Гадаад мэдээ - Өдөр тутмын мэдээ мэдээллийн вэб сайт
Японд их хэмжээний цас орсны улмаас 35 хүн амиа алдав
Японы Гал түймэр, гамшгийн менежментийн агентлагаас мэдээлснээр сүүлийн 14 хоногт үргэлжлэн орсон их хэмжээний цас, цаг агаарын аюулт нөхцөл байдлын улмаас 35 хүн амиа алдаж, 390 гаруй оршин суугч гэмтэж бэртжээ. Хүний амь эрсэдсэн тохиолдлууд нь голчлон Японы тэнгисийн эрэг дагуух болон хойд бүсийн мужуудад бүртгэгдсэн бөгөөд өчигдрийн байдлаар Нийгатад 12, Акитад зургаа, Хоккайдод гурав, Аоморид хоёр хүн нас барсан гэнэ. Харин Ивате, Ямагата, Нагано, Шимане муж тус бүр нэг иргэн амиа алдсан байна. Үлдсэн найман хүн нь бусад хойд болон баруун Японы мужуудад нас барсан гэж албаныхан мэдээлэв.
Ослын шалтгааныг тодруулбал, Нийгата мужид цас цэвэрлэж байсан хоёр эрэгтэй өнгөрсөн ням гарагт усны шуудуунд унаж амиа алдсан бол бусад бүс нутагт дээврээс цас цэвэрлэх явцдаа унах, ажлын байрандаа бие нь гэнэт муудах зэрэг тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн зарим бүс нутагт цасны зузаан түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэв. Тухайлбал, Аомори мужид 175 см-ийн зузаан цас орсон нь сүүлийн 40 гаруй жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон аж. Түүнчлэн уулархаг болон алслагдсан бүсүүдэд цасны зузаан 4.5 метрт хүрчээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Японы Засгийн газар Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчдыг дайчлан цас цэвэрлэх, аврах ажиллагааг эрчимжүүлж эхлээд байна. Холбогдох байгууллагуудаас иргэдийг цас цэвэрлэхдээ аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд мөрдөхийг сануулав. Ойрын өдрүүдэд зарим нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул болзошгүй эрсдэлээс сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхаарууллаа.
Э.Сондор
https://www.unuudur.mn/a/280179
Япон улс цагаачлалын бодлогоо чангатгав
Японы Засгийн газраас гадаадын иргэдэд холбогдох эрх зүйн орчин, иргэншил авах нөхцөлийг чангатгах, хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагааны зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх багц бодлогоо өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Тодруулбал, гадаадын оршин суугчид виз мэдүүлэх, эсвэл сунгуулахдаа япон хэлний болон бусад сургалтад заавал хамрагдах аж. Тус журам энэ оны наймдугаар сараас хэрэгжиж эхлэх гэнэ. Түүнчлэн байнгын иргэншилтэй болохын тулд тус улсад дор хаяж таван жил оршин суусан байх шаардлагыг 10 болгож, визний хураамжийг энэ оны санхүүгийн жилээс эхлэн нэмэгдүүлэхээр болжээ. Зарим хууль тогтоогч “Иргэншил авах процесс байнгын оршин суух эрх авахаас хялбар байж болохгүй, виз олгох хураамжийг 3000-аас 15000 иен, сунгуулахыг 6000-аас 40000 иен болгож өсгөх ёстой” хэмээн үзэж буй юм.
Гадаадын иргэдэд тулгамддаг гол асуудал хэлний бэрхшээл тул тэднийг ирэхээс нь өмнө япон хэлний хөтөлбөрт хамруулах, цагаач хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд анхаарна хэмээн Засгийн газраас мэдэгдэв. Алслагдмал арлуудыг гаднын иргэд эзэмших нь ихэссэн тул эл нутаг дэвсгэрүүдийг төрийн мэдэлд шилжүүлэх талаар ч хэлэлцэж буй аж.
Энэ жилийн Дэлхийн эдийн засгийн чуулганд Трампын үйлдлүүд гол сэдэв болно
Швейцарын Давос тосгонд жил бүр дэлхийн улс төр, бизнесийн элитүүд чуулдаг. Өнөөдрөөс /2026.01.19/ эхлэх Дэлхийн эдийн засгийн чуулганы (WEF) гол анхаарал татах оролцогч нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп байх юм. Шинэ он гарснаас хойш түүний хийсэн үйлдлүүд чуулганы гол сэдэв болох төлөвтэй байна.
Энэ удаагийн чуулган “Яриа хэлцлийн амин сүнс” уриатай явагдаж байгаа. “WEF”-ийн Ерөнхийлөгч Борге Бренде “Тодорхойгүй нөхцөл байдалд яриа хэлэлцээг заавал хийх ёстой. Гео-эдийн засаг, технологийн өөрчлөлтийн улмаас олон улсын хамтын ажиллагааны хувьд чухал мөч ирээд байна. Ийм учраас энэ жилийн уулзалт ач холбогдол хамгийн өндөр байх юм” гэжээ.
Чуулганд Трампаас гадна Германы канцлер Фридрих Мерц, Канадын Ерөнхий сайд Марк Карни, Аргентины Ерөнхийлөгч Хавиер Милей, Европын холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен гэх мэт дэлхийн 60 орчим удирдагч оролцоно. Эх сурвалж: DW
АНУ Венесуэлийн газрын тос тээвэрлэгч онгоцыг цэргийн хүчээр хураан авлаа
АНУ Венесуэлийн эргийн ойролцоо явж байсан хоригт орсон газын тос тээвэрлэгч онгоцыг цэргийн хүчээр хураан авсан гэж Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.12.10/ мэдэгдсэн байна. Уг явдлын улмаас газрын тосны үнэ өсөж, АНУ болон Венесуэлийн харилцааг илүү дордуулав.
Трамп “Бид саяхан Венесуэлийн эргийн ойролцоо нэгэн танкер онгоц хурааж авсан. Маш том, хамгийн том танкер онгоц. Мөн тэнд өөр зүйлс өрнөж байгаа” гэж хэлжээ. Сэтгүүлч түүнээс танкер дотор байсан газрын тосны талаар асуухад Трамп “Хадгалж үлдэх байх гэж бодож байна” гэсэн юм.
Венесуэлийн засгийн газар мэдэгдэл хийхдээ АНУ илт хулгай дээрэм хийсэн явдал хэмээн шүүмжилжээ. Тус улсын засгийн газар бүрэн эрхт байдал, байгалийн баялаг, үндэсний нэр төрөө туйлын шийдэмгий хамгаална гэсэн юм.
Трамп сүүлийн үед Венесуэльд цэргийн хүчээр арга хэмжээ авах боломжтой гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тэрбээр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнээ Венесуэлийн ойролцоо төвлөрүүлээд байгаа билээ.
Эх сурвалж: Reuters
Галын осолд бухимдсан хонконгчууд сонгууль өгч байна
Өнгөрсөн долоо хоногт Хонконг хотод сүүлийн 80 жилд үзэгдээгүй гамшигт гал гарсан. Тай По дүүргийн орон сууцны хороололд гарсан галын улмаас 159 хүн амь үрэгдсэн юм. Уг галын осолд бухимдсан хонконгчууд өнөөдөр /2025.12.07/ хууль тогтоох зөвлөлийн сонгууль өгч байна. Тус сонгуульд зөвхөн БНХАУ-ыг дэмждэг нэр дэвшигчид л өрсөлдөж байгаа юм.
Албаныхны хэлснээр орон сууцны барилгуудад засвар хийхэд ашигласан материал нь стандарт хангаагүй байсан нь галд нөлөөлсөн байна. Шатсан барилгуудын ойролцоо амьдардаг 70 настай Чен “Ийм галын осол гарсанд маш их дургүйцэж байна. Засаглал муу учраас л ийм зүйл болсон” гэж хэлжээ. Иргэдийн дургүйцлийг намдаахын тулд эрүүгийн болон авлигын хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Мөн засгийн газрын эсэргүүцсэн маягийн үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг дарах арга хэмжээ авах болсон.
Эх сурвалж: Reuters
92 настай Пол Бияа Камерун улсыг үргэлжлүүлэн удирдана
Камеруны Ерөнхийлөгчийн сонгуульд Пол Бияа ялсныг тус улсын дээд шүүхээс уржигдар зарлалаа. Тэрбээр өдгөө 92 настай бөгөөд 43 дахь жилдээ тус улсыг удирдахаар болсон нь энэ аж. Ингэснээр дэлхийн хамгийн “хөгшин” төрийн тэргүүн гэгдэж буй Пол Бияа 99 нас хүртлээ төрийн жолоог атгах юм. Тэрбээр нийт сонгогчийн 53.7 хувийн санал авч, ялалт байгуулсан бөгөөд гол өрсөлдөгч нь Исса Чирома байсан аж. Харин Исса Чирома “Энэ бол сонгууль бус, жүжиг” хэмээн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж буйгаа зарласан юм.
Улмаар Яунде болон Дуала зэрэг хотод сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулжээ. Энэ үеэр цагдаа нар нулимс асгаруулагч, галт зэвсэг зэргийг ашигласан бөгөөд дөрвөн иргэн амиа алдаж, 100 гаруй хүн баривчлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор Камерун даяар интернэт сүлжээ тасалдаж, мэдээлэл дамжуулахад хүндрэл үүссэнийг орон нутгийн хэвлэлүүд онцолсон юм. Пол Бияагийн биеийн байдал сүүлийн жилүүдэд огцом муудаж, олон нийтийн өмнө гарах нь эрс цөөрсөн гэнэ. Энэ удаагийн сонгуулийн үеэр ч тэрбээр зөвхөн хойд нутгийн Маруа хотод очиж, ажлын байрны хүртээмжийг нэмж, бизнесийг дэмжин, аюулгүй байдлыг хангах тухай амлалт өгсөн аж. Камерун улс нь 29 сая хүн амтай бөгөөд тэдний 60 гаруй хувь нь 25-аас доош насныхан аж. Мөн орон нутагт ядуурлын хэмжээ өндөр хэвээр байгаа нь ажилгүйдэл, боловсролын тэгш бус байдлаас үүдэлтэй болохыг шинжээчид онцолж байна.
Хятад улс Мьянмар дахь мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноов
БНСУ: Хүн ам зүйн хямрал байлдааны талбарт халив
Өмнөд Солонгос улсад төрөлтийн түвшин сүүлийн 10 жилийн турш буурсаар байгаа нь салбар бүрт сөргөөр нөлөөлж буй. Тэр дундаа дэлхий дахинд олон янзын мөргөлдөөн, сөргөлдөөн гарахын хэрээр тус улсын батлан хамгаалахын салбар амаргүй сорилттой тулгарав. Тодруулбал, сүүлийн зургаан жилийн хугацаанд Өмнөд Солонгосын цэргүүдийн тоо 20 хувиар буурчээ. Энэ нь ажиллах хүчин цөөрч, өндөр настнуудын тоо нэмэгдэж буйтай холбоотой.
Цэргийн алба хаагчдын ажил, амьдралын нөхцөл байдалтай холбоотой нарийн төвөгтэй хүчин зүйлүүдээс болоод офицер болох хүсэлтэй эрчүүд цөөрсөн гэж Батлан хамгаалах яамны тайланд тайлбарлажээ. Тус тайланд чухам ямар хүчин зүйлс гэдгийг дурдаагүй боловч үүнд чанга хатуу дүрэм журам, бага цалин, ажлын урт цаг зэрэг багтдаг. Цэргийнхний нөхцөл байдал хүнд байдаг гэдгийг өмнө нь өөр судалгаануудад ч онцолж байсан нь бий.
Долдугаар сарын байдлаар Өмнөд Солонгосын арми 450 мянган цэрэгтэй байна. Тэгвэл 2019 онд арми 563 мянган цэрэгтэй байжээ.
"Армийн алба хаагчдын тоо цөөрсөөр байвал элит боловсон хүчнийг бүрдүүлэхэд хүндрэл үүсэхийн зэрэгцээ тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах хүн хүч дутна" гэж хууль тогтоогч Чоо Ми-Аэ тус тайланд анхааруулжээ.
Геополитикийн хурцадмал байдал Өмнөд Солонгосыг ч тойроогүй. АНУ-ын асар олон тооны цэргийг нутаг дэвсгэр дээрээ байршуулдаг, тус улстай харилцан батлан хамгаалах гэрээ байгуулсан барууны гол холбоотон улсын хувьд армийн алба хаагчдын тоо цөөрөх нь муу мэдээ.
Хилийн цаахнатай хөрш Хойд Солонгос улс хэдэн арван мянган цэргээ Украины фронтын шугамд илгээгээд буй. Үүний хариуд ОХУ Ким Жон Уны армид цэргийн дэвшилтэт технологи хуваалцаж, олон улсын хориг арга хэмжээг зөрчих вий гэсэн болгоомжлол бий. Ким Жон Ун ч Өмнөд Солонгосыг дайснаа хэмээн анхааруулж, цөмийн зэвсгээр сүрдүүлсээр байгаа билээ.
Гэлээ гээд энэ нь Хойд Солонгосын арми илүү хүчирхэг гэсэн үг биш аж.
Хойд Солонгос ч ялгаагүй төрөлтийн түвшин бууралттай тэмцэж байна. Цаашилбал, технологи нь Өмнөдөөс хамаагүй хоцорч байгаа бөгөөд инновацийн тусламжтайгаар цэрэг татлагын хомсдолоо нөхөхөөр чармайж байна. Энэ талаар Санмёнг их сургуулийн Үндэсний аюулгүй байдлын профессор Чой Бёнг-ок хэлэхдээ "Өмнөд Солонгос ердийн зэвсгээрээ Хойд Солонгосоос хол тасархай түрүүлж байгаа. Манай цэргийн тоо цөөрсөн. Гэсэн ч бид жижиг боловч хүчирхэг арми гэж хэлэх дуртай. Ийм л байх ёстой" гэжээ.
Өнгөц харахад Хойд Солонгост хэд хэдэн давуу тал бий. Тус улсын армийн алба хаагчийн тоо 1.3 сая буюу дэлхийн хамгийн хүчтэй цэрэгжсэн улсуудын нэг. Энэ нь Өмнөдийн цэргийн тооноос бараг гурав дахин илүү гэсэн үг. Хойд Солонгосын цэргүүд илүү удаан хугацаагаар буюу дунджаар 10 жил цэргийн алба хаадаг. Энэ нь тэдэнд нэгдмэл байдлыг авчирдаг аж.
Эсрэгээрээ Өмнөд Солонгосын армид алба хаах хугацаа нэг жил хагас. Энэ хугацаанд цэргийн алба хаагчдыг тэгтлээ ахисан түвшинд хүртэл хөгжүүлж дийлэхгүй гэж үздэг.
Мөн Хойд Солонгосын төрөлтийн түвшин 2025 онд 1.77 байжээ. Өмнөдийнх үүнээс хамаагүй доогуур буюу 0.75 байсан. Солонгосын банкны Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Жуюнг Лигийн хэлснээр Хойд Солонгосын төрөлтийн тоо 2018 оноос хойш жил бүр Өмнөдийг гүйцэж түрүүлж байгаа аж.
Дээр дурдсан баримт сэлт бол өнгөц харагдах хүчин зүйлс. Илүү том зургаар харвал илүү төвөгтэйг мэргэжилтнүүд онцолж байна.
Өмнөд Солонгос 3.1 сая орчим нөөц цэрэгтэй. Тэд анхан шатны түвшинд бэлтгэгдсэн байж болох ч болзошгүй дайн гарлаа гэхэд харьцангуй олон цэрэг гэсэн үг. Дээрх тоонд АНУ-ын 28500 цэрэг багтаагүй.
Хойд Солонгост төрөлтийн тоо Өмнөдийг гүйцэж байгаа ч гэлээ цар тахлаас хойш тасралтгүй буурсан аж. Ким Жон Ун 2023 онд болсон эхчүүдийн үндэсний чуулган дээр энэ асуудлыг онцолж, олон хүүхэд төрүүлэхийг эх оронч үүрэг хэмээсэн юм. Зөвхөн цэрэг арми гэлтгүй хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг хөдөлмөр их шаардсан үйлдвэрлэлд тулгуурладаг эдийн засагтай орны хувьд төрөлт буурах нь хүндээр тусна.
Гэхдээ төрөлт буурсан, олон цэрэг Орост илгээсэн зэргээс болж үүссэн хомсдолоо Ким Жон Ун эмэгтэйчүүдээр нөхөж байна. Эмэгтэйчүүдийг цэрэгт татах хандлага өмнөх зууны эхэн үеэс л эхэлжээ. Одоогоор Хойд Солонгос дахь эмэгтэй цэргийн алба хаагчдын тоо 20 хувьтай байна. Тэдний олонх нь цэргийн холбоо, засаг захиргаа, агаарын довтолгооноос хамгаалах их бууны салбарт алба хааж буй залуу эмэгтэйчүүд байдаг гэдгийг дүрвэгчид хэлжээ.
Цэргийн бус иргэний бусад салбарын хомсдолыг мөн эмэгтэйчүүд нөхөж байна.
Тэгвэл Өмнөд Солонгост эмэгтэйчүүд цэргийн алба хаадаггүй. Сайн дурын үндсэн дээр алба хаах боломжтой боловч 2023 оны байдлаар нийт алба хаагчдын ердөө 3.6 хувь нь л сайн дурын эмэгтэйчүүд байжээ. Эмэгтэйчүүдийг ахиу тоогоор цэрэгт татах нь тулгамдсан асуудлын шийдэл гэж зарим шинжээч үзэж буй. Нөгөөтэйгүүр, үүний оронд технологио сайжруулахад анхаарсан нь дээр гэж үзэгсэд ч бий. Өмнөд Солонгос улс шинжлэх ухаан технологийн хүчирхэг гүрэн болох замдаа явж байгаа тул энэ хямралыг боломж болгон ашиглах нь зүйтэй юм.
Шинэ, дэвшилтэт технологи ашиглавал өөрөөсөө хүчин чадлаар илүү өрсөлдөгчөө хохироож болдогийг Украины жишээнээс харж болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нисгэгчгүй нисэх онгоц, кибер дайн зэрэг нь Өмнөд Солонгосын армийн явган цэрэг, их буунаас хамааралтай байдлыг бууруулахад тусална. Хиймэл оюун ухааны тусламжтай бие даасан систем нь улам бүр хумигдаж буй цэргийн хүчийг нэмэгдүүлэх боломжтой.
Мөн Өмнөд Солонгос улс батлан хамгаалах салбартаа чамлахааргүй их мөнгө зарцуулдаг. Цэргийн сургуулилалтыг ч олон хийдэг. Тэр дундаа АНУ зэрэг хүчирхэг холбоотонтойгоо хамтран цэргийн сургуулилалт хийдэг нь байлдааны бэлэн байдлыг хангах гол түлхүүр гэдгийг профессор Чой Бёнг-ок хэлжээ.
Цэргийн алба хаах тухай иргэдийн санаа бодол, хандлагыг өөрчлөх нь юу юунаас илүү сорилт юм. Танхайрах, дээрэлхэх, дарамтлах зэрэг олны анхаарлыг татсан хэргүүд Өмнөдийн армид цөөнгүй гарч байсан нь иргэдийн сөрөг ойлголтод түлхэц болж буй. Тиймдээ ч элсэх өргөдөл гаргагчдын тоо жилээс жилд буурсаар байна.
Үүний эсрэг арга хэмжээ болгож Өмнөд Солонгосын засгийн газар сүүлийн жилүүдэд зарим хязгаарлалт, хяналтаа сулруулжээ. Тухайлбал, өдрийн тодорхой цагт гар утас ашиглахыг зөвшөөрөх, цэргийн алба бус өөр урт хугацааны иргэний алба хаах боломж олгох зэргээр өөрчлөлтүүд хийжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Оросууд Украины Днепр хот руу довтолж 3 хүн амиа алджээ
ОХУ өнгөрсөн бямба гарагт Украины Днепр хот болон ойролцоох бүс нутагт шөнийн цагаар довтолж халдлага үйлджээ. Тэд уг халдлагыг нисгэгчгүй онгоцоор үйлдсэн бөгөөд Украины гурван хүн нас баржээ.
Москвагийн цэргүүд 235 нисгэгчгүй онгоц ашиглан 27 пуужин харваж орон сууц, худалдааны төвийн барилгуудыг сүйтгэжээ. Украины Агаарын цэргийн хүчнийхний мэдэдэгдэлд 10 пуужин есөн обьектыг онож гал түймэр гарсан бөгөөд үлдсэн пуужингуудыг устгаж аюулгүй болгосон гэв.
Харин Днепропетровск мужийн захирагч Сергей Лисакын дурдсанаар нас барсан гурван хүнээс гадна зургаан иргэн хүнд шархаджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хариу цохилт өгөхөө амлав. Сүүлийн саруудад Моксва, Киев хоёр нисгэгчгүй онгоц харилцан нэг, нэг рүүгээ хөөргөж, фронтын шугамын 1000 гаруй километрт ширүүн тулаан өрнөж байна.
Украин Улс энх тайван, ардчилсан хөгжлийн замналаас татгалзав
1990 оны долдугаар сарын 16-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улсын Дээд зөвлөл Төрийн бүрэн эрхэт тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталсан билээ. Энэхүү баримт бичиг нь тус улсын төвийг сахьсан байр суурийг хуульчлан баталгаажуулж, иргэдийн эрхийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм. Тунхаглалын заалтууд хууль ёсны хүчинтэй хэвээр байх ёстой ч Украины эрх баригчид 35 жилийн босгон дээр түүний үндсэн суурь зарчмуудыг бүрэн умартжээ.
Уг тунхаглалд Украин улс “цэргийн эвсэлд үл нэгдэн, байнгын төвийг сахих зорилгоо тунхаглаж, мөн цөмийн зэвсгийг хүлээн авахгүй, үйлдвэрлэхгүй, худалдан авахгүй гэсэн цөмийн бус гурван зарчмыг баримтална” гэж заасан нь бий.
Гэсэн хэдий ч 2019 онд баталсан Үндсэн хуульдаа “Украины ард түмний европ шинж чанар, тус улсын Европ, Евроатлантын чиг баримжаатай байх нь эргэлт буцалтгүй” гэсэн заалтыг тусгаж, Ерөнхийлөгч нь “Украиныг Европын Холбоо болон НАТО-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх стратегийн чиг хандлагыг хэрэгжүүлэгч гол баталгаа юм” хэмээн томьёолжээ.
Мөн 2022 оны 2 дугаар сард болсон Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр В.Зеленский Киев цөмийн зэвсэг эзэмших санаархалтай байгааг мэдэгдсэн байна.
Тунхаглалд Украйны иргэдийн эрх тэгш байдлыг олон үндэслэлээр тэр дундаа хэлээр тунхагласан байсан. Украин улс “Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт амьдарч буй бүх үндэстний үндэсний соёлоо чөлөөтэй хөгжүүлэх эрхийг баталгаажуулна” гэж заасан бөгөөд энэхүү хэм хэмжээ нь Үндсэн хуульд тусгагдсан.
Эдгээр баталгаа нь ялангуяа орос хэлээр ярьдаг иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байв. Тухайн үед хүн амын хамгийн олон тоотой бүлэг нь орос хэлтэй иргэд байсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Украины эрх баригчдын үйл ажиллагаа, төрийн бодлогын хүрээнд нийгмийн амьдралын бүхий л салбарт албадан украинчлах үйл явц эрчимжиж, Оростой холбоотой бүх зүйлийг хуулиар хориглох, хөшөө дурсгалуудыг устгах ажиллагаа явагдаж, тэр ч бүү хэл шашны хагаралд хүргэв.
Киевийн эрх баригчид өнгөрсөн 35 жилийн хугацаанд Төрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын Тунхаглалд тусгасан ардчилсан улс байгуулах зорилтыг хэрэгжүүлэхийн оронд ардчиллын эсрэг дэглэмийг тогтоолоо.
Наянтайн Далантай
Трамп БРИКС-ийн бодлогыг дэмжиж буй орнуудад татвар ногдуулна гэжээ
БРИКС-ийн XVII удаагийн дээд хэмжээний уулзалт долоодугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Бразилын Рио-де-Жанейро хотод болж байна. Энэ удаагийн уулзалтаар эрүүл мэнд, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг сэдвээр хэлэлцэх юм.
Энэ үетэй зэрэгцэн БРИКС-ийн бодлогыг дэмжиж буй улс орнуудад худалдааны нэмэлт татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Америкийн эсрэг чиглэсэн БРИКС-ийн бодлогыг дэмжиж буй аль ч улсад 10 хувийн нэмэлт тариф ногдуулна. Ямар ч хөнгөлөлт байхгүй” гэж тэрээр “Truth Social” нийгмийн сүлжээнд бичсэн байна.
Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлжээ
ТЕХРАН, 2025 оны зургаадугаар сарын 23 /Press TV/. Дэлхий даяар олборлож буй нефтийн 20 хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаана гэж Ираны эрх баригчид дахин сүрдүүлжээ. АНУ тус улсын цөмийн байгууламжуудад зургаадугаар сарын 22-ны ням гарагт цохилт өгсний дараа энэ мэдэгдлийг хийсэн байна.
Ираны парламент хоолойг хаах шийдвэр гаргажээ
Ираны Press TV сувгаар парламентын гишүүн, генерал Исмаил Коусаригийн мэдэгдлийг эш татан мэдээлснээр, тус улсын парламент Ормузын хоолойг хаах шийдвэр гаргажээ. Эцсийн шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл гаргах ёстой гэж тэрбээр хэлсэн байна. Уг зөвлөлийг албан ёсоор Ираны Ерөнхийлөгч удирддаг боловч шийдвэр гаргах эрх мэдэл нь дээд удирдагч аятолла Али Хаменеид байдаг.
Зургаадугаар сарын 14-нд Израил улс “Босон тэмцэгч арслан” нэртэй ажиллагаа эхлүүлсний дараахан генерал Коусари “Ормузын хоолойг хаах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Иран улс энэ тал дээр эргэлзэлгүйгээр шийдвэр гаргана” хэмээн мэдэгдэж байв. Харин одоогоор ямар нэгэн бодит алхам хийгээгүй байна.
Генерал: “Бид хоолойг хэдхэн цагийн дотор хаана”
Зургаадугаар сарын 22-нд Исламын хувьсгалт гвардийн корпусын Тэнгисийн цэргийн хүчний командлагч генерал Алиреза Тангсири мөн Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлжээ. “Хэрэв манай бүрэн эрхт байдалд халдах ажиллагаа үргэлжилсээр байх аваас Ормузын хоолойг бүрмөсөн хаах болно” гэж тэрбээр мэдэгдсэнийг Samaa телевиз дамжуулжээ. Тэрбээр уг хоолойг "хэдхэн цагийн дотор хаана” гэж мэдэгдсэн байна.
Ормузын хоолойгоор дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 30 хүртэл хувь, нефтийн 20 хүртэл хувь нь дамжин өнгөрдөг. Хамгийн нарийхан хэсэгтээ энэ хоолой 33 км өргөн ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Гадаадад боловсрол эзэмшсэн хятад залууст гишгэх газар үгүй
АНУ-д суралцаж буй хятад оюутнуудын визийг хайр найргүй цуцална гэж Трампийн засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хэлснээр Хятадын Коммунист намтай холбоотой эсвэл чухал салбарт суралцаж буй оюутнууд үүнд хамаарна. АНУ-д өнгөрсөн жил ойролцоогоор 280 мянган хятад оюутан суралцжээ. Энэ удаагийн шийдвэр хэчнээн оюутанд нөлөөлөх нь тодорхойгүй байна.
Вашингтоны мэдэгдлийн дараа 22 настай хятад бүсгүй Шиао Чен Шанхай дахь АНУ-ын Консулын газарт ханджээ. Тэрбээр ирэх намар Мичиганд сурах зорилго өвөртлөн визний цаг авсан байсан. Консулын ажилтнууд түүнтэй эелдэг найрсаг ярилцсан ч гэлээ эцэст нь визний хүсэлтэд татгалзсан хариу өгчээ. Ингэхдээ тодорхой шалтгаан ч дурдаагүй байна.
Шиао Чен энэ талаар ярихдаа "Би яг салхинд туугдаад, зүгээ олохгүй яваа хөвдөг ургамал мэт өөрийгөө мэдэрч байна" гэжээ. Салхинд туугдаж буй хөвдөг ургамлаар хятадууд тодорхогүй байдлыг дүрслэн хэлэх нь бий.
Сургуулийн зүгээс зөвшөөрсөн хариугаа хэдийнэ авчихсан байсан учир Шиао Чен итгэл дүүрэн байжээ. Сүүлийн өдрүүдэд яригдаад байсан оюутны визний асуудлаас өөрийгөө мултарчихлаа гэж бодсоноо ч тэр хуваалцсан байна. Гэхдээ бууж өгөлгүй Б төлөвлөгөөндөө орно гэдгээ Чен хуваалцав. Тэрбээр "Би виз авч чадахгүй бол жилийн чөлөө авна. Ирэх жил юмс өөрчлөгдөж, дээрдэх нь үү харна" гэжээ.
Дональд Трампийн засаг захиргаа эхлээд Харвардын гадаад оюутан элсүүлэх эрхийг цуцалсан. Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристи Ноем Харвардыг "Хятадын Коммунист намтай хамтран ажилладаг" гэж буруутгасан юм. Гэвч дараагийн ээлжинд асуудал хүрээнээсээ хальж, бүх гадаад оюутны визний хүсэлтийг зогсооно гэж мэдэгджээ.
Хятадын Коммунист намын гишүүнчлэл нь Хятадын албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдээр тогтохгүй урлаг, алдартнуудын дунд ч түгээмэл байдаг. Тиймээс энэ удаагийн визний хориг өргөн цар хүрээг хамрах магадлалтай.
