чиглэлээр өөр төсөл хэрэгжүүлсэн ч үр дүн муутай байсныг П.Цогтсайхан хэлсэн.
Цахилгаан дамжуулах утаснаас гадна, гадаадын төлөөлөгчид гэлтгүй нутгийн иргэд ч үндэсний бахархалт шувуунд дайсагнадаг байхыг үгүйсгэхгүй гэдгийг зарим судлаач тэмдэглэсэн. Харамсалтай нь, үүнийг тогтооё гэхээр шонхор барьж буйг хянадаг хүн манай улсад байхгүй. Хамгаалах нь битгий хэл олигтойхон тоолж ч чадахгүй байж бид идлэг шонхрыг Үндэсний бахархалт хэмээн цээжээ дэлдэх эрхтэй юү гэж судлаачид шүүмжилж байна.
Г.Баясгалан
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Бид хөршүүдийнхээ бодлыг мэдэхгүй, харин Москва, Бээжин хундага тулгаж буйг мэднэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын ихээр АНУ-д төрийн айлчлал хийж Цагаан ордонд зочлон тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзав.
Энэ үеэр Монголын голлох экспортын бараа бүтээгдэхүүний нэг болох ноолуурыг АНУ-ын зах зээлд татваргүй худалдаалах талаар яригдсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хамгийн чухал нь хоёр орон ардчилсан үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүнлэг нийгэм, хууль эрх зүйн шударга тогтолцоог бүрдүүлэх, дэлхийн энх тайвны төлөөх үйл хэрэгт гаргах хүчин чармайлт зэрэг нийтлэг үнэт зүйлс, өмнө нь хийгдсэн хамтарсан мэдэгдлүүд, хамтран ажиллах санамж бичгүүдээ үндэслэн стратегийн түншлэлээ дэлхий дахинд тунхаглав.
Энэ бол гуравдагч хөршийн бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн Монгол Улсын хувьд гайхалтай түүхэн үйл явдал байх нь гарцаагүй. Ингэснээр АНУ-ын эдийн засгийн далайц, олон улс дахь нэр хүнд, дэмжлэгийн тусламжтай Монгол Улс нь хоёр хөршийнхөө эдийн засгийн хэт нөлөөллийг бууруулах ололтын эхлэл тавигдана. Нөгөө талдаа АНУ-ын хувьд БНХАУ болон ОХУ гэх өрсөлдөгч их гүрнүүдийн дунд орших Монгол Улстай стратегийн түншлэл байгуулсан нь алсдаа геополитикийн хувьд асар давуу талыг тэдэнд авчрах юм.
...Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын уулзалтын дараа барууны хэвлэлүүдийн бичсэн өнцөг. Үнэхээр ч хоёр орон стратегийн түншлэл байгуулснаар харилцан ялалт байгуулсан мэт хэнд ч харагдана.
Гэтэл учир мэдэх хүмүүсийн тайлбарлаж байгаагаар энэхүү айлчлал нь АНУ болон БНХАУ-ын хооронд үргэлжилж байгаа худалдааны дайн түүхэн дээд цэгтээ тулсан болон Ерөнхийлөгч Доналд Трамп цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнээс гарах тухайгаа зарласнаас болж ОХУ-тай урд урьдынхаасаа ч илүү хүйтэн харилцаатай болж эхлээд буй үед тохиолоо. Их гүрнүүдийн иймэрхүү сөргөлдөөний үед энэ айлчлал болсон нь нэгийг бодогдуулна.
Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь нь урд хөрш БНХАУ-аас хамааралтай. Тэр дундаа коксжих нүүрсний хэмжээ нэлээдгүй хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгөний, мөн  гадаадаас орж ирэх ам.долларын дийлэнх нь уул уурхайнх. БНХАУ нь нүүрсний импортоор дэлхийд тэргүүлдэг хамгийн том зах зээл. Мөн дэлхийн нийт гангийн үйлдвэрлэлийн 50 хангадаг гэдэг утгаараа коксжих нүүрсний хамгийн том худалдан авагч, тоглогч гүрэн.
Монголыг оролцуулаад цөөн хэдэн орон л энэ зах зээлд нүүрсний экспорт хийдэг. БНХАУ-ын эрх баригчид Хятадын нүүрсний зах зээлийн хамгийн том хэрэглээний болон коксжих нүүрс нийлүүлэгч болох Австрали улстай мэдээллийн аюулгүй байдлын асуудлаас болж улс төрийн үл ойлголцол үүсгэх болсон. Хятадын эрх баригчид энэхүү зөрчилдөөнд давуу тал олж авахын тулд хэд хэдэн шат дараатай хориг арга хэмжээг Австралийн нүүрсний экспортод тогтоож, нүүрс хүлээн авах усан боомтуудаа тодорхойгүй хугацаанд хаагаад буй. Хятад-Австралийн энэхүү харилцаа нэг талаар нүүрсний зах зээлд Монгол Улс тоглолт хийх, нүүрсний экспортоо ахиулах боломж юм.  Гэвч Монголын эрх баригчид үүнд санаа тавьсангүй. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв. Харин ОХУ нь манайхаас хол илүү дэд бүтэц, хөрөнгө санхүүгийн нөөц бололцоогоо шавхан Австралийн экспортын хоосорсон орон зайг овжиноор ашиглаж байна.
Монгол Улс энэ жил БНХАУ-д 42 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Оны эхний долоон сарын байдлаар 20.4 сая тонн нүүрс экспортолжээ. Хэрвээ төсвийн орлогоо зуун хувь бүрдүүлнэ, төлөвлөснөө экспортолно гэвэл одоо бидэнд 22 сая тонн нүүрсийг энэ ондоо багтааж Хятадын зах зээлд нийлүүлэх ажил үлдэж байна. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний 2019 оны хэтийн байдлаас харахад ямар нэгэн улс төрийн үл ойлголцол үүсэхгүй л бол бид БНХАУ-ын нүүрсний зах зээлээс энэ ондоо 3.5 тэрбум гаруй ам.долларын орлого олох боломжтой. Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт 2018 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 15 хувиар өсөж, орлого 25 хувиар нэмэгдсэн таатай статистик мэдээ гарч байв.
Харин Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын дараахнаас Гашуунсухайтын боомтоор өдөртөө ердөө 400-500 нүүрс ачсан машин нэвтрэх болжээ. Өмнө нь өдөртөө дунджаар 1500 гаруй машин нэвтэрдэг байв. Гурав дахин буурсан нь тохиолдлын чанартай юу. Өмнө нь Далай ламыг Улаанбаатарт хийсэн айлчлалын дараа нүүрсний тээвэр ингэж огцом буурч байв. Энэ нь урд хөршийнхний дипломат хориг байлаа. Харин Хятадын эрх баригчид тусгаар Монгол Улсын Ерөнхийлөгч худалдааны дайнтай байгаа АНУ-д айлчилсныг далай Ламын айлчлалтай адилтган үзэв үү. Тэгтлээ эмзэглэв үү. Ямартай ч энэ айлчлалын дараа Монголоос БНХАУ руу гардаг нүүрсний экспортын хэмжээ огцом буурсан нь үнэн юмдаг. 
Манай улс эдийн засгийн хувьд хоёр хөршөөс, тэр дундаа Хятадаас хэт чанга уяатай. Ийм нөхцөл байдалд гуравдагч хөршийн бодлого яалт ч үгүй чухал. АНУ, Япон зэрэг өөр их гүрнүүдийн эдийн засгийн далайцаар бид тэнцвэрээ олж авах нь зүйн хэрэг. Гэвч нийт эдийн засаг, экспортын 90 гаруй хувь нь БНХАУ-аас хараат байгаа үед Монголын эрх баригчид улс төр, дипломат  балансаа барих гээд эдийн засгийн балансаа алдаж байна гэж хэд хэдэн нэр хүндтэй судлаач бичжээ.
Мөн АНУ болон Монгол Улсын хамтарсан мэдэгдлийн дараагаар БНХАУ болон ОХУ гэх манай хөрш хоёр орны талаас Ази номхон далайн бүсэд Америкийн пуужингийн эсрэг байгууламж байгуулахыг зөвшөөрөхгүй гэсэн утга бүхий мэдэгдэл гаргав. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Индо-Номхон далайн бүсэд баримтлах шинэчилсэн бодлогыг танилцуулсан зэргээс шалтгаалан энэ нь цэвэр тохиолдлын шинжтэй байж болох. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалаар хоёр орон батлан хамгаалах чиглэлд цаашид улам нягт хамтран ажиллаж, Монголын хүйтэн цаг уурын нөхцөлд Америкийн цэргүүдийг бэлтгэлжүүлэх тухай яриа болсон. Үүний дээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрөгч оны аравдугаар сард цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнээс гарах тухайгаа зарлаж, ОХУ-ын газар нутагтай ойр хэд хэдэн бүсэд пуужин эсэргүүцэгч төхөөрөмж байгуулах тухай яриа гарч, Москвагийн эрх баригчдын зүгээс хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байв.
АНУ-ын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Марк Эспэр үүрэгт ажлаа хүлээн авмагцаа төрийн албан ёсны анхны айлчлалаар Ерөнхийлөгчийн араас  Монголд ирлээ. Үүнийг олон улсын ажиглагчид харж ажиглаж суугаа. Түүний  энэхүү айлчлал ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Александар Фомины айлчлалтай нэг өдөр давхацсаныг тохиолдол байсан гэхэд бас л хэцүү.
Биднийг өөрсдөөсөө хэтэрхий хол, ахадсан том тоглоомоор тоглоод байгаа юм биш биз гэдгийг олон улсын зарим, тухайлбал "The Hill” сонины тоймд бичжээ. ШХАБ гэх байгууллагадаа биднийг зэрэг уриад байхад гишүүн болохгүй зугтсаар байгаа хэрнэ Москва, Бээжинтэй  улс төрийн гүн асуудалтай болоод буй АНУ-тай хэт ойртохыг хоёр хөрш юу гэж харж байгаа бол? Тэрийг монголчууд бид мэдэхгүй. Харин мөнхийн хоёр хөршийн маань төрийн тэргүүн нар хэзээ хэзээнээс илүүтэй бие биедээ ойртон нөхөрлөж, хундага тулгах болсныг бид сайн мэдэж, хажуухнаас нь өдөр тутам харж байгаа.
О.Мөнхбат
Эх сурвалж: Itoim.mn
Халхын голын дайны аймшигт өдрүүдийг эргэн дурсахуй
Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж "Хөх даалимбан тэрлэг” алдарт найраглалдаа : 
Халх голын дайн зөвхөн 
Халх голын дайн байсангүй 
Хайртан бүхнээ дайснаас өмөөрсөн
Хамаг ардын дайн байлаа 
Эгэл миний амьдрал дундуур 
Энэ дайны аюул гарахдаа 
Эргүй эм, эцэггүй хүү 
Эзэнгүй дээл орхиод явлаа... хэмээн энэ дайн Монгол түмний төдийгүй даян дэлхийг цочроосон, хагацал харууслын хар нулимс асгаруулсан аймшигт дайн байсныг яруу тод дүрсэлсэн байна.
Тухайн үеийн Японы милитаристууд 1939 онд манай улсын зүүн хязгаар Халх голд цэрэг зэвсгийн их хүчээр довтлон цөмрөн орсон зарлаагүй хөнөөлт дайн нь зөвхөн хилийн будлиан төдий бус БНМАУ-ыг эзлэн авч, нутаг дэвсгэрийг нь ЗХУ-ын эсрэг дайны түшиц газар болгох зорилготой дэлхийн II дайн эхлэхийн дохио байсан ажээ. Энэ балмад бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Япон-манжгогийн цэргүүд 1935-1936 онд Халхын сүм, Булан дэрс, Адаг долоон зэрэг газраар өдөөн хатгах үйл ажиллагаагаа улам хүчтэй болгож байсан боловч Монгол ардын армийн Ш.Гонгор, Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нарын зэрэг олон эрэлхэг дайчин тэдэнд хариу цохилт өгч баатарлагийн гайхамшгийг үзүүлсэн байна.
Япончууд Манжуурт байсан Квантуны армийн цэрэг, зэвсгийн тоог нэмэгдүүлж, БНМАУ-д довтлохоор эрчимтэй бэлтгэж байв. Японы түрэмгийлэгчдийн аюул манай хил хязгаарт тулж ирсэн үед БНМАУ-ын хүсэлтээр 1937 онд Зөвлөлтийн улаан армийн ангиуд манай улсад иржээ. Японы эзэрхийлэгчид 1939 оны тавдугаар сарын 11-нд олон тооны нисэх онгоцоор дэмжүүлсэн цэргийн ихээхэн хүчээр Халх голд цөмрөн орж, Монгол Зөвлөлтийн цэргийн эсэргүүцэлтэй тулгарч, ширүүн тулалдаан эхэлжээ. Япончууд Халх голын сав газар 75000 цэрэг офицер, 500 гаруй их буу, 182 танк, 300-350 нисэх онгоц зэрэг их хэмжээний цэрэг зэвсэг хуралдуулан хүчтэй давшилт хийхээр бэлтгэж байсны зэрэгцээ энэ хугацаанд Японы зандалчид нутгийн гүн рүү дүрвэн нүүж буй айл өрхийн мал сүрэг, гэр, цэргийн агт морьдыг агаараас дайран бөмбөгдөж, худаг усыг хордуулах, бактериологийн болон химийн зэвсэг хэрэглэж байсан зэрэг нь судалгаагаар нотлогджээ. Япончууд 1939 оны зургаадугаар сарын 27-ны өглөөгүүр 70 сөнөөгч онгоцоор халхлуулсан 23 бөмбөгдөгч онгоцоор Тамсагбулагийг бөмбөгдөөд, мөн өдрийн үдээс хойш 20-оод онгоцоор (энэ тоо тодорхой бус) Баянтүмэн хотыг нутгийн гүнээс барууунаас зүүн тийш дайрч, 120 бөмбөг хаяж, агаараас пулемётоор шүршиж, бензин тээгч нэг машин шатаж, орос барилгачдын барьсан 220 хүний суудалтай "Ленин кпуб” засвар авах боломжгүй болтлоо эвдэрч, нэлээд байшингийн дээвэр цоорон гэмтэж, тэр үеийн ханшаар 80000 орчим төгрөгийн хохирол учирсан гэдэг. Зөвлөлтийн сөнөөгч онгоцнууд хотын ойролцоо дайсны хоёр онгоцыг сөнөөж, нэг онгоцыг буулгаж авчээ. Япончуудын агаарын энэ дайралтад тус хотын оршин суугчид амь хоргодох байр эрж хайн айж сандарч, "алтан амь” гэгч ямар их үнэтэй болохыг голдоо ортол мэдсэн хэмээн тэр үеийн зарим хүн дурсан ярьж билээ.
1939 оны Халхын голын байлдааны 60-80 км өргөн фронтод Зөвлөлт-Монголын болон эсрэг талын бүгд 800-гаад онгоц бөөгнөрч, тавдугаар сарын 22, наймдугаар сарын 20-ны хоёр удаагийн агаарын ширүүн тулалдаанд нэг км талбайд 10-12 онгоц оролцсон нь Зөвлөлт эх орны дайны үеийнхээс хэд дахин их нягтралтай олон онгоцны тулалдаан байсан гэдэг. Энэ нь урьд өмнөх дэлхийн дайны түүхэнд ийм бага зайд, тийм олон онгоц тулалдаанд нэгэн зэрэг орж байсан удаагүй, онцгой үйл явдал болсон гэнэ.
Халх голын байлдаанд Баян- цагааны тулалдаан чухал байрыг эзэлдэг бөгөөд энэ тулалдаанд Л.Дандарын удирдсан морьт хороо, Зөвлөлтийн армийн хошууч И.М.Ремизовын командалсан мото буудлагын хороо, М.П.Яковлевын ахалсан танкийн бригад зэрэг нэгтгэл ангиуд гарамгай байлдаж, долоодугаар сарын 5-ны өдөр дайсны бэхлэлтийг устгаж, Баянцагааныг чөлөөлжээ.
Монгол, Зөвлөлтийн командлал Японы түрэмгийлэгчдийг бут цохих шийдвэртэй давшилт хийх бэлтгэлийг хангаж, 1939 оны наймдугаар сарын 20-ны өглөө гэнэт сөрөг довтолгоонд оров. Халх голд Монгол, Зөвлөлтийн цэрэг 510 нисэх онгоц, 600 их буу, олон тооны танк, хуягт зэрэг зэвсэгтэй ихээхэн хүчээр өргөнөөрөө 60-80 км, гүнээрээ 20-30 км фронтоор хамтын давшилтаа эхэлжээ. Наймдугаар сарын 21-ний өдөр Монгол, Зөвлөлтийн бөмбөгдөгч онгоцууд 246 удаа нислэг хийж, дайсныг хүчтэй бөмбөгдөж, сөнөөгч онгоцууд дайсны 74 нисэх онгоцыг сөнөөсөн байна.
БНМАУ-ын тусгаар тогтнолыг хамгаалах хамтын ширүүн тэмцэл наймдугаар сарын 20-30-ны өдөр болж, Японы империалистүүдийн харгис цэргийн хүчийг бүрмөсөн ялж устгасан түүхтэй.
Алдарт жанжин маршал Г.К.Жуковын командалсан Зөвлөлтийн армийн дайчид, Халх голын байлдааныг төгс ялалтанд хүргэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг Монголын ард түмэн үеийн үед санан дурсаж явах учиртай. Монгол ардын цэргийн ерөнхий командлагч маршал Х.Чойбалсан Халх голд фронтын галын шугам дээр очиж байлдааны цаг үеийн байдалтай танилцаж, зөвлөгөө даалгавар өгдөг байжээ. Халх голын тулалдаанд Монгол улс орчин үеийн байлдааны бүрэн хэмжээний зэвсэг техниктэй, хүчирхэг армитай болсноо дэлхий дахинаа батлан харуулсан гавьяатай.
Халх голын тулалдаанд Монголын VI, VIII морьт дивиз, Зөвлөлтийн армийн моторчилсон 36 дугаар дивизийн 24 дүгээр хороо, танкийн 11 дүгээр бригад, нисэх онгоцны 100 дугаар бригад, буудлагын 124 дүгээр хороо зэрэг анги онцгой шалгарчээ. Монгол Зөвлөлтийн армийн олон зуун дайчин эх орныхоо төлөө баатарлаг гавьяа байгуулсны дотор Монгол ардын цэргийн дайчдаас Л.Дандар, Д.Нянтайсүрэн, Ц.Олзвой, Л.Гэлэгбаатар, Д.Хаянхярваа, П.Чогдон, Д.Гуулин, Д.Самдан, Ч.Дугаржав, М.Экей, Н.Жамбаа, С.Төмөрбаатар нар БНМАУ-ын баатар цолоор, Монголын олон зуун дайчин төрийн дээд шагнал одон медалиар тус тус шагнагджээ. Зөвлөлтийн цэргийн нэрт жанжин Г.К.Жуков, армийн генерал И.И.Федюнинский, Б.А.Судец нарт БНМАУ-ын баатар цол олгосон юм. БНМАУ-ын нутгийг өөрийн төрөлх эх орноосоо өөрцгүй хамгаалах үйлсэд баатарлаг гавьяа байгуулсан Зөвлөлтийн цэргийн дайчдаас корпус командлан захирагч Г.К.Жуков, танкийн бригадын командлагч М.П.Яковлев, хошууч И.М.Ремизов нарын 70 хүнд ЗХУ-ын баатар цол олгож, гарамгай нисгэгч Г.П.Кравченко, И.С.Грицевец, Я.В.Смушкевич нарыг ЗХУ-ын хошой баатар цолоор, ЗХУ-ын төрийн дээд шагнал одон медалиар олон мянган хүнийг шагнажээ.
Халх голд дөрвөн сар үргэлжилсэн тулалдаанд япончууд 61000 хүнээр хохирч, 360 нисэх онгоцоо сөнөөлгөж, их буу 145, пулемёт 340 зэрэг олон тооны зэвсэг хэрэгсэл, эд хогшлоо олзлуулсан байна. Халх голын байлдааны үед буй болсон эх газрын шарх, сорви арилаагүй, БНМАУ-ын тусгаар тогтнолыг амь насаараа хамгаалсан Зөвлөлт, Монголын эрэлхэг хөвгүүдийн мөрөө үлдээсэн асар олон түүхэн дурсгал энэ нутагт байдаг бөгөөд тэдний маань цус, хөлс шингэсэн газар шороо, ариун нандин шарил нь өдгөө хөрсөн доор энд тэндгүй байсаар байна.
Халх голд болсон энэ дайнд үр хүүхэд, ханиа алдаж хагацал үзсэн Оросын ард түмний төлөөний олон хүн алсад орших Монголын тал нутгийг зорин ирж, Халх голын газрын шорооноос дээж авч буцдаг байсан нь хорвоод эргэж заяахгүй хайрт үрсээ алдаж, хагацлын нулимсан дунд үлдсэн орос эх хүүгээ санагалзахдаа энэ газрын цус шингэсэн шороог элгэндээ тэвэрч сэтгэлээ зогоон харууслын хар мананд гиюүрэн суудаг байсных бизээ! Үүний нэгэн адил олон зуун Монгол эхчүүд энэ дайнд үр хүүхдээ алдаж, хагацал харууслын гашуун зовлон үзсэн нь мэдээж.
"Ямар их хүнд үнээр 
Ялалт ирснийг бид мэдлээ 
Хагацалд үерлэх халуун нулимс
Харуусал тайлж хүрдэггүй билээ... 
Дайчин нөхөр минь дахиад ирэлгүй 
Дайныг үүрд аваад явахдаа 
Өөрөө хэдий амиа алдсан ч 
Өрөөл бусдад амьдрал өгсөн юм...”
"Хөх даалимбан тэрлэг” найраглалаас
Тайлал:
Монгол туургатны нэрт эрдэмтэн зохиолч Ванчинбалын Инжаннаш: (1837-1892) "Зэвсэг барин байлдан тулалдаж явсан ард түмэн хожмын нэгэн цагт цэцэг барин золгох өдөр ирнэ” хэмээн онож хэлсэн мэргэн үг өдгөө амьдрапд хэрэгжиж, урьдын юм ул болж өнөөгийн юм туг болж Монгол, Японы ард түмэн цэцэг барин золгоцгоож, найрсаг сайхан ах дүүгийн харилцаатай түнш орнууд болжээ.
Монгол Улсын гавьяат багш Тугчин Д.Гомбожав
Эх сурвалж: "Монголын үнэн” сонин
ЖДҮ хулгайлсан гишүүд хуулийн хариуцлагаас бултаж мэдэхээр байна
Хууль хүн бүрт ижил тэгш үйлчилдэг, хэрэгждэг хуулийн засаглалтай улс орны хөгжил манайхаас хол тасарсан. Харин бид  дуйлаан дагуулсан  олон том хэргийн талаар сонсож хөөрцөглөсөөр өнөөдөртөө золгожээ. Одоогоор эцэслэн шийдэгдсэн хэрэг бараг байхгүй. Хамгийн сүүлийн Жижиг дунд үйлдэрлэлийг дэмжих сангийн (ЖДҮ) зээлийг УИХ-ын гишүүд, эрх баригч намын өндөр албан тушаалтнууд бүлэглэн хулгайлсан хэрэг илэрснээс хойш нэг жилийн ой болох гэж байна. ЖДҮ хулгай бол маш ноцтой гэмт хэрэг бөгөөд бусад том хэргүүдтэй харьцуулахад нотлох баримттай, холбогдсон эзэд нь тодорхой, олон нийтийн анхааралд бүрэн орж чадсан.
ЖДҮ хулгайлсан УИХ-ын гишүүд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг заалтыг зөрчсөн. Тиймээс ЖДҮ-чин гишүүд нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасуулж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх ёстой. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 05-нд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Б.Батзориг дээрх зүйл заалтаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үүссэн тул Улсын ерөнхий прокуророос түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д анх албан бичгээр  хүргүүлсэн.
Үүнд тэрээр "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны тавдугаар сарын 17-ы өдрийн А/88 тушаалаар 134 иргэн, аж ахуйн нэгжид 72.4 тэрбум, мөн  оны наймдугаар сарын 28-ы өдрийн А/141 тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэжээ. А/88 тушаалаар ЖДҮ зээл олгосон 134 иргэн аж ахуйн нэгжийн 93 хувь буюу 124 нь УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтны компани байна гэдэг мэдээллийг АТГ-аас олон нийтэд зарласан. Гэвч УИХ-ын гишүүдийн олонхи өнгөрсөн оны арваннэгдүгээрсарын 7-ы өдрийн ээлжит бус чуулганаар ЖДҮ-чин гишүүн Б.Батзоригийг хамгаалан авч үлдсэн.
Энэ явдлаас хойш нэг сарын дараа буюу 2019 оны нэгдүгээр сарын 9-нд Улсын Ерөнхий Прокуророос Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын УИХ-ын ЖДҮ-чийн гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Гэвч мөн л 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр чуулганаар эдгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг бүтэн өдөр шөнийг хамарч хуралдсан ч эцэстээ ЖДҮ-чид бүгд бүрэн эрхтэйгээ үлдэж чадсан. УИХ-ын гишүүн Л.Энхболд охиныхоо нэр дээрх компанид 1.3 тэрбумын, мөн өөр нэгэн хамаарал бүхий этгээдүүдийн компанид 950 сая, 1.2 тэрбумаар гэсэн дүнгээр  ЖДҮ зээл тус тус авсан гэж яригдаж байгаа.
Мөн түүнийг ЖДҮ сангийн зээлийн хөрөнгөөр бусдаас авсан зээлээ төлсөн гэж олон эх сурвалж үзэж байгаа. Б.Ундармаа гишүүний "Доктор МЭИК” ХХК нь ЖДҮХ сангаас зээл авах нэрсээс хасагдсан байсан ч  УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдын алдарт тушаалаар зээлийн жагсаалтад эргэн багтаж зээл авч чадсан байдаг. Мөн өөрийнх нь 99.98 хувийг нь эзэмшдэг "Капитал” банк нь 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ сангаас авсан. УИХ-ын гишүүн Г.Солтаны "Монгол шаазан” ХХК зээл авахаар материал өгсөн ч зээлийн шаардлага хангаагүй боловч тэрээр компанидаа 950 сая төгрөгийн ЖДҮ зээл авсан байдаг. Мөн ЖДҮ сангаас авсан мөнгө нь гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн гэсэн яриа цахим орчинд их байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь зээл авах хүртлээ ямар үйл ажиллагаа явуулж ирсэн тодорхойгүй "Сапфир стоун” ХХК-д барьцаагүйгээр 1.2 тэрбум төгрөгийн ЖДҮ зээл авсан байдаг. Ийнхүү дээрх нэр бүхий УИХ-ын ЖДҮ-чийн таван гишүүнд үүсгэсэн эрүүгийн хэрэг гацаанд орсон байдалтай байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулиас гадна ЖДҮ-чид бас нэг хуулийг зөрчсөн байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн болон тэдгээртэй хамаарал бүхий этгээд төрөөс зээл хүртэгчбайхыг хориглосон. Энэ хуулийг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, байгуулсан гэрээ, зөвшөөрлийг хүчингүй болгох заалттай. Энэ хуулийн хүрээнд ЖДҮ зээлтэй холбоотой гэрээ зөвшөөрлийг хүчингүй болгох боломжууд байгаа хэдий ч бас л таг чиг байсаар байна.
Хэрэг шийдвэрлэгдэхгүй байх гол учиг нь ЖДҮ-чин гишүүд зээл авахаасаа өмнө олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өөрсөддөө ашигтай байдал үүсгэсэн аж. Үүний уршгаар авилга, албан тушаалын хэрэгт холбогдоод хэрэг хийсэн нь нотлогдсон нилээдгүй хүмүүс ял завшсан олны анхаарлын төвд байна. Энэ оны наймдугаар сарын 2-ы өдөр Монгол Улсын Их хурлын даргын 177 тоот захирамжаар "төрөөс авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.
Гэвч тус ажлын хэсэгт орсон таван УИХ-ын гишүүний дөрөв нь ЖДҮ хэрэгт нэр холбогдсон гишүүд буюу Л.Энхболд, Н.Оюундарь, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар байна.
УИХ-ын гишүүн Л.Энхболдын талаар дээр хангалттай дурьдсан. УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Рэд стар клуб” ХХК-даа 800 сая төгрөгийн ЖДҮ зээл авсан бөгөөд тэрээр "мэдээлэлд ойрхон нь зээл авдаг, уучлалт гүйхгүй” гэж ярьж явсан хүн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд авсан гэсэн баримтууд хэвлэлд ил болоод удаж байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Өгөөдэй ази” ХХК, иргэн Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн гэх бөгөөд тэрбээр "Өгөөдэй Ази” ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон байдаг.
Бүтэн жилийн турш олон нийтийн анхааралд байгаа ЖДҮ гэмт хэрэгт холбогдсон гишүүд хөөн хэлэлцэх хугацааг судлах ажлын хэсгийн 80 хувийг бүрдүүлж байгаа нь тэр чигтээ ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж олон нийт үзэж байгаа. Энэ нь ЖДҮ-чин гишүүд өөрсдийгөө гэмт хэргээс мултлах, ял завших боломжийг бий болгожээ гэсэн хардалтыг дагуулж байна. Мөн энэ хуулийн заалтыг эргэж харах хэрэгтэйг олон улсын мөнгө угаах, терроризтмтэй тэмцэх байгууллагаас манай мөнгө угаахтай тэмцэх Хамтын байгууллагуудад зөвлөсөн байна.
Р.Шинэгэрэл /Эдийн засагч/
Эх сурвалж: erennews.mn
Байгалийн баялаг нийтийн мэдэлд гэдэг нь яг жинхэнэдээ юу гэсэн үг вэ?
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн нэг, хоёрдугаар бүлэг рүү халдахгүй, зөвхөн засаглалын асуудал руу л орно гэж мэдэгдсэн ч эрх баригчид Үндсэн хуулийн эхний бүлгийн нэг заалтыг онилоод байна. Бүр тодруулбал, Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг дэх "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт руу. Товчхондоо газрын хэвлийн баялгийг төрийн биш нийтийн өмч болгох өөрчлөлт яригдаад эхэлчихсэн. Эдийн засаг нь уул уурхай гэсэн ганцхан хөлтэй манай улсын хувьд нийтээрээ анхаарах учиртай өөрчлөлт мөнөөсөө мөн. Энэ өөрчлөлт ямар үр дагаварт хүргэх, ийм өөрчлөлт орвол сайн нь юу, муу нь юу болох тухай яриа хөөрөө өдийд бол жинхэнэ халуун сэдэв.
Эхлээд нийтийн өмч гэж юу вэ гэсэн асуултад хариу хайя. Нийтийн өмч гэдгийг социализмын зах зухыг гадарлах хүмүүс "Хэний ч өмч биш, хэн нэг дарга нь өмчилдөг эзэн биегүй зүйл” гэж эргэлзэх юмгүйгээр тодорхойлчихно. Хэний ч биш өмч үнэ цэнэгүй, өгөөжгүй, ашиггүй гэх мэт өчнөөн сул талтайг мөн л хуучин нийгмийн өчнөөн жишээгээр тайлбарлаж болно. Мэдээж нийтийн гэдэг тодотголыг сонгодог утгаар нь ашиглавал, дэлхий ойлгодог тэр хэлээр ойлгож амьдралын хөрсөнд буулгавал "хадны мангаа” шиг хэцүү ойлголт биш л дээ. Гэхдээ засаглал нь дархлаагүй, эрх барьж буй хэн нэг нөхрийн ааш аягаар бодлого нь явчих гээд байдаг манай улсын хувьд яг сонгодог утгаараа ашиглагдана гэдэгт энгийн ямар ч сэхээтэн эргэлзэнэ. Ёстой нөгөө "Нэг үгнээс мянган утга цацарна” гэдгийн тод үлгэр болчих эрсдэлтэй.
Эдийн засгийн ойлголтоор хүний гар хүрээгүй бэлчээр, байгалийн баялгийн нөөц гэх мэт зүйлс эхлээд дундын өмч байдаг. Дундын өмч гэдэг бол яг нарийндаа өмч биш. Өмчийн харилцаа ч биш. Ямар ч өмч нэмүү өртөг шингээд ирэхээрээ л өмчийн харилцаанд ордог. Өгөөж ашиг нь хүнд ирсэн үед хувийн өмч, хүнд ямар нэг хэлбэрээр өгөөжөө өгөөгүй бол нийтийн өмч гээд ойлгочихож болно. Өмчийн харилцааны тухай энэ мэт онцлог ялгаа, нарийн логикийг анзаарч хандах шаардлага бий. Гэхдээ энэ удаа public property буюу нийтийн өмч гэсэн тодотгол өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулаад хэргээ өгөх үү, сонгодог утгаараа хэрэгжээд явах бололцоотой юу гэсэн асуултад хариу хайя.
Хэрвээ төрийн тэргүүний энэ санал дэмжигдээд Үндсэн хуулийн заалт болчихвол Ашигт малтмалын хууль дахь газрын хэвлий доорх баялаг төрийн өмч гэсэн утга өөрчлөгдөж таарна. Гэхдээ үүнээс ч том "өөрчлөлт” хийгдэж мэднэ гэсэн болгоомжлол бас дуулдаж байна. Давтаад хэлэхэд сул засаглал, попорсон улстөржилттэй энэ үед нийтийн өмч гэсэн ойлголт сонгодог утгаараа хэрэгжинэ гэдэг бараг л боломжгүй. Баабар сонгогчдын дунд улстөрдчийн рейтинг ямар байгааг тандсан судалгааныхаа дүнг саявтар сонирхуулсан юм. Хэд хэдэн аймгийг онцолж хийсэн тэр судалгаагаар хамгийн өндөр рейтингтэй улстөрчөөр Ерөнхий сайд тодорсон байсан. Шалтгааныг нь ухаад сонирхтол хувийн компанийн хөрөнгийг хураана гэсэн мэдэгдэлд нь олон нийт алга ташсан байсан гэдэг. Ийм сэтгэл зүйтэй хэсэг давамгайлсан сонгогчдын дунд "Нийтийн өмч гэж юуг хэлэх вэ” гэсэн асуулттай санал асуулга явуулбал ямар хариу өгөх бол? Бодох л асуудал. "Ард түмнээсээ саналыг нь асуулаа. Санал асуулгаас харахад нийтийн өмч гэдэг бол ерөөсөө л энэ юм байна. Тэгэхээр манай улс байгалийн баялгаа ингэж ашиглана” гэж ирээд эдийн засгийг нуруундаа үүрсэн уул уурхайн салбарт популизмыг цэцэглүүлбэл яах вэ? Уул уурхайн салбарт төрийн эрхийг атгасан хэдхэн хүн, цөөхөн бүлэглэл "нийтийн” гэсэн гоё тодотголыг ашиглаад эзэн суугаад эхэлбэл ямар үйл явдал өрнөх бол. Хариу нь тун тодорхой. Зах зээлийн замаас илт гажсан ямар ч салбарт бизнесийн том төслүүд амжилттай хэрэгжихгүй. Төрийн нөлөө ихэссэн ямар ч салбараас гадны хөрөнгө оруулалт үргэх нь жамын үзэгдэл. Эрсдэл өндөртэй, хөрөнгө мөнгө их шаарддаг уул уурхайн салбар гадны хөрөнгө оруулалтгүй бол элгээрээ хэвтэнэ.
Үндсэн хуулийн 6.2-д орж буй өөрчлөлтийг үгчилж бичвэл их урт. "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтлана. Газрын хэвлийн баялгийг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын хуулийн этгээдэд энэ зүйлд заасан зарчмын дагуу ашиглуулж болно. Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараахь ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно. Хөрөнгө оруулагчийн зардал бодитой байна. Хөрөнгө оруулагчийн зардалд төр хяналт тавьж, ард түмэнд тайлагнана. Газрын хэвлийн баялгийг хөрөнгө оруулагчтай хамтран ашигласны орлогыг баялгийн санд төвлөрүүлж, зарцуулна. Байгалийн баялгийг ашиглах болзол, баялгийн сангийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт Үндсэн хуульд тусах эсэх нь өнөөхөндөө хэлэлцүүлгийн төвшинд байна. УИХ толгой дохивол энэ заалт Үндсэн хуульд тусна. Энэ удаадаа азная гэвэл өмнөх заалт хүчин төгөлдөр үлдэнэ. Сая онцолсон урт өгүүлбэрийн эхний өгүүлбэрт л эрх баригчид онцгой анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл газрын доорх баялаг төрийн биш нийтийн өмч гэж өөрчлөгдөх эсэх л улстөрчдийн хувьд халуун сэдэв болсон нь нуугаад байх юмгүй ил үнэн. Харин УИХ-ын ажлын хэсгээс нэмж орж ирсэн сүүлийн өгүүлбэрүүдэд анхаарал тавьж суугаа улстөрч бараг алга. Анхаараад Үндсэн хуульд тусгана гэвэл бас л поп, сүржин өгүүлбэрүүд л дээ. Ямартаа ч Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тойрсон сүүлийн үеийн мэдээллээс "Төрийн биш нийтийн өмч гэсэн өөрчлөлт эрх баригчдын амин сэдэв болчихож” гэсэн дүгнэлтийг төвөггүй хийчихэж болохоор байна.
Дэлхийн жишгийг анзаарахад газрын доорх байгалийн баялаг нэг бол төр, эсвэл нийтийн гэсэн тодотголтой байдаг юм билээ. Манай улсын тухайд "төрийн” гэдэг үгийн цаана бусад орных шиг Засгийн газар бий. Манайх шиг ардчилсан засаглалтай улсад Засгийн газар юуг хийж, юуг болохгүйг парламент шийднэ. Парламентын тухайд 76-уулаа учраас бас ч гэж илэрхий хачин, байж боломгүй шийд гаргахгүй. Харин нийтийнх гэчихвэл Үндсэн хуулийн энэ заалтыг яаж ашиглахыг тоймлож тодорхойлох аргагүй. Яг одоо ид дундаа яваа хэлэлцүүлгээс анзаарахад хэдэн ч утга гарч ирж мэдэхээр байна. Бүр хожим нийтийн гэдэг тодотголоос үүдсэн маргаан Үндсэн хуулийн цэц дээр очлоо гэж бодъё. Цэц ямархуу дархлаатай, улстөрөөс хэр хамааралтай болсныг бултаараа харж суугаа. Улстөрчдийн дохио зангаагаар шийдвэр гаргадаг гэсэн шүүмжлэлийг хуульчдаасаа эхлээд улстөрчид нь хүртэл Цэцэд хаягласаар байгаа.
Үндсэн хуулийн өнөөгийн хямралыг засаглалаас үүдэлтэй гэж тодотгож буй. Хэрвээ нийтийн гэдэг тодорхойлолт байгалийн баялагт хамаатай болчихвол байгалийн баялгаас үүдэлтэй Үндсэн хуулийн хямрал руу гулсах эрсдэлтэй. Нэг өөрчилсөн л бол найман жилдээ хөндөх аргагүй гэсэн бодит үнэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаана бий. Тэгэхээр "нийтийн” гэх тодотголыг нэг л буруу хэрэглэчихвэл эдийн засгаа самрах аюул ойрхон байна. Алдаагаа сэхээрээд урагшилъя гэх нь ээ нэгэнт оруулчихсан өөрчлөлтөө засч чадахгүй дор хаяж найман жил дороо хий эргэх эрсдэл харагдаад байна.
Нийтийн гэдэг өөрчлөлт оруулаад дэлхийн жишгээр зөв явах боломжгүй хэрэг үү гэсэн асуулт мэдээж гарч ирнэ. Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн уул уурхай тойрсон улстөржилтүүдээс анзаарахад ингэж эргэлзэх хангалттай шалтгаан харагдана. Уул уурхай эдийн засагт ямар том орон зай эзэлснийг хэдэн тоогоор нотолъё. Манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны хоёрдугаар сард 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19 хувиар өссөн статистик гарч байв. Төгрөгөөр яривал 400 гаруй тэрбумаар өссөн юм. Энэ өсөлтийн 300 тэрбум гаруй нь уул уурхайн салбарт хаяглагдана. Товчхондоо аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 73 хувийг эзэлдэг. За тэгээд уул уурхай экспортын 80-90, ДНБ-ний дөрөвний нэгийг эзэлдэг. Дам нөлөө энэ тэрийг нь тооцвол нийт эдийн засгийн 60 гаруй хувь энэ салбараас шууд хамааралтай. Сая дурдсан тоонуудаас уул уурхайн салбар эдийн засагт ямар орон зайтайг харчихаж болно. Ноолуур, махны экспорт гэх мэт доллар олдог бүтээгдэхүүнүүд бий ч уул уурхай шиг экспортод жин дарсан салбар болтол дор хаяж 10, 20 жил шаардагдана. Зэс, нүүрс зарж олсон мөнгөө ухаалаг зарцуулж, зөв бодлогоор урагшилбал наад зах нь 10, цаад тал 30, 40 жилийн дараа эдийн засаг солонгорч, ноолуур, мах, хүнсний эко бүтээгдэхүүний экспорт дэлхийд гялалзаж магадгүй. Өнөөгийн поп улстөрчдийн эрин үе ч улирч таарна. Тэр үед л Үндсэн хуульд газрын хэвлий доорх баялаг нийтийн өмч гэсэн өөрчлөлт, тодотгол хийвэл илүү зөв шийдэл болж мэдэх юм.
Ц.Баасансүрэн
Эх сурвалж: Өдрийн сонин
Торгууль нэрээр "шантааж" хийхэд ОЙМС чухал үүрэгтэй
Монгол Улсын 2019 оны төсөвт нийтлэг татварын бус орлогын хэмжээг 103.9 тэрбум төгрөг байхаар тусгасан. Үүний 43.9 хувь буюу 42,3 тэрбум төгрөгийг торгуулиас бүрдүүлэхээр болжээ. Ингэхдээ өмнөх онд батлагдсан нийт дүнгээс 11,1 тэрбум буюу 13.1 хувиар нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өмнө жил батлагдсан торгуулийн хэмжээнээс 13.1 хувиар илүү их мөнгө энэ жилийн улсын төсөвт төсөвлөгдөх ёстой гэмээр.
Сонирхолтой нь, татварын бус орлогыг бүрдүүлэхэд торгууль чухал үүрэгтэй байдаг гэвэл та итгэх үү?
Шуудхан хэлэхэд хууль сахиулах, хяналт шалгалт хийдэг байгууллагууд нь иргэн, ААН-ийг заавал торгож, улсад төсөв бүрдүүлэх үүрэгтэй болж таарч байна. Үүнд манай мэргэжлийн хяналтын байгууллага голлох үүрэгтэй оролцдог гэдэг нь сүүлийн үеийн үйл явдлуудаар батлагдаж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд хамаг амьтны "улыг шагайх” боллоо. Мөн оймсондоо мөнгөө нуусан хэргээр сандралдаж ажил хийсэн болж харагдах гэв.
Үүний нэг жишээ нь CU, Circle K, VPoint зэрэг сүлжээ дэлгүүрүүдийг цэглэх гэнэ. Нийгмийн дунд шийдэгдээгүй олон асуудал байхад яагаад дээрх гурван байгууллагын үйл ажиллагааг цэглэх гээд байгааг гайхаад байх юм алга. Уг нь дээрх байгууллагыг бусад мухрын дэлгүүр, үйлчилгээний газруудтай харьцуулбал дэлхийн стандартад нийцсэн бөгөөд хамаагүй чанарын шаардлага өндөртэй, ариун цэврийн хувьд маш сайн гэж иргэд олон нийт үздэг.
Магадгүй мэргэжлийн хяналтын байгууллагын бас нэг хурган дарга дахиад л шантааж хийж, мөнгөө оймсондоо чихэх гэсэн санаа агуулж байгааг үгүйсгэхгүй.
Оймсны хошин шог дэлгэгддэг өдрийн маргааш нь мэргэжлийн хяналтын байгууллагын цахим сайтад "Шалгалтаар ТҮЦ-нд тамхи худалдаалж байсныг илрүүлэв” гэх гарчигтай хошин мэдээлэл нийтлэгдэв. Байцаагчид ТҮЦ-үүдийг шалгаж, тамхи худалдаалж байсан иргэнийг илрүүлснээ гайхаж байх хооронд дээгүүрээ хурган дарга нарынх авлига авч байсан булайг нь АТГ дэлгээд хаяв. Ёстой л дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж энэ дээ.
Г.Тэмүүлэн
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Ерөнхийлөгчийн саналд АТГ хүч хавсрав уу
Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх хэргийн бичлэгийг гэнэт ил болгосноо АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү өөрөө тайлбарлажээ. Тэрбээр товчхондоо "Хувь хүн, хэн нэгэнд чиглэсэн асуудал огт байхгүй. Бид улстөржөөгүй. Сүүлийн үед манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл их гарах болсон. Бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар, Авто тээврийн үндэсний төвийн дарга нартай холбоотой бичлэгийг олон нийтэд ил болгосон. Энэ бол зөвхөн хувь хүмүүс буюу тэдэнд чиглэсэн зүйл биш гэдгийг дахин хэлье.” хэмээсэн байсан.
Харин өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг "Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолно” гарчигтай тайлбарыг өгсөн. 
https://zasag.mn/news/view/23226?fbclid=IwAR0HO3bb0gR6Vxiujx3fbSczRjFwB9CT-oyQAM47Pg-tBW1uc6L24W_SYjk
Товчхондоо Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон тухайгаа тайлбарласан байна.
Эндээс харахад авлига, албан тушаалын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцож, хэрэгсэхгүй болгосныг ухаарсан мэт харагдах. Гэвч үнэн хэрэгтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 5-р сарын 15-нд Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтын зөрчил, хийдэл, хэрэгжилт болоод эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид санал, дүгнэлт хүргүүлсэн байдаг.
Тэгэхээр дээрх албан бичгийн дагуу "засвар” оруулахаар Засгийн газрын түвшинд яригдсан гэсэн үг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 3 сарын өмнө албан бичиг хүргүүлсэн ч нүдэн балай чихэн дүлий байсан хүмүүсийг хөдөлгөөнд оруулахын тулд АТГ-аас дээрх бичлэгийг ил болгожээ гэж хардахаар байгаа юм.
Учир нь МХЕГ-ын  Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг 5-р сарын 7-ны өдөр шүүхээр хэлэлцэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг "шалтгаар” хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд 2017 онд  АТГ-аас нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсныг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг.
Тухайн үед олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл дагуулж, авлигыг цэцэглүүлэх нь гэдэг нь ил болсон. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн зүгээс 7 хоногийн дараа "ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г дахин харахыг анхааруулсан хэрэг.
Үүнийг нь тоогоогүй засаг, болоод шүүхийнхэнд анхааруулга болгож АТГ-ын зүгээс нэгжлэгийн бичлэгийг ил болгож, Засгийн газрыг сөхрүүлэв бололтой.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн хэргээр жиргээчид торгууль оногдуулжээ
ЦЕГ-ын Нийгмийн хэв журмыг хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эрх бүхий албан тушаалтан (Зөрчил шалган шийдвэрлэх арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганзориг) твитерт "Элийрэгч” нэрээр алдаршсан Цоггэрэлийн Уянгад хоёр сая төгрөгийн торгууль оногдуулах шийдвэр гаргасан нь нийгмийн сүлжээнд дуулиан болж байна. Жиргээчийн жиргээний хохирогч Ерөнхийлөгч Х.Баттулга гэв.
Монгол Улсын ЕТГ-аас жиргээч Ц.Уянгын нэр дээр гомдол гаргаж, "Ёорк, Еөк, Жонхуу гэх мэт хоч нарийг ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг гүтгэсэн, нэр төр, алдар хүндэд нь халдсан нийтлэлийг байнга нийтэлсээр байгаа тул шалнгаж өгнө үү” гэдэг гомдол гаргасан юм байна.
Гэвч цагдаагийн албан хаагч уг хэргийг шалгахдаа процессийн хувьд байж боломжгүй алдаа гаргаж, хэргийн холбогдогчид мэдэгдэлгүйгээр шийдвэрээ гаргасан аж.
Монгол Улсын иргэн хэн ч бай, гэмт хэрэгт холбогдон шалгуулж болно. Ингэхдээ хуулийн дагуу эдлэх эрх гэж бий. Хамгийн наад зах нь өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах, ядаж ямар хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэх эрхтэй. Энэ тухай Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3.1-д "холбогдогч дараах эрхтэй” гээд тодоос тод заагаад өгчихсөн байна. Тухайлбал,
-Ямар зөрчилд холбогдон шалгаж байгаагаа мэдэх,
-Өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах,
-Хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах,
-Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах,
-Өөрийн, эсвэл хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож, ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах,
-Эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрт гомдол гаргах,
-Нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах,
-Зөрчлийн хэрэгтэй танилцах болон хуульд заасан бусад эрхийг эдэлнэ гэсэн байгаа.
Харамсалтай нь энэ хэргийг шалгах явцад хуульд заасан дээрх ажиллагаанууд хийгдээгүйгээр үл барам холбогдогчид хэргийн талаар танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн юм байна. Тухайлбал, зөрчлийн хэрэг нээсэн тухай мэдэгдэх хуудсыг Ц.Уянгад өөрт нь биш, ээжийнх нь хаягаар хүргэж өгөөд, өөрөөс нь тайлбар мэдээлэл авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн аж.
Нэгдүгээрт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн хугацаа гэж бий. Зөрчил үйлдэгдсэн талаар гомдол, мэдээллийг хүлээж авснаас хойш 56 хоногийн дотор хэргийн холбогдогчийг тогтоож, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаагүй тохиолдолд хэрэг үүсгэхээс татгалздаг. Өөрөөр хэлбэл, Ц.Уянга хэрэгтэйгээ танилцаж, тайлбар мэдүүүлэг өгөөгүй нь тохиолдолд хэргийг нэг талын хүсэл зоригоор шийдвэрлэж болохгүй гэсэн үг.
Хоёрдугаарт, хэргийг шалган шийдвэрлэх хуулийн хугацаа (56 хоног) дуусаагүй байхад хэргийн холбогдогчоос тайлбар мэдүүлэг авалгүйгээр шийдвэр гаргасан нь цагдаагийн байгууллага илтэд хэргийн нэг тал буюу гомдолийн нөлөөнд автжээ гэдэг дүгнэлт хийхэд хүргэж байна.
Шийтгэх тогтоолыг хүлээж авмагцаа жиргээч хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гомдол гаргасан боловч түүний гомдлыг хүлээж аваагүйгээр үл барам "Чамаас асуух шаардлага байхгүй. Чиний хийсэн хэрэг чинь үйлдлээрээ нотлогдож байгаа. Гомдол хүлээж авахгүй” хэмээн буцаасан байна. Энэ одоо юу гэсэн үг вэ?
Хэрвээ тийм бол хуульд заасан холбогдогчийн эрхүүд хий хоосон зүйл болох уу? Эрх мэдэл бүхий хэн нэгний өмнө очихоороо унаж тусаад, утга агуулгаа алддаг хуулийг жирийн иргэд дагаж мөрдөх ёстой юу?
Эх сурвалж: inews.mn
Сайн яваа л бол сайхан наадамд!
Монгол хүний аз жаргалын хэмжүүр нь баяр наадам билээ. "Жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ” гэж ярьдаг нь ч тийм учиртай. Харин зовох цагт бол нөхрийн чанар л танигдана гэдэг. Жалга жалгын мухарт сар, жилээр бясалгасан ганцаардлаа үргээж, олон түмэнтэйгээ бужигнах тэр өдрүүдэд гангарах морь, гоёх дээлтэй байвал амьд яваагийн хэрэг бүтдэг ард түмэн, бид. Их Д.Нацагдорж бээр үндэстнийхээ эрүүл энх ба аз жаргалын ийм мэдрэмжийг "Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” хэмээн яруу сайхан илэрхийлсэн байдаг. Эрүүл явахын цаад зорилго нь наадам үзэх гэж л хэлээд байна даа.
Тийм болохоор сум орондоо эмнэлэг сургууль барьсан удирдагчийг бус тэгш ойг нь сайхан тэмдэглүүлж, гоё наадам хийлгэсэн дарга нарыг хайрлан хүрээлдэг. Тийм учраас тэмдэглэлт ойн дараа бүтээн байгуулалт бус харин сумын төдөн жил гэсэн хөшөө, "Тавтай морилно уу” гэдэг хаалга үлддэг. Олон түмэн түүндээ сэтгэл хангалуун хоцорно.
Дээр доргүй, үнэн сэтгэлээсээ ханддаг болохоор монгол наадам үнэхээр төгс төгөлдөр. Үнэн голын баяр хөөрөө шингээж нааддаг болохоор гадаадынхан монгол наадмыг сонирхоод байдаг бололтой.