Хятадын Гадаад хэргийн яам үүнийг улс төрийн зорилготой, ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж нэрлэн, албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тус улс нэгэн цагт АНУ дахь гадаад оюутныхаа тоогоор тэргүүлдэг байв. Гэвч хоёр улсын харилцаа муудсанаар оюутнуудын тоо ч цөөрсөн. Өдгөө хоёр улсын харилцаа худалдаа арилжаа, техник технологи гээд бараг бүх салбарт өрсөлдөөнтэй, сөргөлдөөнтэй байна.
Хятад оюутнууд Трампийн эхний бүрэн эрхийн хугацаанд ч хүндрэл чирэгдэлтэй тулгарч байв. Тодруулбал, Трамп 2020 онд Хятадын армитай холбоотой оюутан, судлаачдыг АНУ-ын виз авахыг хориглосон тушаалд гарын үсэг зурсан юм. Энэ тушаал Байдены бүрэн эрхийн хугацаанд ч хүчинтэй байсан. Хамгийн гол нь АНУ цэрэг армитай холбоотой гэдэг нь ямар учиртай юу гэсэн үг болохыг хэзээ ч тодорхой тайлбарлаж байгаагүй аж.
Энэ үеийн хохирогч болсон нэгэн эх сурвалж хэлэхдээ "2023 оны наймдугаар сард Бостонд газардах үед миний визийг цуцалсан. Би Харвардын их сургуулийн докторын дараах хөтөлбөрт элссэн байлаа. Харвардад хөхний хорт хавдартай холбоотой нөхөн сэргээх анагаах ухааны чиглэлээр суралцахаар төлөвлөж байсан юм. Би магистрын зэргээ Хятадад цэргийн харьяа судалгааны байгууллагад хамгаалсан" гэжээ.
Тэрбээр Коммунист намын гишүүн биш. Судалгааны ажил нь ч цэргийнхэнтэй огт холбоогүй байв. Судалгааны ажлынх нь талаар албаныхан асуухад тэрбээр "Хөхний хорт хавдар батлан хамгаалах салбартай ямар холбоотой юм бол? Мэддэг хүн байвал хэлээч" гэж эгдүүцэн хариулжээ.
Түүнтэй адил байдлаар визээ цуцлуулсан залуус олон. Энэ нь сүүлдээ цочирдох зүйлгүй хэвийн асуудал болж хувирчээ.
Мэдрэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг, сэтгэл судлалын мэргэжилтэй Цао АНУ-д докторын зэрэг олгох хөтөлбөрт хамрагдахаар өнгөрсөн жил хэд хэдэн хүсэлт гаргажээ. Шилдэг их сургуулийн төгсөгч тэрбээр Айви Лигт элсэх санаатай байв. Гэвч 10 гаруй сургуульд өргөдөл илгээснээс нэг нь л зөвшөөрсөн хариу өгчээ. Сүүлийн үед хятад оюутнуудын өргөдлийг хүлээж авахгүй байгаа гэдгээ ил тод хүлээн зөвшөөрсөн сургууль ч гарсан байна.
Хятад оюутнуудыг тагнуул гэж буруутган цуурах нь сүүлийн жилүүдэд илт ихэссэн. Энэ нь олон ч хүний цаашдын ажил амьдралд нөлөөлдөг. Зөвхөн АНУ-д гэлтгүй, тэр хүмүүс эх орондоо очоод ч амаргүй байдаг аж. Нэгэн цагт тэднийг дэлхийтэй холбогдох гүүр гэж магтдаг байлаа. Гэвч сүүлийн жилүүдэд энэ нь бараг л амьдралын саад бартаа болж хувираад буйг нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ.
Тухайн эх сурвалжийн мэдээлснээр, эх орондоо эргэж ирээд ажилд орох гэхэд "Ажилтнууд дотоодын их сургуулийн зэрэгтэй байх ёстой" гэсэн шаардлага сонсчээ. Хожим мэдэх нь, түүний харъяалагддаг тэнхимд гадаадад бакалаврын боловсрол эзэмшсэн хүн огт байгаагүй аж.
Өөр нэгэн жишээ дурдвал, Хятадын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч "Gree Electric" компанийн захирал, нэрт бизнесмэн Дун Минжу хувьцаа эзэмшигчдийн хаалттай хурлын үеэр "Гадаадад боловсрол эзэмшсэн хятадуудыг ажилд авахгүй" гэж мэдэгджээ. Яагаад гэвэл тэднийг хэн нь хэн бэ гэдгийг таних боломжгүй, тагнуул ч байх боломжтой гэж үзсэн байна.
Үүнээс хэдэн өдрийн дараа АНУ-ын Тагнуулын төв газар засгийн газартаа сэтгэл дундуур байгаа Хятадын албан тушаалтнуудад хандаж, тагнуулч болохыг уриалсан сурталчилгаа нийтэлжээ. Тус сурталчилгааг үзвэл "Таны хувь заяа таны гарт" гэж хэлэх аж.
Үндсэндээ хятад компаниудын хандлага өөрчлөгдөж буйг олон эх сурвалж хэлэх болжээ. Гадаад ертөнцөөс суралцах хүсэл эрмэлзэл нь буурч, олимп, дэлхийн экспо ярьдаг, хүүхдүүдээ хэл сурахыг шаарддаг байсан цаг үе өөрчлөгдсөөр байгааг сүүлийн үеийн үйл явдлууд бэлээхэн илтгэнэ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
"Хятадын заналхийлэл" гэх Пит Хегсетийн яриаг няцаав
АНУ-ын БХЯ-ны сайд Пит Хегсет тавдугаар сарын 31-ний өдөр Шангри-Ла дахь яриа хэлэлцээний үед илтгэл тавьж, Хятадын заналхийлэл хэмээн сурталчилж, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис зэрэг асуудлаар мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч байр сууриа илэлхийлжээ.
Тодруулбал БНХАУ-ын ГХЯ-ы Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Пит Хегсет бүс нутгийн улс орны энх тайван хөгжлийн хүсэлтийг үл тоомсорлон, бүлэглэл бүрдүүлэн сөргөлдөх хүйтэн дайны сэтгэхүйг сурталчлан, Хятад улсыг гүтгэн харлуулж, “Хятадын заналхийлэл” хэмээн хэтрүүлэн сурталчилж байгаа нь өдөөн хатгалгаар дүүрэн юм. Хятад улс үүнд маш их дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаа бөгөөд АНУ-тай эрс хатуу харилцахаа илэрхийлсэн гэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, АНУ бол дэлхийн жинхэнэ ноёрхогч орон бөгөөд Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж буй хамгийн том хүчин зүйл юм.
АНУ ноёрхлоо хадгалж, "Энэтхэг Номхон далайн стратеги" гэгчийг урагшлуулахын тулд Өмнөд Хятадын тэнгист довтолгооны зэвсгээ байрлуулж, гал бадраан, Ази Номхон далайн бүс нутагт хурцадмал байдал үүсгэж, бүс нутгийг "Дарийн сав" болгон, бүс нутгийн улс орнуудын гүн түгшүүрийг төрүүлэв. Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг учраас гадны ямар ч улс хөндлөнгөөс оролцох эрхгүй" гэсэн байна.
Украин 30 өдрийн гал зогсоох саналыг зөвшөөрлөө
Украины ерөнхийлөгч Зеленский, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар Саудын Арабт айлчилж буй билээ. Талууд Жедда хотноо найман цагийн турш хэлэлцсэний эцэст Украин 30 өдрийн гал зогсоох хэлэлцээрийн саналыг хүлээн зөвшөөрчээ. Үүний хариуд АНУ цэргийн тусламж болон тагнуулын мэдээлэл хуваалцахаа эргэн сэргээх болов.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "АНУ одоо Орост саналаа танилцуулна. Бөмбөг Москвагийн талбайд байна. ОХУ аль болох түргэн зөвшөөрсөн хариу өгнө гэдэгт итгэж байна. Тэгж байж бид хоёр дахь үе шат буюу жинхэнэ хэлэлцээр рүүгээ орно.
Харин Дональд Трамп ойрын өдрүүдэд Путинтэй ярилцана гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Мөн тэрбээр Зеленскийг дахин Цагаан ордонд урина гэлээ.
Гал зогсоох хэлэлцээний хүрээнд Украин гурван санал тавьж байна. Нэгдүгээрт, тэнгэр болон далай амар амгалан байх ёстой. Бүх пуужингийн цохилт, бөмбөг, алсын тусгалын нисгэгчгүй онгоцны дайралтыг зогсоох ёстой. Хоёрдугаарт, дайны олзлогдогсод, хоригдлуудыг суллах. Үүнд цэрэг болон энгийн иргэд аль аль нь багтана. Гуравдугаарт, Орост албадан шилжүүлсэн украин хүүхдүүдийг буцааж өгөх ёстой.
Украины тал хүлээн зөвшөөрсөн тул одоо Оросыг ятгах АНУ-ын ажил л үлдлээ гэж Зеленский жиргэжээ.
Дашрамд дурдахад, Украин 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийг зөвшөөрсний дараа еврогийн ханш сүүлийн таван сарын дээд хэмжээнд хүрээд байна. Тивийн хамгийн том эдийн засаг болох Германд батлан хамгаалахын зардал нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй холбоотойгоор хэдийнэ нэмэгдсэн байсан ханш дахин өсч, 1.0947 ам.доллар хүрчээ. Энэ нь хамгийн сүүлд аравдугаар сард л ажиглагдсан өндөр үзүүлэлт аж.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Жэк Магийн эргэн ирэлт Хятадын эдийн засаг, технологийн салбарт ямар нөлөө авчрах вэ?
Хятадын удирдагч Ши Жиньпин энэ долоо хоногт нөлөө бүхий бизнес эрхлэгчидтэй уулзсан бөгөөд үүнд “Алибаба” компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма оролцсон нь хүмүүсийн анхаарлыг татжээ.
Португалын Албуфейра хот: Та хувцсаа өмс эсвэл торгуулиа төл
Португалын алдартай аялал жуулчлалын хот болох Албуфейрад хүмүүсийг гудамжинд усны хувцастай явахыг хориглохоор төлөвлөж байна. Хэрэв дүрэм зөрчсөн тохиолдолд өндөр торгууль ногдуулна.
Британи жуулчдын дуртай Алгарве мужийн далайн эргийн энэ хот өөрийн ёс зүйн дүрмийг шинэчлэн, олон нийтийн газарт хувцасгүй эсвэл хагас нүцгэн байхыг албан ёсоор хоригложээ.
Шинэ төлөвлөгөөний дагуу, далайн эргээс гадуур усны хувцастай явах эсвэл цээж нүцгэн байх нь 1,500 еврогийн торгуультай байх аж. Ийнхүү Албуфейра хот Барселон, Дубровник, Ниц зэрэг Европын бусад хотуудын жишээг дагаж байна.
Тус хот үзэсгэлэнт далайн эрэг, шөнийн амьдралаараа алдартай боловч хэт задгай, эрээ цээргүй аялал жуулчлал нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлжээ.
Мөн олон нийтийн газар бэлгийн харилцаанд орохыг хориглосон бөгөөд энэ нь орон нутгийн бас нэгэн тулгамдсан асуудал болж байв.Өнгөрсөн жил найман Британи эр Албуфейрагийн гол зугаа цэнгэлийн гудамжинд өдрийн цагаар чармай нүцгэн бүжиглэж буй бичлэг цацагдаж, цагдаа нар түүнийг баривчилжээ. Энэ явдал нь нутгийн захиргаа, аюулгүй байдлын алба, бизнес эрхлэгчдийн шуурхай хуралдааныг зохион байгуулахад хүргэсэн бөгөөд хотын дарга Жозе Карлос Роло "хэрээс хэтэрсэн" аялал жуулчлалын үйлдлүүдийг хатуу хяналтанд оруулахаа амласан байна. Албуфейра хотыг "олон соёлт, гэр бүлд ээлтэй, аюулгүй газар" хэвээр хадгалах шаардлагатай тул энэхүү яаралтай өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж онцолжээ.
Мөн олон нийтийн газар бэлгийн харилцаанд орохыг хориглосон бөгөөд энэ нь орон нутгийн бас нэгэн тулгамдсан асуудал болж байв. Дүрэм нь олон нийтийн хараанд өртөхүйц террасуудыг /үйлчилгээний задгай талбай/ ч хамрах бөгөөд зүй бус үйлдэл гаргахыг зөвшөөрсөн бизнес эрхлэгчдэд ч мөн өндөр торгууль ногдуулахаар төлөвлөж байна.
Энэхүү санал одоогоор олон нийтийн хэлэлцүүлэгт ороод байгаа ч зуны улирал эхлэхээс өмнө хэрэгжиж магадгүй.
Эх сурвалж: CNN
Ган, хөнгөн цагаанд 25 хувийн нэмэлт татвар ногдуулахаа Д.Трамп мэдэгдэв
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 10 /VOA/. АНУ-д нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд шинээр 25 хувийн татвар ногдуулах шийдвэрийн талаар даваа гарагт зарлана гэж Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгджээ.
Д.Трамп “Air Force One” нисэх онгоцонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, харилцан ногдуулах татварын талаар мягмар эсвэл лхагва гарагт зарлана гэсэн бөгөөд уг шийдвэр тэр даруй хэрэгжиж эхлэх ажээ.
Д.Трамп эхний бүрэн эрхийн хугацаандаа гангийн импортод 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ногдуулж байсан бөгөөд дараа нь Канад, Мексик, Бразил зэрэг хэд хэдэн худалдааны түншүүдээ татвараас чөлөөлсөн юм. Ерөнхийлөгч асан Жо Байден энэ чөлөөлөх квотыг Их Британи, Япон, Европын Холбоог хамруулан өргөжүүлсэн бөгөөд АНУ-ын гангийн үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт сүүлийн жилүүдэд буурсан байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт хэлэхдээ, 10 ба 25 хувийн татваруудыг ган, хөнгөн цагаанд ногдуулж буй одоогийн татвар дээр нэмж ногдуулах ажээ.
Өнгөрсөн баасан гарагт Д.Трамп мэдэгдэхдээ, ирэх долоо хоногт хэд хэдэн улсын ган, хөнгөн цагаанд нэмэлт татвар ногдуулна гэж зарласан байна. Гэхдээ улс орнуудын нэрийг тодорхой дурдаагүй боловч “бид бусад улстай эрх тэгш худалдаа хийх” үүднээс татвар ногдуулна гэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Трамп хууль бус цагаачдыг буцаасан онгоцыг нь хүлээж аваагүй Колумбын татварыг нэмнэ гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдыг буцаасан онгоцыг нь хүлээж аваагүй Колумб улсын бараанд 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдлээ.
Тодруулбал Трамп тангаргаа өргөснөөс хойш амлаж байсан хэд хэдэн зүйлээ хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг нь хууль бус цагаачидтай тэмцэх юм.
Энэ хүрээнд хууль бус цагаачдыг цэргийн онгоцоор тээвэрлэн Колумб улсад хүргэсэн байна.
Гэвч Колумбын Ерөнхийлөгч иргэдийг нь “гэмт хэрэгтэн” мэтээр үзсэн гэсэн шалтгаанаар онгоцыг хүлээн аваагүй аж. Ерөнхийлөгч Густаво Петро “Манай иргэдийг иргэний агаарын тээврээр хүргэж, хүндлэлтэй харьцах ёстой” гэсэн юм.
Үүний хариуд Трамп Колумбаас АНУ руу орж ирэх бүх бараанд 25 хувийн татвар ногдуулж, долоо хоногийн дараа үүнийг 50 хувь болгон нэмэгдүүлнэ гэв.
Үүгээр зогсохгүй Колумбын төрийн албан хаагчдын визийг хүчингүй болгох, хилийн хориг тавих зэрэг арга хэмжээ авна гэсэн байна. Тэрбээр энэ бол ердөө эхлэл гэдгийг онцолжээ.
Харин Колумбын Ерөнхийлөгч АНУ-ын бараанд эргүүлэн 25 хувийн татвар ногдуулна гэсэн байна.
Эх сурвалж: ВВС
Иргэд гашуудаж, ажилчид ослын талбайд ажилласаар
Өмнөд Солонгосын иргэд онгоцны осолд амиа алдсан иргэдээ хүндэтгэн, эмгэнэл илэрхийлсээр байна. Мүан спортын цогцолборт 179 иргэнийг дурсаж цэцэг байрлуулжээ.
Тус улсад долоо хоногийн хугацаатай гашуудал зарлаж, төрийн далбаануудыг хагас буулгасан. Харин ажилчид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тэд 179 талийгаачийн 141-ийн хэн болохыг тогтоожээ.
Онгоц гэдсээрээ газардсаны дараа хоёр метр өндөр, бетон байгууламж мөргөж дэлбэрсэн. Иймд олон хүн хэрэв тэр бетон байгаагүй бол осол гарах байсан уу гэж асууж байна. Тэрхүү бетон байгууламж нисэх зурвасын төгсгөлөөс 250 метрийн зайтай бөгөөд дээр нь навигацын системийг байршуулсан байжээ.
Эргэн тойрон нь хогоор дүүрсэн энэ байгууламжийг өнгөрсөн онд барьсан. Нисэх зурвасын төгсгөл хэсгийн газар налуу тул бетон байгууламжийг зориуд өндөр барьжээ. Нэг нисгэгч “Би өмнө нь ийм зүйл харж байгаагүй” гэсэн нь олон нийтийн анхаарлыг бетон байгууламж руу чиглүүлсэн аж.
БНСУ дахь бүх Боинг 737-800 хөлгийг үзлэг хяналтад оруулж эхэлжээ.
Эр сурвалж: Yonhap
Швед, Финландыг холбодог шинэ кабелийг тасалжээ
Швед, Финландыг холбодог харилцаа холбооны кабельд дахин гэмтэл гарсан тухай Aftonbladet хэвлэл мэдээллээ. Эх сурвалжаас өгсөн мэдээллээр Финландын хуурай газарт илэрсэн кабелийг гэмтлийг мягмар гаргийн орой илрүүлжээ. Хоёр улсын аюулгүй байдлын албанаас хамтран мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн ч шилэн кабелийг санамсаргүй байдлаар гэмтээсэн болж таарчээ. Өөрөөр хэлбэл, Финландын нутаг дэвсгэр дээр газар шорооны ажил хийж байсан эксковаторын жолооч сүлжээг тасалж гэмтээжээ.
Өнгөрсөн сарын 18-нд Балтийн тэнгисийн ёроолд тавигдсан Литва, Швед улсыг холбодог шилэн кабелийг тасалсан хэрэг гарсан юм.
Трамп, Путин хоёр Украинд энх тайван тогтоох уу
Владимир Путин Украины дайныг зогсоохын тулд Дональд Трамптай хэлэлцэхэд нээлттэй байгаа хэмээн Кремлийн бодлогыг мэддэг таван эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. Гэхдээ тэрбээр газар нутгийн эзэмшлийн томоохон буулт хийхээс татгалзаж, Киевийг НАТО-д нэгдэх хүсэл эрмэлзлээ орхихыг шаардаж байгаа аж.
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Трамп сонгуулийн кампанит ажлаа явуулж байхдаа Украины мөргөлдөөнийг хурдан дуусгахаа амласан.  Тэрбээр дайны талбарт оросууд давуу байдалтай байгаа үед Цагаан ордонд эргэн ирж байгаа юм. Москва одоогийн байдлаар Украины газар нутгийн 18 орчим хувийг хяналтдаа авсан. Үүнээс гадна фронт 2022 оны довтолгооны эхэн үеэс хойш үзэгдээгүй хурдтай фронт дээр урагшилж байна.
ОХУ-ын төрийн албан тушаалд ажилладаг мөн ажиллаж байсан таван албан тушаалтан Трампын тавьсан ямар нөхцлийг Ерөнхийлөгч Путин хүлээн зөвшөөрөх талаар мэдээлэл өгчээ. Тэдний хэлснээр Кремль мөргөлдөөнийг фронтын шугам дагуу царцаахад өргөн хүрээнд санал нийлж магадгүй аж. Мөн Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн дөрвөн зүүн бүсийн мужийг хэрхэн хуваах талаар хэлэлцээр хийх орон зай байж магадгүй гэж нэрээ нууцалсан гурван албан тушаалтан хэлжээ.
Москва эдгээр дөрвөн бүс нутгийг бүрэн ОХУ-ын нэг хэсэг гэж үзэж, улсынхаа цөмийн бамбайгаар хамгаалж байгаа. Гэхдээ ОХУ-ын хүчин тэдгээр мужийн газар нутгийн 70-80 хувийг хянаж буй. Харин Украины цэргүүд ойролцоогоор 26,000 хавтгай дөрвөлжин км газрыг барьж байгааг фронтын шугамын нээлттэй мэдээлэл харуулж байна. Тэдгээр эх сурвалжаас хоёр нь Москва Харьков, Николаев бүс нутаг руу нэвтэрсэн жижиг хэсгүүдээс гарахад нээлттэй байж магадгүй гэсэн юм.
Эх сурвалжуудын нэг нь хэлснээр Путин Донецк, Луганск, Запорожье, Херсон зэрэг мужийн ихэнхийг ОХУ авсан нь Украины зүүн бүс дэх Орос хэлээр ярьдаг иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Крымын хойгийг хамгаалсан ялалт хэмээн иргэддээ хэлж гал зогсоох тохиролцоог танилцуулж магадгүй.
Энэ сард Путин ямар ч гал зогсоох хэлэлцээ нь газар дээрх "бодит байдлыг" тусгах ёстой гэж хэлсэн. Гэхдээ тэр богино хугацааны гал зогсоох хэлэлцээр нь барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлэх боломж олгоно гэж болгоомжилж байгаа аж. 11-р сарын 7-нд Валдай хэлэлцүүлгийн бүлэгт Путин "Хэрэв төвийг сахих байр суурь байхгүй бол ОХУ, Украины хооронд сайн хөршийн харилцаа үүсэхийг төсөөлөхөд хэцүү. Яагаад вэ? Учир нь төвийг сахихгүй бол Украин ОХУ-ын ашиг сонирхолд харшлах буруу гарын багаж хэрэгсэл болж ашиглагдана" хэмээсэн.
Хоёр эх сурвалж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкт үйлдвэрлэсэн ATACMS пуужингаар Украин ОХУ-д гүн цохилт өгөхийг зөвшөөрсөн нь ямар ч тохиролцоог төвөгтэй болгож, Кремлийн шаардлагыг чангатгаж магадгүй гэжээ. Мягмар гарагт /2024.11.19/ Киев анхы удаа тэрхүү пуужинг ашиглан ОХУ-ын газар нутаг руу довтолсон тухай Москва мэдэгдэж, үүнийг нөхцөл байдлыг их хэмжээгээр хурцатгасан явдал гэж шүүмжилсэн юм.
Хэрэв ямар ч гал зогсоох хэлэлцээр хийгдэхгүй бол ОХУ байлдаанаа үргэлжлүүлэх болно гэж тэр хоёр эх сурвалж хэлжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ATACMS пуужингаар цохилт өгсөн гэх мэдээ гарахаас хэдхэн цагийн өмнө "Путин мөргөлдөөнийг царцаах ямар ч аргыг хүлээн зөвшөөрөхгүй гэж аль хэдийн хэлсэн. Мөн пуужингаар цохилт өгөхийг зөвшөөрсөн бол АНУ-ын зүгээс мөргөлдөөнийг маш аюултайгаар хурцатгаж байгаа явдал юм" гэсэн.
Зургийн эх сурвалж: Politico
Трампын ажлын газрын харилцаа холбооны захирал Стивен Чюн “Reuters” агентлагт хэлэхдээ "Энэ мөргөлдөөнийг зогсоож, цус урсаж буйг дуусгахын төлөө энхийн хэлэлцээр хийхэд аль аль талуудыг нэгтгэж чадах цорын ганц хүн бол тэр юм" гэж хэлсэн. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп Путинтэй шууд ярина гэж мэдэгдсэн боловч зөрчлийг яаж арилгах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 1991 онд ЗХУ нуран унасны дараа олж авсан хил хязгаараа эргүүлж автлаа амрахгүй гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Крымын хойгийг ч мөн буцааж авах зорилготой байгаа гэсэн үг. Үүнийг АНУ-ын өндөр албан тушаалтай цэргийн генералууд маш амбицтай зорилго гэж тодорхойлсон. Энэ талаар ОХУ-ын албан тушаалтнууд мэдээлэл өгөхдөө Крымын хойгийн талаар огт хэлэлцэхгүй гэсэн байна.
6-р сарын 14-нд Путин дайныг даруй зогсоохын тулд Украины НАТО-д элсэх хүсэлтээ зогсоож, мөн Донецк, Луганск, Запорожье, Херсон мужаас Украин цэргээ татах ёстой гэж мэдэгдсэн. Эх сурвалжуудын хэлснээр ОХУ нь Украиныг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй юм. Гэхдээ ОХУ Киевт ямар нэгэн хэлбэрээр аюулгүй байдлын баталгаа олгохыг хэлэлцэхэд нээлттэй гэжээ. Мөн ОХУ Украиныг зэвсэгт хүчний хэмжээгээ хязгаарлах нөхцөл тавьж магадгүй аж.
“Reuters” агентлаг тэдгээр эх сурвалжуудаас гал зогсоох тохиролцоо ямар байх талаар асуухад хоёр эх сурвалж нь 2022 оны дөрөвдүгээр сард батлахад маш ойрхон байсан тохиролцоог дурджээ. Тэрхүү тохиролцоог Путин хэлэлцээний үндэс болох боломжтой гэж хэлж байсан.
Тэр хэлэлцээний дагуу бол Украин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн болох Их Британи, БНХАУ, Франц, ОХУ, АНУ-аас аюулгүй байдлын баталгаа авч, хариуд нь төвийг сахих юм. Орос эх сурвалжуудын нэг нь Украин аюулгүй байдлын баталгаа авахгүй л бол ямар ч тохиролцоонд хүрэхгүй гэжээ.
Эх сурвалж: Reuters
Гүржийн сонгуулийн хорооны дарга руу будаг цацжээ
Гүржийн Сонгуулийн төв хорооны дарга парламентын сонгуулийн маргаантай үр дүнг батлах үеэр түүн рүү хар будаг цацжээ. Эрх баригч Гүржийн Мөрөөдөл нам 53.93 хувийн санал авсан талаар албан ёсоор зарлах үед эсэргүүцэгчид гадаа нь цугларсан байв.
Сөрөг хүчний дэмжигчид санал хураалтын дүнг хуурамч хэмээн эсэргүүцэж байгаа бол Гүржийн Мөрөөдөл нам үүнийг няцааж байна.
Тодруулбал, бямба гарагийн хуралдааны үеэр, сөрөг хүчний Нэгдсэн Үндэсний Хөдөлгөөний гишүүн Давид Киртадзе Сонгуулийн төв комиссын дарга Гиорги Каландаришвили руу хар будаг цацжээ.
Энэхүү явдлын өмнө Давид санал хураалтын албан ёсны дүн сонгогчдын “жинхэнэ сонголтыг” илэрхийлэхгүй байна гэж мэдэгдсэн бол Гиорги хариуд нь “хүч, дарамт болон хувийн дайралт ашиглах нь санал хураалтыг хуурамч болгох нотолгоо биш” хэмээв.
Нүүр, хувцсаа будаг болгосон Гиорги нүдээ боон хуралдаанаа үргэлжлүүлжээ. Европын сонгуулийн ажиглагчид Гүржийн парламентын сонгуулийг хахууль, давхардсан санал, хүчирхийлэлтэй өрнөсөн гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: CNN
McDonald's үнэ цэнээрээ Nike-ийн байрыг булаалаа
Зөвлөх үйлчилгээний "Interbrand" компани уламжлал ёсоор дэлхийн брэндүүдийн үнэ цэнийн зэрэглэлийг танилцуулав. Урьд жилүүдтэй адил Apple жагсаалтыг тэргүүлж байгаа ч энэ жил тус компанийн үнэлгээ гурван хувиар буурч, 488.9 тэрбум доллар болжээ.
Жагсаалтын эхний таван байр өөрчлөгдөөгүй хэвээр. Microsoft-ын үнэлгээ 11 хувиар өсөж 352.5 тэрбум долларт хүрснээр хамгийн үнэтэй брэндүүдийн хоёрдугаарт жагсаж буй хэвээр бол Amazon-ы үнэлгээ 8 хувиар нэмэгдэн 298.1 тэрбум доллар болжээ. Дөрөвт бичигдэж буй Google компани 291.3 тэрбум, Samsung 100.8 тэрбумын үнэлгээтэйгээр тавдугаар байрт оржээ.
Жилийн өмнөх шигээ зургаадугаарт 72.8 тэрбум доллараар үнэлэгдсэн Toyota автомашины брэнд орсон байна.
Coca-Cola ($61.2 тэрбум), Mercedes-Benz ($58.9 тэрбум) байраа солилцож, чансааны долоо наймд орлоо. Жилийн өмнө автомашины брэнд үнэтэй байснаа 4 хувиар хямдарсан бол харин Coca-Cola эсрэгээр 5 хувиар үнэ цэнээ нэмэгдүүлжээ.
Есдүгээр байранд сонирхолтой өөрчлөлт гарсан нь Nike-ийн үнэлгээ 5 хувиар суларч компани 45.4 тэрбумаар үнэлэгдэх болсноор 14-р байр хүртэл ухрав. Харин Nike-ийн оронд 4 хувиар үнэлгээгээ нэмсэн McDonald’s 53 тэрбумын хөрөнгөтэйгөөр бичигдэж байна.
Үнэтэй брэндүүдийн жагсаалтын эхний арвыг жилийн өмнөхтэй адил 52 тэрбумын үнэлгээтэй BMW төгсгөж байна.
Өмнөд Солонгост караокены эрин үе өнгөрч байна
Норэбан буюу караоке нь Өмнөд Солонгосын орчин үеийн соёлын нэг хэсэг байсаар ирсэн билээ.