ДАНШИГ БОЛ ЧИНГИСИЙН ЭРЭЛ
Даншиг наадам сэргээн хийх гэж байна. Анхдугаар богд Өндөр гэгээнийг хутагтын ширээнд залаад "мандтугай” хэмээн хийсэн наадам бололтой, даншиг гэдэг нь.
Их Чингис хааны үед бар арслан явсан монгол үндэстэн нэг мэдэхэд бутран салж, тал нутаг дүүрэн "батганы толгой” болон таржээ. Энэ үед нийт монголчуудыг нэгтгэх үзэл санааны шүтээн эрэлхийлж явсаар шарын шашныг сонгосон аж. Анхдугаар Богдыг ширээнд залснаар жалгын нэг тарж явсан монголчууд нийт дундын үзэл сурталтай, оюун санааны удирдагчтай болоод авав. Түүнийг Түшээт ханы гэр бүлээс тодруулсан нь ч завсрын тохиол бус. Нийт монголчуудын үзэл санааны удирдагч эзэн Чингисийн алтан ураг дотроос тодорсон нь алсын хараатай улс төрийн бодлогын үр байсан хэрэг. Үүнийгээ тэмдэглэж их наадам хийсэн нь даншиг бөлгөө. Энэ утгаараа даншиг нь монголчуудын нэг нэгдлийн баяр, Чингис хааныг орлохуйц үзэл санааны удирдагчтай болсны тэмдэглэлт өдөр ажгуу. Нэгэнт үзэл санааны нэг удирдлагатай болсон монголчууд түүнийгээ тойрон хүрээлж, их гүрнээ сэргээх бодлогоо алхам алхмаар хэрэгжүүлж эхэлсэн байна.
Монголчуудын ийм санааг ойлгосон Манж Чин гүрний хаан яаралтай хариу бодож олоод Богд Жавзандамба хутагтын дараа дараагийн дүрийг зөвхөн Төвдөөс тодруулж байх зарлиг буулгасан байна.
УЛААНБААТАР БОЛ НУТАГ БИШ
Хүн амын гуравны нэгээс илүү нь нийслэлдээ суух боловч монголчууд Улаанбаатар хотдоо сэтгэл багатай. Ахмад үеийнхэн нь төрсөн нутаг хэмээн аль нэг аймаг сумыг нэрлэнэ, үр хүүхэд нь "Сэлэнгэ аймгийн, Хөвсгөл аймгийн уугуул” хэмээн өөр газарт сэтгэл зүрхээрээ харьяалагдана. Улсын наадмаар "Улаанбаатар хотын уугуул” хэмээн цоллуулах бөх байдаггүй нь нэгийг өгүүлэх мэт.
Нийслэлийн иргэд маань аль нэг аймаг сумаас Улаанбаатар хотод насаараа томилогдсон элчин, төлөөлөгчийн сэтгэлтэй. Анхны хайраа мартаж чаддаггүй, түрүүчийн авгай нь сэтгэлээс гардаггүй нэг тиймэрхүү хань ижлийн төрхтэй. Аятайхан боломж гармагц л нутагтаа очоод мал маллаад суучих санаатай явуулын хүн, бусдын нутагт малаа таргалуулж яваа оторчинтой ч адил юм уу? Гэтэл хөдөөнөө байгаа, ялангуяа залуу үе нь хот газар орж, иргэншлийн бужигнаанд нэгдэх бөөн мөрөөдөл.
ХХ зууны эхний хагасаас социалист маягаар суурьшиж, 1990 оноос жам ёсны иргэншил рүү орсон бидний нүүдэлчний сэтгэхүйн нөлөө л юм даа. Учир нь нэг газарт хаашаа ч нүүлгүй, нэг насаараа байтугай хэдэн үеэрээ хөдөлгөөнгүй сууна гэдгийг бидний далд ухамсар хүлээн зөвшөөрөх болоогүй л бололтой. Хот бол өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны аль нь ч биш гэдгийг бид сэтгэл зүрхээрээ мэдэрч дуусаагүй аж. Хотыг соёлжуулан, иргэншүүлэх ажлын амин сүнс нь чухам энд буй санагдана.
ӨӨРИЙН НААДМААС ӨӨРИЙН НУТАГ
Даншиг наадмыг нийслэлийн наадам, Улаанбаатар хотынхны их баяр болгон тэмдэглэх гэж байгаа бололтой. Даншгийг жуулчдыг татах зорилгоор хийж байгаа гэх боловч цаад учир холбогдол нь өөр юманд байгаа санагдана. Найр наадамд дуртай монголчуудад аз жаргалын шинэ мэдрэмж нэмнэ гэдэг бол асуудлын зөвхөн өнгөн тал нь. Хамгийн гол нь хотын өөрийн гэсэн наадамтай болно. Магадгүй, бөхчүүдийг "Хан уул, Сүхбаатар дүүргийн уугуул” хэмээн цоллож, "Чингэлтэй дүүргээс ногт ганзагалж ирсэн бөх гэнэ” гэлцэн шивэр авир хийнэ л биз. Чингэлтэй ч, ХанУул ч хотын маань л хэсэг. Хамгийн гол нь монголчууд нийслэлийн, хотийн наадамтай болно гэдэг нь түүнээ тойрон нягтрах, "минийх” гэсэн соёл, үзэл суртлын голомт үүсгэх сайн талтай.
Бид хотын соёл, энээ тэрээ гээд их ярьж байна. Энэ нь "Улаанбаатар хот бол минийх” гэх сэтгэл бий болгохоос эхтэй. Харамсалтай нь бид нийслэлээ, Улаанбаатар хотоо түр сууж байгаа намаржаа, хэсэгхэн зуурын өргөн айлсалт мэтээр далд ухамсартаа төсөөлөөд байгаа юм. Бид, ер нь бол "Улаанбаатарт байгаа миний аав” гэгчээр Завханаас, Дорнодоос, Увсаас нийслэлд сууж байгаа хүмүүс байхаа болих учиртай. Шинэ үеийн багачуудын сэтгэхүй өөр болсон байж болох ч хотынхоо хувь заяаг тодорхойлж байгаа хэсгийн сэтгэл зүй ийм л байгаа.
Монголчуудын хувьд орон нутгаа хамгийн их мэдэрдэг үе бол наадам, цагаан сар. Бөх үзэж байгаа хүмүүс энд л нутаг нутгаараа талцаж, аймгийнхаа, бүсийнхээ морь бөхийг дэмжинэ. Харин даншгаар дамжуулан хот өөрийн наадамтай болж байгаа нь Улаанбаатар өөрөө "нутаг” болох эхлэл санагдана.
Нутаг гээд байгаа нь ийм учиртай. Улаанбаатараар дүүрэн нутгийн зөвлөл байдаг нь бараг л албан бус засаг захиргааны нэгж гэлтэй. Хэнтий бол нутаг, Дорнод бол нутаг байхад Улаанбаатар бол нутаг биш аж. Улаанбаатар хотын ой энээ тэрээ болох боловч тэр нь улсын нийслэлийн хувьд яригдаад хот нь тоогдохгүй өнгөрнө. Даншгийн тухай ярьсны учир энэ.
Ер нь монголчуудын хамгийн дуртай баяр, амьд яваагийн бахдал болсон баяр наадмыг ч үндэстнийхээ эв нэгдэл рүү чиглэсэн менежмэнтээр хөтлөх цаг болсон санагдана. Өнгөрсөн жил Монголын дийлэнх сумд, өнөө жил үлдсэн хэсэг нь 90 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэлээ. Наадмыг муухай хийж үзээгүй монголчууд бүгдийг нь үзэл суртлын өндөр хэмжээнд тэмдэглэсэн. Гэтэл энэ нь хуучин хошуугаа тарааж бутаргасны л ой юм шүү дээ. Өрх тасран айл гэр нэмэгдэх нь жам ёс, амьдралын баяр мөн. Харин аймаг хуваагдан, хошуу тасрах нь үндэстний бахархал яавч биш төдийгүй хэтийдвэл улс задрахын цондон.
Иймээс хуучин аймаг хошууныхаа ойг нийлж тэмдэглэвэл дөрөв, таван зуугаар хэмжигдэх сүртэй урт ой болох ба ойр хавийн сум аймаг нэгдсэн нижгэр наадам болно. Одоо ч "манай сум, танай сум, манай аймаг, чиний аймаг” гэлцэн хэрэндээ толхилцож явдаг хүмүүс нэг хошуу, нэг аймгаа эргэн санаж төрөлсөж, ах дүүснэ. Монголчууд нэг талаасаа тарж бутрах дуртай боловч түүнийгээ нөхөх мэт төрөлсөх дотносох шалтаг хайж явдаг онцлогтой. Хуучин аймаг хошуугаа дагасан сайхан нөхөрлөл, дотносох нөхцөл дорхноо бүрдэнэ. Жишээлэхэд, "Манай цэцэн ханыхан” гээд ярихад өнөөгийн хэдэн аймаг, олон арван сумаар салсан хамтлагийг нэг туган дор авчирна. Ийм ой наадмууд нь үндэстний эв нэгдлийн цөм үүсгэх бөгөөд бидний иргэншлийн замд ус агаар мэт хэрэгтэй "улсаараа нэг гэр бүл” гэдэг үзэл санаа руу нэг алхам дөхүүлнэ.
Б.Цэнддоо 
Эх сурвалж: Өдрийн сонин
“Наад бөхөө давчих, үхэр өгье”
Хүүхэд ахуйд сумын наадмын өмнөх өдөр их догдолно. Хэдэн хоногийн өмнө барьж авч хагсраасан өндөр хээр мориныхоо дэлийг сандал дээр зогсож байгаад ч болов засаад авна. Буржгар дэлтэй учраас их хичээж хайчлахгүй бол сайхан болохгүй. Баяа хар үүрээр Чандманиас давхиад ирнэ. "Нийлж аваад гарч өгнө дөө. Ангийнхнаас хэн хэн наадам үзэхээр ирэх бол. Сайхан бужигнана даа” гэж бодохоор л хөөрөөд байдаг сан. Наадмын өмнөх өдөр Тэрх, Чандманийн уяачид Машин гуу, Дунд дөрөлжид, Гичгэнэ, Баян-Улааныхан Нүхэн дөрөлж, Хүүшид эрээн алаг майхнаа босгож, уяа шушгаа татна. Энд, тэнд морь тарлаж, хүүхдийн гүүглэх дуу хадаад л. Хүмүүс билэг ерөөл хэлэлцэн мэндлээд, наргих ёргихдоо хүртэл хар мууг хавчуулахгүй, нэг тийм гэгээн уянгатай.
Сумын холбооны эрхлэгч албатай аавд минь наадмын талбайд Төрийн далбаа мандуулах, хөх, улаан дарцгаар чимэх үүрэг байнга ногдоно. Наадмын талбайн хоймрын бетон суурьтай, төмөр шонд авирах ацаг надад ирнэ. Өндөр шонг могой шиг ороож авираад далбаа мандуулах урт олсыг орой дахь гогцоонд нь сүвлэчихвэл аав бусдыг нь амжуулна. Төрийн далбаа хойморт нь намирч, хана туурганд нь хөх, улаан өнгийн дарцаг зоож "гоёлыг нь өмсгөсөн” наадмын талбай маань сүр жавхлантай харагддаг сан. Сумын заан аав минь маргааш нь мандуулсан далбаагаа хэдэнтээ тойрч дэвнэ шүү дээ.
Баяа хүрээд ирнэ. Наадмын өглөө хоёул азарганы уралдаан үзэхээр Ухаа гүвээ рүү давхиад өгнө дөө. Ангийнхантайгаа ч нийлээд авна. Манай сумын наадмын зургаан насны морины уралдаан, бөхийн зургаан даваа яс ээлжилнэ. Азарга уралдсаны дараа бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ, дараа нь их насны морио мордуулна гэх мэтээр наадна. Бид Ухаа гүвээн дээрх морь барианы газар, наадмын талбайн хооронд хоёр өдөр уралдана. Ах нараас морь гуйгаад ангийнхаа охидод унуулчихна. Тэгээд инээж хөхөрсөн амьтад морь, бөх харж баахан баясна. Морь унаагүй хүүхдүүд нь сумандаа цөөн байдаг ачааны машинд дайгдана. Мялын Ганболд гэж бор ногоон өнгийн "ЗиЛ-130” машинтай ах сумын хүүхдүүдийг Ухаа гүвээ сумын төвийн дэргэдэх наадмын талбайн хооронд мөн ч их зөөсөн дөө. Бид наадмын талбайд ирсэн ч мориноосоо буухгүй. Өдөржин хэлхэлдээд тойрчихно. "Аав тань давчихлаа...” гэж найзууд шуугилддаг сан. Ай сайхан даа. 2000-аад оны үеийн нутгийн наадмаас ийм дурсамж надад хоцорчээ.
Надтай Ухаа гүвээ наадмын талбайн хооронд уралдаж явсан үеийн залуусын зарим нь барилдах нь барилдаад, цолд хүрэх нь хүрээд, хүч нь харьцгаачихжээ. Харин бүсэндээ хусуур хавчуулж, хүлгийн сүүл шуусан хэд нь ид байна. Хангай сумын шинэ хорооллын гудамжны шороон дунд барилдаж өссөн, зүү орох зайгүй анд Баяа (П.Баянбат) дөрвөн насны морь сойсон. Үеийн залуус морьдоо өвөлжин тэжээж, шинэ цагийн уяа гэгчээр сойж байгаа гэнэ. Тод манлай уяач Д.Ононгийн үндэслэсэн ханагар давхилын уяагаар морьдоо сойх гэж оролдоцгоож байна. Онож байгаа ч юм уу, бүү мэд. Гэхдээ баримжаалаад л байгаа бололтой.
Манай нутаг жижиг биетэй, бярмаг адуутай. Орчин цагт нутгийн унаган адуу уяад сумын наадамд айрагдуулахад бэрх болсон гэнэ. Хэнтий, Сүхбаатараас, цаашлаад эрлийз, хурлийз адуу авчирч уяхгүй бол торгон жолоо өргүүлэхэд бэрх гэж найзууд хуучилна. Нутгийнхан маань зүүн аймгуудаас морь "зөөгөөд” эхэлжээ. Тэндээс олон сая төгрөгөөр худалдаж авсан морьд сойцгоож байна. Сүүлийн жилүүдэд зүүн талаас авч ирсэн адуунууд нь л сумын наадмын хурдан морьдын уралдааныг өнгөлж байгаа гэнэ лээ.
Наадмын өмнөх өдөр Баяагийн сумын төвийн ойролцоох, Машин гууд зассан шушган дээр Тэрхээс Ганбаа, Төрөө ах морьдоо хөтөлж, Чандманиас Багаа, Төгөө найзууд ачиж ирлээ. Тэдэнтэй нэг гал болж морьдынхоо хоолыг тохируулахаар болов. Сумын наадмын хөтөлбөр гарч, зургаан насны морьдоо нэг өдөрт багтаан уралдуулахаар болжээ. "Цаг хожихийн тулд морьдоо гарааны зурхайн ойролцоо бүртгэхээр болсон. Тиймээс гарааны зурхай руу ойртож хоно” гэсэн даалгавар Морины комиссынхон уяачдад өгөв. Харин тэд Машин гуудаа морьдынхоо хоолыг тааруулаад, үүрээр ачин гарааны зурхай руу хөдлөхөөр шийдсэн юм. Сүүлийн жилүүдэд бүх насныхаа морьдыг нэг өдөр уралдуулдаг болгож өмнөх уламжлалыг өөрчилжээ.
Аргамжаатай морьд өвс шир шир хазлах зуурт уяач эрчүүд задгай гал тойрон морь л ярина. Бадраа ахын хээр азарга баараггүй түрүүлнэ, Даамиагийн халиун морь, загал хоёр их насанд өнгөлөх болов уу. Ожгоо Цогтоогийн хул үрээ соёолонд түрүүлэх байх. Хязааланд Ууганаагийн шарга, Галаагийн хүрэн халзанг арай дийлэхгүй байх гэж таамаг тавилаа. Наадмын өглөө Бадраа гуайн хээр азарга таамаг баталж, саахалтын зайтай тасархай түрүүлэв. Ийнхүү сумынхаа наадамд дөрвөн жил дараалан магнайлж буй нь энэ. Хангайн бүсийн хурдан морьдын уралдаанд даага аман хүзүүнд хурдлуулж байсан архаг уяач Чулуун-Эрдэнийн хүрэн азарга удаалав. Айргийн тавд орсон бусад азарга шинэ залуу уяачдынх гэнэ. Бүгд л зүүн аймгийн угшилтай хурдан ажнайнууд. Их насны моринд хүрэн морь түрүүллээ. Даамиа халиун морио аймагт уралдуулахаар сумын наадмыг өнжөөжээ. Халиун морь өмнө нь сумынхаа наадамд түрүүлж байсан хурдан ажнай. Түрүүлдэг хүрэн морийг манай нутагт хэдэн жилийн өмнө авчирчээ. Гэвч уяа нь эвлэж өгөхгүй байсаар энэ жил хурд орсон гэнэ.
Соёолонд Ожгоо Цогтоогийн хул түрүүлж ирээд, барианы зурхай дээр Даамиагийн хонгор үрээнд дайруулан аман хүзүүдчихлээ. Тэгвэл хязааланд Ууганаагийн шарга үрээ Галаагийн хүрэн халзанг дийлэх шахсан даа. Хүүхдийн дөрөөг нь дэрлээд барианд орсон. Хоёр үрээний хооронд наадамчдыг уухайлуулсан мөн ч шимтэйхэн уралдаан болсон. Ялагдаж буйг нь дэмждэг монгол зангаараа шарга үрээг түрүүлчихээсэй гэж дэмжсэн хүмүүс олон байв. Шүдлэн насны морьдын уралдаанд Даамиагийн хонгор үрээ түүртэлгүй түрүүллээ. Манай нутагт хүргэн болж ирсэн, морь уях ухаанд гаршиж буй гэгддэг Даамиа хэмээх гуч эргэм насны залуу сайхан наадлаа.
Дааганы уралдаанд Мялын Ганболд ахын шар хээр даага түрүүллээ. Энэ жил хээр даага нутагтаа болсон Архангай аймгийн баруун бүсийн доод гурван насны хурдан морины уралдаанд гуравт хурдалсан, Чандмань багийн 60 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн. Мөнөөх сумын хүүхдийг "ЗиЛ-130” машинаар зөөж, наадам үзүүлдэг байсан ах сайн уяач болсон нь энэ. Түүний хурдан буурал морь нь олон наадамд түрүүлж, айрагдсан сургийг нутгаасаа холдоод удсан миний бие олон удаа сонсож байлаа.
Ухаа гүвээн дээр уяачид уралдаж ирсэн хүлгүүдээ хөтөлж алхуулна. Хөлд нь цус буулгахгүй гэж ингэдгийг адуунд ойртсон хүн андахгүй л дээ. Уяач залуус дугуйрч сууцгаагаад түүний морины хоол ихэдсэн, багадсан, уяа нь таараагүй, хөлс дутсан гэх мэтээр бие биенийхээ алдаа оноог шүүн ярилцана. Сумын минь наадамд уралдахаар цөөн морь морддог болжээ. Даага 40 гаруй мордсон нь хамгийн олон нь байв. Бусад насны уралдаанд 20-30 морь л мордлоо. Сайн тэжээсэн морьд л наадамд айрагдаж байгааг нутгийн уяач дуулгасан. Тэжээгээгүй, цагаан өвсний адуу айрагдуулна гэдэг хөдөөгийн жижиг суманд ч үлгэр болсон цаг санж. Найзын хэлснээр тэжээгээгүй уралдуулсан морьд сүүлч хавиар цогиод л ирцгээсэн дээ.
Сумын наадмаар морь унадаг хүн ховор болжээ. Цөөн уяачид уралдан морь адгуулахын тулд морь унаж ирсэн нь харагдана. Ачааны машины тэвшин дээр сууж наадам үзэх хүүхэд ч алга. Нутгийнхан суудлын жижиг тэрэг, хятад мотоцикл хөлөглөн наадаж байлаа. Цөөн хэдэн чинээлгүүд нь жийп унах аж. Цаг цагаараа байх биш дээ.
Сумын наадмын хоёр дахь өдрийн үйл ажиллагаа баярын талбайд үргэлжиллээ. Айргийн тавд хурдалсан бүх насны морьдын торгон жолоог өргөж, цолыг нь дуудан, бай шагналыг гардуулсны дараа хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхлэв. Наадамчин олон ч залуусын уран хурц барилдааныг сонирхохоор суудал дөхлөө. Гэтэл баяр наадмын бөхийн барилдааны зүүн жигүүрийг магнайлан барилдсан Тариат сумын харьяат, аймгийн заан Г.Болдгэрэл алга болжээ. Тайлбарлагч зааныг гарч зодоглоорой хэмээн хэдэнтээ нэр дуудав. Хэсэг хугацаанд ч хүлээлээ. Мөнөөх аймгийн заан Цахир сумын наадамд барилдахаар явсан гэсэн хэл мэдээ төв асар дахь зохион байгуулагчдын чихэнд хүрчээ. Наадамчин олон ч бухимдаад явчихав. "Хасаад үлдсэн бөхчүүдээ барилдуулъя. Наадамчин олныг ингэж тохуурхаж болохгүй” гэж хашхиралдсан.
Ингээд Бөхийн комиссынхон сумын удирдлагуудтай хамтран хэрхэхийг шийдвэрлэхээр болов. Ихэд удаан ярилцсаны эцэст "задарсан” зааныг хасахаар боллоо. Ингээд үлдсэн долоон бөхөө дахин оноолт хийн барилдуулахаар болсон. Сумын маань бөхчүүд барилдахаар босов. Харин Тариат, Цахир сумаас барилдахаар ирсэн бөхчүүд гардаггүй ээ. Гэтэл манай сумын наадамд 2000-аад оны эхээр түрүүлж, заан болцгоосон ах нар наадмын талбайн тэхий голоор алхаж, "Барилдахгүй шүү, болоогүй шүү” гэх мэтээр удирдаж гаргадаг байгаа. Энэ ч нэг жиг ургалаа шүү гэж бодтол дэргэд суусан залуу "Цахирын нэг сумын начинг заан болгохоор наад хэд чинь хор найруулаад байгаа юм” гэж шивнэлээ. Үнэхээр ч ямар нэг атгаг зорилго агуулаад байгаа нь илэрхий.
Шинэ оноолтоор зүүний магнайд гарах ёстой Тариат сумын харьяат, аймгийн харцага П.Жаргалсайхан зодоглодоггүй дээ. Гарч барилдахыг шаардтал "Би гоц мөргөсөн” гэв. Гоц мөргөсөн ч гарч, дэвээ шаваагаа хийгээд, Төрийн далбаагаа тойрдог ёстой гэж шахсаар суудлаас нь өндийлгөлөө. Наадамчин олон ч бухимдлаа илэрхийлж байв. Энэ зуурт "гайхал” заан Г.Болдгэрэл наадмын талбайд ороод иржээ. "Би хасуулахгүй” гэж хэлсэн түүнийг нутгийн ах нар өшиглөөд, ундааны саваар цохиод, чулуу нүүлгээд хөөгөөд явуулсан. Хожим сонсоход мань заан хадам дүүгээ сумын заан болгох гээд зарим ах нартай нийлчихсэн "хор найруулж” явсан юм билээ. Түүнийг нь эртнээс гадарласан ах нар тийн уурссан хэрэг. Бөхийн жудгийг уландаа гишгэсэн муусайн юмнуудыг наадмын талбайгаас золбин нохой шиг хөөгөөд явуулсан нь ч оносон байна лээ.
За ингээд шуугиан намжиж наадам эхэллээ. П.Жаргалсайхан харцага үзүүрт хүрэх нь ойлгомжтой. Түүнтэй манай нутгийн наадмаас заан цол авахаар мөнгө өвөртөлж ирсэн залуу тунаж үлдлээ. Залуу хүний нэр хүндийг бодоод энд нэрийг нь бичсэнгүй. Наадамчдын дунд гурван сая төгрөгөөр заан болох гэж байгаа гэнэ лээ гэх шивнээ түймрийн гал шиг тэр дороо тарсан. Үзүүр, түрүүний хоёр гарлаа. Нутгийн нэгэн залуу П.Жаргалсайхан харцагад хандаж, "Наад бөхөө давчих, үхэр өгье” гэж хашхирав. Шударга сайхан наадам үзэхийн төлөө наадамчин олон хүчтэй, бяртай нь үхэр өгөхөд ч бэлэн байна. Мөн хэцүү еэ. Мэдээж мөнгө өвөртөлж ирсэн залуу давж таарна. Наадамчин олон газар түй гэж нулимаад өндийлөө. "Ийм заваан наадам хийж байгаа гэж яадаг юм” гэж зарим нь амандаа бувтанана. Найраагаар түрүүлсэн залууд наадамчин олон баяр хүргэсэнгүй. Өрөвдөлтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг бөхчүүддээ хорлуулсан Монгол бөх. Сумын наадам жаргав.
Т.Энхбат
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Хувь хүний эрх чөлөөгүйгээр улс үндэстний эрх чөлөө гэж байдаггүй
Өнгөрөгч долоо хоногт "Боловсролд суурилсан улс төр” ТББ-аас зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр Э.Бат-Үүл хувь хүний эрх, эрх чөлөө гэж юу болох тухай нэгэн сонирхолтой түүх өгүүлсэн билээ.
Соц нийгмийн үед сэргийлэхийн ажилтнууд Их дэлгүүрийн үүдэнд зогсч байгаад үсээ ургуулсан залуусын үсийг тахианы өд зумлаж байгаа аятай угаар нь хайчилж, өргөн өмднийх нь түрийг ташаанд нь хүртэл цуу татаж нүцгэлээд явуулдаг байсан тухай. Ингэж моодорхсон залуус "хөрөнгөтний үзэл суртлыг дэлгэрүүлсэн" ялд унадаг байж. Барууны хөгжим, дуу сонсох ч хориотой. Тэр үеийн залуус "Битлз”-ийг сонсохын тулд нэгнийхээ гэрт цуглаж, хажуу айлдаа мэдэгдэхгүйн тулд хаалгаа түгжиж байгаад хамгийн нам дуугаар сонсдог байв. (Гэсэн ч тэдгээр пянзуудыг зөвхөн аав ээж нь гадаадад дипломатаар ажилладаг айлын хүүхдүүд л олж авах боломжтой байв)
Харин сая Улаанбаатарт гурав хоног үргэлжилсэн PlayTime амьд хөгжмийн наадмын үеэр манай залуус хэрхэн биеэ авч явсныг бид харсан. Хүн бүр өөрийн биеэ авч явах байдал, амьдралын хэв маягаар өөрийнхөө үнэт зүйлийг бүтээж байдаг. Үнэт зүйл гэдэг бол хүний амьдрах орон зай юм аа гэж. Р.Чойномыг эсэргүү шүлгүүдгүйгээр, Б.Баабарыг "Бүү март: Мартвал сөнөнө"-гүйгээр төсөөлөөд үз дээ.
Бас нэг жишээ. 1980-аад онд Японы Наритагийн онгоцны буудлыг барихаар улсаас газар чөлөөлжээ. Нэг фермерээс бусад нь бүгд газраа чөлөөлсөн байна. Нисэх буудал баригдсанаас хойш өвгөн өөрийн газар дээр амьдраагүй боловч жил бүр Наритагийн онгоцны буудлаас сая долларын нөхөн төлбөр авдаг. Олон онгоц хөөрч, бууж байгаа нь миний эрүүл мэндийг хордуулж байна гээд. Иргэнээ хүндэлдэг төртэй нийгэм ийм байдаг. Одоо ч гэсэн өвгөн заргалдсаар л яваа. Учир нь 2020 оны олимпид зориулж онгоцны буудлын нисэх зурвасыг өргөтгөж байгаа юм байна. 
Монголд ч гэсэн Э.Бат-Үүлийн үед хотын захиргаа газраа чөлөөлж чадаагүйн улмаас Гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөр нуран унасан билээ. Тэгэхээр манайд ч гэсэн хувь хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл тодорхой түвшинд байдаг байх нь. Хувь хүний эрх, эрх чөлөөний үндсэн зарчим нь нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Төрийн эрхээр биш.  
Хувь хүний эрх чөлөөгүйгээр үндэсний эрх чөлөө гэж байхгүй гэдгийг бид өнгөрсөн нийгмээс харсан. Хувь хүний эрхийг 70 жил үгүйсгэж яваад Зөвлөлтийн тоглоомын улс болсон бас нэг жишээ бий. Тэгэхээр ардчилсан нийгмийн үндсийн үндэс нь хувь хүний эрх, эрх чөлөө юмаа гэж.
Гэвч хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад хариуцлага гэдэг бас нэг юм дагалдаж явдаг. Хүн өөрийн амьдралаа өөрөө жолоодох эрхтэй байхаас гадна түүнийгээ авч явж чадахуйц хариуцлагатай, хангалттай хэмжээний боловсролтой байх ёстой гэсэн үг. Тийм хэмжээний боловсролыг олгох нь харин төрийн үүрэг.
Бас нэг жишээ. Наадмаар борлуулахаар хөдөөгөөс хонь тууж ирсэн иргэнээс сэтгүүлч асууж байна гэнэ.
-Та хэдэн хоньтой ирэв?
-400 хоньтой ирлээ.
-Хэдийг нь борлуулав?
-200-г борлууллаа.
-Үлдсэн 200-г нь яах гэж байна?
-Төр засаг л мэдэх байх даа...
Өөрөөр хэлбэл, хүн өөрийн өмчийг худалдан борлуулах эрхтэйгээс гадна өмчийнхөө эрсдлийг ч бас тооцохуйц хариуцлагатай байх ёстой гэсэн үг. Үүний тулд төр иргэндээ тэгш гараанаас эхлэн боломж буюу боловсролын тэгш байдлыг олгох ёстой.
Өнөөдөр Монголын хүүхдүүдийн бараг 20 орчим хувь нь хувийн дунд сургуулиудад суралцаж, ерөнхий боловсролоо авч байгаа. Эндээс эхлээд боловсролын тэгш байдал алдагддаг. Хувийн сургууль, улсын сургууль хоёрын боломж, нөхцөл ямар ялгаатайг бид бүгд мэднэ. Хувийн сургуульд 20 хүүхэд нэг ангид сурч байхад улсын сургуулийнх 50, 60-уулаа сурч байх жишээтэй. Эндээс эхлээд сурч боловсрох эрхийн тэгш байдал алдагддаг. Чинээлэг айлын хүүхдүүд хувийн сургуульд суралцсанаараа ирээдүйд нийгмийн бүх баялгийг булаах түвшинд хөгжиж, чинээлэг бус олонхиос тэр боломж улам бүр холдож байна. 
Үүгээр хувийн сургуулиудыг хавчиж боох санаа агуулаагүй юм шүү. Эсрэгээрээ, адаглаад улсын сургуулиудынхаа анги дүүргэлтийг хувийн сургуулиудын түвшинд авчирах хэрэгтэй, сургууль, багш нарынхаа тоог нэмэгдүүлэх, цалин хөлсийг нь дордуулахгүй байх хэрэгтэй гэсэн санаа. Үүнийг л баялгийн тэгш хуваарилалт гэдэг. Түүнээс биш уул уурхайгаас олсон жаахан мөнгөө иргэн бүртээ тэгш хувааж өгөөд, хувааж идээд амар сайхандаа жаргахын нэр биш юмаа л гэж байна.
Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй. УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байгаа энэ үед ажлын хэсгийнхэн Л.Оюун-Эрдэнэ сайдыг хайгаад олохгүй байгаа гэнэ. Өнгөрсөн баасан гаригаас хойш. Бодвол Солонгос явсан биз. Нэг хэсэг нь хөлөө шалбаллаа гээд гадаад руу нисчихдэг, нийтээрээ улсын эмнэлгийн дараалал хүлээсээр хагалгаанд орч чадалгүй "чадхийдэг” байвал эрүүл мэндийн үйлчилгээ тэгш бус байна аа л гэсэн үг. Байгалийн баялгийн үр шимийг боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдалд зарцуулах нь жинхэнээсээ баялгийн тэгш хуваарилалт юм.
Жишээ нь, Улаанбаатарт 8 баллын хүчтэй газар хөдлөлт болбол нийт барилгын 80 хувь нь нурж унахад бэлэн байна гэдэг судалгааг мэргэжлийн байгууллагууд хэлээд удаж байна. Энэ тохиолдолд манай аврах алба буюу Онцгой байдлынхан, арми, зэвсэгт хүчнийхэн ард иргэддээ туслахад бэлэн байна уу? Эсвэл хүрз бариад шороо ухах нь зохимжтой байна уу? гэдэг асуулт. Хариулт нь тодорхой.
Хэдэн жилийн өмнө согтоод гадаа унтаж байгаа хүнийг эрүүлжүүлэхэд хорих биш, эмнэлгийн хордлогын тасагт тусламж үзүүлэх хууль баталсан чинь "Архичдаар эмнэлгийг дүүргэлээ. Эмч нарыг доромжиллоо” гэж эсэргүүцсээр байгаад болиулсан. Уг нь бол архичин хүн ч гэсэн энэ нийгмийн нэг гишүүн. Монгол Улсын гурван сая хүний авч байгаа эрүүл мэндийн стандарт үйлчилгээг архичин хүн ч гэсэн авах эрхтэй. Ингэж байж бид хүн төвтэй нийгэм, хүмүүнлэг ардчилсан нийгмийн тухай ярина. Түүнээс биш соц үеийнх шиг нийгмийнхээ нэг хэсгийг "архичин, биеэ үнэлэгч” нэр зүүж, Мааньтийн хориход аваачиж түгжчихээд араар нь өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангана гэж байхгүй л дээ.
Гэвч энэ бүхэн хэн нэгний өрөвч сэтгэл, сайхан итгэлээр бий болчихдаг эд биш. Үүний тулд урт хугацааны бодлого, үзэл санааны тогтвортой байдал хэрэгтэй. Үүнийг нь хийдэг институц нь улс төрийн нам. Түүгээрээ олон нийтийн өмнө амлалт авч сонгуулиар эрх мэдэлд хүрдэг бодлогын намууд байх ёстой. Өнгөрсөн 20 гаруй жил үргэлжилсэн эрх мэдлийн зодооны золиосонд хаягдсан энэ бодлого, үзэл баримтлалаа Ардчилсан нам сэргээн зарлаж эхлээд байна. Энэ бол одоо ярьж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөс дутахгүй том үзэл санаа.
Хэрвээ улс төрийн нам болгон нийтийн эрх ашгийн төлөө өөр өөрийн үзэл санаа, цэгцтэй бодлоготой байгаад, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай явдаг байсан бол Үндсэн хуульд ч гэсэн ийм том хэмжээний өөрчлөлт оруулах, нийгмийг бүхэлд хамарсан маргаан өрнүүлэх шаардлагагүй ч байсан юм бил үү?
Хуулийг ухаантнуудад бус, тэнэгүүдэд зориулж хийдэг гэх үг ч бас бий...
Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn
Наадам
Монгол наадмын түүх зуугаар бус мянган жилээр яригдана. Асар уудам тал нутагтаа арвин сүргийнхээ аяыг дагаж, хээрээр гэр хэцээр дэр хийж, мянга мянган жилээр оторлон нүүж амьдарсан монголчууд зуны дэлгэр улиралд жилдээ ганц удаа чөлөө заваараа цугларч морь уралдуулж, бөх барилдуулж, сур харвадаг уламжлалт зан үйлээ эрийн гурван наадам гэж алдаршуулж өдгөөтэй золгуулжээ. Үүнээс харахад наадам бол анхнаасаа ямар нэгэн түүхт ойн өдөр байсангүй. Энгийн олны сайн дураараа тэнгэрийн сайхныг шинжиж байгаад аятай өдрөө зохиодог жирийн нэг л баяр байж. 
Морь уралдаж, бөх барилдахгүй бол ямар ч мунадаг хувьсгалын баярт тархай бутархай малчид 30-40 км-ийн чанадаас ирж цугларахгүй. Тэдэнд тийм улс төрийн идэвх түүхэндээ байгаагүй. Эрх дархаа тэлэх гэсэн улаан Оросыг манай коммунистууд царайчилж, өөрсдийнхөө мандуулсан гэх зохиомол хувьсгалаа өргөн дэлгэр ёслон тэмдэглэхэд ард түмний дуртай наадмыг ашиглажээ. Ийнхүү малчин ардын маань овооны наадам хувьсгалчдын санаачилгаар дээдлэн хүндлэх ёстой ухаан төгс удам судар-хаад ноёд, лам хуварга, чинээлэг малчдыг даран сөнөөсөндөө хөөрсөн барлагууд баярлан наадаж буйгаар зуугаад жил улстөржлөө. Жирийн ардын наадмыг ингэж гуйвуулан ашигласныг эдүгээ ухаарсан өөрөөр сэтгэгч олшров. Ондооноор сэтгэхийг эсэргүүн гээд хөнөөдөг харгислал үеэ өнгөрөөснөөр айдас арилж, өөр өнцгөөс харагчид бүр ил задгай маргаан үүсгэх хэмжээнд даварчээ. Муу нь ч юу байв гэж. Мэтгэлцээн зөвийг олдог. Ганцхан Лениний онол зөв, бусад бүх номлол буруу бөгөөд хүн төрөлхтөнд гамшиг тарина гэх ухуулга эдүгээ явахаа больжээ.
Хувьсгалын тогоонд чанагдсан гэж баадуурдаг гол төлөв албан хаагч намын гишүүд болох эрх мэдэл бүхий дээд давхаргад багтаж амьдарсан хүмүүс наадмыг өөрсдийнхөө ялалтын баяр хэмээн өмчирхөх хяхуутай аж. Тэд "1921 онд үгээгүй ядуус дарлан мөлжигч феодлуудыг устгаж ардын хувьсгал мандсан” гээд итгэчихсэн ихэмсэг дүртэй явдаг. Цаанаа бол худлаа. МАН-ын ивээлээр том албанд хүрч ахиу хангамж эдлэх гэж жүжиглэж яваа нь тэр. Наадмыг ардын хувьсгалын яруу алдарт ялалтын ой гэхгүй бол наадам хийхээ больё, бөх барилдуулаад ч яах юм бэ гэж эрхэм гишүүн Ц.Нямдорж туйлав. Чингисээ харааж явсны шавхарга дэлбэрсэн нь тэр. Хөөрхий тэднийг яалтай ч билээ. Наадмыг гагцхүү ардын хувьсгалын яруу алдарт ойн баяр хэмээн цоллож, санааг нь нэг хэсэгтээ дагуулаад явж байя гэж элит хэсэг үзэх шиг боллоо. Яваандаа учир начир нь төөрөлдсөн хүмүүст илрэх түүх юм чинь одоо хоёрын хооронд маргаад үр дүн гарахгүй хэмээн түр хүлцэх нь зөв ч биз.
Ард түмний бахархал-түүхт ой олон. Бүгд тус тусын түүхэн өдрүүдтэй. Тэр өдрүүд нь хуанли дээр тэмдэглээстэй. Хоорондоо зайтай тохиодог ойн өдрүүд болгонд наадам хийх боломжгүй. Түүхт ойнууд дотроос ардын хувьсгалын ялалтын өдөр хэмээн үндэсний баяр наадмыг нэг намын өмч 90 гаруй жил болгосон, дэндүү дээрэнгүй улстөр ардчилалд дасаж яваа иргэдийн дургүйг хүргэх болжээ. 1990 оноос хойш ардчиллынхан бас хажууд нь наадмын нэрэн дээр бусад түүхэн ойнуудыг нэмж овоолсон. Ингээд өдгөө улс төржсөн олон гуншинд даруулсан наадам маань жирийн ардын цэнгүүн байсан утгаа алдав. Аль нам эрх барьснаас шалтгаалж гуншингууд солигдох нигууртай.
Сонгуулийн завсар дахь хэрүүлийн дөрвөн жилд наадам хорслоо тайлах бас нэг сэдэв болсон нь харамсалтай. Хүннү гүрний 2223, эзэн Чингисийн их Монгол улсын 808, 1911 оны тусгаар улсаа тунхагласны 103, Ардын хувьсгалын 93, Ардчиллын 24 жил гээд энэ бүх ойг миний чинийхээр хуваах ямар ашигтай юм бэ? Хуваалаа гээд намууд юу хожих гээд байна? Өгөөжгүй, утгагүй хоосон маргаанууд чинь нэгээр нэмэгдлээ. Мянган жилийн түүхтэй наадмыг 93 настай нам яаж өөрийн төрсөн өдрийн баяр болгох юм бэ. МАН төрсөн өдрөө 3-р сарын нэгэн гэх боловч энэ нь тун эргэлзээтэй учир ард олон төдийлөн тоож тэмдгэлдэггүйг бид мэднэ. Хүрээнд 7-р сарын 11-нд Гамин Барон аль нь ч байгаагүй. 7-р сарын 11-нд Хүрээнд юу ч болоогүй. Юун хувьсгал? Юун ялалт? Ертөнцөд болоогүй зохиомол ялалтаа хүн тоохгүй болохоор үндэсний баяр наадмыг ашиглаж ирснийг дээр дурдсан. Жилд ганц удаа зуны дэлгэр цагт товлодог ардын уламжлалт наадмаа өргөн дэлгэр хийж буй олныг "Заналт дайсан-хаад ноёдыг устгасан хувьсгалын ялалтандаа хөөрч баяссан малчин-пролетариуд наадаж байна” гэж гуйвуулсан үзэл суртал болгосон санаатай шүү юм. Ардууд үндэсний баяртаа цэнгэж байснаас бус ардын хувьсгал гэгч хуурамч ухуулгыг дотроо тоодоггүй билээ. Наадмаараа хурд, бяр, уран мэх, цэц мэргэнээ сорилцож явснаас бус аль нэг цус асгаруулсан ялалтыг магтан дуулж, улс төржих гэж цугларч байсангүй.
Дээр дурдсан 5 түүхт ойгоос ардын хувьсгал юугаараа давуу юм бэ? Хоорондоо учир утгагүй алалдсан олон аймгуудыг Хүннү гүрэн, эзэн Чингисийн төр эвлэрүүлэн нэг гарт зангидаж, амар амгаланг эрх биш тогтоосон гэж хүндэтгэн нандигнадаг. Хүннү Чингисийн эхлүүлсэн төрийн бодлогын ачаар эдүгээ Монгол тусгаар улс явна гэж үздэг. Энэ хоёр түүхэн гайхамшгаас ардын хувьсгал ямар гавъяагаар илүүрхээд, яагаад ард түмний эртнээс уламжилж ирсэн улс төржөөгүй үндэсний цэвэр наадам зөвхөн ганц ардын хувьсгалын баярын өдөр хэмээн тооцогдох ёстой юм бэ? Ардын хувьсгал гэгч улаантны түрэмгийлэл чинь манай хаад ноёд, ван гүн, санваартан хуваргууд, чинээлэг малчид, ерөнхий сайдууд, Бага хурлын дарга нар, сэхээтнүүдийг алан хядаж, тамлан зовоосон биз дээ. Бичиг соёлыг яалаа? Айл бүрийн мал сүргийг булаан авч хүчээр бөөгнүүлсэн нийгмийн өмчөө зад өсгөөд, элбэг баян социализм сүндэрлүүлэх төлөвлөгөө нурсан. Энэ төлөвлөгөөг биелүүлж аугаа Зөвлөлт ч чадаагүй, ах дүү социалист орнууд ч чадаагүй. Залхуу монголчууд байтугай орос ах нар, зүүн европын хөгжилтэй орнууд замнаад дампуурсан хувьсгалт "онол” гэгчээ далдуур ч атугай магтаж, үндэсний наадамд наадгаа боливол яасан юм бэ? Ах дүү найзууд гэж явсан орнууд чинь иймэрхүү ойнуудаа тэмдэглэхээ аль эрт больчихсон байх шүү. Наадмаа улстөргүй тэмдэглэлээ гээд Ардын хувьсгалын алдар сэвтдэггүй л юм биш бол бусдын нь бор нэрийг зуун жил хусаад ч бүдгэрэх нь байтугай ардчиллын жилүүдэд улам гялалзсаныг сануулах илүүц буй зээ.
Энэ олон ойн аль нэгний ч гуншингүй, улс төрөөс ангид, намуудаас хол, ямар ч төрд хэзээ ч хувирашгүй үндэсний цэнгүүнийг минь МАН, АН хоёр бүү оролдооч. Зүгээр л "Үндэсний их баяр наадам” гэвэл Даншиг, Арван засаг гэх хаад ноёдын зохиодог наадам шиг мөхөхгүй, овооны наадам шигээ байж л байх болно. Түүхт ойнуудаа өмчирхөн булаацалдаж, нэгийг нөгөөгийн дээр залж эрэгчин эмэгчнээ үзэлцэх мунхаглал. АН ч гэсэн Хүннү, Чингис гэх мэт ойнуудаа наадмын гуншин болгодгоо больж үз. Түүхэн ойнуудыг тэмдэглэх ёстой өдрүүд нь хуанли дээр бэлээхэн бичээстэй байгаа. Тухай бүрт нь дурсаж толгой мэхийлгээд үрлэггүй даруухан тэмдэглэхгүй юү. 
Ядуу зүдүү, дааж давшгүй өр зээлтэй атлаа улс төржсөн наадамдаа яасан ч их зардал гаргадаг юм бэ. Яасан ч өндөр бай шагнал бэ. Түрүү бөхийн бай-даага япон жийпэнд хувирсан биш бөхчүүд допинг хахуульд шившгээ тарив. Хүчирхэг гүрнүүд олимп гэх мэт дэлхийн наадам зохиохдоо орлого, зарлагаа дэнслээд ашигтай л үлддэг байх шүү. Ганц морьт уралдаач, ганц дээлт барилдаач гэж сануулсан үг түүхийн мухраас шивнэсээр буй. Маниусын хоцрогдлыг залуус минь бүү давт. Үндэсний наадмаа ухаалаг зохио. Та нар чадна. Коммунист түүх, үзэл суртлаас даруй сал.
Ц.Доржготов
Эх сурвалж: Baabar.mn
Эргэлзээ, хардлага дагуулсан Эцэг хуулийн өөрчлөлт
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг наадмын дараагаар хийгдэхээр хойшлогдлоо. Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй танилцаж, өөрийн саналаа тусгуулахаар хүргүүлэх учир хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмаас хойш хийх саналыг УИХ-д хүргүүлснийг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн дэмжсэн байна. Тэгээд ч  сөрөг хүчин АН-тай эрх баригчид ойлголцолд хүрч чадаагүй байгаа. Үнэмлэхүй олонхи ирцээ бүрдүүлэн эцэг хуульд өөрчлөлт оруулах эрх нь байгаа ч нийгмийн зөвшлцлийн, ард түмний санал асуулгаар шийдэгдэх суурь хуульд бусдын эрхийг хүндэтгэх улс төрийн нөхцөл үүсээд байгаа нь үнэн. Тиймээс л Ерөнхийлөгчийн татгалзахын аргагүй санал эрх баригчдийг толгой дохиход хүргэсэн.  Тиймээс ч энэ сарын 10-ныг дуустал хугацаа сунгасан УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр хааж, үргэлжлүүлэх ээлжит бус чуулганыг хуралдуулахаар нээж байна. 
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар олон нийт ямар ч мэдээлэлгүй байна гэж сөрөг хүчин шүүмжилж байгаа.  Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Үндсэн хууль өөрийн үүргээ гүйцэтгэсэн, одоо өөрчлөлт оруулах нийгмийн захиалга байгаа гэдгийг УИХ-ын даргаас эхлээд энгийн иргэд ч санал нэгдэнэ. Харин ямар  өөрчлөлт оруулах, нийгэмд  энэ өөрчлөлт нь хэр ач холбогдлоо өгөх вэ гэдэг нь хамгийн чухал гэж улстөрчид ч, олон нийт ч харж байгаа. Гэхдээ олон нийтийн дунд үнэмлэхүй олонхи эрх баригчдийг хардах эрх ч бий. Хуулиар хулгайгаа засдаг, хуулийн лобби хийж төрийн мөнгийг шамшигдуулдаг, хулгай хийдэг эрхмүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ч энэ зарчмаа барих вий гэсэн хардлага дагалдаж байгаа. ЖДҮХС-гаас нэр бүхий УИХ-ын 43 гишүүн хамаарал бүхий компанидаа зээл авсныг О.Баасанхүү гишүүд нэр цохоогүй ч тоон баримтаар илчлээд байгаа. Гэвч ЗГХЭГ-ын даргаас УИХ-ын даргаар сонгогдож, "төрийн хоёрдугаар хүн”  болтлоо зэрэг дэвшсэн Г.Занданшатар  парламентын сахилга, хариуцлагыг чангатгах, ЖДҮ-чин гишүүдтэй хариуцлага тооцох эрс шийдэмгүй алхмыг хийгээгүй. Олон нийтэд мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцох байх гэсэн хүлээлт, ажиглалт байсныг спикер уг нь мэдэхийн дээдээр мэдэж л байгаа. Гэвч чуулганы танхимд попрохгүй, гишүүдийн хариуцлага ёсзүйг чангатгана гэж ярьж байгаа ч ямар нэг үйлдэл хийгээгүй өнөөг хүрсэн нь олны урмыг хугарсан. Тиймээс л төрд иргэдийн төрд итгэх итгэл сэргээгүй энэ үед эцэг хуульд оруулах өөрчлөлтөд  олон нийт чих тавин, ач холбогдол өгсөн зүйлгүй. Ард иргэдэд эдийн засаг сайжирч, амьжиргаагаа дээшлүүлэх нэн чухал болохоос эцэг хуулийн өөрчлөлт цаашаа асуудал. Тэгээд ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөхгүй. Харин урт хугацааны бодлого, засаглалын тогтвортой байдлыг хангахад энэ удаагийн өөрчлөлт эерэг үр дагавар авчрах эсэд эргэлзсэн хүмүүс л байна.
Ямартай ч хэлэлцүүлгийн үеэр маргаан дагуулсан зарим заалтад өөрчлөлт орж байгаа юм билээ. Тухайлбал, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг 55 нас хүрсэн, 6 жилээр ганц удаа сонгогдохоор төсөлд тусгасан байсан. Өнөөдрийн үйлчилж байгаа Хөдөлмөрийн хуулиар эмэгтэй хүн 55 наснаас өндөр насны тэтгэвэрт гардаг. Тиймээс эмэгтэйчүүдийн нэр дэвшин, өрсөлдөхөд харшилна, эрх нь зөрчигдөнө гэсэн шүүмжлэл анхнаасаа дагуулсан. Ажлын хэсэг дээр ч, байнгын хорооны хуралдаанаар ч насны хязгаарыг өөрчлөх гормиын санал гарч, Ерөнхийлөгчиид нэр дэвших насныг 50 болгохоор дэмжигдсэн байна лээ.
Энэ удаагийн өөрчлөлтөөр "давхар дээл”-ийг байхгүй болгох, УИХ-ын гишүүд нь хуулиа баталж, гүйцэтгэх засаглал нь үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж байгаа. Гэхдээ Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын бүрэлдэхүүнд 4 хүртэл гишүүн давхар дээл”-тэй байж болохоос тусгасан нь шүүмжилж байгаа. Зарим гишүүдийн зүгээс ч зөвхөн Ерөнхий сайдыг л парламентаас томилж, бусад нь "дан дээл”-тэй байх санал гаргаад байгаа юм билээ.
Харин байгалийн баялаг төрийн өмч гэсэн одоогийн заалтыг хөндөөгүй, "Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах,хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалах одоо болон ирээдүйд аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах зорилгоор баялгийн сан байгуулж иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард түмний сайн сайхны зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх ашиг, хууль ёсны эрхийг нь хөндөхгүйгээр мэдээлэл авах, мэдэх эрхтэй” гэсэн заалтыг нэмж тусгахаар болсон.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалтыг оруулж өгч байна. УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил үйлчилгээ эрхэлж болохгүй гэсэн заалт орж байгаа. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэц тогтоож эгүүлэн татах ёстой гэсэн дүгнэлт гаргасан бол тухайн гишүүний асуудлыг УИХ  хэлэлцэн шийдвэрлэх заалтыг оруулахаар болжээ.
Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл эргэлзээ, хардлага дагуулсаар байгаа ч энэ парламент ээлжит бус чуулганыг хуралдуулахаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болоод байгаа.  Нэгэнтээ парламентын босго давсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл энэ удаад батлагдана гэж ажиглагчид ч харж байна.  
Н.Энхлэн
Эх сурвалж: shuud.mn
МАН Үндсэн Хуулийг "сэглэх" гэж луйварчны араншингаа гаргаж байна
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэх
дуулиан шуугиант үйл ажиллагаа МАН-ын луйварчин төрхийг ёстой л ил тод харуулж
байна.  Ард түмний итгэл, сэтгэлээр тоглох гэж байгаа МАН-ын энэ увайгүй
байдлыг хараад дуугүй сууж тэвчишгүй нь.    