Гэвч энэ хандлага сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, солонгосчууд караокегоор үйлчлүүлэх нь багасаж байгааг тоо баримт харуулж байна.
Тухайлбал тус улсын үндэсний татварын албанаас гаргасан тайланд энэ оны долдугаар сарын байдлаар 25,900 караокены газар бүртгэгджээ.
2017 оны сүүлээр энэ тоо 33,000 байсан юм. Өөрөөр хэлбэл сүүлийн долоон жил хүрэхгүй хугацаанд караоке үйлчилгээний газруудын дөрөвний нэг нь хаагджээ.
Цар тахал үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж болох ч Өмнөд Солонгосын нийгэмд гарч буй бусад хандлагууд бас нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.
Ялангуяа залуу үеийнхний дунд ганцаар хооллох (хонбап), ганцаар уух (хонсул) соёл дэлгэрч, олуулаа наргихаас зайлсхийдэг болжээ.
Үүнээс гадна ажлын дараа хамт олноороо идэж, уудаг “хосик” гэгддэг соёл аажмаар арилж байгаа нь караокены эрэлт буурсны бас нэг шалтгаан гэж үзэж байна.
“Ажлын дараа үйлчлүүлдэг хүмүүсийн тоо цөөрч байгаа нь миний бизнесийг улам хэцүү болгож байна. Баяр, амралтын өдрүүдэд гэр бүлээрээ караокед цуглардаг заншил ч бас алга боллоо” гэж Сөүлийн нэг караокены эзэн өдөр тутмын Жүнан Илбо сонинд ярьжээ.
Хаалттай өрөөнд цагаар үйлчлүүлдэг караокены соёл анх Япон улсаас Өмнөд Солонгост дэлгэрч байсан юм.
“Korea Economic Daily” сонинд мэдээлснээр Өмнөд Солонгосын анхны караоке машин 1991 онд Бусан хотод суурилагдсан бол дараа нь тус хотын Хэундэ эргийн амралтын газарт анхны караоке өрөө нээгдэж байжээ.
Улмаар 2010-аад оны дунд үед оргилдоо хүрсэн гэж үздэг.
Эх сурвалж: Korea Times
Газын зурваст хүүхдүүд шалбаагаар ундаалж байна
Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах дахь усан сангийн хоолой руу санаатайгаар тэсрэх бодис хийж, бохирдуулсан нь долдугаар сард бичлэгээр ил болсон. Уг усан сан нь гурван сая литрийн багтаамжтай бөгөөд Рафах мужийн усыг цэвэршүүлэх, түгээхэд гол үүрэг гүйцэтгэдэг байжээ. НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газрын мэдээлснээр мөргөлдөөнөөс өмнө тус усан сан нь 150 мянган хүнийг усаар хангадаг байсан.
Газын зурваст 10 сар үргэлжилсэн дайралтаас болж олон усны байгууламж эвдэрч, сүйдсэн нь энгийн ард иргэдийн зовлон зүдгүүрийг нэмэгдүүлж, өвчин тархах шалтгаан болж буй. Тиймээс усан хангамжийг зэвсэг болгон ашигласан гэж хүний эрхийн мэргэжилтнүүд Израилийг буруутгаж байна. Рафах дахь усан санг устгасан нь гарцаагүй олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Гэхдээ дээрх дэлбэрэлтээс өмнө Рафах хэдийнэ усны хомсдолд орсон байжээ. Хотын дарга Ахмед Аль Софийн тодорхойлсноор “Рафах бол сүйрэл, өлсгөлөн, усны хомсдол нүүрлэсэн хот”.
Газад байгаа усны хэмжээг тооцоод үзвэл нэг хүнд өдөрт 4.74 литр ус ногдож байгааг “Оксфам” судалгааны байгууллага долдугаар сард мэдээлж байв. Энэ нь онцгой байдлын үед санал болгодог усны доод хэмжээнээс даруй 30 хувиар бага үзүүлэлт юм. Газын зурвас дахь палестинчууд юм угаах, хоол хийх, цэвэрлэх нь бүү хэл уух ус ч үгүй байгаа гэсэн үг.
Зуны хэт халалт нь усны хомсдолыг улам дордуулж байна. Израилийн цаг уурын албаны мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сард урьд өмнө байгаагүйгээр халжээ. Газаас хойш хэдхэн км зайд орших Негба хотод л гэхэд агаарын хэм 39.4 хүрсэн байна.
Дайны улмаас түлш, хлор, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт буурч, ус цэвэршүүлэх, бохир ус шахах үйл ажиллагаа зогссоныг НҮБ мэдэгдсэн. Газын бүх ус, ариун цэврийн байгууламжийн 70 орчим хувь нь эвдэрч, сүйрснийг долдугаар сарын 24-нд авсан хиймэл дагуулын зургаар тодорхой болгожээ.
Хомс нөөцийн төлөөх тэмцлийн хажуугаар ус түгээх цэгүүдэд бие махбодийн хүчирхийлэл, тэр бүү хэл аллага ч гардаг аж.
Цаашилбал, халдварт өвчний тохиолдол нэмэгдэж буй нь нэг эмзэг сэдэв юм. Түр хуаранд орогнож буй нүүлгэн шилжүүлсэн хүмүүс, хүүхдүүд шалбаагны ус ууж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлэх болсон. Ундны усны аюулгүй байдал алдагдсан тул Газад халдварт өвчний 1.7 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ өнгөрсөн долдугаар сард Газын бохир усны дээжнээс вирус илрүүлсэн нь олон мянган палестинчуудыг саа өвчинд нэрвэгдэх эрсдэлд оруулсан.
Одоо үргэлжилж буй дайныг эс тооцвол Газын усны хямрал хэдэн 10 жил үргэлжилж байна. Хэт олборлолт, далайн ус нэвчилт, бохирдол зэргээс болоод Газын цорын ганц уст давхаргын усны 95 хувь нь хүний хэрэглээнд тохиромжгүй болсныг НҮБ 2017 онд тогтоожээ. 2021 оны байдлаар Газын усны 90 орчим хувийг уг уст давхаргаас, үлдсэн 10 хувийг нь давсгүйжүүлэх үйлдвэрүүд болон Израилийн үндэсний усны компани болох Мекоротоос татаж байжээ. Гэвч одоогийн байдлаар Газын худгууд болон давсгүйжүүлэх үйлдвэрүүд тус тус 15, 22 хувийн хүчин чадалтай ажиллаж байна. Хүмүүст олдож байгаа уч нь ихэвчлэн давслаг юм уу метал амтагдсан байгаа аж.
“Газын усны системд учирсан хохирлын хэмжээ нь сүүлийн 10 жилд болсон аливаа мөргөлдөөнүүдээс илүү ноцтой, магадгүй хамгийн ноцтойд тооцогдоно” гэж Нидерландын энх тайвны байгууллагын судлаач Вим Цвижненбург хэлжээ.
Газын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотод мөн л усны хямрал нүүрлэсэн. Тэнд эмэгтэйчүүд хэдэн сарын турш сарын тэмдэгийн бохирдолоо угаалгүйгээр тэвчдэг тухай НҮБ мэдээлжээ. Цаашилбал, усны хомсдол, дайны стресс хосолсноор жирэмсэн эхчүүд амьгүй ураг төрүүлэх, дутуу төрөх эрсдэлтэй болсон.
Газын зурваст үзүүлэх тусламжийг харуицдаг “COGAT” агентлаг усан хангамжийг тасалдуулахгүй байх боломжоор хангаж байгаа гэж мэдэгдсэн. Дайн эхэлснээс хойш тус агентлаг худаг, давсгүйжүүлэх байгууламж, ус дамжуулах шугам хоолойг засварлах, өргөтгөх ажлыг урагшлуулахын тулд тасралтгүй хүчин чармайлт гаргажээ. Тус байгууллага энэ хугацаанд Газын зурвас руу 48670 тонн усны тусламж оруулахад тус дөхөм үзүүлсэн байна. Гэвч тусламжийг байнга хязгаарладаг, тусламжийн цуваа руу дайрдаг, зам хаадаг зэрэг шалтгаанаас болоод хямрал улам даамжирч байна.
Хомсдолоос болоод усны үнэ байж боломжгүй дээд хэмжээнд хүрсэн. Тусгайлсан зохицуулалт байхгүй тул тусламжийн байгууллагуудын нийлүүлдэг ус хар зах дээр хэт өндөр үнээр зарагддаг аж. Зарим бүс нутагт 1000 литр ус 45-50 ам.доллар хүрэх болжээ.
Эх сурвалж: CNN
Венесуэль: Зургаан жагсагч амь үрэгдэв
Сонгуулийн дүн маргаантай гарснаас болж Даваа гаригт Венесуэлийн гудамж, талбайд жагсагчид цагдаатай мөргөлдөж буй. Тус улсын мужуудад Николас Мадурог эрх мэдэл, давуу байдлаа ашиглан сонгуулийн дүнг луйвардсан гэж үзсэн хэдэн мянган хүн эсэргүүцлээ илэрхийлээд байна. Цагдаа нар жагсагчдын эсрэг усан буу, нулимс асгаруулагч, резинэн сумтай буу ашиглаж байгаа ба наад зах нь зургаан хүн амь үрэгдэв.
Гэхдээ амь үрэгсэд болон бэртэл авсан хүмүүсийн тоо батлагдаагүй байна.
Венесуэлийн ерөнхий прокурор Тарек Уильям Сааб хэлэхдээ, Даваа гаригт болсон жагсаалын үеэр 749 хүнийг баривчилсан. Сааб жагсаал тайван замаар үргэлжилж байна гэх мэдээллийг үгүйсгэж, 48 цэрэг, цагдаагийн албан хаагч шархадсан гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ, тус улсын батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес эсэргүүцлийн жагсаалыг төрийн эргэлт хийх оролдлого гэж нэрлэж, ерөнхийлөгчийг дэмжихээ мэдэгдлээ. Сөрөг хүчний олон залуу дэмжигчид авторитар удирдагч Николас Мадуро дахин сонгогдвол улс орноо орхин гарна гэж мэдэгдсэн байдаг.
Гэвч Мадуро ялалт байгуулсан ба түүний засаглалын үед улс орны эдийн засаг сүйрч, хэлмэгдүүлэлт нэмэгдсэн байна.
Хэдийгээр Мадуро сонгууль шударга, чөлөөт болно гэж амласан боловч бодит байдал дээр сөрөг хүчний зүтгэлтнүүдийг баривчилж, тэдний гол удирдагчийг сонгуульд оролцохыг хориглож, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаан, Венесуэлийн хилийн чанад дахь иргэд санал өгөх боломжгүй болгосон.
Мөн ерөнхийлөгчийн холбоотнууд Мадурог албан ёсоор ялагч болсон гэж зарласан тул сөрөг хүчин сонгуулийн дүнг үгүйсгэж буй.
Иргэд сөрөг хүчинтэй санал нэг байгаа ба Латин Америкийн бусад удирдагчид Мадурогийн ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Эсэргүүцлийн жагсаал Даваа гаригийн шөнө хурцадмал байдалд шилжсэн тул Мадуро болон холбогдох хүмүүс эх орноосоо түр хугацаанд гарч магадгүй. Учир нь жагсагчид ерөнхийлөгчийн ордон руу нэвтрэх гэж оролдож буй.
Эх сурвалж: CNN
Оростой хийсэн зэвсгийн наймааны ачаар Умард Солонгосын эдийн засаг өсжээ
Орос улсад зэвсэг нийлүүлсэн нь үр дүнгээ өгч, Умард Солонгосын эдийн засаг гурван жил дараалан унасны эцэст сэргэсэн тухай Өмнөд Солонгосын төв банк өчигдөр мэдээлжээ.
Тухайлбал Умард Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 3.1 хувиар өссөн нь 2016 оноос хойших хамгийн өндөр өсөлт болсон юм байна.
Пёняны дэглэм өөрөө ийм тоо баримтыг зарладаггүй тул Өмнөд Солонгосын засгийн газар янз бүрийн үзүүлэлт дээр үндэслэн тооцоолж гаргадаг.
“Ихэнх мэргэжилтнүүд 2023 оны өсөлтийг түр зуурын гэж үзэж байна. Гэхдээ Хятадтай хийх худалдаа, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаанд нь цаашдаа эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм” гэж Өмнөд Солонгосын төв банкны төлөөлөгч ярьжээ.
Өрнөдийн эдийн засгийн хоригоор шийтгүүлж, олон улсын тавцанд ганцаардсан хоёр улс сүүлийн жилүүдэд улам бүр ойртон нягтрах болсон.
Сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар харилцан айлчилж, өнгөрсөн сард Пёнян хотноо батлан хамгаалахад харилцан туслалцах гэрээг байгуулсан юм.
Умардын эдийн засгийн сэргэлтэд бас цар тахлын үеийн хилийн хориг цуцлагдаж, Хятадтай хийх худалдаа нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж үзэж байна.
Тухайлбал 2023 онд Хятадтай хийсэн худалдааны хэмжээ өмнөх оноосоо 74.6 хувиар өсөж, $2.77 тэрбумд хүрснийг Өмнөд Солонгосын төв банк тооцоолжээ.
Эх сурвалж: Reuters
FAA: Олон зуун Боинг онгоцууд агаарт дэлбэрэх эрсдэлтэй байна
АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) энэ оны эхээр Боинг 777 онгоцны согогийг арилгахгүй бол дэлбэрэлт үүсгэж болзошгүйг анхааруулсан. Уг удирдамжийг гуравдугаар сард гаргасан.
FAA-ийн мэдээлснээр, 777-ийн далавч дээрх түлшний савны нүхэнд бэхлэгдсэн металл хавтан нь онгоцны түлшний саванд дэлбэрэлт үүсгэж болзошгүй аж. Энэ нь 777-ийн үндсэн загвар 777-200-аас эхлээд алсын зайн 777-300ER хүртэлх бүх хувилбаруудад хамаатай байна.
“Boeing Daily Mail” тайланг үгүйсгэж, агаарын тээврийг хамгийн аюулгүй тээврийн хэлбэр болгоход тусалсан стандарт зохицуулалтыг баримталдаг гэж мэдэгдээд байна. Энэ бол нислэгийн аюулгүй байдлын асуудал биш" гэжээ.
"Цахилгаан соронзон нөлөөллөөс хамгаалахын тулд орчин үеийн арилжааны онгоцонд олон тооны нэмэлтүүд бий. 777 флот нь 30 орчим жил ажиллаж байгаа бөгөөд 3.9 тэрбум гаруй зорчигчийг аюулгүйгээр тээвэрлэсэн байна. Боинг  нь 1995 оноос хойш 1800 орчим онгоцыг дэлхийн операторуудад нийлүүлсэн дэлхийн хамгийн том нийлүүлэгч юм.  2018, 2019 онд олон хүн онгоцны ослоор нас барсан бол  өнгөрсөн онд  “Alaska Airlines” компанийн 737 MAX 9 онгоцны хаалганы самбар агаарт салсан билээ.
Эх сурвалж: RT.COM
АНУ болон Израил Рафах дахь ажиллагаанаас өөр хувилбарыг хэлэлцэнэ
АНУ болон Израил улс Газын зурвасын Рафах хотод явуулахаар төлөвлөсөн цэргийн ажиллагааны оронд Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас санал болгож буй өөр хувилбарын талаар хэлэлцэхээр онлайн уулзалт хийхээр төлөвлөж байна.
Уг уулзалт нь Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд “өөрийгөө аварч”, Вашингтон руу төлөөлөгч илгээх шаардлагагүйгээр Цагаан ордонтой хэлэлцэх боломжийг олгож байна гэж олон улсын хэвлэлүүдийн мэдээлэлд өгүүлжээ.
CNN телевизийн мэдээлснээр АНУ, Израилийн яриа хэлэлцээр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд болж магадгүй гэнэ.
Түүнчлэн Израил газын зурвасын өмнөд хэсгийн Рафах дахь ажиллагааг гүйцэтгэх төлөвлөгөөг баталсан гэсэн мэдээлэл гарчээ.
Хулгайлагдсан “Tesla” автомашинаар зугтаж байх үед цэнэг нь дуусаж, баригджээ
“FOX 11” сувгийн сурвалжлагч Сюзан Хирусанегийн “Tesla” маркийн цахилгааны автомашиныг хулгайлан зугтах явцад цэнэг нь дуусаж, унтарчээ.
Сэтгүүлч супермаркетад байх үед машиныг нь хулгайлсан бөгөөд апп-ын тусламжтай автомашины байршлыг тогтоосон байна. Цагдаа нар автомашиныг илрүүлж хойноос нь хөөсөн ч “Tesla” 20 минут яваад цэнэг нь дуусаж, унтарчээ. Автомашин дотор цустай сүх олдсон бөгөөд хулгайчийг саатуулсан тухай Лос Анжелесын цагдаагийн газар мэдээлжээ.
Европын Холбоо Египет улстай стратегийн түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ
Европын Холбооноос /ЕХ/ 2027 оны эцэс хүртэл 7.4 тэрбум еврогийн санхүүжилтийг Египет улсад зээл ба буцалтгүй тусламж хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ. Уг тусламжийг ЕХ, Египетийн хооронд хэрэгжүүлэх стратегийн түншлэлийн шинэ хөтөлбөрт тусгасан байна.
Шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснийг Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен гуравдугаар сарын 17-ны ням гарагт мэдэгджээ.
Фон дер Ляйен болон ЕХ-ны бусад өндөр албан тушаалтнууд Каир хотноо Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй ням гарагт уулзсан байна. DPA агентлагийн мэдээлснээр, 7.4 тэрбум еврогийн 5 тэрбумыг зээл хэлбэрээр олгох аж. Цаашид 1.8 тэрбум еврог хүнсний аюулгүй байдал, цахимжуулалт зэрэг салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна. Харин 600 сая еврог буцалтгүй тусламж хэлбэрээр олгох бөгөөд үүний 200 саяыг нь шилжилт хөдөлгөөний менежментэд зарцуулах ажээ.
ЕХ-Египетийн стратегийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах үндсэн чиглэлүүд бол улс төрийн харилцаа, эдийн засгийн байдлыг тогтворжуулах, хөрөнгө оруулалт, худалдаа, шилжилт хөдөлгөөн, аюулгүй байдал гэдгийг Европын Комиссын дарга Х хуудсандаа дурдсан байна
Европын Холбооноос Египетийн эдийн засгийг бэхжүүлэх зорилгоор 7.4 тэрбум еврогийн санхүүжилт олгох гэрээ байгуулахаар бэлтгэж байгаа тухай Financial Times сонин гуравдугаар сарын 13-нд мэдээлж байв. Тус сонинд бичсэнээр, Газын зурвас, Судан дахь мөргөлдөөн нь Хойд Африкийн энэ улсын эдийн засгийн байдлыг хүндрүүлж, Европыг чиглэсэн цагаачдын урсгалыг нэмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол байгаа тул ийм арга хэмжээ авч байгаа ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Путин: Украинд гадны цэргүүд байгаа нь тулааны талбарт байдлыг өөрчлөхгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Россия 1” телевиз болон РИА Новости-д зориулан сэтгүүлч Дмитрий Киселёвт ярилцлага өгөхдөө "Украинд гадны цэргүүд байгаа болон зэвсгийн нийлүүлэлтүүд нь байлдааны талбар дахь нөхцөл байдлыг өөрчлөхгүй” гэжээ.
Түүний ярьж буйгаар Барууны орнуудын цэргүүд Украинд эртнээс байгаа аж. Путин "Төрийн эргэлтээс өмнө гадны цэргүүд байсан. Төрийн эргэлт гарсны дараа тэдний тоо илүү нэмэгдсэн” гэсэн байна.
Түүнчлэн Барууны цэргүүд өнөөдөр Украинд зөвлөгч, гадаадын хөлснийхөн зэрэг дүрээр байгаа бөгөөд тэд хохирол амсаж байгааг Оросын Ерөнхийлөгч онцолжээ.
Тэрбээр мөн АНУ цөмийн туршилт хийх юм бол Орос бас тэгж чадна гэдгийг үгүйсгээгүй байна.
Газын зурваст дотоодын сэтгүүлчид амиа алдсаар байгааг онцоллоо
Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг "Сэтгүүлчдийг хамгаалах комисс” (CPJ) байгууллагаас жил бүр гаргадаг хэвлэл мэдээллийн шинэ тайланг саяхан гаргажээ. 2023 он хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй ажилтнуудын хувьд хүндхэн жил болсныг энэхүү тайланд онцолсон байна.
Өнгөрсөн онд дэлхий даяар 99 сэтгүүлч амиа алдсаны 75 хувь нь Израил Хамасын мөргөлдөөний улмаас Газын зурваст амь насаа алджээ. Сэтгүүлчдийг хамгаалах комисс (CPJ)-ын мэдээлснээр дээрх мөргөлдөөний эхний арван өдөрт 77 сэтгүүлч амь үрэгдсэн гэсэн харамсалтай тоо баримтыu дурджээ. Тэдний 72 нь палестин гаралтай, гурав нь Лив улсын иргэд бол хоёр нь Израилын сэтгүүлчид юм.
Мөн хэвлэлийн эрх чөлөөний бусад байгууллагуудаас мэдээлж буй амь үрэгдэгдсэн сэтгүүлчдийн тоо дээрхээс ч өндөр байгаа нь түгшүүр төрүүлж буй. Хэдийгээр Газын зурваст болж буй үйл явдалтай холбогдуулан Олон улсын эрх зүйн зарчмын хүрээнд хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамгаалж байгаа боловч нөхцөл байдал дээр 10 сэтгүүлч тутмын нэг нь амиа алдсан гэж Олон улсын сэтгүүлчдийн холбоо тооцоолжээ.
Тус байгууллагын гүйцэтгэх захирал Жоди Гинсберг "Бид сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, олон нийтийн мэдэх эрхийн эсрэг ажилласан хэн бүхнийг шүүхэд өгөх ёстой. Олон нийтийг мэдээллээр хангахын төлөө ажиллаж буй сэтгүүлчдийг хамгаалахын тулд хамтран ажиллах хэрэгтэй байна” хэмээн мэдэгджээ.
Мөн CPJ болон бусад хэвлэлийн эрх чөлөөний төлөөх байгууллагуудын зүгээс ч  сэтгүүлчдийн хамгаалалтыг нэмэгдүүлэхийг уриалж, зөрчил мөргөлдөөний талаарх бодит баримтыг ил болгох, үйл явдлыг мэдээлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэдгийг онцлон дурджээ.
"Энэ дайнд Палестины сэтгүүлчид асар их хохирол амссан нь зөвхөн Палестины нутаг дэвсгэрт төдийгүй бүс нутаг, цаашлаад сэтгүүлзүйн салбарт удаан хугацааны нөлөө үзүүлнэ" гэж Гинсберг хэлсэн байна. Тэрбээр "Амиа алдсан сэтгүүлч бүрийн амь нас бидэнд энэ ертөнц ямар үнэ цэнтэй болохыг сануулсаар байна” гэсэн юм.
Америкийн сэтгүүлч Азмат Хан хэд хэдэн дайны бүсээс сурвалжлага хийжээ. Тэрбээр, "Мөргөлдөөн, дайны байдлыг сурвалжилна гэдэг хэзээ ч амар байдаггүй. Аюул байнга хамт байдаг. Тэр тусмаа Газын зурвасын орчим илүү аюултай нөхцөл байдал байгааг ойлгох хэрэгтэй байна” хэмээн ярьжээ. Тэрбээр дайн байлдаантай үед энгийн иргэд ямар их хохирол амсдагийг сурвалжилж олон нийтэд мэдээлдэгээрээ алдартай бөгөөд 2022 онд Пулитцерийн шагнал хүртсэн юм.
Сэтгүүлч Хан өмнө нь Сири, Афганистан, Ирак дахь мөргөлдөөнүүдийг сурвалжилж байжээ. Тэрбээр "Өмнө нь миний очиж байсан олон газруудад хэвлэл мэдээллийн байгулулагууд барууны агентлагуудын бэлтгэсэн мэдээллийг дамжуулж, үзэгчид барууны хэвлэлийн бэлтгэсэн мэдээллийг түлхүү хүлээн авч байсан бол одоогийн нөхцөлд Газын зурвас дахь Палестины орон нутгийн сэтгүүлчид олноор ажиллаж байна. Тэдний олонх нь барууны орнуудад сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж төгссөн учир олон улсын томоохон мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж байна” гэсэн юм.
Агаараас хүчтэй цохилт өгч, Газын зурвас руу нэвтрэхийг хязгаарласан зэрэг нөхцөл байдлаас болж гадаадын сэтгүүлчид газар дээр нь очиж сурвалжлах боломжгүй хомс байгаа. Тиймээс голдуу орон нутгийн сурвалжлагчид галын шугамд ажиллаж буй юм.
"Гадны сэтгүүлчдэд нэвтрэх боломжгүй байгаа нь дотоодын сэтгүүлчдэд асар их ачаа үүрүүлж байгаа гэсэн үг. Тиймээс энэ бүхний төлөөсийг Газын зурваст ажиллаж байгаа сэтгүүлчид төлж байна" хэмээн Хан ярьжээ.
Одоогоор Газад байрлаж байгаа Палестины сурвалжлагч Садави Туркийн радио, телевизэд мэдээлэл бэлтгэн өгдөг. Түүнийг ид ажлаа гүйцэтгэж байхад ахаас нь дуудлага иржээ .Ах нь гэр бүлийг нь Турк руу нүүлгэн шилжүүлэх гэж байгаа тухай хэлээд Израилийн цэргийн хүчнийхэн хэзээ ч агаарын цохилт өгч магадгүй гэж мэдэгдсэнийг дуулгасан байна. "Би ажлаа хийхээс өөр аргагүй. Хором мөч тутамд амьд үлдэх тухай бодох нь асар их түгшүүртэй. Гэхдээ л би ажиллахаас өөр сонголтгүй. Бидэнд талархал эсвэл урмын үг хэрэггүй. Хамгийн гол нь биднийг хамгаалах хэрэгтэй байна. Учир нь бид үйл явдлыг түүх болгон үлдээхийн төлөө ажиллаж байна" хэмээн тэрбээр ярьжээ. Мөн нөхцөл байдал цаг нартай уралдаж байгаа хүнд үед хүнсэнд олон цагаар дугаарлан зогсч, хамгаалах хэрэгсэл хомсдох зэрэг олон бэрхшээл байгаа талаар ч тэр хэлжээ.
Эдгээр сэтгүүлчдийн олонх нь богино хугацаанд сурвалжлагаа түгээхийн тулд олон нийтийн сүлжээг ашиглаж байна гэж Нью-Йоркт төвтэй эрэн сурвалжлах сэтгүүлч Лила Хассан Газад сэтгүүлчдэд тулгарч буй сорилтуудын талаар бичсэн байна. Гэсэн хэдий ч урт хугацаандаа дээрх хэсэгчилсэн мэдээлэл нь яг ямар үйл явдал болж байгааг баримтжуулах, архивлах, хянахад бэрхшээл бий болгож байгаа гэж Нью-Йоркийн Колумбийн их сургуульд зөрчилдөөнийг мэдээлэх чиглэлээр багшилдаг Хан хэлэв. Тэрбээр, "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжилгаа бэлтгэхдээ хууль, эрх зүйн хүрээнд мэдээлэл бэлтгэдэг бөгөөд тэдгээр нь архив болж байдаг. Архивын ажил байхгүй бол нэгдсэн байдлаар үйл явдлуудыг хаанаас эргэж олж авах нь тодорхойгүй нөхцөл байдал үүснэ. "Хэрвээ та баримтжуулж, баталгаажуулж архивлаагүй бол дараа нь цаг хугацаа өнгөрөх тусам тэрхүү мэдээллийг бүрэн гүйцэд ашиглах боломжгүй гэсэн үг” хэмээн Хан онцолжээ.
CPJ-ийн тайланд хэд хэдэн сэтгүүлчийн амиа алдсан тохиолдлыг онцлон тэмдэглэсэн байна. Тухайлбал, Хамза Аль Дахдух, Мустафа Турая нэртэй хоёр сэтгүүлчийн сууж явсан машин дайралтад өртөж, амиа алджээ.
"Аль Жазира”-д ажиллаж байсан Аль Дахдух болон чөлөөт сэтгүүлч Турая нарыг террорист бүлэглэлийн гишүүн хэмээн буруутгаж байсан бөгөөд Аль-Жазира болон тэдний гэр бүл, хамтран ажиллагсад үүнийг эрс няцаасан” хэмээн тайланд дурджээ.
Израил-Хамасын нөхцөл байдал хурцадмал байдалд хүрэхээс өмнө Олон улсын сэтгүүлчдийг хамгаалах комисс өнгөрсөн тавдугаар сард Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан "Үхлийн хэв маяг” тайланг гаргаж байсан. Энэхүү тайланд тухайн үед 20 гаруй сэтгүүлч амиа алдсан тухай мэдээлсэн бөгөөд тухайн үед мөн л тэдгээр сэтгүүлчдийг террорист бүлэглэлийн хүмүүс хэмээн буруутгаж байсан хэд хэдэн тохиолдол ч байсаар байжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 43 (7287)
Фентанил яагаад Америкт аюул учруулах болов?
Хятадын Мансууруулах бодистой тэмцэх үндэсний хорооны дарга, Америкийн мансууруулах бодисын эсрэг төлөөлөгч нар 1-р сарын 30-нд Бээжин хотноо уулзжээ. Мөн өдөр мансууруулах бодисын эсрэг Хятад, Америкийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулагдаж буйг албан ёсоор зарласан байна. Энэ бол Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтаар тохиролцсон нэгдсэн ойлголтыг практик дээр хэрэгжүүлж буй чухал алхам юм.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: " 2022 оны 8-р сард Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Патрисия Пелоси Тайваньд ирснээс болж Хятад Улс мансууруулах бодисын эсрэг хоёр талын хамтын ажиллагааг аргагүйн эрхэнд түр зогсоогоод байсан юм. Тэгвэл энэ удаад холбогдох байгууллагууд энэхүү механизмыг сэргээж байгаа нь хоёр талын яриа хэлэлцээний уур амьсгал сайжирч, харилцаагаа сайжруулахад бүтээлч үүрэг гүйцэтгэлээ. Сүүлийн жилүүдэд мансууруулах бодисын эсрэг хамтын ажиллагаа нь Хятад улсын тухай ярих болгондоо Америкийн заавал дурьдах сэдэв болсон сэдэв юм. Энэ нь Америкт нэгэнт хяналтаас гарсан фентанил төст бодисуудтай нягт холбоотой.