МАН-ынхны ярьж байгаагаар бол "... Энэхүү
өөрчлөлтөд Улсын Их Хурал "долоо хэмжиж, нэг огтлох" зарчмаар ...
Судалгаа хийж, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан, улс орон даяар
хэлэлцүүлэг өрнүүлж, давхардсан тоогоор 5.4 сая санал иргэдээс хүлээж авсан.
Эрдэм шинжилгээний хэд хэдэн хурал хийж, Үндсэн хууль судлаач, эрдэмтэд, Үндсэн
хууль тогтоогчдын санал, дүгнэлтийг авсан. УИХ дахь намын бүлгүүдэд
танилцуулсан. УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Энэ өөрчлөлтийг хийх
санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн 20 гаруй жил иргэд  олон нийт,
эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр, нийгмийн зүтгэлтнүүдээс Монгол
Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг боловсронгуй болгох, өөрчлөх талаар
удаа дараа санал гаргасаар ирсэн. Улсын Их Хуралд дөрвөн ч удаа Үндсэн хуульд
оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан. Эдгээрийг үндэслэн ...
судалгаа хийсэн. Судалгааны дүн,  ирсэн саналаас үзвэл Монгол Улсын
иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж
байна.” гэнэ.   
Монголын олон нийтийн тэр ярьж хэлж, хүсэж
байгаа өөрчлөлт бол та нарын тулгаад байгаа албан тушаал эрх мэдэлтэй
холбогдсон хэдэн заалт биш харин Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, эсвэл
хоёр танхимтай парламенттай байх уу?... гэх зэрэг үндсэн суурь өөрчлөлтийг ярьж
хүсэж, мэтгэлцэж ирсэн. Тэгэж өөрчлөхийн тулд шинээр "Ардын их хурал” байгуулъя
гэж хүсэж шаардаж ирсэн.
Гэтэл энэ мэт нийгэмд яригдаж байсан Үндсэн
хуулийн талаархи шинэчлэлийн тэр санаа бодлыг нулиман "хогийн сав” руу хаяж
орхиод, нөгөө хогийн сав руугаа зааж, "Бид "зөвлөлдөх ардчилал”-ыг хэрэгжүүлж
энэ бүхнийг үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулж байна” хэмээн өөрсдийн хүсэл
зорилгоо бүх нийтийнх болгон тулган хүлээлгэх гэж байна.  
Үүгээрээ МАН нөгөө "гар утсаар олон нийтийн
санал асуулга явуулсан” Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэгч этгээдээс ялгаагүй
луйварчны араншинтайгаа харуулав.   
Бас "Бид Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж,
"дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна” гэсэн тайлбарыг хийж
байна. 
Гэтэл "дордуулсан долоо” гэх тэрхүү өөрчлөлт
хүчин төгөлдөр бус болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2000 оны 11 дүгээр
сарын 29-нд хуралдсан их суудлын хуралдааны 02 дугаар тогтоолоороо эцэслэн
шийдвэрлэчихсэн. Тиймээс түүнийг засахын тулд Үндсэн хуульд гар хүрэх
шаардлагагүй. Зөвхөн өнөөг хүртэл явуулсаар байгаа өөрсдийн хууль бус үйлдлээ л
зогсоочих. 
Мөн МАН-ынхан Үндсэн хуулийг "сэглэх”
санаархлаа зөвтгөж буй өөр нэг шалтаг нь "Засгийн газрыг тогтвортой ажиллуулах
асуудал Ерөнхий сайдын эрх мэдлээс шалтгаалах болоод байгаа юм. Ялангуяа танхим
нь 1.6 жилийн настай болсон манай улсад Ерөнхий сайдад сайд нараа томилж,
чөлөөлдөг  эрх олгох нь зөв гарц гэдэг дээр олон эрдэмтэн судлаач нэгдэж
байна.” гэнэ.
Засгийн газар богино настай байгаа нь Үндсэн хуулиас,
тэр тусмаа Ерөнхий сайдын эрх мэдэл дутмагаас болж байгаа хэрэг огт биш. Харин
МАН болон АН-аас үүрэг хариуцлагаа ухамсарлах чадваргүй, ажлаа мэдэхгүй, ёс
суртахуунгүй, хамгийн үл бүтэх этгээдүүдийг Ерөнхий сайд болон Засгийн газрын
гишүүнээр томилж байсантай холбоотой юм. Мөн УИХ-д сонгогдсон МАНАН-гийн гишүүд
гэх увайгүй гэмт хэргийн бүлэглэлүүдийнх нь ёс зүйгүй байдлын илэрхийлэл
болохоос бус Үндсэн хуулинд "бүлэглэж хуйвалдаад Засгаа огцруулаад бай”, эсвэл
"Засгийн газрын гишүүд хулгай хийгээд худлаа хэлээд байж бай” гэсэн заалт
байхгүй.   
Өөрөөр хэлбэл гишүүд нь ёс суртахуунтай, үүрэг
хариуцлагаа ухамсарладаг байсан бол зүгээр ажиллаж байгаа Засгийн газрыг татаж
унагаагаад байхгүй. Мөн Засгийн газар нь үнэхээр сайн ажиллаж байсан бол татаж
унагаагаад байх шалтаг шалтгаан ч гарахгүй байсан. 
Гэтэл МАНАН-гийн томилсон Ерөнхий сайд, Засгийн
газрууд нь улс орныг цөлмөн хоослож, дампууруулж, ард түмний эсрэг балмад
хэргүүдийг үйлдэж, хулгайч луйварчдыг хамгаалж, дэмжин өөгшүүлж
ирсэн.  
Үүнийг өнөөдөр хууль хяналтын байгууллагуудаар
хэрэг нь шалгагдаж яваа, зарим нь ч бүр шийтгүүлээд амжсан олон сайд, Ерөнхий
сайд аснуудын идсэн уусан, шамшигдуулсан, завшсан хөрөнгө мөнгө, улс орныг
хохироосон гэрээ хэлцлүүдээс нь харж болно. 
Ажил хийдэггүй ЗГ-уудаас болж улс орон өдөр
өдрөөр өрөнд орж, ажилгүй, орлогогүй иргэд нь архинд эрүүл ухаанаа алдаж, хар
тамхинд донтож, хадлварт өвчин, яр тэмбүүнд баригдаж, харалган шуналд идэгдэж
гүйцлээ. 
МАН, АН-ын нөмөрт хоргодсон хулгайч луйварчид
нь төрийн албанд сэлгэн томилогдоод гэмт хэргээ давтан үйлдсээр байхад хайхрах
төр, таслан зогсоох хуульгүй болчихоод, өнөөдөр гадаадын улс орнууд л гэмт
хэрэгтнүүдийг нь барьж саатуулдаг болоод байна. Сайдыг нь хүртэл гэмт хэрэгтний
адилаар үзэж, нэгжиж шалгаж байж хилийнхээ дээсийг алхуулж байгаа нь Монголын
төрийн үнэлгээ гадны улс орнуудад ямархуу болсны нэгэн жишээ юм.    
Гадны элдэв тэнүүлчид эзэнгүй айлын авдар сав
онгичих адил улс орны эд баялгийг дураараа зөөж, монголчуудыг айлган сүрдүүлж,
доромжилж байдаг болсон. 
Ийм ЗГ-уудыг 1.6 жил байтугай 1 сар ч байлгаж
болохгүй. Гэтэл харин ч удаан байлгаж, монгол улсад үлэмж хохирол учруулах
боломжийг олгосоор ирсэн. Тэгээд одоо энэ гэмт хэргүүд нь чамлалттай санагдаад
байна гэнэ дээ!    
Адаглаад өнөөгийн Засгийн газрынхаа байж байгаа
царайг харчих! 
Хэдэн сангуудаа үгсэн хуйвалдаж, хуваагаад
цөлөмчихсөн ЖДҮ-чдээ хамгаалж, энд тэнд саасаганан гүйж очиж сүржин ярихаас өөр
юу ч хийхгүй, юу хийхээ ч мэдэхгүй Ерөнхий сайдтай, зөрүү ярьж, зөрөлдөж гүйсэн
танхимын хэдэн гишүүдтэйгээ ч ам ажлаа нэгтгэж чадахгүй байгаа энэ Засгийн
газартайгаа УИХ нь хариуцлага ярьж чадахгүй л байгаа! 
Гэтэл УИХ-ын гишүүд болоод Засгийн газрын
сайдуудын, ер нь төрийн албан хаагчдын хариуцлага, ёс суртахууныг сайжруулахын
тулд гэмт хэрэгтнийг хамгаалдаг, өөгшүүлдэг хуулиудаа засаж өөрчилье, үүрэг
хариуцлага ярья! гэхийн оронд УИХ-аасаа илүү эрх мэдэлтэй Ерөнхий сайд бий
болгоё гэж зүтгээд байгаа нь шуудхан хэлэхэд МАН үнэн хэрэгтээ "Монгол Улсын Их
Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэж заасан Үндсэн хуулийн 20
дугаар зүйлийг үгүйсгэсэн зөрчилтэй заалт нэмснээр, Үндсэн хуулийн суурь
зарчмыг алдагдуулан, парламентын засаглалыг чимээгүйхэн баллуурдах гэж
байна. 
Өөрөөр хэлбэл МАН-ын "Үндсэн хуульд оруулах
нэмэлт өөрчлөлт” гэдэг нь угтаа Үндсэн хуулийн утга агуулгыг алдагдуулж,
завхруулах гэсэн санаа зорилго болохоос биш Төрөө засаж сайжруулан, хариуцлагыг
өндөржүүлэх санаа биш гэдэг нь юмны учир ойлгодог хэн бүхэнд тодорхой юм. 
Түүнчилэн Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг
хангахын тулд зөвхөн шүүгчдийн бүрэлдэхүүн дотроосоо бие биенээ сонгодог
байхаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэнэ. 
Шүүгч хараат байгаа учраас л авлига аваад
байгаа юм байна л даа. Хараат бус байх гэдгийг МАНАН-гийн бүлэглэл юу гэж
ойлгодог юм бол доо!  Чухамдаа шүүхийн хараат бус байдал гэгчээр далайлган
шүүгчийн буруу шийдвэрийг үл хянах нөхцлийг бүрдүүлж, ингэснээр шүүгч нэртэй,
яаж ч дураар авирлаж болох дархан эрхтэй бүлэглэлийг нийгэмд бий болгосон.
Үр дүнд нь өнөөдөр улс нийгэмд ноцтой хохирол
учруулсан гэмт хэрэгтнүүдийн  хамгаалагч "босс” нь шүүгчид болж, албан
ёсны "нийгмийн дайсан” гэгдэхүйц анги давхрага болон хувираад байгаа нь нууц
биш ээ. Гэмт хэрэгтнүүдийн хань хамсаатан болсон шүүгчдийг өнөөдөр манай төр
яаж ч чадахгүй байгааг бүгдээрээ л харж байгаа. Дотоод гадаадын том хулгайч,
луйварчдын үйлдсэн хэргүүд шүүх дээр очоод хэрэгсэгдэхгүй болон замхарч,
хэрэгтнийг барилаа, тавилаа гэдэг  мэдээлэл нийгмийн сонорт зэрэгцэн
хүрдэг болоод удаж байна.    
Гэтэл Үндсэн хуульд шинэчилэн оруулж буй
заалтуудаараа УИХ-ын шалгасан шалгалтын эцсийн шийдвэрийг ч шүүх гаргахаар
тусгаж байгаа нь ямар ч хяналтгүй дархан эрхтэй "нийгмийн дайсан”-ы эрх хэмжээг
нэмэгдүүлэх бодлого явж байгааг гэрчилнэ. Иймэрхүү л өөрчлөлтийг Үндсэн хуульд
оруулахаар МАН улайрч байна. 
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд
хэлж байгаа шалтгууд нь нухацтайхан ганц асуултанд бүдэрч байгааг УИХ-ын дарга
Г.Занданшатар сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр МҮОНТ-ийн сэтгүүлч
А.Бүрэнбаатарын асуусан "бусад хуулиудаар шийдчихэж болохоор байтал заавал
яагаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгээд байгаа юм бэ?! гэсэн асуултад
хэрхэн хариулж байгаагаас телевиз үзэгчид харцгаасан байх аа. 
Г.Занданшатар даргынхаар бол Үндсэн хуулинд
нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйрлэвэл вирустсан компьютерээ форматлаж
цэвэрлэдэгтэй адил төрөө цэвэрлэхийн тулд юм гэнээ! Үндсэн хуульд засвар
оруулахаар л хулгайч нар шударга хүмүүс болчих нь гэнэ шүү!
Хаана ингэж, луйварчны авир араншин хэлж ярьж
байгаа үг бүхнээс нь нэвчин ханхалтал хүнийг сурган бэлтгэдэг юм бол
оо?!  
Өөрсдийнх нь батлан хэлж байгаагаар 20 гаруй жил
Үндсэн хуулийг өөрчлөх талаар шаардаж байсан ард иргэдийн хүсэлтийг хясан
боогдуулж ирсэн МАН юуны учир гэнэтхэн элдэв долонцор үг хэлж, яарч адган
нэмэлт өөрчлөлт оруулахаар ингэтлээ улайран зүтгээд унав аа?! 
Учир нь тун тодорхой. 
Үүнд: 
Эхний нэг шалтгаан нь Гадаад эзэд нь шахаж шаардаж байгаагаас
үүдэлтэй болохыг судлаач Д.Ганхуяг ""Шинэ” Үндсэн хуулийн цаад учир” нийтлэлдээ
тодорхой бичсэн тул энд давтаж дурьдах нь илүүц юм.  
Хоёрдугаарт
- АТГ-ын дарга Ц.Энхжаргал ажлаа өгөхийнхөө өмнө
олны сонорт хүргэсэн 33 их наяд /үнэндээ бол 45 их наяд/ төгрөгийн 
хулгай, луйврын гэмт хэргийг нуун дарагдуулсан, УИХ-аас 2015 онд баталсан
"Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль” гэгчийг,
- Авлигын болон албан тушаалын том гэмт
хэргүүдийг ял шийтгэлээс хаацайлан хамгаалахын тулд гаргасан хуульд оруулсан
"Хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон” заалт гэгчийг,
- Монгол Улсын эрх ашгийг хохироосон Оюутолгойн
гэх мэт хохиролтой гэрээний уг үндэс нь болсон, гадны захиалгат Ашигт малтмалын
тухай хууль гэгчийг,
- Аливаа гэмт хэргийг таслан зогсоох зорилгыг
биш зөвхөн ард иргэдийг эдийн засгийн хувьд туйлдуулан эрхшээлдээ байлгах
зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн "Зөрчлийн тухай хууль” гэх зэрэг олон хууль
Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийн эсрэг санаа зорилготойгоор
боловсруулагдан батлагдсан нь ард иргэдэд нэгэнт ойлгомжтой болж, нийтийн
анхааралд өртсөн тул, Нийгмийн зүгээс дээрхи "хуулиудыг” хүчингүй болгож, засаж
өөрчлөхийг шаардах зүй ёсны эсэргүүцэл, зэвүүцлийг дарах, түүнд тавих анхаарал,
идэвхийг замхруулан саринуулах, хамгийн сайн арга бол "Үндсэн хуулийн нэмэлт
өөрчлөлт” ярьж хэлэлцүүлэг, маргаан өрнүүлэх явдал юм. 
Гурав дугаарт:
Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төсвийн асар
их хөрөнгийг шамшигдуулан завшдаг, Монгол Улсын Үндэсний эрх ашгийг ноцтой
хохироосон гэмт хэрэгтнүүдийг хамгаалан ял шийтгэлгүй өнгөрөөдөг, өөрсдийн бий
болгосон гэмт хэргийн бүтэц, сүлжээгээ хамгаалан авч үлдэхийн тулд тэдгээрээс
нийтийн анхаарлыг бас хөндийрүүлэх хэрэгтэй. 
Дөрөвдүгээрт:
Дээр дурдсан хуулиудыг дахин хэлэлцэж, засаж
өөрчлөх зүй ёсны үүрэг хариуцлагаасаа зориуд зайлсхийж, хэвээр нь авч үлдэхийн
тулд  УИХ завгүй их ажил хийж байгаа мэт харагдахад энэ бас хэрэгтэй.
Тэгээд ч зогсохгүй энэ удаагийн УИХ Монголын нийт ард түмний хүсэн хүлээж
байсан "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” гэх "их хэргийг бүтээсэн” гэсэн "том
гавъяа”-г өөрсөддөө наан сурталчилахад нь маш хэрэгтэй.  
Тавдугаарт:
"Ард түмнээрээ хэлэлцэн шийдвэрлэсэн, 3,2 сая
хүний бүтээл” гэж "хошгоруулж” байгаад гадаад эздийнхээ ашиг сонирхлыг Үндсэн
хуульд шингээж, шигтгээд авбал бүлэглэлийнхээ хүрээнд хувааж хүртэх хувь хишиг
нь нэмэгдэж, гаднаас дэмжлэг тусламжийг ч өөрсөддөө олж авна гэсэн горьдлого ч
бас байгаа л байх. 
Ингэж нийгмийн сэтгэл зүйгээр тоглосон, олон
нийтийн гомдол бухимдлыг сарниулан саармагжуулах үйлдлээрээ МАН, АН гэх гэмт
хэргийн бүлэглэлүүд гэмт хэргүүдээ мартагнуулж, Төрийн эрх мэдлийг атгасан
хэвээр үлдэж, хулгай луйвраа цааш үргэлжлүүлэхийг мөрөөдөж байна. 
О.Лхагвадорж 
Эх сурвалж: Sonin.mn
С.Баяр ба “долдугаар сарын 1”, түүний өмнө хойно
1991 оны  аравдугаар сард  УБХ-ын гишүүн, ТББХ-ны дарга, Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагч С.Баяр тэргүүтэй УБХ-ын гишүүд Азийн сангийн урилгаар АНУ-д айлчилжээ. Зорилго нь Америкийн их, дээд сургуулийн эрдэмтэн багш нараас Үндсэн хуулийн үзэл /ардчилсан/ баримтлалын талаар номын дуу сонсох байв. Айлчлал амжилттай болж Сан Франциско дахь Азийн сангийн төв оффист уулзалт, ярилцлага хийсэн байна. Уулзалтад оролцсон Азийн сангийн захирал "…Та бүхэн Америкийн олон хотоор аялж их юм үзэж, олон их, дээд сургуулийн багш нараас ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар их зүйл сурч мэдэж байгаа байх гэдэгт найдаж байна. Ингээд ярилцлагадаа оръё. С.Баяр даргатай тусдаа ярилцана. Та гарч байна уу” гэснээр С.Баяр гарчээ.
С.Баяр нар Монголдоо ирээд америкуудын зөвлөгөөг тусгаад, эцсийн байдлаар боловсруулсан Үндсэн хуулийн төслөө АИХ-д өргөн барьж 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлуулжээ. Үндсэн хууль батлагдмагц С.Баяр "Америкт суралцана” гээд  УБХ-ын гишүүнээс чөлөөлөгдөөд явжээ.
Харин тэрээр Америкт ямар сургуульд, ямар чиглэлээр суралцсан нь тодорхой бус байж байгаад Монголдоо буцаж ирсэн байна. Ирснийхээ дараа найз нөхдөдөө "Монгол Улсын талаар хачин зүйл ярьж байсан тухай зарим хүний барим тавим жиг жуг байдаг юм.
Ингээд 1997 онд МАХН-ын даргын төлөө зүтгэсэн боловч Н.Багабанди, Н.Энхбаяр нарыг барсангүй тул Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Н.Багабандийн санал тавьснаар  ЕТГ-ын дарга болжээ.
2000 оны УИХ-ын сонгуульд нам нь үнэмлэхүй олонхи болсны дараа намын дарга Н.Энхбаярыг Ерөнхий сайд болгохгүй гэж хоёр удаа Ерөнхийлөгчийн зүгээс буцааж байв. Энэ үед МАХН-ын нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшин С.Баярт хандаж "…Аливаа юманд ээлж дугаар, эрэмбэ дараа гэж байдаг. Н.Энхбаярыг Ерөнхий сайд болоогүй байхад чи бид хоёр Ерөнхий сайдын суудал яриад ч хэрэггүй” гэснээр тэдний эвдрэлцэл эхэлсэн гэдэг.
2005 онд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа С.Баяр намын даргад заалнаас өөрийгөө дэвшүүлж өрсөлдсөн боловч М.Энхболдод 27 хүний саналаар ялагдсан байдаг. Гэхдээ тэрээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга болов. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын гал тогоог удирдахаас илүүтэй иргэний хөдөлгөөнийхөнтэй ойртон ажиллаж байсан талаар тухайн үеийн МАХН-ын гишүүд ярьдаг. Үүнийх нь үр дүнд МАХН-ын дарга М.Энхболдын нэр хүнд ч унасан биз.
Энэ нь С.Баяр "Онц их хурлын төлөө” хөдөлгөөн байгуулан, М.Энхболдыг буланд шахаж байсан зэргээр илэрсэн гэдэг юм.
Улмаар МАХН-ын Онц их хурлыг 2007 оны арваннэгдүгээр сард хуралдуулж өөрөө намын дарга болов. Намын даргаар сонгогдонгуутаа "…Хариуцлага  үүрүүлж байгаа бол ярих мэдлийг өг” гэж тулгаад Ерөнхий сайдын эрх мэдэл авах тогтоол гаргуулж чадсан юм. Мөн тэрээр "… 2008 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулна” гэж  мэдэгдэж байлаа. С.Баярыг МАХН-ын дарга болсны дараа Удирдах зөвлөлөөс нь тун сонин хэд хэдэн шийдвэрийг гаргаж байв. Нефть бүтээгдэхүүний улсын нөөц нэмэгдүүлэх,  Эрдэнэт зэрэг үйлдвэрээс намын санхүүжилт, сонгуулийн зардал зэргээр их хэмжээний мөнгө авах, нам хандиваар биш түрээсээр санхүүжих бодлого баримтлах болно гэх зэргийн "хачин” шийдвэрүүд байдаг юм. Бас Удирдах зөвлөлөөр намын байраа нурааж суурин дээр нь шинээр барих эсвэл хотын төвд ашигтай байрлалд газар олох, намын байрны зураг төсөв хийлгэх үүрэг даалгавар өгсөн шийдвэр гаргуулж,  ажлын хэсэг байгуулсан байдаг. Намын байрны хэд хэдэн зураг хийлгэснээс одоогийн Тусгаар тогтнолын ордны зургийг сонгож өндрөөс нь багасгаж барихаар шийдсэн байгаа юм. Үүнээс гадна 2008 оны дөрөвдүгээр сард Цагдаагийн байгууллагыг байнгын бэлэн байдалд оруулах, түргэвчилсэн курсээр цагдаа бэлдэх үүргийг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболдод өгсөн гэдэг мэдээлэл хожим хэвлэлээр олонтаа гарч байсан билээ.
Мөн 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд хэн хэнийг дэвшүүлж, хэн хэнийг ялуулах ерөнхий төлөвлөгөөг боловсруулж АН-ынхантай тохиролцсон гэж намынхан нь харддаг.
Сонгууль болж МАХН-аас сонгогдох 45 нэр дэвшигч ялалт байгуулав.
Үүнд сонгогчдын дургүйцэл өрнөж, судалгааны байгууллагын дүн 180 хэм эргэсэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж иргэд тайван жагсаал зохион байгуулж сонгуулийг хүчингүй болгохыг шаардсан.
Тэр өдөр О.Магнай тэргүүтэй жагсагчид МАХН-ын байр руу дайрч, С.Баяр өөрөө намын байрандаа байсаар байв. Төрийн тусгай хамгаалалтынхан Ерөнхий сайдыг аюултай газраас явахыг хүсэхэд "…Би учрыг нь олчихоод явна” гэж хэлсэн талаар мэдээлэл гарч байсан.
Орой болж жагсагчид ерөнхийдөө тарах тийшээ хандаж байх үед Сүхбаатарын талбайн зүгээс бөөн хүч орж ирж дахин МАХН-ын байр руу дайрсан байдаг. Энэ үед МАХН-ын байр дотроосоо шатаж эхэлсэн гэдэг юм. Хачирхалтай юм нэлээд болсон байдаг. Учир нь нэгдүгээр давхарт гарсан гал шууд  тавдугаар давхарт гарсан. 2-4 дүгээр давхарт гал гараагүй байхад шүү дээ. Гал гарангуут жагсагчид МАХН-ын байр руу дайрч орж үймээн бужигнаан эхэлжээ. Ингэж гал хүчээ авч, байрны цонх хаалга эвдэрч, жагсагчид үндсэндээ хяналтаас гарсан үед Ерөнхий сайд С.Баяр намынхаа байрнаас Төрийн ордон руу явжээ…
Товчхондоо, нэгэнт үймээн бужигнаан дуусч хүмүүс тарж буй тэр үед Инторпол болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагаас манай улсад өгсөн зөвлөмжөөр бол жагсагчдыг аль болох өдөөхгүй байх ёстой байтал галт зэвсэг хэрэглэх шийдвэр өгч таван хүний амь насыг эрсдүүлж нийгмийг айдаст автуулсан байдаг.
Эдгээр асуудал С.Баярыг хүнд байдалд оруулсан. Тиймээс С.Баяр энэ хүнд байдлаас гарахын тулд Стандарт бус Засгийн газар байгуулах санал гаргаж, Засгийн газартаа АН, АН-аас Алтангадас фракцынхныг оруулсан. Ингээд Стандарт бус Засгийн газар  Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх, улс орны эрх ашгийн тухай ярьж эхлэв. Удалгүй МАХН-ын байрыг шинэчлэн барих зардлыг улсын төсвөөс гаргах, Оюутолгой, Тавантолгойн төслийг "хөдөлгөж” эхэллээ. Ер нь бол С.Баяр Стандарт бус Засгийн газар байгуулах зөвшөөрлөө намаасаа болон УИХ дахь намын бүлгээсээ авч, энэ Засгийн газраа "өөрийн хүмүүс”-ээр бүрдүүлж чадсан гэхэд болно. Стандарт бус Засгийн газартаа "Алтангадас” фракцаас Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайдаар,  С.Баярцогтыг Сангийн сайдаар, Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар оруулав.
Харин намаасаа Сү.Батболдыг Гадаад харилцааны сайдаар, Д.Зоригтыг Уул уурхай, эрчим хүчний сайдаар авав. Ингэж стандарт бусаар байгуулсан Засгийн газрыг олон нийт эсэргүүцэн шүүмжилж байсан. Оюутолгойг ард түмэнд өгөх хэрэгтэй хэмээн үзэж байсан Н.Энхбаярыг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд унагасан шалтгаан нь хожим АНУ-ын Элчин сайд байсан нөхрийн захидлаас тодорхой харагдаж байсан.
Дараа нь С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарын бүрэлдэхүүнтэйгээр Оюутолгой төслийн гэрээ төслийг хөдөлгөх ажлын хэсэг байгуулж, С.Баяр өөрөө удирдсан. Гэрээнд стандарт бус заалтуудыг ч оруулсан.  Энэ төслийг ҮАБЗ-ийн зөвлөлөөр зөвшөөрсөн зөвлөмж гаргуулахын тулд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржтой тохиролцох шаардлага тулгарсан байдаг. Үүндээ дэмийг авахын тулд нэгэн улстөрч нөхөртэй тохирч, түүгээр ард түмний тархи угаах ажлыг даалгаж, нөгөөх нь "…Оюутолгойгоос монголчууд гуравны нэгийн ашиг хүртэнэ. Оютолгой бол манай геополитик” гэх ярьж, бичиж байв. Улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгойн гэрээний төслийг ҮАБЗ дээр алх цохин зөвшөөрч, төсөл УИХ-аар батлагдсан. "…Оюутолгойн гэрээг баталснаар гурван сая монголчууд халуун ам бүлээрээ урагш нэг алхлаа” гэж ч "поп”-ров.
Гэрээг хэлэлцэх, гэрээг баталсны дараа их олон үйл явдал өрнөж, одоо тэдгээртэй холбоотой үр дагавруудыг Монголын хууль, хяналтын байгууллагынхан шалгаж байна.
С.Баярын дараагийн алхам бол Тавантолгойн төслийг хөдөлгөх нэрээр Ц.Элбэгдоржийн эрх ашгийг хангах байсан гэдэг. Гэвч С.Баяр долдугаар сарын 1-ний хэргээр гарцаагүй байдалд шахуулж, эцэст нь өөрөө огцрох саналыг гаргасан. Өөрөөр хэлбэл, С.Баяр арга буюу эрүүл мэндийн шалтгаан нэрээр сайн дураараа огцрох хүсэлтээ гарган чуулган дээр хэлсэн үгэндээ "…Эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй хувь хүнийг яалтай билээ. Оюутолгойн гэрээ бол Монгол Улсад нэн ашигтай. Үүгээрээ би бахархана. 1990 оны эхээр Америкт эхлүүлсэн судалгааныхаа ажлыг дуусгана” гэж мэдэгдээд явсан байдаг. Тэрээр буцаад 2010 оны хаврын чуулганы өмнө Монголдоо ирэв. Ирээд УИХ-ын дарга болохоор зүтгэсэн ч долдугаар сарын 1-ний хэрэг, Оюутолгойн гэрээний эргэн тойронд "болсон явдал” босч ирээд чадаагүй.
Гэхдээ Ц.Элбэгдорж энэ үед ч С.Баярыг Тавантолгойн төсөлд эрх ашгийг шингээх талаар амласан, тохирсноо биелүүлэхийг шаардсаар байсан гэдэг. Харин С.Баяр нь Ц.Элбэгдоржийн шахалтыг нэгэнт биелүүлэх боломжгүй болсон байв. Энэ бүхнийг ухаарсан Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг 2012 онд Ерөнхий сайд болсных нь дараа Тавантолгойг УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр шийдэхийг тулгасан гэдэг. Энэ яриа хөөрөө одоо ил болж байгаа.
Удалгүй С.Баяр, С.Баярцогт нарын оффшор данс, хаусны асуудлыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид Пананын баримт бичиг нэрээр гаргаад ирэв. Энэ нь Монголд дуулиан шуугиан тарьж, С.Баярыг хүнд байдалд оруулав. Тиймээс С.Баяр, С.Баярцогт Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгох ажилд хүчин зүтгэсэн гэдэг. Шалтгаан нь Дубайн гэрээг байгуулж, Ч.Сайханбилэгээр гарын үсэг зуруулах байжээ. Санаснаа ч хийж, нуруу нь нэг удаа тэнийсэн байх.
Гэвч цаг хугацаа өнгөрсөөр 2016 оны УИХ-ын сонгуульд МАН олонхи болж С.Баяр намтайгаа тохирч, Лондонд Элчин сайдаар томилогдов. Хамгийн сонин нь С.Баярын энэ хүслийг нам нь үг дуугүй зөвшөөрсөн байдаг.
С.Баяр чухам яагаад Лондонд Элчин сайдаар суухыг хүссэн бэ гэдэг улс төрийн хүрээ, учир мэдэх хүмүүсийн дунд хөврөөд эхлэх нь тэр. Гэтэл "…Лондонд "Рио Тинто”-гийн төв оффис байгаа”, "Тэр өмчиндөө ойртож байна”, "Хувьцааны асууудал ч бий” гэх мэдээлэл хэвлэлүүдээр ч гараад эхэлсэн.
Дараахнаас нь хууль хяналтын байгууллага С.Баярыг, С.Баярцогтыг "сонирхож”, цагдан хорьж хүртэл шалгаад эхэлсэн юм. Шалгалт одоог хүртэл үргэлжилж байгаа билээ.
С.Баяр ба "долдугаар сарын 1”, түүний өмнө хойно болсон үйл явдлуудыг тоймлоход ийм байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ялтнаар дүүрсэн улс болох нь
-Эрүүгийн хуулийн заалт шүүгч, прокурор, мөрдөгчийн ажлыг хэд дахин нэмж байна-
Аливаа зүйл цаг хугацааны шалгуураар дэвшин дээшилж, урагшлан хөгжиж байдаг. Нийгмийн харилцааг зохицуулдаг хууль, журам ч улс орны хөгжлийг даган улам боловсронгуй болох ёстой. Гэвч 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй манай Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй байгааг хууль хэрэглэгч олон хүн шүүмжлэх болжээ. Түүнийгээ ч Хууль зүй, дотоод хэргийн сайд болон эрх бүхий албан тушаалтнуудад хүргэдэг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа гэх.
Нийгмийн хөгжлөө дагаад 2002 оны Эрүүгийн хуулийг өөрчлөх нь зүйн хэрэг байсан. 2015 онд шинэчлэн баталсан ч тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд ёсчилж амжилгүй халаагаа өгсөн. 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдаж, МАН-ын үнэмлэхүй олонх болсон УИХ шинэчлэн найруулж ёсчлон 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдсөн Эрүүгийн хуульд олон давуу тал бий. Өмнөх хуулийг бодвол иргэн рүү чиглэсэн, илүү хүмүүнлэг болсон, хорих ялыг багасгасан, ялтайд тооцох хугацаа байхгүй болсон, нийгмийн харилцааны олон чиглэлд үйлчлэх өргөн хүрээг агуулсан гэх зэргээр. Ганцхан жишээ дурдахад, өмнөх хуульд торгох ялаар шийтгүүлээд торгуулиа төлчихсөн, биеэр эдлэх ялаа дуусгаад гарч ирсэн ч тухайн цаг хугацаанаас хойш нэг хэсэг ял, шийтгэлтэйд тооцдог байв. Харин өдгөө мөрдөж буй Эрүүгийн хуульд ялтайд тооцох хугацаа гэж байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдож, шүүхээс оноосон ялыг эдлээд гарсан тэр мөчөөс л жирийн иргэн адил ялгүй болно гэсэн үг. Энэ байдал хүний эрхийг хүндэтгэсэн, иргэншсэн нийгэм рүү чиглэсэн чухал алхам болсон гэдэгтэй олон хуульч санал нэгддэг. Тиймээс Эрүүгийн шинэ хуулийг олон улсын жишигт нийцсэн гэж зарим судлаач үздэг юм. 
Сайны хажуугаар саар гэгчээр шинээр мөрдөж буй Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийн хуульд алдаатай зүйл их байна. Энд тэндээс хууль орчуулж хуулахдаа буруу найруулж, түүнийгээ анзааралгүй явсаар батлуулчихсан уу, эсвэл хууль санаачлагчдын зүгээс зориуд, зорилготойгоор оруулсныг аль нь болохыг бүү мэд. Тиймдээ ч дээр дурдсан хуулиудын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт нэг бус гарч, УИХ ч түүнийгээ эргэн харахаар болж байна. Зарим гишүүн "Зөрчлийн хууль эрүүжсэн хууль болж хувирлаа. Тээврийн хэрэгсэл жолоодож яваад дүрэм зөрчсөн ч, гудамжинд шүлсээ хаясан ч эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн болж байна. Зөрчил хянан шийдвэрлэх бүх ажиллагаанд прокурорын хяналтыг оруулж ирсэн нь маш их хүнд суртал болсон. Захиргааны болон эрүүгийн хариуцлагаа нэг хуульд хийснээс болж алдаа гарч, хүний эрх зөрчигдөж байна. Аль нэг улсын виз мэдүүлсэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүнийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан юм байна гээд "хар тамга” дарсан явдал гарах боллоо” хэмээсэн.
Эрүүгийн хууль боловсруулахдаа монголчуудын уламжлалт араншин, зан үйлийг бодолцоогүй, түүний эсрэг агуулгатай заалт ч оруулсан байгаа аж. Үүний тод жишээ нь эрчүүд хоорондоо маргалдах, улмаар гар зөрүүлж, нэгнийхээ хамраас цус гаргасан, гар, хөлийг нь хөхрүүлсэн төдийд л ялтан болгож буй заалт. Зодуулсан гэх иргэн цагдаад гомдол гаргасан л бол тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн буруутай гэж дүгнэн, шүүх хялбаршуулсан журмаар ч, ердийн байдлаар ч шийдвэрлэж, ял оноох болсон. Зодсон, зодуулсан хоёр эвлэрч, хэн нь ч ямар нэг гомдолгүй гэсэн хүсэлт хэдэн мянган удаа өгсөн ч түүнийг нь үл харгалзан шүүхээр шийдвэрлэж, ялтны тоо нэмэгджээ. 
Уг нь өмнөх Эрүүгийн хуульд ийм нөхцөлд буюу гэмтлийн зэрэг хөнгөн гарсан тохиолдолд талууд эвлэрсэн, хохирогчийн зүгээс ямар нэг гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн бол тухайн хэргийг мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болгож болдог заалттай байсан билээ. Гэтэл өдгөө холбогдогч нар эвлэрсэн ч түүнийг нь үл харгалзан ял оноодог болсноос хойш мөрдөгч, прокурор, шүүгчийн ажлын ачаалал хоёр дахин нэмэгдээд байна. 
Тэгэхээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд холбогдогчид хоорондоо эвлэрсэн, гомдол саналаа буцаан татсан бол тухайн хэргийг мөрдөн байцаалтын явцад болон прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгох зарчмыг Эрүүгийн хуульд буцаан оруулах нь зүйд нийцэх мэт. Нөгөө талаар, шүүгч, прокурор, мөрдөгчдөд ажлын ачааллыг нь нэмсэн ч гэлээ бэлтэй нэг нь торгууль төлөөд ялаас мултардаг, мөнгөгүй нь шоронд суудаг гажиг тогтолцоог өөрчилсөн нь сайшаалтай санагдана. 
Хөнгөн гэмт хэрэг бүрийг Эрүүгийн хуулиар шийтгэж, торгох ялтай болгосны цаана иргэдийнхээ халаасыг сэгсэрч, улсын төсөвт мөнгө оруулах гэсэн хууль тогтоогчдын башир арга бий юү гэх хардлага ч гарч байна. Хууль энэ хэвээрээ байх юм бол ялихгүй зөрчлөөс болж улс даяар ялтай иргэд дүүрэх магадлалтай. Яагаад ингэж үзэж байна гэхээр Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг жил бүр өсөж байгаа. Нийслэлийн ганцхан дүүргийн Цагдаагийн нэг хэлтэст шалгасан, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2017 онд 257 байсан бол өнгөрсөн онд 264 болж, 2.7 хувиар нэмэгдсэн тоон мэдээлэл бий. Өнгөрсөн гуравдугаар сард ЦЕГ-аас "Нэг хором” аян зохион байгуулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд тухайн үедээ харьцангуй буурсан билээ.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг улс шүү...
Доноруудаас мөнгө зээлэхийн тулд иргэдээ мөрдөж мөшгих үү...? Иймэрхүү сураг ажиг, яриа хөөрөө чих дэлсээд багагүй хугацаа өнгөрлөө. ОУВС-гийн нөхөд манайд хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн тулд Монголын банкууд дээр санхүүгийн мөрдлөг явуулахыг хүсчээ гэх утгатай. Ингэхдээ дотоодын аудитаар ч биш, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитийн компанийг гаднаас хөлслөх шаардлага тавьсан юм байна.
Сангийн сайдын хийсэн тайлбараас үзвэл Валютын сангийн нөхөд манайд санхүүжилт өгөхдөө Монголын арилжааны банкуудад активаа нэмэгдүүлэх үүрэг өгсөн юм байна. Актив гэдэг нь банкинд эргэлдэж байгаа бүх мөнгийг хэлээд байна л даа. Богино болон урт хугацааны хөрөнгө оруулалт, зээл, хадгаламж, үл хөдлөх болон бусад хөрөнгө гэх мэтчилэн.
Онолын хувьд бол "Банкны үйл ажиллагаан үр дүнд бий болсон, ирээдүйд ашиг авчирах эдийн засгийн нөөц буюу чадавхийг актив гэнэ” гэж үздэг. Тухайлбал, өнгөрсөн удаад ОУВС-гаас өгсөн дээрх үүрэг даалгаврыг гүйцэтгэж чадаагүйн улмаас Капитал банкны дампуурлыг зарласан байх жишээтэй. Гэтэл тус банкны эзэд одоо хэр нь "Манайхыг улс төрийн шалтгаантай, санаатай дампууруулсан" гэж үздэг.  
Харин энэ удаад ОУВС-гийн нөхөд банкуудын активаа бүрдүүлсэн байдалд нь шалгалт хийхийг хүсч байгаа юм байна. Банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээс гадна иргэд, аж ахуйн нэгжүүдийн дансыг нэг бүрчлэн шалгана гэсэн үг.
Монголын нөхцөлд санхүүгийн үйлчилгээний 90 гаруй хувь нь банкуудын нуруун дээр тогтдог. Тэр утгаараа Монголын бүхий л компани, иргэдийн мэдээлэл банкууд дээр байдаг.
Хуулиараа Монголбанк, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагаас өөр хэн ч харилцагчийн мэдээлэлд гар хүрэх ёсгүй. Гэтэл ОУВС "хөтөлбөр хэрэгжүүлэх” нэрээр иргэдийн хувийн мэдээлэл рүү халдахаар зэхэж байгаа нь яавч сайны ер биш. Иргэд, компанийн дансыг хяналтандаа авна гэдэг нь том зургаараа Монгол Улсын эдийн засгийг нэвт шувт уншиж байгаагаас  ялгаагүй. Эдийн засгийн аюулгүй байдал талаасаа ч хүсүүштэй зүйл биш гэдэг нь тодорхой. Тиймээс анх банкуудад активийн чанарын үнэлгээ хийх  яриа гарч эхлэх үед л Р.Амаржаргал гэх мэт туршлагатай улстөрч, эдийн засагчид шүүмжлээд байсан нь цаанаа учиртай.
Хэвлэлээр мэдээлэгдсэн албан ёсны тоо баримтаас үзвэл ОУВС манайд 2017, 2018 онд нийтдээ 970 сая ам.долларын санхүүжилт олгохоор тохиролцсон байдаг. Гэвч, өнгөрсөн 2018 онд орж ирэх ёстой 400 сая ам.долларын санхүүжилт орж ирэлгүй өдий хүрчээ. ОУВС-гийн зүгээс дээр дурьдсан "мөрдлөгийг” явуулсны дараа манайдсанхүүжилтээ үргэлжүүлэн олгоно гэж байгаа юм байна. Сангийн сайдын сүүлд хийсэн "ОУВС банкуудын капиталаа нэмэгдүүлсэн эх үүсвэрийг нь шалгах шаардлагатай гэж үзээд аудитын компани оруулахаар болсон” гэх тайлбараас үзвэл Засгийн газар сангаас санхүүжилт авахын тулд Монголын банкуудыг харилцагчидтай нь хамт "мөрдүүлэх” дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байна.
Ингэхэд Засгийн газар эдийн засгаа сэргээх гэж хөтөлбөрт хамрагдсан уу, эсвэл иргэдээ мөрдөж мөшгүүлэхийн тулд өр тавиад байна уу? Дөрвөн зуун сая ам.долларын төлөө гурван иргэнийхээ мэдээллийг гаднын байгууллагад гаргаж өгнө гэдэг нэгд эдийн засгийн хувьд үр ашиггүй (аудитын компанийг хөлсөлснийхөө төлөө ч Засгийн газар мөнгө төлж таарна), хоёрдугаарт Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэнийхээ үндсэн эрхэд халдсан хэрэг болох биш үү? Ядарсан ч гэлээ, чадарсан ч бай хувийн нууцыг хуулиар хамгаалдаг улс орон шүү.
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn
Reuters: Монгол Улс улс төрийн тогтолцооны салаа замын уулзварт ирээд байна
Дэлхийд нэр хүнд бүхий "Reuters” агентлагийн веб сайтад Монголын улс төрд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаарх нэгэн нийтлэл хэвлэгджээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар голчилсон уг нийтлэлийг эмхтгэн хүргэж байна.
Монгол Улсад хэрэгжиж буй хэд хэдэн уул уурхай болон дэд бүтцийн төслүүд дээр гарсан маргаантай асуудлууд нь нийгмийг бүхэлд нь талцахад хүргэж тус улсыг улс төрийн хувьд салаа замын уулзварт авчиржээ.
Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал ялсан нь ЗХУ-ын дагуул байсан тус улсыг өнөөгийн нэг хүний тогтолцоотой БНХАУ болон ОХУ-ын дунд хавчуулагдсан "ардчиллын баян бүрд” болгосон юм.
Гэвч ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч болон парламентаас томилдог гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хуваарилалт нь тус улсад хэрэгжиж буй том төслүүд гацах, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ажлыг гацаанд оруулсаар иржээ.  
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн онд "Монголд нүүрлээд буй системийн хямралыг шийдэх боломжгүй байна” гэж хэлж байсан. Мөн тэрээр өмнө нь "Reuters” агентлагт яриа өгөхдөө "Монгол ардчилсан тогтолцоонд шилжээд бүхэл бүтэн нэгэн зууны дөрөвний нэгээс илүү хугацааг туулжээ. Харамсалтай нь өнөөдөр бидний тэртээ 1990 онд хүсэн, хүлээж байсан ардчилал тогтож, бэхжиж чадаагүй хэвээр байна. Өнөөдөр Монголд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс үүнийг яг одоо шийдэх хэрэгтэй” гэсэн юм.
Харин яг одоо тэд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг оролдож, хэлэлцэж эхэлсэн нь Монголын нийгэмд нэг хүний ноёрхсон улс төрийн тогтолцоо үүсэж болзошгүй гэх болгоомжлолыг өөрийн эрхгүй төрүүлэх болжээ.
Сант Марал сангийн улс төрийн шинжээч Сумати Лувсандэндэв "Монголчууд Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар шиг хүчирхэг удирдагч, манлайлагчтай болохыг маш их хүсдэг. Гэвч парламент нь ардчиллын үнэт зүйлийг үгүй хийх алхмуудыг эсэргүүцэх хандлагатай байдаг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүнд өөрчлөлт хийхийг хичээдэг байсан. Тэрээр Назарбаев болон Путин шиг тэргүүн байх гэж чармайдаг. Харамсалтай нь мэдээж хэрэг Х.Баттулга тэдэн шиг байж чадахгүй. Ер нь Монголд өөр ийм манлайлагч байж чадах, хангалттай чадвартай хүн байгаа гэж бодохгүй байна” гэсэн юм.
Тус сангийн зүгээс Монголын иргэдийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын 70-аас илүү хувь нь парламентын засаглал, сонгуулиас илүүтэй хүчтэй удирдагчийг илүүд үзсэн байна. Мөн иргэдийн дөрөвний гурав нь ардчиллыг дэмждэг ч талаас илүү хувь нь өнөөгийн системийн эсрэг байр суурьтай байдаг гэжээ.  
Үүний дээр улс төрийн хэдхэн бүлэглэлийн цөөн хэдэн хүний гарт байдаг, тэдэнд удаан хугацаагаар үйлчилж буй Монголд үйл ажиллагаа явуулагч уул уурхайн компаниудын стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг улсын мэдэлд авч, нийтийн өмч болгох нь зүйтэй гэх санал давамгайлжээ.
Газрын баялгаар баян, эдийн засаг нь үүн дээрээ хэт төвлөрдөг Монголын улс төрд уул уурхай, ашигт малтмалын орд газруудын талаарх яриа голцуу өрнөдөг. Харин ард түмний дунд газрын доорх баялгаа түүхий чигээр нь экспортолж байгаа нь нөөц баялгийг тэгш бус хуваарилалтыг бий болгож, цөөн хэдэн хүний халаасыг зузаатгаж байна гэх эсэргүүцэл, урам хугарал улам бүр нэмэгдэх болжээ.
Монгол Улсын хойд хэсэгт байх Салхитын мөнгөний уурхайн хятад хөрөнгө оруулагчдыг өнгөрсөн жил хүчээр гаргасны дараагаар гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс тус улсад үл итгэх байдал улам бүр нэмэгдэх болжээ. Одоогоор тус орд нь Засгийн газрын мэдэлд очоод байгаа бөгөөд дотоодын цэргийн хамгаалалтад байгаа аж. Мөн Монголын Засгийн газар өмнө нь ОХУ-ын компанийн эзэмшиж байгаад зарсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хэн эзэмших ёстой талаарх хуулийн маргаантай асуудалд хутгалдаад байгаа юм.
Харин 2020 оны парламентын ээлжит сонгууль ойртсон энэ цаг үед зарим улстөрчид Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй хамгийн том төсөл болох Оюутолгой төслийн үр ашгийг асуух болсон байна. Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг Монгол Улс 2039 оноос эхлэн тус төслөөс ногдол ашиг авах болсон нь зарим хууль тогтоогчид болон иргэдийн зүгээс эсэргүүцэл, гомдол дагуулсан. Энэ асуудлаар парламентын ажлын хэсэг томилогдоход хүргэсэн бөгөөд өнгөрөгч тавдугаар сард тэд дүгнэлтээ гарган 66 хувийг эзэмшигч Рио Тинто компанитай зөвшилцөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Одоогоор тус компани үүнд ямар нэгэн албан ёсны хариу ирүүлээгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа "Орон нутагт хэрэгжиж буй хууль, тогтоомжийн дагуу бид гадаадын компаниудыг бүрэн дэмжиж ажиллаж байсан. Гэхдээ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын хөрөнгөөр илрүүлсэн стратегийн ач холбогдолтой Тавантолгойн нүүрсний орд зэрэг ашигт малтмалын орд газрууд нь манай өмч байх ёстой” гэсэн юм.
Тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Хятад буюу урд хөршөөсөө эдийн засгийн асар их хамааралтай байгаа нь үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байна гэх АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай харьцуулж болохоор популист платформыг ашиглаж сонгогджээ. Гэвч тэрээр БНХАУ-аас ирэх дарамт, хямралд өртөмтгий байдлыг багасгаж чадахгүй байгаа юм.
Харин ч түүнийг ялалт байгуулсны дараахан БНХАУ-ын хил дээр гаалийн бүрдүүлэлт удааширч, 100 км нүүрс ачсан ачааны машины дараалал үүссэн нь экспортын орлогыг буурахад хүргэж байв. Хятадын гаалийн байгууллага үүнийг хяналт, шинжилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажилтай холбоотой гэж тайлбарласан юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тайлбарт нь ямар нэгэн албан ёсны хариу хэлээгүй юм.
Сөрөг хүчин болох Ардчилсан намын тэргүүн С.Эрдэнэ "Бид хоёр хөршийнхөө дарангуйлалд ойрхон байгаа бөгөөд манай улсад үзүүлэх тэдний нөлөөлөл асар их. БНХАУ болон ОХУ нь хоёул ардчилсан улс биш. Тэдэнд Монголын ардчиллыг үгүй хийх сонирхол их бий. Мөн аль аль нь Монголд эдийн засгийн нөлөөллөө өсгөхийг хүсэж буй” гэжээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам "БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үздэг. Тиймээс талууд хоёр орны харилцан хамтын ажиллагааг таслан зогсоох оролдлого хийхээс нэн сэрэмжтэй байхыг уриалж байна” гэж мэдэгджээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Монголын улс төрд үүссэн хямралыг арилгахын тулд өнөөгийн Засгийн газар Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг эхлүүлсэн. Гэтэл уг өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, Ерөнхий сайдын байр суурийг бэхжүүлэх чиглэлд явж байгаа талаар Үндсэн хуулийн өөрчлөлттэй ойр ажиллаж буй нэгэн хуульч дурдсан юм.  
Энэ талаар Сумати Лувсандэндэв "Монголын парламент улс орны байдлыг тодорхойлж, түүнийг хянах боломжоор бүрэн хангагдсан байдаг. Энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ажиглагдаж байгаа ганц зүйл нь Монголын улс төрд гацаа үүсгээд буй нөгөөх л эрх мэдлийн тэмцлийн зураг үргэлжилсээр байгаа явдал юм. Харин энэ бүхэнд Ерөнхийлөгчийн байр суурь улам бүр ганхаж, бүдгэрсээр байна” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатараас автомашинаар хоёр цаг орчим явж хүрэх зайд, хээр талд XIII зууны агуу байлдан дагуулагч Чингис хааны морьт хөшөө бүхий цогцолборыг барьж байгуулсан байдаг. Хөшөөний нэг давхарт байх Их Монгол Улсын хаадын түүх бүхий хөрөг зурагнуудаас Чингис хааны дараа төр барьсан хаад хэдхэн жил улсаа удирдаад нас нөгчиж байсныг харж болох аж. Тэдэн дунд ганцхан хүн л 20 орчим жил хаан суусан байгаа нь эртнээс дотоод тэмцэл өндөртэй Монголчуудын хувьд гайхамшиг юм.