Энэ оны 1-р сарын 30-нд л гэхэд АНУ-ын Орегон муж улсын албаны хүмүүс фентанил ихэссэнээс үүдсэн олон нийтийн эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлын хямралын улмаас Портланд хотын төвд онц байдал зарлав.
Фентанил бол эмнэлзүйн өвдөлт намдаах, мэдээ алдуулалтанд ашиглагддаг хүчирхэг опиоид юм. Гэсэн хэдий ч урт хугацааны опиоидтой холбоотой асуудлын улмаас фентанил төст бодисууд нийгэмд хор хөнөөл учруулдаг болж хувирчээ. АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газраас саяхан гаргасан мэдээллээс үзэхэд фентанил нь 18-45 насны америкчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд "АНУ-ын өмнө тулгарсан мансууруулах бодисын хамгийн том аюул" болжээ. АНУ-д фентанил яагаад ийн гай гамшиг дагуулах болов? Энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой. Нэг талаас асар их ашиг олдог эмийн томоохон компаниуд улстөрчдийг лоббидож бодлогоор хамгаалуулдаг. Эмнэлгийн төлөөлөгчид эмч нарыг олон эм бичиж өгөхийг хөхүүлэн дэмжих янз бүрийн арга хэрэглэж, эмийн сангууд ч мөн түүнийгээ эрчимтэй зарж, ашиг сонирхлын иж бүрэн сүлжээг бүрдүүлсэн. Нөгөөтээгүүр АНУ-ын Засгийн газрын өөрийнх нь зохицуулалт муу. Ялангуяа АНУ-ын улс төрийн туйлшрал сүүлийн жилүүдэд эрчимжиж, фентанилийн наймаатай тэмцэх хуулийн төсөл бүтэлгүйтсэн. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээс харахад фентанилтэй төстэй эмийн "хар зах зээл" АНУ-ын олон газарт байдаг аж.
АНУ хар тамхины хор хөнөөлийг хангалттай сурталчилдаггүй, мужуудын 50 гаруй хувь нь “марихуаныг хууль ёсны болгох” арга хэмжээ авсан нь фентанилтэй төстэй бодисыг хэтрүүлэн хэрэглэх асуудалд хүргэжээ. АНУ-ын одоогийн тогтолцооны дагуу фентанилыг хянах нь галт зэвсгийг хянахтай адил хэцүү гэж зарим хүмүүс тайлбарлах нь бий.
Иймээс АНУ-д фентанил гамшиг болсны үндсэн шалтгаан нь тус орны дотоод засаглалын бүтэлгүйтлээс үүдэлтэй гэхэд болно. Америкийн улс төрчид асуудлыг шийдэж чадахгүй, "бурууг бусдад тохож" заншсан. Сүүлийн хэдэн жилд Америк Хятадтай мансууруулах бодисын эсрэг хамтын ажиллагаа явуулахдаа Хятадын холбогдох байгууллагуудыг хоригийн жагсаалтдаа хамруулсан байдаг.
Харин Хятад улс түүхэндээ хар тамхинаас ихээхэн хохирол амссан. БНХАУ байгуулагдсан цагаасаа хар тамхийг “өчүүхэн ч хүлцэн тэвчихгүй” байсаар ирсэн бөгөөд хар тамхины үйлдвэрлэл, худалдаа, хар тамхитай холбоотой бусад гэмт хэрэгтэй хатуу тэмцдэг. Хятадын хууль сахиулах байгууллага фентанил төст бодисыг хууль бусаар боловсруулж, АНУ руу зөөвөрлөсөн хэд хэдэн хэргийг таслан зогсоосон байдаг. Гэмт хэрэгтнүүд дотоод болон гадаадад фентанил төст бодисыг нуун далдлах замаар олон улсын шуудангаар АНУ руу тээвэрлэхийн тулд өөр хоорондоо тохиролцож, далдлах гэх мэт олон арга хэмжээ авдаг боловч тоо хэмжээ нь маш хязгаарлагдмал байдаг. 2019 оны 5-р сард Хятад улс 25 нэр төрлийн фентанил төст бодисыг хяналтын жагсаалтад хамруулсан нь дэлхийд анхных бөгөөд энэ нь НҮБ-ын 21 нэр төрлийн хяналтын жагсаалтаас олон болсон. Тиймд Америк дотоодынхоо энэхүү хямралыг зохицуулахдаа бодит үнэнд шударгаар хандаж, асуудлыг айлаас биш өөрийн авдраасаа эрэх ёстой юм." гэжээ.
Г.Бямба
https://sonin.mn/newsDetail/1286
Шинэ удирдагч Тайвань, Хятадын харилцааг хэрхэн өөрчлөх вэ
Тайванийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн үр дүн Бээжинд муу мэдээ болж, хоёр талын хүйтэн харилцаа цаашид ч үргэлжлэх болно гэж шинжээчид үзэж байна.
Тайваний эрх баригч Ардчилсан дэвшилт намаас (АН) гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдов. Энэ нь тус арал 1996 онд анхны даргаа сонгосноос хойш нэг ч улс төрийн нам Засгийн эрхэнд хоёроос илүү удаа үлдэж байгаагүй амжилтыг эвдсэн юм.  Бүрэн эрхийн хугацаа нь албан ёсоор эхлээгүй байгаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Виллиам Лай Чинг-тэ ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ “Тайвань дарангуйллын эсрэг ардчиллын талд зогсохыг сонгосон” гэжээ.
Бээжин Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний сүүлийн 10 жилийн засаглалын үед тус улс ардчилсан засаглал бүхий аралтай “дахин нэгдэх” шийдвэрээ эрчимжүүлсэн. Бээжин сонгуулийн өмнө Тайванийн санал хураалтыг  дайн ба энхтайван хоёрын хоорондох сонголт хэмээгээд  Лайг Ерөнхийлөгчөөр сонгогдвол бүс нутгийн энхтайванд заналхийлэх аюултай салан тусгаарлагч гэж буруутгасан.
Тайваний Үндэсний Ченчи их сургуулийн улс төр судлаач Лев Начман DW-д  өгсөн ярилцлагадаа "Бээжин Лайд сэтгэл хангалуун бус байна. Энэ бол муу мэдээ, учир нь тэдний ялахыг хүсээгүй хүн ялсан" гэжээ. Тамкангийн их сургуулийн харилцааны мэргэжилтэн Чан Ву-уэ Хятадын ихэнх албаны хүмүүс ийм үр дүнг урьдчилан харж, хариу арга хэмжээ авахад бэлдэж байсан гэдгийг онцолсон байна. Тэрээр "Сонгуулийн өмнөх цэргийн сүрдүүлгийн арга хэмжээ, эдийн засгийн дарамт сонгуулийн дараа  эрчимжих магадлал өндөр байна” гэв.
Хятадаас 100 милийн зайд орших Тайвань бол дэлхийн хамгийн чухал галын цэгүүдийн нэг юм. АН засаг барьсан сүүлийн найман жилд хоёр талын албан ёсны яриа хэлэлцээ түр зогссон. Лай засгийн эрхэнд гарах гэж байгаатай холбогдуулан Вашингтон болон барууны бусад ардчилсан орнууд түүний Хятад дахь бодлого нь хоёр эргийн харилцааг хэрхэн өөрчлөхийг анхааралтай ажиглаж байна. Эрдэмтэн Начман "Дайн болно гэж би бодохгүй байна. Гэхдээ илүү мөстэй харилцаа цаашид үргэлжлэх төлөвтэй байна” гэжээ. Сингапурын Үндэсний их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Чонг Жа Иан “Ши Жиньпин Тайваний сонгуулийн үр дүнд  сэтгэл дундуур байгаа бөгөөд Тайваньд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа ч БНХАУ-ын эдийн засаг хүнд байгаа энэ үед нөхцөл байдал  хурцадмал байдалд шилжихээс эмээж байж магадгүй” гэсэн байна.
https://www.dw.com/en/how-will-taiwans-new-leader-shape-cross-strait-relations/a-67976109
Мөргөлдөөний сөрөг нөлөөг багасгахыг уриалав
НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан өчигдөр /2023.12.06/ хэлэхдээ, Украины хямралыг сунжруулах нь аль ч талд ашиггүй. Олон улсын хамтын нийгэмлэг хамтдаа хичээж, Украины хямралын сөрөг үр дагаврыг аль болох багасгаж, дэлхийн хүнсний нөөц, эрчим хүч, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг жигд тогтвортой байлгах хэрэгтэй гэжээ.
Украины хүмүүнлэгийн асуудлыг Аюулгүйн зөвлөл хэлэлцэх үеэр тэрээр "Украины хямрал удаан үргэлжилж, мөргөлдөөнд олон том дэд бүтэц сүйдэж, засвар удаашралтай байна. Сүүлийн үед Украин, Орос зэрэг орнуудын газар нутаг, Хар тэнгисийн эрэг орчмоор цаг агаарын онцгой үзэгдэл болж аюултай цасан шуурга шуурч, цаг агаарын эрс тэс нөхцөл үүссэнээр зам тээвэр, цахилгааны хангамж тасалдаж, хүний амь нас эрсдэж, эндэж гэмтэж байгаад Хятад улс зовинож байна. Олон улсын хамтын нийгэмлэг, хүмүүнлэгийн байгууллагууд тусламжаа нэмэгдүүлж, гамшигт нэрвэгдсэн мөргөлдөөнтэй бүс нутгийн хүмүүс хүйтэн өвлийг эсэн мэнд давахад туслах ёстой. Эрх бүхий байгууллагуудын таамгаар, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд ирэх онд мөн л удааширч, 2020 оноос хойших эдийн засгийн өсөлт хамгийн сул жил байх болно. Үүний нэг гол шалтгаан нь геополитикийн мөргөлдөөн юм" гэв.
Индонезид галт уул дэлбэрсний улмаас 11 хүн амиа алджээ
Индонезын СуматраарлынМарапи галт уул дэлбэрснийулмаас11 уулчин амиа алдсан тухай тус улсын аврах албаныхан мэдээллээ. Индонезын аврагчид гурван хүнийг эсэн мэнд олжээ. Аврах албанаас мэдээлснээр, одоогоор 12 уулчин сураггүйболсонд тооцогдож байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн цогцсыг олсон байна.  Марапи галт уул ням гарагт дэлбэрч, 15 мянган метрийн өндөрт үнс нурам цацжээ.
Арахамия: ОХУ-ын эрх баригчид дайн дуусгах санал тавьсан
2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Донбассыг чөлөөлөх" нэрийн дор "цэргийн тусгай ажиллагаа" явуулах тушаалд гарын үсэг зурснаар Оросын арми Украины нутаг дэвсгэр рүү халдан орсон. Дайн эхэлснээс хойш дөрөв хоногийн дараа сөргөлдөгч талууд хэлэлцээ эхэлж, 2022 оны гуравдугаар сар сард үргэлжилсэн ч ямар нэг үр дүнд хүрэлгүй хэлэлцээр зогсонги байдалд орсон юм.
Өнгөрсөн онд хэлэлцээр хийх үеэр ОХУ-ын эрх баригчид Украины талд болзол тавьж, энэ болзлыг биелүүлвэл дайнаа зогсоох санал тавьсан гэнэ. Энэ талаар 2022 оны хавар ОХУ-тай хийх хэлэлцээрт Украины төлөөлөгчдийг тэргүүлсэн Давид Арахамия мэдэгджээ.
Оростой хийх хэлэлцээрт оролцсон Украины төлөөлөгчдийн тэргүүн, Дээд Рад дахь "Ард түмний зарц" фракцийн тэргүүн Давид Арахамиягийн мэдэгдсэнээр, Украин улс төвийг сахисан статустай болж, НАТО-д элсэхээс татгалзвал дайныг зогсооё гэсэн саналыг Оросын эрх баригчид тавьжээ. Улмаар хэлэлцээрт гарын үсэг зурвал Оросын арми хүчээ сэлбэж, байлдааны ажиллагааг дахин үргэлжлүүлж болзошгүй гэж үзсэний улмаас Украины тал хэлэлцээрийг батлаагүй аж. Тухайн үед "зүгээр л байлдах"-ыг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ятгасан гэнэ.
2022 оны хоёр, гуравдугаар сард Беларусь, Туркэд болсон хэлэлцээрийн үеэр Оросын талын төлөөлөгчид Украин НАТО-д элсэхээс татгалзвал энх тайвныг тогтооно гэж амлаж байсан гэсэн энэ мэдэгдлийг Арахамия "1+1" сувагт өгсөн ярицлалагынхаа үеэр хийжээ.
"Биднийг төвийн сахисан статустай болгохын тулд хэлэлцээ байгуулах хүртэл шахаж дарамталж чадна гэж тэд эцсээ хүртэл найдаж байсан. Энэ бол тэдний хувьд маш том асуудал байлаа. Бид төвийг сахисан статустай болж, НАТО-д элсэхгүй гэсэн баталгаа өгвөл тэд дайныг дуусгахад бэлэн байсан. Гол нөхцөл нь энэ байлаа. Бусад, цэрэггүйжүүлэх, орос хэлтэй хүн ам гэх мэт нь дайвар төдий л нөхцөл байсан юм" хэмээн Арахамия мэдэгджээ.
Хэлэлцээрийн болзлыг зөвшөөрөөгүйн шалтгааныг сэтгүүлч асуухад тэрбээр дараах хариултыг өгсөн байна.
"Нэгдүгээрт, энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. НАТО-д элсэх тухай Үндсэн хуульд тусгасан байгаа. Хоёрдугаарт, оросууд амалсандаа хүрнэ гэдэгт итгэх итгэл байгаагүй. Бид хэлэлцээрт гарын үсэг зураад явчихлаа гэхэд тэд хэсэг амарч аваад, дахин хүч сэлбэж дайрахыг үгүйсгэх аргагүй. Ийм байдал дахин давтагдахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байсан нөхцөлд л бид зөвшөөрч болох байсан. Гэтэл ийм итгэл үнэмшил байгаагүй. Үүний дээр Борис Жонсон Киевт ирээд, юунд ч гарын үсэг зурж хэрэггүй, зүгээр л байлдацгаая гэж хэлсэн" хэмээн Арахамия өгүүлжээ.
Арахимиягийн өгүүлснээр, Их Британи болон Украины бусад түншүүд хэлэлцээрийн явцын талаар мэдэж байсан, хэлэлцээрийн төсөлтэй танилцсан ч Киевийн өмнөөс ямар нэг шийдвэр гаргаагүй, гагцхүү зөвлөгөө өгч байсан гэнэ. Түүнчлэн одоо Украины улс төрийн болон цэргийн удирдлага бүгд л байлдааны ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа гэж цохон тэмдэглэжээ.
"Яагаад гэж үү? Яагаад гэвэл бид одоо хэлэлцээрийн ширээний ард сууж чадахгүй. Бид юуны төлөө хэлэлцээрийн ширээний ард суух юм бэ? Байгаа, байгаа газраа зогсоцгооё, ингээд л дуусгацгаая гэх үү? Үүнийг Украины олон нийт хүлээн авна гэж бодож байна уу?" хэмээн Арахамия өгүүлжээ.
Энд дуулгахад, Оросын тал Украин руу халдсан шалтгаан нь гагцхүү энэ улс НАТО-д элсэхээр шийдсэнтэй холбоотой гэж шинжээчид үздэг. Оросын эрх баригчид ч НАТО-ын хил Оросын хил дээр тулж ирэхийг хүлээж зүгээр сууж болохгүй гэж удаа дараа мэдэгдэж байлаа. Дайн эхэлснээс хойш дөрөв хоногийн дараа эхэлж, бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн хэлэлцээр өдгөө зогсонги байдалд орсон. Ийм байдлаас хэзээ гарах нь тодорхойгүй. Учир нь Украины Ерөнхийлөгч Зеленский зарлиг гаргаж, Оросын өнөөгийн Ерөнхийлөгч Путин төрийн эрх мэдэлд байгаа цагт ОХУ-тай хэлэлцээ хийхгүй гэж шийдсэн юм. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Путин ирэх оны сонгуульд оролцож, дахин хэдэн жилээр Оросын төрийн эрх мэдлийг гартаа авахаар зэхэж байна.
Г.Бямбасүрэн
Shuud.mn
Япон, Хятад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар уулзжээ
Япон, Хятад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар гурван орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах чиглэлд гаргах хүчин чармайлтыг эрчимжүүлэхээр тохиролцжээ. Ийм уулзалт хамгийн сүүлд 2019 онд болж байсан юм. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин нар Өмнөд Солонгосын Бусан хотноо ням гарагт уулзсан байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийсэн гурван талын Гадаад хэргийн сайд нарын анхны уулзалт цаг хагасын турш үргэлжилжээ. К.Йоко уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, хөрш гурван орон зарим үед хүнд хэцүү асуудалтай тулгардаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч энэхүү уулзалтаар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө ирээдүйг харсан бодитой хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдэгт гурван сайд санал нэгджээ. Мөн худалдаа, эдийн засаг, энх тайван, аюулгүй байдал зэрэг зургаан салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон байна.
Сайд нар мөн Умард Солонгос цэргийн тагнуулынх хэмээн мэдэгдэж буй хиймэл дагуулыг хөөргөсөн талаар санал солилцсон байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг Пёньян бүрэн хэрэгжүүлэх ёстой гэдгийг К.Йоко онцлон хэлжээ. Израил-ХАМАС бүлэглэлийн мөргөлдөөний тухайд Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг сайжруулах нь чухал бөгөөд дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлэх ёстой гэдэгт талууд санал нэгдсэн байна. К.Йоко хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, олон улсын хамтын нийгэмлэг томоохон сорилт, өөрчлөлтүүдийг даван туулсны дараа “эргэлтийн цэгтэй” тулгараад байгаа энэ үед дараагийн гурван талын дээд хэмжээний уулзалтаар бодитой үр дүнд хүрэхийн тулд Ван И, Пак Жин нартай үргэлжлүүлэн хамтран ажиллана хэмээн мэдэгдлээ. Талууд хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, оройн зоог барихаар төлөвлөж байсан боловч тэдгээр арга хэмжээг цуцалжээ. Японы Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр, Хятадын талын хуваариас шалтгаалан ийм шийдвэр гаргасан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
АНУ-ын Денвер хотын төв болон уулархаг бүсэд 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ
АНУ-ын Денвер хотод  хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын урсгал тус бүс нутагт ойртож байна гэж Цаг уурын агентлагаас нь мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн ням, даваа, мягмар гарагуудад үргэлжлэн орсон цас, хүйтний эрч нь 1970 онд бүртгэгдэж байсан түүхэн дунджаас 15 хэмээр буурсан ч төв болон уулархаг бүсдээ 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ. Арваннэгдүгээр сард Денверт  хотод дунджаар 11.5 см хүртэл цас ордог байна.
Цас их орсны улмаас тус бүс  нутагт орон нутгийн цагаар нь лхагва гарагийн оройноос пүрэв гарагийн өглөө хүртэл  олон улсын  нислэг хойшлогдож болзошгүй байгааг ч мөн сэрэмжлүүлж байна.
Харин пүрэв гарагийн үдээс хойш Денвер хот орчимд +10 хэм хүрч дулаарах төлөвтэй байгаа нь их хэмжээний цас хайлж, шар усны үер буух эрсдэлтэй байгаа аж. Улмаар ирэх ням гарагт агаарын температур +16 хэм хүрч халахаар байгааг анхааруулжээ.
Эх сурвалж: https://www.accuweather.com/
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Хойд Солонгосоос Орост баллистик пуужин нийлүүлсэн гэв
Хойд Солонгосоос ОХУ-д нэг сая гаруй их бууны сум нийлүүлсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл их бууны сумнаас гадна ойрын тусгалтай баллистик пуужин болон зөөврийн зенитийн пуужинг ОХУ-д нийлүүлсэн байж болзошгүйг Өмнөд Солонгосын армийн өндөр албан тушаалтан хэлэв.  Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо есдүгээр сард авсан хиймэл дагуулын зургуудад үндэслэн дээрх мэдэгдлийг хийжээ. Тодруулбал, Хойд Солонгосын зүүн хойд хэсэгт орших Ражин боомтоос Оросын Алс Дорнод дахь Владивосток руу 2000 орчим чингэлэг цэргийн техник, зэвсэг илгээсэн гэж үзэж байна. Энэ нь Цагаан ордноос аравдугаар сарын 13-нд мэдээлсэн 1000 чингэлэгтэй харьцуулахад эрс өссөн үзүүлэлт юм.
Хойд Солонгосоос нийлүүлсэн бусад зэвсэгт Т цувралын танкийн сум, танк эсэргүүцэгч пуужин, пуужин харвагч, винтов, пулемёт багтсан байж магадгүй.  Хойд Солонгосын хөлөг онгоцууд 8-9-р сарын хооронд долоо хоногт нэг удаа Орос руу зорчжээ. Гэвч аравдугаар сар гарсаар 3-4 хоног тутамд 3-4 хөлөг онгоц Оросыг зорих болсон байна. Чингэлэгүүд нь зургаан метр урт, 2.5 метр өргөнтэй байсныг мөн Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдээллээ. Дээрх тусламжийн хариуд ОХУ-аас Хойд Солонгост технологийн дэмжлэг үзүүлэх асуудал Ким Жон Уны айлчлалын үеэр яригдсан. Тодруулбал, Хойд Солонгосын цэргийн хиймэл дагуул, цөмийн зэвсэг, мөн сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах системд ОХУ тусламж үзүүлж магадгүй юм. Гэхдээ зэвсэг, технологи гэхээсээ илүү эхний ээлжинд ирэх өвлийн бэлтгэлд зориулж хоол хүнс, түлш Оросоос авч магадгүй байна. Цаашилбал, хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Эх сурвалж: YONHAP
Израил Туркээс дипломатчидаа эгүүлэн татна
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан Израил Туркээс дипломатчидаа эгүүлэн татаж, хоёр улсын харилцааг үнэлж дүгнэхээр болсон тухай Израилын Гадаад хэргийн сайд Эли Коэн мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн Турк дэх Израилын элчин сайдын яам Х сүлжээнд /хуучнаар Twitter/ Хамас нь алан хядагч байгууллага гэсэн постыг турк хэлээр оруулсан байна.
Истанбулын Ататюркийн нэрэмжит нисэх онгоцны буудалд зохион байгуулсан Палестиныг дэмжих жагсаалын үеэр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үг хэлэхдээ Анкара ойрын үед Израилыг цэргийн гэмт хэрэгтэн гэж олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө зарлана хэмээн мэдэгджээ. Тэрбээр Израилыг эзлэн түрэмгийлэгч бүлэглэл хэмээн нэрийджээ.
БНХАУ-ын Ерөнхий сайд асан зүрхний шигдээсээр таалал төгсжээ
БНХАУ-ын төв телевизээс тус улсын Ерөнхий сайд асан Ли Көчян 68 насандаа зүрхний шигдээсээр таалал төгссөнийг мэдээллээ. Тэрбээр пүрэв гаргаас баасан гарагт шилжих шөнө Шанхай хотод байх хугацаандаа таалал төгсжээ.
Ли Көчян Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа буюу 2013-2023 оны хооронд Хятадын удирдагч Ши Жиньпиний дараа орох өндөр албан тушаалтан байсан юм. Харин энэ оны гуравдугаар сард тэтгэвэртээ гарсан.
Тэрбээр Ерөнхий сайдаар ажилласан арван жилийн хугацаанд засгийн газрын өрийн өсөлт, АНУ-тай хийсэн худалдааны хурцадмал байдал, ковидын тахал зэрэг хүнд хэцүү үеийг даван туулж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан нэгэн юм.
Бээжингийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр 1995 онд төгссөн. Эдийн засгийн дээд албан тушаалтны хувиар ажлын байр, баялаг бүтээгч бизнес эрхлэгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулахаа амлаж байв.
Эх сурвалж: South China Morning Post
Сүмочидтой онгоц даац нь хэтэрч, хөөрч чадаагүй байна
Японы “Japan Airlines” компанийн онгоц даац нь хэтэрч, хөөрч чадаагүй тул нэмэлт онгоц гаргасан тухай “Japan News” мэдээлжээ.
Онгоцны даац хэтэрсэн нь ачаатай холбоогүй гэнэ. Зорчигчдын тал хувь нь сүмочид байжээ. Сүмочид Токио, Осака хотоос үндэсний спортын фестивальд оролцохоор Кагошима мужийн Амами Ошима арал руу нисэх ёстой байжээ. Зорчигчийн дундаж жинг 70 кг гэж тооцоолдог бол сүмочдын дундаж жин нь 120 кг. Амами нисэх онгоцны буудлын буултын зам “Боинг 737-800” онгоцноос илүү том онгоц буулгах боломжгүй байсан тул онгоцыг арай бага түлшээр цэнэглэхэд хүрчээ. Тиймээс “Japan Airlines” компани 27 сүмочдод зориулж нэмэлт онгоц гаргасан байна. Тэмцээн дууссаны дараа тамирчдад зориулж тусгай нислэг зохион байгуулахаар болжээ. Спортын наадамд нийт 460 сүмочид оролцож байгаа аж.
La Tomatina: Улаан лооль зэвсэг болох цаг дор
Жил бүрийн наймдугаар сарын сүүлийн долоо хоногт Испанийн Валенсид дэлхийн өнцөг булан бүрээс зочид ирдэг.
Тэдний зорилго нь улаан лоолиор зодолдох.
Хоёр давхар байшингийн өндөртэй савандсан модон шонд авирсан этгээд дохио өгөхөд бүгд нэг цагийн турш тулалдана.
Оролцогчид бүлэг болон хуваагдаж болохгүй.
Гэмтэл бэртлээс сэргийлэх үүднээс дүрэм ёсоор лоолио шидэхээсээ өмнө бяцалсан байх ёстой.
Өнгөрсөн жилийн улаан лоолины баяраар 146 тонн лоолийг шидэж “устгажээ”.
Бүтэн долоо хоногийн турш тулаанаас гадна дуу хөгжмийн наадам, бүжиг, салют, худалдаа наймаа болно.
Хамгийн анхны наадам 78 жилийн өмнө болж байсан юм.
La Tomatina: Улаан лооль зэвсэг болох цаг дор
Жил бүрийн наймдугаар сарын сүүлийн долоо хоногт Испанийн Валенсид дэлхийн өнцөг булан бүрээс зочид ирдэг.
Тэдний зорилго нь улаан лоолиор зодолдох.
Хоёр давхар байшингийн өндөртэй савандсан модон шонд авирсан этгээд дохио өгөхөд бүгд нэг цагийн турш тулалдана.
Оролцогчид бүлэг болон хуваагдаж болохгүй.
Гэмтэл бэртлээс сэргийлэх үүднээс дүрэм ёсоор лоолио шидэхээсээ өмнө бяцалсан байх ёстой.
Өнгөрсөн жилийн улаан лоолины баяраар 146 тонн лоолийг шидэж “устгажээ”.
Бүтэн долоо хоногийн турш тулаанаас гадна дуу хөгжмийн наадам, бүжиг, салют, худалдаа наймаа болно.
Хамгийн анхны наадам 78 жилийн өмнө болж байсан юм.
Э.Макроныг хөнөөхөөр оролдсон сэжигтнийг баривчилжээ
Францын хууль сахиулах байгууллагууд тус улсын оршин суугчийг энэ оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Дубын хэлтэст очих үеэр нь амь насанд нь халдах оролдлого хийсэн хэрэгт сэжиглэн саатуулжээ. Энэ тухай Le Parisien сонин мэдээлэв. Энэ нь 1791-1804 оны Гайтийн хувьсгалын удирдагч Туссен Лувертурын дурсгалыг хүндэтгэх ёслолын дараа дөрөвдүгээр сарын 27-нд болсон юм.
Төрийн тэргүүний очсон Chвteau de Joux-ийн ойролцоо тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэгчид цугларч, хамгаалалтын бүсийг эвдэхийг оролдсон байна. Мөргөлдөөний үеэр жандармууд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Э.Макрон тэндээс нисдэг тэргээр хөдлөх гэж байтал жагсагчдын нэг түүн рүү хийн бөмбөгтэй пуужин харважээ.
Мөрдөн байцаалтын явцад зүүний хөдөлгөөний идэвхтэн 20 настай мужаан ерөнхийлөгч рүү пиротехникийн хэрэгсэл тавьсан нь тогтоогджээ. Түүнийг энэ долоо хоногт гэрээс нь саатуулж, цагдан хорьжээ.
Францын терроризмын эсрэг прокурорын газар залууг нисдэг тэрэг устгахыг завдсан, дотор нь байсан хууль сахиулах байгууллагын ажилтнуудын амь насанд, мөн ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлого хийсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Түүний үйлдэл үнэхээр нисдэг тэрэгний осолд хүргэж болзошгүй эсэхийг шалгалтын явцад тогтооно.
Баривчлагдсан этгээд энэ үйлдлээ үгүйсгээгүй бөгөөд Э.Макроныг "эсэргүүцэж", тус Бүгд найрамдах улсын оршин суугчид түүний бодлоготой санал нийлэхгүй байгааг ойлгуулахыг хүссэн гэжээ. Прокурорын зүгээс сэжигтнийг цагдан хорих хугацааг сунгаж, сэтгэцийн шинжилгээ хийлгэхийг шаардаж байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ нэг жилээс доошгүй хугацаагаар хорих хүсэлтээ шүүхэд гаргасан гэж сэжигтний өмгөөлөгч мэдэгдэв.
З.БАТЦЭЦЭГЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Путин дайнд оролцсон хоригдлуудад өршөөл үзүүлэх зарлиг гаргаснаа анх удаа нотлов
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай хийж буй дайнд оролцох хоригдлуудад өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зурж байгаагаа анх удаа баталлаа.
Оросын шоронгуудад ял эдэлж байсан хоригдлуудыг дайны бүсэд илгээж эхэлснээс хойш жилийн дараа энэ тухай мэдэгдлийг "Вагнер" хөлсний цэргийн армийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин болон түүний төлөөлөгчид хийж байгаа нь энэ юм.
Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр "Вагнер" хамгийн багадаа 40,000 хоригдлыг шоронгоос гаргаж дайны бүс рүү илгээжээ.
Путин 6-р сарын 13-нд Кремльд цэргийн командлагч нартай уулзах үеэрээ хувийн цэргийн компаниудын талаарх асуултад хариулахдаа фронт руу илгээх хоригдлуудад өршөөл үзүүлж байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм.
Путин шоронд ял эдэлж буй хүмүүсийг олноор нь өршөөж, фронт руу илгээсэн тухай нотлох баримт өнгөрсөн зун гарчээ. Дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр Вагнерийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин Оросын засан хүмүүжүүлэх колониудыг тойрон аялж, хоригдлуудыг өршөөж, ялыг нь хассанаар Украйны түрэмгийлэлд оролцохыг урьж байгааг харуулсан видео бичлэг нийтлэгдэж байсан юм.
Сануулахад, саяхан Пригожин "Вагнерийн 20 000 цэрэг амь үрэгдсэн тухай" ярьжээ.
Эх сурвалж: ВВС
"Дэлхий дээр харь гаригийнхан амьдарч байна"
Өнгөрсөн сарын 28-нд болсон "Харь гаригийнхан ба сүйрсэн нисдэг биетүүд” бага хурлын үеэр Стэнфордын их сургуулийн Профессор, Доктор Гарри Нолан "Харь гарагийн хүмүүс дэлхий дээр амьдарч байгаа” гэж хэллээ.
"Сибирийн хүч": Хятад улс хийн хоолойн асуудлаар Москваг хүлээхээс өөр аргагүй байдалд оруулж байна
Дайчилгаанаас зугтсан халимар эрийг Казахстанаас хөөн гаргана
Хятад улс боловсролын хүчирхэг гүрнийг бүтээн байгуулах зорилт тавьж байна
Боловсролын салбар хөгжвөл улс орон хүчирхэгжин хөгжиж, боловсролын салбар хүчирхэг байвал сая улс орон хүчирхэг байж чадна. Боловсролын салбарыг чухалд үзэж байгаа нь ирээдүйг чухалд үзэж байгаа хэрэг, ингэвэл сая ирээдүйд ихээхэн амжилт байгуулж чадна. Боловсролын хүчирхэг гүрнийг бүтээн байгуулах бол Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх үндэс суурь юм.
Энэ оны засгийн газрын ажлын тайланд Хятад анх удаагаа боловсрол, шинжлэх ухаан технологи ба боловсон хүчнийг нэг цогц болгон нарийн байрлуулалт хийж, тэдний хоорондох уялдаа холбоог тодорхойлж, 2035 он гэхэд боловсролын хүчирхэг гүрнийг байгуулах зорилтыг биелүүлэхэд шинэ чиглэл зааж өгчээ. тэгвэл  2022 оны 12-р сард болсон Хятадын төвийн эдийн засгийн ажлын хуралд мөн боловсрол, шинжлэх ухаан технологи ба боловсон хүчний ажлыг сайтар уялдуулан хийх тухай онцлон дурдсан байдаг. Шинжлэх ухаан технологийн дэвшил нь Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын зангилааны чухал хүчин зүйл, тэр нь инновацад түшиглэж, инновац нь боловсон хүчинд түшиглэж, шилдэг боловсон хүчнийг бэлтгэх ажил нь харин чансаатай өндөр зэрэглэлийн  боловсролын системээр баталгаа болгодог. Иймд боловсролын салбарыг түлхүү хөгжүүлэх, өндөр зэрэглэлийн  боловсролын системийн чансаатай хөгжлийг ахиулах нь Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын үндсэн шаардлага болж байдаг.
2021 оны байдлаар бүх Хятадын хэмжээнд 245 мянган цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, албан журмын сурган хүмүүжлийн шатанд нийт 207 мянган сургууль үйл ажиллагаа явуулж, 158 сая сурагчид боловсрол эзэмшиж, 10 сая 570 мянган багш ажилтан багшилж байна. ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпинээр цөм болгосон намын төв хороо нь боловсролын салбарыг нэн тэргүүнд хөгжүүлэх стратеги бодлого хэрэгжүүлж, боловсролын салбарын санхүүжилт 10 жил дараалан улсын дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий өртөгт 4-өөс дээш хувийг эзлэхийг баталж, хөдөө орон нутаг, хил хязгаар бүс нутаг дах үндэстний орон, хөгжил тааруу бүс нутгийн боловсролын салбарыг түлхүү дэмжсээр иржээ.
Сүүлийн 10 жилд Хятадын боловсролын салбарт түүхэн чанартай дэвшил гарч, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй боловсролын системийг бий болгож чаджээ. Жил бүр маш олон тусгай  мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж, тэднийг 100 саяар тоологдох хэмжээний мэргэжлийн сургалт дамжаанд хамруулснаар Хятад улс нь өнөө дэлхийн хамгийн том хүний нөөц баялагтай гүрэн болж, эрдэм шинжилгээний судалгааны салбарын санхүүжилтээр дэлхийд хоёрдугаар байранд жагсаж, суурь судалгаа ба инновацын түвшин нь тасралтгүй дээшилж байна.
Гэвч Хятадын өнөөгийн боловсролын салбарт шинэ хөгжлийн үе шат, шинэ хөгжлийн онол, шинэ хөгжлийн тогтолцоотой нийцэхгүй асуудлууд бас оршиж байна. Жишээлбэл хот хөдөө, бүс нутгийн  боловсролын салбарын хөгжил тэнцвэргүй, үйлдвэрлэл ба боловсрол, шинжлэх ухаан технологи ба боловсролын уялдаатай тогтолцоо бүрэн  болж чадаагүй, их дээд сургуулиудын онцлог тод биш байгаа зэрэг асуудлууд оршиж байна. Хойшид Хятад улс боловсролын хүчирхэг гүрний бүтээн байгуулалтыг ахиулахад нэн тэргүүнд ХКН-ын тус салбар дах бүх талын удирдлагыг үргэлжлэн баримталж, тус салбар дах санхүүжилтийг тасралтгүй нэмэгдүүлэн, тус салбарын өөрчлөлт шинэчлэлтийг тасралтгүй гүнзгийрүүлнэ.
Боловсрол нь өнгөрснийг уламжилж, өнөөг бүтээж, ирээдүйг цогцлоон байгуулдаг. Хятад улс хойшид боловсролын хүчирхэг гүрнийг байгуулах ажлаа тасралтгүй эрчимжүүлэн, үндэстний сэргэн мандлыг биелүүлэх шинэ эриний шилдэг боловсон хүчнийг бэлтгэвэл сая Хятадын онцлогтой орчин үеийн бүтээн байгуулалтад оюун ухаан ба боловсон хүчний баталгаа хангаж чадна.
Зохиогч:
Хасмөчир
Найруулагч:
Хань Хуншя
Эх сурвалж:
Солонго
Зайлшгүйг хүлээх нь: Украин хэзээ, хэрхэн давшилтад орох вэ?
Перуд зөвхөн баруун хөлийн 200 ширхэг пүүз хулгайлжээ
Кабулын нисэх буудалд халдлага зохион байгуулсан этгээдийг устгажээ
Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудалд 2021 онд болсон халдлагыг зохион байгуулсан “Лалын улс-Хорасан” бүлэглэлийн толгойлогчийг “Талибан хөдөлгөөн устгасан гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлжээ. АНУ-ын засаг захиргаа “Лалын улс-Хорасан” бүлэглэлийн толгойлогчийн нэрийг зарлаагүй ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн холбоо харилцааны төлөөлөгч Жон Кирби түүнийг Америкийн цэргүүдийг Афганистанаас гаргах үеэр үйлдсэн “аймшигт халдлагыг зохион байгуулагч” гэж мэдэгджээ. Гэхдээ Ж.Кирби талибууд хэзээ “Лалын улс-Хорасан”-ы толгойлогчийг устгасан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Талибуудыг засгийн эрхэнд гарсны дараа суллагдаад байсан Абдуль Рехман Аль-Логри гэгч этгээд нисэх буудалд амиа золиослон тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Уг халдлагын улмаас Америкийн 13 цэрэг, Афганистаны 170 гаруй иргэн харамсалтайгаар амиа алдсан байна. “Лалын улс-Хорасан” нь Афганистан болон эргэн тойрны бүс нутагт нь үйл ажиллагаа явуулдаг террорист бүлэглэл юм.
Орост цэргийн албанаас зугтагсдын хил нэвтрэх эрхийг нь хязгаарлана
Дэлхийн зах зээлийн 70 хувийг эзэлдэг гар хийцийн модон сам
Хятадын Анхуй мужийн Жинь шяний Ланчяо сууринд ердөө 30000 хүн амьдардаг байна. Энэхүү суурин гар хийцийн модон сам үйлдвэрлэлийн гайхалтай ур чадвараараа алдартай. Шитөү тосгон одоогийн байдлаар Хятадын хамгийн том модон самны нийлүүлэлт үйлдвэрлэл, боловсруулах бааз болж, дэлхий даяар модон сам нийлүүлэх зах зээлийн бараг 70 хувийг эзэлж байна.
Модон сам хийх урлаг нь 1000 гаруй жилийн түүхтэй. Сайн чанарын мод, зандан мод, лийрийн мод, анхилуун үнэрт мод, чавганы мод зэрэг байгалийн модуудыг таваглан хэрчих, хэрчиж чанах, шүд нээх, өнгөлөх зэрэг 28 зүйлийн алхмаар дамжуулан гоё сайхан гар хийцийн модон сам болгон хувиргадаг.
2004 онд Ланчяо сууринг Үндэсний Хөнгөн Үйлдвэрийн Холбооноос "Хятадын модон самны өлгий нутаг" хэмээн шалгаруулсан байна. 2014 онд Ланчяогийн модон сам боловсруулах арга барилыг Анхуй мужийн биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад оруулжээ.
Сүүлийн жилүүдэд Жинь шяний модон эдлэлийн уламжлалт сам үйлдвэрийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглан модон сам үйлдвэрлэл, модон самны соёлыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Өнөөдөр Жинь суурин төрөл бүрийн 100 гаруй модон самны бизнес эрхэлдэг бөгөөд 300 гаруй нэр төрлийн гар урлалын модон сам, эрүүл мэндийн модон сам болон бусад цувралыг хөгжүүлж, бүтээгдэхүүнүүд нь дотоодын болон гадаадын зах зээлд борлуулалт сайтай байна.
Найруулагч:
Ш.Цогзолмаа
Эх сурвалж:
http://www.people.com.cn/
Украин: Оросын генералуудын дүнсгэр царай
Хятад: Галаар наадахгүй байхыг Тайвань, Америкийн төлөөлөгчдөд анхааруулав
Тайваний Ерөнхийлөгч Цай Инвэн, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКарти нар уулзах нь тодорхой болоод байна. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин  Цай Маккарти  нар уулзах нь тодорхой болсны дараа Бээжин "Нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаална" гэж мэдэгджээ.
Хятад улс ардчилсан Тайвань арлыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн тунхагладаг бөгөөд "Нэг Хятад" зарчмын дагуу аль ч улс Тайбэйтай  албан ёсны харилцаатай байж болохгүй. Бүгд найрамдах намаас сонгогдсон Маккарти Цайтай уулзсанаар "галаар наадаж" байгаатай адил гэдгийг Бээжин олон удаа анхааруулсан. Мао “АНУ Цай Ин Вэнийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлж буйг болон  Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай уулзаж буйг БНХАУ  эсэргүүцэж байна” гэжээ.
Цай Төв Америкаас буцаж ирэхдээ АНУ-д саатахаар төлөвлөж байгаа бөгөөд Гватемалын удирдагчидтай уулзаж, Маккартитай уулзахаасаа өмнө Белиз улсад айлчлах юм байна.
Ноён МакКарти Цайтай АНУ-д уулзахаар шийдсэн нь Тайванийг дэмжиж буйгаа тодотгож, Хятадтай хурцадмал байдлыг өдөөхөөс зайлсхийхгүйн байгаагийг илрэл гэдгийг ажиглагчид онцолж байна.
Эх сурвалж: https://www.todayonline.com/world/china-vows-ahead-tsai-mccarthy-meeting-firmly-defend-sovereignty-2144306
Мэдээллийг хамгаалах хууль зөрчсөний төлөө ТикТок-ийг 16 сая доллароор торгожээ
ОХУ-д дайныг эсэргүүцсэн зураг зурсан охины аавд 2 жилийн хорих ял оноожээ
Бо-Аогийн Азийн чуулга уулзалт эхэллээ
2023 оны Бо-Аогийн Азийн чуулга уулзалт 03-р сарын 28-ны өдөр Хайнаньд нээгдлээ. Дөрвөн өдөр үргэлжлэх чуулга уулзалтад 50 гаруй улс, бүс нутгийн 2000 гаруй зочид төлөөлөгч оролцож байна.
Өнөөдрийн анхны хэвлэлийн бага хуралд Бо-Аогийн Азийн чуулга уулзалтад улс орнуудын улс төрийн зүтгэлтэн, сайдын түвшний албан тушаалтан, өмнө нь сайдаар ажиллаж байсан  зэрэг 92 дээд түвшний төлөөлөгч, олон улсын болон бүс нутгийн 11 албан тушаалтан, олны танил бизнесмен,  судлаачид оролцож байна гэж зохион байгуулагчид мэдээллээ. Энэ жилийн форум нь "Тодорхойгүй дэлхий: сорилтыг эв нэгтэй хамтын ажиллагаагаар даван туулж, нээлттэй, багтаамжтай байдлаар хөгжлөө ахиулъя " сэдвийн дор болж,“Хөгжил ба хүртээмж", “Засаглал ба аюулгүй байдал", “Бүс нутаг ба дэлхий нийт”, “Өнөө цаг ба ирээдүй” гэсэн үндсэн дөрвөн салбар хэлэлцүүлэг зохиох юм.
Хэвлэлийн бага хурлаар өнөөдөр хоёр тайлан нийтэллээ.  Тайланд өгүүлснээр, 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, мөн даяаршлын эсрэг дайралтад нөхцөл байдал сайнгүй байгаа ч Азийн эдийн засаг аажимдаа сэргэж, бүс нутгийн үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн интеграц хурдсах болно. Тэрчлэн Азийн эдийн засагт гадаад цочролыг даах чадвар, аж үйлдвэрийн гинжин хэлхээг сэргээж жигдрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, бүс нутгийн худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх  зэрэг дөрвөн чухал асуудалд анхаарал хандуулах ёстой гэжээ.
Найруулагч:
Saraa
Эх сурвалж:
www.hainan.gov.cn
Мьянмар дахь цэргийн дэглэмийнхэн сөрөг хүчний намуудыг татан буулгажээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон Улсад айлчилна
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой дээд хэмжээний уулзалт хийхээр өнөөдөр тус улсыг зорино. Энэхүү айлчлал нь удаан хугацааны турш хурцдаад байсан харилцаа дайны үеийн албадан хөдөлмөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх саналыг танилцуулсны дараа сайжирч байгааг харуулж байна. БНСУ-ын Ерөнхийлөгчийн сүүлийн 12 жилийн хугацаанд хөрш орондоо хийж буй анхны харилцан айлчлал болох гэж буй энэхүү хоёр өдрийн айлчлал нь түүхэн маргааны улмаас хоёр орны харилцаанд хэр урт удаан хугацаанд сэв суусныг илтгэж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Японд 2019 онд айлчилсан хэдий ч энэ нь харилцан айлчлалаар бус “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох зорилготой байв.
Сөүлийн засаг захиргаа 1910-1945 оны колоничлолын үед Японы үйлдвэрүүдэд албадан хөдөлмөр эрхэлсэн солонгосчуудад нөхөр төлбөр олгохтой холбоотой маргааныг шийдвэрлэх саналаа танилцуулснаас хойш хоёр хүрэхгүй долоо хоногийн хугацаа өнгөрч байгаа юм. Уг төлөвлөгөөний дагуу Дотоод хэргийн яамны харьяа олон нийтийн сан дотоодын компаниудын хандиваар нөхөн төлбөр олгоно. Гэхдээ Япон компаниудын оролцоо хангалтгүй байна гэх шалтгаанаар энэ саналыг эсэргүүцэж байгаагаа зарим хохирогч хэдийнээ илэрхийлжээ.
БНСУ-ын төрийн тэргүүн Юн Сог Ёлийн хувьд энэхүү шийдвэрийг БНСУ, Японы ирээдүйгээ харсан харилцааг цогцлооход чиглэсэн хэмээн тодорхойлсон байна. БНАСАУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн учруулж буй аюул заналыг тогтоон барихад хоёр талын харилцааг сайжруулахын ач холбогдлыг тэрбээр мөн цохон тэмдэглэжээ. Түүнчлэн хоёр талын харилцаа сайжирснаар хоёр орны бизнесийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, улмаар хоёр орны эдийн засагт үр өгөөжөө өгнө гэдгийг онцолсон байна.
“Энэхүү айлчлал нь өнөөг хүртэл хурцадмал байсан БНСУ-Японы харилцаа хэвийн болох шатандаа орсныг илтгэх ач холбогдолтой юм” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Сун Хан мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Түүний мэдээлснээр, хоёр орны төрийн тэргүүн нар БНСУ-Японы харилцааг хэвийн болгох арга хэмжээнүүд, тэр дундаа албадан хөдөлмөртэй холбоотой асуудлын шийдлийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх ажээ. Мөн эдийн засгийн хамтын ажиллагаанд бэрхшээл учруулж буй бодлогын саад тотгорыг шийдвэрлэх арга зам, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцах боломж олдоно гэдэгт найдаж байна хэмээн Ким Сун Хан нэмж хэлжээ.
Украин: Оросын цэргийн тусгай ажиллагааны тухай Пригожины баргар прогноз
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, ТВ-ийн "Россия 1” хөтөлбөр, "Московский комсомолец” сонин, Америкийн стратегийн ба олон улс судлалын төвийн мэдээлэл, оросын суртал нэвтрүүлэгч Карен Шахназаров, Михаил Ходарёнок, оросын хувийн цэргийн компанийн командлагч Евгений Пригожин, украины цэргийн эксперт Валерия Рябых  нарын  ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. Украин руу Оросоос бүрэн хэмжээний халдлага үйлдсэний нэг жилийн ойн дуулиан тасраагүй байна. Дэлхий нийтээрээ дүгнэж байна. "2022.02.24” гэсэн өдөр украинчуудын зүрх сэтгэл, тархинд үүрд аймшигтайгаар мөнхрөн үлдсэн, хуанлийн хар өдөр болж түүхэнд бичигдсэн. 2023 оны тэр өдөр нь ОХУ-аас гэнэтийн халдлага, томхон хэмжээний давшилт хүлээж байсан ч тэр нь алга.
Донбасс дахь давшилтад хэрэглэхээр Украины хилээс 200 км зайд нисэх хүчний томхон нэгтгэл бэлтгэсэн гэх мэдээ тарсан. Ойролцоогоор оросын 450 тактикийн нисэх онгоц, 300 нисдэг тэрэг бөөгнөрсөн гэх мэдээ үнэн үү гэдэгт элдэв таамаг эргэлзээ бишгүй байна.
Оросын Ерөнхийлөгч Путин дайн эхлээд 5 сар өнгөрч байхад 2022 оны 7 дугаар сард "Байлдааны жинхэнэ ажиллагаа эхлээгүй байна” хэмээн мэдэгдэж байв. Эхний 5 сарын байдлаар украины арми 32 мянган орос цэргийг устгасан, мөн сөнөөгдсөн оросын танк 1500, сөнөөгдсөн онгоц 200-г давсан байв. Гэтэл жинхэнэ ажиллагаа эхлээгүй гэсэн нь суртал нэвтрүүлгийн сүрдүүлэг байж таарсан. 2022 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар алагдсан генерал, хурандаа, офицерууд 1.5 мянга гэсэн тооцоо чехийн мониторингийн алба хийсэн. Гэвч оросын цэргийн үхэл хохирлын тухай, их бууны зуушинд амиа өргөсөн орос цэргийн тухай мэдээ ОХУ-ын БХЯ-нд падгүй мэт одоо болтол таг чиг байна. Харин Израилийн тагнуулын албаны мэдээ гэх фейк зохиомжлон дэлхийгээр цацсан ба оросуудад сэтгэлийн гэгээ өгсөн тэр мэдээнд нь Украин хохирч дууссан, цэргээ барсан мэт бичигджээ.
Америкийн стратегийн ба олон улс судлалын төвийн (CSIS) тооцоолсноор, Эх орны их дайн гэж нэрлэдэг дэлхийн II дайны дорнод фронтын тэртээх 1940-өөд оны хохирлоос хойш ОХУ анх удаа ийм их үхэл хорогдол, зэвсэг техникийн хохирол амсчээ.
Дэлхийн II дайнаас хойш Зөвлөлт улс, түүний залгамжлагч Оросын оролцсон нийт дайнуудын нийлүүлсэн хохирлоос Украинд эдүгээ амссан хохирол хамаагүй давж байна. Сарын дундаж хохирол чеченийн дайныхаас 25 дахин, афганистаны дайныхаас 35 дахин их байна. Нийт 200-250 мянган цэрэг алагдсан нь Оросын армийн контрактникууд, Вагнерын хөлсний цэрэг, мөн Луганск, Донецкийн АБНУ-ын ардын цагдаа, сайн дурынхан, дайчлагсад ажээ.
"Хочу жить!” гэх хөтөлбөрийн хүрээнд украины цэрэгт бууж өгөх кампанит ажил оросын армийн дотор өрнөж, одоогоор 10 мянган орос цэрэг хэл үггүй бууж өгч байгаа мэдээ таржээ. Фронтод үлдэх нь улам бүр аюултай, оргох зугтах, ухрах тохиолдолд "Росгварди”-ийн галын хайчинд өртөх тул бууж өгөхийг илүүд үзжээ. Украины зэвсэгт хүчнээс ялгарах гол ялгаа буюу фронт дахь Оросын ялагдлын шалтгааныг цэргийн эксперт Валерий Рябых дүгнэхдээ дэлхийн II дайны үеийн тактикаа өөрчлөөгүйгээс гэж үзжээ. Украин нь эх орноо хамгаалахдаа хөдөлгөөнт батлан хамгаалах гэх арга тактик сонгосон. Хариуд нь Оросын арми махны машин руу (галын цэг рүү) цэргээ үй олноор нь хөөж оруулдаг тактик сонгосон, харьцуулбал Бахмутын чиглэлд оросуудын хэрэглэж буй тактик нь Кенигсбергэд зөвлөлтийн улаан армийн хэрэглэсэн тэр тактик юм. Хүн хүчний олноор далайлган давшдaг. Гэтэл тоо биш чанар ялдаг. Чанар гэдэг нь зэвсэглэл. Зэвсэглэл нь орчин үеийн байх хэрэгтэй. Одоо бол онч мэргэн, цэц тусгал сайтай зэвсэг нэн чухал байна. Энэ дээр Орос нь Украинаасаа давж гарахгүй, харин ч үлэмж хоцрогдсон, тиймээс Оросын цэрэг ялагдаж байна хэмээн Рябых ярив. Жишээ болгож Угледарт оросын цэрэг бүрэн бутцохигдсон баримтыг дэлгэв. Украины нэгэнтээ бэлтгэчихсэн хориглолт руу хуучин аргаараа бөөн хүчээр атакалдаг, газар орны байдлыг судалдаггүй, зөвхөн давш ял гэсэн тушаалтай. Тэгээд Угледарын дэргэд байлдааны 160 техникээ устгуулж, тэнгисийн явган цэргийнхээ хоёр элит бригадыг алдлаа. Украины зэвсэгт хүчин орчин үеийн технологийн өндөр түвшинд зэвсэглэх тусам оросын армийн хохирол төдийчинээ гэрлийн хурдаар өсч байна–хурандаа Рябыхын орост өгсөн зөвлөлгөө.
"Орос дахь Украины хамгийн том холбоотон хэн бэ?” гэсэн украин ТВ-ийн асуултад Оросын дотоод дахь авилга хахуулийн системчилэгдсэн их сүлжээ хэмээн Төрийн Думын гишүүн асан Игорь Яковенко хариулж байв. Оросын ялагдлын бас нэг шалтгааныг тэгж нэрлэжээ.
Путины тойрон хүрээлэгчдээс Пригожин, Кадыров хоёр, тойрон хүрээлэгчдийн гадна тойргоос Стрелков-Гиркин гэх гурван хүн ихээхэн дуулиан дэгдээнэ. Пригожин БХЯ, Жанжин штабтай ил үзэлцэнэ. Пригожин хэмээх жанжны түүхэн гавьяа олонтаа бичигдэнэ. Тэрээр Ливи, Сири, Төв Африкт "түүхэн үүрэг” гүйцэтгэсэн. Одоо Украинд оросын армийн нүүр царай болж байна. Түүнд алт, үнэт эрдэнэс, валют бий. Шоронгийн хичнээн л бол хичнээн хоригдлыг суллаад зэвсэглээд тэжээгээд байлдуулаад байх бололцоотой. Одоо хүүхдийн колонийн ялтан хөвгүүдээр армиа сэлбэх рүү орж байна. Гэтэл Жанжин штаб тэдэнд дэмжлэг үзүүлдэггүй, зэвсэг, сумаар хангадаггүй. Зүгээр л махан зууш болгоод хаяж байна хэмээн Пригожин гомдоллоно.
Пригожинд Герасимов зэвсэг өгөхгүй байна, Путин өгүүлэх талаар юу ч хийж чадахгүй.  Генералууд Пригожин, Кадыров нарыг үзэж чадахгүй. Энэ нь явж явж Путин эрх мэдлээ алдаж буйн дохио сануулга юм биш үү? Путин хамгаалж чадахгүй байгаагаас Кадыров гадаадад гараад зугтсан. Эмчилгээ нь ч сэжигтэй. Хордуулсан гэдэг нь үнэн болж таарсан. Стрелков-Гиркин оросын ялагдал ба бүтэлгүйтлийг баримт дэлгэн хилэнтэйгээр ярина.
БХЯ, Жанжин штабт өсөрхсөн Пригожин Оросын цэргийн тусгай ажиллагааны тухай баргар прогнозоо ил ярьдаг боллоо. HIMARS мэтийн цэц тусгал сайтай зэвсэг Орост дутагдаж байгаа, мөн украины цохилтыг АНУ сансраас зохицуулж өгдөг, тийм систем Орост байдаггүй, хиймэл дагуулын бүлэглэл аль вэ гэсэн гомдлоо Пригожин нуудаггүй. "Генерал Армагеддон” гэх хочтой агаарын ба сансрын цэргийн командлагч Сергей Суровикины ид шид аль вэ гэсэн асуулт Пригожин тавьжээ. Бахмут руу ЧВК Вагнер давшсаар, алуулсаар байгааг тэрээр тайлбарлахдаа украины армийг бүрэн устгах зорилготой, нутаг дэвсгэр чухал биш, хэрэв дайсны армийг устгачихвал цаашаа бүгдийг авч эзэлж болно гэжээ. Вагнерын амжилттай байлдаж байгаагийн нууц нь тун энгийн, командлагч нь маникюр педикюр хийлгэдэггүй, сахлаа ч авдаггүй, нойр хоолгүй ажилладаг, цэрэг нэг бүрээ сонсдог энгийн нэгэн байна гэж өөрийгөө магтжээ. Пригожины прогноз бүр гайхалтай. Өөрийнх нь Вагнер байлдахаа больчихвол Орос ялагдчих мэтээр ярьсан нь ноцтой. Донбасс Орост хэрэгтэй бол жил хагас, хоёр жил байлдана, Днепр хүртэл давш гэвэл гурван жил байлдаж таарна, тэгсэн мөртлөө Ла-Манш хүртэл давших төлөвлөгөөтэйг нь яанаа хэмээн оросын суртал нэвтрүүлэгчдийг тавлажээ. Бахмутын байлдаанд ЧВК Вагнер 25-30 цэргээ алдсан тухай украины генерал Виктор Ягун ТВ-ээр мэдээлэв.
"Россия 1” сувгийн Владимир Соловьевын хөтөлбөрөөр суртал нэвтрүүлэгч, найруулагч К.Шахназаров Оросын ялагдлыг ёрлон ярьсан нь шуугиан дэгдээжээ. Бид Зеленскийг дутуу үнэлсний гайгаар бүх зүйл биднийг ялагдалд хүргэж байна, ялагдаж болно, яагаад болохгүй гэж тэрээр ярьжээ. Украинтай хийж буй дайндаа ОХУ ялагдах ёстой гэж хэлсэн нь олон орос хүний зүрх рүү хутга шаасантай адил дуулдана. Нөхцөл байдлыг ажаад байхад бид ялагдвал бидэнд хамгийн хүнд уршиг дагавар тохиох нь байна, ялагдлаа гэдгээ зөвшөөрөх хэрэгтэй, яагаад гэвэл энэ дайн бүх Баруунтай хийгдэж байгаа учраас.