О.Мөнхбат
Эх сурвалж: Reuters
“Facebook” криптовалют гаргах нь долларын ханшийг сулруулах уу
"Facebook” компани олон улсад хэрэглэх шинэ крипто валют гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. "Libra” хэмээх энэхүү валют нь жижиглэнгийн худалдаанаас авхуулаад олон улсын мөнгөн гуйвуулгад ашиглах боломжтой төдийгүй ойрын нэг жилдээ багтаан хэрэглээнд гаргах товтой байна.
Түүнчлэн энэхүү валютын санхүүжилт, бүтэц, хяналт зэрэгт "Paypal”, "Uber”, "Spotify”, "Visa”, "Mastercard” зэрэг 24 компанитай хамтран ажиллахаа мэдэгдээд байна  Энэ хүрээнд тус компани нэг тэрбум ам.долларын хөрөнгийг түншүүдээсээ босгохоор төлөвлөжээ. Хэдий тийм боловч энэхүү валют хэрэглээнд гарахаасаа өмнө АНУ-ын хууль тогтоогчдын эсэргүүцэлтэй тулгараад буйг бид мэдээлсэн. АНУ-ын Конгрессын санхүүгийн үйлчилгээний хороо Конгресс болон бусад зохицуулах байгууллагыг хяналт явуулж дуустал энэ валютыг хөгжүүлэхээ зогсоохыг шаардаад байна.
Эрх баригчдын зүгээс дижитал валюттай холбогдох хулгай, мөнгө угаах зэрэг эрсдэлээс үүдэн эсэргүүцэж байгаа гэлээ. Ялангуяа "Facebook” компани хэрэглэгчдийн мэдээлэл хамгааллын асуудалд холбогдсон гэдгээрээ ихээхэн маргаан дагуулаад байгаа гэдгийг онцолж байгаа. Гэхдээ зарим эдийн засагчдын хэлж байгаагаар тус улсын эдийн засгийн "хүчийг” сулруулах эрсдэлтэй гэж үзэж байгаа тул ийнхүү хязгаарлаад байгаа гэсэн мэдээлэл байна. Америк долларын ханшийг хөдөлгөж бууруулж магадгүй гэсэн шалтгааны улмаас ийнхүү Фэйсбүүк компанийн крипто хөгжүүлэлтийг зогсоогоод байна гэж хардаж байгаагаа эх сурвалжууд өгүүлжээ.
Цукербергийн "Вант улс”-д зөвхөн Facebook биш бас WhatsApp, Facebook Messenger, Instagram, Snapchat, Sportify Music, Subway Surfers болон бусад хэд хэдэн том төслүүд ордог. Тиймд энэ арга хэмжээ нь криптогийн түүхэнд томоохон ул мөр үлдээх нь тодорхой юм.
Нэг талаас дээрх үйл явц нь  криптовалютыг хаа сайгүй нэвтрэх , зах зээл нь өсөх, нэр хүндийг нь дээшлүүлэх том алхам юм. Харин нөгөө талаас энэ үйл явдлыг төвлөрөлгүй ертөнцийг бий болгоход үзүүлэх хүчтэй цохилт гэж үзэж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар олон альткойнууд Facebook-ийн валютад дарагдаж уусан алга болох магадлалтай гэсэн байлаа. Гэхдээ ийнхүү цахим мөнгө гаргах  үйл явц үргэлжилсээр байхыг тэд хэлж байна.
"Роланд Бергер” зөвлөх компанийн мэдээлснээр бол 2019 оны эцэст 90 орчим төв банк криптовалютын талаар судалгаа явуулж, зарим нь өөрийн криптовалют гаргах талаар ч судалж буйг онцолсон байсан.Тэгэхээр, жишээ нь төв банкууд зохицуулалт хийхээс гадна, өөрсдөө илүү найдвартай криптовалют гүйлгээнд гаргаад эхэлбэл Биткойн мэт бусад криптовалютын үнэ яах вэ гэдэг том асуудал юм. Гуравт, криптовалют шинэлэг зүйл болохоор аливаа халдлага, цахим аюулгүй байдлын асуудлууд ч яригдаж таарч байгаа юм.
Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэлийн хэлснээр , Биткойн буюу, криптовалютыг хэдийгээр "электрон мөнгө” гэж нэрлэж байгаа ч яг үнэндээ мөнгө гэж нэрлэх хэцүү. Учир нь эдийн засагт юуг мөнгө гэх вэ гэдэг тодорхойлолтыг одоохондоо бүрэн хангаж чадахгүй байгаа. Ер нь ийм 3 гол шаардлагыг хангасан зүйлийг орчин үед бид мөнгө гэж нэрлээд байгаа. Нэгт, аливаа зүйлийн үнийг хэмжих нэгж байж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал. Хоёрт, чөлөөтэй хөрвөх төлбөр тооцооны хэрэгсэл байж чадах уу, үгүй юу гэдэг асуудал. Гуравт, үнэ цэнээ удаан хугацаанд тогтвортой хадгалж чадаж байна уу гэдэг асуудал юм. Харин криптовалютуудын хувьд, жишээ нь мөнгөн тэмдэгт шиг дуртай дэлгүүртээ ороод юм худалдаж авч чадахгүйн зэрэгцээ үнэ нь байнга савлагаатай, тогтворгүй гэдэг утгаараа ѳнѳѳдѳр мөнгөний үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэж хэлж болох юм.
Манай улсын хувьд Олон улсын зах зээл дээр сүүлийн үед олноор бий болж байгаа БитКойн /BitСoin/, Итериум /Ethereum/ зэрэг криптовалютуудаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа гэсэн мэдэгдлийг гаргаад буй.  Японоос гаралтай БитКойн цахим орчинд гарч ирснээс хойш олон зуун криптовалют бий болоод байгаа ч дэлхийн улс орнууд бодлого, зохицуулалтын нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа бөгөөд  Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлээрх дэлхий нийтийн хандлагыг ажиглан, эрх зүйн орчны судалгаа, тооцооллыг хийж байна хэмээн олон нийтэд анхааруулсныг энд онцольё.
Эх сурвалж: eagle.mn
Бид ардчиллаас ухарч байна
Манайх шиг залуу ардчилсан оронд ТББ–уудын санхүүжилт, бүтэц, зохион байгуулалт бэхжиж, хөгжөөгүй байна. Ийм үед нь ТББ-ын гадаадын санхүүжилтийг хаах нь үйл ажиллагаагаа зогсооход хүргэх юм. Манай улсад филантропийн соёл бий болоогүй байна.
Иргэдийн дийлэнхийн сонголтоор төр засгаа байгуулахыг ардчилал гэдэг. Хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглалаас бүрддэг ардчилсан төр засаг нь иргэдийн худалдаа, бизнесийн эрх чөлөөг хангаж, тэдний эрх, аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалж чадаж байвал иргэдийн амьдрал дээшилж, улс орон нь хөгжих боломжтой.
Гэхдээ дийлэнхийн шийдвэр гэдэг нь бүх иргэдийн шийдвэр бас биш учир нийгэм нэг цул бүтэц биет шиг ажиллах боломжгүй (John Locke). Тийм учраас олонхын шийдвэр тодорхой хугацаанд эерэг үр дүн авчрах боловч, тодорхой нөхцөл байдалд сөрөг үр дагавар нь илрэн гарч ажиллах горимоо өөрчлөх, засч сайжруулах шаардлага гардгийг түүх харуулж байна.
Энэхүү хөөрч буусан, давшиж ухарсан үйлдлийг Харвардын Их Сургуулийн эрдэмтэн С.Хантингтон "ардчиллын давалгаа” гэж тодорхойлжээ. Том зургаар нь харвал хүн төрөлхтөн эдүгээ гурав дахь давалгаанаасаа бууж "ардчиллаасаа ухарч” байгаа ажээ.
Эхний давалгаа нь 1826-1920 онд, АНУ-д эрэгтэйчүүдэд төрд төлөөллөө сонгох эрх анх олгосноор эхэлж яваандаа Франц, Англи, Канад гэх мэт хөгжилтэй 30-аад орныг хамарчээ. 1922 онд Италид Бенито Муссолини төрийн эрхэнд гарснаас эхний давалгаа суларч ардчиллын ухралт эхэлжээ.
Хоёр дахь давалгаа нь дэлхийн II дайны дараа эхэлж 20-оод улс орон төдөлгүй ардчилалд шинээр нэгджээ. Давалгаа багасч, урсгал харьцангуй тогтмол болсны гол шалтгаан нь эмэгтэйчүүд сонгох эрхгүй байсантай холбоотой. Анхны давалгаанд хамрагдсан Швейцарьт гэхэд л дөнгөж 1971 онд эмэгтэйчүүд сонгох эрхээ олж авав.
Гурав дахь том давалгаа 1974 онд Португалд лиш (carnation) цэцгийн хувьсгалаар эхэлж, 80-аад онд, Латин Америк, Зүүн Азийн орнуудад, 90-ээд онд ЗХУ задран унаснаас хойш зүүн Европын орнуудад үргэлжлэв. Энэхүү гурав дахь том давалгаа, өмнөхийн адил, 2001 оны 9-р сарын 11-ий дэлбэрэлтийн дараа АНУ "терроризмийн эсрэг дайн” зарласнаар суларч эхэлжээ. 2008 оны их хямралаас хойш Тайланд, Филиппин, Турк, Польш зэрэг олон улс ардчиллаас ухарсан, улс орон бүрт өөрийн ардчиллын давалгаа байгаа гэж зарим судлаачид үзэж байна.
Гурав дахь давалгаа
Ардчиллын гурав дахь давалгаа зуун шилжихэд 110 орныг хамарсан байлаа. 90-ээд оноос олон арван орон авторитари, тоталитари дэглэмээс ардчилсан дэглэм рүү шилжсэн. Гэвч 2006 оноос энэ шилжилт зогсож, Стэнфордын профессор Л.Даймондын хэлснээр зарим орон ардчиллаас ухарч (democratic backsliding) эхэлжээ. 
Ардчиллын ухралт нь 
1.цэргийн эргэлт хийх
2.сонгуулийг санаатайгаар луйвардах
3.намууд сонгуулиар засгийн эрхэнд гармагцаа хуулиар дамжуулж ардчиллын инстүүцүүдийг сулруулах
4.гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох болон шүүх засаглалд ноёрхлоо тогтоох зэрэг дөрвөн хэлбэрээр явагдах болжээ.
Аль ч хэлбэрээр нь явсан юуны өмнө иргэний нийгмийн дуу хоолойг хааж боогдуулах буюу иргэдийн эвсэн нэгдэх, жагсах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг шууд ба шууд бусаар хязгаарлаж байна. Иргэний нийгмийн үндэс тулгуур болох төрийн бус байгууллагуудын тухай хууль тогтоомжуудыг өөрчлөх, санхүүжилт, үйл ажиллагааг нь хянах, хязгаарлах замаар устгахыг оролдох боллоо. Энэ үйлдэл сүүлийн дөрвөн жилд 60-аад оронд гарлаа.
Пост коммунист орон зайд ТББ-ын үйл ажиллагааг хамгийн түрүүнд, хамгийн үр дүнтэй хязгаарлаж тарааж чадсан улс бол манай хоёр хөрш юм. Сүүлийн үед энэ шахалт Монголд ч эхэлж байна.
ОХУ-д "Гадаадын агентуудын чиг үүргийг гүйцэтгэж буй Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах хуулийн нэмэлт өөрчлөлт” гэдэг нэртэй хууль 2012 онд батлагдаж ТББ-ын үйл ажиллагаа, санхүүжилтийг хязгаарласан. Энэ хуулиар гадаадаас санхүүжилт авч байгаа болон, улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд гадаадын агент гэж бүртгүүлэх ёстой болж, тэдэнтэй Хууль зүйн яам нь "тулж” ажилладаг болов. Олон улсын байгууллагуудын зүгээс маш их шүүмжлэл сонсдог энэ хуулийг В. Лукин гэдэг иргэн  2013 онд Үндсэн хуулийн шүүхэд өгч үзсэн боловч, хэвээр үлдээжээ.
1990 оноос ардчилалд шилжсэн, хамгийн тогтвортой гэж үзэж байсан Унгар, Польш зэрэг орнууд ардчиллаас ухрах болсон нь гайхал төрүүлж байна.
Унгарт төрийн бус байгууллагуудыг хааж, Ж.Соросын Нээлттэй нийгэм санг ард түмний дайсан гэж Ерөнхий сайд В.Орбан зарлав. Европ руу цагаачдыг гаргахыг уриалсан учир энэ санг үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байна гэж үзжээ. 2016 оны 4-р сард Дээд боловсролын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар Соросын сангаас санхүүждэг Төв Европын их сургуулийг шахаж улсаасаа хөөн гаргав (Зулека 2018). Унгар мөн 2017 онд "Гадаадын дэмжлэгтэй байгууллагуудын ил тод байдлын тухай” хууль гаргаж  23 мянган еврогоос илүү санхүүжилттэй байгууллагуудыг өөрийн вебсайт, танилцуулга, хэвлэмэл материалууд дээр хандивлагч бүрээ дурдах шаардлага тавьсан (Женсен, 2017).  Энэ шаардлагыг биелүүлээгүй бол 2900 еврогийн торгууль ногдуулна.  Давтан үйлдвэл тухайн байгууллагыг татан буулгах болов. Үүнийгээ мөн л мөнгө угаах, террорист үйл ажиллагааг санхүүжүүлэхийн эсрэг бодлого гэж үзэж байна.
Харин Польш улсад 2017 оны 9-р сард Ерөнхий сайдад шууд тайлагнадаг Иргэний нийгмийн хөгжлийн үндэсний төв гэх агентлагийг шинээр байгуулсан. Энэ төв нь Засгийн газрын болон Европын, бусад олон улсын байгууллагуудын ТББ-уудад зориулсан төсөв санхүүг хуваарилах болов. Польшийн эрх баригч намаас ТББ-уудыг муу (либерал), сайн (консерватив) гэж хуваах болов (Сианетти, Давсон, Ханлий, 2018). Засгийн газрын үйл ажиллагааг дэмждэггүй ТББ-ууд хүнд цохилт авлаа. Гадаадын дэмжлэгтэй ТББ-уудад бүр сөргөөр нөлөөлж байна. Польшид нийгмийн цөөнхийн асуудлыг илэрхийлдэг ТББ-уудын хувьд нөхцөл байдал улам хэцүү болжээ (Зулека, 2018). Үүнд арьс өнгөөр ялгаварлахыг эсэргүүцдэг, цагаачлалыг дэмждэг, "Watch Dog”-ны үүрэг гүйцэтгэдэг байгууллагууд юуны өмнө орж байна. Мөн Польшийн Засгийн газар олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж нийгэмд ТББ-уудын нэр хүндийг унагаах ажил хийж байна. Эрх баригчдыг шүүмжилсэн ТББ-уудын төлөөллийг хянаж, шалгах болов. 2016 оны 10-р сард Үр хөндөлтийг хориглосон хуулийн эсрэг жагсаал цуглааныг зохион байгуулсан хүмүүсийн баримт бичиг, компьютер зэргийг шалгасан (Иргэний нийгмийн тогтвортой байдлын индекс, 2018).
Харин Монголд
Монгол улс Төрийн бус байгууллагын тухай анхны хуулийг 1997 онд баталжээ. 2019 оны 6-р сарын байдлаар манайд 21,040 төрийн бус байгууллага бүртгэлтэй ч, 8500 нь буюу талаас бага нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Гэвч эдгээр байгууллагууд ашгийн бус, нийтэд тустай үйл ажиллагаа голлон эрхэлдэг, харин хөгжингүй орнуудад түгээмэл дэлгэрсэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйл ажиллагаа хянах талаар ажилладаг нь цөөхөн байна гэж монголын төр засаг үздэг ажээ.
ХЗДХ Яамны Хууль зүйн бодлогын хэлтсийн дарга П.Сайнзоригийн илтгэлд дурдсанаар  ТББ байгаль орчин, нийгмийн халамж үйлчилгээ, боловсрол, улс төр, шашин гэх мэт бүх салбарт ажиллаж байна. Үүнээс дийлэнх нь уул уурхайтай холбоотой эсвэл энэ салбар, чиглэлд үйл ажиллагаа эрхэлж байна гэжээ. Тийм учраас ТББ-аас гадна Ашгийн бус байгууллагын тухай хууль хэрэгтэй байна гэж тэр хэлэв. Цаашлаад манай төрийн бус байгууллагууд гадны төлөөлөгчийн газрууд шиг болсон учир санхүүжилтийг нь төрөөс дэмжих хэрэгтэй гэлээ. Мөн дэд сайд асан Б.Энхбаяр тийм хуулийн төслийг бэлдэж, манай төрийн бус байгууллагуудын 80 хувь нь гадаадаас санхүүжилт авдаг. ТББ-ыг хянахгүй, үнэлгээ дүгнэлт хийхгүй бол мөнгө угаах, терроризмын гэмт хэргийн эрсдлийг өндөр болгож байна гэжээ. Тийм учраас монголын төр ТББ-уудыг "цэгцлэх” ажилд ханцуй шамлан орж байна.
Ийнхүү олон оронд ардчиллаас ухрах үйл явдал өрнөж байна. Монголд сүүлийн хоёр, гурван жил өрнөж буй бүх үйл явдлуудыг нэгтгээд харвал ардчиллаас ухраад эхэлсэн гэж дүгнэж болно. Одоо хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэх цаг.
Эх сурвалж: baabar.mn
"Монголд шүүх гэж байхгүй болсон" нь үнэн юм байна!!!
ТЭРБУМ ШАХУУ ТӨГРӨГИЙН АВЛИГА АВСАН НЬ ТОГТООГДСОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭРГИЙГ "МӨНГӨ УГААХ" ГЭДЭГ ЗҮЙЛ АНГИАР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН ЭНЭ ХЭРЭГТ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ш. РАДНААСЭДИЙГ ХАРДАЖ БАЙНА!!!!
....Хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл өгөхдөө "хясан боогдуулах" замаар ТЭРБУМ шахуу төгрөгийн авлигал авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон /Тогтоогдоогүй нь хэд бол..../ Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импорт, хорио цээрийн газрын дарга Э. Амарзаяа, Н. Баярсайхан тэргүүтэй байцаагчын хэргийг шүүхээс "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ” гэсэн үндэслэлээр ХЭРЭГСЭХГҮЙ болгосон нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдуулаад байна.
Шүүх яагаад ийм шийдвэр гаргав?
1. ЯЛЛАХ ДҮГНЭЛТ
Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас тэднийг "санаатайгаар бүлэглэн зохион байгуулалтайгаар, хясан боогдуулах замаар авлигын гэмт хэрэг үйлдсэн" гэж үзээд 2 -8 жил хорих ял бүхий Эрүүгийн хуулийн 22,4,5-аар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлжээ.
2. ШҮҮХИЙН ШИЙДВЭР
-Шүүгдэгч Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэх
-Шүүгдэгч Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг ЭХТА-ийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Э. Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг Авлигал авсан хэргээр бус Мөнгө угаах гэдэг зүйд ангиар зүйлчилсэн нь хамгийн сонирхолтой.
Зүйлчилсэн зүйл ангийг нь хар даа!!!! / ЭХ-ийн 18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
		1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./
3. "ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-Г ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ӨӨРЧИЛСНӨӨР ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ.
Өмнөх Эрүүгийн хуулиар "ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолж, Гэмт хэрэгтэн баригдсан өдрөөр дуусгавар болдог байсан. 
		/2012 онд үйлдсэн гэмт хэргийг 2016 онд илрүүллээ гэхэд хөөн хэлэлцэх хугацаа 5 жил дотроо барьсан учраас цааш хэдэн ч жил шалгаж болно /
Шинэ хуулиар " ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болдог болгон өөрчилжээ.
/2012 онд үйлдсэн гэмт хэргийг 2016 онд илрүүлээд 2018 онд шүүх хурал нь болоход хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн байх жишээтэй. /
4. ЭНЭ ХЭРЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН 
		Ш.РАДНААСЭДИЙН ЯАГААД ХАРДАЖ БАЙГАА ВЭ?
Энэ хэрэгт өмнө нь Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан , одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг холбоотой байж болзошгүй гэж зарим эх сурвалжууд үздэг
		. Шүүгдэгч Э.Амарзаяа түүний удирдлага дор ажиллаж байсан бол Н. Баярсайхан түүнтэй Их сургуулийн нэг анги.
Э.Аззаяа, Н.Баярсайхан нар авсан авлигын мөнгөө Ш.Раднаасэдэд өгдөг байсан гэх яриа ч бий. Хардах хамгийн ноцтой үндэслэл нь 2017 онд Засгийн газраас өргөн барьсан шинэ Эрүүгийн хуулийн төсөлд "Хөөн хэлэлцэх хугацаа”-д ямар нэг өөрчлөлт оруулаагүй өргөн барьсан. Гэтэл хуулийг хэлэлцэх явцад Ш.Раднаасэдийн толгойлдог УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэнэт Улсын дээд шүүхийн шүүгчээр "Хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гартал болгон хойшлуулах” санал хэлүүлж , түүнийг нь гишүүдээр дэмжүүлсэн байдаг. Үүнийг Хууль зүйн дэд сайд асан Б. Энхбаяр нотолдог.
Эндээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн холбогдсон авлигын хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд хуульд энэ өөрчлөлтийг оруулсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь Мэргэжлийн хяналтын байцаагчдын хэргийг 2 жил шахам прокурор, АТГ дээр гацааж байгаад дараа нь шүүхээр орж "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан " гэсэн үндэслэлээр Хэрэгсэхгүй болгожээ .
Сэтгүүлч Б.Отгон 2019,05,10
Мэдлэгт нэмэр болохуй
Энэ бол миний ор. Нойр мандтугай гэж ноён Шекспир хэлжээ. Унтах байрлал зөв, ор дэр цэмцгэр ариухан сайхан байхыг хүн бүр эрхэмлэвэл зохилтой. Унтаж амрах нь амьдралын тал цаг хугацааг эрхшээх тул зөв унтаж амрахад ихэд анхаарч хичээнгүйлбэл зохистой. Ор дэр ариун бол бие сэтгэл ариун. Та аль зүг рүү харж унтдаг вэ, өглөө сэрээд бие бүрэн амарсан байдаг уу? Өөрийгээ нэг шинжээрэй. Домч сударт юу гэж өгүүлснийг хуваалцсу. Зөв хооллох, Зөв амьсгалах, Зөв унтаж амрах нь эрүүл оршихуйн гурван тулгуур аж.
ЗАЖИЛЖ ИДЭХ, ЗӨВ АМЬСГАЛАХ, УНТАЖ АМРАХ-ыг өөр хэнд өгч боломгүй, зөвхөн өөртөө зориулж байж эрүүл амьдарна гэв. Энэ гурав бол эрүүл амьдрахын хамгийн гол түлхүүр хэмээсэн билээ.
ХООЛЫГ 45 ЗАЖИЛЖ ИДЭХ
Олон зажилж идэхэд зажлахын тоолонгоор 42 өөр дусал шүлс гарч идэж байгаа хоолыг бүрэн задалж ходоодонд хоол шингэхэд бүрэн бэлдэж өгдөг юм байна. Амны хөндийд байрлах шүлсний булчирхайнуудад үүссэн шүлс 45 удаагийн зажлалтаар бүрэн ялгарч амыг дүүргэснээр эрүү доош унжих, шанаанд сул арьс унжих зэрэг өөрчлөлтийг бүрэн засдаг гэнэ. Хоолыг ингэж зажилж идсэнээр шүүрэл ялгаруулдаг дотоод шүүрлийн бүх булчирхайнуудын өвчлөл үгүй болж эдгэдэг.
Жишээ нь: Шүлсний булчирхай, гүйлсэн булчирхай, бамбай булчирхай, сэрээ булчирхай, нойр булчирхай, бөөрний дээд булчирхай, өндгөвч, төмсөг зэрэг эрхтнүүдийн өвчнөөр өвдөхгүй болох нь. Ер нь идсэн хоолоо шингээж чадахгүй хоолноосоо болж өвдөнө гэдэг нь хүний өөрийн бие махбодийн уургийн бүтцээс өөр бүтэцтэй уургийг сайн зажилж гүйцэд боловсруулалгүй идсэнээс хүнсэлж идсэн амьтаны уургийн мэдээлэл хүний биеийн өөрийн уургийн мэдээлэлтэй тэрсэлдэж өвчин үүсгээд байгаа юм байна. Тиймээс хоолыг бүрэн гүйцэд зажилж, задалж идэхгүй бол ховдогоосоо болж өвдөж байгаагаа мэддэггүй юм байна хүмүүс бид. Мэдээж хоол цай идэж уусан бол аягаа заавал долоож байгаарай. Хоолойны мах хэмээн нэрлэгддэг гүйлсэн булчирхай өвдөж зовоохгүй энгийн хамгийн сайн арга. Хоолой өвдөхгүй бол үе мөч улайж хавдахгүй, мултрахгүй, зүрхэнд гүйлсэн булчирхайн хор нэвчиж шаналгахгүй. Өвчнөөр өвдөхгүй, өвчин туссан ч үтэр хурдан эдгээх аргуудын нэг нь зажилж идэх юм
ЗӨВ АМЬСГАЛАХ
Хүмүүн бид амьсгалах агаарыг уушиг дүүрэн авч чадаагүйгээс болж зах үзүүрийн болон дотор эрхтнүүдийн судсаар урсах цусны эргэлт удаашран сулсаар урсах цусны эсүүд өөр хоорондоо болон ханандаа наалдан удах тусмаа хэсэг газартаа зогсонгишил үүсч тухайн эд эрхтэн тэжээлийн дутагдалд орон өвчилдөг юм байна. Иймээс хамраараа гүн амьсгал авч буцаан хамраараа гүн гаргаж сурвал энэхүү өвчин зовиураар өвчлөхгүй байж бас болдог гэнэ. Анхаарах зүйл нь хамраараа зөвхөн цээж дүүрэн амьсгалж гаргах! Хэвлийгээрээ амьсгалж болдоггүй юм байна. Ингэж зөв амьсгалж сурвал судасны элдэв бөглөрөлт өвчнөөр өвдөхгүй болох нь. Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс даруйхан сурмаар санагдлаа. Мэдээж хэрэг амьсгалж буй агаар нь утаагүй цэвэр агаар байх шаадлагатай.
ЗӨВ УНТАЖ АМРАХ
Хүн гэдэг амьтны бөөр цахилгаан соронзон хэмийг их мэдэрдэг эрхтэн гэнэ. Тиймээс хүмүүс бид дэлхийн соронзон хэмийн урсгалтай зохицон чанх хойд зүг лүү толгойгоо хандуулан унтаж байвал бөөрний соронзон хэм сэргэж бөөрний өвчнийг илааршуулахад их дэм болдог байна.
Монгол ӨвҮг ДээдЭсийн эмнэн домнохуйн арвин мэдлэгээс бүрдэж, Гэрлийн Өргөөнөөс хэвлэгдэж буй "Домчийн Судар"-аас нийтлэв.
Моника Левински юу ярьсан бэ?
АНУ-д хамгийн их яригдсан түүхийн нэгд  ерөнхийлөгч асан
Билл Клинтон, Моника Левински нар нэр холбогдсон толботой хувцасны түүх ордог.
Энэ хэрэг тухайн үед шуугиан тарьсан ч  хувцасны эзэн энэ талаар юу ч
яриагүй өнгөрсөн юм.  Харин саяхан Моника Левински энэ тухай ярьсныг
"infobae.com” цахим хуудаст  нийтэлжээ.
Энэ хэрэг 1997 оны хоёрдугаар сарын 28-нд болсон бөгөөд Билл
Клинтон  дахин сонгуульд дөнгөж ялалт байгуулаад байжээ. 
Тэрээр энэ үеэр 
радиод долоо хоногийн ярилцлага өгөхөөр  Моника Левинскиг Цагаан
ордонд  урьсан байна.
Харин үүнийхээ дараа түүнд зориулсан бэлэг байгаа гэж бүсгүйд
хэлжээ. "Нью Йорк Пост” сонинд бичсэнээр энэ сарын 18-нд "A&E”
телевизийн  зургаан цуврал нэвтрүүлэгт оролцохдоо  Моника Левински
"Би түүнтэй ганцаар уулзах эсвэл үгүй юү гэдгээ мэдэхгүй байсан… гэж 
ярьсан байна.
Түүнтэй гар барилцаж, хамт зурагаа авахуулсны дараа тэр надад
ерөнхийлөгчийн хувийн нарийн бичгийн дарга байсан Беттитэй уулзахаар яв, түүнд
чамд зориулсан зүйл байгаа” гэсэн. Нарийн бичгийн дарга намайг зууван танхимд
оруулаад, бид гурав цаашаа явсан.
Харин Бетти хоолны өрөөнд нуугдахаар явсан гэж Моника Левински
нэмж ярьсан байна. Учир нь ингэснээр бүгд намайг ганцаараа түүнтэй
байгаагүй  гэж боддог.  Билл Клинтон надад хайрцагтай малгайнд
тогтоодог зүү өгсөн. Тэгээд  үүнийгээ надад өгөх гэж хайсан гэж хэлсэн.
Учир нь бүрх малгайтай  их сайхан харагдаж байна эсвэл магадгүй чи, чиний
малгай сайхан харагдаж байна гэж хэлснийг санаж байна.
Мөн надад Уолт Уйтменийн "Өвсний навчис” гэдэг номыг бэлэглэсэн
гэж ярьжээ.  Энэ бэлэг нь миний хувьд их утга учиртай  байсан гэж
нэвтрүүлэгт оролцох үеэрээ  хэлсэн байна. Учир нь энэ амархан
бэлэглэчихдэг  ном биш. Харин бид намайг Пентагон руу шилжүүлснээр анх
удаа  хамт байж чадах болсон.  "Би түүний анхаарлыг татахыг хичээж
байснаас гадна цааш нь үргэлжлүүлэхийг хүссэн.
Эцэст нь Билл Клинтон надад зөвшөөрсөн” гэж Моника Левински
хэллээ. Иймээс түүний хувцас бохирдсон ч тэр үүнийг нь анзаараагүй байна. 
Тэрээр "Бид дууссан. Дараа нь би түүнийг тэвэрсэн. Тэр ч намайг тэвэрсэн”.
"Тэгээд би явсан” гэжээ.  Мөн тэр орой хоол идэхээр явсан. Хэн ч надад "Чи
ариун цэврийн өрөө явах хэрэгтэй.
Хувцас чинь бохирдож толбо болсон байна гэж хэлээгүй. Харин
Моника Левински 1998 онд шүүхэд  мэдүүлэг өгөхдөө  нүүрний тос эсвэл
түүнтэй төстэй зүйл гэж бодсон гэж ярьсан байна. Мөн 2002 онд "HBO” сувгаар
гарсан "Моника хар ба цагаа­наар” баримтат кинонд тэр хувцсыг "Та­лархлын
өдрөөр” оройн зоог барихдаа дахин өмссөн гэжээ. Энэ хувцас нь түүнийг бүдүүн
харагдуулж байна гэж хэлсэн найз  Линда Трипптээ  ярьсан байна. 
Ингэснээр тэд 
бүсгүйн хувцас ерөнхийлөгчийн үрийн шингэний хэсгийг хадгалж байгааг
мэджээ.  Үүнийг нь Трипп баталсан бичлэгийг  хийсэн бөгөөд нотлох
баримт болгож авч үлдэхийг санал болгосон байна. Харин гурван жилийн өмнө 
Лас Вегасын  Эротик музей Моника Левинскид даашинзыг нь  сая
ам.доллараар худалдаж авах санал тавьж байжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ
ХУРАН ЧУУЛАХ БУЮУ ХУВЬСГАЛЫН ТУХАЙ БОДОЛ
Өнөөдөр олон хүний хувьд
Октябрийн их хувьсгалын түүхэн яруу алдарт 101 жилийн ой тохиож байна. Магадгүй хүн төрөлхтөний түүхэнд
өмнө нь гарсан олон хувьсгалтай, ирээдүйд гарах олон хувьсгалтай адилхан
үзэгдэл гэж үзэж болох ч үнэндээ заримталаараа тийм биш байсныг бид ер нь мэднэ. Орос оронд олон арван жил
бугшин хуралдсан шударга бус явдлын идээ бээр хага үсэрсэн нь тодорхой. Хэн
шударга бус байсан бэ? Хаан эзэн, язгууртнууд, цэргийн эрх мэдэлтнүүд, шүүгчид,
газрын эзэд, тэгээд муусайн жижиг түшмэдүүд гээд тэвчихийн аргагүй хэрэг явдлын
эхлэлийг өөрсдийнхөө гараар ухчихаад дараа нь тэр ухсан нүхэндээ хожим өөрсдөө
унасан хүмүүс байлаа. Большевикууд ч баяр бахдалтайгаар хэд хүрздээд булж
орхисныг бид бэлхэн мэднэ. Хүрз гэдэг хөдөлмөрийн багаж зэвсэг хүн төрөлхтөний
бүх хувьсгалд хамгийн хэрэгтэй зүйлийн нэг байлаа. Хага цохих, булж орхих
хоёрт...
 1820-иод оны
Декабристуудын хөдөлгөөн, бослого тэмцэл, тэдний үзэл санаа. Ах дүү Бестужев,
Рылеев, мэдээж залгаад А.Н.Герцен, эцэст нь большевикууд, хөрөнгөтний бус
хувьсгал, хомроглон нядалт, пролетарийн засаг, В.И. Ленин. Үйл явц хэдийгээр 100 хүрэхгүй
жилийн дотор өрнөсөн боловч хор уршиг нь одоо ч үргэлжилсээр байгаа буруу
эхлэлд хүргэсэн шүү дээ. Хамгийн гол нь тэрхүү хувьсгалын өдөөгч ХҮЧ ард олны
дургүйцэл дээд цэгтээ хүрээд, дээд цэгээсээ ч дээш гарсанд байсан юм. Декабристууд
илүү ардчилсан шинжтэй хувьсгал хийхийг санаархсан бол 1917 онд хэнд ч
тэр их хуйларсан хилэн хорсолыг зөв эргүүлэх боломжгүй нөхцөл үүссэн байжээ. Францын
хувьсгал үзэл санааны хувьд нийгмийн харилцааны гажуудлыг эсэргүүцсэн шинжтэй
байсан бол Октябрийн хувьсгал бүр нийгмийн тогтолцооны эрс өөрчлөлтийг
хүсэмжилсэн эсэргүүцэл дээр боссон юм. Аймшигтай нь бүгдийг нураагаад,
хороогоод дахин шинээр нийгмийн цоо шинэ "утопи” шинжтэй харилцааг эхлүүлсэн
явдал байлаа. Коммунизм гэхдээ бүхэлдээ”үл гүйцэлдэх” зүйл биш. Чухамдаа тухайн
үед Дэлхийн нэгдүгээр дайны хямрал, эдийн засгийн сүйрэл, нийгмийн баялгийн
тэгш бус хуваарилалт газар авчихсан
байснаас Октябрийн хувьсгал үзэл санааны шинжтэй гэхээсээ илүү өс хонзон,
ядуурал, баялгийг тэгшитгэх өмчийн харилцааны гажуудал дээр өрнөчихсөн юм
билээ. 1917 оны
Октябрийн хувьсгал зарим газар одоо ч өрнөхөд бэлэн байна. Сайн зүйл биш шүү? 
 Нэгэнтээ суут эрдэмтэн Л.Н.Гумилевын "эрчим
хүчний онол” хэмээх нийгмийн үзэгдэл ба байгалийн хамаарлыг харгалзах үзлийн
үүднээс улс үндэстэн хөгжлийн тодорхой үе шатуудыг туулж, эцэст нь эрчим хүний
уналтын үед хүрч ирнэ. Гол шинж тэмдэг нь нийгэмд өв тэгш хүмүүс үгүй болж,
амин хувиа хичээгсэд элбэгшинэ. Тэд "БИ” л болж байвал бусад нь ямар ч хамаагүй
гэсэн хэт өчүүхэн бодолтнууд байна. Улс орон эзэнгүйдэж, бусдын дарлал эрхшээлд
орж, соёл иргэншил үндэсний шинжээ бүрэн алдаж эхэлнэ гэсэн байдаг. Энэ дүр
зураг одоо хаана илүү ажиглагдаж байна вэ? Мөн ард олны хилэнт санаа бодол
тэгвэл хаана илүү хуран чуулж байна вэ? Эргэцүүлээд бодоод ч байх шаардлагагүй.
Хариулт нь МОНГОЛД. 
 Бидэнд
одоо юу хуран чуулаад байна вэ? Н.Гумилевын оношлосноор уналтын дараа үед
нийгмийг амин үзэлтнүүд бүрэн сульдан доройтуулна. Тэр үед нийгмийн олонхийн
зүгээс тэмцэл хөдөлгөөн өрнөнө. Аминч хүмүүс зүгээр хараад суухгүй. Ингээд л
тэмцэл, тэгээд л хувьсгал гэжээ. Энэ үзэгдэл өнөөгийн Монгол орны улс төрийн
амьдралаас ямар ч засвар өөрчлөлтгүй маш тодорхой харагдаж байна. Аминч хүмүүс
бүхий л салбарт шалз хувалз шиг шигчихсэн байна. Бусдыг сороод өөрөө амьдрах
хүсэлтнүүд. Зөвхөн улс төр, биенесийн хүрээнд ч бус соёл, шинжлэх ухаан,
боловсролын салбарт АМИНЧ хүмүүс язагнаж байна. Дунд сургуулийн сурах бичиг
хэвлүүлэх тендерт танил талаараа оролцож, ямар ч шинэ санаагүй хуучин
агуулгатай ном байнга бичиж, түүнийгээ хэвлүүлдэг, хэдий багахан оногддог ч
шинэ ном худалдан авахдаа хямд үнэтэй, хүнд тусгүйг сонгодог, гаднаас ирсэн
төслийн мөнгөөр гадаадад аялах, галуу шувууны мах идэх, зарим зүйлсийн талаар
"А” ч мэдэхгүй байж, бүр гадарладаггүй
байж соёлын арга хэмжээнд мэргэжилтнүүдийг орхиод өөрөө оролцдог, худлаа нэр
сүрээ мандуулж, цол гуншин бөөндөж аваад, энд тэнд уригдаж залагдаад хүний
бичсэн номоор өөрийн мэт илтгэл айлддаг, том томсайхан нэртэй төсөл бичээд /бичээд
ч гэж дээ, голдуу бичүүлээд/түүнийхээ санхүүжилтийг төрөөс гаргуулж, өрмийг нь өөрсдөө хамаад шингэн
сүүг нь бусдадаа амтлуулах төдий бологчид хэн бэ? Өнөө Дундговийн Дэлгэрийн
хийдэд олон жил нямбанд суугаад гарч ирсэн лам хархүү манай нэр нөлөөтэй
компаний захирлуудыг барьж аваад ”бод, бод, сайн бод” гээд байдаг шиг сайн
бодоцгоо. Хэрэв та тийм үйлдэл хийдэг бол Н.Гумилевийн "эрчим хүчний онол”-оор
удахгүй цаг чинь ирнэ. Гарцаагүй ирнэ. Бүх хувьсгалын шинж тэмдэг, Н.Гумилевийн
үзэл оношлогоо буруу биш бол. Аминч хүмүүсийг арчиж хаях цаг мөд ирнэ. Цаг
ирнэ. 
 Төр
бол харьцангуй хийсвэр, универсал шинжтэй үнэт зүйл. Төрийн сүлд минь өршөө
гэдэг нь МАН юм АН- тай ямар ч хамаагүй илүү дээд түвшний залбирал. Харин сайн
ТӨР, муу ТӨР гэж үгүй. Харин сайн ЗАСАГ, муу ЗАСАГ гэж бий. Төр, Засаг гэдэг нь
нэгдмэл бус хоёр тусдаа ойлголт гэдгийг Манжийн үеэс Монголчууд мартаж, эсвэл
мартуулж, үгүй бол ойлгохоо байж эхэлсэн биз. Тиймээс луйварчдаар дүүрсэн
ЗАСГИЙГ бус ТӨРӨӨ хараагаад байгаа юм. Үнэндээ монгол төрийн ой санамж
алдагдсан, уламжлалаа мартаж санасан явдал бий ч голч чиг чанарууд нь хөөрхий
минь одоо ч оршсоор байна. Тэгээд ч манай дарга нар огцрохынхоо өмнө” Монголын
төрд хоёргүй сэтгэлээр” зүтгэлээ хэмээн "хуцаад” байдаг нь үндсэндээ худлаа,
дээрээс нь итгэхэд бэрх. Тэд төрд зүтгээгүй, нам бүлэглэл, засгийн эрх мэдэлд
нь үйлчилсэн шүү дээ. Юун зүтгэх... Төр гэдэг чинь тэдний боддог шиг "ЖИЖИГ
ДУНД ҮЙЛДВЭРИЙН ЗЭЭЛ” биш. Төрд зүтгэх гэдэг чинь Цагаагчин гахай жилийн
удирдагчид энд тэндээс элдвээр хавчигдсан ч урвах сэтгэлгүй тэмцсэн үйл хэргийг хэлдэг
юм. Түүнээс бус намын нохой бөөснүүд засгийн ханзан дээр гарснаа ТӨРИЙН хэрэгт
зүтгэж байна гээд түрийвчээ зузаарсныг халаасан дотроосоо тэмтрэхийг хэлэхгүй. 
 1990 оны хувьсгалд
нас бага, цус шингэн ч гэсэн хэр чадлаараа оролцож явлаа. МоАХ-ны 15 настай
анхны гишүүдийн нэг байлаа. Гэрчлэх хүмүүс одоо ч цөөнгүй амьд арзайж, мэнд
мэлтийж байгаа. Би ямар амьд гэрчгүй болчихоод амны дураар цуурсан Ардын
хувьсгалын партизан биш. Тэр үед нийгмийг өөрчилсөн үү? Мэдээж өөрчилсөн. Харин
ганцхан зүйлийг олигтой хөндөлгүй орхисон нь өнөөдөр бидний алдаа. Тэр бол
боловсролын хуучин тогтолцоо. Тогтолцоо бүхлээрээ өөрчлөгдөхөд боловсролын хандлагын
өнгөн бүрхэвч ч бас өөрчлөгдсөн, тэр үнэн. Харин бид боловсролд үзэл санааны
хувьсгал хийж чадаагүй. Тиймээс л эрдмийг чухалчлах харилцаа бус элдэв амь зуух
аргыг сурталчилдаг дамжаа болж хувирсан байна. Үр дүн нь нам дагасан амь
зуугчдын том бүлэглэлүүд. Ямар ч аргаар хамаагүй, ёс зүйгүй үйлдэл хийж үр
ашиг, олз горьдогчдын "супер” лигийн гишүүд. Гэхдээ хамгийн эцэст нь тэдэнд
орогнох, амьдрах орон бий болсон гажуудсан ЗАСАГ, нийгмийн харилцаа байлаа. 
 Тиймээсхараал зүхэл хуран чуулсан ЗАСАГТ л
хамаг учир байна. Магадгүй өнөөдрийн олон хүний өнгөцхөн бодоод байгаагаар Засгийг
сайжруулах ганцхан сайн арга нь ердөө НОЁДЫГ солих. Тэгээд оронд нь хэнийг
тавих вэ? Өсөн хонзон санагчдыг уу? Эсвэл эрх мэдлээ алдагсдыг эргүүлээд тавих
уу? Үгүй бол хувьсгалын сиймхийгээр завших хүсэлтэй хувьсгалч нэртэй, хуурамч
явдалтнуудыг уу? Нөгөө саяхан солигдогчдын гар хөл бологсод, юутай хээтэй нь
долоогч, юунаас нь зүүлттэйчүүдийг сонгох уу? Өнөө уур бухимдал, атаа хорсол
дахиад л эхнээсээ өрнөж, харьцангуй тэсвэр тэвчээртэй ард түмэн дахиад хэдэн
арван жил муу үг, үйл хуран чуулахыг хүлээх үү? Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар
өөрчлөгдөх үү? Бодоод үзэхтүн. 
 Тэгэхээр муу засгийг түлхэн унагаах хорсол
үзэл, ХҮЧ хуран чуулаад хэзээ нэгэн цагтфизикийн хамгийн ердийн хуулиар чинээндээ тулна, тэгээд хагарна. Хагарал
ердөө ХУВЬСГАЛ гэдэг үгээр нийгэм судлалд тодорхойлогддог болохыг хэн хүнгүй
мэдмээр юм. Бид чинь хаа очиж ойр хавийн бүс нутагтаа муугүй боловсролтой гэж
өөрсдийгөө тооцдог ард түмэн шүү дээ. Харин ХУВЬСГАЛ бүхэн сайн үр дагавар авчирдаггүй.
Тэртусмаа муу үйл, үйлдэл энэ мэт хуран чуулсан тохиолдолд... ОГТ ӨӨР ЧАНАРЫН
ХУВЬСГАЛ БИДЭНД ХЭРЭГТЭЙ. ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ. ТЭР БОЛ БОЛОВСРОЛ, ОЮУН САНААНЫ... 
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 
2018.11.07 
ХАТАНБААТАР С.МАГСАРЖАВЫН ТАГНУУЛЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
Нэг. Хатанбаатар С.Магсаржавын тагнуулын ажиллагааны тухай.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>1911-1912 онд Хятадад хөрөнгөтний хувьсгал ялснаар Манжийн эзэн хаант гүрэн мөхөж, Хятад, Өвөрмонгол, Ар Монгол, Манжийн үндсэн дэвсгэр нутаг үнэн чанартаа тус тусдаа тусгаар болов. 1911 оны 12 дугаар сард Ар Монгол тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд хаант улс байгуулагдахад 1912 оны эхээр Монгол тулгар төрдөө дагаар орох саналаа Өвөр монголын 49 хошууны 35 нь өргөн дэвшүүлж, Богд хаант Засгийн газрын идэвхтэй дэмжлэгийг олжээ. Хятадаас тусгаарлах бодлого баримталж байсан Төвдийн Далай ламын Засгийн газар Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрч, "Далай ламын сан” нэртэй төлөөлөгчийн газраа Их хүрээнд суулгав. 1912 оны Орос-Японы хэлэлцээрээр Хаант Орос "Гадаад Монгол дахь тусгай сонирхолоо” бататгах боломж олоод байтал 1912 оны 3 дугаар сарын 10-нд тангараг өргөж, Ерөнхийлөгчийн тушаалд дэвшсэн Юань Ши-Кай удалгүй "Монгол Улсыг Хятадын нэг хэсэг” гэж Хятад Улсын Түр Үндсэн хуулиар зарлуулав. Ингэж Ар Монгол дахь Орос-Хятад-Японы сонирхолын өрсөлдөөн өрнөжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Гадаад нөхцөл байдал туйлын хүнд ийм үед Монгол Улс хэдийгээр эдийн засаг санхүүгийн нөөц хомс байсан боловч өөрийн уламжлалт үндэсний зэвсэгт хүчнийг сэргээн хөгжүүлж хятад болон гадаадын бусад улсын тагнуул туршуултай тэмцэх өөрийн өвөрмөц онцлогтой уламжлалт системтэй байсаар иржээ. Түшээт хан аймгийн жанжин Чин Ван Ханддорж хошуундаа:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"хөвгүүдийг төрийн хэрэгт бэлтгэх, тэр дундаа тагнуулын ажлын мэдэгдэхүүн олгодог сургууль” -тай байв.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хожим Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тууштай зүтгэсэн Б.Цэрэндорж, А.Амар, А.Данзан зэрэг улс төр, тагнуулын зүтгэлтнүүд эндээс төрөн гарсан байдаг. 
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Богд хаант Монгол Улс аюулгүй байдлаа хангах үүднээс төр засгийн улс төрийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээ олох зорилгоор уламжлалт тагнуулын тогтолцоон дээр суурилсан тагнуулын ажлыг зохион байгуулж Гадаад, Дотоод, Цэргийн яам, Зүүн, Өмнө, Баруун хязгаарын сайдуудад эрхлүүлж байжээ. Үүн дээр Богд хааны хувийн тагнуул, шашны хэрэг эрхлэх Шанзавын яамны тагнуул ч нэмэгдэх нь гарцаагүй юм. Нийслэл хүрээнээс хойд зүгт Шадивлангийн хийдэд лам тагнуулчдыг бэлтгэдэг сургууль байсан гэх аман мэдээ бий.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Гадаад яамны чиглэлээр гадаадад суурин тагнуулчдыг суулгаж, тухайн орны нөхцөл байдал, улс төрийн талаарх мэдээллийг тасралтгүй авч байжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тухайлбал:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"Бээжин дэх тагнуулч: ... баттай эх сурвалжаас хянавал Богд хаантан болон түүний төрийн сайдуудын амь насыг хөнөөхөөр бэлтгэгдсэн тусгай бүлэг этгээдүүд Хүрээний зүг гарах гэж байгаа сурагтай. Уг бүлэг этгээд шадар сайдууд нэгэн дор цугларч байх үед харвагч зүйлээр тэсрэх бөмбөг шидэх юм байна” хэмээн мэдээллэж, Богд хаант Монгол Улсын тагнуулын ажилтнууд түүнийг таслан зогсоох арга хэмжээг авч байжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дотоод яамны чиглэлээр тагнуулын үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс "Орон нутагт суух төлөөний түшмэлийн дүрэм” -д тагнуулын мэдээ хураах, тагнуулын 1-2 хүнийг ашиглахыг зөвшөөрсөн заалт оруулан баталж, орон нутагт тагнуулын үйл ажиллагааг түүгээр дамжуулан явуулж байв.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Богд хаант Монгол Улсын эрх баригчид, сайд нар төрийн хэргийг явуулах, түүний нууцлалыг хангах үүднээс өөрсдөдөө нууц нэр өгч, тусгай шифрийн кодыг зохион хэрэглэж байв. Хатанбаатар С.Магсаржавын хувьд "Шилэн аяга”, "Жинчин” гэсэн нууц нэрээр төрийн үйл ажиллагаанд оролцож байжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>            Гомбо-Идшин гүн:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"Цэргийн газар ирж харьяат сайдын нэгнээ нийлэн арга ирж урвасан самууныг үлдээн хөөх зэрэг газар орныг халхлан хамгаалж явсан. Халх голын зэрэг газар үүрлэн бүгж халдан түйвээсэн морьт ангийн хулгай нарыг арилган сөнөөх хэрэгт нөхөр Магсаржав, Гэлэгсэнгэ нар лугаа хүчин хавсран дорно умард хязгаар манжуур замыг сэргийлэн хамгаалж явсан. Бас автономитыг устгасан хэрд эзэрхэг харгисын дарлагдлаас ангижрах эрх чөлөөг олох тухай нөхөр Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн, эдүгээ тушаалын Судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамьян, хорчин Магсаржав, Жигмэд нарын хамт журмын нөхөд Сүхбаатар, Чойбалсан нарын долоон хүнийг айл Оросод нууцаар илгээх зэрэг хувьсгалыг өдүүлсэн хэргийн учир дайсанд баригдан хоригдож зарим нь сүйдэж бид нар элдэв гашуун зовлонг эдлэн үхэн зүтгэн явсан гавьяа буй. ... нууцаар явсан нөхдөөс сэм эгэж ирсэн нөхөр Догсом нар лугаа учран хэл мэдээ авалцан мөн Догсомыг мөнөөх гайхлуудаас сэрж сэргийлэх сэдэв гармагц шууд хамгаалан авсан хэргийн улмаас гадагш хөөгдөн Зүүн хязгаарыг батлан хамгаалах сайдаар томилогдон одоход нөхөр Догсомыг гарын түшмэлд авч дэргэдээ дагуулан хамгаалан гарсан зүйл буй.  ... ялангуяа дайн, дайсны аль хатуу хүчир хэрэгт онц хүчин зүтгэснийг хэлэлцвээс нөхөр Хатанбаатар Магсаржав бид хоёр болох авч аль нэг доор ноцтой алба зарлаганд боолчлон зарагдсаныг бодвоос Гомбо-Идшин хэмээж болно” хэмээн Хатанбаатар Магсаржавын тагнуулын оролцоог илтгэжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Мөн уг Гомбо-Идшин гүний тэмдэглэснийг бататгасан мэт "Унгерн Хатанбаатар С.Магсаржавыг сэрэмжилбэл зохих хүн гэж үзээд түүнийг улсын төвөөс холдуулахын тулд 1921 оны тавдугаар сард  баруун хоёр аймгийн цэргийг дайчлан захирах сайдаар томилсон нэрийдлээр баруун хязгаарт хөөн явуулж” байжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хатанбаатар баруун хязгаарт ажиллахдаа тагнуулын үйл ажиллагааг гаргууд зохион явуулж байсан нь баруун хязгаарт өрнөсөн зэвсэгт тулгаралтуудаас ажиглаж болох юм. Хатанбаатар С.Магсаржав дайсантай тулалдахын өмнө тэдний байрлал, хүч, бэлтгэл зэргийг мэдэхийн тулд янз бүрийн арга мэх сүвэгчлэн тагнуул цэргүүдээ явуулж, нарийн сайн судалдаг байжээ. Энэхүү судалгааны гол зорилго нь байлдаан болох газар орны байдлыг тодорхой мэдэх явдал байв. Баатар ван ямагт их цэргийнхээ түрүүнд толгойн сэргийлэх туршуул цэргийг явуулдаг. ... Дайсантай ойртсон үед тагнуулаа өртөөлж тавьдаг. Тэгэхдээ 4-5 хэсэг болгож хамгийн хол захаар гарсан цэргүүд нь тагнуулын үүргийг гүйцэтгэж дайсны бүх байдлыг дараагийнхдаа мэдээлж, тэд нар нь ар руугаа мэдээлэн дамжсаар яамны төв байранд ирж мэдээлэх зэргээр арагшаанаа өртөөлөн гүйцэтгэдэг байжээ. Тагнуулд гарсан хүмүүс дайсны байгаа газрын байрлал, тэдний цэргийн тоо, бэлтгэл хүч зэргийг бүх талаас нь мэдэхээс гадна тэр орчмын газрыг нарийн сайн ажиж "газрын омог мэдэх” үүрэгтэй байжээ. Ямар газар нь сайн мэргэн буучаа байрлуулбал ашигтай вэ? гэдгийг сонгож, тэр газраа "газрын омог авна” гэж ярьдаг аж. Энэ мэтээр бэлтгэл сайн хангасны дараа яаж дайсныг цохивол зүйтэйгээ шийдэн тулалддаг байжээ. 