Хэн ялах вэ? Ойлгомжтой. Маш сайн зохион байгуулагдсан, гайхамшигтай сахилга баттай тэр хүч л ялна. Маш сайн сахилга бат бол бүхнийг шийднэ. Бид Барууныг дэндүү дутуу үнэлжээ гэхчлэн Шахназаров уулга алдан зурагтаар ярьж харагдав. Оросынхоо армийг зохион байгуулалтгүй, сахилга батгүй гэж хэлчих шиг.
Цаг үе Оросын эсрэг эргэж байна. Цэргийн тусгай ажиллагааг дуусгах цаг болсон, тэгэхгүй бол бид ялагдлаа хэмээн "60 минут” ТВ-ээр оросын хурандаа М.Ходарёнок ярив. Оросын ТВ-үүд улам түгшүүртэй болж байна. ОХУ-ын өмнө амаргүй цаг үе тулгарч байгааг урьдчилан сануулна. Украинтай эвлэрэхийг, нэг ёсондоо эзэлж авсан бүх нутгаа эргүүлж өгөхтэй Оросын албан ёсны ТВ эвлэрч эхлэв. Украины арми хүчтэй болчихсонд харамсаж гашуудсан, гомдоллосон нэвтрүүлэг олширлоо. Оросынхоо армийг л чамлаад байх шиг.   Орос  энэ дайнд ялагдвал Орост цуст төрийн эргэлт гарцаагүй, Орос нь улс орныхоо дотоодод бүх хяналтаа алдаж эхэллээ, Орос даяар иргэд паникт орлоо гэдгийг Украины ЕТГ-ын зөвлөх Подоляк сэрэмжлүүлэв. Өмнө мэдээлж байсанчлан оросын сөрөг хүчнийхэн ОХУ-ын 5 бүс нутагт бие даах эсэх талаар онлайн санал асуулга явуулахад Кенигсбергт (Калининград) бие даахыг 72.1%, Уралд  68.2%, Ленинград мужид 66.2%, Сибирьт 63.9%, Кубаньд (Краснодарын хязгаар) 55.7% нь дэмжсэн дүн гарчээ.
Англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Андройд утас бүтээх Оросын төлөвлөгөө
Жилийн өмнө ОХУ Украин руу халдан довтолсноос хойш тус улс технологийн компаниуд болон мэдээлэл технологийн бүх үйлчилгээнээс бүрэн тусгаарлагдсан гэж хэлж болно.
Тухайлбал, ухаалаг утасны хамгийн том брэндүүд болох Samsung, Apple нар Оросоос дайн эхэлсэн даруйд гарч явсан бөгөөд үүний дараагаас тус улс ухаалаг төхөөрөмжийн салбар дахь гадаадаас хараат байдлаа багасгахын тулд өөрийн гэсэн Андройд утас бүтээх төлөвлөгөө гаргаж эхэлжээ.
Уг гар утсанд одоогоор ямар нэгэн брэнд нэр өгөөгүй байгаа ба мэдээллийн технологийн хамгийн том компаниудын нэг болох National Computer Corporation (NCC) буюу Үндэсний компьютер корпораци уг утсыг бүтээж, 2023 оны сүүлч гэхэд 100 мянган ширхэг ухаалаг утас борлуулсан байх томоохон зорилт тавиад байгаа юм. Өнгөрсөн даваа гарагт NCC компанийн үүсгэн байгуулагч Александр Калинин хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа энэхүү төсөлд нийтдээ 10 тэрбум рубль (132,9 сая ам.доллар)-ийн хөрөнгө оруулалт хийж, улмаар 2026 он гэхэд гар утасны зах зээлийн 10 хувийг эзэлсэн байх болно гэжээ.
Түүний энэ мэдэгдэл нь АНУ-ын Худалдааны яамнаас ОХУ руу 300 ам.доллараас дээш үнэтэй гар утас болон бусад цахилгаан бараа оруулахад хориг тавьж байгаа шийдвэрийг зарласны маргааш олон нийтэд хүрсэн нь онцлог явдал юм. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Оросууд үнэхээр амжилттайгаар Андройд утас бүтээж чадсан ч гэсэн Хятад улсад үйлдвэрлэсэн Google-ийн Android үйлдлийн системтэй, хямд гар утаснуудтай өрсөлдөхөд маш хэцүү байх ажээ.
Харилцаа холбооны салбарын судалгаа шинжилгээ хийдэг Counterpoint Research компанийн дэд захирал Ян Стрияк “Оросууд гар утас хийвэл мэдээж эхлээд Андройд үйлдлийн систем сонгох байх. Гэхдээ Google тэдэнд уг үйлдлийн системийг бүрэн ашиглах зөвшөөрөл өгөх нь юу л бол. Тиймээс тэд гар утсандаа өөр үйлдлийн систем л суулгаж таарах байх” гэсэн байна.
Одоогийн байдлаар Google Оросын хэрэглэгчдэд өөрийн төлбөртэй программуудыг ашиглуулахгүй, программын шинэчлэл санал болгохгүй байгаа боловч үнэгүй үйлчилгээнүүд болох Gmail, Maps, Google Play, YouTube зэрэг үйлчилгээг ашиглах боломжтой хэвээр үлдээсэн юм. Технологийн WIRED вэбсайт Оросын компаниуд Андройд үйлдлийн систем ашигласаар байгаа талаар тодруулга авах гэсэн боловч Google хариу өгөөгүй байгаа юм.
Шинэ гар утасны төсөл бол ОХУ-ын технологийн хувьд хараат бус бие даасан байх, цахим орчин дахь халдашгүй байдал бий болгох олон талт арга хэмжээнүүдийн нэг билээ. Тус улсын эрх баригчид цахим технологи, цахилгаан бараа үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд урьд өмнө гаргаж байгаагүй өндөр хэмжээний хөрөнгө мөнгө амлаж, технологийн компаниудаа шавдуулсаар байгаа. Гэвч төсвөөс татаас аваад аваад шинэ технологи, шинэ бараа бүтээгдэхүүн бий болгож чадна гэдэгт зарим хүмүүс итгэлгүй байна. Internet Research Institute судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Карен Казарян Оросын шинэ гар утасны төслийг зүгээр л ээлжит PR шоу гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Өнгөн дээрээ цахим орчин дахь улс үндэстний халдашгүй байдал гэж сурталдаж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь эрх баригчид хил хязгаар дотроо интернэтийн контент, өгөгдөл, дэд бүтцийг нь бүхэлд нь хянах замаар интернэтийг “залуурдах”, дэлхийгээс таслах оролдлого юм. Оросын засгийн энэхүү санаагаа 2014 онд Крымийг булаан эзэлснээсээ хойш “Рунет” нэрээр сурталчилж, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж, туршилтаа ч хэд хэдэн удаа хийгээд амжсан.
Гэхдээ Рунетээс хамааралгүйгээр тэдний дээрх зорилго аажмаар биеллээ олсоор байна. Тухайлбал, дайн эхэлснээс хойш Instagram, Facebook, Twitter-ийг Орост хааснаар дотоод олон нийтийн сүлжээний хэрэгслүүд болох ВКонтакте зэрэг нь идэвхижиж эхэлжээ. Төрийн ч бай, хувийн ч бай компаниуд нь хэрэглэгчдийг аль болох TikTok, Instagram, YouTube зэрэг барууны платформуудаас холдуулж, өөрсдийн Yappy, Rossgram, RuTube зэрэг сувгуудаа ашиглахыг уриалж байгаа. Харамсалтай нь эдгээр платформууд нь хэрэглэгч цөөтэй, ядруухан дизайнтай, төрийн үзэл суртлыг хэт ихээр шахдаг гэх мэт сул талуудтай учир барууны платформуудтай өрсөлдөж чадахгүй өнөөг хүрсэн байдаг.
Дотооддоо “төвхнөх” чиглэлээр тэдний хийж амжуулсан өөр нэг ажил нь 2022 оны тавдугаар сард VKontakte болон Оросын цахим хөгжлийн яамнаас хамтран гаргасан RuStore нэртэй аппликэйшний цахим дэлгүүр юм. Мэдээж тэд үүгээрээ Google Play болон Apple App Store-ийг орлуулах хүсэлтэй байгаа. Уг дэлгүүр одоогоор 10 сая гаруй хэрэглэгчтэй болсон гэж VKontakte мэдээлжээ.
Украин руу ОХУ халдан довтолсноос бараг нэг сарын хугацаанд Cisco, SAP, Oracle, IBM, TSMC, Nokia, Ericsson, болон Samsung, Apple тэргүүтэй харилцаа холбооны салбарын компаниуд бүгд тус улсын зах зээлийг орхин явсан нь үүрэн телефоны операторууд, үйлдвэрүүд, гарааны бизнесүүд, төрийн өмчит томоохон компаниудад ч цохилт болсон юм. Судалгааны IDC компани 2022 онд Оросын IT зах зээл 12,1 тэрбум доллараар агшсан буюу өмнөх оны хэмжээнээсээ 39 хувиар жижгэрсэн гэжээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Мишустин өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн мэдэгдэлдээ тус улс нийт ашиглагдаж буй гадаадын программ хангамжийн 85 хувийг дотоодын программуудаар солих бодолтой байгаа төдийгүй гар утас, ухаалаг төхөөрөмжүүдэд зориулсан өөрсдийн гэсэн үйлдлийн систем бүтээж байгаагаа хүртэл зарласан боловч Internet Research Institute судалгааны хүрээлэнгийн Казарян үүнийг дөнгөж цаасан дээр байгаа төлөвлөгөөний ноорог бөгөөд яаж хийж хэрэгжүүлэхээ ч тодорхойлоогүй байгаа төсөл. Харин үүгээр далимдуулж, төрөөс татаас авах гэсэн хэдхэн том компанийн лобби явагдаж байгааг бол үгүйсгэхгүй гэсэн юм.
Андройд үйлдлийн системийг тус улсын төрийн өмчит Ростелеком компанийн хөгжүүлсэн Linux суурьтай Аврора үйлдлийн систеэмээр орлуулж болох ч уг үйлдлийн системийг зөвхөн төрийн албаны төхөөрөмжүүдэд ашигладаг тул иргэдийн гар дээр очих эсэх нь эргэлзээтэйн дээр өнгөрсөн оны 12 дугаар сард засгийн газраас энэ төсөлд ахин мөнгө төсөвлөхөөс татгалзсан байна.
Мөн BQ зэрэг гар утас үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн төхөөрөмждөө Huawei компанийн Harmony OS үйлдлийн систем ашиглахаар төлөвлөж байгаа гэсэн ч Huawei компани нь өнгөрсөн оны 9 дүгээр сард өөрсдийн үйлдлийн системээ гадаадын компаниудад ашиглуулах төлөвлөгөөгүй байгаа гэж мэдэгдэж байсан билээ. Тэгээд ч Harmony OS нь Google-ийн үйлчилгээнд хамрагддаггүй, Gmail, Maps, Google аппликэйшнүүд ажилладаггүй учраас энэ үйлдлийн системийг Оросууд ашиглах магадлал тун бага. Харин дээр дурдсан төрийн өмчит NCC компанийн хувьд Хятадад үйлдвэрлэгдсэн бэлэн гар утсыг Оросын нөхцөлд тохируулан өөрчлүүлж, худалдаалах нь хамгийн цаг хожсон шийдэл байж болох юм.
Хэдийгээ NCC компани Apple, Samsung-тай зүйрлэхээргүй хямд буюу 132 ам.доллар болон 398 ам.долларын үнэтэй гар утаснууд үйлдвэрлэж, борлуулна гэж мэдэгдсэн ч саяхан чип үйлдвэрлэгч TSMC компани Орост гар утасны чип нийлүүлэх боломжгүй болсон тул дээр дурдсан гар утаснууд үйлдвэрээс гарах эсэх нь тун ч эргэлзээтэй байгаа юм. Мөн үйлдвэрлээд гарсан утас нь Xiaomi брэндийн утаснуудаас хямд байж чадахгүй бол хэн худалдан авах билээ гэсэн асуултыг салбарын шинжээчид мэргэжилтнүүд асууж байна.
Эх сурвалж: arstechnica
М.Пенс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд оролцох эсэхээ шийдээгүй байна
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк Пенс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд оролцох эсэх шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа талаараа“CBS News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. “Бүгд найрамдах намаас /БНН/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд оролцох эсэх тал дээр эхнэр бид хоёр нухацтай хандаж байгаа” гэж М.Пенс хэлсэн байна.  Тэрбээр мөн БНН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд нэрээ дэвшүүлээд байгаа Никки Хейлигийн мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаагаа хэлжээ. Н.Хейли өмнө нь мэдэгдэхдээ, 75-аас дээш насны нэр дэвшигчид сэтгэцийн эрүүл мэндийн сорил өгөх ёстой гэсэн юм.
“Америкийн ард түмэн энэ талаар сонголтоо хийж чадна гэж би бодож байна. Олон жилийн турш тасралтгүй үргэлжилж буй манай улсын түүх америкчуудын цэцэн цэлмэг, саруул ухаан,ухаалаг шийдвэр гаргах чадварыг дахин дахин нотолсоор ирсэн билээ” гэж тэрбээр хэлжээ. Сэтгүүлч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены ажил үүргээ гүйцэтгэх оюуны болон бие бялдрын чадварын талаар санал бодлыг нь асуухад “Ерөнхийлөгч Байдены хувьд асуудал бол манай улсын дотоодод төдийгүй гадаадад баримталж буй бодлого нь бүтэлгүйтсэн явдал шүү дээ” гэж хариулсан байна.
М.Пенс мөн Ерөнхийлөгч асан Дональд Трампын хэргээр шүүхэд мэдүүлэг өгөх тусгай прокурорынзарлан дуудахбичгийг эсэргүүцсэн шийдвэрээ зөв байсан гэж мэдэгджээ. “Мөр зэрэгцэн ажиллаж байсан Ерөнхийлөгчийнхөө эсрэг шүүхэд мэдүүлэг өгөхийг дэд ерөнхийлөгч байсан хүнээс шаардана гэдэг нь байж боломгүй зүйл, тэр ч бүү хэл энэ бол  Үндсэн хуулийг зөрчиж буй хэрэг гэж би бодож байна” гэж М.Пенс хэлээд ярилцлагаа өндөрлөсөн байна. Ташрамд сануулахад, өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Меррик Гарланд Ерөнхийлөгч асан Д.Трампын хэргийг мөрдөх шалгах тусгай прокуророор Жек Смитийг томилсноо мэдэгдсэн билээ.
Украин: «Минск-3» + “Груз-200”+ СОБР
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт,  24 Канал сайт, оросын судлаач Дмитрий Орешкин, оросын КГБ-гийн хурандаа экс-тагнуулч Сергей Жирнов, украины цэргийн эксперт Валерий Рябых, араб судлаач Игорь Семиволос, Украины ҮАББХЗ-ийн нарийн бичгийн дарга Алексей Данилов нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Цэрэг зэвсэг, цөмийн зэвсэг, мөнгө, нефть, хийгээр дэлхийн тэргүүлэх гүрний статусыг булаан авч болдоггүй гэдгийг Орос нүднээ буутал Украинд харуулж мэдрүүлэв. Мөнгө, зэвсэг хоёр байхад худалдаад, айлгаад өөртөө татчихдаг гэдгийг Хятад туршаад үзсэн. Хонконг, Макаог улаанжуулах гэсэн нь Тайванийг цааш нь түлхсэн ба Гоминдан нам 30% дэмжлэгтэй, хэзээ ч сонгуулиар ялахгүй болгочихоод байна.
Эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг нь мөнгөөр худалдан авч болно гэсэн автократ дэглэмүүдэд Өрнөд, Украин хоёр өдөр тутам няцаалт өгч байна. Украинд үхэлдэн байлдаад байгаа Оросын зорилго нэн тодорхой болов. Хэрэв 100% эзлэгдсэн бол Баруунд урвасных нь төлөө Украины хүн ардыг санаснаараа яргалах боолчлох, баялаг, газар нутгийг нь хэсэглэх хуваах, зарах, төрт улсын бүр сүнсгүй болтол үрэн тарах хийх байсан тухай элдэв мэдээ цухалзана. Одоо бол аль болох сөөм ч атугай газар нутаг эзлэн авч бэхжээд дараа нь түүгээрээ наймаалцах, Барууныг буулт хийлгэх барьцаа болгох зорилго агуулна.
Хөрш Украиндаа бүтэн жил бүтэлгүй байлдаж байгаагийн шалтгааныг эрж хайсан ярилцлага нэвтрүүлэг оросууд цацдаг боллоо. 2014 оны  “крымын сценар” Путинд ихээхэн урам зориг оруулсан ба харин хаа очиж генералууд нь ОХУ-д өөрт нь учрах эрсдэлийг нь урьдчилсан сануулж байсан, бүр Шойгу, Герасимов нар Кремлийг ятгаж байсан тухай баримт дэлгэгдэв.
“Манай давшилт сүйрлээр дуусна шүү”, “1920 онд Тухачёвскийн командалсан Улаан арми Варшавын дэргэд бут цохиулсантай адил сүйрэл болох вий” хэмээн оросын НТВ телевизийн “Место встречи” нэвтрүүлгээр ил тод ярилцацгаана.
Орос руу “груз-200” гэсэн хар уутанд шарил очдог, сүр дуулиантай оршуулдаг, гэр бүлд нь төлбөр төлдөг. Харин “груз-300” болж буцаж ирсэн тэргэнцэртэй, цэрэг хувцастай, одон медаль зүүсэн эрчүүд гуйлга гуйж яваа дүрс бичлэг, зураг сайтуудад гэнэт олшров.
Цэргийн эксперт Валерий Рябых үзэхдээ, ОХУ-д Зөвлөлтийн үеийн буруу төлөвлөлтийн залгамжлал гэж байна. Украин нь амьд хүчнээ аль болох гамнаж байна. Хүний амь үнэтэй. Гэтэл Москвад хүний амийг юман чинээнд тооцохгүй. Зөвлөлтийн арга тактик–хүний амийг юман чинээ боддоггүй, асар их махан овоо босгож байж ялдаг. II дайнд алагдсан, сураггүй болсон 5 сая улаан цэргийн нэр одоо болтол тодроогүй байна.
Бахмут, Соледарт амиа алдсан орос цэргийн цогцосыг бөөндөн нутаглуулсан. “Сураггүй алга болсон” ганцхан хаягтай. Орост иргэний нийгэм гэж байхгүй учраас араас нь нэхэл дагал хийнэ гэж байхгүй. Гэхдээ Путин өөрийн цэргийн бодит хохирлыг сайн мэдэж байгаа, энэ бол түүнд чухал биш, давшуулаад байдаг, ямар нэгэн ялалт хүлээгээд. Гэвч одоогийн байдлаар Оросын зэвсэгт хүчин стратегийн ба оператив-стратегийн ганц ч операц явуулах чадваргүй, салангид тактикийн ганц нэг ахицтай. Кремльд дайн зогсоох шаардлагатайг ойлгохын цаагуур ойлгож байна. Тавдугаар сар хүртэл харзная, томхон давшилт нь бүтэж магадгүй гэсэн битүү хүлээлт байна. Бараг л максимумдаа Славянск хүрээд дайнаа зогсоож ч магадгүй гэжээ.
Оросын судлаач Дмитрий Орешкины тооцоолсноор ОХУ-д дайны тухай бодитой ойлгож ухамсарлах үйл явц ойрын 5-6 сард тохиох ба «Минск-3» форматын хэлэлцээг Орос уйгагүй санал болгож байгаа нь дайн дуусгах, үл довтлох гэрээ байгуулахад биш, аль болох цаг хожиж Украинаас булаан авсан газар нутагтаа бэхжих, Украины тэр нутаг дэвсгэрт Оросын дэг журмыг эргэлтгүй тогтоох, хэрэв эгзэг нь таарвал Баруунтай тэр нутаг дэвсгэрээрээ наймаалцах зорилготой.
Харин тэр эзлэн авсан нутагтаа бэхжихэд оросын арми гол үүрэгтэй байтал ариун зорилгогүй дайнд, тэгэх тусмаа хүний нутагт амиа алдах хүсэлгүй, үймээн дэгдээж цэргээс бөөнөөрөө оргохыг бодно. Иймд Донбасс руу “СОБР” буюу түргэн тусгаж шуурхай ажиллах тусгай  отрядуудыг илгээж энэ хавраас өмнө бүх Донбассыг бүтэн эзэлсэн байх тухай Путины шинэ тушаалыг хэрэгжүүлэхээр болж байна.
Кремльд нэг зүйлийг хатуу ойлгожээ. Украинд тавьсан зорилгодоо хэзээ ч хүрэхгүй юм байна гэдгийг, тийм учраас хэлэлцээ хийе гэдгийг залбиран гуйна. Энэ тухай Украины ҮАББХЗ-ийн нарийн бичгийн дарга Алексей Данилов дахин хөндөв. Орос нь Луганск,  Донецк мужийг нь бүхэлд нь эзлэн авах зорилго тавьсан, түүндээ хүрэхийн тулд Украианы армийн эсэргүүцэл, сөрөг давшилтыг зогсоох гэж мэрийнэ. Түүнийгээ хэлэлцээ гэж нэрлэнэ. Зуучлах гадаад улсуудын эрэлд явна, бүр Бразилыг хүртэл зуучлаач гэж гуйна.  Оросын хэлэлцээний саналд Данилов хариуг нь өгчээ. Дөрвөн хүчин зүйлийг ханга гэжээ.
1) Түр эзлээд байгаа манай бүх нутаг дэвсгэрийг чөлөөл;2) Цэргийн хэрэгт огт хамааралгүй украин хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг алж устгасан хүмүүстээ шүүхээр хариуцлага тооцуул;3) Манай орны аюулгүй байдалд баталгаа гаргаж өг;4) Түрэмгийлэлдээ хариуцлага хүлээ гэжээ.
Украин дахь Оросын дайны санхүүжилтийн асуудал улам түвэгтэй болжээ. Улсын төсвийн алдагдал явж өглөө. 1998 оноос хойш анх удаа төсвийн алдагдал түүхэн муу үзүүлэлтэд хүрэв. Орлого зарлагын тэнцэл нэгдүгээр сард (1.356 их наяд рубль: 3.117 их наяд рубль) нойл заав. Зөрүү нь 1.76 их наяд рубль буюу ханшаараа 25 тэрбум гаруй ам.доллар гэсэн үг. Дефолт руу Орос орлоо. Дайны асуудлаар төвийг сахих байр сууринд байсан Хятад, Турк, АНЭУ банкны салбарт оросын эсрэг санкцанд нэгдэв. Эрчим хүчний түүхий эдийн зах зээлийн 50 жилийн хөгжил нь Орост эргэлтгүй нурсан тул тэндээс санхүүжилт (46% унасан) босгоно гэдэг түвэгтэй. Оросын нефть хийн дэд бүтцийн  хөрөнгө оруулалт салхинд хийссэн, бас гадаадад хадгалуулсан  долларын хууль бус, нууц хадгаламж активуудыг хураан авч Украины сэргээн босголтод зарцуулах гэж буй. Ганц жишээ. Америкийн прокурорын газар оросын олигарх Константин Малофеевт хориг тавьж, түүний 5.4 сая гаруй долларыг хураан авчээ. Тийм мөнгө нь Путины дайны санхүүжилтэд явж байгаа гэж үзжээ.
Нэг сонин үзэгдэл тохиосон. Ираны зэвсгийн байгууламж, үйлдвэрүүдэд ганц шөнийн дотор хүнд цохилт өгсөн ба ойрхи дорнод судлаач Игорь Семиволосын үзэж байгаагаар Иран нь Орост  баллистик пуужин, байлдааны дрон нийлүүлэхээ 10 дахин бодож тооцоолоход хүрчээ. Ираны зэвсгийн заводыг Орос руу зөөж байрлуулан нисэгчгүй онгоц үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр ажиллуулах ба Украианаас хилээс 1100 км, нэгэн жижиг хотод, жилдээ 6000 дрон үйлдвэрлэнэ. Үүнд Орос нь тэрбум доллар төсөвлөнө.
Оросын чекист Сергей Жирнов ч ийм байр суурь илэрхийлэв. Иран дахин Оросыг зэвсгээр хангах бололцоогоо нэг хэсэгтээ алдсан, бас Путин ч их зүйл ойлгосон. Иранаас дрон, пуужингийн нийлүүлэлт зогсох нь Путины хувьд томхон цохилт боллоо гэв. Зөвлөлтийн КГБ, ОХУ-ын  гадаад тагнуулын офицер явсан Жирнов яриандаа “Путиныг устгах нь энх тайванд хүрэх хамгийн зөв гарц” гэсэн нь бүр ч ноцтой дуулдана. Өмнө нь ч тэгж хэлж уриалж байснаа бахархалтай ярьсан байх бөгөөд “Оросын элит нэртэй бүх усан тэнэгүүдэд тэгж уриалж байсан, одоо ч тэгж уриалж байна. Энэ боломжоо ашиглаач. Орос орон гарцгүй мухардлаа. Гарц гаргая гэвэл Путиныг устгах, эсвэл Хаага руу хүргэж өгөх, өөр хувилбар байхгүй. Тэгээд Набиуллина маягийн либерал эдийн засагчид, технократуудаар засгийн эрхээ бариулаач” хэмээн уриалжээ.
Түүний хэлснээр, Путин  2022 онд амьдралынхаа хамгийн аугаа их тэнэглэлийг үйлдсэн, тэрээр чимээгүй, тайван тэтгэвэртээ гарч, тэр их хураасан тэрбумаараа амьдрах ёстой байтал түүнийг 2022 оны нэгдүгээр сард Казахстан айлгачихчээ. Хэрэв елбас болоод үлдчих юм бол ямар нэгэн  Токаев гарч ирээд Үндсэн хууль өөрчлүүлээд бүх зүйлийг эргүүлчихнэ гэдгийг голдоо ортол ойлгосон. Тэгэхлээр гадаад дайсны эсрэг дайн дэгдээхээс өөр өөрт нь юу ч үлдсэнгүй гэдгийг Путин ойлгосон. Гэхдээ л Путин дарангуйлагчийн хувьд 2022 оны хоёрдугаар сарын 21-нд өөртөө үхлийн ял оноосон ялын төлөвлөгөөнд гарын үсгээ зурсан. Одоо тэр улс төрийн хувьд үхдэл болсон. Одоо тэр Төрийн тэргүүний хувьд байхгүй. АНУ-ын Ерөнхийлөгч түүнийг цэргийн гэмт хэрэгтэн, махчин гэчихлээ. Украины удирдагч Путинтэй ярих юм байхгүй гэлээ. Гүйц ээ–зөвлөлтийн чекист хурандаа Жирнов хэлжээ.
Орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
44 цаг нурангид дарагдсан ХОЁР НАСТАЙ охиныг аварчээ
Газар хөдлөлтөд хамгийн ихээр нэрвэгдсэн Туркийн арван хотын нэг Хатай хотод аврагчид нурангин доороос бяцхан охиныг эхийнх нь хамтаар эсэн мэнд гаргаж авсан үйл явдал болжээ. Бүтэн 44 цаг нурангид дарагдсан хоёр настай охин Вафе Сабхагийн эр зоригийг хүмүүс бахдацгааж байна. Түүний ээж 33 настай Имед Сабха нурангид дарагдсан газрыг нь аврагчид олж ирэхэд маш ихээр баярлан итгэл найдвараа алдалгүй хүлээсэн гэдгээ хуваалцжээ.  Ээж охин хоёрт эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж.  Турк, Сирийн нутаг дэвсгэрийг хамарсан газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 7800-д хүрч, аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Арабын болон Барууны зарим орон Кабул дахь ЭСЯ-аа хаахаар шийджээ
Арабын болон Барууны зарим орон Афганистаны нийслэл хот дахь дипломт төлөөлөгчийн газраа хаахаар шийдсэн гэж “Al Arabiya” телевизийн суваг эх сурвалжуудаасаа эш татан мэдээлжээ.  Эх сурвалжуудын мэдээлснээр, ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь “аюулгүй байдалтай” холбоотой аж. Чухам ямар орнууд Кабул дахь Элчин сайдын яамаа /ЭСЯ/ түр хаахаар болсныг эх сурвалжууд тодорхой хэлээгүй байна.
Афганистаны “Hasht-e Subh” сонинд ням гарагт эх сурвалжуудаас эш татан мэдээлснээр, Саудын Арабын ЭСЯ-ны ажилтнууд тус улсын нутаг дэвсгэрийг орхин гарч, нутаг буцжээ. Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь Афганистанд эрх мэдлийг булаан авсан хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөнийхний зүгээс ЭСЯ-ны ажилтнуудад мэргэжлийн үүргээ биелүүлэхэд тавьсан хязгаарлалтаас гадна, аюулгүй байдлаа хангахтай ч холбоотой байж магадгүй гэж эх сурвалжууд хэлсэн байна. Саудын Арабын тал энэ мэдээлэлд одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Үүнээс өмнө Пакистаны ГХЯ Афганистанаас дипломат ажилтнуудаа нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээллийг няцаажээ.
ЕХ Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авна
Европын Холбоо/ЕХ/Украины дайн эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөх гэж байгаатай холбогдуулан ОХУ-ын эсрэг шинэхориг арга хэмжээ авна гэж Европын КомиссынтэргүүнУрсула фон дер Ляйенпүрэв гарагт мэдэгдлээ. “Бид “Долоогийн бүлэг”-ийн түншүүдтэйгээ Оросын газрын тосны бүтээгдэхүүний үнэд нэмэлт хязгаарлалт тогтооно. Оросын довтолгоо эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдөр гэхэд бид 10 дахь багц арга хэмжээг авахаар зорьж байна” гэж У.Ляйен Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киев хотноо хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн байна.