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хүчээр тэнцүү буюу дайсных дутуу байвал шууд дайрч орон, нэхэн хөөж цохидог. Дайсны хүч асар их бол дайсны 2 захаар нь нөгөө сонгон авсан газрын омогтоо хамгийн шилдэг сайн бууч цэргээ байрлуулж, хэсэг хүчээр дайсныг шууд дайрч сандарган үймүүлээд, жаахан ухарч нөгөө бууч цэрэгтээ ойртуулж авчраад, эргэн дайрч ороход бууч цэргүүд нь 2 талаас нь хумиж бүслэн цохидог байсан зэрэг олон өвөрмөц аргыг хэрэглэж дайснаа цохидог байсан нь ардын журамт цэргийн дурдатгалуудаас тодорхой харагдаж байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>1921 оны 7 дугаар сарын эхээр Улиастайд байсан Монгол-Орос цэргийн ангиудыг хээрийн сургуульд гаргасны дараа, дарга нарын зөвлөлгөөн болоход Хатанбаатар С.Магсаржав:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"Улиастайн орчим байгаа Кайгородов, Казанцев нарын отряд болон монгол цэргийг нийлүүлэн нэгтгэвэл дуртай чиглэлд цохилт хийж болох тийм нударга болно” гэж санал гаргаж, Казанцевийг шадар отрядаа авч бэлтгэсэн цэргээ авч ирэхээр мордуулж, дараагаар Вандановын цэргийг ямарч буун дуу гаргахгүй баривчилсан нь эртнээс төлөвлөсөн хэрэг бөгөөд дээрх санал ч Вандановын цэргийг дарах операцийн нэгэн хэсэг байжээ. Хатанбаатар С.Магсаржавын төлөвлөсөн ёсоор Вандановыг баривчлан шийтгэсний дараагаар түүний цэрэгт явж байсан Дамба гэгч:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"Оргоод явсан Ванданов чинь
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Олсоор хүлүүлээд ирэв
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Олон цэргүүд дотроос
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Онингоогоор буудуулав хө
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Шуугианы дундуур гарсан Ванданов чинь
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Шурагтын өртөөнөөс
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Сураар хүлүүлэн ирж
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Шороо тослов хө
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Засаг Чүлтэмийг алсан
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Зандалчин Ванданов чинь
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Замын өртөөнөөс хүргүүлэн ирж
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Заазлуулав хө” хэмээн дуулж байжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хатанбаатарын зүгээс толгой цэргийн түрүүнд тагнуулчдыг тохоон явуулах, түүний араас холбоочныг дагуулах, мэдээлэл олзлох, цуглуулах хүрээнд цэргүүдийг энгийн байдлаар чиглэл бүрт ажиллуулах зэрэг цар хүрээгээр өргөн ажиллагааг явуулж чадаж байжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хатанбаатарын цэрэгт явж байсан партизан Б.Аюушжав:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"Хатанбаатар тэр үед намайг цэргийн хамгийн түрүүнд явуулж, миний хойноос 10 цэрэг явдаг байсан. Цэрэг буух газар болоход би арван цэрэгтээ мэдээ өгөх бөгөөд тэд маань хойшоо их цэрэгтээ дам мэдээ өгдөг байсан”
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Партизан С.Агваансэнгээ:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"Намайг Сүрэн гүний хошуунд явахад Магсаржавын тушаалаар цагааны цэргийн хүч, явж буй замыг тагнан мэдэхээр миний хуучин танил Намжил, Гомбосүрэн нар явж байхад нь дайралдаад тэдэнд газарчилж хамт явж Хөтөл усанд очиж, цагааны 700-гаад цэрэг байсныг мэдэж хойш Хатанбаатарын цэрэгт мэдээлсэн билээ” хэмээн тус тус дурджээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Түүгээр ч барахгүй цагаан цэргийн дотор нууцыг суулган цэргийн хөдөлгөөн, үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байжээ. "Улиастайд байсан цагаантны 1000 гаруй цэрэг Хиагт орохоор явсан нь үнэндээ Хиагт орохгүй, харин Хиагт орох нэрийдлээр Улиастайгаас холдон гарч эргэж манай /Хатанбаатарын цэрэг/ цэргийг устгах зорилготой байсан” -ыг Орос өвгөн Элеск мэдээлж, Унгерний цэрэг Сэлэнгэ мөрний районд сүйртлээ цохигдоод, Монгол-Зөвлөлтийн цэргийн ангиудад мөрдөгдөн хөөгдөж Улиастайн чиглэлд яваа бололтой гэсэн мэдээ Казанцевт ирсэнийг олж мэдсэн төдийгүй "Зөвлөлтийн улаан цэрэг ба Сүхбаатарын цэргүүд ирж байлдаад Бароныг барьж Зөвлөлт, Монголын цэргүүд буцсан” гэх мэдээг Жалханз хутагтаас шуурхай хүлээн авч Казанцевийн цэргийг цохих бэлтгэлдээ орж байжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>1920 оны эхээр Монгол Улсын баруун хязгаарт суурьшин газар нутаг таслан авч, ард иргэдийг үймүүлж хувилгаан хэмээн өргөмжлөгдсөн халимаг Дамбийжанцанг Монгол Улсын баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох гэж байгаа тухай цуурхал тарааж, туслагчийн хүчээр "Жа ламтан”-ы өөрийнх нь сонорт хүргэж, дараа нь гүн С.Ламжав, Дилав хутагт Б.Жамсранжав нараар "Таныг баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох санал Засгийн газарт буй бололтой” гэсэн утгатай захидал хүргүүлж, удалгүй Засгийн газраас томилогдсон халхавчаар Н.Дугаржав, Д.Нанзад, Х.Сандуйжав, Даш, М.Лувсандамба нарыг бараа болгогчоор дагуулан Маажинсан уулнаа очиж Дамбийжанцанг устгасан Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар болон Дотоодыг хамгаалах газрын хамтран зохион байгуулсан цэрэг-тагнуулын арга хэмжээг боловсруулах урьдчилсан судалгааг Хатанбаатар С.Магсаржав гүйцэтгэжээ. Тухайлбал 1921 онд партизан З.Галсанжамцыг Хатанбаатараас Дамбийжанцанг судлах тушаалыг өгч явуулжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Партизан З.Галсанжамц:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"Хатанбаатарын тушааснаар ... улаан өнгийн тэрлэг олж өмсөөд Балжинням гэдэг хүний хамт Дамбийжанцан ламыг тагнахаар явав. Балжинням Цонжийн чиглэлд явсан ба би Засагт ханы хүрээн дээр очиж суув. Тэнд Дамбийжанцан ирж ном тавина гэх мэдээ байсан юм. Би монгол бичиг мэдэхгүй дүр үзүүлж Засагт ханы тамган дээр бичиг заалгахаар ирсэн хүн болж байв. Бас тамгын туслагч Чойжилжав гэдэг баян айлын малыг хариулах зэргээр хэдэн сар зарагдаж байгаад цааш явах бодлогыг өвөрлөж Бигэр номон ханы хийдийн цамыг тохиолдуулан очив. Тэнд Дамбийжанцан ирж ном тавихад би түүнд мөргөв. Ямар хэлтэй хүн болохыг мэдэхээр амьдын ерөөл айлтгасан чинь үг ярьсангүй. Дамбийжанцан баруун гараа өврөөс үл авах бөгөөд зүүн гартаа эрээн хошоогоор ороосон мод бололтой юмаар адис тавьж байв. Харин Дамбийжанцангийн дагуул 30 шахам лам хувцастай хүмүүс нь том хутгатай, дээлийн дотор маузер буутай явдаг байв. Эдгээрийг мэдээлэхээр хүний морь хулгайлан унаж Улиастайд очоод Хатанбаатарын талын итгэл бүхий хүнд хэлээд буцдаг байв” гэжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дээр өгүүлсэнчлэн Дамбийжанцанг Монгол Улсын Баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох гэж байгаа тухай цуурхалыг "Жа ламтан”-ы өөрийн сонорт хүргэсэн туслагч нь Хатанбаатар С.Магсаржавын суурьшуулсан тагнуулч байж болзошгүй юм.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Цэргийн явдлын яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа Хатанбаатар Магсаржав гадаад тагнуулын ажиллагааг чадварлаг зохион байгуулж мэдээллүүдийг тасралтгүй авч байжээ. Энэ нь түүний эртнээс бий болгосон тагнуулын сүлжээ ажилласаар байсныг харуулж буй юм. Тухайлбал: түүний хуучны хамтрагч Гомбо-Идшин гүн 1925 онд Гадаад яамны эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад мөн оны сүүлчээр Төвөд улсад суух Элчин сайдаар томилогдож Төвөдийн цаг үе, цэргийн байдал, Англи, Хятадын байдал, хандлага зэргийг Цэргийн явдлын яамны гадаад тагнуулын хэлтэст нууцаар мэдээлэж байжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тэрээр:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"Монгол Ард Улсын Бүх Цэргийн Явдлын Яамны гадаад тагнуулын хэлтсийн газар өргөн мэдүүлэх нь: Төвөд, Англи хоёрын хоорондын байдал болвоос туйлдаа ер сайнгүй. Товчилвоос Далай лам болон шашны эрх баригчдаас Английг буддын шашныг хэрэгсэхгүй хэзээд залхах завшихыг бодохоос өөргүй, хүчирхэг түрэмгий этгээд хэмээн ялангуяа тэр жил чанадаас цэрэг түлхэж хүчирхэн эзэлсэний улмаас нэн ч өшөө таавар болж тэднээс ленсийн газар этгээд хүртэл нэг ч хүн суулгахгүй хориглон буй ажгуу. ... Гадаад лугаа холбогдсон хэрэг болбол тухай бүр цааш мэдүүлж хэлэлцэх зүйл буй мэт. ... Англи, Хятад хоёр болвоос эвлэх эвдрэх нь тогтворгүй, муж, муж адилгүй элдэв болох нь бэлхэнээ олон газрын сонин сэтгүүл мэдээ зүйлд тодорхой буй заа. ... Англиас Төвөд улсад сууж буй элчингүй. Гагцхүү улсын баруун этгээд хязгаар боомтын газар нэг консул бие хамгаалах төвөд цэрэгтэй суумой. Англи улсаас бидний сайд түшмэлийг Монголоо үмхсэн, улаан орос танай төвөдийн лам ноёд, бурхан шашныг устгахаар ирэв хэмээх зэргээр элдэв муу хэлэв.  Төвд улс урд Чин улсын үед Жингээс 2000, Үйгээс 1000, бүгд 3000 цэрэг тэжээж зэвсэг буурай, сургууль суртал маш бүдүүлэг. Гагцхүү барууныг сэргийлэн явчихуй. Тусгаарласнаас нааш олон цөөхөн адилгүй хэд хэдэн мянгаас түм хүртэл цэрэглэчихүй. Зэвсэг анх удаа  олонх англи буутай, дараа хятадыг хөөхөд хурдан буу түм хэдэн мянгыг олзлон хураачихуй. ... Төвөд улсын урд урдын олон хаадын үеэс нааш 5 дугаар далай ламыг хүртэл удаа дараа тогтоосон хууль нэг дэвтэр нэг хувийг нөхөр Цэвэгдорж бид нар маш нууцаар олж авсаныг энд ирсэн хойно Судар бичгийн хүрээлэнд буулган авахуулсан зүйл буй.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Чухамдаа гадаадын улс орнууд руу тагнуулаар явуулах хүмүүст Дотоодыг хамгаалах газраас тусгайлан мэдэж ирэх сэдэв бүхий даалгаврыг өгч, элчин сайд, "Судар бичгийн хүрээлэнгийн ажил” зэргээр халхавчлан явуулж байсныг үзэхэд тэрээр ЦЯЯ-нд бус Дотоодыг хамгаалах газар буюу тагнуулын байгууллагад мэдээлэх учиртай байв. Гэвч тэрээр Цэргийн явдлын яамнаа мэдээлэж байсан нь Хатанбаатар С.Магсаржавт явуулж байсан нь илэрхий юм.  Түүний "аль нэг доор ноцтой алба зарлаганд боолчлон зарагдсныг бодвоос Гомбо-Идшин хэмээж болно” гэснийг ухварлан үзвэл ноцтой алба гэдгийг тагнуулын алба гэж ойлгож, түүнийг явуулан харилцаж, удирдаж байсан хүн нь Хатанбаатар С.Магсаржав болох бизээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хатанбаатар С.Магсаржав ДХГ-тай нягт хамтран ажиллаж байсан нь Барон Унгерны цэргийн удирдагч "Ц.Л.Очиров, Ц.Ж.Туванов нарын хэрэг”-ийг таслан зогсоосон, Хатанбаатартай холбоотой хэргийг ДХГ-аас яаралтай мөрдөн шийдвэрлэж тус газрын зүгээс нэр төрийг нь сэргээх талаар арга хэмжээг авч байснаас харагддаг.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>1923 оны 1 дүгээр сард Хатанбаатар С.Магсаржав, Жалханз хутагт нарт нэгэн утга бүхий захидал иржээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Уул захидалд:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"... би Сөгнөгөр, Баянголд цэрэг элсүүлж зэвсэг цуглуулж байна. Хойд зүгээс хүрээг байлдан ороё. Хатанбаатар, Жалханз гэгээн та хоёр Нийслэл Хүрээний дотроос зэвсэгт бослого гаргаж, Ардын засгийг хавсран устгаж, Богдыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөе ...” гэсэн байжээ.        
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Уг захидлыг Хатанбаатар С.Магсаржав ДХГ-т шалган шийдвэрлүүлэхээр ДХГ-ын дарга Д.Балдандоржид өгснөөр ДХГ болон ЦЯЯ хамтран уг хоёр хүний үйл ажиллагааг тагнах, захидал хийгээд мэдээлэл үнэн бол Манжуураас Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирж баривчлах ажиллагааг явуулахаар тогтжээ. Учир нь гадаад улсын нутаг дэвсгэрт цэрэг-тагнуулын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл байхгүй байв.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тагнуулын мэдээгээр: 1922 онд Ц.Л.Очиров, Ц.Ж.Тувановт Манжуурт сууж байгаагаа тодорхойлсон захидал бичсэн төдийгүй ... Орос Улсын Байгаль мужийн газар цагаан цэргийн анги нээж хуралдуулахаар зэхэж буйгаа илтгэн уулзахаар ирэхийг санал болгожээ. Энэ үед Ц.Ж.Туванов Хайлаар хотод биеэ эмчлүүлэхээр ирээд байжээ. Ц.Ж.Туванов дээрх Ц.Л.Очировын бичсэн захидлыг авмагц Манжуурыг зорьж, Манжуурт Ц.Л.Очиров, Ц.Ж.Туванов цагаан цэргийн үлдэгдлийг нэгтгэх үйл ажиллагаа явуулж буй нь тогтоогджээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Улмаар ЦЯЯ-наас Барон Унгерний үед хамт байлдаж явсан Цэдэнхалтарыг Манжуураас бараа авахаар Монголоос ирсэн гэх халхавчаар явуулж, Ц.Л.Очиров, Ц.Ж.Тувановтай уулзуулан:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"... Манжуурт бараа авахаар Монголоос ирсэн хэмээгээд Монголын Засгийн газрын хэргийг монгол, буриад хүмүүс удирдаж буй. Бодоо нарыг цаазаар аваачсан ...” хэмээн мэдэгдэж Монгол Улсад нэвтрэн орж ирэх боломжтойг цухалзуулжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Цэдэнхалтартай уулзсаны дараагаар Ц.Л.Очиров, Ц.Ж.Туванов нар Монгол Улсын Хөх нуурын газар буй ардын цэргийн анги лугаа уулзаж цагаан намын цэрэгт урван орох тухай зөвлөлдөн хэлэлцэх, цагаан цэрэгт майхан худалдаж авах даалгавраар Монгол Улсын нутагт нэвтрэн иржээ. Улмаар Хөх нуур дахь ардын цэрэгт таних хүнгүй учраас нутгийн гүнд орж цагаан цэргийн анги байгуулая хэмээн зөвшилцөн, захидал бичин Хөх нуурын цэрэг, Хатанбаатар, Жалханз хутагт нарт явуулсанд Хөх нуурын цэрэг довтлон Ц.Ж.Тувановыг баривчилж, Ц.Л.Очировыг оргуулан алджээ. Ямартай ч тэдгээрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирэх тагнуулын төлөвлөгөө биелжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дотоодыг хамгаалах газраас Ц.Ж.Тувановыг мөрдөн байцаасны үр дүнд Ц.Ж.Очировтой харилцаа холбоотой байсан хэд хэдэн буриадын нэрийг илрүүлэн, тэдгээрийг баривчилжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Тэдгээр буриадууд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"... Очировын бие Манжуурын газраас хамт гарсан Тувановын биеийг баригдсан ... Монгол ардын анги цэрэг лүгээ эсэргүүцэн байлдсан зэргээс айн сандарч зугтан явсаар Өлгий хэмээх газар ирсэн бөгөөд Буриад хүн болон суучихуй ...” хэмээжээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Дээрх мэдүүлгээс үндэслэн Дотоодыг Хамгаалах Газраас Ц.Л.Очировыг илрүүлэх ажиллагааг шуурхай явуулж эхэлсэн байна. Энэхүү ажлын хүрээнд Ц.Л.Очировтой хуучны харилцаа бүхий Нийслэл хүрээн дэх нэр бүхий буриадууд, лам нарыг баривчилсан байна. Энэ нь Ц.Л.Очировыг Нийслэл хүрээнд ирэн буриадуудтай харилцаа холбоо тогтоох, бослого хөдөлгөөн гаргахаас урьдчилан сэргийлсэн явдал байв. Улмаар Дотоодыг Хамгаалах Газраас Ц.Л.Очиров Нийслэл хүрээ орохын тулд лам хувцас өмсөн өөрийгөө буриад Лувсан хэмээн халхавчлан: "... Нийслэл хүрээнээ очиж Богд хаанаа мөргөмүй..” хэмээн Баянгол, Сөгнөгөр орчим нутаглаж байсан Монгол Самдан гэгчийнд морио амраах нэрийдлээр сууж байгаа тухай мэдээлэл авчээ. Улмаар  Дотоодыг Хамгаалах Газрын анхны дарга Дашийн Балдандорж, хэлтсийн туслах түшмэл Т.Дамдин нар хэдэн цэргийн хамт ардын цэргээс оргосон нэрээр явж Ц.Л.Очировын байрлаж байсан Самдангийнд хүрч очжээ. Ингэхдээ Хатанбаатар, Жалханз хутагт нарын хуурамч захидлыг өргөн барьжээ. Д.Балдандорж, Ц.Л.Очиров хоёр Ардын төрийг устгах тухай ярилцахад Ц.Л.Очиров:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"... ардын засаг лугаа эсэргүүцэн байлдах байдал төлвийг зөвлөлдөн хэлэлцэх хурлыг нээхэд нэр бүхий хүмүүс итгэлтэй болох учир тэд нарын биесийг дуудан ирүүлж болмой...” хэмээн дээр Ц.Ж.Тувановын мэдүүлгээр нэр илэрч баригдсан буриад нарыг дурьдсан байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Ийнхүү тэдгээрийн хань харилцаатай байсан хүмүүсийн нэрийг тогтоож авснаар түүнийг баривчлан үйл ажиллагааг нь таслан зогсоожээ.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>Хоёр. Тагнуулын байгууллагаас Хатанбаатар С.Магсаржавын нэр төрийг сэргээсэн тухай.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>1927 онд Нийслэл хүрээний хотын захиргаанд Дотоодыг Хамгаалах Газрын түшмэл хэмээх үл таних хүнд эд зүйл, мөнгө луйвардуулсан хэмээн өргөдөл, гомдол ирэх болов. Юу хэмээвээс:
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>"1927 оны 1 дүгээр сарын эхээр Цэрэн гэгчийн эхнэрийн булган тоорцогийг би Дотоодыг Хамгаалах Газарт ажилладаг, манай нэг түшмэл булган тоорцог авна гэсэн үзүүлээд авбал тоорцогны үнэ 90 янчааныг авчирч өгнө. Хэрэв авахгүй бол тоорцогийг буцаан өгье хэмээн аваад сураггүй болсон учир тус этгээдийг олж өгнө үү” гэсэн иргэн Цэрэнгийн өргөдөл, Нийслэл хүрээнд суух Хятадын харьяат Нярав хэмээх Зин Жүнд өөрийгөө Лувсандорж хэмээн танилцуулж, Сангийн яаманд няравын албатай, Хатанбаатар вангийн шавь бөгөөд тэдний хашаанд суудаг, үнэ хөлсийг нь маргааш өгнө хэмээн 3 янтай авч сураггүй алга болсон учир Хатанбаатар вангийн хашаанд очиж асуухад огт тийм хүн байхгүй хэмээн өгүүлсэн тухай гомдол тус тус гарчээ. Эл үед Хатанбаатар Магсаржав Бүх Цэргийн Зөвлөлийн гишүүн, Цэргийн яамны сайд байв.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ДХГ болон Хатанбаатар Магсаржавын нэрийг барьж луйвар хийсэн явдал нь "их л зоригтой хүний” хийх үйлдэл бөгөөд Нийслэл хүрээнээ томоохон хэрэгт тооцогдож байв. ДХГ-аас энэхүү хэргийг шалгах, эзэн холбогдогчийг олж, ДХГ-ын болон Хатанбаатар вангийн нэр төрийг сэргээх үүрэг хүлээгээд байжээ. ДХГ-ын Нууц явдлын хэлтсээс шуурхай арга хэмжээ авч, Хантайшир уулын аймгийн Наранжаргалант уулын хошууны харьяат 34 настай Шаравсамбуу гэгчийг Нийслэл хүрээнээс баривчлан хоёр удаа байцаалт авахад тэрээр хэргээ хүлээсэн байна. Шаравсамбуу мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 1924 онд Нийслэл хүрээнд орж ирсэн. ДХГ-т ажилладаг хэмээн Цэрэнгээс булган тоорцгийг авч, Наваан гэгчид 90 янчаанаар зарсан, Хатанбаатар вангийн нэрийг барьж 3 ширхэг янтай авч үнийг нь маргааш авчирч өгнө хэмээгээд 1 янтайг Дарьгангын хүрээнд суугаа Шарав гэгчид худалдсан, үлдсэн 2 янтайг хөдөө багшдаа өгсөн нь үнэн гэж мэдүүлжээ. Улмаар хоёр дахь удаагийн байцаалтанд: ДХГ-ын Пиогийн түшмэл Даш халагдсан, би түүний оронд ажиллаж байгаа хэмээн тарган Баяртын пүүсээс өмд, цамцны хөх торго 32 янчаанаар авсан ба үнийг дараа өгнө гэж хуурмагласан, Хатанбаатар вангийн чонон дахыг хулгайлан, дээл хийж өмссөн энэ буй хэмээн хэргээ хүлээсэн байна. Пиогийн түшмэл хэмээх нь гадаад нэвтрэн гарах иргэдийн асуудал хариуцаж, гадаад гарах тамга бичиг олгодог эрх, үүрэг бүхий хүн байв.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>ДХГ-аас Шаравсамбууд эд зүйлээ алдсан, луйвардуулсан Цэрэн, тарган Баяртын пүүс болон холбогдох хүмүүсээс мэдүүлгийг авахад Шаравсамбуугийн байцаалттай таарч байснаар тус хэргийг үйлдсэн нь тодорхой болжээ. 1927 оны 2 дугаар сарын 11-нээр Шаравсамбуугийн хэргийн мөрдөн байцаалтыг дуусгаж, Нийслэл хүрээний шүүн таслах газар хэргийг таслан шийтгүүлэхээр мөрдөн байцаалтын хэрэгтэй нь хамт хүргүүлсэн байна. ДХГ-аас Шаравсамбуу гэгч этгээдийн ДХГ, Хатанбаатарын нэрийг барьж луйвар, хулгай хийсэн бусармаг үйлдлийг ард олонд илчлэн, ДХГ-аас Хатанбаатар вангийн нэр хүндийг сэргээх зорилгоор зарлал бичиг гаргах, ухуулах ажлыг гүйцэтгэсэн байна.
<p style="color: rgb(51, 51, 51); font-family: Georgia, " new>                                                            ТЕГ-ын Тусгай архивын судлаач Н.Батболд
Жудаг төгөлдөр сайхан эр хүн
<description><![CDATA[<!--TBegin:http://arkhangai.mn/uploads/posts/2018-10/1540370241_1_500x500.jpg|left--><!--TEnd-->Жудаг төгөлдөр сайхан эр хүн нь зүс царай өнгөлөг, бие бялдар сайхан, ухаалаг эрдэмтэй, билиг авъяастай, төлөв даруу, дээдэст бялдуучилдаггүй, доодост дээрэлхдэггүй, бусдад тусархуу байдаг.]]></description>
Ойн нөөцөөс хумслагч цөөрсөнгүй
<description><![CDATA[<!--MBegin:http://arkhangai.mn/uploads/posts/2018-10/1539140800_35253.jpg|left--><!--MEnd-->Иргэн Болд ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг зохих журмын дагуу авчээ. Гэвч тэрбээр ойгоос мод бэлтгэхээр очихдоо өнөөх бичгээ гэртээ орхичихож. Энэ үед түүнтэй хяналт шалгалтынхан таарав. Тэрбээр тусгай зөвшөөрлийн бичигтэй гэдгээ хэчнээн учирласан ч байцаагчид түүнд хулгайч гэсэн "хар тамга” дарчихаж. ]]></description>
Байгаль хамгаалагчийн үхэл юуг сануулаад байна вэ?
<description><![CDATA[<!--TBegin:http://arkhangai.mn/uploads/posts/2018-10/1539050751_712-153904371410-9-2-550x300.jpg|left--><!--TEnd-->Өдөр шөнө, цас, бороо ялгалгүй уул хад, ой модонд эргүүл хийж явдаг байгаль хамгаалагчийн ажлыг ёстой л туршлагатай, эр зоригтой хүмүүс л хийдэг байх даа гэж боддог байв.]]></description>
ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ АЛЬ ШАТАНДАА ЯВНА ВЭ?
Өнөөдрийн орлогоосоо ирээдүйн амьдралаа бататгахыг нийгмийн даатгал гэж нэрлэдэг. Харин түүний нэг хэсэг болох тэтгэврийн даатгал нь өнөөдрийн бидний төлсөн мөнгө тэтгэврийн насанд хүрэхэд, тэжээгчээ алдахад, тахир дутуу зэрэг эрсдэл учрахад буцаагаад тэжээх зохицуулалт юм. Нийгмийн амьдралын асар том энэхүүтогтолцоог шинэчлэх шаардлага зайлшгүй байгаа. Тиймдээ ч тэтгэврийн шинэчлэл гэж ярьж эхэлснээс хойш 20 гаруй жилийг ардаа үдлээ.
	Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр. тэтгэмж олгох тухай хуульд хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь иргэдийн дунд асуулт үүсгэсэн. Тэтгэврийн насыг уртасгалаа гэж бухимдах нь ч олон байна. Арга ч үгүй юм.
	Хүний амьдралд тулгарах албан ёсны, зуун хувь үнэн эрсдэл нь өндөр насанд хүрэх билээ. Өндөр насны тэтгэвэр нь хүн бүрт чухал хамаатай тогтолцоо. Тиймээс тэтгэврийн шинэчлэл гэсэн сэдвийг ярихаас өмнө яг өнөөдрийн нөхцөлд ямар зохицуулалт хэний амьдралд нөлөөлөхөөр өөрчлөгдсөнийг өндөр насны тэтгэврээр онцлон харуулахыг зорив.
	ТЭТГЭВРИЙН НАСЫГ НЭГ ДОР БИШ АЛГУУРХНААР ӨСГӨХ ЗАМЫГ СОНГӨВ
	Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан байдаг. Харин өөрөө хүсвэл 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Харин хамгийн сүүлд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр гурван сараар нэмэгдүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн насыг нэг дор палхийтэл нь нэмснээс алгуурхнаар өсгөх замыг сонгосон нь энэ.
	Үүнийг тайлбарлавал энэ жилээс эхлэн тэтгэвэрт гарах нас гурван сараар нэмэгдээд явж байгаа. 1957 ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах бол 1958 онд төрсөн нь 60 нас гурван сар хүрээд эрх нь нээгдэнэ. 1959 онд төрсөн бол 60 нас зургаан сар хүрээд тэтгэврийн насандаа хүрнэ. Энэ мэтчилэн нэг жилд гурван сараар нэмэгдэж явсаар 1977 ба түүнээс хойш төрөгсөд 65 насандаа тэтгэвэрт гарах юм байна. Эмэгтэйчүүд мөн адил. 1962 ба түүнээс өмнө төрөгсөд 55 насандаа тэтгэвэрт гарч, жил бүр хугацаа нь гурван сараар нэмэгдсээр 2002 ба түүнээс хойш төрсөн эмэгтэйчүүд 65 насандаа тэтгэвэрт гарна гэсэн үг.
	Тэгэхээр одоо дөнгөж ажлын гараанд гарч буй залуучууд хамгийн өндөр насны босгыг туулах ёстой болж байгаа юм. Гэхдээ энд нэг шалгуур байгааг албаныхан хэлсэн. Юу гэвэл тухайн хүн өөрөө хүсвэл, мөн шалгуурт нийцвэл заавал энэ насанд хүрэх албагүй. Үүнийг Даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоох насыг тодорхойлоход баримтлах журмаар зохицуулсан байх бөгөөд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2018 онд 20 жил З сар, 2019 онд 20 жил 6 сар, 2020 онд 20 жил 9 сар, 2021 онд 21 жил гэх мэтчилэн мөн л адил жил бүр гурван сараар нэмэгдүүлж 2037 он болон түүнээс хойш 25 жил тус тус байна гэж заажээ.
	Жишээ нь 1984 онд төрсөн эрэгтэй 60 нас зургаан сар хүрээд тэтгэвэрт гарна. Харин тус даатгуулагч өөрөө хүсвэл 60 насандаа буюу 2044 онд төрсөн өдрөөрөө тэтгэвэрт гарч болно. Ингэхийн тулд дээрх журмын дагуу 25 жил даатгалын шимтгэл төлсөн байх ёстой гэсэн үг. Энэ зохицуулалтыг албаныхан ажилласан жил өндөр бол авах мөнгө нь өснө гэсэн утгаар тайлбарлаж байгаа юм.
	Мөн хуульд шинээр нэмэгдсэн нэг заалт нь гурав хүртэлх настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Мөн малчдын хувьд насыг нь таван жилээр наашлуулах таатай заалтыг оруулсан байдаг. Харин ээжүүдийн тухайд чихэнд чимэгтэй нэг мэдээлэл дуулдаж байсан нь хүүхдийн тоогоор 1.5 жил нэмэгдэх байв. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхэдтэй хүнд ажилласан жил дээрээ гурван жилийг нэмж тооцуулж болно гэсэн үг.
	Олон нийтийн дунд энэ зохицуулалтыг тэтгэвэрт гарах наснаасаа хасуулан эрт гарч болох юм байна гэсэн буруу ойлголт байгаа. Тэгвэл тэтгэвэрт гарах настай огт хамаагүй бөгөөд ажилласан жил дээр нэмэгдэж байгаа нэг ёсны урамшуулал юм. Ирэх оноос хэрэгжээд эхэлчих байх гэж найдаж байсан энэ зохицуулалт төсвийн асуудлаас болоод хэсэг хугацаанд хойшилж магадгүй байгаа ажээ.
СУУРЬ ТЭТГЭВРИЙГ ТӨСВӨӨС ГАРГАХ НЬ ЗӨВ ҮҮ?
	Тэтгэврийн насны тухайд дээрх бүлэг мэдээллээс тодорхой ойлголтыг уншигчид маань авсан биз ээ. Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх шаардлага олон жилийн өмнөөс урган гарч ирсэн ч хууль, эрхзүйн хүрээнд төдийлөн жигдрээгүй, олон улсын стандарт, ололт дэвшлээс хоцрогдож яваа нь үнэн. Нийгмийн, амьдралын баталгааг хангах асар том зохицуулалт учир арга ч үгүй биз. Гэхдээ энэ ажилд шинэчлэлт хийнэ гэж анх дуугарч эхэлснээс даруй 20 жил өнгөрснийг дээр дурдсан. Ямар шинэчлэлийг хийсэн бэ. Бид хаана явна вэ. Ер нь тэтгэврийн тогтолцоотой холбоотой хууль, эрхзүйн орчны түүхийг сөхөж үзье.
	1990 оноос өмнө тэтгэвэр, тэтгэмжээ зуун хувь төрөөс авдаг байлаа. Харин 1991 оноос Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуулийг баталснаар ирээдүйн амьдралаа өнөөдрийн орлогоосоо бататгах буюу даатгалын хэлбэрт шилжихэд ахиц гарсан. Улмаар 1994 онд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг баталснаар ажил олгогч болон даатгуулагч хоёулаа шимтгэл төлдөг болов. 1999 оноос тэтгэврийн шинэчлэлийн бодлого яригдаж, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуультай болсон. Өөрөөр хэлбэл даатгал төлөгч хүн бүр нэрийн данстай болж хуримтлалаасаа ямар ч асуудалгүйгээр тэтгэвэр авах эрхзүйн орчин бүрдэв.
	2015 онд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогоо баталж авсан. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Хамтдаа олон жилийн туулсан тэтгэвэр, тэтгэмжийг тусад нь салгаж, үйлдвэрлэлийн ослыг мөн бие даалгаж, ингэхдээ урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхаарсан гээд олон шинэчлэлийг тусгасан талаар төсөл боловсруулагчид хэлж байна. Харин өндөр насны тэтгэврийн тухайд өмнөх бүлэгт өгүүлсэн зохицуулалтууд хэвээр хадгалагдана гэлээ.
	Одоогийн хуульд байхгүй ч шинэ хуулийн төсөлд тусгасан зарим ажлууд хийгдээд явж байгаа нь сайшаалтай юм. Тухайлбал, тэтгэврийн даатгал болон нийгмийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг цахимжуулах ажлыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас хийсэн юм.
	Ерөнхийдөө 2030 оныг дуустал хэрэгжүүлэх тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хүрээнд манай улс ажилласан жилийг 10 болгох, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, хуримтлалын тогтолцоонд бүрэн шилжүүлэх, нэрийн дансыг бүрэн хэрэгжүүлэх гээд олон зорилтыг дэвшүүлсэн байдаг. Түүнчлэн нийгмийн баталгаа гэдэг утгаар тэтгэврийн насанд хүрсэн ахмад настан бүрт суурь тэтгэвэр олгох асуудал орж ирж байгаа юм. Зардлыг нь тэтгэврийн даатгалын сан болон улсын төсвөөс хариуцан санхүүжүүлэх гэж заасан байгаад зарим судлаачид эсрэг байр суурьтай ханддаг байна. Өөрөөр хэлбэл, даатгал, халамж хоёрыг салгахгүйгээр улсын төсвийг дарамтнаас гаргах боломжгүйг тэл сануулж байгаа юм. Энэ тухай экспертийн үгийг уншаарай.
	Дараагийн дугаарт гадаадын улс орнуудад тэтгэврийн даатгалын тогтолиоог хэрхэн зохицуулсан байдаг тухай сонирхолтой нийтлэлийг хүргэх болно.
ЭКСПЕРТИЙН ҮГ
Л.Оюунцэцэг: ДААТГАЛЫН ЗАРЧМААР СУУРЬ ТЭТГЭВРИЙН САН БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
/МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор/
	-Тэтгэврийн даатгал бол нийгмийн даатгалын нэг хэсэг. Зорилго нь ирээдүйд ахмад настныг орлогогүйдэх эрсдэлээс хамгаалах. Өнөөдөр бид хуулиндаа өөрчлөлт оруулж тэтгэврийн насыг хойшлуулах, дундаж цалин тодорхойлж буй хугацааг уртасгах, шимтгэлийн хувь хэмжээг өөрчлөх зэрэг аргацаасан зохицуулалтуудыг л хийж байна. Даатгал юм чинь аль аль талын эрх ашгийг л хамгаалах ёстой. Сан үлдэгдэлгүй болно гэдэг чинь даатгуулагчидын буруу биш биз дээ. Энэ тогтолцоог бүтнээр өөрчилж шинэчлэх шаардлага зүй ёсоор бий болж байна. Хугацаа алдахгүйгээр тооцоо судалгаатай шинэчлэл хийхгүй бол өнөөдрийн алдагдалтай сан, орлогогүй ахмадууд, бухимдалтай ажил олгогчид, даатгуулагчид гэх мэт ирээдүйд эрсдэл хүлээх талууд их л болж байна.
	Иймээс бид ахмад настнууд олон эх үүсвэрээс орлогоо бүрдүүлэх, төсөв алдагдлаа бууруулах боломжит хувилбар бол олон давхаргат тэтгэврийн тогтолцоо байх боломжтой гэж үзээд үндэсний суурь тэтгэвэртэй холбоотой тооцоо судалгааг хийсэн. Суурь тэтгэвэр гэхээр л нийгмийн халамж гэж ойлгогдоод байгаа юм. Гол нь даатгалын зарчмаар тогтвортой урт хугацаанд бага хэмжээгээр хуримтлуулж хийх хэрэгтэй байгаа юм. Хүн өөрөө эсрдэлээ даатгуулах хэрэгтэй гэсэн үг. Төсвийн дарамт ч эрс буурна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцаанд орсон  нь суурь тэтгэвэр дээрээ нэмээд цалингаасаа төлсөн шимтгэлээсээ тэтгэвэр авдаг, бүр боломжтой нэг нь сайн дурын даатгалд хамрагддаг. Энэ бол төсвөөс гаргадаг халамжийн зардлыг эрс бууруулах зөв арга юм. Олон улсад ч ийм жишиг байдаг. Иргэн ядаж хоёр төрлийн эх үүсвэрээс орлоготой байх л хэрэгтэй байгаа юм.
	Зууны мэдээ
	Б.Солонго
“Мал угаалга” хэмээх бузарлага
Амьтны арьс, үсэн бүрхүүлийг цэвэр цэмцгэр байлгах нь амьтан эзэмшигчийн өдөр тутмын хэрэгцээ юм. Хөгжсөн улсуудын амьтны анагаах ухааны практикт нохой, муур, адуу зэрэг амьтны угаалга, цэвэрлэгээ нь хүнийх лугаа адил мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ болж хэвшжээ. Саалийн үнээний арьс, дэлэн, хөхний цэвэрлэгээг саах бүрийдээ буюу жилдээ 600 удаа хийж хэвшсэн байна. Мах боловсруулах үйлдвэрт нядлах амьтны арьс, үсэн бүрхүүл, толгой, хөл, туурай, сүүлийг угааж, цэвэрлэх нь төхөөрөх технологийн нэг зайлшгүй, чухал дамжлага билээ. Амьтны арьс, үсэн бүрхүүлийн цэвэрлэгээнд зориулалтын онгоц, шүршүүр, саван, алчуур, сам, сойз, цэвэрлэх болон халдваргүйтгэх бэлдмэл хэрэглэнэ, нэг амьтанд цэвэрлэгээний нэг багцыг хэрэглэнэ. Ферм бүр амьтан, байр, тоног төхөөрөмжийн угаалга, цэвэрлэгээний шүрших болон умбуулах тоног төхөөрөмжтэй, халуун, хүйтэн  устай, цэвэрлэгээний болон халдваргүйтгэх бэлдмэлийн байнгын нөөцтэй байдаг.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Нүүдлийн мал аж ахуйд амьтны угаалга, цэвэрлэгээг байгальд даатгасаар ирсэн бөгөөд зун, намарт амьтны арьс өөрөө цэвэршиж, үсэн бүрхүүл нь гуужиж солигдоно. Жилдээ олон удаа хот сэлгэдэг, хашдаггүй, хотгүй оторлодог хагас зэрлэг сүрэгт ийм боломж байна. Зарим малчин хонио ноослоод нуур, голын усанд умбуулдаг. Цөөхөн малчин намар орой гол, нуурт малаа шахаж умбуулах нь амьтдыг чийрэгжүүлэх, арьсыг цэвэршүүлэх, шимэгчийг цөөрүүлэхэд тустай гэдэг. Байгалийн нөхцөлд өөрөө цэвэршдэг, хамгийн чанартай арьс, ноос жинхэнэ монгол малчны сүрэгт байна. Үүнийгээ алт болгоход нь малчинд амьтны эмч тусладаг. Ямаа самнасны, тэмээ ноослосны, үхэр, сарлаг, адуу хөөвөрлөсний, хонь хяргасны дараа савантай усаар шүршиж юмуу онгоцонд умбуулж угааж цэвэрлэвэл арьс, ноосны чанарыг сайжруулахад тус болно. Тус улсын амьтны анагаах ухааны практикт амьтны арьс, үсэн бүрхүүлийн угаалга, цэвэрлэгээ хэмээх мэргэжлийн үйлчилгээг одоо хир хийгээгүй байна, үүнийг малчин, малын эмч хоёр хамтраад амьтны гоо сайхны мэргэжлийн үйлчилгээ болгон хэвшүүлэх боломж байна.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Амьтны арьсны олон зүйлийн шимэгчийг үхүүлэх зорилгоор эмийн бэлдмэлийн уусмал, цийдмэгт умбуулж эмчлэхийг "мал угаалга” хэмээн монголчлон нэрлэж хэвшжээ. Газарт урт, гүн суваг ухаж, чулуун хана өрж доторлоод, элс, цементийн зуурмагаар шавж нийвийдсэн 10 – 20 тоннын багтаамжтай онгоцонд ДДТ (дихлордифенилтрихлорэтан), гексахлоранаар идэвхжүүлсэн креолины цийдмэгийг дүүргээд олон мянган малыг умбуулж, цогнойсон толгойг нь дарж дүрэх эмчилгээг "угаалга” гэж нэрлэсэн. Энэхүү умбуулга бол амьтны арьсны угаалга, цэвэрлэгээ биш байлаа. Орос хэлний купание, англи хэлний dipping гэдэг үгийг дүрлэг, умбуулга гэнэ, угаалга (обмывание, washing) гэхгүй. "Мал угаалга” нь миний үеийнхний хүүхэд ахуй цагаас буюу 1960 оноос мал сүргийг хамуунаас эрүүлжүүлэхээр бүх суманд хэрэгжүүлж эхэлсэн, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн ихээхэн зардалтай, үр ашиг муутай, хүрээлэн буй орчинд халтай, мал, бүтээгдэхүүний чансааг доройтуулдаг мөртлөө албадлага, шахаагаар хийдэг олныг хамарсан нүсэр ажил байв. Нэгдэл, сангийн аж ахуй тарсан 1993 оноос "мал угаалга” бараг зогсож, мал эмнэлгийн үйлчилгээний салбарын хувьчлалын дараа нэг сэргэмээр болж, эмийн бэлдмэлийн үнэ, "угаалгын хөлсийг” малын эзэн төлөх болсоноор 2004 оноос саарч, 2008 оноос бараг зогссон билээ.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Энэхүү "угаалга” нь буруу хийвэл амьтан, орчны цэвэрлэгээ бус, эсрэгээрээ бохирлого, бузарлага юм. Үүнийгээ доорхи хэдэн зүйлүүдээр тайлбарлавал мал мэдэн хэнбугай нь ч ойлгоно буйзаа.
Тухайн сүргийн бүх амьтныг нэг онгоцонд буй шингэн дундуур цувуулж гаргана. Эхний цөөхөн амьтны (цагаан зүстэй) арьс, ахар цайвартаад гарна, удаах хэд нь шаргалтаад гарна, дараагийн олонхи нь сааралтаад гарна, сүүлийн нилээд нь загалтаад гардаг. Түрүүчийн амьтны бие, арьс, хөлөнд байсан шавхай, тоос шороо, үс, хялгас, хөлс, зунгаг, баас, шээс, нус, шүлс зэрэг бохир зүйлс дараагийн бүх амьтны арьсанд шилжинэ. Бороонд угаагдсан цэврүү шиг цэвэрхэн амьтад сэрвээ, нурууны арьснаасаа базуулан онгоц руу шидүүлж, хог хөвсөн саарал цөөрөмд орхирч тийчлэн сэлж гараад, эвгүй үнэртэй бохир шингэн савируулаад, тургиж, толгойгоо сэгсэрч, загалтсан биеэ шилгээж зогсохыг хараад хэний ч сэтгэл баясахгүй. Шинэхэн эмч өнгөлөг, жавхаалаг сүргийг нэг удаа загалтуулаад юм бодно, би юу хийгээд байна даа гэж өөрөөсөө асууна. Анагаах ухааны "нэг амьтанд нэг тун”, "нэг амьтанд нэг багаж” гэдэг тулгуур зарчмыг мөрдөх боломжгүй, "нэг тунгаар мянган амьтныг” гэдэг зарчим өдгөө хаана ч хэрэгжихгүй.
Наймдугаар сард ахар түрэх цагаар хурын усанд угаагдсан амьтны арьс хамгийн цэвэр байдаг. Сүргийн дийлэнх олонхи амьтан арьсандаа шимэгчгүй, цөөхөн амьтанд цөөхөн арьсч хачиг, ширх, бөөс, шалз байна, тэд ичээнд байна, хөдөлгөөн багатай, цөөхөн амьсгална, идэхгүй, үржихгүй. Яамны шахааг сонсвоос энэ сард улсын хэмжээнд 72.0 сая, нэг суманд дунджаар 218000, нэг хот айлд дунджаар 900 арьсандаа шимэгчгүй амьтныг хачиг, шавьж үхүүлдэг хорт бодисын бэлдмэлээр загалтуулах ажээ. Эрүүл, цэвэрхэн амьтныг хортой бодисоор эмжүүлэх нь амьтны эмчийн мэргэжлийн хийгээд ёс зүйн ноцтой алдаа, давтвал зөрчил, гэмт хэрэг болой. Энэ бол амьтан, орчны ерийн бохирлого биш, бүр бузарлага бөгөөд үүнийг анагаах ухаан болон хүнсний аюулгүй байдлын практикт эмийн бузар (drug residue) гэдэг.
"Угаалга” нь арьсны шимэгчийг үхүүлэх үр дүн муутай. Сайдын сурталчилж буй төхөөрөмжөөр нэг цагт 250 – 300, минутанд 4 – 5 бог "угааж”, нэг бог 12 – 15 секундэд эмтэй хутгалдах юм байна. Хэдхэн хоромд хачиг, шавьж үхэхгүй, олон шимэгч амьд үлдэнэ, иймээс сүргийг шимэгчээс цэвэрлэхгүй, эрүүлжүүлэх ажиллагаа биш. Амьтны арьсны шархыг эдгээхгүй, сэдрээнэ, зунжин шархандаа өт тэжээх зовлонд унана. Хагас сар хиртэй шумуул, хөх түрүү, дэлэнч, бургиус, батгана, ялаа суухаас бага зэрэг хамгаална.
"Угаасан” малын биедээ хадгалж байгаа вирүс, нян, мөөг үхэхгүй, "угаалга” нь шүлхий, богийн мялзан, хонь, ямааны цэцэг өвчнөөс сэргийлэхгүй. Хэрэв вакцинжуулсан сүргийн дотор вирүс хадгалагч амьтан байвал вирүсийг нь бусад олон сүрэгт шилжүүлж тараана. Вакцинжуулсан сүрэг нь шүлхий, цэцэг, мялзангийн вирүсийн нуувч болохыг, тэндээс вирүс эрүүл сүрэг, нутагт тарж буйг олон газар олон нүд харж, олон чих сонсож байна.
"Угаалга” нь урьдчилан сэргийлэх ажиллагаа хэрхэвч биш. Наймдугаар сард нэг удаа креолины цийдмэгт дүрснээр амьтны арьсыг 10 – 2-р сард идэвхжих арьсч хачигнаас (хамуунаас), 12-р сард асах хүрднээс, 12 – 5-р сард идэвхжих ширхнээс, бөөснөөс, 2 – 5-р сард гадагшлах арьсч, хамарч, гэдэсч гуурнаас, 4 – 6-р сард асах бэлчээрийн хачигнаас, 5 – 9-р сард амьтныг ялаархуулж, тийрэглүүлж үйлийг нь үздэг тэмээч, адууч, үхэрч, хоньч хэдгэнээс хамгаалахгүй. Харин ч эсрэгээрээ, нэг сүрэгт байгаа шимэгч хадгалагч цөөхөн амьтны хачиг, шавьжийг олон эрүүл амьтанд шилжүүлж тараана. Нэг айлын сүргийн хачиг, шавьжийг төдийгүй мөөг, нян, вирүсийг ч өөр айлын сүрэгт шилжүүлнэ.
Амьтны арьсанд буй хачиг, шавьжийг үхүүлэх эмчилгээ хийх хэрэгцээ 8 – 10-р сард хамгийн бага байдаг. Сүргийн бүх малын 10 хүрэхгүй хувь нь арьсандаа шимэгчтэй, нэг хот айлд дунджаар 100 орчим, нэг суманд 24000, улсын хэмжээнд 8.0 сая мал арьсч хачиг, бөөс, ширх, шалзны жирийн халдвартай буюу арав хорин шимэгчтэй. Сүрэгт нь нэг ч арьсны шимэгчгүй, шимэгчгүй шахам айл ч цөөнгүй. Тэмээ, адуу арьсны шимэгч багатай. Байнга хээр байдаг хотолдоггүй үхэр, сарлагийн арьс цэвэрхэн. Өвөл, хавар хашдаггүй, зун намар хотлодоггүй сүрэгт арьсны шимэгч байхгүй шахам, цөөхөн амьтан цөөхөн шимэгчтэй буюу жирийн халдвартай, тэр нь арьс, үсэн бүрхүүлийн нүдэнд үзэгдэх гэмтэл үүсгэхгүй. Эдгээр амьтдыг эмтэй хутгах хэрэггүй, хүсвэл цөөхөн шимэгчийг нь түүгээд хаячихаж болно. Шимэгчтэй малын 10 хүртэл хувь нь эмнэл зүйн юмуу хэт халдвартай, нэг хот айлд дунджаар 10, нэг суманд дунджаар 2400, улсын хэмжээнд 800000 амьтныг тусгаарлан, нэг бүрчлэн эмчилсэн шиг эмчлэх хэрэгцээ байна. Байран маллагаанд байгаа нэмнэдэг адуу, үхэр, байнга хашдаг хонь, ямаа ширхтэнэ, бөөстөнө, хамуурна. Өвөлжөөнд эрт буухад хүрд орно, хачиг ихтэй нутагт хаваржихад хачиг барина, арьсны шарх өтнө.
"Угаалга”нь малын ноос ноолуурын гарц, чанарт нэмэргүй. Наймдугаар сард ганц удаа хэдэн хором креолины цийдмэгт дүрсэнээр амьтны арьсан дахь үсний тоо, урт, голч нэмэгдэхгүй. Харин ч үсний гал унтарч, гялалзаа арилж, өнгө бүүдийж, шарладаг, уян харимхай чанараа алдаж, хугарамхай болдог гэдэг. Мотоцикл, машины шил, толь, бүхээг, усны сав, гутал, хувцсанд үүссэн креолиний цийдмэгийн толбо арилдаггүй.
Зун, намарт эрүүл амьтныг нэг удаа хэдэн хором креолины цийдмэгт дүрээд гаргахад илүү таргалахгүй, амьтны биеийн өсөлтийг тэтгэхгүй, мал давжаарахаас сэргийлэхгүй. "Угаасан, угаагаагүй” амьтдын биеийн өндөр, жинг харьцуулаад хэмжихэд ямар ч ялгаа гарахгүй.