ЕХ-ны тооцоогоор, газрын тосны экспортод одоогоор тогтоогоод байгаа үнийн дээд хязгаар нь Москвад 160 сая евротой/176 сая ам.доллар/тэнцэх хэмжээний хохирол учруулж, Орост хэдийнээ “хүндээр тусаж” байгаа хэмээн ЕК-ын тэргүүн тайлбарлажээ.  У.Ляйен болон Европын Комиссын 15 гишүүн Украины нийслэлд баасан гарагт буюу өнөөдөр болох ЕХ-Украины дээд хэмжээний уулзалтыг угтан Засгийн газрын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр пүрэв гарагт Киевт хүрэлцэн ирсэн байна. Дээд хэмжээний уулзалтад У.Ляйен, Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Украины Ерөнхийлөгч В.Зеленский тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.
Япон улс Умардын Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана
Нэгдүгээр сарын 26-ны пүрэв гаргийн өглөө Японы Кагошима мужийн Танегашима сансрын буудлаас “Mitsubishi Heavy Industries” компанийн бүтээсэн “H-2A” зөөгч пуужинг хөөргөжээ. Уг пуужин “Radar 7” тагнуулын шинэ хиймэл дагуулыг тойрогт замд оруулсан бөгөөд уг хиймэл дагуул нь оптоэлектроник болон радарын төхөөрөмжөөр тоноглогдсон, тагнуулын найман аппаратаас бүрдсэн бүлгийн бүрэлдэхүүнд орох аж.
“Radar 7”-г нэгдүгээр сарын 25-нд хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хойшлуулсан байна. Шинэ сансрын аппаратыг Умард Солонгосын харвасан пуужингуудыг ажиглах зорилгоор хөөргөжээ.
К.Хипкинс Шинэ Зеландын дараагийн Ерөнхий сайд болно
Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам Крис Хипкинсийг намын шинэ дарга, Шинэ Зеландын 41 дэх Ерөнхий сайдаар батламжилсан талаар ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Хөдөлмөрийн нам ням гарагт болсон бүлгийн хуралдаанаар намын шинэ даргаар бүлгийн гишүүн, Боловсролын сайд Крис Хипкинсийг сонгожээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт огцроно гэдгээ мэдэгдсэн Жасинд Ардерний халааг авах цорын ганц нэр дэвшигч байв.
Мөн хурлаар парламентын гишүүн, Засгийн газрын сайд Кармель Сепулонийг Шадар сайдаар томилсон байна. Шинэ Зеландын улс төрийн тогтолцооны дагуу парламентад олонх болсон нам Засгийн газраа бүрдүүлж, намын дарга нь Ерөнхий сайд болдог. Намын бүлгийн хуралдааны дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр, өдгөө 44 настай К.Хипкинс Ерөнхий сайдын тангаргаа ирэх лхагва гарагт өргөнө хэмээн мэдэгджээ. Засгийн газарт мөн энэ долоо хоногт халаа сэлгээ хийх төлөвтэй байна.
Тэрбээр инфляц, орон сууцны үнэ өндөр байгаа хийгээд хууль эрх зүйн асуудлууд нь Засгийн газрын бодлогын гол чиглэл байх болно гэдгийг онцлоод, дотоодын асуудалд анхаарлаа хандуулахаа амлажээ. Ж.Ардерн Ерөнхий сайд, Хөдөлмөрийн намын даргын албан тушаалаасаа ирэх хоёрдугаар сард огцорч, ирэх сонгуульдулиран сонгогдохгүй байхаар шийдсэн талаарааөнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Шинэ Зеландын 2023 оны бүх нийтийн сонгууль 10 дугаар сарын 14-ний өдөр болно гэж тэрбээр телевизээр мэдэгдэл хийх үеэрээ хэлжээ.
Лондоны Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллана
Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг идэвхжүүлэхүйл ажиллагаагИх Британийн талтай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд Лондон хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай танилцах, хамтын ажиллагааны талаар санал солилцох цахим уулзалтыгМҮХАҮТзохион байгууллаа. УулзалтадМонголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимыгтөлөөлжерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Лондон хотын ХАҮТ-аас Эвент арга хэмжээ хариуцсан дарга Викториа Жэйн болон бусад төлөөлөл оролцлоо.
Уулзалтын мөрөөр талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах, санамж бичгээр баталгаажуулах зэргээр ажиллахаар тохиролцлоо.
Норвег улс Германы хийн хамгийн том нийлүүлэгч болжээ
Норвег 2022 онд Германы хийн хамгийн том нийлүүлэгч ОХУ-ыг гүйцэж түрүүлж, хийн импортынх нь 33 хувийг эзэлсэн талаар Холбооны сүлжээний агентлаг /Bundesnetzagentur/ мэдээлжээ.
“Норвег өдгөө манай улсын эрчим хүчний хамгийн чухал нийлүүлэгч боллоо” гэж Германы Эдийн засаг, уур амьсгалын асуудал эрхэлсэн сайд Роберт Хабек онцлоод, хоёр орон эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр зорьж байгааг тэмдэглэсэн байна.
Германы хийн хамгийн том нийлүүлэгч байсан ОХУ 2021 онд Европын хамгийн том эдийн засагтай орны хийн импортын тэн хагасаас илүү хувийг бүрдүүлж байсан бол 2022 онд ердөө 22 хувийг нь л эзэлсэн болохыг “Bundesnetzagentur” агентлагийн мэдээлэл харуулжээ. ОХУ-аас нийлүүлэх хийн хэмжээ өнгөрсөн оны туршид буурч, есдүгээр сард бүрмөсөн зогссон байна. Германы Засгийн газар хийн хангамжийг баталгаажуулахын тулд эрчим хүч хэмнэх хөшүүргийг бий болгож, өвлийн халаалтын улирлаас өмнө хийн агуулахуудаа дүүргэх ажлыг эрчимжүүлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Украинд дэд бүтцийн 702 объект ашиглалтаас гарчээ
Оросын Зэвсэгт хүчний агаарын цохилтод Украины амин чухал дэд бүтцийн 702 объект өртсөн тухай Украины дотоод хэргийн дэд сайд Евгений Енин мэдээлжээ. Үүнд ихэвчлэн хийн хоолой, цахилгааны дэд станцууд орж байна. Оросын цохилтод нийт 35 мянга гаруй объект өртжээ.
Киев хот энэ өвөл гэрэл, цахилгааны хязгаарлалтын горимтой нүүр тулна гэж тус хотын захиргааны дэд тэргүүн Петр Пантелеев мэдээлжээ. Түүний хэлснээр, нөхцөл байдал хүнд байна. Цахилгааны сүлжээг сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Гэсэн хэдий ч цахилгааны хязгаарлалтын горим бүтэн өвөл үргэлжилнэ гэж Пантелеев анхааруулжээ.
Германы гадаад тагнуулын ажилтан Оросын талд тагнуул хийсэн хэргээр баривчлагджээ
Германы Холбооны тагнуулын албаны ажилтан Л.Карстен төрөөс урвасан хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Түүнийг Оросын талд тагнуул хийсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Тагнуулчийг баривчлах зөвшөөрлийг 12 дугаар сарын 16-нд өгсөн гэж Германы хэвлэлүүд 12 дугаар сарын 22-ны өдөр мэдээлсэн байна.
DW агентлагийн мэдээлснээр, сэжигтэн энэ онд Оросын нэгэн тусгай албанд төрийн нууц бүхий мэдээллийг дамжуулжээ. Баривчлагдсан этгээдийн гэр болон ажлын байран дээр нэгжлэг хийсний дээр нэрийг нь нууцалсан өөр нэг хүний гэр, ажил дээр болон Берлин, Пуллаха дахь тусгай албаны хоёр офист нэгжлэг хийсэн аж.
Тагнуулчийг баривчилсан талаар ХБНГУ-ын канцлер Олаф Шольцод мэдээлсэн байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй талаар тагнуулын материалаас мэдсэн бөгөөд албаны шалгалтын үеэр энэ мээдэлэл батлагдсан гэнэ. Хэрэгтэй холбоотой тодорхой мэдээллийг Германы Холбооны тагнуулын алба өгөөгүй, "нууц байх ёстой" хэмээн онцолсон байна.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545905
“Хятадын нууц цагдаагийн хэлтэс” үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийн мөрөөр шалгалт эхлүүлжээ
Дэлхийн олон оронд “Хятадын нууц цагдаагийн хэлтэс” үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийн мөрөөр БНСУ-ын эрх баригчид шалгалт эхлүүлсэн тухай “Yonhap” агентлаг тус улсын хууль сахиулах байгууллагууд дахь эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Шалгалтад БНСУ-ын цагдаагийнхан төдийгүй цэргийнхэн, ГХЯ-ны ажилтнууд оролцож байгааг тус агентлаг онцолсон байна.
"Хятадын нууц цагдаагийн хэлтэс" засгийн газрынхаа даалгавраар хилийн чандад үйл ажиллагаа явуулдаг талаар Испанийн хүний эрхийн “Safeguard Defenders” байгууллага анх мэдэгдсэн юм. Тус байгууллагын тайланд дурдсанаар, БНСУ зэрэг 53 оронд дор хаяж 102 "нууц хэлтэс" үйл ажиллагаа явуулдаг байна. Ийм нууц хэлтсүүд нь хилийн чанадад амьдарч буй Хятадын тэрс үзэлтнүүдийн талаарх мэдээллийг цуглуулж, зарим тохиолдолд “тэднийг нутаг буцаах ажлыг хийж гүйцэтгэдэг” аж.
Хэрэв “Хятадын нууц цагдаагийн хэлтэс” үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл нотлогдвол энэ нь хоёр орны харилцаанд сэв суулгаж магадгүй гэж “Yonhap” агентлаг мэдээлж байна. Ийм алхмыг БНСУ-ын эрх баригчид улс орных нь бүрэн эрхт байдлыг зөрчсөн явдал гэж дүгнэж магадгүй. Харин Хятадын тал мэдэгдэхдээ, эдгээр "цагдаагийн хэлтэс" нь зөвхөн иргэддээ жолооны үнэмлэх солих, бүртгэлийн бичиг баримт бүрдүүлэх зэрэг хуулийн үйлчилгээ үзүүлдэг тул олон улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй гэсэн байна.
Хятадын ачаа тээвэр хэвийн болж эхэлж байна
12-р сарын 18-ны байдлаар Хятад улс даяар ачаа тээврийн ложистик хэвийн явагдаж, хяналтад байгаа боомтуудын чингэлгийн нэвтрэх чадвар өмнөх сарынхаас 13.2 хувиар өссөн байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн логистикийн ажлын удирдах хэсгийн албаны тоо баримтаас үзэхэд, 12-р сарын 18-нд төмөр замаар 10.78 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 0.55 хувиар буурчээ. Мөн 5.9242 сая ачааны машин хурдны замаар зорчсон нь  өмнөх сараас 10.59 хувиар буурсан байна. Харин тус улсын иргэний агаарын тээврийн баталгаат ачааны нислэгийн тоо болон буухиа шуудангийн тээвэрлэлтийн хэмжээ бага зэрэг буурсан байдалтай байгаа гэнэ.
Г.Бямба
Хятад, Арабын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 7-10-нд Саудын Арабт төрийн айлчлал хийж, Хятад-Арабын орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болон Хятад-Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын уулзалтад оролцжээ.
Ойрхи Дорнодын бүс нутаг нь дэлхийн нефть, байгалийн хийн голомт учраас дэлхийн эдийн засаг, геополитикт чухал нөлөөтэй байсаар ирсэн. Дэлхийн эдийн засагт уналтын  нүүрлэж, Орос Украины дайнаас шалтгаалан дэлхийн эрчим хүчний үнэ тэнгэрт хадан буй энэ үед Ойрхи Дорнод дахь Арабын орнуудтай харилцаагаа нягтруулах нь Хятад улсын хувьд улс төр, эдийн засаг, геополитикийн чухал ач холбогдолтой нь гарцаагүй юм.
Тэгвэл Хятад болон Арабын холбооны орнуудын анхдагч дээд хэмжээний уулзалт болсноор хоёр талын харилцаа шинэ шатанд гарч байна. Сүүлийн жилүүдэд Хятад Арабын стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа нь байнга шинэчлэгдсээр ирсэн ажээ.
Хятад улс болон Арабын орнууд 2000 гаруй жилийн өмнө эртний торгоны замаар харилцаж байсан урт удаан хамтын ажиллагааны түүхтэй.
2014 онд Ши Жиньпин Хятад Арабын хамтын ажиллагааны сайд нарын 6 дахь форумын нээлтэд хоёр талын хувь заяаны нэгдмэл цогц байгуулах тухай санаачилга дэвшүүлсэн байдаг. 2016 оны нэгдүгээр сард Хятадын Засгийн газар Хятад Арабын орнуудын хоорондох бодлогын анхны баримт бичгийг боловсруулж, хоёр талын хамтын ажиллагааны гол салбар болон тэргүүлэх чиглэлийг тогтоож, Арабын 12 оронтой хоёр талын стратегийн хамтын ажиллагааны түнш болцгоосон юм.
2010, 2011 онд гадаадын зарим хүчнүүд ардчиллаар бамбай хийж, Арабын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсоноор, дотоодод нь улс төрийн эмх замбараагүй байдал бий болгож,  нөхцөл байдал хэцүүдэж байв. Тухайн үед Хятадын Засгийн газар Арабын түнш орнуудынхаа тогтвортой байдлыг тууштай дэмжиж байсан гэж өөрсдөө үздэг. Тодруулбал Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах, Палестин Израилийн асуудлыг зохицуулах хоёр орны төсөл зэргийг дэвшүүлж байв. Харин Арабын орнууд Тайвань, Шинжаан, Хонконг зэрэг асуудлаар Хятад улсыг хэлбэрэлтгүй дэмжиж ирсэн юм.
Эдийн засгийн хувьд хоёр тал маш их хамтран ажиллах боломжтойн  дээр ажил хэрэгч хамтын ажиллагаа нь ч байнга хөгжиж байна. Ялангуяа "Бүс ба зам”  санаачилгын хувьд Арабын 20 гаруй улс орон Хятад улстай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, эрчим, хүч, дэд бүтцийн салбарт 200 гаруй мега төсөл хэрэгжүүлсэн юм. Эдүгээ хөл бөмбөгийн ДАШТ болж байгаа Катар улсын спортын төв цэнгэлдэх хүрээлэн - Лусайл ордон зэрэг цогцолборыг байгуулж өгсөн, Египетийн шинэ нийслэлийн төвийн бизнесийн дүүргийг Хятад улс барьж өгч байгаа зэргийг дурьдахад л хангалттай. Зөвхөн 2021 он гэхэд Хятад Арабын харилцан оруулсан хөрөнгө 27 тэрбум ам.долларт хүрч, хоёр талын худалдааны хэмжээ 330 тэрбум 300 сая ам доллар болжээ. Мөн 2013 оноос хойш Хятад улс Арабын орнуудад нийт 25 мянган мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж өгсөн бөгөөд 11 мянган оюутныг өөрийнхөө Засгийн газрын тэтгэлгээр сургасан байна.
Г.Бямба
Аргентины дэд Ерөнхийлөгч авлигын хэргээр ЗУРГААН ЖИЛИЙН ял сонсов
Шүүхээс Аргентины дэд Ерөнхийлөгч Кристина Киршнерт зургаан жилийн ял оноожээ. 2007-2015 онд тус улсын Ерөнхийлөгч байсан Кристина Киршнер авлигын хэргээр ийнхүү зургаан жил шоронд сууж, төрийн алба хаших эрхгүй болж байна. “The Washington Post” сонины мэдээлснээр Аргентины Дэд Ерөнхийлөгч өөрийгөө буруугүй гэж мэдэгдэж байгаа бөгөөд давж заалдах аж.
Кристина Киршнер шүүхийг улс төрийн захиалгат хавчлага явуулж байна гэж буруутгаад “Шүүх намайг 2023 онд Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа нэр дэвшихэд саад болох гэж хавчиж байна” гэжээ.
Прокурорын газар Киршнерийг Аргентины Ерөнхийлөгчийн суудалд байхдаа бизнес эрхлэгч Ласаро Баэст рүү мөнгө шилжүүлснийг тогтоосон байна. Холбооны шүүх түүнийг авлигын хэрэгт буруутгаж, 12 жилийн ял төлөвлөж байсан юм.
Хятадад цар тахал эхэлснээс хойших хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрсөн хоногт Хятадад коронавирусийн халдварын 32943 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн халдварын 90,5 хувь буюу 29 840 нь шинж тэмдэггүй тохиолдол байсан аж. Халдвар авсан хүмүүсийн 186 нь гадаад орнуудаас ирсэн бол бусад нь дотоодын халдварын тохиолдол байжээ.
Хамгийн сүүлд, 11 дүгээр сарын 24-ний өдөр мөн л хамгийн их тохиолдол илэрсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Тухайн өдөр 31 656 халдварын тохиолдол илэрсэн байна. Энэ сар гарснаас хойш БНХАУ-д коронавирусийн халдварын тоо тогтмол нэмэгдэж байгаа юм. Халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн газрууд нь Гуандун муж, Бээжин, Хэнан, Чунцин хотууд байгаа аж. Өвчлөл эрс нэмэгдэж байгаа тул зарим хот, дүүргүүдэд хөл хорио тогтоосон байна.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545029
АНУ-д цаг агаар муудсаны улмаас 3000 гаруй нислэг саатав
АНУ-д цаг агаарын таагүй байдлаас болж 3000 гаруй нислэг цуцлагдаж, саатжээ. Нийт 75 нислэг цуцлагдсан бол бусад нь саатсан талаар “Axios” мэдээллийн портал мэдээлсэн байна. Бороо, аянга цахилгаан, хүчтэй салхины улмаас агаарын харилцаанд асуудал гарчээ. АНУ-д Талархлын баяраар 54.6 сая хүн гэрээсээ дор хаяж 80 миль хол явах байсан аж.
АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/21 гишүүн орны удирдагчдын хоёр өдрийн дээд хэмжээний Тайландын нийслэл Бангкок хотноо өнөөдөр эхэлнэ. Талууд худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зэрэг бүс нутгийн эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Дээд хэмжээний уулзалтыг Тайландын тал даргалж байгаа бөгөөд Япон, Орос, АНУ, Хятад тэргүүтэй орнуудын төлөөлөгчид оролцох юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг төлөөлөн дэд Ерөнхийлөгч Камала Харрис уулзалтад оролцоно. Мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг Тэргүүн шадар сайд Андрей Белоусов төлөөлнө. 21 орны сайд нардээд хэмжээний уулзалтын өмнө холбогдох уулзалтуудыг хийсэн юм. Тайландын хувьд талуудыг нэгдсэн тохиролцоонд хүргэхийг зорьж байгаа бөгөөд эдийн засгийг өсгөх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхарга хэмжээнүүдийг хослуулан хэрэгжүүлэх шинэ зорилтуудыг дэвшүүлэхийг уриалж байна.
Үүнээс гадна АПЕК-ийн чуулга уулзалтыг зохион байгуулж буй газрын ойролцоо дээд хэмжээний уулзалтыг цуцлахыг уриалсан жагсаал өрнөж байна. Жагсагчид мөн Ерөнхий сайд Прают Чан-Очагчуулга уулзалтыг даргалагчийн албанаасаа буухыг,түүнчлэн хаант засаглалыг шинэчлэхийг шаардаж байгаа юм байна.
Элчин сайд П.Сэргэлэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Эрхэм дээд Хунтайж Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахт Итгэмжлэх жуух бичгээ Аль-Баяан ордонд энэ сарын 15-нд өргөн барилаа. Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотно мэндчилгээг Кувейтийн Хунтайжид уламжилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа худалдаа, засаг, соёлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө  идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн, ирэх онд Монголын соёлын өдрүүдийг Эль-Кувейт хотноо зохион байгуулах, Монголоос Кувейт руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох зэрэг томоохон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.
Хунтайж Шейх Мишаль Аль-Сабах Монгол Улсаас Кувейт Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд шинэ Элчин сайдын ажиллах хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Чингэхдээ, Кувейт Улс Монгол Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
ХХ их хурлаас дэвшүүлсэн зорилго, зорилтыг биелүүлэхийн төлөө эв нэгдэлтэй ажиллах хэрэгтэй гэжээ
ХКН-ын ХХ их хурал дуусаад долоо хоноогүй байхад ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши нарын хамт Шааньши мужийн Янь-Аньд очиж, Янь-Аний хувьсгалын дурсгалт газартай танилцжээ. Тэд дайны үед намын төв хороо Янь-Аньд байсан түүхэн он жилүүдийг санагалзан, ахмад үеийн хувьсгалчдын агуу их амжилт бүтээлийг дурсаж, Төв хорооны шинэ удирдах баг хамтдаа хувьсгалын үзэл санааг залгамжлан, тэмцлийн зүтгэлийг өвлөж, амжилтын шинэ замаар замнахдаа ард түмэнд сайн сайхныг бүтээх гуйвшгүй итгэл үнэмшилтэй байгаагаа мэдэгдэв.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ "Тэмцлийн санаа зоригийг бадраан, намын ХХ их хурлаар дэвшүүлсэн зорилт үүргийг биелүүлэхийн тулд эв нэгтэй хичээн зүтгэх хэрэгтэй" гэжээ.
Хувьсгалын түүхэн дурсгалт газартай танилцсаны дараа Ши Жиньпин чухал илтгэл тавьжээ. Тэрээр "Янь-Ань бол Хятад улсын хувьсгалын дархан газар, шинэ Хятад улсын өлгий билээ. 1935-1945 онуудад ХКН-ын намын төв хороо болон Мао Зэдүн зэрэг ахмад үеийн хувьсгалчид Янь-Аньд амьдарч, 13 жил байлдан тэмцэж, Хятадын хувьсгалын үйлсийг удирдан буурай байснаас хүчирхэгжиж, түүхэн чанартай эргэлт гаргаж, Хятад улсын ирээдүйн хувь заяаг олж авчирсан юм" гэв.
Энэ удаад Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдийн хамт ирсэн нь шинэ удирдах баг цаашдаа "Янь-Аний үед намаас бий болгосон шилдэг хувьсгалын уламжлал хийгээд хэв чанарыг уламжлан хөгжүүлж, Янь-Аний зориг санааг уламжлан бадраахаа мэдэх явдал юм" гэж Ши Жиньпин онцлоод, зөв оновчтой улс төрийн чиглэл бол Янь-Аний үзэл санааны гол тал гэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ "Намын ХХ их хурлаар одоогийн болон хойшдын нам, төрийн их бодлого зарчмыг тууштай боловсруулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг бүх талаар бэхжүүлэх асар том төлөвлөгөө зураглалыг гаргасан. Шинэ аяндаа гарч, тэмцлийн шинэ зорилтын төлөө хичээн ажиллацгаая" гэв.
Ши Жиньпин явахын өмнө тэнд хүрэлцэн ирсэн хуучин намын гишүүд, хуучин улаан арми, хуучин наймдугаар зам, үрэгдсэн баатарчуудын үр сад, Намын сургуулийн боловсон хүчний коллежийн багш нар, дурсгалын ордны хамт олонтой халуун дотно яриа өрнүүлэв. "Хувьсгалт үзэл санааг ахиулж, намынхаа түүхийг сайн ярьж, ард түмнийг намынхаа үгийг тууштай сонсохыг уриалж, намаа дагаж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргая" гэжээ.
Найруулагч:
Saraa
Эх сурвалж:
www.xinhuanet.com
Шинэ аяныг удирдан дагуулагч Ши Жиньпин
Түүний ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойших 10 жилийн хугацаанд Хятад улс онц чухал өөрчлөлт хийж, эдийн засгийн нийт үзүүлэлт нь 54 триллион юаниас 114 триллион юаньд хүрч, төлөвлөсний дагуу ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах түүхэн ажлыг дуусгаж, анхны зуун жилийн зорилтод хүрсэн юм.
Өнгөрсөн 10 жилд Ши Жиньпин 100 орчим удаа хөдөө орон нутагт очиж иргэдийн гэр оронтой танилцан, халуун дулаан хүргэж байсан юм.
Ши Жиньпин 70-аад оны сүүлчээр их сургуулиа төгсөөд, Цэргийн төв комиссын ерөнхий газарт Үндэсний батлан хамгаалахын сайдын нарийн бичгийн даргаар орж, гурван жилийн дараа сайн дураараа хөдөө орон нутагт очиж ажиллах хүсэлт гаргаж, Хэбэй мужийн ядуу зүдүү Жэньдин дүүрэгт ирж ажиллажээ. Түүний эхнэр Пэн Лиюань хэлэхдээ “Ангийнх нь олон хүүхэд гадаадад мөнгө олохоор явсан. Тэр маань гадагшаа явах нөхцөл боломжтой байсан ч илүү хэцүү замыг сонгож, ард түмний зарц болох замыг сонгожээ”.
БНХАУ байгуулагдсаны дараахан төрсөн Ши Жиньпин нь бүгд найрамдах улс “хөл дээрээ босож зогссон” бахархлыг биеэр мэдэрч, өөрчлөлт нээлтийн үйлст урам зоригтой оролцож, Хятад улсын хөгжилд алсыг харсан системтэй төлөвлөлт хийж, Хятадын үндэстнүүдийн хүчирхэгжлийг удирдан чиглүүлсэн юм. Тэрээр ард түмнийхээ дунд маш их нэр хүндтэйн зэрэгцээ гадаадын улс төрийн зүтгэлтнүүдийн сайшаал хүндлэлийг хүлээсэн юм.
10 жилийн өмнө түүнийг засгийн эрхэнд гарах үед Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсон хэдий ч авлига, хүрээлэн буй орчны бохирдол, баян ядуугийн туйлшрал зэрэг олон сорилтуудтай тулгарч байсан. Харин тэрээр эрх баригч намыг өөрчилж шинэчлэх стратегийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Хятадын ардчилал бол бүх үйл явцад ард түмнийг төлөөлдөг ардчилал бөгөөд ард түмний шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг зохицуулахад чиглэгддэг. Харин санал хураах үед амь орж бусад үед нь унтаа байдалд байдаг хэлбэрдэлт биш гэж тэрээр онцолсон байна. Үндсэн хуулийн өмнө тангараг өргөсөн Хятад улсын даргын хувьд, түүний дэвшүүлсэн хууль дээдлэх цогц арга хэмжээ нь үндэсний засаглалын гүн гүнзгий хувьсгал болсон бөгөөд "Хүн төвт хөгжил"-ийн дагуу шинийг санаачилсан, зохицуулалттай, ногоон, нээлттэй, хамтдаа хуваалцсан шинэ хөгжлийн үзэл баримтлал бүхий, ард түмэн хамтдаа баян чинээлэг амьдрахыг дэмждэг зарчимтай.
"Бэрхшээлээс тэр хэзээ ч ухардаггүй, үзэл баримтлалынхаа төлөө тэр хэзээ ч бууж өгдөггүй"
Tэрээр хүн төрөлхтний соёлын олон талт байдлыг үнэлдэг, дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудалд бодитой санаачилга гаргадаг. Түүний санаачилсан хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын тухай үзэл баримтлал нь ХКН-ын намын дүрэм болон Үндсэн хуульд бичигдэж, НҮБ-ын чухал бичиг баримтад ч орсон байдаг.
Ши Жиньпинээр удирдуулсан Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн олон асуудлыг шийдвэрлэх зорилготой шинэ соёл иргэншлийн хэлбэрийг бий болгосон юм. Ши Жиньпиний дурдсан хөгжлийн зураглалаас харахад, дэлхийн хамгийн том хөгжиж буй орон болох Хятад улс нь 2035 он гэхэд орчин үеийн шинэчлэлийг үндсэндээ биелүүлэх болно. Хятад улс өөрийн өвөрмөц арга барилаар дэлхийн орчин үеийн шинэчлэлийн үйл явцад асар их амжилт гаргаж буй нь ХКН-ын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулж буй хамгийн том хувь нэмэр юм.
Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалаар энх тайван, тогтвортой, нийтлэг аюулгүй, нийтээрээ хөгжин цэцэглэсэн, нээлттэй хүртээмжтэй, цэвэр үзэсгэлэнт дэлхий ертөнцийг байгуулах шинэ аянаа эхлүүлэв.
Найруулагч:
Saraa
Эх сурвалж:
www.xinhuanet.com
Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болов
Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөрТокио хотноо болов. Уулзалтад монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, америкийн талаас Төрийн Департаментын Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн арлууд хариуцсан ТНБД-ын орлогч Марк Ламберт, японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Т.Фүнакоши нар тэргүүлж оролцов.
Уулзалтаар талууд Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, мөн бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, уулзалтын дүнгээр Хамтарсан мэдэгдэл гаргав.
Японы Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд огцорно
Японы Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ямагива Дайширо “Эв нэгдлийн сүм” шашны байгууллагатай холбоотой байсан нь илчлэгдсэнтэй холбоотойгоор огцрохоор шийдсэн талаар “Kyodo” агентлаг Засгийн газрын эх сурвалжийг эш татан мэдээлжээ. Засгийн газрын дэмжигчдийн түвшин буурч, сөрөг хүчнээс шахалт ирэх болоод байгаа энэ үед Я.Дайширо албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр олон нийт үйл ажиллагааг нь хурцаар шүүмжилж байгаа “Эв нэгдлийн сүм”-тэй ямар холбоотой талаараа үнэн зөв тайлбар өгч чадаагүйнхээ улмаас олны шүүмжлэлд өртөөд байсан ч хожим нь нотлох баримт гарч ирсний дараа холбоотой байснаа хүлээн зөвшөөрчээ.