"Угаалга” нь мөн хүрээлэн орчинд халтай, олон амьтнаар дамжуулан малын хот, бэлчээр, ус, агаарыг хачиг, шавьж үхүүлдэг хорт бодисоор бузарлана, "ариутгахгүй”, энэ бол байгаль орчны цэвэр, аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Худгийн дэргэд, булаг шандны хажууд, нуурын хөвөө, голын булан, тохойд барьсан, 1993 оноос хаягдсан "мал угаалгын” онгоц баг бүрт бий, хэрэв хэрэгтэй байсансан бол хаягдахгүй байсан биз ээ.
"Угаалга” мал, бүтээгдэхүүн, нутаг, бэлчээрийн нэр хүндэд халтай, чансааг нь доройтуулдаг, борлуулалтанд нь сөрөг нөлөөтэй. Мал "угаагаад” мал, махны борлуулалт, үнэ, экспорт нэмэгдэхгүй. Хэрэв мал "угаалгыг” газар дээр нь үзүүлбэл дотоод, гадаадын үйлдвэрлэгчид, хэрэглэгчид "угаасан малын” мах, сүү, ноос ноолуурыг хэрэглэхээс татгалзана.
"Угаалга” амьтны арьсны чанарт нэмэргүй. Хэдхэн хором креолинтай усанд дүрсэнээр амьтны арьс зузаарахгүй, бөхжихгүй, шарх нь эдгэрэхгүй, сорви нь арилахгүй. "Угаалга” хийгээгүйгээс эрүүл амьтны арьсны чанар доройтлоо гэдэг худлаа. Наймдугаар сард хийсэн "угаалга” 9-11-р сард шигэх шивээнээс, 9 – 12-р сард мал нядлахдаа арьсыг нь урах, цоолох, эсгэхээс, хавар шигэх элс шорооноос, харгана, хамхуулын өргөснөөс, ямааны самны зурааснаас, зун хурах хөлс, шээг, зунгагнаас, ноос хяргах үеийн хайчны шархнаас хамгаалахгүй.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Шивээтэй өрсөлдөхүйц арьс гэмтээгч нь бэлчээрийн хачигны хошуу гэдэг. Амьтны арьсыг цоолж, шүлсээ царцаан бэхэлсэн хошуугаа хачиг 48–72 цаг цусаар зоог барихдаа ашиглаад, цоолсон шархандаа өргөс болгож үлдээгээд газарт бууна. Амьтны арьсыг хачигнаас хамгаална гэдэг хошуунаас нь хамгаална гэсэн үг. Хачиг үхүүлэх хүчтэй хор хольсон бэлдмэлээр 6 хоног тутам хийдэг тарих, шүрших, дүрэх, түрхэх,  дусаах, шавших, арчих эмчилгээ, 10 – 15 хоног тутам хийдэг нунтаг цацах эмчилгээ амьтны арьсыг хачигны хошуунаас хамгаалахгүй. Амьтны цуснаас юмуу агаараас хор хүртэж балайрсан хачиг үүсгэсэн шархандаа хошуугаа үлдээгээд л үхнэ. "Ам нь суларсан” буюу цадсан хачиг, хувалз хоронд өртөхгүй. Иймээс амьтны биед асч буй өлөн хачгийг арьс цоолоогүй байхад нь түүж цуглуулаад устгах, 4-р сарын дундаас 6-р сар гартал хачиг багатай нутагт хаваржих, ийм хоёр боломжийг ажилсаг малчид ашиглаж байна.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Хүрд, ширх, бөөс, арьсч хачиг, бэлчээрийн хачиг зэрэг олон зүйлийн шимэгчтэй олон жил тэмцэж, хүйтэн дайны хаялга болсон их мөнгийг маш цамаан "ашигласан”. Намар, хаврын ДДТ, гексахлоранаар идэвхжүүлсэн нунтаг буюу дүүстийн (dust гэдэг англи үгийг дусть хэмээн орос хэлнээ буулгасныг дүүст гэж монголчилжээ) боловсруулалт үр дүн муутай, хүн, амьтан, ахуй, орчинд нэн халтай ажил байв. Малчид, ялангуяа эмэгтэйчүүд нунтагтай их хутгалдсан. Хөхүүл эмэгтэй нүцгэн гараараа нунтаг чимхээд амьтны арьсанд үрэхийг харахад дотор зарсхийдэг. Одоогоос яг 50 жилийн өмнө манай сумын дунд сургуулийн захирал, хими – биологийн Х.Балт багштан нэг орой дотуур байраар зочилж, манай тасагт орж ирлээ, түүнд дүүст үнэртэж. Бид бөөснөөс салахын тулд хувцсандаа дүүст хийсэн байв. Хээ, дүүст үнэртэж байх чинь, алив багшдаа дүүстээ өгчих, багш нь та нарыг загнахгүй, дахиад битгий хэрэглээрэй, аюултай хор шүү дээ, дүүст хэрэглэснээс бөөстэйгээ байх нь дээр” гээд бидний дундын хөрөнгө болох сонинд боосон жаахан дүүстийг маань чимхээд биеэсээ хөндийхөн бариад гарч билээ. Ажил үүргийн хуваарьт нь нийгмийн эрүүл мэнд, ахуй, хүнс, байгаль орчны аюулгүй байдал туссан, багаас эхлээд Засгийн газрын танхимд ажиллаж буй хэдэн түмэн дарга, түшмэлд манай багштаны хандлага, сэтгэл, хариуцлага хир арвин байгаа бол?
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Тэр үед цөөнгүй малчин малаа "угаалгах” дүргүй байв, малын эвэр мултална, хөл хугална, нурууны нь арьсыг хөндийрүүлж, хөх няц болгоно гэнэ. "Та нэгдлийнхээ малыг угаа, би амины малаа угаалгахгүй” гэх тохиолдол нэг бус удаа таарч байв. Хамуутай мал угаасан онгоцонд малаа угаалгаад хамуу халдаачихлаа гэх гомдол гарч л байсан. Сумын бараг бүх бог малыг хоёр удаа умбуулах хэмжээний "улсаас үнийг нь даачихсан” креолиныг, бас цалингаа авчихсан малын эмч бүх малыг "угаахаас” өөр гарцгүй, нэгдэл, бригадын дарга нар, малчдыг шахна, үхсэн малын актаар, акт авдаггүйг нь шагналын тодорхойлолтоор барьцаалан шахдаг байлаа.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Мал сүрэгт "угаалга” хийхээ больсоноос үхэр шүлхийрсэн, хонь цэцэгтсэн, ямаа, бөхөн мялзантсан, арьсны шимэгчид баригдсан, мах, арьс, ноос нь гологдож үнэгүйдсэний учир бүх малаа "угаагаад” шүлхий, цэцэг, мялзангаас сэргийлж, эрүүлжүүлнэ, мах, ноос ноолуурыг нь арвижуулж, арьс ширийг нь бүтэн болгоод хандсан зүгт нь экспортлоно, "малаа угаалгаагүй” малчны сүрэгт шүлхий, цэцэг, мялзан тусвал хариуцлага тооцно гэж ярьж яваа сайдыг олон нийт шоолж байна, өрөвдөж байна. Жинхэнэ түшмэл туслахтай, жинхэнэ эрдэмтэн зөвлөхтэй сайд ингэж олны элэг доог болохгүй, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эгдүүцэл, дургүйцлийг хүргэхгүйсэн. Жинхэнэ амьтны эмч ийм бузарлагад оролцохгүй. Наймдугаар сарын "мал угаалга”-д Засгийн газар, түүний амьтны эрүүл мэндийг эрхэлсэн сайд ингэтлээ сэтгэлээ чилээж, цагаа үрж, төсвийн мөнгийг угааж, малчдыг шахаж, заналхийлж явах хэрэггүй бөгөөд харин ч энэхүү бузарлагыг хориглож зогсоох үүрэгтэй, үүргээ биелүүлэхгүй бол огцрох ёстой бус уу?
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Хэрэв хүсвэл, амьтны арьс, үсэн бүрхүүлийн угаалга, арьс шимэгчгүйтгэх эмчилгээг хооронд нь ялгаж болно. Амьтны угаалгыг арьс, үсэн бүрхүүлийг цэвэрлэх, шарх эдгээх, сорви бүдэгрүүлэх сайн үйлчилгээ болгон хэвшүүлж болно. Амьтны арьс шимэгчгүйтгэх эмчилгээг сар бүр, сүрэг бүрт эрх бүхий эмч оношилж, шимэгчийн эмнэл зүйн болон хэт халдварт өртсөн амьтанд жинхэнэ мэргэжлийн эмчилгээг хийсэн шиг хийж болно.
<p style="margin-bottom: 15px; color: rgb(51, 51, 51); font-family: " sans>О.Уламбаяр
<p style="margin-bottom: 15px; color: rgb(51, 51, 51); font-family: " sans>Доктор
СУДЛААГҮЙ СУДРЫН ГАШУУН “НУЛИМС”
Монголын түүх соёлын тухай хүний гараар бичигдэн үлдсэн энэ цагийн хамгийн үнэтэй номын нэг нь "Монголын нууц товчоо” юм. Монгол хүмүүн өөрийн удам судар, үүх түүхээ мэдье гэвэл, Эзэн Чингис хааны байлдан дагуулалт, үр хүүхэд удам судрыг судлахыг хүсвэл энэ ном хамгийн эхэнд эргүүлэх гарын авлага нь гэлтэй. Тиймээс ч айл бүхэн бурхан тахил шигээ хоймортоо залсан байдаг. Гэхдээ "Монголын нууц товчоо”-той адил хэмжээний ном, судрууд Үндэсний номын санд олноор хадгалагдаж байдаг. Одоогоор тус номын сан 3.5 сая гаруй ном, судартайгаас судлагдсан нь тун цөөхөн ажээ.
	Ингээд бодохоор бид өөрсдийн үүх түүх, соёл уламжлалаа сайн мэддэг хүмүүс мөн болов уу. Ном бол ертөнцийг харах цонх. Өнөө бидний өнгөрсөн ба ирээдүй билээ. Гэтэл хажууханд хадгалагдаж байгаа эдгээр ном судраа судлахгүй, хамгаалахгүй байна гэдэг Монгол соёлын эмгэнэл юм.
	Үндэсний номын санг "Эрдэнэсийн авдар” гэж онцолдог нь учиртай. Учир нь тэнд хамгийн эртний ном нь X зуунд хэрэглэж байсан дал модны навчин дээр бичсэн ном аж. Гэхдээ монгол бичмэл юм уу, санскритээр байхгүй гэнэ. 1651 оны үед дэлхийн өвд бүртгэгдсэн гэж үздэг юм байна. Зарим гадны судлаачид "Монголын нууц товчоо”-ны нэг хувилбар гэх нь бий. Мөн эртний Энэтхэг, төвд номнууд байдаг. Гэхдээ тэдгээр нь эхээрээ биш. Бэх бийрээр, муутуу цаасан дээр бичсэн, дэлгэмэл байдлаар хадгалагдаж байдаг юм байна.
НЬЮ-ЙОРК ХОТОД МОНГОЛЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ 60 ГАРУЙ НОМ БАЙНА
	Үндэсний номын санд хадгалагдаж байгаа судар бичгүүдийн 1.5 сая нь нэн ховор бичиг дурсгалд тооцогддог юм байна. Одоогоор номын сангийн нийт сан хөмрөгийн 300 орчим гар бичмэл ном, судрыг цахим хэлбэрт оруулж, цахим хувилбараар уншигчдад хүргэсэн гэнэ. Олон жил хадгалагдаж ирсэн ном, судар хуудсыг нь эргүүлэх төдийд урагдах, сэмрэх аюул тулгардаг тухай номын сангийн захирал Б.Ичинхорлоо ярьж байсан юм.
	Тэрээр "Манай номын сан нь Монгол Улсын сан хөмрөгт байгаа эх сурвалж бичгүүдийг эрдэмтэн судлаачдад өгч, шинэ судлагдахуун бий болгох, эрдэм шинжилгээ, судалгааны төв болох зорилго тавьж байна. Монголчууд бид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, бичвэр, олдворуудад хайхрамжгүй хандаж байгаад харамсах сэтгэл төрдөг. Энэ чинь бидний түүх шүү дээ. Номын сангийн ихэнх ховор ном судрууд судлагдаагүй байна. Тэдгээрийг судалж, гайхамшгийг нь хүмүүст хүргэх цаг болсон” гэв.
	Үүнээс гадна дэлхийн бусад орны номын сан, сургуулийн архивт Монгол Улстай холбоотой ном, товхимлууд олноор хадгалагдаж байна. Тэдгээрт нэгдсэн судалгаа хэрэгтэй тухай Америкт амьдардаг, монголч эрдэмтэн, түүхч Б.Лувсангэндэн ярьж байсан юм.
	Түүнтэй холбогдоход *'Би Америкт одон жид амьдарч байна. Энэ хугацаандаа их сургууль болон номын сангуудад хадгалагдаж байгаа монгол ном судруудыг судлах зорилго тавьсан юм. Түүхч мэргэжилтэй учир сонирхол татсан хэрэг л дээ. Миний олж судалснаар зөвхөн Нью-Йоркийн том болон жижиг номын сангуудад Монголын нууц товчооноос эхлээд "Хубилай хааны цадиг”, "Монголын хаант төр” гээд 40 гаруй энэ цагт бичигдсэн ном байна. Харин монгол бичгээр бичсэн 20 гаруй номтой таарсан. Бас л түүх шашин чиглэлийнх. Америкт монгол бичиг мэддэг хэн байхав. Тиймээс авч уншдаг хүн байхгүй. Бичиг нь элэгдэж, бүдгэрсэн учир тайлж уншихад тун бэрх. Ганцхан хотод судалгаа хийхэд ийм байгаа юм чинь бусад хотуудад очвол олон ном гарах нь тодорхой. Эдгээр ном, судрыг нарийвчлан судалж, дэлхийн ямар орны аль номын санд Монголын тухай өгүүлэх ямар ном байгаа тухай нэгдсэн мэдээлэл гаргавал хэрэгтэй болов уу” гэсэн юм.
	Боддог л бодол. Бидний тухай өгүүлэх ном бүтээлүүд дэлхийн булан бүрт энэ мэт тоосонд дарагдаад хэвтэж л байгаа. Тиймээс эдгээр номыг судалж, нэгдсэн мэдээлэл болговол ядахдаа л гадаадад амьдарч байгаа монголчууд минь хаана ч очоод эх хэл дээрээ бичигдсэн номоо унших боломж бүрдэх юм.
ТОКИОГИЙН ГАДААД СУДЛАЛЫН ИХ СУРГУУЛЬ 700 ГАРУЙ МОНГОЛ НОМТОЙ
	Бичиг соёл гэдэг биднийг тусгаар тогтносон улс гэдгийг батлах хамгийн том өв билээ. эбичиг соёлоо хайрлах, хамгаалах нь иргэн бүхний үүрэг. Гадны орон явж байхад эх орны тань тухай өгүүлэх ном харагдвал хэн ч сөхөж үзэх нь тодорхой.
	Токиогийн Гадаад судлын их сургуулийн профессор Х.Фүтаки "Манай сургуулийн номын санд Монголын тухай өгүүлэх олон ном, зохиол бий. Энэ долдугаар сарын тооллогоор 700 гаруй ном тоологдсон. Тэдний дунд Хятад, Монголын хувьсгалын тухай номнууд ч харагддаг. Ховор ном судруудад судалгаа, шинжилгээ хийж байна. Тухайлбал, XX зууны үед Монгол бичгээр бичигдсэн сонин манай номын санд байдаг” гэсэн юм. Япон улс 1911 оноос Монгол хэл судлалын тэнхим байгуулсан түүхтэй. Түүнээс хойш 40 гаруй монгол багш тус сургуульд ажиллажээ.
	Харин Санкт-Петербург хотын номын санд 13 боть Ганжуур судар байдаг гэж ОХУ-ын монголч эрдэмтэн Владимир Успенский онцолж байсан юм. Тэрээр "1855 онд Оросын хааны зарилгаар Дорно дахины факультетийг Казаний их сургуулиас тэр үеийн улсын нийслэл Санкт-Петербург хот руу шилжүүлсэн байдаг. Тэр үед хэрэглэгдэж байсан монгол сурвалж бичгүүд одоо ч номын санд хадгалагдаж байна” гэсэн юм.
	Энэ мэт бидний түүх дэлхийн өнцөг булан бүрт тараагдсан нь сайшаалтай ч эргээд тэдгээрийг судлах, нийтэд таниулах арга хэмжээ тун бага буй тухай эдгээр эрдэмтэд ярьж байсан юм. Тиймээс монгол үндэстний түүхийг гэрчилж, тусгаар тогтнолын гол бага нь болсон ном, сурвалж бичгүүдийг судлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах цаг болжээ.
	Зууны мэдээ
	Ч.Гантулга
Эр хүн гэдэг их тэнэг амьтан
Хэзээч үхэхгүй юм шиг амьдрана. Айхаа мэдэхгүй, даархаа мэдэхгүй, өвчин тусахаач мэдэхгүй.
Түрүү булчирхайд асуудал гарахаас нааш эмнэлэгт очно гэж бараг л худлаа.
Идэр залуу насандаа ай мөн хөөрүүдээ. Эхнэрээсээ илүү сайныг олохгүй гэж мэдсээр байж эхнэрээсээ дор юмтай сээтэгнэнэ. Мээсээжээ устгахгүй тэнэгтэж явж байгаад л эхнэрүүддээ алуулнадаа. Хийсэн гэм нүгэл нь ойрхондоо хөөрхий.
Өтлөхгүй юм шиг явсаар тавь хүрээд өвгөн болохын цагт өнгөрсөнд хийсэн өчүүхэн алдаандаа хүлүүлж амьтан болнодоо хөөрхий.
Хүүхнүүддээ хэлэхэд бид чинь тавин нас хүрээл бэлгийн чадвар доголдоод та нартай ахиад нэг эмэгтэй хүн амьдраал явчихдаг гэж байна.
Воршийлоовын мэргэн бууч, эсвэл Пушкаревагийн аав шиг цамцныхаа хүзүүний товчийг хүртэл товчлоод, өмдөө гэдсэн дээгүүрээ татчихсан амьтад л явнашдээ.
Өвөө нар өдөр тутам өмсдөг фоором болчихсон дамран малгай, өмд цамцнаас өөр өмчгүй шахам байхад ээжүүд зүгээр хуруу хумсаа будаад, алт мөнгө ээмэг бөгжөө шажигнуулаастай.
Тэтгэвэр буулаа эхнэрт хураалгалаа. Мөнгө төгрөгний мэдэл байхгүй ээ чааваас. Тэтгэвэрээс үлдээснийг нь аваад л ач зээ нартай зайрмаг энэ тэр дөхүүлээстэй. Үр хүүхэлд ач зээ нарынхаа гар хөлийн үзүүрт мөнхөд зарагдаастай. Хороо хорин, талх маханд тувт яваастай.
Хөгшнийхөө өгсөн хоолыг нь идээд л, зассан оронд унтаа д л хүний гарт орнодоо.
Хааяа бухимдаад эмгэнтэйгээ муудалцах гэхээр хүүхдүүд "аав дуугай, аав дуугай” гээл болоо.
Гэр бүлийн хүрээнд өрнөж буй аливаа асуудлыг ээжүүд хүүхдүүдтэйгээ яриал дээгүүрээ шийдчихнэ. Маниуст мэдэх юм гэж нэгээхэн ч байхгүй.
Цагаан сар боллоо үр хүүхдүүд алтан ээмэг, торго дурдан, чихэр шихлаад, аль өнгөтэй өөдтэйгээ ээждээ бариастай. Хөөрхий муу аавд ганц шил архи тэгээл болоо. Түүнээсээ зоргоороо уух эрхгүй ээ. Эмгэнийхээ нүдийг хариулж мариулж хэл амтайхан ганц нэг татна.
Аавд өгөх мөнгө төгрөг тувт ээжийн гараар дамжаастай. Май энийг аавд өгчих, тохируулаад бага багаар өгээрэй ч гэх шиг.
Ээжүүд өвчин хэллээ бөөн сүр бадарч үр хүүхдүүд нь цуглаад маргааш нь эмнэлэгт эхэвтүүлээ.
Аавууд өвчин хэллээ даралтны эмээ уулаа өглөө нь цоглог гар босоод ирлээ.
Ээжүүд тувт өөрсдийгөө эрхлаамдаастай. Алтан хэвлийдээ тээж, ангир сүүгээ хөхүүлсэн шүү ээж чин гэж мэгээд л. Тэгж бүүвэйлээд л тэгж , хуурайлаад л гэж яриад л. Аав чинь ажил ажил гээд явчихдаг байсын. Ээж чинь л чамайг өсгөх гэж зовсон гэж ярих жишээний. Үр хүүхдүүд нь тувт ээжийгээ хүрээлээстэй.
Аавуудад ярих юм байхгүй ээ. Санах ч юм байхгүй. Алдаа нь ил оноо нь далд. Хар өглөөгүүр бослоо гэж хамаг амьтанд ад болно. Улс төрийн тойм үзэх гэхээр таньд тэрнээс хэрэггүй юм байхгүй гээд удирдлага олдохгүй.
Эцэг хүний эр хүний тавилаан гэж энэ дээ. Идэр залуу насандаа мандаж явсан эр хүн өтөл буурал насандаа гундаж амьдранадаа хөөрхий.
Тийм болохоор эрчүүддээ хэлэх хэдэн үг байна.
Одоо бидэнд эрх дураараа, эр зоргоороо байх богинохон хугацаа үлдэж байгаа тул цөм урагшаа..]]></description>
Монгол адуу минь Монгол банхар шиг болох вий дээ
<description><![CDATA[<!--TBegin:http://arkhangai.mn/uploads/posts/2018-08/1534153949_712-15341471641451267619.jpg|left--><!--TEnd-->Би хөдөөнөөс ирээд Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн нэгэн адуучин залуугийн адуугаа гардан хээлтүүлэгт оруулж байхыг хараад ихэд гайхах, айх, харуусах, өрөвдөх сэтгэл төрлөө. ]]></description>
НАР, САЛХИАР БИЗНЕС ХИЙХ ҮҮ?
Газрын наймаагаар хагартал баяжсан "Хотын фракц” гэж нэг хэсэг ярьж, бичдэг байв. Тэд яах аргагүй энэ бизнесийн "Загалмайлсан эцэг” байх. Одоо хаа сайгүй газрын маргаан, луйвар, булхайн талаар шуугьдаг болж.
Шүүх, хуулийн байгууллагад ийм төрлийн хэргүүд шилээ даран очдог ч яг шударгаар шийдсэн нь хэдийг бүү мэд. Сүүлийн үед төрийн байгууллагын нэрээр газар наймаалцдаг болсон байна лээ. 
Саяхандаа Төв аймгийн шүүх нэгэн газрын маргааныг шийдэхдээ ямар бантан хутгасныг хэвлэлүүд бичсэн байсан. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх буудал барих зориулалтаар 1,200 га газрыг Засгийн газрын шийдвэрээр ИНЕГ-т олгосон байдаг. Гэтэл сүүлд сумын Засаг дарга нь 200 га газрыг ИНЕГ-т мөн давхцуулж олгосон төдийгүй "Жуулчин Монгол наацам” компанийн 400 га газартай мөн давхацсан нь шүүхэд очсон хэрэг.
Энд ИНЕГ төрийн байгууллага атлаа өөрийн мэдлийн газраас хувийн компанид дур мэдэн шилжүүлсэн байгаа юм. Төрд байсан газар хувийн хэвшилд яагаад шилжсэн нь сонин. Шүүх хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ч бас анхаарал татна. Энэ шийдвэр нь цаашлаад  "Моше Эко Энержи” гэх компанид завшаан болсон бөгөөд эзэн нь МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар хэмээх эрхэм байсныг олон нийт мэдэж авсан билээ.
Үүнийг дурдахын учир нь газрыг зарж болж байгаа юм чинь энэ удаа нар,салхийг мөнгө болгож төрд шахъя гэсэн санаа тус салбарт хэрэгжээд явж байна. Энэ юу вэ гэвэл, сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн эх үүсвэр ажилд орох хүсэлтийг Эрчим хүчний яам, салбарын сайдад өгсөн сурагтай. Тэр дотор Хөшигт орчимд ажиллах сонирхолтой эх үүсвэрүүд олон байгаа гэлцэнэ.
Ер нь бол эрчим хүчний салбарт салхины  болон нарны цахилгаан станцуудыг ашигладаг. Гэвч одоо байгаа хүчин чадал дээр нэмж сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ажилд оруулах боломжгүй. Дээр нь зохицуулалтаар хангаж ажиллахад ч хүндрэл үүсэхээр байгааг салбарын  яам дээр, доргүй ярьж  байгаа аж. 
Гэтэл тэрхүү  хүсэлт тавьсан зарим компанид аль хэдийн бүр хэдэн жилийн өмнөөс зөвшөөрөл нь олгогдчихсон байсан гэнэ. Энэ тухайгаа олон  нийтэд хашхирч зарлахгүй л байгаа болохоос дээрх асуудлаас үүдэн эрчим хүчний салбарын дотоодод нэлээдгүй хүндрэл үүсээд байгааг  хэлэх эх сурвалж  байна. Тэр нь хэд хэдэн шалтгаантай, цаашид яах вэ гэдэг бүр ч түвэгтэй болжээ.
Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар бол сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр нэмэгдвэл ЦДАШ-аар дамжуулах шугам сүлжээний техникийн хүчин чадал хүрэлцэхгүй. Дээр нь Чойр-Айраг-Сайншанд-Замын-Үүд, Хөшигт-Налайх-Улаанбаатар чиглэлийн шугамын хүчин чадал ч хүрэлцэхгүй болсон. Тэгвэл Хөшигт орчимд тусгай зөвшөөрөл олгогдсон сэргээгдэх эх үүсгүүрдийн нийт чадал нь 278 МВт байгаа бөгөөд үүнийг дамжуулах шугам, даах чадвар яагаад ч хүрэлцэхгүй. Цаашид ч дамжуулах сүлжээний 110 кВ-ын бусад салбар агаарын шугамуудын хувьд ч хүндрэл үүсэх төлөвтэй байгаа ажээ.
Манай улсын хувьд эрчим хүч дамжуулах, өөрөөр хэлбэл маневрлах эх үүсвэр дутмаг, зохицуулах боломж ч хомс. Ёстой нөгөө "Дүлийдээ найдаж унгараг” гэдэг шог үг шиг ерөнхийдөө горим төлөвлөлт, болж өгвөл шуурхай зохицуулалт, импортын урсгалд л найдлага тавьж ажилладаг юм байна. Ийм учраас сэргээгдэх эрчим хүчний үүсгэж болох гэнэтийн савлалтыг зохицуулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлд балансыг тасралтгүй хангах, эсвэл тогтвортой байлгах системийн найдвартай ажиллагаа ихээхэн эрсдэлтэй гэсэн үг.
Нөхцөл байдал ийм байтал сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах тусгай зөвшөөрлийг 2008 оны аравдугаар сараас хойш нийтдээ 39 төсөлд олгосон байх юм. Эдгээр зөвшөөрлийн дөрвийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, 11-ийг нь Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, тавыг нь М.Сономпил сайдын үед, нэгийг нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Дэлгэрцогт, 18-ыг нь П.Ганхүү салбарын сайдаар ажиллаж байхдаа олгожээ. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагчдын зөвлөлийн дарга Н.Мягмарсүрэн нэг, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга бөгөөд ерөнхий зохицуулагч С.Отгонбаяр 19 Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан 19 тусгай зөвшөөрөлд гарын үсэг зурж олгосон байна.
Эцэст нь тэмдэглэхэд, Хөшигт орчим бол олон улсын нисэх буудал, түүнийг дагасан суурьшлын бүс, шинэ хотын ирээдүйн хөгжил хийгээд эрчим хүчний хэрэгцээ, хүрэлцээний асуудал бий. Эрчим хүчний хосолсон системийг ашиглах талаар ярьж, Тайландын "Сэрмсанг пауэр”, Японы "Шарп” корпораци, манай улсаас "Тэнүүн гэрэл констракшн”-ы хамтарсан хөрөнгө оруулалтаар "Хөшигтийн хөндийн 15 МВт-ын нарны цахилгаан станц” төсөл хэрэгжиж байгаа. Сүүлд "М-Си-Эс Интернэйшнл” компани уг төсөлд хамтран ажиллахаар "Т энүүн гэрэл констракшн” компанитай ажлын гэрээ байгуулсан байдаг.
Төв аймгийн Зуунмод хотоос 14.4 км, Улаанбаатар хотын шинэ Олон улсын нисэх буудлын баруун урд зүгт баригдах энэхүү нарны цахилгаан станцын төслөөр нэгж бүр нь 320 Вт-ын хүчин чадалтай 51,840 ширхэг нарны дэлгэц, 10/110 кВ-ын дэд станц, 15 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах аж.
Уг нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд ойролцоогоор 22.7 сая кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэн, 24 мянган тонн түүхий нүүрс, 147 мянган тонн усны хэрэглээг хэмнэх урьдчилсан тооцоог гаргасан байдаг. "М-Си-Эс Интернэйшнл” компани төслийн зураг төслийг өнгөрсөн хоёрдугаар сард дуусгасан. Улмаар төслийн барилга угсралтын ажлыг ирэх арваннэгдүгээр сард дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг юм байна.
Тэгвэл үүн дээр нэмж хувийн хэвшлийн компаниудын зүгээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд ажиллуулах хүсэлт тавьж , зарим нь барьцаж салбарын яаманд хэл ам таталж эхэлжээ. Олон улсын нисэх буудлын орчинд стандарт, хариуцлага өндөрт тавигдах нь ойлгомжтой. Ашиглалтад орлоо гэхэд тэнд Бээжингийн нисэх буудал шиг өдөрт 300-400 онгоц зөрөлдөхгүй юм гэхэд олон улсын нислэгүүдийг зохион байгуулна. Манайхны эрчим хүчний зохицуулалт найдвартай байж чадах уу, дээр нь эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд эрчим хүчний дамжуулалтын савлалтыг даах чадал, тийм сүлжээ учир дутагдалтай. Ийм байтал эрх авчхаад байгаа хувийн компаниудын тусгай зөвшөөрлүүд Эрчим хүчний яамны толгойны өвчин болжээ. Муу амлаж байгаа ч юм биш, одоогоор цаасан дээр байгаа "онгоц унагаж мэдэх төлөвлөгөө”-г цуцлах уу. Эрх мэдэл, танил талаар баталчихвал дараа нь олон улсын өмнө хэн хариуцлага хүлээх вэ. Энэ асуултын хариуг харах л үлдлээ.
	Зууны мэдээ
	Ч.Үл-Олдох
Даншиг наадмын тухай мунхаг миний бодол
Монгол улс үндсэн хуулиараа төр, 
шашиныг тусгаарласан ардчилсан улс хэмээн тунхагладаг. Найр наадам 
дутсан юм шиг төрийн үзэл баримтлал, үндсэн хуулиа зөрчин Даншиг наадам 
гээч амбасын үеийн ёслолыг зсэргээн хөхүйлж байгаа нь Монгол түмний 
гутамшиг юм биш үү гэх бодол маниас сүүлийн үед салахаа болилоо.    
Нэгэн зүйл. 1691  онд ар Монголд том наадам болж, Манжийн хаанд дагаар 
орсны баярыг нижгэр тэмдэглэж байсан  нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн 
байдаг. Түүнээс хойш жил бүр даншиг наадмыг Манжийн хаанд хүндэтгэл 
үзүүлэх зорилгоор  ард олныг шахан ихээхэн бэлэг сэлт, өргөл барьц 
цуглуулан хаанд өргөн барьж зохион байгуулж байсан талаар түүхчид 
өгүүлдэг. Энэ талаар бэдэн биологич би биш, түүхч Өлзийбаатар доктор 
тодорхой ярина биз ээ.   
Нэгэн зүйл. Монголчууд 
шарын шашины нөлөөнд гүн гүнзгий автаж, эр сүвтнүүд нь хар багаасаа шар 
орхимж нөмрөн гандан хийдэд шавилан сууж, гэр бүл ч үгүй, нийгмийн туст 
нэмэрхандив ч үгүй, бясаа жоом мэт бусдын хөдөлмөрийн үр шимээр амьдрах 
болсон нь маргашгүй үнэн билээ. Тэр үед хүн амын өсөлт бүрмөсөн зогсож, 
бүр жилээс жилд буурч, хотлоороо бөөс хуурс, өвчин зовлондоо баригдан 
харанхуй бүдүүлгийн ёроолд живж, цагтаа дэлхийн талыг эзэгнэж байсан 
Чингисийн Монголчууд хагасхан сая болтлоо цөөрөн доройтож, үндэстнээрээ 
 мөхлийн ирмэг дээр тулаад байсан талаар гадаадын судлаачид бичиж 
үлдээсэн баримт бишгүй буй. Энэ бүхэн Манж Хятадын алсын хараатай 
бодлого байсантай маргах хүн үгүй буйзаа. 
 Нэгэн зүйл. 1911
 онд Монголчууд Манжаас тусгаар тогтнолоо зарласны дараа Богд хаан 
зарлиг буулган Даншиг гээчийг цаашдаа тэмдэглэхийг цаазлан хориглож, 
1912 оноос эхлэн Ардын наадмыг хийхээр болж байсныг өнөөгийн залуус тэр 
болгон мэдэхгүй байж болох. Харин 1921 оноос ардын хувьсгалын баяр 
наадмыг өнөө хүртэл жил бүр зохион байгуулж эхэлснийг бид бүгдээрээ 
мэднэ.
Маньд цөөхөн асуулт байна.
1.Даншиг 
наадмыг шашины баяр, цамын ёслол, ламын уншлага зэргээр тэмдэглэх гэж 
байгаа бол засаг төр үүнд  нь хутгалдан цөөхөн хэдхэн жуулчин  татах 
нэрийдлээр төсвөөс зуу зуун саяар нь  мөнгө зарах нь хэр оновчтой юм бол
 оо? 
2.Даншигт барилдсан бөхийн цолыг баяр 
наадмын хуулинд заасны дагуу ерөнхийлөгчийн зарлигаар бус Гандан хийдийн
 Чойжамц хамбын захирамжаар олгож байгаагаас үзэхэд энэ маягийн наадам 
чинь манай хэдэн бөхчүүдийн хоорондох дуусашгүй тэмцэл хагаралцлыг улам 
гааруулах бус уу? 
3.Улс орон маань өнөөдөр 
дансандаа улаан мөнгөгүй ядуурлаа үхлээ хатлаа гээд бадар бариад 
гуйлгачин царайлаад баруун солгойгүй өр зээл тавиад байгаа. Арай ядан 
олсон мөнгөө найр наадам шагнал урамшилд зараад байх нь зээл өгч байгаа 
нөхдүүдэд хэр тааламжтай харагдах болоо?. 
4. 
Эцэст нь 8 сарын 1-нээс хойш наадам хийхгүй гэсэн Ерөнхий сайдын үг 
яалаа даа? Энэ их үер усны гамшигтай зэрэгцээд бидний баяр ёслол, ууж 
идэх арай л дэндээд байна уу даа.Эдгээр асуултуудад төр засгийн эрх 
барьж байгаа эрхэм дээдсүүд эрх биш сонгогдсон ард иргэддээ нээлттэй 
хариулна байх хэмээн найднам.
Ш.Пүрэвсүрэн
ЭХ СУРВАЛЖ: SONIN.MN
ЛИНК: http://www.sonin.mn/news/politics-fb-bot/93433
“60 ТЭРБУМЫН СХЕМ”-ИЙГ ИЛРҮҮЛЭХ АЖИЛЛАГАА “МИАТ”-ЭЭС ЭХЭЛСЭН ҮҮ?
Сүүлийн долоо хоног эрх баригч намын удирдлагуудын дотоод хагарал дээд цэгтээ хүрч 32:32 болоод тэнцээд байсан хүчний харилцаа ч өөрчлөгджээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс нүүрсний квот, албан тушаалын томилгоо нэхээд бүтээгүй ууртай гишүүд М.Энхболд уруу цуварч очсоор "урвагч” гишүүний тоо 40 орчимд хүрээд байгааг ойрын эх сурвалж мэдээлж байна. Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн "сандлыг хөрөөдөх” ажиллагаа амжилттай явж байтал төлөвлөгөөнд ороогүй гэнэтийн үйл явдал гарч ирсэн нь АТГ М.Энхболдын гэх "60 тэрбумын схем” рүү орчихсон байсан нь илэрсэн гэнэ. Үүнтэй холбоотой сүүлийн өдрүүдэд МАН-ын эрх барих дээд хүрээнд ихээхэн бужигнаан үүсчээ. Улс төрийн маш явцуу хүрээнд сэм уулзалтаар "гал зогсоох”, үдэх, үлдэх албан тушаалын найраа ч элбэг хийгдэх болж.
Хэдхэн хоногийн өмнө "МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар одоо ажиллаж байгаа, өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах байсан гэх Н.Энхбаатар гэгчийг АТГ-аас баривчилсан. Авлигын хэмжээг ам тоогоор 600 сая төгрөг гэлцэж буй ч эцэслэн шийдээгүй ямартай ч цалингаас нь 100 гаруй дахин их учраас "но”-той гэсхийгээд ойлгочиход буруудахгүй биз.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ажлаа авсны дараа төрийн албанд очсон, мэргэжлийн бус, МАН-ын залуу гишүүн гэж Н.Энхбаатарыг тодорхойлж болно. Гэтэл "У.Хүрэлсүхийн баг”-ийнхнаас тодорсон авлигач гэж нотлогдсон ч, эс нотлогдсон ч "хочилж” таарах нь. АТГ-аас шалгуулсан, нотлогдсон аль нь ч ийм л хочтой үлдэх болсон. Харамсалтай нь Н.Энхбаатар "ганцаараа” биш юм байна. Түүний холбогдсон их хэмжээний авлигын асуудалд "МИАТ” ТӨХК-д намын томилгоогоор очсон зарим хүн нэр холбогджээ.
Тухайлбал, "МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Мөнхтамир. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга "Д.Амарбаясгалангийн хүн” гэж "МИАТ”-ийнхан ярьдаг аж. АТГ дээр байцаагдаж эхэлсэн дараагийн хүн бол "МИАТ” ТӨХК-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Э.Мөнхмарал гэгч юм байна. Тэр мөн л намын томилгооны албан тушаалтан бөгөөд МАН-ын нөлөө бүхий гишүүний нэг, М.Энхболдыг дэмжигч, Батлан хамгаалахын сайд "Н.Энхболдын хүн” гэгддэг гэнэ. Удахгүй АТГ энэ хоёр хүнийг Н.Энхбаатарын араас "илгээх” нь тодорхой болсноор "Алдарт 60 тэрбумын схем”-ийн үзүүрийг "МИАТ” ТӨХК-аас гаргаж ирж буй бололтой.
Тэгэхээр төрийн албыг "намын томилгооныхон”-д "зарах” тухай "Алдарт 60 тэрбумын бичлэг” гэгч бодитой сүлжээ болж 2016 оны сонгуулийн дараахнаас эрх баригч намд явсан байх магадлал өчүүхэн ч атугай байгааг дээрх баримтууд харуулж байна. Гэхдээ нэг онцлог байгаа нь "60 тэрбумын схем” гэгч нь хэрэв бодитоор байдаг бол зөвхөн М.Энхболдын бүлэглэл схемчилж хийсэн хийсэн биш, У.Хүрэлсүхийн бүлэглэл ч үүнд хамааралтай. Сүүлийн үеийн томилгоонуудыг харахад ч нэг үеэрээ, нэг нутгаараа, нэг сургуулиараа, найз нөхдөөрөө төрийн албанд томилогдох, зориудаар албан тушаал бий болгож томилох гэх мэт өнөөх аймшигт системийг нь ашигласаар байгаа юм биш үү гэж хардахуйц үйл явц өрнөсөөр байна.
Тийм биш бол МАН-ын "сүүлчийн” хоёр дарга М.Энхболд, У.Хүрэлсүх аль, аль нь сандралдаж бужигнахгүй байсан нь тодорхой. Ямартай ч АТГ-ынхан "гэнэт” сайн ажиллаж "60 тэрбумын хэрэг” гэгчийн талаар хоёр үзүүртэй зүү мэт зөрүүтэй тайлбар өгч, "хэрхэвч олдохгүй” байсан албан тушаалын наймаа, авлигын схемийн үзүүрээс "нэг л өглөө” атгаж авсан нь тун сонин. Сайшаагууштай төдийгүй АТГ-ынханд өөрт нь ч ихээхэн нэр хүнд авчрах нь гарцаагүй. Гэхдээ төрийн тусгай байгууллага нийгэмд нэр хүнд олох гэж зорихоосоо илүүтэй М.Энхболдын ч, У.Хүрэлсүхийн ч бүлэглэлүүдийг нэгэн зэрэг "барьцаалж”, хавтаст хэрэг нээчихээд хараад сууж байх сонирхол илүү байсан биз. Тэр таашаал ямар "үнэд” хүрэх бол гэдэг бүр ч сонирхолтой. Учир нь, иймэрхүү "үнэт олдвор” удахгүй болох НИТХ-ын сонгуулийг, Хэнтийд болох УИХ-ын нөхөн сонгуулийг гэхчлэн овоо олон удаа үнээ өсгөнө. АТГ бол "өндөр дээд албан тушаалтнуудын холбогдсон үйлдлээр IPO босгож хувьцаа гарган арилжаалдаг” байгууллага болж хувирсан мэтээр нийгэмд харагдах боллоо. Ор үндэслэлгүй гүтгэлэг үү, онц ноцтой гэмт хэрэг үү гэдгийг хэрхэн дэнсэлж, тэдгээр "хэрэг” гэгч юугаар төгсч буйг сайн ажиглацгаа, хол зөрөхгүй дээ.
Нийтлэлч У. Оргилмаа
Морины хусуурт мөнхөрсөн борцгор хотонгийн мөхөл
"Хус модонд уяулж, хотонгийн хошуугаар хусуулахсан”. Морь ингэж хүсдэг 
юм гэнэ лээ. Хүсэл нь биелвэл жигүүртэн мэт хурдалж, үүлтэй тэнгэрээс 
доогуур, үзүүртэй модноос дээгүүр…. Хэрэв ярьдаг бол мориноос өөрөөс нь 
"Чи үнэхээр тэгж хүсдэг юм уу” гэж асуухсан. Мөн л эрт дээр үеэс, үе 
уламжлан ирсэн гэх тодотголтой энэ яриа Монголд төдийгүй дэлхийд нэн 
ховордсон борцгор хотон шувууны мөхөлд хувь нэмрээ хэдийнэ оруулсан.
Мөхөл гэдэг үгийг хэрэглэсэн нь учиртай. Уутан эвэрлэг хошуутай, 
цагаан, саарал өнгөтэй маш гоёмсог энэ шувуу цагийн сайханд манай орны 
зэгс шагшуурга ихтэй, загасаар баялаг Бөөн цагаан нуур, Орог, Айраг, 
Хар-Ус, Хяргас зэрэг нууранд хэдэн зуугаараа нутагладаг, үрждэг байжээ. 
Харин сүүлийн хэдэн жилд хос хотон шувуу олсон тухай нэг ч мэдээлэл 
дуулдахгүй байгааг шувуу судлаачид халаглан ярьж байна. Өөрөөр хэлбэл, 
хотон шувуу манайд үржихээ больж, энд тэнд ганц хоёроороо л үзэгдэх 
болж.
Тэдний гол нутаг болох болох Хар-Ус нуур орчимд 2014 онд 32, 2015 онд 
20 хотон тоологдсон байна. Харин үүнээс хойш энэ шувууны судалгаа, 
тооллого хийгдээгүй гэж Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай 
газар нутгийн хамгаалалтын захиргаанаас өчигдөр бидэнд хэлсэн юм. Зөвхөн
 манай улсад нутагладаг Монгол орны Улаанномд орсон борцгор хотон, Их 
Нууруудын хотгорыг жил бүр зорьж нүүдэллэн ирдэг хотон шувуу өнөөдөр 
ийнхүү устаж, үгүй болжээ гээд хэлчихэд нэг их буруудахгүйг дээрх тоо 
батална. Нуурын загасны нөөц багасч, орчин тойронд нь хүн, мал  ихэссэн 
нь тодорхой нөлөө үзүүлсэн ч энэ шувууны эвэрлэг, хатуу, урт хошуу нь 
үхлийнх нь шалтгаан болдгийг төдийлөн ярьдаггүй. 1980-аад оны сүүлээр 
борцгор хотонгийн хошуугаар хурдан морины хусуур хийхийн тулд маш олноор
 нь буудаж алсан түүхийг шувуу судлаачид ярьдаг. Хэдийгээр хэдхэн үлдсэн
 хотон шувууг нэн ховордсон амьтны тоонд багтааж, хатуу чанга хуулиар 
хамгаалдаг болсон ч уяачид эрж, сурагласан хэвээр байгаа бөгөөд 
хошуугаар нь хийсэн хусуурны наймаа ил, далд явагдсаар л байна.
ШИНЭ ХОШУУ 1.5 САЯАР ЗАРНА
Хотонгийн хошууг мөнгө, алтаар бүрж тоноглод нүдэнд нь 
шигтгээ нааж чимэглээд морины хусуур болговол 2-3 сая төгрөгийн үнэтэй 
болдог юм байна.
"Хотонгийн хошуу яаралтай зарна” гэсэн зарын дагуу залгахад "Надад 
байсан нь зарагдсан. Олоод өгч болно. Шинэ сайхан хошуу байгаа. Үнэ нь 
1.5 сая төгрөг” гэсэн хариулт сонсов. Хотонгийн хошууг мөнгө, алтаар 
бүрж тоноглоод нүдэнд нь шигтгээ нааж чимэглээд морины хусуур болговол 
2-3 сая төгрөгийн үнэтэй болдог юм байна. Мөн хошууных нь дор байх 
загасны уутаар морины дэл, сүүлний боолт хийж, доод эрүүний ясаар дэлний
 хавчаар хийдэг аж. Харин хусуур хийхдээ хошууг нь дээд эрүү, толгойтой 
нь хамт тэр чигээр нь ашигладаг нь дэндүү харгис харагдана. Моринд 
хайртай монголчууд зүгээр л гангарахын тулд бас нэгэн амьтны гавлыг тэр 
чигээр нь бүсэндээ зүүчихээд алхах нь даанч муухай. Хотонгийн хошуугаар 
хийсэн хусуур нь хагас зуун жилдээ эдэлгээ даах бөгөөд үе уламжлан ирсэн
 эд хэрэглэлээ нэгэндээ зарж байна гэж хаацайлах нь ч байдаг аж.
Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт олон тооны хотонгийн хошуу хилээр 
гаргахыг завдсан хэргийг цагдаагийнхан илрүүлсэн. Нутгийн залуус энэ 
хэргийг үйлдсэн бөгөөд Хятад руу гаргадаг гэдгээ хүлээсэн байдаг. Эх 
биеийг нь газарт булаад толгойг нь тасдаад аваад явчихдаг тухай ч ярьж 
байв.
Хотон шувуу нь үр төлөө үхэн хатан хамгаалдаг, хараал ихтэй амьтан тул 
тусгай анчин, бөө хүмүүс дом үйл хийж байж агнадаг гэсэн яриаг баруун 
нутгийнхнаас сонсов. "Манайд буудаад байхаар хотон үлдээгүй. Казакстанд 
байдаг тусгай үржүүлгийн газраас хошууг нь оруулж ирдэг. Хээр талд 
үхчихсэн шувууны хошууг авдаг” гэж зардаг, дамладаг хүмүүс нь олон 
нийтийн сүлжээнд тайлбарласан харагдана. Харин энэ талаар Ховд аймгийн 
Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын ан амьтан хариуцсан мэргэжилтэн 
А.Нансалмаагаас тодруулахад "Сүүлийн үед хотон шувуутай холбоотой зөрчил
 нэг ч гараагүй. Казакстанаас оруулж ирдэг гэж ярьдаг. Гэхдээ би орж ирж
 байгааг нь хараагүй” гэж хариулав.
"Хэлбэр маяг хөөцөлдсөн зарим хүмүүсийн сонирхлыг ашиг хонжоо олох 
бизнес болгож чадаж байна л даа. Намайг нэг удаа Ховдод очиход ийм 
хусуур авахыг санал болгож байсан. Би татгалзсан. Мод, хулсаараа хийсэн 
хусуураа хэрэглээд болоод байхад цөөхөн байгаа хэдхэн шувуугаа дуусгах 
ямар хэрэг байна гэхэд агнадаггүй юм, Казакстанаас оруулж ирдэг юм гэж 
хэлж байна лээ. Тэгсэн ч гэсэн амьтны толгойг тоноглоод гангарч байгаа 
нь огт таалагддаггүй. Жигүүртэн мэт хурдлахыг бэлгэддэг гэж ярьдаг юм 
билээ. Хэрэглээний хувьд модон, хулсан хусуурнаас ямар ч ялгаа байхгүй” 
гэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач С.Амартайван ярилаа.
Олон улсын нэн ховор амьтны "CITES” жагсаалтад багтдаг энэ шувууны эд 
эрхтнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэн авчирдаг бол хил, гааль, 
цагдаагийнхан яагаад зүгээр суугаад байна вэ. Энэ шувууны талаар 
хөөцөлдөж, сураглахад судлаачдаас өөр тоймтой хариу хэлчих нэг ч 
байгууллага олдоогүйг энд тэмдэглэх хэрэгтэй. Ерөөсөө манай улсад зэрлэг
 амьтны хамгааллын асуудал олон улсын хэдхэн байгууллага, их дээд 
сургуулийн багш нарын судалгаанаас хэтрэхгүй байгааг сүүлийн өдрүүдэд 
хангалттай ойлгов.
ХОТОН ХАМГИЙН ТОМ УСНЫ ШУВУУ
Нас биед хүрсэн хотонгийн хошууны урт 37-45 см, далавч 160-180 см урт 
болж дэлгэгддэг, биеийн жин 99-12 кг хүрдэг өвөрмөц, үзэсгэлэнтэй шувуу 
билээ. Монгол орны төдийгүй дэлхий дээрх хамгийн том усны шувуунд 
тооцдог. Цагаан өнгөтэй, нуруу далавч нь саарал ,хөх саарал өнгөтэй. 
Цагаан хүзүүтэй, уутан эвэрлэг хошуутай, дагз хүзүүний арын өднүүд нь 
урт бөгөөд буржгар, холоос харахад дэл маягтай харагддаг байна. Зэгс 
шагшуурга ихтэй, том нууруудын арал, тохой, голуудын цутгалан орчимд 
нутаглах дуртай бөгөөд загaсаар хооллодог. Дөрвөн нас хүрээд үржилд 
ордог бөгөөд хүний хөлөөс дайжин явсаар өндөглөлгүй өнжих ч тохиолдол 
байдаг гэнэ. Үржлийнхээ үедээ их эмзэг үргэмтгий тул үүр, өндгөө голох 
тохиолдол элбэг гардаг юм байна. Ялангуяа шувууд өндгөө элгээрээ дарж 
бүлээцүүлдэг байхад хотон савраараа дардаг тул айлгаж цочоосон үед 
өндгөө бяцалж хагалах аюултай байдаг аж. Харин Монгол орон энэ шувуунд 
үржих таатай боломжийг олгосонгүйгээр барахгүй устаж үгүй болгосон 
түүхийг бичих бололтой. Манай улсын хуулиар борцгор хотонг 6.5 сая 
төгрөгөөр үнэлдэг. Хуулиараа бол энэ амьтны хошуугаар гангарсан хэн 
бүхэн агнасантай адилд тооцогдож энэ үнэлгээг хоёр дахин нугалсан 
торгууль хүлээх учиртай. Магадгүй дэлхийд нэн ховордсон хотон шувуу 
устаж үгүй болох цаг ирвэл манайх мориныхоо хусууранд гавлыг нь мөнхөлж 
үлдээсэн шүү гээд үзүүлэх хэрэг гарах вий дээ.
Б.Солонго
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Хүний амь замын эвдрэл үерийн гамшиг
 Зуны 6-9 дүгээр сард богино хугацаанд ихээхэн эрчтэй бороо орвол хур борооны үер гэж үздэг байна. Үерийг шинжин таних уламжлалт  аргуудад урдаасаа  салхилвал  үер болно гэж үздэг  гэж тэдэглэсэн байна.Тэгвэл энэ сарын 14-өөс эхэлсэн борооны үүл урдаасаа хойшоо нүүж байсан үер болох нь гэж үр хүүдүүддээ ярьж байсан тухай Баянгол дүүргийн  ахмад настан хэлж байна. Нэг үгээр хэлбэл тэрхүү ахамадын хэлсэн үг цаг агаар шинждэг байдлыг шинэ үеийнхэн авч хэлэлцээгүй бололтой. Орон сууцанд амьдардаг тул тэдний хувьд ямар нэг хохирол гараагүй гэнэ.