Тодруулбал, энэ сарын эхээр Я.Дайширо дөрвөн жилийн өмнө “Эв нэгдлийн сүм”-ийн арга хэмжээнд оролцож, удирдагчтай нь уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ өөрийн харьяалагддаг эрх баригч Либерал Ардчилсан намдаа урьдчилан мэдэгдээгүй байжээ. Сөрөг хүчний намуудын зүгээс Я.Дайширог албан тушаалаас нь огцруулахыг Ерөнхий сайдад уриалсаар ирсэн юм. К.Фүмиогийн тэргүүлдэг ЛАН-ын хувьд тус шашны байгууллагатай холбоогоо тасална гэдгээ амлажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ши Жиньпин: Нэг сэтгэл зүрхээр Хятадын төлөө зүтгэе
Хятадын эрх баригч Коммунист намын их хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Хурлын хоёр дахь өдөр буюу даваа гарагт БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин оюун санаа, нэг сэтгэл зүрх, эв нэгдлийн хүчээр хамтдаа Хятадын төлөө зүтгэхийг уриалжээ. Тодруулбал, тэрбээр хуралд оролцож байгаа Гуанси Жуаны өөртөө засах орны төлөөлөгчидтэй тусгайлсан уулзалт хийх үеэрээ ийн ярьсан байна. Даваа гарагт Байнгын хороог тэргүүлэх 46 гишүүний нэрс, Бүрэн эрхийн хорооны төлөөлөгчдийн ур чадварын хяналт шалгалтын тайланг баталсан байна. Тус шалгалтад 2296 төлөөлөгч тэнцэж, XX их хуралд оролцох эрхээ авчээ. Сонгуулийн журмаар намын нийт гишүүдийн 99 хувь буюу анхан шатны бүх байгууллагын төлөөлөгч оролцох юм.
Хуралд оролцох намын гишүүдийн архивтай танилцаж, хувийн мэдээллийг нь нягталж, Хяналтын хэлтсийн дарга нь тухайн гишүүнийг шударга, сахилга бат сайтай хэмээн баталж гарын үсэг зурах ёстой гэсэн өндөр шаардлагыг Коммунист намаас тавьсан талаар Синьхуа агентлаг мэдээлэв. Коммунист намын XX их хурал нь эрх баригч намын хөгжлийн замыг тодорхойлох, Хятадын алсын харааг тодорхой болгох гол зорилготой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 202 (6934)
Хятадын том зах зээлийг алдаж болох уу!
Саяхан болсон Берлиний Механик инженерийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадтай худалдаагаа хөгжүүлэх нь халуун сэдэв болжээ.
Германы канцлер Олаф Шольц даяаршлыг дэмжиж буйгаа дахин тодорхой илэрхийлж, "тусгаарлах" нь огт буруу гэдгийг онцлоод, Хятад зэрэг олон оронтой "бизнес хийх"-ээ эрчимжүүлнэ гэжээ. ЕХ-ны Худалдааны комиссар Домбровскис "Хятадаас салгах" нь ЕХ-ны компаниудын сонголт биш, Хятад улс бол өсөлтийн чухал зах зээл, нийлүүлэлтийн эх үүсвэр гэж шууд хэлсэн юм.
Хятадын зах зээл хэр том вэ? Эдийн засгийн нийт хэмжээ нь 114 их наяд юань, 1 тэрбум 400 сая гаруй хэрэглэгчтэй, дэлхийн хоёр дахь том барааны хэрэглээний зах зээл бөгөөд хэрэглээг өргөжүүлэх хандлага илт харагдаж байна. Энэ нь Хятадын ард түмний амьдралыг сайжруулсан төдийгүй дэлхийн улс орнуудад илүү их хөгжлийн боломж олгож байна. Сар хүрэхгүй хугацааны дараа Хятадын 5 дахь удаагийн олон улсын импортын экспо болох бөгөөд тухайн үед дэлхийн топ 500-гийн 280 гаруй компани оролцож, давтан оролцох хэмжээ нь 90 шахам хувьд хүрчээ.
Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас гаргасан Дэлхийн инновацийн индексийн жагсаалтын дагуу Хятад улс 2012 онд 34-р байрнаас 2021 онд 12-р байр хүртэл ахисан нь аж үйлдвэрийн хөгжил илүү технологийн эрч хүч авч, аж үйлдвэрийн гинжин хэлхээний давуу тал илүү тодорхой болсныг харуулж байна.
2020 оноос хойш Хятад улс хоёр жил дараалан ЕХ-ны бараа худалдааны хамгийн том түнш байж, өнгөрсөн оны байдлаар Хятад, ЕХ-ны импорт экспортын нийт хэмжээ анх удаагаа 800 тэрбум ам долларыг давлаа. Орон нутгийн цагаар 11-ний өдөр ОУВС хамгийн сүүлийн үеийн "Дэлхийн эдийн засгийн төлөвийн тайлан"-г нийтэлж, өнөөгийн дэлхийн эдийн засаг олон сорилттой тулгарч байна гэж онцлон тэмдэглэсэн бөгөөд энэ шалтгаанаар ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.7 хувьд буруулж, энэ нь 7-р сарын төсөөллөөс 0.2 нэгжээр доогуур байлаа.
Хятадын хамгийн сүүлд нийтэлсэн албан ёсны тоо баримтаас үзвэл, 8-р сард үндэсний эдийн засаг үргэлжлэн сэргэж, үндсэн үзүүлэлтүүд ерөнхийдөө сайжирсан байна. Урт хугацаанд, Хятадын өөрийн хөгжлийн хэтийн төлөв тодорхой байж, Хятад улс өөрчлөлт шинэчлэлтээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Хятад улс бусад оронтой эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хандлага ч тодорхой байна.
В.Путин: Москва, Абу-Дабигийн харилцаа тогтвортой байдлын чухал хүчин зүйл
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммед бен Заид Аль Нахайянтай Санкт-Петербург хотноо уулзахдаа хоёр улсын харилцаа нь бүс нутгийн төдийгүй дэлхийн тогтвортой байдлыг хадгалах чухал хүчин зүйл юм гэж мэдэгджээ. "Өнөөгийн дэлхийн харилцаа ээдрээтэй байгаа хэдий ч Орос, АНЭУ-ын харилцаа бол бүс нутгийн төдийгүй дэлхийн тогтвортой байдлын чухал хүчин зүйл гэж хэлж болно" гэж В.Путин онцлон тэмдэглэсэн байна. ОХУ, АНЭУ-ын үйл ажиллагаа нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулахад чиглэгдсэн гэж Оросын Ерөнхийлөгч онцолжээ.  В.Путин мөн АНЭУ-ын Ерөнхийлөгчтэй Сирийн байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэх нь түүнд чухал гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
ОХУ, АНЭУ нь “ОПЕК+” бүлгийн хүрээнд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд энэхүү бүлгийн орнуудын шийдвэр хэний ч эсрэг чиглээгүй гэж В.Путин хэлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн “Запорожье” АЦС-ын эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар АНЭУ-ын Ерөнхийлөгчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө амласан байна. Үүний зэрэгцээ АНЭУ-ын мэдээллийн “WAM” агентлагийн мэдээлснээр, Мухаммед бен Заид Аль Нахайян мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх үеэрээ улс орон нь Орос, Украины хооронд зуучлахад бэлэн байгааг дахин илэрхийлжээ.  АНЭУ-ын гурав дахь Ерөнхийлөгч тавдугаар сарын 14-нд Холбооны дээд зөвлөлөөс энэ албан тушаалд сонгогдсоноосоо хойш анх удаа мягмар гарагт ОХУ-д айлчилжээ.
ЕХ Оросын эсрэг найм дахь багц хориг арга хэмжээг баталжээ
Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг найм дахь багц хориг арга хэмжээг пүрэв гарагт баталлаа. “Украины эсрэг түрэмгий үйлдэл хийж байгаатай нь холбогдуулан ЕХ-ны Зөвлөл ОХУ-ын эсрэг найм дахь багц хориг арга хэмжээг баталсанд Европын Комисс талархаж байна. Энэхүү багцыг олон улсын түншүүдтэй нягт уялдуулан тохиролцсон бөгөөд Украины эсрэг өдөөсөн ОХУ-ын хууль бус дайн, хурцадмал байдлын хариу арга хэмжээ юм" гэж Европын Комисс мэдэгджээ.
Найм дахь багц хориг арга хэмжээнд 7 тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүний импортод хориг тавьж, экспортыг хязгаарлах талаар тусгасан байна.  Энэхүү алхмууд нь Кремлийн цэрэг-аж үйлдвэрийн гол цогцолборууд, технологиудад илүү хүчтэй цохилт өгөх, Оросын эдийн засгийг Европын үйлчилгээ, туршлагаас улам бүр холдуулах зорилготой юм.  Багц хориг арга хэмжээ нь мөн “G7”-гийн баримт бичигт тусгагдсаны дагуу ОХУ-ын газрын тосны үнийн дээд хязгаарыг нэвтрүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс суурийг тавьсан гэж мэдэгдэлд дурджээ.
Үүнээс гадна, ЕХ "Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс"  гэгдэх улсууд болон Украины Херсон, Запорожье мужуудад "бүх нийтийн санал асуулгыг" зохион байгуулахад шууд оролцсон хувь хүн, хуулийн этгээдэд нэмж хориг арга хэмжээ авч байна. ОХУ-ын цэрэг, аж үйлдвэр, технологийн бараа бүтээгдэхүүнийг ашиглах боломжийг хязгаарлах, түүнчлэн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбараа хөгжүүлэх чадварыг нь бууруулахад чиглэсэн экспортын нэмэлт хязгаарлалтыг нэвтрүүлжээ.
Хориг арга хэмжээний багцад коксжих нүүрс (Оросын аж үйлдвэрийн үйлдвэрүүдэд ашигладаг), зарим электрон эд анги (зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг), нисэхийн салбарт ашигладаг техникийн бүтээгдэхүүн, түүнчлэн зарим химийн бодисын экспортыг хориглох зэрэг арга хэмжээ багтсан байна.  ОХУ-ын эсрэг ээлжит багц хориг нь Украины нутгийг хууль бусаар өөртөө нэгтгэсний хариуд авч буй арга хэмжээ юм. “Бид Оросын цэргийн эдийн засагт илүү хүчтэй цохилт өгч байна. Украины газар нутгийг хууль бусаар нэгтгэсэнд буруутай хүмүүсийг бид цөхөөж байна. ЕХ Украинд хэдий хэмжээгээр шаардагдана төдий хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ” гэж ЕХ-ны дипломатчдын тэргүүн Жозеп Боррель ээлжит багц хориг арга хэмжээг баталсантай холбогдуулан мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Дэлхийн Улс төр: Перс оронд “хувьсгалын тохироо” бүрдсэн үү?
Лалын шашинт эмэгтэйчүүдийн хэрэглэдэг хижаб толгойн алчуурыг зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар 22 настай иран бүсгүй Махса Амини-г Ёсзүйн цагдаа нар баривчилсны дараахан бүсгүй нас барсан хэрэг гарсан билээ. Амини-гийн үхэлд цагдаа нар буруутай хэмээн хилэгнэн уурссан олон түмэн гудамжинд гарч  эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн нь гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.
Сүүлийн хэдэн жилд Иранд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийх нь хэвийн үзэгдэл болсон хэдий ч энэ удаагийн "үймээн самуун” урьдынхаас илүү өргөн цар хүрээг хамарлаа. Олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрч, тус улсын 100 гаруй хотод жагсаал цуглаан үргэлжилсээр байгаа бөгөөд эрх баригчид интернэт сүлжээг хаасан боловч эсэргүүцлийн ажиллагаа хумигдсангүй, хүрээгээ улам тэлсээр. Хижаб тойрсон хилэнт жагсаал Перс орны хувь заяаг эргүүлж мэдэхээр болов. Зарим ажиглагч 1979 оны хувьсгал шиг үйл явдал болохыг ч үгүйсгэхгүй байна.
Жагсагчид эхэндээ Махса бүсгүй амиа алдсан шалтгааныг мөрдөн шалгахыг шаардаж байсан бол одоо Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх боллоо. "Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” гэсэн уриа лоозон барьсан иран бүсгүйчүүд хижабаа тайлан хаяж, үсээ хайчлан эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Одоогоос 43 жилийн өмнө хижаб зүүхийг хориглох тухай шах Пехлевийн шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байсан иран эмэгтэйчүүдийн үзэл бодол өнөөдөр ингэж өөрчлөгджээ. Тэр үед хижаб алчуур хувьсгалын бэлгэ тэмдэг болж байв.
Өмнө нь эмэгтэйчүүдийн хувцаслалтанд цензур тогтоохыг эсэргүүцсэн жагсаалууд 2018, 2019 ба 2021 онуудад болж байсан, гэхдээ жагсагчид Ираны улс төрийн тогтолцоог өөрчлөх шаардлагыг тавих нь бүү хэл, энэ талаар ярихаас ч жийрхдэг байв. Энэ удаагийн эсэргүүцлийн ажиллагааны гол цөмийг оюутнууд, сөрөг хүчин болох зүүний намууд, үндэсний цөөнхүүдийн төлөөлөл бүрдүүлж байна. Улмаар хижабны асуудлаас халиад Ираны зарим мужийн автономит эрхийг өргөжүүлэх шаардлагыг ч тавьж байгаа бололтой. Талийгаач бүсгүй Ираны Курдистанд төрсөн, курдуудын үндэсний хөдөлгөөнд оролцож байсан гэдэг, тэгэхээр Курдистан дахь эсэргүүцлийн ажиллагаа өргөжиж, ажил хаялтанд шилжсэн нь санамсаргүй хэрэг биш болов уу.
Ёсзүйг сахиулагч цагдаа
Дээр дурдсан Ёсзүйн цагдаагийн газар гэдэг нь харьцангуй шинэ байгууллага бөгөөд 1979 оны Исламын хувьсгалын дараагаас янз бүрийн хэлбэрээр оршин тогтносоор өдийг хүрчээ. Анхны хэлбэр нь "Басиж” гэдэг нэртэй цэрэгжсэн цагдаагийн байгууллага бөгөөд Иран-Иракийн дайнд оролцсон сайн дурынхнаас бүрдэж байв. "Басиж”-ын гишүүд эхэндээ Ираны оюутнуудын хувцаслалтын хэв маягийг хянадаг байсан бол чиг үүрэг нь улам өргөжиж, олон нийтийн газарт явж буй хүмүүсийг хянах болж, дресс-код зөрчсөн бол баривчлах эрх эдэлдэг болжээ. Гэхдээ лалын шашны дэг жаягт тохирсон зөв хувцаслалтын талаар хуульд тодорхой заагаагүй тул тухайн сайн дурын цагдаагийн ажилтан өөрийн үзэмжээр зөрчил гаргагчдыг баривчлан шийтгэх нь түгээмэл.
Эрх баригчдын байр суурь
НҮБ-ын чуулганд оролцсоныхоо дараа Нью-Йоркоос эх орондоо буцаж ирсэн ерөнхийлөгч Ибрагим Раиси мэдэгдэхдээ, шийдвэртэй арга хэмжээ авч, төрийн дайснуудтай хатуу ширүүн тэмцэхийг уриалсан байна. Тэрбээр эмгэнэлт хэрэг явдлын шалтгааныг мөрдөн шалгахыг амласны зэрэгцээ "Махса бүсгүйг цагдаа нар зодоогүй, тэрбээр зүрхний шигдээсээр нас барсан” гэсэн нь олон нийтийн дургүйцлийг улам дэвэргэв.
Ираны арми ба хууль сахиулагчдын мэдэгдлүүд ерөнхийлөгчийнхтэй үндсэндээ адил байна. "Исламын тогтолцоотой дайсагналцдаг этгээдүүдийн ажиллагаа бүтэлгүйтээд эхэлмэгц тэд иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эмх замбараагүй байдлыг өдөөн турхирч байна” гэж Ираны армийн командлалын мэдэгдэлд дурджээ.
Ираны Гадаад харилцааны яамны төлөөлөгч Насер Канаани мэдэгдэхдээ "АНУ ба Европын Холбооны гишүүн зарим улс орон Исламын БНУ-д болж буй үйл явдлыг дөвийлгөн дэвэргэж, хэв журмыг зөрчиж буй этгээдүүдийг өөгшүүлэн дэмжиж байна. Гэтэл олон сая иранчууд одоогийн төрийн тогтолцоог дэмжиж байгаа талаар барууныхан таг дуугүй байна” гэжээ.  Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус гэдэг байгууллага мэдэгдэл хийж "Үймээн самуун бол иранчууд ба манай исламын төрийн тогтолцоо эдийн засаг, улс төрийн салбарт стратегийн томоохон амжилт олсон явдалд өширхөж буй үйлдэл” гэж тодорхойлсон байна.
Харин барууны хэвлэлүүд болон иранчуудын зарим нь "Раиси бол алуурчин” гэж үзсэн хэвээр байна. 1988 онд Тегеран хотын прокуророор ажиллаж байхдаа сөрөг хүчнийхнийг буудах тушаал өгсөн хүмүүсийн нэг хэмээн өөрийг нь буруутгадаг боловч Раиси үүнийг эрс няцаадаг. Түүнээс гадна, Ерөнхийлөгч нэр хүндээ унагах шийдвэрийг гаргаж, импортын улаан буудайнд олгодог татаасыг хүчингүй болгосон нь гурилан бүтээгдэхүүний үнэ 3 дахин өсөхөд хүргэжээ. Ургамлын тос, сүүн бүтээгдэхүүний үнэ өссөөр 2022 онд гэхэд инфляц 30 хувиас давжээ. Үүний улмаас 5 дугаар сард Раисиг огцрохыг шаардсан томоохон жагсаал цуглаанууд болж өнгөрсөн юм. Харин эрх баригчид эдгээр хүндрэл үүссэн шалтгааныг гадны хүчин зүйлүүдтэй холбож, өмнөх ерөнхийлөгч Хасан Рухани-д бурууг тохож байна.
Эсэргүүцэл даамжирч, тогтолцоог шинэчлэх шаардлагыг анх удаа тавьж байгаа нь тус улсын эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал ахуй хүндэрсэнтэй холбоотой. Гол шалтгаан нь, АНУ тэргүүтэй барууны улс орнууд Ираны эсрэг хориг арга хэмжээний хүрээнд 3600 гаруй хязгаарлалт тогтоожээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээ мухардалд орсон тул дээрх хоригуудыг цуцлах магадлал тун бага. Үүнтэй зэрэгцээд Махса бүсгүй амиа алдсан хэрэг гарсан нь Иран дахь хүний эрхийн асуудлыг хөндөхөд хүргэж байгаа бөгөөд хуучинсаг үзэлт эрх баригчид интернэт сүлжээг хааж, жагсаал цуглаанд оролцогчдын эсрэг хүч хэрэглэж байгаа нь барууныхан хоригоо улам чангатгах шалтгаан болж байна.
Дээд удирдагч ба Ерөнхийлөгчийн эрх мэдлийн ялгаа
Үйл явдалтай зэрэгцэн Ираны Дээд удирдагч Али Хаменеи-гийн биеийн байдал эрс муудсан тухай баттай бус мэдээлэл тархсан нь гал дээр тос нэмлээ. Сүүлийн хэдэн сарын турш тэрбээр олон нийтийн өмнө гарч ирээгүй тухай, 43 жилийн өмнөх Лалын хувьсгалаар түлхэгдэн унасан шах Пехлеви мөн хүндээр өвчилсөн байсан тухай барууны хэвлэлүүдэд бичсээр байна. Ташрамд дурдахад, Ираны Дээд удирдагч үнэмлэхүй их эрх мэдлийг эдэлдэг бөгөөд Ираны Ерөнхийлөгч түүнд захирагддаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Одоогийн Дээд удирдагч Али Хаменеи зэвсэгт хүчин, гадаад харилцаа ба шүүхийн тогтолцоог хянадаг субъект юм. Тэрбээр мөн Ираны цөмийн асуудлыг хариуцдаг.
Ираны Дээд удирдагч Аль Хаменеи
Харин Ерөнхийлөгч бол бүх нийтийн санал хураалтаар сонгогддог, гэхдээ хэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг Дээд удирдагч шийддэг ажээ. Ерөнхийлөгч нь Сайд нарын танхимыг удирдаж, Батлан хамгаалахын сайд, тагнуулын албаны дарга, элчин сайдууд ба мужийн захирагч нарыг томилдог хэдий ч мөн л Дээд удирдагчаас зөвшөөрөл авах ёстой.
Товчхондоо, Дээд удирдагч бол Ираны үнэмлэхүй захирагч, харин Ерөнхийлөгч бол гүйцэтгэх засаглалын тэргүүний үүргийг гүйцэтгэдэг хязгаарлагдмал эрхтэй субъект гэж ойлгож болно.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, Ираны зүүн өмнөд нутгийн Захедан хотын цагдаагийн газрын байр руу салан тусгаарлагчид дайрсны улмаас 19 хүн амь үрэгджээ. Засгийн газрыг эсэргүүцсэн аливаа ажиллагааг хайр найргүй, хатуу ширүүнээр дарах тушаалыг Ираны аюулаас хамгаалах хүчнийхэнд өгсөн тухай, одоогийн байдлаар 50 гаруй хүн амиа алдаад байгаа тухай олон улсын "Эмнести Интернэйшл” байгууллага мэдээллээ.
Үйл явдлын өрнөлийг хамгийн таагүй хувилбараар төсөөлбөл, хэрвээ цаашид байдал хурцдах аваас Иран улс хэд хэдэн хэсэг болж салж болзошгүй. Тус улсын нутгийн хойд талд Каспийн тэнгис, өмнө талд нь Персийн булан гэсэн газрын тосны асар их нөөцтэй хоёр бүс нутаг оршдог учраас Иранд байдал хурцадвал Ойрхи Дорнод, Дундад Ази ба Төв Ази дахь нөхцөл байдал тогтворгүй болж, нефтийн үнэ өсөх эрсдэлтэй гэдгийг Оросын шинжээч Василий Останин-Головня дурдлаа. Ирак, Афганистан хоёрын дундах харьцангуй тогтвортой Иран улсад нөхцөл байдал хурцадваас тун таагүй үр дагаварт хүргэж мэдэх юм.
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: lenta.ru   argumenti.ru
Италийн бүх нийтийн сонгуульд барууны төвч үзэлт эвсэл ялах төлөвтэй байна
Италид ням гарагт болсон бүх нийтийн сонгуульд Жоржа Мелонигийн тэргүүлсэн барууны төвч үзэлт эвсэл ялах төлөвтэй байна. Энэхүү эвслийн бүрэлдэхүүнд барууны популист "Лига” нам, консерватив "Урагшаа Итали” нам багтаж байгаа бөгөөд парламентын суудлын тэн хагасаас илүү хувийг авах төлөвтэй байна.
Тодруулбал, Ж.Мелонигийн "Италийн ахан дүүс” намын тэргүүлсэн эвсэл 42.2 хувийн санал авна гэж урьдчилсан таамаглаж байна. Мөн "RAI” телевизээр нэвтрүүлсэн сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүнгээр "Италийн ахан дүүс” нам 24.6 хувийн саналаар нэгдүгээрт бичигдсэн байна.
Тус телевизийн мэдээлснээр, барууны төвч үзэлт эвсэл парламентын доод танхимын 400 суудлын 227-257 суудлыг, дээд танхим болох сенатын 200 суудлын 111-131 суудлыг авах магадлалтай байна. Улмаар хамгийн хүчирхэг намын удирдагч Ж.Мелони Италийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайдын хувиар шинэ засгийн газрыг тэргүүлж магадгүй байна.
Үүний зэрэгцээ Социал Демократ нам, зүүний үзэлт намууд болон Ногоонтнуудын бүрэлдэхүүн бүхий зүүний төвч үзэлт эвсэл 26.5 хувийн санал авах төлөвтэй байгаа бөгөөд Социал Демократ нам/19.4 хувь/хоёр дахь том нам болно гэж таамаглаж байна. Харин зүүний үзэлт "5 Од” хөдөлгөөн 16.5 хувийн санал авах магадлалтай байна.
ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаа мэдэгджээ
Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудын эрх баригчид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаа мягмар гарагт мэдэгджээ. Санал асуулгыг есдүгээр сарын 23-27-ны хооронд явуулах аж. Дээрх мэдэгдлийн дараа Украины эрх баригчид, Европын орнуудын тэргүүн нар, АНУ, НАТО-гийн төлөөлөгчид бүх нийтийн санал асуулгыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэхдээ, БНДАУ, БНЛАУ, Запорожье, Херсон мужууд ОХУ-д нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсан ч Киевийн байр суурь, үүрэг даалгавар өөрчлөгдөхгүй хэвээр байна гэсэн байна.
Украины эзлэгдсэн бүс нутгуудад бүх нийтийн санал асуулга явуулах гэж буйтай холбогдуулан ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авахыг Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель  уриалжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Америкийн кибер халдлагыг илрүүлсэн гэжээ
Компьютерийн вирусийн эсрэг Хятадын үндэсний яаралтай тусламжийн төвөөс есдүгээр сарын 13-нд буюу өчигдөр "Америкийн NSA кибер зэвсгийн “suctionchar”-ийн тухай  судалгааны тайлан"-г гаргажээ.
Тайланд дурьдахдаа "Хятадын Баруун хойд аж үйлдвэрийн их сургууль хилийн чанадаас явуулсан кибер халдлагад өртсөн хэргийг мөрдөн шалгах явцад, уг сургуулийн вэб сайтад АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) “suctionchar” суулгасныг олж мэдсэн гэнэ. Энэхүү кибер зэвсэг  “suctionchar” нь нууц код зэргийг алсаас хулгайлан авах чадавхтай аж.
“Ши Жиньпин Байденаас өмнө Путинтай уулзсан нь ОХУ-ын хувьд ялалт юм”
БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долоо хоногт Узбекстан улсад уулзахаар төлөвлөж байгаа талаар “Aljazeera” сайт мэдээллээ.
Тодруулбал, энэ  сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид уулзана гэж Оросоос БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов ярьсан талаар Оросын төрийн мэдээллийн “ТАСС” агентлаг мэдээлэв. Энэ нь Украинд үүссэн хурцадмал байдлаас хойших Ши Жиньпин, В.Путин нарын анхны биечилсэн уулзалт юм. Харин Ши Жиньпин COVID-19 цар тахлаас хойших анхны гадаад айлчлалаа Казахстан улс руу хийх гэж байна.
Барууны орнуудаас үзүүлж байгаа хориг арга хэмжээний эсрэг Хятад болон Орос эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимтэй нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс дээрх уулзалтыг Хятад болон Оросын харилцаа сэргэсний дохио хэмээн ажиглагчид үзэж байна. Оросын төрийн өмчит эрчим хүчний томоохон компани “Газпром” Хятад улс байгалийн хийн төлбөрөө ам.доллараар биш юань болон рублиэр хийх гэрээнд гарын үсэг зурсан нь үүний баталгаа юм.
Хонгконг дахь “Natixis” компанийн Ази Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Алисиа Гарсиа Херреро “Уулзалтын үеэр Жиньпин, Путин нар төв Азид хэрэгжүүлэх хамтарсан төслүүд, эрчим хүчний шинэ хоолой барих болсон тухайгаа зарлана гэж бодож байна. Хятад улсын тухайд Төв Азийн аюулгүй байдал, эдийн засгийн салбарыг чухалчлан авч үзэх төлөвтэй байна. Их-20-ийн дээд хэмжээний уулзалтаас хоёр сарын өмнөх энэ уулзалт ач холбогдол ихтэй. Жиньпин Америкийн ерөнхийлөгч Байденаас өмнө Путинтай уулзсан нь ОХУ-ын хувьд ялалт юм” гэж ярьжээ.
ОХУ-ын эдийн засаг энэ оны эхний хоёр жилд дөрвөн хувиар буураад байгаа юм. Цар тахал, хөл хорионоос үүдэн Хятадын эдийн засаг ч хүндхэн байдалтай байна. Тиймээс хоёр орны удирдагчид эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ийн уулзахаар болсон байна. Санкпетербург хотод зургадугаар сард болсон олон улсын эдийн засгийн форумын үеэр Ши Жиньпин “Ирэх саруудад Орос-Хятадын худалдааны салбар дээд амжилт тогтоох төлөвтэй байгаа нь манай хоёр орны харилцааны хүрээ хэр өргөн байгааг илтгэнэ” гэж ярьж байсан юм.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Херсон мужийг Орост нэгтгэх тухай санал асуулгыг хойшлуулжээ
Украины өмнөд нутгийн Херсон мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар хойшлуулжээ. “Аюулгүй байдлын нөхцөл байдлын улмаас санал асуулгыг түр хойшлуулж байна” гэж Оросын талын томилсон захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов мэдээлсэн байна. Түүний хэлснээр, Украины тал их буугаар галласны улмаас Херсоны гол гүүрээр зорчих боломжгүй болсон байна.
Украин болон тус улсын Барууны холбоотнууд Херсон болон бусад бүсэд явуулахаар төлөвлөж буй бүх нийтийн санал асуулгыг эрс шүүмжилж байгаа юм. Үүний зэрэгцээ Украины цэргийнхэн Херсоны төвөөс хойд зүгт 167 км зайд орших Высокополье хэмээх жижиг тосгоны эргүүлэн хяналтдаа авсан гэдгээ мэдэгджээ. Нэгэн гэрэл зургаас үзэхэд дайн эхлэхээс өмнө 4000 орчим оршин суугчтай байсан тосгонд цэргүүд Украины далбааг мандуулж буй бололтой байгаа нь харагдсан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Тамгын газрын орлогч дарга Кирилл Тимошенкогийн “Facebook” хуудсанд нийтэлсэн уг зургийн тайлбарт “Высокополье, Херсон муж. Украин. Өнөөдөр.” гэж бичсэн байжээ. Мөн В.Зеленский Украины цэргүүд өмнөд нутгийн хоёр “хүн ам суурьшсан төв”-ийг эргүүлэн хяналтдаа авсан гэж мэдэгдсэн ч ямар газар болохыг тодорхой дурдаагүй байна. Орос улс Херсон болон ихэнх хэсгийг нь хяналтдаа оруулаад байгаа өмнөд нутгийн Запорожье мужид бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа аж. К.Стремоусов Оросын төрийн мэдлийн телевизээр мэдээлэл өгөхдөө, Херсоны Антоновскийн гүүр Украины бөмбөгдөлтийн улмаас тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрөх боломжгүй болтлоо сүйдсэн гэжээ.