Түүнээс гадна ус цаг уурын байгууллага урдаасаа үүлшинэ.  Тодруулбал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаар борооны үүл орж ирж говийн бүс нутаг төдийгүй төвийн болон зүүн зүгийн нутгаар бороо үргэлжлэн орно. Урдаас орж ирсэн үүлнээс үүдэлтэй бороо зүүн зүгийн нутгаар шувтрах боловч   баруун аймгийн нутгаас эхлэн дахин бүх нутгийг хамрах  төлөвтэй байна гэсэн цаг агаарийн мэдээ наадмын өдрүүдэд телевиз, радиогоор цацагдаж байсан байх юм. Түүнийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон хэрэгжүүлэн үерийн аюулаас хохирол багтай гарсан аж ахуйн нэгж, иргэн хэд байгааг хэлэхэд бэрх. Харин цаг агаарийн мэдээлэл үнэн зөв байж аадар бороо орж үерийн аюул дагууллаа.
Долдугаар сарын 15-аас эхэлсэн энэ зуны үерийн гол цөм нь Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг Улаанбатар хот байсан  гэж Онцгой байдлын байгууллагаас мэдээлж байна. Эдгээрээс гадна Баян-Өлгий аймагт гамшиг болжээ. Гамшгийн голомтод 600 гаруй хүн ажиллаж эрсдэлийн үнэлгээ хийж орон гэргүй болсон иргэдийг Өлгий сумын сургууль, цэцэрлэгүүдэд байрлуулан дараа дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна.
Баян-Өлгий аймагт 2016 онд үер бууж 2,2 тэрбум төгрөгийн хохирол байгууллага, иргэдэд учирч байсан аж. Түүн дээр түшиглэн тус суманд /аймгийн төв/ 30 км үргэлжлэх үерийн далан барих шийдвэр гаргажээ. Далан барих ажилд 2018 оны төсөвт 570 сая төгрөг суулгасан. Түүгээр үерийн далангийн зураг төсөл хийж тендерийг зарлаад байгаа. Харин 2019 оны улсын төсөвт даланг бариж гүйцээх  таван тэрбум төгрөг сууна гэж ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал Г. Ариунбуян ярьж байна.
Хоёр жилийн өмнөх үерээс авсан сургамж өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байтал дараагийн үерийн гамшиг энэ нутагт нүүрлэн олон айл өмч хөрөнгөөсөө дахин салжээ. Энэ жилийн үерийн хохирол бүрэн гараагүй байгаа 10-20 тэрбумаар яригдах болов уу гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлээд байгаа аж. Хүнд байдалд орсон 530 өрх 2500 иргэнд анхны тусламжийг Засгийн газар нөөц хөрөнгөөсөө гарган үзүүллээ. Бас гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлэх сайн дурынхан хийгээд иргэд санаачлан хандвийн данс нээжээ. Тэднээс "Дэлхийн зөн” олон улсын байгууллага  гамшигт өртсөн өрх бүрт 100 ам доллар буюу 240 мянган төгрөг эхний ээлжинд олгоно гэж мэдэгдлээ.
Усархаг бороотой зэрэгцээд  Архангай аймгийн Хотонт, Хашаат сумын нутгаар   хүчтэй хуй салхи дэгдсэнээр Хархорин Булганы 110 клватын 7, 35 клватын 20 цахилгаан шугамны шон хугаран унаж 8 аймгийн 69 сум цахилгаангүй болжээ. Гамшигт өрдсөн цахилгааны шугамны тулгуур баганыг мэргэжлийн 7 байгууллагаас гарсан 58 хүн 26 техник 26 цаг ажиллан  сэргээн  босголт  хийж хэвийн байдалд нь оруулжээ. Богино хугацаанд ийм сэргээн босголт хийхэд эрчим хүчний байгууллагууд аюулгүйн нөөцийг заасан түвшинд байлгадаг болсонтой  холбоотой гэж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан мэдэгдэж байна. Эрчим хүчний 27 тулгуур багана унаж, түүнийг сэргээн босгосонтой холбогдон гарч байгаа хохирол 180 сая төгрөг гэнэ.
Айл өрх усанд урсах, цахилгааны шон хугархаас гадна улсын хэмжээнд хэд хэдэн байршилд хатуу хучилттай замын эвдрэл гарчээ. Эвдэрсэн замын нийт урт нь 116 км болж улсад 1,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэнэ. Замын эвдрэл гэмтэл нэмэгдэх магадлалтай гэж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б. Цогтгэрэл мэдлээл өгч байна.
Нийслэлийн хувьд үерийн хохиролын хэмжээ бүрэн гараагүй хоёр хүн амь үргэдсэн харамсалтай мэдээ цацагдаж байна. Нийслэлд хоёр хүн амь үрэгдсэн бол Сүхбаатар аймгийн Халзан, Өмнөговь аймгийн Ханбогд суманд ухсан нүхэнд тогтсон усанд 3 хүүхэд живж амь насаа алдсан тухай онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Улаанбаатар хотод үерийн үед ирсэн дуудлагын 60 хувь нь айлын гэрт ус туулсан, 20 гаруй хувь нь орон сууцны орц зоорийн давхар усаар дүүрлээ гэсэн дуудлага байжээ. Нийт 9 дүүргийн нутаг дэвсгэрт 1800 өрх үерийн эрсдэлтэй орчинд аж төрдөг. Түүний 1225 нь зөвшөөрөлгүй газар буусан гэсэн мэдээлэл цацагдав. Тэрхүү 1225 айлыг хаана хэрхэн нүүлгэн буулгах талаар эцийн шийдвэр хараахан гараагүй байгаа аж. НОБГ-аас мэдээлж байгаагаас үзэхэд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айлын олонхи нь орон нутгаас хот бараадан нүүж ирсэн газрын завшөөрөлгүй олдсон газраа буусан айлууд байгаа гэнэ.
Онцгой байдлын байгууллагын ажилтнуудын ярьж байгаагаас үзэхэд нийслэлд өрхийн хэрэгцээнд хаана, хэн хэзээ ямар байдлаар газар олгож байгаа нь тодорхой бус. Ийм учраас олдсон газраа хашаа барьж суурьшдаг. Тэр нь үер, байгалийн гамшигт амь нас, эд хөрөнгөөн алдах гол шалтгаан болдог бололтой. Тэдгээр өрхийн эзэдтэй мэргэжлийн байгууллагынхан очоод уулзах гэхэд чулуу, мод нүүлэгдэг нохойгоо суль тавих зэрэг эсэргүүцэл үзүүлдэг аж. Эхний ээлжинд эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 1225 өрхийг буулгах суурьшлийн бүсийг нийслэлийн удирдлага бий болгох шаардлагатай болов бололтой. Ийм байдалд байгаа иргэдийн хэлдэг зүйл нь "Монгол улсын иргэнд Үндсэн хуулиар амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй. Тэр дагуу бид нийслэлд амьдарч байгаа газрын зөвшөөрөл олдохгүй байна” гэж хэлдэг гэнэ. Үндсэн хуулийн заалт нийслэлээс өрхийн хэрэгцээнд олгох газрын зөвшөөрөл хоёрын хоорондуур үерт айлууд урсаад байгаа бололтой.
Үерийн дараа нар гарах нь төв суурин газарт бохир нь хальсан орчин үүсдэг энэ нь халдварт өвчин дэгдэх нөхцөл болдог гэнэ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөмж гаргасан байна. Энэ сарын 22-24-нд бороо намжмал байдалд орж нар гарах бололтой. Нартай зэрэгцээд халдварт өвчин үүсгэх орчин бүрдэх магадлал өндөр болох гэнэ шүү.  Түүнээс болгоомжил, урьдчилан сэргийлэхтүн...                                                                     
Г. Эрдэнэбат
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СЭРГЭЭШГҮЙ НААДЪЯ
Монгол наадмын торгон ногоон дэвжээнд уран мэхийг уралдуулж, унэн хүчээ үзэж, үзэгч түмнээ цэнгүүлэхээр зодоглодог бөхчүүд маань эллэв тариа, эм бэлдмэлийн дэмээр барилддаг болоод удлаа. Харин энэ жил сэргээш илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдсон бөхчүүдийг барилдуулахгүй хэмээн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос шийдвэрлээд байна.
	Монгол түмэн, наадамчин олон сүүлийн 20 орчим жил сэргээшгүй наадмыг хүсч ирсэн. Энэ жил тэрхүү хүсэлт нь хүлээлтээр солигдон айсуй наадмаа угтах гэж байна. Гэсэн ч баяр наадмын дараа хэн нэгнийх нь шинжилгээний хариу сөрөг гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэр нь сэргээшид цэг тавьсан гэсэн үг бас биш юм.
	Уг нь монгол наадмын утга учир бөхчүүдийнхээ үнэн хүч, шандаст хүлгүүдийн хурд, эрхий мэргэн харваачдынхаа ид хавыг үзэж баясахад оршдог. Мөн төрт ёс, монгол ёс уламжлал, эх түүхээ дархалж, түүгээр хойч үеэ хөглөж хөтлөх хариуцлагатай баяр. Ямартаа л монголчууд "Бөх нь түвшин байвал эр нь түвшин байна. Эр нь түвшин байвал гэр бүл түвшин байна. Гэр бүл түвшин байваас төр улс түвшин байна” хэмээн үр хүүхдээ сургаж ирэх вэ.
	Нөгөөтэйгүүр, "Бөх хүн бүдүүн өвсөнд” гэх үг бас бий. Энэ үг ямар ч хүн алддаг гэсэн утгатай ч гэлээ сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн гэмийг цайруулах утгаар ярихад зохисгүй. Яагаад гэвэл, уран барилдааныг нь харж баясахаас гадна хүн чанар, ёс жудаг, зан суртахуунаас үлгэр авч ирсэн ард түмнийхээ өмнө бөхчүүд хазгай гишгэх ёсгүй юм. Адуу малтай ноцолдож, эмнэг хангал сургаж, тэр эрчээрээ чангарч ирсэн монгол эрчүүлийн амьдралын хэв маяг орчин цагийн хөгжлийн давалгаанд өөрчлөгдсөн ч мэхийг уралдуулж, хүчийг үзэн харгүй сайхан барилддаг монгол бөхийн жудаг тасрах учиргүй.
	Мэдээж сайн бөх олон байгаа, тэр дотроос ёс жудагийг эрхэмлэж, уран мэх, үнэн хүчийг харуулан олон түмнээ баясгаж яваа нь ч бий. Гэхдээ л бодоход гол горойм, бичихэд үзэг халтирам үзэгдлүүд үндэсний бөхөд олон байна.
	Тухайлбал, саяхныг хүртэл монголчууд "сэргээш" гэгчийг мэдэхгүй явлаа. "Гарьд Магнай" кинон дээр Даншигийн заан Молиго Очир, ноёны бөх Цагаан Жигмэдэд "Монгол бөхийн ёс жудгийг чам шиг юмаар таслуулахгүй. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ хэзээд ариун байх учиртай” гэж хэлдэг шиг тийм л ойлголт зонхилж байв.
	Гэтэл 2002 онд А.Сүхбат аварга сэргээш хэрэглэсэн нь илэрч дээр доргүй бужигнаснаар 2003 онд манай улс Допингийн эсрэг хуулийг УИХ-аар баталж байлаа. Түүнээс хойш наадам болгоны өмнө сэргээшийн талаар ёс юм шиг ярьдаг, шинжилгээ авдаг болсон. Наадам өндөрлөсний дараа бөхчүүд сэргээш хэрэглэсэн, хэрэглээгүй гэлцэн хэл ам хэсэгтээ дэгддэг ч ихэнхдээ хариуцлага тооцдоггүй нэг тийм жишиг бас тогтчихсон. Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн жагсаалт /Эх сурвалж: www.antidoping.mn/-ыг үзвэл:
2002 он: А.Сүхбат /анаболик стероид/
2003 он: Д.Батбаяр /анаболик стероид/
2004 он: Д.Мягмарсүрэн /анаболик стероид/
2004 он: Г.Ганхуяг /анаболик стероид/
2006 он: Д.Рагчаа /анаболик стероид/
2006 он: Г.Эрхэмбаяр /анаболик стероид/
2009 он: Ц.Сумъяабэйс /анаболик стероид/ •2009 он:
2009 он: Б.Соронзонболд /дексаметазон/
2011 он Г.Алтангэрэл /анаболик стероид/
2011 он: Ц.Цогбаяр /анаболик стероид/
2012 он: Б.Сугаржаргал /анаболик стероид/
2012 он: Х.Мөнхбаатар /анаболик стероид/
2014 он Б.Суманчулуун /анаболик стероид/
2014 он: Н.Адьяабат /анаболик стероид/
2016 он: Б.Баатарцол /мельдониум
2016 он: Б.Ганзориг / бүх цаг үед хориглосон хүч нэмэгдүүлэх бодис/
2017 он: С.Майнбаяр, Э.Даш, О.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Б.Номиндалай нарын нэр бүртгэгджээ.
	2018 онд үндэсний бөхийн 12 тамирчнаас шинжилгээ авснаас хойр бөх "В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ БНСУ-ын лабораторид илгээсэн тул холбогдох газрууд хариу гартал нэрийг нь зарлах боломжгүй гэж мэдэгдсэн. Харин чөлөөт бөхийн УАШТ-ний үеэр аймгийн арслан Б.Гончигтавхайн дээжнээс сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн, улсын заан Б.Соронзонболд шинжилгээ өгөхөөс татгалзсан тул хоёр бөхийн тэмцээн, уралдаанд оролцох эрхийг түдгэлзүүлжээ.
	Энэ бүхнээс үүдэн МҮБХ-ноос сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд цолыг нь хураах, наадамд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах зэрэг журам гаргасан ч олигтой хэрэгжээгүй. Харин ч урвуугаар хориотой бодист "донтсон” бөхчүүдийн нэгнийх нь давааг хүчингүйд тооцож чимэгийг нь хураасан атлаа нөгөөгийн барилдах эрхийг зургаан сараар хасах зэрэг зөрүүтэй шийдвэр гаргадаг болсон. Ижил зөрчил гаргасан байтал нэгийг нь өшиглөж, нөгөөгийн нь толгойг илэхээр "Сэргээш хэрэглэж болох юм. Хэрэглээл илэрсэн тохиолдолд үзэмжээр шийдэх юм байна” гэсэн ойлголт төрж таарна.
	Мөн сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд давааг цуцалж, цолыг нь хүчингүй болгох зэрэг шийдвэр нь тав даваагүй бөх улсын цол хүртэх боломжийг нээж өгч байгаа нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа. Дээр нь бөхчүүд ил, далд цолны найраа хийсэн гэх авлигын асуудал сүүлийн үед яригддаг болсон ч шалгаж, хариуцлага тооцсон удаа үгүй. Сүүлийн үед торгон ногоон дэвжээнд барилдах гэж гараад учраагаа дэлссэн, самардсан, тийрсэн бөхчүүд ч мэр сэр бий. Хэн болохыг нь наадамчин олон, уншигч түмэн нэртэй, устай нь мэдэж байгаа тул энд бичих илүүц биз.
	Харин "сэргээш” гэгч шидтэй эд нь Өмнөговийн нүүрсний замаар тээвэр хийдэг жолооч нарын хэрэглэдэг "мими” шиг сэтгэцэд нь нөлөөлдөг юм биш байгаа. Барилдах гэж гараад зодолддог, учраагаа "мангасддаг” нь сэргээшийн нөлөө юу, өөр шалтгаантай юу гэдгийг тогтоогоогүй ч, мэргэжлийн байгууллагууд энэ талаас нь шалгачихад буруудахгүй л болов уу.
	Өнөөдөр тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг бөхчүүд Бөхийн өргөө тойрсон бөөн хэрүүлтэй угтлаа. Талцсан талууд зодоглох уу, "зодолдох уу” гэдгийг таашгүй. Ард түмний хандиваар боссон өргөөг хэн өмчилж, ямар ашиг олж ирсэн нь бүү мэд. Нэг иймэрхүү байдалтай монгол түмэн маань наадах гэж байна. Төр, түмний наадмын цэнгэлийн манлай болсон үндэсний бөх ийм байдалд хүрсэн нь нэг талаар, монгол төр ялзарсны илрэл байх. Нөгөө талаар, монгол ёс заншил, монгол хүний жулаг жилээс жилд гээгдэж буй эмгэнэл гэхээс өөр хэлэх үг үл олдоно.
	Хамгийн гол нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн шийдвэрээсээ бүү ухраасай. Монгол наадам гаднаас авчирсан химийн элдэв бодисоор хүлэг морио галзууртал тарьчихаад уралдуулдаг, бөхчүүд нь хүч тамир сэлбэхээс гадна магадгүй сэтгэцэд нь хүртэл нөлөөлдөг эм тарианы шидээр ид хаваа гайхуулдаг байж таарахгүй.
	Нэг үгээр хэлбэл, бөх нь ч, харваач нь ч сэргээш хэрэглээд, уяачид нь мориндоо сэргээшийн тариа, эм бэлдмэл өгч "галзууруулчихаад” хүний нялх үрийг унуулж уралдуулаад байх юм бол наадам биш жинхэнэ утгаараа зэрлэг цэнгэл болно. Монголчууд сэргээшгүй наадмыг хүсч байна.
Зууны мэдээ
Ч.Зотол]]></description>
ИРГЭНИЙ ЭРХ АШИГ ЧУХАЛ УУ, ТӨРИЙНХ ЧУХАЛ УУ
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хуульчид шуугиж эхэлсэн. Тэд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйг нэлэнхүйдээ эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна лээ. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ мэргэжилтнүүд болон судлаачдын дуу хоолойг сонсдоггүй төрийн түшээдтэй гэдгээ дахин мэдрэх вий гэсэн болгоомжлол бизнесийнхэнд байна.
	ЧОНО БОРООНООР...
	Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зав-дахдаа хүмүүсийн анхаарлаас гадуур байлгаж хийх сонирхол нь давамгайлсныг олон нийт шүүмжилж буй. Хөлбөмбөг гээд хэсэг нь хошуурч, нөгөө хэсэг нь Улсын их баяр наадам гээд өөр зүйлд анхаарал хандуулаад тун завгүй яваа. Тиймээс "Чоно борооноор” гэгчээр энэ агшныг далимдуулж, дээрх хуулийг өөрчлөхөөр санаархаж байгаа боловуу хэмээн "Эксклюсив” компаниaн захирал Г.Майцэцэг хэлэв. Хэд хэдэн бизнес эрхлэгчтэй энэ талаар ярилцах гэтэл тэд хуулийг өөрчлөх гэж байгаа тухай ямар ч мэдээлэлгүй байсан юм. Тэр ч бүү хэл бизнесийнхний эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолойг төрийнхөнд хүргэдэг байгууллагынхан ч үүнийг мэдээгүй байлаа.
	Үнэхээр хуулийг өөрчлөн баталвал улсын эдийн засагт ихээхэн хохирол учирна гэдгийг үйлдвэрлэгчид сануулж байна. Учир нь энэ өөрчлөлт Засгийн газрыг хязгааргүй эрх мэдэлтэй болгож, иргэд болон аж ахуйн нэгжийн шүүхэд хандах эрхийг нь хязгаарлах юм байна. Тиймээс хууль батлагч дээд байгууллагын эрх мэдэлтнүүд "цонх” үеийг ашиглахаар улайрч буй бололтой.
ЮУГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ  БАЙГАА ВЭ?
	Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7 болон 5.1.1 гэх заалтуудыг өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Ингэснээр энэ хууль гол ач холбогдлоо алдах аж. Тодруулбал, дээрх хуулиар иргэн, аж ахуйн нэгж эрхээ хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд шүүхэд ханддаг. Мэдээж төрийн байгууллага, яам, агентлаг, Засгийн газраас гаргасан шийдвэр, хөтөлбөр хувь хүн, хуулийн этгээдийг хохироох нь бий. Үүнийг өнгөрсөн хугацаанд Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн асуудалд хэн буруудсанаас харж болох юм.
	Бүр тодруулбал, Захиргааны маргааныг шийдвэрлэхэд дийлэнх хувьд нь төрийн байгууллага болон Засгийн газар түүний харъяа байгууллагын буруу шийдвэрээс улбаалан хохирсон нь тогтоогдсон байдаг юм байна. Тэгэхээр энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Засгийн газар болон түүний харъяа байгууллагуудыг Захиргааны хэргийн шүүхийн харъяалалаас гаргаж байна хэмээн өмгөөлөгч Х.Баасанжаргал хэлэв. Өөрөөр хэлбэл, тэдгээр байгууллага иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасныг мэдүүлэх газаргүй болгож буй гэнэ.
	Цаашилбал, 10 гаруй жилийн түүхтэй Захиргааны хэргийн шүүхийг "нурааж” байгааг хуульч, өмгөөлөгчид онцолж байна. Аливаа зүйлийг хийхдээ шинэчилж, сайжруулж, урагш тэмүүлэх учиртай. Гэтэл энэ удаад Захиргааны ерөнхий хуульд оруулахаар зэхэж буй нэмэлт, өөрчлөлт нь ухралт болсныг тэд тодотгов.
ӨМЧ ХУВЬЧЛАЛ БА ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
	Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг Монголын хуульчдын холбоо өнгөрсөн пүрэв гаригт зохион байгуулсан юм. Энэ үеэр хуульчид "Ухралт” хийж болохгүй хэмээн энэ удаагийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Хуульчдын форумын үеэр ч энэ асуудлыг хэлэлцсэн юм. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг яаруу, сандуу, үндэслэл муутай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэж улайрч байгаа аж.
	Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан маргаан шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Өмнө нь Засгийн газар ялагдаж байсан. Энэ удаад ялалт байгуулахын тулд ийм алхам хийж байна гэж харагдаж буй. Нөгөөтэйгүүр өмч хувьчлалын талаар ярьж байгаа энэ үетэй давхцаж буй нь ч хүмүүсийн хардлагыг дагуулж байна. Өөрөөр хэлбэл, хувьчлах асуудлыг хэлэлцэхэд ямар нэг саад учруулахгүй байх алхам гэх хардлага бас байгаа юм. Хэрэв энэ хуульд өөрчлөлт орчихвол Захиргааны хэргийн шүүхэд маргаантай явж байгаа Засгийн газар болон түүний харъяа яам, агентлаг мөн төрийн байгууллагатай холбоотой маргаан цуцлагдах аж. Ингэснээр тендер, концесс зэрэг асуудлууд дахин хуваарилалтад орох болно гэдгийг ч форумын үеэр хүмүүс ярьж байв.
	Энэ хуульд өөрчлөлт орсноор бизнесийнхэнд илүү халтай. Мэдээж иргэдэд ч хамаатай. Бид эдийн засгийн хямралаас арайхийн "мултарч” хэсэгхэн амсхийж байгаа. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж бас "тансагладаг” эрх мэдэлтнүүд барьцаа ахиулж, арга нь нарийсч хууль өөрчлөх замаар хувийн хэвшлээ боомилж байгаа нь харамсалтай. Түүнчлэн Захиргааны ерөнхий хууль нэмэлт, өөрчлөлт оруулан батлахаар улайран зүтгэж буй хууль санаачлагчид иргэний эрх ашиг чухал уу, төрийнх чухал уу гэдгийг эргэн сайтар бодох биз ээ.
	Зууны мэдээ
	Д.Оюунчимэг
Мал ахуй-дэлхий нийтийн ухаараагүй соёл
<!--TBegin:http://arkhangai.mn/uploads/posts/2018-06/1528707564_15287008385b1e1fa60da32.jpg|left--><!--TEnd-->Хүн төрөлхтний түүхэнд анх удаа сая гаруй хүн нэг доор амьдарсан нь мал ахуйтнууд.
Хүн төрөлхтний түүхэнд анхны төр илийг мал ахуйтнууд байгуулав. С.Сэргэлэн.
Эр хүн шиг байж, ид хаваараа гайхуулаач, бөхчүүд минь ээ
<description><![CDATA[<!--MBegin:http://arkhangai.mn/uploads/posts/2018-06/1528364580_7d5bd882-4ce4-48f5-96a3-d8eda359801a.jpg|left--><!--MEnd-->Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхчүүд хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Даваа гарагаас эхлэн дэвжээнүүд цагийн хуваарийн дагуу цэнгэлдэхэд ирж, наадмын бэлтгэлээ базаах гэнэ.]]></description>
Ан агнуур хобби биш
<description><![CDATA[<!--TBegin:http://arkhangai.mn/uploads/posts/2018-06/1528351931_5b1894a3d998c7.07262378.jpg|left--><!--TEnd-->"Ангийн улирал эхэллээ" гэх сэтгэл хөдөлгөм үгний цаана маш олон адал явдал, саад бэрхшээл, амжилт ололт бий. Харин анд явах гөрөөчин хүнд ямар зан чанар байх хэрэгтэй вэ? Энэ талаар Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл ярьж байна]]></description>
ХҮҮХДИЙН НУЛИМС БУС УЛСТӨРИЙН ЗОРИЛГО ЧУХАЛ...
Хүүхдийн мөнгөөр шоудаж олон нийтэд таалагдахыг хүсэгч улстөрчид  эцэстээ насанд хүрээгүй хүүхдийг олны өмнө гаргаж, нулимсыг нь үзэх ч гэж дээ.
Тодруулбал, Ардчилсан намаас зохион байгуулсан "Монголоо сонсъё" өдөрлөгийн үеэр хүүхдийн мөнгөний асуудлыг хөндөж, Орхон аймгийн 10 настай Л.Бранижал охиныг уйлуулан байж олны өмнө яриулсан бичлэгийг цахим сүлжээнд байршуулжээ. Ингэхдээ охин "Таван настайдаа хагас өнчин, найман настайдаа бүтэн өнчин болсон. Гэвч хүүхдийн мөнгө авдаггүй. Энэ талаар УИХ-ын гишүүдэд захиа бичсэн ч хариу ирээгүй” хэмээжээ.
Үнэн хэрэгтээ энэ нь тэр жаахан охин хэрхэн амьдарч, ямар ирээдүй түүнийг хүлээж байгаад бус улстөрчдийн ердөө хэдхэн цагийн шоунд зориулагдсан бичлэг байсан нь харамсмаар. Олон нийтийн хувьд дээрх бичлэгийг үзсэн хүмүүс охиныг өрөвдөж байхад улстөрчдийн хувьд "ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВДАГГҮЙ” гэдэг нь чухал байсан бололтой.
Гэвч Л.Бранижал охины хувьд 2012 оны аравдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж, 2017 оны нэгдүгээр сараас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг гэдгийг оршин суугаа Орхон аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээс мэдэгдээд байна.
Нэг үе улстөрчдийн хувьд өөрсдөө өрөвдүүлэх тактик баримталж байсан бол одоо өөрсдөө өрөвдөгчдийн дүрд хувирч, цаашлаад хүүхдийн гэнэ, итгэмтгий занг ашигладаг болсон нь энэ удаагийн үйлдлээр харагдав бололтой. Угтаа бол АН-ынхан "МАН-ынханыг хүүхдүүдээс хэдэн төгрөг харамлаад, харж, хандах эцэг, эхгүй бол энэ мэтчилэн хөсөр хаяж байна" л гэж харуулах гэсэн байх. Гэвч будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр бусдын булайг харуулах гэсэн биш харин ч өөрсдөө хуулийг гууль болгож байгаагаа илчиллээ.
Мэдээж хүүхдийн мөнгийг хүлээж буй өрх олон байдаг. Түүгээр ч зогсохгүй өнөөгийн Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар хүүхдийн мөнгийг хэнд олгох вэ гэдэг асуудлаа шийдэж чадахгүй шоу үсэргэж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, үүнийг нь АН-ынхан болон МАН-ын зарим гишүүн ч илэрхийлсэн. Тэр ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох хуулийн төсөл өргөн барьсан.
Гэтэл үүнтэй зэрэгцээд Засгийн газраас хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 80 хувьд хүргэх хуулийн төсөл өргөн бариад байгаа. Өдгөө УИХ-аар дээрх төслүүдийг хэлэлцүүлж байгаа. Харин үүндээ дэм тус болгох үүднээс хүүхэд ашигласан нь эргээд бусад хуулийн заалтаа буюу Зөрчлийн хуулийн 6.20 дугаар зүйлд "Хүүхдийг өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан хүнийг 100,000, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл боллоо.
Түүгээр ч зогсохгүй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө "Монголоо сонсъё” аянаа Монгол хүүхдээ уйлуулах аян болгож, олны дургүйцлийг ихэд хүргэв бололтой. Тиймдээ л хүүхдийн нулимс бус улстөрийн зорилгоо чухалчилсан болов уу.
		Өглөөний сонин
		Б.Төгөлдөр
Ташуурдахын оронд татаж унагах  “дон”
Монголын хөгжлийн хоцрогдлын шалтгаан нь засаглалын тогтворгүй байдал гэдгийг урд өдөр нь Эдийн засгийн форум дээр амтай болгон ярив.  Харин маргааш нь  буюу 23-ны өдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлэг хуралдаж,  Засгийн газрыг, тэр дундаа овоо хараандаа онилоод байгаа хоёр сайдыг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана  гэж АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэв. 
Манай улс төрчдийн ой санамж ийм ахархан болчихсон юм уу хаашаа юм, өчигдөр ярьсанаа маргааш нь мартчихдаг юм байна.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүр хадуурч дээрхи хоёр сайдыг Үндсэн хуулийн цэцийн  шийдвэрээр УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах боломжтой гэв. ҮХЦ-д хандах гээд байгаа шалтгаан нь энэ аж. Тийм нэг гарц гаргах гээд байгаа юмуу аль эсвэл боломж байж болно хэмээн тооцож байгаа юу.
Сөрөг хүчин гэхээр л огцруулах тухай ярьдаг байж болох уу. Ийм жишиг Монголын улс төрд хэв шинжит үйлдэл болж тогтож байна. Сөрөг хүчин гэдэг өргөн утгаараа улс орны эрх ашгийн төлөө хамтрах, хальтирахад нь  түшиж, хазайхад тулах хамтрагчийг хэлдэг баймаар. Гэтэл яахаараа нийтийн эрх ашиг бус, зөвхөн өрсөлдөгчийн нүдээр харж, өшөө хорсол ханхлуулахаа сөрөг гэж тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй. Бусдын жишгээр бол улстөрийн соёл, хэм хэмжээ гэж байдаг юм шиг байна лээ. Гадаад дотоод явж, туршлага их судалснаараа манай улс төрчид үүнийг гайхалтай сайн мэддэг байлгүй дээ.
	<p style="outline: none; font-family: m6; line-height: 24px; padding: 10px 20px 10px 0px; background: url(" right bottom>Улс орны хэмжээнд хэдэнтээ засаглаж, юм үзэж нүд тайлсан намын хувьд АН-ынхан улс орны эрх ашгийн асуудлаар шинэ сэргэг шийдэл, хөгжлийн боломжит хувилбаруудын гаргалгааг олж, сөрөг хүчинтэйгээ "сөргөлдөж” байгаа бол гоё харагдах байлаа. Хэдий болтол нэг ийм огцруулах асууудлаар тулга тойрон цам харайх юм бэ.
Ардчилсан намынхан энэ хаваржин Засгийн газрын хоёр сайдыг эсвэл бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай ярилаа. Хусмаа чамалсан хүүхэд шиг л дахин дахин яриад байна. Тэд энэ саналаа анх дөрөвдүгээр сарын эхээр гаргаж тавьж байв.
Ардчилсан Намын араанд зуугдсан тэр хоёр нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар. АН огцруулах үндэслэлээ "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хагас жил өнгөрч байгаа ч хэл ам татсан олон асуудал гаргасан. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах бичиг өргөн барьж байна.
Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой олон асуудал гардаг. Хамгийн наад зах нь гэхэд төсвийн тухай хуулийг зөрчиж, тодотгол хийхгүй яваа нь буруу. Ц.Нямдорж сайдын тухайд Г.Алтантай эрх ашгийн хувьд холбоотой юу. Төрийн өндөр албан тушаалтан түрээсийн байранд амьдарч байгаа нь магадлах ёстой асуудлуудын нэг гэж бид харж байгаа” гэж тайлбарлаж байв.
Монголын хууль тогтоох дээд байгууллагад бүлгийн хэмжээнд ажилаж байгаа сөрөг хүчний  үндэслэл тайлбар гэхэд дэндүү ядмаг, арга ядсан байдалтай. Төрийн сайд хүн түрээсийн байранд амьдрах, эсвэл өөрийн байранд амьдрах нь Монголын улс төрд тийм чухал уу.
Сангийн сайд нь нэгэнт төсөвлөгдөж хуваарилагдсан санхүүгийн эх үүсвэрээ ашиглаад хүүхдийн мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлэх нь гэмт хэрэг үү, эсвэл эерэг шийдэл үү.
Ном журмаараа бол Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд нь санал болгож,  УИХ баталж томилдог. АН-ынхан нэр бүхий хоёр сайдыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ процесс нь өөрөө хууль зүйдээ хэр нийцэж байгаа юм бол.
Нөгөө талаасаа нэр бүхий хоёр сайдыг буруутай гэдгийг хэн ч нотлоогүй. Шүүх буруутай гэдгийг тогтоогоогүй байхад хэн нэгнийг буруутан хэмээн цоллох нь бас хүний нэр төрд халдсан хэрэг болно. Энэ тухайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "АН-ын бүлэг зарим сайд нарыг огцруулах шаардлагыг тавьсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд Засгийн газар шийдвэр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай холбоотой асуудал шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй” гэсэн хариултыг хэвлэлийнхэнд өглөө.  Энэ бол АН-ынхны хүлээгээд байгаа тэр хариу байх.   
Гэтэл яг үүнтэй зэрэгцэн АН-ын  бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Х.Хүрэлбаатар нарыг огцруулах шаардлагын хариу авах хугацаа дууссан тул цаашид хэрхэх тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Хурлын дараа АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийж "Бид ингээд зогсчихгүй. Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана. Дан ганц энэ хоёр сайдын асуудал биш. Цаашдаа бусад эрх ашгийн зөрчил гаргаж байгаа сайд нарын асуудлыг ч бид сөхөж ярина" гэлээ. Түүнчлэн АН дээр хоёр сайдын асуудлаар хуульчдын баг ажиллаж байгаа гэдгийг тэр дуулгалаа.
УИХ дахь АН-ын бүлэг хэрэв хоёр сайдыг огцруулах шаардлагыг хүлээж авахгүй бол  Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина хэмээн  "айлгаж” байсныг бодвол энэ удаад шаардлагаа арай зөөлрүүлжээ.  Гэхдээ хоёр сайдын асуудал энэ зунжингаа үргэлжилж, магадгүй намрын чуулганаар үргэлжлэн дуншиж болзошгүй.
Сөрөг хүчний хувьд эрх баригчдыг ташуурдахын оронд татаж унагах ийм дон Монголын улс төрд хоноцын сэтгэлгээнээс өөр юу ч үлдээсэнгүй.
М.Нэргүй
Хуучин атлаа шинэ мэт үгийн цаадах нийгэм
Жендер. Энэ үг монголчууд бидний хувьд шинэ биш ч гэлээ өнөөдрийг хүртэл бодол сэтгэхүйдээ хэвшүүлж, хуучин болгож чадаагүй л байна. Учир нь, манай улсад хүйсийн тэгш байдал алдагдаагүй ч ажил хөдөлмөр эрхлэх, шийдвэр гаргах төвшинд харьцаа алдагдсан. Тодруулбал, хөдөлмөрийн зах зээл дэх эрэгтэй, эмэгтэй хүний оролцоо, тэдний цалин хөлс, ажил мэргэжлийн ялгаа их. Судалгаанаас харахад бөөний худалдаа, орон сууц, нийтийн аж ахуй, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, үйлдвэрлэл, хүнсний салбарт эмэгтэйчүүд ажилладаг бол сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй цалин хөлс өндөртэй уул уурхай, барилга, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр, мэдээлэл холбооны салбарт эрэгтэйчүүд давамгайлж байна. Эмэгтэйчүүдийн голлон ажиллаж буй салбар нь жижиг аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэлт ихтэй учир нийгмийн хамгааллын асуудал нь доголдолтой байдаг. Товчхондоо, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж цалингийн ялгаа багасахгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд гаргасан судалгаагаар аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсдын сарын дундаж цалин улсын хэмжээнд 955.9 мянган төгрөг. Үүнээс эмэгтэйчүүдийнх 846.1 мянга, эрэгтэйчүүдийнх нэг сая 67.9 мянга, зөрүү нь 221.8 мянган төгрөг байна. Энэ зөрүү наад зах нь тэтгэвэр, тэтгэмжид нөлөөлдөг байна. Тухайлбал, 2016 оны байдлаар эмэгтэйчүүдийн тэтгэврийн дундаж хэмжээ эрэгтэйчүүдийнхээс 18.6 хувиар бага байжээ.
Цалингийн ялгаа нь эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн статус зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Сүүлийн үед залуу болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажилд авахаас татгалзах, эрт тэтгэвэрт гаргах хандлага давамгайлах болов. Үүгээр ч зогсохгүй зарим ажил олгогч ажилтан авахдаа, халахдаа ч хүйсээр ялгаварладаг. Ажилд авахдаа юуны түрүүнд гэр бүлтэй, хүүхэдтэй эсэхийг нь тодруулж, улмаар ар гэрийн ачаалал багатай эмэгтэйчүүдийг сонгодог. Хэрэв гэр бүлтэй бол ойрын хугацаанд хүүхэдтэй болохгүй шүү гэдэг шаардлага тавьдаг бичигдээгүй зарчим бий. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн хариуцлага, жендерийн соёлын талаарх мэдлэг дутмаг, ухамсар суугаагүйтэй холбоотойг мэргэжилтнүүд тодотгож байна. Нөгөө талаас уул уурхай, барилга, автозам гэх хүнд чиглэлийн үйлдвэрүүдэд эмэгтэйчүүд ажиллах ажлын байр хомс байдаг. Үүнээс гадна ажлын тогтвор суурьшил, нийгмийн хамгааллаар хамгаалагдсан байдал, ажлын цаг, албан тушаал ахих боломжоор эрэгтэй, эмэгтэйчүүд мөн л ялгаатай. Угтаа бол үүнд хүйс ямар ч хамаагүй. Нэгэн жишээ татъя. Цэцэг гэдэг эмэгтэй, нөхөргүй, мэдлэг чадвараараа дарга боллоо гэж бодоход түүнийг "арын хаалга”, танил талаараа энэхүү албан тушаалд очсон гэж харддаг. Түүний оронд Дорж байсан бол хэн ч юу ч хэлэхгүй. Энэ нь хөдөлмөрлөх, түүнээс хүртэх үр ашиг буюу цалин хөлсний жендерийн тэгш бус байдал бодитой оршин байгааг илтгэж байна. Бидний бүтээсэн түүнээсээ салж чадахгүй байгаа өнөөгийн нийгмийн дүр төрх, олон нийтийн хандлагыг өөрчлөхгүй, бүх зүйл аяндаа цэгцэрнэ, соёл яваандаа өөрчлөгдөнө гэж хүлээвэл хүйсийн тэгш эрхийн асуудлыг шийдэх хүртэл 220 жил хүлээх судалгаа бий. Хөгжлийн онолоор эмэгтэйчүүдийг бүрэн ашигладаггүй нөөц гэж үздэг учраас тухайн улс орны хөгжилд тэдний оролцоо хэрэгтэй аж. Хэрэв, эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн харилцаанд бүрэн орж, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг болчихвол дэлхийн эдийн засаг даруй 22 их наяд ам.доллараар нэмэгдэх боломжтойг НҮБ судалгаагаар тогтоожээ. Иймд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хөлсийг эрэгтэйчүүдийнхтэй адил болгох талд дэлхий нийт анхаарал хандуулж байна. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу хэн боловч улс орноо хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож, үр шимээс нь тэгш хүртэж, хамтдаа урагшлах нь өнөөгийн хөгжлийн гол зарчим билээ. Ингэснээр хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмждэг уламжлалт арга барил халаагаа өгч, жендерийн тэгш байдал гол шалгуур болж байна. Ер нь жендер, жендерийн тэгш эрх, тэгш байдал гэж юу юм бэ.
Энэ талаар ярихаар манай нийгэмд жендерийн ялгаа байхгүй гэж маргадаг хүн олон. Тэгвэл эрэгтэй хүн эмэгтэй хүн шиг гэж хэлүүлэхээс ичдэг бол эмэгтэйчүүдийг эр хүн шиг гэвэл тэдэнд магтаал болдог. Энэ бол жендерийн ялгаа. Харин гэр бүлд ямар харилцаа байх нь тэдний ухамсарт сонголт. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн жендер гэхээр зөвхөн улстөрчдийн асуудал мэтээр ойлгох нь өрөөсгөл юм. Жендер цаг хугацаа, орон зай, хүрээлэн буй орчин, эрх мэдэл, улс төрийн харилцаанаас үүдэн өөрчлөгдөж байдаг. Харин жендерийн тэгш эрх гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаварлалгүй хандах үйл явцыг хэлдэг. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэйчүүдийн ялгаатай байдлыг дэмжиж, нийгмийн тогтолцооны нөлөөг тэнцвэржүүлэх замаар эрх тэгш байдлыг хангах явдал юм. Харин хүйсээр ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоосны үр дүнд эрэгтэй, эмэгтэй хүн нийгмийн амьдралын бүхий л хүрээний үйл ажиллагаанд эрх тэгш оролцож, үр шимээс нь тэгш хүртэж, үүрэг хариуцлагыг мөн адил хүлээх нь жендерийн эрх тэгш байдал гэж холбогдох мэргэжилтэн тайлбарлав. Товчхондоо, эрэгтэй, эмэгтэй хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, тэднийг эрх тэгш үнэ цэнэтэй байлгахыг хэлдэг байна. Бид үүнийг л хүсдэг. Тэгвэл жендерийн тэгш бус байдлаас яаж гарах ялангуяа хөдөлмөрийн харилцаатай холбоотой тэгш бус байдлыг таслан зогсооход манай улсад хууль эрхзүйн орчин ямар төвшинд байна вэ. Манай улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэгш эрх, адил боломжоор хангахад аль ч цаг үед анхаарч иржээ. Ардын хувьсгал ялсан жилээс эмэгтэйчүүдийг богтлохыг хориглож, эрэгтэйчүүдийн нэгэн адил суралцах эрх олгож, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж ирсэн түүхтэй аж. Түүнээс хойш энэ чиглэлд олон улсын төвшинд идэвхтэй хамтран ажиллаж, 1960-аад оноос хойш эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийг устгах талаар НҮБ болон олон улсын байгууллагаас баталсан 30 гаруй конвенцод нэгдэн оржээ. Тодруулбал, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд, 2017-2021 он хүртэл "Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр"-ийг өнгөрсөн онд баталсан. Тус хуулийн зорилт нь улс төр, эрхзүй, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрхзүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж буй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан болон жендертэй холбоотой асуудлыг шийдвэрлэх гол хөшүүрэг нь энэ юм. Харин Засгийн газар олон нийтийн жендерийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг баталсан. Ингэснээр манай улс Ази тивдээ жендерийн асуудлаар ахиц дэвшил гаргасан цөөн орны тоонд багтав. Төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд жендерийн зарим үзүүлэлт сайжирч байна. Тухайлбал, хөвгүүдийн сургууль завсардалт багасч, бага болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүйсийн харьцаа тэнцүү, их, дээд сургуульд суралцагсдын дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн жилүүдэд бодлого, хөтөлбөр, хууль эрхзүйн орчинг бүрдүүлж чадсаны үр дүн юм. Тэгвэл цаашид бид юун дээр анхаарах ёстой вэ. Жендерийн тэгш байдал нь нэг салбарын дагнан хариуцах хүрээнээс хальсан, салбар дундын зохицуулалт, олон талт хамтын ажиллагаа шаарддаг.
Тиймээс хуулийг үндэсний хэмжээнд сурталчлан таниулж, ойлголт, мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд нэн түрүүнд анхаарах нь зүйтэй. Нөгөө талаар жендерийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт нь хуулийг хэрэгжүүлэхгүй байх шалтгаан болжээ. Энэхүү хэвшмэл ойлголтыг арилгахад бүх нийтийн жендерийн боловсролыг дэмжих зайлшгүй шаардлага үүсээд байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн асуудлыг онцгойлон анхаарч үзэх нь хөгжлийн хүрсэн төвшинг улам баталгаажуулж, ахиулдаг аж. Тиймээс эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог зөвхөн улс төрөөр хязгаарлахгүйгээр бүх шатны шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөлмөрийн насныхныг дэмжиж үнэлэх, хамтдаа хөгжих тэгш боломжийг олгох нь зүйтэй. Учир нь, өнгөрсөн оны бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй нь тэдэнд хөдөлмөр эрхлэх сонирхол харьцангуй өндөр байгааг харуулжээ. Иймд эмэгтэйчүүдийн энэхүү хүсэл эрмэлзлэлд нийцсэн бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ тэдний төлөөлөл цөөхөн уул уурхай, санхүү гэх мэт салбарын өндөр цалинтай ажлын байранд ажиллах боломж, бололцоог бүрдүүлэх, тусгайлан дэмжих арга хэмжээ авах нь зүйтэй юм. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь бизнес эрхлэн явуулах нөхцөлийг бүрдүүлж, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай. Түүнчлэн ажил олгогчид ялгаварлан гадуурхсан тохиолдолд энэ талаар мэдээлэх, гомдол гаргахдаа эрхзүйн туслалцаа хялбархан авах нөхцөл бүрдүүлэх нь зүйтэй юм. Хүний эрхийн боловсрол, жендерийн тэгш байдлын асуудлыг дэлхийн улс орон боловсролын тогтолцоондоо суулгах үүрэг хүлээсэн байдаг. Үүний нэгэн адил манай улс олон улсын жишиг, нийгмийн шаардлагын дагуу энэ талын ойлголтыг сургуулийн өмнөх наснаас нь эхлүүлэн өгч, адил тэгш боломж олгодог нийгмийг цогцлооё.
С.ЮМСҮРЭН
ТОМЧУУД ТООДОГГҮЙ НОГООН ХӨГЖИЛ
Мянганы тунхаглал хэмээх бодлогын бичиг баримтыг батлагдсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2000 оны хурлаас хойш Sustainable development гэх нэр томъёо дэлхий нийтийн анхаарлын төвд орох болсон бөгөөд монголчууд ч үүнийг нь нутагшуулахын тулд Тогтвортой хөгжил гэж орчуулаад хэсэг "үзсэн”.
	2012 онд НҮБ-ын тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар тулгамдаад байгаа асуудлуудаа хэлэлцэж, тогтвортой хөгжилд хүрэх, ядуурдлыг бууруулах чухал арга хэрэгсэл болох ногоон эдийн засгийг улс орон бүр өөрийн онцлогт тохируулан хөгжүүлэхийг зөвлөсөн бөгөөд Монгол улс түүхэндээ анх удаа буюу 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан засгийн газрынхаа бүтцэд үндсэн чиг үүргийн "ногоон хөгжлийн” яамыг шинээр байгуулж, 2014 онд Ногоон хөгжлийн бодлого хэмээх бодлогын бичиг баримтыг УИХ-аар батлуулсан.
	Харамсалтай нь батлуулсан бодлогоо хэрэгжүүлдэгийн даваан дээр Байгаль орчны яам газрын наймаачдын гарт орж түүнээс цааш ногоон хөгжлийн бодлогын сураг тасарсан билээ.
	Судлаачид ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дараах үндсэн бүлэгт хувааж үздэг.
Эко-тээвэр
Сэргээгдэх эрчим хүч
Ногоон барилга
Хаягдлын менежмент
Газар, усны менежмент
ТЭНЭГ НЬ ДЭНДСЭН ТЭЭВРИЙН БОДЛОГО
	Төр гэх институцийн үндсэн үүрэг нь иргэддээ үйлчлэх. Төрийн бодлого гэдэг зүйл иргэдийнхээ ая тух, аюулгүй байдлыг хангахын тулд л гардаг. Харин манай улсын тээврийн бодлого бол яг эсрэгээрээ... Бүр бүхлээрээ нэг л биш!
	Улаанбаатар хотын нийтийн тээврийн бүх автобус нь төв зам дээрээ бөөгнөрч зогсоод, бөглөрчихдөг. Жолооч нар нь хүн тээвэрлэж яваагаа мартчихдаг. Хоорондоо уралдаж давхиад мөргөлдчихдөг. Хотын дарга нар нь иргэдийнхээ хувийн машиныг долоо хоногтоо багтаагаад бүтэн өдрөөр нь сул зогсоочихдог. Татвар хураамжаа болохоор яс авдаг хэрнээ, жил бүр 53 хоног (бараг л 2 сар) машинаа унахаар нь торгодог. Татвар шийтгэл нь ч дүүрч гэхэд өвлийн хүйтэнд нялх үрээ тэврээд автобус, такси хүлээж зогсох ч таатай зүйл биш шүү дээ...
	Ачаа тээврийн бодлого бол бүүр тасарчихсан тэнэг. Орчин цагт яавал бага зардлаар их тээвэр хийх вэ гэдэг дээр улс орон, албан байгууллага бүр толгойгоо гашилгаж эко-тээвэр гэх цоо шинэ бодлого хүртэл гаргаж түүнийгээ хөгжүүлэх гэж төрөл бүрийн судалгаа шинжилгээ хийж байна. Гэтэл манай нэг том дарга 3000-4000 жолоочоо ажилтай байлгахын тулд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг бариулахгүй гэсэн тайлбар тавиад сууж байж билээ. Төмөр замаа барьчихвал тэрнээс илүү олон хүнийг ажлын байртай болгож болно гэдгийг ойлгодоггүй ээ...
	Тэр олон машины бензин тос, засвар үйлчилгээний зардал, агаарын бохирдлын хэмжээ, аваар ослын тайлан, алдагдсан боломжийн тооцоог бүүр харахыг ч хүсдэггүй ийм сохорчихсон төр, дүлийрчихсэн төрийн бодлого гэж байх уу?
	Агаарын бохирдол их үүсгэдэг гэх шалтгаанаар ХБНГУ ирэх жилээс дизель түлшээр ажилладаг бүх автомашинаа зах зээлээсээ шахаж гаргахаар төлөвлөж. Гэтэл манай дарга нар түлш бага зарцуулдаг приус машинаа ад үзэж татвар тавиастай... Яаж зүүлэгтэхээрээ амьдралаас хэт тасархай тэнэг шийдвэр гаргаж болдог юм байгаам, бүү мэд!
	СЭХДЭГГҮЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ
	Манай улс нар, салхи, усан цахилгаан станц барихад хамгийн тохиромжтой талаарх тайлан тооцоо бишгүй бий. АНУ-ын Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр хийгдсэн Монгол улсын салхин эрчим хүчний атласаас харахад, Монгол улс зөвхөн салхинаасаа жил бүр 8 триллион киловатт/цаг эрчим хүч гаргаж авч болно гэж тооцоолжээ.
	Монгол нутгийн 10% нь салхины өндөр нөөцтэй, Монголын говь дэлхийн хамгийн их нарны  эрчим хүчний нөөцтэй гурван том говь цөлийн нэг. Өөрөөр хэлбэл, зөвхөн говьд баригдах нарны болон салхин цахилгаан станциудаараа Хятадын хэрэглээг бүрэн хангаж барах нь.
	Манай улстай найрсаг хамтын ажиллагаатай байдаг, хамгийн ихээр хандив тусламж үзүүлдэг Япон, Герман зэрэг улсууд сэргээгдэх эрчим хүчний технологиороо дэлхийд тэргүүлдэг. Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хэлэлцээрийн дагуу сэргээгдэх эрчим хүч ашиглан үйлдвэрлээгүй бүтээгдэхүүнд онцгой татвар тавихаар болжчихож. Зөвхөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлээд экспортлоход манай улс дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 улсын тоонд зүй ёсоор орох боломжтой. Ойрын ирээдүй бол гэрэлтэй л харагдаад байх юм, харамсалтай нь бид хөдөлдөггүй ээ.
ҮХЭШГҮЙ МӨНХИЙН МОНГОЛЧУУД
	ДЭМБ-ынханы 2016 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хот Бээжингээс тав дахин их агаарын бохирдолтой болж таарсан. Нийслэлчүүд бид хоолой боохоос өгсүүлээд ургийн хөгжилд гаж нөлөө үзүүлдэг "хорт утааны” асуудлаар өвөл бүр бухимддаг ч хавар болонгуут л таг мартчихдаг.
	Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил бараг 20 жил ярианаас цааш ахисангүй. Шат шатны дарга нар жил бүр л гоё супер төсөл танилцуулж, төсвөө батлуулдаг ч мөнгө цавчихаас өөр шальтай зүйл хийгээгүй гэхэд бараг л хилсдэхгүй. БОНХЯ-ныхан сайдын багцаасаа 9 тэрбум төгрөг гаргаж "капитал” засвар хийх гэтэл БХБЯ-наас 7 тэрбум төгрөг гаргуулаад "будаг нялаад” өнгөрсөн цаг саяхан. "Эвдэрхий” цэвэрлэх байгууламжаасаа болоод жил бүр л хотоороо өмхий самхай ханхлуулж, баас шээсээ ч шальтай ялгаагүй бохир усаа Туул голруугаа шахдаг, түүнийгээ эргүүлээд хоол ундандаа хэрэглэдэг бөгөөд гэр хорооллын айлуудын модон жорлонгоос үйлдвэрлэгдэж буй хөрсний бохирдлын талаар бол бүүр дурсдаг ч үгүй. Гуравхан цагийн бороонд шалчийчихдаг хотынхоо өндөрлөг газарт бүх гэр хорооллоо бөөгнүүлчихээд, жил бүр буудаг үер усны үеэр модон жорлонгийн бохирыг "хальт” санадаг ч тэнгэр цэлмэхэд бас л мартчихдаг.
	Агаар, ус, хөрсний бохирдлоос болж жилдээ хэдэн ураг гажигтай төрж, хэдэн иргэн хорт хавдар тусч, бас үхэж үрэгдэж байгаа талаарх тоо баримт хаана ч үгүй. Үүнээс улбаалаад улсаараа хэдэн төгрөгний зардал чирэгдэл учирч, иргэд нь хэчнээн эмчилгээ сувилгаа хийлгэж байгааг хэн ч таашгүй. Ерөөс монголчууд "запас” амьтай юм шиг л ажиллаж амьдарцгаадаг.
	Сүүлийн жилүүдэд барууны орнуудад ногоон барилга гэдэг консепц өндөр авч байгаа. Тоймлоод хэлбэл, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, дулааны алдагдал хамгийн бага байх хийцтэй, агаар бохирдуулдаггүй халаалтын системтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, бохир усаа цэвэрлэх, дахин ашиглах технологитой, тав тухтай орчин үеийн орон сууцыг хэлээд байгаа юм.
	Ногоон барилгын жижигхэн жишээ хэлэхэд, өндөр хөгжилтэй орнууд орон сууцныхаа цэвэр усыг зөвхөн зэс турбагаар л түгээдэг, харин манайд зэвтэй турбагаар усаа дамжуулдаг. Манайд зэсийн нөөц хангалттай бий, түүгээрээ турба хийгээд орон сууцнуудынхаа турбаг сольчих боломжтой. Байгалиасаа цэвэр цэнгэг усыг түгээхдээ заавал импортын зэвтэй төмрөөр "муутгаж” хэрэглэх шаардлага байдаг ч юм уу, үгүй ч юм уу?!
ГАМШИГ ДУУДСАН ХОГ ХАЯГДАЛ
	Улаанчулуутын хогийн цэг гэж бий. Тэнд хогон дунд хүн сүрэг амьдардаг болоод удаж байна. Зөвхөн Улаанчулуут ч биш, хаа хамаагүй хог хаядагаасаа болоод монголчууд тэр аяараа хогон дунд амьдарч байгаа гээд хэлчихэд нэг их буруутахгүй. Хог хаягдлын менежмент гэдэг ойлголт бол манайдаа харь гарагийн хүний яриа шиг л ойлгомжгүй сонсогддог.
	Үгүй ээ, яахав. Ахуйн хог хаягдал нь ч дүүрч. Байгальдаа шингээд алга болчих байлгүй. Аюултай хог хаягдлаа яах гээд байгаа ард түмэн бэ? Хэдхэн жилийн өмнөөс цөмийн хаягдал булшлах гэлээ, булдаг байгууламж барих гэлээ гээд хэсэг нөхөд жагсаж цуглаад сүрхий сенсацилаатахсан. Тэдгээр жагсагчдын ярьж байгаачлан гадаадаас цөмийн хаягдал оруулж ирээд булах гээд байгаа бол буруу. Гэхдээ гадаадаас цөмийн хаягдал оруулж ирээд булна гэдэг тийм ч амар асуудал биш бөгөөд угаасаа тэгэх боломж ч байхгүй байх. Харин цөмийн бөгөөд аюултай хог хаягдал булшлах байгууламж барих нь бол туйлын зөв.
	Хэдийгээр Монголд цөмийн хаягдал ялгаруулдаг томоохон үйлдвэр, атомын цахилгаан станц байхгүй ч гэлээ анагаах ухааны салбарт хэрэглэгддэг рентген туяаны аппаратнаас үүсэх цацраг идэвхит хаягдлаас өгсүүлээд гибрид машины ашиглагдахаа больсон батерий гээд бүхэл бүтэн улсын хэрэглээнээс үүсэх аюултай хаягдал, тэдгээр нь хуримтлагдах тохиолдол бишгүй бий. Харамсалтай нь тэр хаягдлаа бид ахуйн хогтойгоо нийлүүлээд "чулуудчихдаг”. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрчимтэй нэмэгдэж байгаа хорт хавдар гэх өвчний цаад шалтгаан нь яг л үүнтэй холбоог эрүүл мэндийн салбарынхан нотолдог. Байрныхаа подволд мөнгөн ус хадгалдаг иргэд яаж ч эрүүл байх вэ дээ?!
	Тиймээс хог хаягдлын менежмент, дамаа ялангуяа аюултай хог хаягдлын асуудлаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрээ яаралтай хэлэлцэж, нэг тийш нь шийдэхгүй бол Улаанбаатарчууд атомын станц дэлбэрсэн орчин шиг хортой нөхцөлд амьдарч байна!
	ЦЭНГЭГ УСАА ТОЙРЧ БҮЖИГЛЭХҮЙ
	Сүүлийн хэдэн жил монголчуудын дунд яригдаж буй томоохон сэдэв бол яахын аргагүй Оюу толгой төсөл. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг эс тооцвол иймэрхүү том төсөл хэрэгжүүлж огт үзээгүй монголчуудын хувьд тус төслийн хөрөнгө оруулалтын гэрээнээс өгсүүлээд "бүх зүйлс” нь шүүмжлэлийн бай болдог.
	Эрдэнэт үйлдвэртэй харьцуулан, орос ах нар Эрдэнэт үйлдвэрийг ашиглахын тулд Эрдэнэт хотыг барьсан, гэтэл Оюу толгойн хөрөнгө оруулагчид уурхайнхаа хажууд хот битгий хэл, тосгон ч барьсангүй гэх нь ч бий. Асуудлын гол нь Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчид хот барих дургүйдээ биш бөгөөд цэвэр усны гавьтай нөөцгүй говь нутагт томоохон хот барих шаардлагатай юу гэдэгт л бий.
	Яг энэ шалтгаанаар, Монгол улсын нийт хүн амын тал илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөц дуусчихвал яг яах вэ? Арваадхан жилийн өмнө насанд хүрсэн хүн живэхээр хэмжээний их устай байсан Дамбын, Сэлбийн, Улиастайн голууд өнөөдөр хаана байна? Цэнгэг усны нөөцийнхөө хувьд Улаанбаатар хот яг хэдэн жилийн настай вэ? Цаашдаа нийслэлээ нүүлгэе гэвэл, шинэ хот бария гэвэл Монголын төр аль зүгт мөрөө гаргавал зохилтой вэ? Энэ талаар хийсэн тооцоо, судалгаа бидэнд бий билүү?
	Хотын иргэдээ цэвэр усаар хангадаг өндөрийн худгуудыг хаагаад газрыг нь зарчихдаг, аргаа барсан Азийн хөгжлийн банкныхан гүний худаг бариатах гээд мөнгө өгөхөөр голын эрэг дээр арваадхан метр худаг ухаад үлдсэн мөнгийг нь идчихдэг төрийн түшээдэд ер нь ямар л судалгаа байгаа аж дээ... Усгүй бол хот, бүүр улс ч оршин тогтнож чадахгүй гэдгийг төр удирдаж яваа том дарга нар маань гадарладаг байгаа?!
	Хөгжил гэдгийг яаж ч ойлгож болно, аль ч тохиолдолд цэнгэг усаа л бараадаж таараа. Цөлжилт, хуурайшилт, түүнээс улбаалсан ой хээрийн түймрийг нэг мөр дарж авъя гэвэл томоохон усан сангууд байгуулж, усны сав газруудын нэгдсэн менежментийг сайжруулах учиртай.
	2012 онд байгуулагдсан засгийн газар Усны аж ахуйн яам татан буугдаснаас хойш айлын шоовдор хүүхэд шиг гадуурхагдаж явсан цөөн хэдэн усны мэргэжилтэнгүүдийнхээ үгийг төрийн түвшинд анх удаа сонсож улсынхаа хэмжээнд усны сав газрын нэгдсэн менежментийг эхлүүлж чадсан нь сайшаалтай.
ТОМЧУУД ТООДОГГҮЙ НОГООН ХӨГЖИЛ
	Аж үйлдвэржилт хэт хөгжиснөөс улбаалж дэлхийн дулаарал гээч "хадны мангаа” дийлдэхээ больж байгаа бололтой. Энэ зууны эцэс гэхэд хойд туйлын мөс хайлж, далайн түвшин 8.9 метрээр дээшлэх тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум орчим хүн усанд автах нь. Тиймээс л НҮБ-ын дэргэд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн хэмжээний томоохон хурал цуглаан хийж, тэдгээр хурлуудынхаа шийдвэрээр хөгжингүй баян орнууд нь хөгжиж буй ядуу буурай орнууддаа ногоон хөгжлийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, хандив тусламж өгцгөөхөөр тохирчээ.
	Ногоон хөгжил гэдэг ойлголтыг бодлогын бичиг баримтын түвшинд хагас хугас ч гэсэн боловсруулж, төрийн бодлого болгож чадсан нь яахын аргагүй ИЗНН-ын гавъяа мөн. Өөрсдийгөө үндэсний хэмжээний том нам гэж тодотгох дуртай АН, МАН-ынхан Тавантолгой, Оюутолгой гэх мэт мега-төслүүдийн тендер, концесс л сонирхохоос ногоон хөгжил гэх жижигхэн сэдвийг ямар тоох биш. Уг нь НУБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хурлыг эх орондоо зохиож жаахан "дөвчигнөөтөхвөл” Парисийн хэлэлцээрийн дагуу 2020 оноос эхлээд жил бүр 100 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилт авах боломж байгаа л юмсан.
	Эхлүүлсэн ажлаа дуусгаж, улсынхаа хөгжлийг зөв горимонд нь оруулмаар байвал дараагийн удаад Байгаль орчин, ногоон хөгжлийн биш Дэд бүтэц, ногоон хөгжлийн яамыг байгуулж бодлого боловсруулах ёстой юм байна лээ шүү, ИЗНН-ынхаан...
	Бурхан А.Баярхүү
Засан хүмүүжүүлэхэд заавал “шоронжуулж” шийтгэх ёстой гэж үү
-Эндээс гарахад хүмүүс яаж хандах бол гэхээс айж байна- 
Хэн ч байсан буруутай зүйл хийсэн бол түүнийхээ төлөө хариуцлага хүлээж, буруугаа ухамсарлан цаашид тэр алдаагүй давтахгүй байх нь чухал. Нэг үгээр  хүний нийгэмд амьдарч буй хэнбугай ч хуулинд захирагдан амьдрах нь төрт ёсны нэг хэм хэмжээ. Гэхдээ нийтээр даган мөрдөх хууль журам нь өөрөө хийдэлгүй, алдаа мадаггүй, цоорхой байтугай сэмэрхийгүй байх нь чухал. Гэтэл зарим хууль тогтоомжууд тэр дундаа Эрүүгийн хуулинд амьдралд нийцээгүй зүйл заалт цөөнгүй байгаа нь ажиглагддаг. Энэ дундаас Насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхдүүдэд хүлээлгэх ял шийтгэл нь хэтэрхий шоронжсон хатуу заалттай байгаа нь амьдрал дээр олон сөрөг үр дагавар, олон гомдол шүүмжлэл дагуулсаар байна.
Зарим нэг жишээ баримт дурдъя.
Баримт 1: Ховд аймгийн Мянгад сумын харъяат нэр бүхий сурагчид хамтран хулгай хийсний улмаас нэг жилийн хорих ял сонсон төмөр торны цаана хоригдоод байгаа билээ. Хэрэг явдлыг судалж үзэхэд нийт мөнгөн дүнгээр 200 мянга орчим төгрөгийн архи пиво, тамхи бусад зүйлсийг хулгайлсан бөгөөд хохирлоо бүрэн барагдуулсан байна. Энэхүү хэргийг 18 настай 1 иргэн, 12-р ангийн 2 сурагч хамтран үйлдсэн бөгөөд хэргийг санаачлан гардаж хийсэн иргэн 1.3 жил, бусдын нөлөөнд орж хэрэг үйлдсэн 2 сурагч тус бүр 1 жилийн хорих ял сонссон. Энэхүү 2 сурагчийн ял, шийтгэлийн нөхцөл нь уруу татаж аргагуйн эрхэнд оруулсан буюу уриалан дуудсан хүн нь тэдэнтэй ижил хэмжээний ял авч байгаад тэдний ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн байв. Уг хэргийн мөрөөр орон нутгийн Боловсролын байгууллага болон хүүхэд хамгаалал, хүний эрхийн байгууллагын ажилтнууд тухайн хүүхдүүдтэй газар дээр нь очиж уулзаж хэргийн талаар багагүй судалгаа хийжээ.  
Энэ хүүхдүүд зан төлөвшлийн хувьд тийм ч яахаа алдсан, засан хүмүүжүүлэх аргагүй болсон хүүхдүүд биш гэдэг нь тэдэнтэй ярилцаж суухад анзаарагдаж байв. Мөн уг хэргийг шүүн тасалж мөрдөн байцаасан нөхцөл байдалд ч гэсэн учир дутагдалтай зүйл байсныг хэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тус сумын хэсгийн төлөөлөгч болон хэргийг шалгасан прокурорын шалган байцаасан арга барилд хууль зөрчсөн үйлдлүүд байсан нь хүүхдүүдийн ар гэрийнхний гаргасан гомдол, хэлсэн ярианд нь дурдагдаж байв. Тухайлбал, хүүхдүүдээс байцаалт авахдаа хүч хэрэглэж нэг ёсондоо зодож хэргийг хүлээлгэсэн. Мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг өмгөөлөгч, асран хамгаалагчгүйгээр байцааж өөрсдийнхөө аргагүйн эрхэнд орж гэмт хэрэгт холбогдсоныг тайлбарлан ойлгуулах боломжгүйгээр хүчээр ял авахад хүргэсэн зэрэг зөрчил байсан. .
Мөн эдгээр хүүхдүүд маш их цочрол буюу сэтгэл санааны гутралд орсон нь илэрхий байсан юм. Тэдний хувьд амьдралд нь суусан энэ хар толбыг дахин арилгах боломжгүй болсондоо гэмшиж байна хэмээн өөрийн эрхгүй нулимс урсгаж байв. Гэхдээ хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл бол тэд "эндээс гараад хүний царай яаж харна. Эргээд нийгэм рүү орох хүсэл төрөхгүй байна” хэмээн итгэл алдарсан айдастай болсон байлаа. Тэд бол дөнгөж амьдралд хөл тавьж буй хүмүүс. Амьдралын эрээн бараан буруу зөвийг ухаарах гэж тэмцэж яваа иргэн. Нэг нь оюутны ширээнд дөнгөж хөл тавьж байсан бол хоёр нь төгсөх ангийн сурагчид юм. Сургуулиа төгсөөд эмч болно хэмээн дэврүүн мөрөөдөлтэй явсан ч хүний нөлөөнд орохдоо "үгүй” гэж хэлж чадаагүйнхээ төлөө ийнхүү харанхуй нүхэнд унасан мэт итгэл сэтгэлийнхээ галыг бөхөөчихөөд байгаагаа хэлж суух нь харамсмаар. Анх энэ хэцүү нэртэй газар орохдоо аав ээжтэйгээ уулзахыг, бас хурдан гарахыг хүсдэг байсан ч одоо бол аав ээжийнхээ царайг ч хармааргүй санагддаг болсон гэх нь тэр ...
-"Ээжээ би гармаар байна” гээд шөнөжин уйлж зүүдлээд хонодог-
Баримт 2: Ховд аймгийн Дарви сумын 9-р ангийн сурагчийн үйлдсэн хулгайн хэрэг. Тэрээр нийт дүнгээр 560.000 төгрөгийн эд зүйлс, мөнгө хулгайлсан бөгөөд хохирлыг бүрэн барагдуулсан боловч мөн 1 жилийн хорих ял авсан байна. Түүнтэй уулзаж ярилцаж хэргийн учир явдлыг сонсоход дэлгүүрээс мөнгө хулгайлж байгаад баригдсан байна. Хэн ч харсан хүүхдээрээ хэтэрхий зүггүй түүнийг ийм байдалд хүргэсэн зүйл бол амьдралынх нь хэрэгцээ хангагдаж чадахгүй, ядуу тарчиг амьдарсных нь илрэл, үр нөлөө гэлтэй. Ээж дүүгийн хамт амьдардаг бөгөөд ээж нь тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй байна.
Тэрээр хэлэхдээ "ээжийгээ их санаж байна. Эндээс л гармаар байна” хэмээн үг болгоныхоо завсар хэлж байлаа. Түүнийг шөнө унтахдаа "ээжээ намайг хурдан гаргаж аваач” хэмээн уйлдаг тухай хажуу дахь хүүхдүүд нь ярьж байв. Сэтгэл эмзэглэмээр. Ийм л сэтгэлийн хат суугаагүй, хар бурууг санах, өөрийгөө хамгаалах хүч дутуу байгаа тэдэнд төрийн төмөр нүүр хэтэрхий хатуу санагдахгүй байна гэж үү. Тэдний хувьд одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдээд байгаа нь энэ юм.
Хүүхдэд хүлээлгэх хариуцлага хэтэрхий "шоронжсон” агуулгатай байна  
Энэ бүхнээс үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-иар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь амьдрал дээр нэлээдгүй асуудал дагуулж, 18 нас хүрээгүй хүүхдийг аль болохоор хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенци, пактын зарчимд нийцээгүй асуудал болоод байгаа юм. Харин 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэмт хэргийн ангилал харгалзахгүйгээр "хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, "хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зэрэг зохицуулалт байсан бол 2015 онд шинэчилэн батлагдсан Эрүүгийн хуулиар эдгээрийг зөвхөн "хөнгөн гэмт хэрэг” гэж хязгаарлан, дараах байдлаар зохицуулсан байна. Үүнд: - Эрүүгийн хуулийн 8.1 дэх "Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” зүйлийн 4 дэх заалт "Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” - Эрүүгийн хуулийн 8.6 дах "Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалт "Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дах хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” - Эрүүгийн хуулийн 8.7 дах "Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалт "Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж 1 - 3 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” Эрүүгийн хуулиар гэмт хэргийг "хөнгөн” ба "хүнд” хэмээн ангилж буй ангилал нь насанд хүрэгсдийн үйлдэж буй гэмт хэргийн шинж чанар, хор хохирол болон бусад шинж чанарыг нь үндэслэж ангилсан ангилал бөгөөд үүнийг насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт шууд хамааруулан авч үзэх нь учир дутагдалтай юм.
Гэтэл хүүхдийн үйлдэж буй гэмт хэргийн ихэнх нь оюун санаанд нь нийгэмд харш үзэл бодол хэвшил болон тогтсоноос шалтгаалаагүй, харин тухайн цаг үеийн нөхцөл байдал, болж буй үзэгдлийг зөв үнэлж, түүнтэй холбогдуулж өөрийнхөө явуулж буй үйлдлийн нийгмийн хор уршгийг богино хугацаанд бүрэн гүйцэд ойлгож, үнэлэх дадлага туршлага, чадвар дутсантай холбоотой байдаг байна. Иймээс ч олон улсын хэмжээнд "насанд хүрээгүй хүүхдийн шүүн таслах ажиллагаа” гэх нэр томъёог хэрэглэж, гэмт хэрэгт яллагдаж, сэжиглэгдэж байгаа хүүхдийн шүүх ажиллагааг насанд хүрэгсдийн ерөнхий процессоос ялгаатай хэрэглэдэг байна.
Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй Эрүүгийн хуулийн өнөөгийн зохицуулалтыг энэ хэвээр үлдээвэл өнөөдрийн ороо бусгаа нийгмийн золиос болсон, шоронжсон хүүхдийн бүхэл бүтэн нэг үеийг бий болгох аюул дагуулах магадлалтай. Ялангуяа өсвөр нас гэдэг бол маш онцлогтой нас, энэ бол хүний хүүхэд наснаасаа насанд хүрсэн хүн рүү шилжих бүхэл бүтэн үеийг хэлнэ. Энэ үедээ зөв төлөвшихөд нь гэр бүл, хамт олон, сургууль, нийгэм гэдэг олон зүйл нөлөөлнө. Манай улсын нийгэм, эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдал өсвөр насныхныг зөв төлөвшин тогтнох орчинг бүрдүүлж өгч чадахгүй байгаа. Ялангуяа ядуурал, ажилгүйдэл газар авсан энэ цаг үед хичнээн ч соён гэгээрүүлээд бид энэ асуудлыг арилгаж чадахгүй, нийгмийн нөхцөл байдал сайжиртал энэ асуудал байсаар байх болно. Гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийг шоронд явуулснаар хүмүүжүүлнэ гэж байхгүй, харин ч тэр хүүхэд ирээдүйд улам л эргэлзээтэй хүмүүжилтэй, ёс зүйтэй хүн болж төлөвшин тогтнох суурийг бий болгох аюултай.
Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948 гэмт хэрэг бүртгэгдсэн ба эдгээрийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг гэсэн статистик байна. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт ажил зохион байгуулж буй хэдий ч хүүхдээс үйлдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийн гаралт төдийлөн буурахгүй байна. Дэлхийн 193 орон, түүн дотор Монгол улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцийн 3(1) дүгээр зүйлд "насанд хүрээгүй хүний шүүн таслах ажиллагааны тогтолцооны хүрээнд хүүхдийн сайн сайхныг харгалзаж, дээдлэх ёстой бөгөөд насанд хүрээгүй хууль зөрчигчдөд авах арга хэмжээ нь түүний үйлдсэн зөрчил, тухайн хүүхдийн нөхцөл байдалтай уялдах ёстой” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийн Эрүүгийн хуулийн эрх зүйн зохицуулалт нь хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулсан, түүний хувийн нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, түүнд нь тохирсон арга хэмжээ авахын оронд заавал хорих ял оноож, шоронд явуулахаар шийтгэнэ гэж зохицуулж буй нь хүүхдэд нэн харгис хандсан хэрэг болохоос гадна манай улсын зүгээс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй явдал болж байна.
Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дараах байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа нь нийгмийн нөхцөл байдлаас ажиглагдаж байна. Тухайлбал, Төслийн 1 дүгээр зүйлээр Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дах хэсэг дах "Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй”  гэсэн заалтыг хүчингүй болгож, "хүнд” хэмээх ангилалын гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүний хувийн нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, түүнд нь тохирсон арга хэмжээ авах, заавал хорих ял оноохгүйгээр шийдвэрлэх боломжийг нээж өгөх нь зүйтэй юм.
Мөн төслийн 2 дугаар зүйлээр Эрүүгийн хуулийн 8.6 дах "Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалт болон 8.7 дах "Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалт дах "хөнгөн” гэдгийг тус тус хасч, ингэснээр мөн л өсвөр насны хүний хувийн нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, түүнд оноосон хорих ялыг хүнд, хөнгөн гэх ангилал харгалзахгүйгээр тэнсэх, хойшлуулах байдлаар шийдвэрлэх боломжийг нээж өгөх шаардлагатай. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд насанд хүрээгүй хүүхдүүд буюу өсвөр насны гэмт хэрэгт үйлдсэн иргэдийг засан хүмүүжүүлэхэд заавал "шоронжуулж” шийтгэх нь учир дутагдалтай юм.  
Ж.Саруул 
Үндсэн хуулийн цэц хугацаа нь дууссан гурван гишүүнтэй боллоо
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Тэрээр ТӨХ-ны даргаар ажиллаж байгаад 2012 оны тавдугаар сарын 9-ний өдөр УИХ-аас нэр дэвшиж Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж байлаа. Тиймээс хуулиар олгосон бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Д.Сугараас гадна хуулийн хугацаа нь дууссан хоёр гишүүн Цэцэд байна. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн цэцэд суусан, Цэцийн дарга, орлогч даргаар тасралтгүй ажилласан хүн бол Н.Жанцан байдаг.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Түүнийг хамгийн сүүлд 2011 оны тавдугаар сарын 5-нд дахин томилжээ. Ингэхээр Н.Жанцангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил дөрвөн хоног болж байна гэсэн үг.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Бас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн бүрэн эрхийн хугацаа Н.Жанцангийнхтай адил нэг жил дөрвөн хоногийн өмнө дуусгавар болсон байна.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Н.Жанцан, Д.Наранчимэг хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлж Цэцийн гишүүн болгож байсан. Ингэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хоёр эрхмийн орны хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй юм.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Харин Д.Сугар УИХ-аас нэр дэвшиж байсан болохоор орных нь хүнийг нэр дэвшүүлэх эрх УИХ-д хадгалагдаж байгаа юм.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр Д.Наранчимэгийн оронд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг нэр дэвшүүлж байв. Харамсалтай нь УИХ, тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийнхэн эрс эсэргүүцэж, саналыг нь унагасан байдаг.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Тэр үеэр Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Н.Жанцангийн талаар асуусан нэгэн гишүүний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "…Жанцан гуайг Ерөнхийлөгч одоохондоо байж байг гэсэн” гэх хариултыг өгч байсан юм. Бас л марзан хариулт шүү.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Ингэж Р.Бурмааг унагаснаас хойш Ерөн­хийлөгчийн зүгээс Цэцийн хугацаа нь дууссан гишүүдийн асуудлыг хөндөөгүй. Н.Жанцан, Д.Наранчимэг нар Цэцийн гишүүний бүрэн эрхийг эдэлсээр л суугаа юм.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Өнөөдөр энэ хоёр эрхэм дээр нэмэгдэж байгаа Д.Сугарын хувьд өнгөрсөн хугацаанд Цэцийн гишүүний бүрэн эрх халхавч, бамбай болж ирэх шиг болсон. Түүнтэй холбоотой гэх МИАТ-ийн, "Эрдэнэт үйлдвэр”-ийн гэсэн хэд хэдэн хэрэг яригддаг.  Тэгэхээр өнөөдрөөс Д.Сугарын оронд очих хүний нэр яригдаж таарна.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Харин Ерөнхийлөгч Х.Баттулга хугацаа нь дууссан гишүүдийн оронд хэн хэнийг, хэзээ нэр дэвшүүлэх гэж байна вэ гэдэг мэдээлэл яг одоогоор алга.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>"…Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэж үг бий. Бас "…Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэж ч ярьдаг. Нэгэнт хуулийн хугацаа нь дууссан энэ гишүүд "…Ерөнхийлөгч, бас УИХ хэзээ миний оронд хүнээ нэр дэвшүүлэх бол” гээд харж суугаа нь тодорхой юм. Үндсэн хуулийн цэц хавиар ийм асуудал байна. Гишүүдийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад л байдаг. Яагаад ч юм, байлгаад л байдаг.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Гэтэл Ерөнхийлөг­чийн зүгээс шал өөр албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа гэдэг юмаар оролдоод сууж байна. Түүний зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гээд оронд нь томилох хүнийг цахим санал хураалт гээ­чээр тодруулаад байгаа юм.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Угтаа Х.Энхжаргал Мон­гол Улсын Ерөн­хий­лөгчийн нэр дэвшүүлс­нээр 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр УИХ-аас АТГ-ын даргаар томилогдсон байдаг. Тэгэхээр түүний бүрэн эрх хэрэгжээд хоёр жил болоогүй байна гэсэн үг. Харин хуульд заасан хугацаа нь Цэцийн гишүүдийнхтэй адил зургаан жил буюу 2022 оны долдугаар сарын 8-нд дуусах юм байна.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Ер нь бол Үндсэн хуулийн цэц, АТГ хоёулаа Монгол Улсад хуулийг мөрдүүлэх үүрэгтэй онц чухал байгууллага. Тэгэхээр Ерөнхийлөгч маань эхлээд Үндсэн хуулийн цэцэд хугацаа нь дуусчихаад өөрийнх нь амыг харж суугаа хоёр хүний асуудлыг шийдэх  хэрэгтэй болж таараад байгаа юм. УИХ ч бас өнөөдөр бүрэн эрх нь дуусч байгаа Д.Сугарыг чөлөөлөх асуудлаа шуурхайлах биз ээ.
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
<p style="margin-bottom: 15px; text-align: justify; box-sizing: border-box; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Б.ДАМДИН-ОЧИР
НАСТАНГУУДАА ХҮҮЛДЭГ БИШ, ХАРИН ХАЛАМЖИЛДАГ “ХҮҮТЭЙ” БОЛЪЁ
Өндөр настангууд ихэнх нь буюу 80 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй байдаг гэх судалгаа бий. Тэтгэврийн зээлээ хэдэн жил, сараар нь авсан хөгшүүл бэлэн мөнгөний боломж байхгүй хүүхдүүдийнхээ гарыг харж амьдардаг гэхэд хилсдэхгүй болов уу. Тэтгэврийн зээл аваад юунд зарцуулсан бэ гэж асуухаар нөгөө л Цагаансар, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр болон хүүхдүүдийнхээ "шахаасаар"  хэрэгцээнд нь нэмэр болох үүднээс зээл авсан гэх.
Дөрвөн хөгшинтэй тэтгэвэр болон тэтгэврийн зээлийн талаар асууж тодруулахад гурав нь зээлтэй, тэтгэвэр гэж авч мэддэггүй шүү дээ гэв.
Өндөр настан Д.Оюунтунгалаг "Тэтгэвэрт гараад гурван жил болсон. Хүүхдийн байгууллагад 30 гаруй жил ажилласан хэрнээ миний тэтгэвэр 250 мянгаар тогтоогдсон. Харин энэ онд 27 мянган төгрөг нэмэгдсэн. Тэр мөнгө нэмэгдэхээс өмнө би гурван жилээр тэтгэврийн зээл авчихсан. Байшин барих гээд зээл авсан. Тэтгэврийн зээлийн хүүгийн талаар сайн ойлголт байхгүй ээ. Хүү гэж авдаг юмуу. Одоо тэтгэврийн зээлийнхээ зөрүү болгож 27 мянган төгрөгөө сард авчихдаг юм” гэлээ.
Өндөр настан Л.Бавуу "Би ганц хүүтэй хүн. Миний хүүгийн эхнэр хүнд өвчтэй гээд гадаад руу эмчилгээнд яваад удаж байна. Хүүдээ нэмэр тус болох үүднээс 2019 он хүртэл тэтгэврийн зээл авчихсан. Тэр болтол үхэх эрхгүй. Амьдрахын эрхэнд таксинд явдаг юм. Тэтгэврийн тухайд би 300 гаргаж авдаг юмаа. Зээлийн хүү буурлаа л гээд телевизээр яриад байдаг юм билээ. Мань мэтийн амьдралд ямар нэмэр тустай мэдэхгүй шүү дээ ах нь. Тэтгэвэрээ барьцаалсан хүн. Банкныхан намайг үхэж болохгүй шүү гэдэг юм. Өрөнд орчихгүйн тулд үхэх эрхгүй л явж байна даа” гэв.
Өндөр настан Д.Дүгэрмаа "Би малчин хүн. Тэтгэвэрт гараад долоон жил болж байна. Малчид их бага тогтоогддог юм билээ. Би одоо нэмэгдэлтэйгээ 280 авдаг шүү. Олон ам бүл тэжээдэг болохоор хоёр хөгшиний тэтгэвэрийн мөнгө амьдралд хүрэлцэхгүй ээ. Манай хөгшин Цагаансараар тэтгэврийн зээл авсан. Сая би үргэлжлүүлээд авчихлаа, оюутан хүүхэдтэй, энэ жил сургуулиа төгсөнө. Мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд байхаар нь намар 9 сар хүртэл зээлчихлээ. Харин зөрүү болгож 50 мянган төгрөг авч байхаар банктайгаа ярилцаж тохиролцсон” гэлээ.
Өндөр настан Балжинням "Миний хувьд сая нэгдүгээр сард тэтгэвэртээ гарлаа. Насаараа мал малласан хүндээ. Тэтгэврийн доод хэмжээгээр тогтоолгосон.  Эрэгтэйчүүдийн хувьд тэтгэврийн нас өндөр байна. Тэтгэврийн насаа хүлээсээр байгаад үхэх юмуу, хаашаа юм бэ. Төрийн хишгийг хүртэж чадахгүй нөгөө ертөнц рүү явбал үнэхээр харамсалтай. Тиймээс төр засаг нь бодлогоо уян хатан болгож насыг нь цаашлуулах биш наашлуулах нь зүйтэй. Одоогоор сар бүр тэтгэвэрээ авч байна. Тэгээд л хүүхдүүд зээл авахуулчихгүй бол сар сардаа авах нь амар юм байна. Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгосон гээ биздээ. Одоо дахин бууруулах боломжтой гэж ярьдаг билээ. Тэрийг холбогдох газрууд нь анхаарвал бидэнд аштай юу даа” гэлээ. Гэх мэтээр тэтгэврийн зээлийнхээ "боол” болчихсон хөгшид олон байна. Нөгөө талаар тэтгэврийн зээл дарамт ч гэж ярих юм. 
Тэгвэл Монгол шиг төр нь банктайгаа нийлж байгаад тэтгэврийн хэдэн хөгшдөө өндөр хүүгээр хүүлж суудаг улс гэж дэлхийд байхгүй. Тэтгэврийн зээлийн хүүг 12% болголоо гээд хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр гавьяа байгуулсан мэт ярьж бичсэн.  Энэ өмнө нь байсан 18 хувь харьцуулахад сайжирсан үзүүлэлт байх, гэхдээ улс орондоо хийдгээ хийгээд гавьяаныхаа амралтанд сууж байгаа хүмүүсийнхээ тэтгэврийн мөнгийг дэлхийд байхгүй өндөр хүүгээр хүүлж байгааг яагаад ч зөвтгөх боломжгүй. Үүнийг засаж залруулах учиртай. Дахин хэлэхэд "тэтгэврийн зээл" гэдэг нь төрийн оролцоотой хийсэн санхүүгийн маш том луйвар гэх.  Үүнийг тайлбарлахад,
1-т, Тэтгэвэр гэдгээ бид зөв ойлгох учиртай. Энэ бол хэн нэгнээс эсвэл улсаас зүгээр авч буй мөнгө биш юм. Улстөрчдийн босгож гийгүүлсэн ч мөнгө биш. Харин олон жилийн турш өөрийнхөө шударга хөдөлмөрийн хүрээнд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ буцааж авч буй хэлбэр юм. Өөрөөр хэлбэр өөрийнхөө төлсөн мөнгийг өөрөө буцаан авч буй гэсэн үг. Өөрийнхөө мөнгийг өөрөө авахдаа дэлхийд байхгүй өндөр хүү төлдөг схемийг манайхан л бодож олж чадна. Хүүлэгч эдийн засаг гэж үүнийг хэлээд байгаа юм.
2-т, Тэтгэврийн сан гэдэг нь сул чөлөөтэй мөнгө маш ихээр эргэлддэг талбар. Бусад улсын хувьд бол хөрөнгийн зах зээлийнх нь хамгийн том хөрөнгө оруулагч байдаг. Иргэдийн оруулсан шимтгэлийг өсгөж үржүүлэхийн тулд тэтгэврийн санд хуримтлуулсан хөрөнгийг өндөр өгөөжтэй компаниудын бонд, хувьцаанд хөрөнгө оруулдаг. Ингэж л тэтгэврийн сан зөв ажилладаг. Харамсалтай нь Монголд тэтгэврийн сангийн чөлөөт үлдэгдлийг хэдэн банкууд арын хаалгаар хүүгүй шахам авдаг. Ингэхээр тэтгэврийн сан хэрхэн өсөж үржих билээ. Тэтгэврийн сангийн үлдэгдлийг арилжааны банкуудад бага хүүтэйгээр байршуулдаг явдлыг зогсоох ёстой. Энд хамгийн том гажуудал, авлига хээл хахуулийн асуудал яригддаг.
3-т, Монголын нөхцөлд тэтгэврийн зээл гэж угаасаа байх ёсгүй юм, одоохондоо. Өнөөдрийн байдлаар олгогдож буй тэтгэврийн мөнгө нь угаасаа овоож оцойсон их мөнгө биш. Өдөр тутмын хоол хүнс, ойр зуурын хэрэглээнд таарсан, заримдаа бараг хүрэхгүй шахуу. Гэтэл тэтгэврийн зээл авч буй хөгшчүүд маань ихэвчлэн хүүхдүүдийнхээ шахаасаар хэдэн жилийнхээ тэтгэврийг урьдчилаад авчихна. Түүнийг нь хүүхдүүд нь сургалтын төлбөр, байрны урьдчилгаа, бизнестээ хэрэглэнэ. Гэтэл нөгөө хөгшчүүд маань сар бүр авч хэрэглэх ёстой мөнгөө "алдчихаар" ёстой нэг насны эцэст гуйлгачингийн амьдралыг биеэрээ мэдэрнэ. Харин ч тэтгэврийн зээл гэдэг зүйл байхгүй байсан бол хөгшчүүд маань санаа амар сар бүр орлоготойгоо үлдэх боломжтой гэсэн үг.
Эцэст нь хэлэхэд тэтгэврийн сангийн шинэчлэлийг яаралтай хийх цаг нь болжээ. Тэтгэврийн сангийн үлдэгдлийг улстөрчид банкуудтай нийлж тоншдог биш харин нийт эдийн засгийнхаа эргэлдэх хүч болгон ашиглах цаг нь болжээ. Алийн болгон буруу замаар будаа тээх гэсэн юм бэ. Хөгшчүүдээ хүүлдэг биш харин халамжилдаг төрийн тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.
О.Сайхан
Оллоо.mn ]]></description>
Хүнээр “туг тахигчид”
Эмгэнэлтэй, инээдэм­тэй, итгэхэд бэрх зүйл болгон л Монголоос гарах болж дээ. Халдашгүй байд­лыг нь хуулиар хам­гаалсан УИХ-ын гишүүн, төрийн сайд хүнийг гэрт нь хөнөөчихөөд ир гэж 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэн, малчин залуу гурвыг явуулж байдаг толгой нь эргэсэн "захиалагч” Монголд байдаг юм уу?!
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 15px; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэлгүй хориод жил болсны дараа Монголын тагнуул, шүүх, прокурорын байгууллага ийм шийдвэр гаргасан. Захиалгаар алсан гэх зүйл ангиар гурван хүнд эрүүгийн хуулийн дээд хэмжээний ял оноосон ч, захиалагч нь байдаггүй. Шүүх хурлын дараа захиалагчийг нь "эрэн хайх” ажлын хэсэг томилж байх жишээтэй "бантан” Монголоос өөр газар байдаггүй байх л даа. Ард түмэн энэ шийдвэрт итгэж ядан дотроо эсэргүүцсээр өнөөг хүрлээ.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 15px; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Миний хувьд, С.Зоригийг хөнөөсөн, захиал­сан эзэд үнэн мө­нөөр тодорч, Монголын ард түмний сэтгэлийн хүлээсийг тайлах болов уу хэмээн хүлээж байсан хоёр зүйл бий. Эхнийх нь Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг чөлөөлж, оронд нь Д.Гэрэлийг томилсон явдал байлаа. Энэ хүн л бүхнийг шийднэ, С.Зоригийг хөнөөсөн захиалагчийг дор нь илрүүлж, ард түмэнд мэдээлнэ гэж харж байлаа. Энэ хэргийг эхнээс  нь нарийн үзэж шалган, тэр худал хуурмаг шүүн таслах ажиллагааг дахин задалж, магадгүй Чимгээ, Содномдаржаа хоёр нар салхинд гарах байх гэж бодож байсансан. Олон түмэн ч ийм бодолтой байсан байх. " Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчээр Тагнуулын байгууллага, өнөөх шинэ дарга таг чиг!  Монголдоо байдаг ч юмуу,  үгүй ч юмуу бүү мэд. Лав Д.Гэрэл гэж хүнд олон түмэн итгэл алдрах шиг боллоо. Саяхан болж өнгөрсөн "Ард түмний онц түр зөвлөл”( АТОЗ) -ийн уулзалт хэлэлцүүлэгт оролцсон олон зуун хүн гарын үсгээ цуглуулан төрийн өндөрлөгүүдэд явуулсан  "Тулган шаардах” бичгийн дотор дав даруй огцруулах шаардлагатай хүмүүсийн нэрс дунд Гэрэл гэж хүний нэр цохиж  явна билээ. Түүнийг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын  Их хурал л  мэдэх юм байгаа биз дээ.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 15px; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Миний итгэж, хүлээж байсан зүйлийн нөгөө нь Олон улсын парламентын холбооны Женевт болсон хурал.  Энэ хурлаас гарах шийдвэрийг монголчууд тэсэн ядан хүлээж байсан нь нууц биш. Яагаад гэвэл өнгөрсөн жил Олон улсын парламентын холбооноос ажлын хэсэг ирж С.Зоригийг хөнөөсөн хэргийг олон талаас нь нягтлан үзсэн. Олон ч хүнтэй уулзаж, хангалттай материал цуглуулсан байх. Манайхнаас саяны ОУПХ-ны хуралд нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцсонд бид итгэлтэй харж байсан. Тэгтэл энэ хурлаас гарсан тогтоол нь манай ард түмэнд төдийлэн таалагдсангүй. ….ОУПХ С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ажлын хэсэг ажиллуулаад намрын чуулганаараа дахин хэлэлцэнэ гэнэ… Уг  хуралд оролцсон УИХ-ын гишүүн Л.Болдын ярианаас үзвэл " Манайх нээлттэй, ойлгомжтой, бүх асуултад нь хариулт өгсөн байдлаар ажлын хэсгийг хангалттай ажиллах нөхцлөөр хангаж чадаагүй байна лээ…” гэв. Эндээс үзвэл манай эрх мэдэлтнүүд өнөөх  л бидний тархи угаадаг байдлаараа Олон улсын парламентын холбооны ажлын хэсгийнхэнд хандсан бололтой юм. Цаадуул нь ч бидний адил тархиа угаалгаад ОУПХ-ны удирдлагадаа танилцуулчихсан, тэгээд дахин "хүчтэй” ажлын хэсэг гаргаж байгаа бололтой юм. Юутай ч , бидний хүсэн хүлээж байсан хоёр дахь асуудал хойшлогдлоо. Захиалагч нь одоо хүртэл илрээгүй, олон түмэнд мэдээлэгдээгүй хэрэгт "Захиалгаар” гэсэн зүйл ангиар ял тулгагдаад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр гянданд хүнд бэрх ял эдлээд, ар гэрийнхэн нь нулимсаа бараад, хэдий хүртэл суух юм бэ гэсэн асуудал зайлшгүй  сөхөгдөж байгаа биз?!
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 15px; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Саяхан УИХ-ын ги­шүүн Л.Болд, Ж.Бат­зандан хоёр гянданд ял эдэлж байгаа Б.Содном­даржаа, Т.Чимгээ нартай биечлэн уулзаж санаа бодлыг нь сонссон. Хоригдож байгаа нөхцөл байдалтай нь танилцсан. Тэд дор бүхнээ дүгнэлт хийн эрхэм гишүүн Л.Болд ОУПХ-ны хуралд ч чин үнэнээр танилцуулсан нь мэдээж. Үүнээс гадна ялтан Б.Содном­даржаагийн гяндангаас бичсэн, сонины хэдэн нүүр захидал "Хүү нь хэзээ ч энэ худалч хуулийн өмнө бөхийхгүй. Намайг бөхийнө гэж бодож байвал эндүүрэл” гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн. Сошиал ертөнцөөр цацагдсан. Энэ захидал олон түмэнд их зүйлийг хэлж өгсөн дөө. Зарим хүн уйлаад л уншаад байна гэсэн. Боловсрол багатай, жирийн нэг малчин залуу, яг үнэнийг бичиж дээ хэмээн хэнд ч ойлгогдохоор захидал байна билээ. Захидалд бичсэнээс үзвэл энэ хэргийг хүлээлгэхийн тулд тагнуулын ерөнхий газрын байцаагчид яаж тамлан зовоосон нь илт байна.   Б.Содномдаржаа захидалдаа "Гяндангийн хоол хүн идэх арга байхгүй, харанхуй, хааш хаашаа хоёр метр газар цонх байхгүй өрөөнд, хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт шахалт хийх, өрөөнд хүн оруулж өөдөөс нь дайр гэж ятгах, хажуугийн өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт хийх, эхнэр маань төрөөгүй байхад эхнэр чинь төрсөн, энэ хүмүүсийг хэлчихээд эхнэр хүүхэддээ оч гэхчлэн янз янзын сэтгэл санааны болон эрүүл мэндээр хорлох ажиллагаа маш их явуулдаг юм байна даа гэж яс махандаа шингэтэл дотроо бодож суудаг юмаа” гэж бичсэн байна лээ. Тэр битгий хэл эм өгөөд, тоть шиг дагаж яриулдаг болгочихдог тухай бичиж билээ. Эндээс үзвэл хилс хэрэг хүлээлгэхийн тулд хүнийг ингэж л тамлан зовоодог юм байна гэж өөрийн эрхгүй бодогдмоор.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 15px; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Энэ захидалд Б.Содном­даржаа өмгөө­лөгч эмэгтэй Л.Мөнх­төрийнхөө тухай, тэр хүн байцаагч прокуроруудтай яаж үгсэн хуйвалддаг талаар дэлгэрэнгүй бичсэн бий.  "…  Манай өмгөөлөгч энэ хүмүүстэй анхнаасаа үгсэн нийлээгүй бол би аль хэдийн та бүгдийнхээ дэргэд очоод хөдөлмөр хийж, хөлсөө гаргаж, тэр хөлснийхөө дуслаар талхаа олоод, хүүхдүүдээ тэжээгээд явах байв…” гэж өмгөөлөгч эмэгтэйдээ гомдсон сэтгэлээ ний нуугүй бичиж билээ. Үүнийг уншсан хүмүүс, шүүх хурлыг хаалттай хийгээд байдгийн нэг гол шалтгаан нь өөрсдийнхөө талд эхнээсээ үйлчилсэн "өмгөөлөгч”-өө нууцлах зорилготой байсан юм болов уу гэх хардлага төрөх тал бий.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 15px; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Захидал бичигч маань, бүр арга тасарсан байдлаар "… Хүнд хорлуулахдаа, ялангуяа би араатанд бариулж идүүлсэн бол яахав. Тэгэхэд хуулийн доор ажиллаж байгаа тангараг өргөсөн байцаагч, прокурор хүмүүст л хорлуулж байна… гээд цааш нь …. "хуулийг буруу замаар ашигладаг энэ  тагнуулын Бархасбадь, Болд, Бямбажав, Баттөмөр ба энэ хүмүүстэй үгсэн нийлсэн прокурорын газрын Батжаргал, Сандагсүрэн болон намайг худлаа өмгөөлж байгаа өмгөөлөгч Л.Мөнхтөр гэдэг хүмүүст итгэх үү гэдгийг Монгол Улсын шүүх үнэн зөвөөр нь шүүнэ гэдэгт цаг ямагт итгэдэг билээ, би. Хүү нь 2015 оноос өдийг хүртэл намайг байцааж байгаа, өмгөөлж байгаа, хянаж байгаа прокурор, харж байгаа албан хаагч, дарга цэрэг, хоригдол, хуульч хүмүүсийн яриаг энэ хүмүүс юуны тухай яриад, намайг яагаад хийгээгүй хэрэгт холбоод байгааг яс махандаа шингэтэл мэдээд, гомдоод л  сууж байдаг юмаа…” гэж бичсэн байна билээ.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 15px; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Энэ захидалд хам­гийн ноцтой нэг зүйл бий. Т.Чимгээ, Б.Содном­даржаа хоёрыг Тагнуул, хуулийнханд барьж өгсөн Амгаланбаатар гэгч рецедив гэмт хэрэгтэн нь Б.Содномдаржаатай хэд хэдэн удаа уулзаж ярилцсан байх юм. Эхлээд хоёул муудаж сайддаг л байж. Хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сарын 25-нд гэрийнхэн нь эргэсний дараа хоёул уулзаж жинхэнэ эр хүмүүсийн яриа өрнүүлж. Тэгэхэд Амгаланбаатар "…Таны хүүхдүүдийн дууг би гурав хоног сонслоо. Дүү нь маш олон хүнийг гомдоож, уйлуулж, маш муухай хорон санаа гаргасан. Засдаггүй алдаа гэж байхгүй. Миний зүрх сэтгэл яг одооноос санаа сэтгэл маань цав цагаан болсон шүү. Би одоо аав ээжтэйгээ уулзана…” гэсэн байгаа юм. Б.Содномдаржаа ч их баярласанаа бичсэн байна билээ. Энэ чинь, би та хоёрыг гүтгэсэн юм гэдгээ хэлчихэж байгаа юм биш үү. Хэнд ч гэсэн уярч хайлан ухаарч сэрэх, оюун ухаан  гэж юм бий шүү дээ. Амгаланбаатар тэр хүүхдүүдийн дуунд уяраад үнэнээ хэлчихлээ гэж би бодож байна. Ухаарал гэдэг юм, уул нь ингэж ирдэг л юмдаа.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 15px; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Гэтэл!!!   Энэ хэргийг эхнээс нь  мөрдсөн, шал­гасан, хянасан, шүүсэн, Тагнуулын Ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурор, гурван шатны шүүх, уучлал гуйсан өргөдлүүдийг нь хүлээж авсан Монгол Улсын Ерөнхийлөгч, бүгдээрээ яагаад дуугаа хураачихав?!  Энэ хэргийн захиалагчийг хэдий хүртэл нууцлах юм? Захиалагч байгаа бол, төрийн сайдыг хөнөөлгөхийн тулд 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэн, малчин залуу гуравт хэдий хэмжээний ямар хөлс шан амласан юм. Хэд хичнээн зүйл өгсөн юм. Энэ бүхнийг тодорхой болгож, ард түмэндээ ил тод мэдээлээч. Юманд чинь хэмжээ хязгаар, цаг хугацаа гэж бий. Амьд гэрчтэй, ил цагаан энэ хэргийг Монголын тагнуул, цагдаа, хууль хяналтын байгууллагууд захиалагч, гүйцэтгэгчтэй нь илрүүлж чадаагүй хориод жил боллоо гэхэд хэн үнэмших юм. Одоо Олон улсын парламентын холбоотой эвсээд ч үнэнийг нь олж чадахгүй байна гэвэл дэндүү ичгэвэртэй биш үү. Ард түмний дунд бол олон таамаг бий. Үлгэр шиг ярьдаг, ханцуй дотроо шивнэлддэг, тэр таамгуудыг нягталж үздэг байгууллага хүмүүс бий юу.  Хамгийн гол нь ард түмэн үнэн учрыг нь мэдье гэж хориод жил хүлээж байгаа энэ хэргийн гурван шатны шүүх хурлыг гурвууланг хаалттай хийж, олон түмнээс нууцлаад байгаад л хүмүүс бухимдаад байгаа юм.
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 15px; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Д.Гэрэл даргаа!  С.Зоригийг хөнөөсөн хэрэгт захиалагч байгаа юм бол, одоо ний нуугүй дэлгээд тавьчих. Байхгүй юм бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллаж тавиад шаналж зовсон олон хүний  сэтгэлийг амраачих юм биш үү?!
<p style="box-sizing: border-box; margin-bottom: 15px; padding: 0px; border: 0px; font-variant-numeric: inherit; font-variant-east-asian: inherit; font-stretch: inherit; font-size: 15px; line-height: inherit; font-family: " sans>Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Бакалавраас дээш боловсролтой цэвэрлэгч ажилд авна
<description><![CDATA[<!--TBegin:http://arkhangai.mn/uploads/posts/2018-04/1523596901_5ad00aa26a3c91.61163806.png|left--><!--TEnd-->"Дээд боловсролтой худалдагч ажилд авна”. Ийм өгүүлбэрийг захын зарын сониноос харж болно. Арай л "Их сургууль төгссөн хүнийг цэвэрлэгчээр авна” гэчихсэнгүй.]]></description>